| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0025/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн ***** *****од хол*****ох 2226002440267 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ***** суманд ***** оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, **** настай, эрэгтэй, регистрийн дугаар *****, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ***** ***** дүүргийн **** дугаар хороо ***** гудамжны 14а тоотод оршин суух хаягтай, одоо ***** ***** дүүргийн ***** гудамжны ****тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***** овгийн ***** *****.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газарт оршин суух хохирогч *****ын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хормойн боолт, хазаарын мөнгөн шахлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,640,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газарт оршин суух хохирогч *****ын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, адууны арьсаар хийсэн эмэгтэй хүний гутал, эрэгтэй хүний 2 хос савхин бээлий, жинсэн өмд, 6 ширхэг эрэгтэй дээлийн мөнгөн товч, тэмээний ноосон цамц, мөнгөн гинж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,365,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хол*****жээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хохирлыг төлж барагдуулна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Эрүүгийн 2226002440267 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2020 онд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газарт байдаг өвөлжөөн дээрээ том гэрээ барьж үлдээгээд отроор явсан байсан. Би 2020 оны 08 дугаар сарын сүүлээс эхлээд настай ээжийгээ асраад ***** сумын төвд байж байтал манай ээж 10 сард нас барж, хоног хурааж сумын төвд байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “*****” гэх газар барьж үлдээсэн гэртээ очиход манай том гэрийн болон дотор нь байсан авдрын цоожийг эвдэж, тухайн үед хулгай орж манай гэрээс эмэгтэй хүний адууны арьсан шинэвтэр цагаан өнгийн гутал, эрэгтэй хүний 2 хос шинэ савхин бээлий, эрэгтэй хүний шинэ жинсэн өмд 1 ширхэг, эрэгтэй хүний шинэвтэр тэмээний ноосон цамц 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн сэлгэдэг мөнгөн товч 6 ширхэг, 40 орчим см урттай найман нуруугаар сүлжсэн мөнгөн хуучны гинж зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Би гэрээ хятад цоожоор цоожилсон байсан. Харин авдрын таганд нь суулгасан далд цоожтой байсан. Цоожнуудыг тухайн үед эвдээд орхисон байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 хуудас),
Гэрч *****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би анх *****той 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд танилцсан. 2020 онд ***** хотод ганцаараа ирсэн. 2021 оны каринтинаас хойш надтай хамт амьдарсан. Над дээр ирэхдээ адууны арьсан гуталтай ирсэн. Тэр нь цагаан өнгөтэй байсан. 1 билүү 2 мөнгөн аяга, мөнгөн товч 6 ширхгийг авчирсан. Мөнгөн аяга нь жижиг гарын хуучин аяга байсан. Аяган дээр нь “Дурсгав” гэсэн бичиг байсан. Бусад бичгийг нь санахгүй байна. Товч нь хуучны 6 ширхэг товч байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаартай “...Хохирогч *****ын эзэмшлийн эмэгтэй хүний адууны арьсан гутал 320,000 төгрөг, эрэгтэй хүний хос бээлий 50,000 төгрөг, жинсэн өмд 35,000 төгрөг, мөнгөн товч 6 ширхэг 90,000 төгрөг, тэмээний ноосон цамц 70,000 төгрөг, мөнгөн гинж 800,000 төгрөг, нийт 1,365,000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 35-38 хуудас),
2.Эрүүгийн 2226002450268 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Манайх 2020 онд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн “*****” гэх газар нутаглаж байгаад 2020 оны 09 дүгээр сард том гэрээ өвөлжөөн дээрээ барьж үлдээгээд отроор явсан. Харин хүргэн *****ых үлдсэн байсан юм. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гэрт хулгай орж мөнгөн аяга, хормойн боолт, мөнгөн хазаарын шахлага зэрэг хулгайд алдагдсан байсан. Би тухайн үед гэрээ хятад цагаан цоожоор цоожилсон байсан. Тэр цоожийг эвдэж чадаагүй даруулгыг нь хөшиж нугалаад хаалга онголгосон байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 98 хуудас),
Гэрч М.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Манайх 2020 оны 11 дүгээр сард “Хөх хошуу” гэх газар аав *****ын өвөлжөөнөөс 3 орчим километрийн зайд нутаглаж байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аав *****ын гэрт очиж эд зүйл авсан чинь зүгээр байсан юм. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрийг нь эргэх гээд очсон чинь хаалганы даруулгыг нь нугалаад, хүн ороод гэрт байсан эд зүйл, хамаг юмыг нь онгичоод, ухчихсан байсан. Тэгээд аав *****тай тухайн үед утсаар яриад гэрт байсан эд зүйлийг нь бүртгэсэн чинь 1 ширхэг мөнгө аяга, 1 ширхэг хормойн боолт, хазаарын мөнгөн шахлага зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна гэж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 98 хуудас),
Гэрч *****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би анх *****той 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд танилцсан. 2020 онд ***** хотод ганцаараа ирсэн. 2021 оны карантинаас хойш надтай хамт амьдарсан. Над дээр ирэхдээ адууны арьсан гуталтай ирсэн. Тэр нь цагаан өнгөтэй байсан. Мөнгөн аяга 1 билүү 2 аягатай ирсэн. Бас мөнгөн товч 6 ширхгийг авчирсан, мөнгөн аяга нь жижиг гарын хуучин аяга байсан. Аяган дээр нь “Дурсгав” гэсэн бичиг байсан. Бусад бичгийг нь санахгүй байна. Товч нь хуучны 6 ширхэг товч байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 127-128 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай “...Хохирогч *****ын эзэмшлийн мөнгөн аяга 200,000 төгрөг, хормойн боолт 600,000 төгрөг, хазаарын шахлага 840,000 төгрөг, нийт 1,640,000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 105-108 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаартай “...Адуун гутал 320,000 төгрөг, эрэгтэй хүний, 2 хос, шинэ бээлий 50,000 төгрөг, жинсэн өмд 35,000 төгрөг, мөнгөн товч 6 ширхэг х15,000=90,000 төгрөг, тэмээний ноосон цамц 70,000 төгрөг, мөнгөн гинж 800,000 төгрөг, нийт 1,365,000 төгрөг, мөнгөн аяга 200,000 төгрөг, хормойн боолт 600,000 төгрөг, хазаарын шахлага 840,000 төгрөг, нийт 1,640,000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 196-197 хуудас) зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч Д.Мын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 707 дугаартай “Иргэн ***** *****ын гэрлэлт бүртгэлтэй эсэх лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагааг тус тус хүргүүлэв” гэсэн албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа, ***** ***** дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 267, 268 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43, 68-70, 112 хуудас) зэрэг авагдсан байна.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Д.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газар оршин суух хохирогч *****ын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хормойн боолт, хазаарын шахлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,640,000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газарт оршин суух хохирогч *****ын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, эмэгтэй хүний адууны арьсаар хийсэн гутал, эрэгтэй хүний 2 хос бээлий, жинсэн өмд, 6 ширхэг мөнгөн товч, тэмээний ноосон цамц, мөнгөн гинж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,365,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч ***** үнэлгээгээр тогтоогдсон 1,365,000 төгрөг, хохирогч ***** үнэлгээгээр тогтоогдсон 1,640,000 төгрөгийг тус тус нэхэмжлэхээ илэрхийлсэн байна. Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж хуульчилсан байна. Эрүүгийн хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол “Хулгайлах” гэмт хэрэг гэж үзнэ. Шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтуудаар нотлогдож байх тул Д.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгчийн гэм буруугийн талаар “... Миний үйлчлүүлэгч Д.М нь хохирогч *****ын эзэмшлийн Монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нь хууль бусаар авч 1,365,000 төгрөгийн, хохирогч *****ын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 1,640,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлтэй шүүгдэгчийн зүгээс маргаан байхгүй ба тус үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдэлдээ харамсан гэмшиж байгаа. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой учраас хохирол төлбөрийг ажил хөдөлмөр эрхэлж төлнө гэдгээ илэрхийлж байгаа.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Мод хол*****ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач хол*****олтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газар байсан хохирогч *****ын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хормойн мөнгөн боолт, хазаарын мөнгөн шахлага зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,640,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газар байсан хохирогч *****ын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, адууны арьсаар хийсэн эмэгтэй хүний гутал, эрэгтэй хүний 2 хос савхин бээлий, жинсэн өмд, 6 ширхэг эрэгтэй хүний дээлийн мөнгөн товч, тэмээний ноосон цамц, мөнгөн гинж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,365,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.М нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:
Хохирогч *****ын “...Манайх 2020 онд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газарт байдаг өвөлжөөн дээрээ том гэрээ барьж үлдээгээд отроор явсан байсан. Би 2020 оны 08 дугаар сарын сүүлээс эхлээд настай ээжийгээ асраад ***** сумын төвд байж байтал манай ээж 10 сард нас барж, хоног хурааж сумын төвд байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “*****” гэх газар барьж үлдээсэн гэртээ очиход манай том гэрийн болон дотор нь байсан авдрын цоожийг эвдэж, тухайн үед хулгай орж манай гэрээс эмэгтэй хүний адууны арьсан шинэвтэр цагаан өнгийн гутал, эрэгтэй хүний 2 хос шинэ савхин бээлий, эрэгтэй хүний шинэ жинсэн өмд 1 ширхэг, эрэгтэй хүний шинэвтэр тэмээний ноосон цамц 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн сэлгэдэг мөнгөн товч 6 ширхэг, 40 орчим см урттай найман нуруугаар сүлжсэн мөнгөн хуучны гинж зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Би гэрээ хятад цоожоор цоожилсон байсан. Харин авдрын таганд нь суулгасан далд цоожтой байсан. Цоожнуудыг тухайн үед эвдээд орхисон байсан. Би ажил явдлаа дуусгаад 2020 оны 11 дүгээр сарын дундуур гэртээ очиж сумын төв оруулах эд зүйлээ бэлдэж орхиод ирсэн байсан. Тэгээд 10 орчим хоноод хөдөө гэртээ очиход ухсан байсан. Би хулгайд алдсан эд зүйлээ тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлүүлнэ. Эрэгтэй хүний мөнгөн товчийг 380,000 төгрөгөөр, адууны арьсан гутлыг 395,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Бусад эд зүйлсийг хэдээр худалдаж авч байснаа санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 хуудас),
Хохирогч *****ын ”...Манайх 2020 онд Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн “*****” гэх газар нутаглаж байгаад 2020 оны 09 дүгээр сард том гэрээ өвөлжөөн дээрээ барьж үлдээгээд отроор явсан. Харин хүргэн *****ых үлдсэн байсан юм. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд гэрт хулгай ороод мөнгөн аяга, хормойн боолт, мөнгөн хазаарын шахлага зэрэг хулгайд алдагдсан байна гэж байсан. Би тэр үедээ 230 орчим км зайтай оторт явсан байсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байж байгаад одоо мэдэгдэж байна. Би тухайн үед гэрээ хятад цагаан цоожоор цоожилсон байсан. Тэр цоожийг эвдэж чадаагүй даруулгыг нь хөшиж нугалаад хаалга онгойлгосон байсан. Хулгайд алдсан мөнгөн аягыг манай том ах бэлгэнд өгч байсан юм. Хормойн боолт дээр үеийн 3 үе дамжиж ирсэн. Би үнийг нь сайн хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 98 хуудас),
Гэрч *****гийн “...Би анх *****той 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд танилцсан. 2020 онд ***** хотод ганцаараа ирсэн. 2021 оны карентинаас хойш надтай хамт амьдарсан. Над дээр ирэхдээ адууны арьсан гуталтай ирсэн. Тэр нь цагаан өнгөтэй байсан. 1 билүү 2 мөнгөн аягатай ирсэн, бас мөнгөн товч 6 ширхгийг авчирсан. Мөнгөн аяга нь жижиг гарын хуучин аяга байсан. Аяган дээр нь “Дурсгав” гэсэн бичиг байсан. Бусад бичгийг нь санахгүй байна. Товч нь хуучны 6 ширхэг товч байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-31, 127-128 хуудас),
Гэрч М.*****ын ”... Манайх 2020 оны 11 дүгээр сард “Хөх хошуу” гэх газар аав *****ын өвөлжөөнөөс 3 орчим километрийн зайд нутаглаж байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр аав *****ын гэрт очиж эд зүйл авсан чинь зүгээр байсан юм. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрийг нь эргэх гээд очсон чинь хаалганы даруулгыг нь нугалаад, хүн ороод гэрт байсан эд зүйл, хамаг юмыг нь онгичоод, ухчихсан байсан. Тэгээд аав *****тай тухайн үед утсаар яриад гэрт байсан эд зүйлийг нь бүртгэсэн чинь 1 ширхэг мөнгө аяга, 1 ширхэг хормойн боолт, хазаарын мөнгөн шахлага зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байна гэж байсан. Тэр үед Өмнөговь аймагт отроор явж байсан юм. Ирээд цагдаагийн байгууллагад хандана гэж байсан.Тэгээд хандаагүй байсан юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 98 хуудас),
Яллагдагч Д.Мын “...2020 оны 10 дугаар сарын 20-ны үеэр ***** хотоос Өвөрхангай аймгийн ***** сум руу банкны төлөлттэй байсан учраас явсан. *****од очоод банкны төлөлтөө хийх гээд байсан малаа зараад банкны мөнгөө төлөөд ***** сумын 5 дугаар баг Чандмань гэх гэртээ очоод 2020 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Цалгар гэх газарт байх Насанбатын гэр рүү ороод нэг мөнгөн аяга, мөнгөн товч, гутал, 2 бээлий авсан. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө ***** сумын 5 дугаар багт байх “*****” гэх газарт байх *****ын гэрт нь орж мөнгөн аяга, хормойн шуулт, мөнгөн хазаарын тогоруу гархи зэрэг эд зүйл авсан. Хормойн шуултыг захын хажуу талын ломбардад тавьсан. Бусад эд зүйлийг Хархорин зах дээр хүнд зарсан. Би хохирлыг нь барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 63-64, 136-137 хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаартай “...Адуун гутал 320,000 төгрөг, эрэгтэй хүний, 2 хос, шинэ бээлий 50,000 төгрөг, жинсэн өмд 35,000 төгрөг, мөнгөн товч 6 ширхэг х15,000=90,000 төгрөг, тэмээний ноосон цамц 70,000 төгрөг, мөнгөн гинж 800,000 төгрөг, нийт 1,365,000 төгрөг, мөнгөн аяга 200,000 төгрөг, хормойн боолт 600,000 төгрөг, хазаарын шахлага 840,000 төгрөг, нийт 1,640,000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 196-197 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 18, 92 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.М нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Мод хол*****ох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Мын өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа үйлдсэн 5 удаагийн үйлдлийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Д.Мод хол*****ох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Мод хол*****ох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байна гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Шүүгдэгч Д.М нь хохирогч *****ын эзэмшлийн адууны арьсаар хийсэн эмэгтэй хүний гутал, эрэгтэй хүний 2 хос савхин бээлий, жинсэн өмд, 6 ширхэг эрэгтэй хүний дээлийн мөнгөн товч, тэмээний ноосон цамц, мөнгөн гинж зэргийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1,365,000 төгрөгийн хохирол,
Хохирогч *****ын эзэмшлийн мөнгөн аяга, хормойн мөнгөн боолт, хазаарын мөнгөн шахлага зэргийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1,640,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь эдгээр хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Моос 3,005,000 төгрөгийг гаргуулж хохирогч *****ад 1,365,000 төгрөгийг, хохирогч *****т 1,640,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Хохирогч *****, ***** нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болно.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Д.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, Зорчих бүсийг түүний оршин сууж байгаа ***** хотын ***** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч Д.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ууганжаргал шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж ухамсарлаж хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас улсын яллагчийн санал болгосон 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Мөн түүнд оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох ***** хотын ***** дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ***** овгийн ***** *****ыг хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мод оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Мын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байна.
Иймд шүүгдэгч Д.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг хоёр жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Д.М нь ***** ***** дүүргийн 33 дугаар хороо ***** гудамжны 14а тоотод оршин суух хаягтай боловч одоо ***** ***** дүүргийн 33 дугаар хороо Тахилт 12 дугаар гудамжны 31 тоотод түр оршин сууж байгаа болох нь ***** ***** дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 267 дугаартай “ ***** овгийн ***** ***** нь тус хорооны Тахилт 12 дугаар гудамжны 31 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт ам бүл 5 амьдардаг, түр оршин суугч болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, мөн тус хорооны Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 268 дугаартай “***** овгийн ***** ***** нь тус хорооны ***** гудамжны 14а тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт ам бүл 5 амьдардаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 707 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70 хуудас/, гэрч *****, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг хоёр жил гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ***** ***** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Мод оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг ***** Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Мод хол*****ох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгосугай.
2. Шүүгдэгч ***** овгийн ***** *****ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ***** овгийн ***** *****ыг хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мод оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн ***** *****од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг хоёр жил гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг хоёр жил гурван сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ***** ***** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мод шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Мод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг ***** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
9. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *****, ***** нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Моос 3,005,000 төгрөгийг гаргуулж хохирогч *****ад 1,365,000 төгрөгийг, хохирогч *****т 1,640,000 төгрөгийг тус тус олгосугай.
11. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèйäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.5, 36.10 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт çààñíààð øèéòãýõ òîãòîîë нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд øèéòãýõ òîãòîîë хуулийн õ¿÷èí òºãºëäºð áîëòîë ø¿¿ãäýã÷ Д.Мод àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ