| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/0032/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***** овгийн ***** *****д холбогдох 2426000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн график дизайны мэргэжилтэй, Хүнс барааны захад жимсний худалдаан дээр ажилладаг, ам бүл ****, ****** хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн *******сумын ***** багийн *****дугаар гудамжны ***** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, ***** овгийн ***** ***** /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багт байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүдний тасгийн хувцас солих өрөөнд гадуур хувцасны халаасанд үлдээсэн насанд хүрээгүй хохирогч *****ын өмчлөл эзэмшлийн “Samsung A14” загварын гар утас 1 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Насанд хүрээгүй хохирогч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шүдний тасгийн хувцас солих өрөөнд гадуур хувцасныхаа халаасанд “Samsung A14” загварын гар утсаа үлдээгээд үзүүлчихээд гарч ирэхэд миний гар утас хулгайд алдагдсан байсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Алдагдсан утас ногоон өнгийн өнгөгүй кэйстэй, “Samsung A14” загварын хэрэглээний ямар нэгэн сэвгүй, imei1:351268281737617, imei2: 352072271737614 дугаартай, 2 сим ордог гар утас байгаа. Тухайн гар утсанд скайтелийн *****, мобикомын ***** гэсэн дугаарууд байгаа. Скайтелийн ***** дугаар нь хааяа дуудаад байгаа боловч залгахаар авахгүй таслаад байгаа. Тухайн скайтелийн ***** дугаар нь миний ээж *****ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Өнөөдөр ярианы хуулгаа авч үзэхэд ***** дугаар луу 28 секундын яриа хийсэн байна. Уг гар утсыг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний эмээ Борхүү өөрийнхөө нэр дээр мобикомоос 699,000 төгрөгөөр зээлээр надад авч өгсөн. Би хулгайд алдсан гар утсаа авч хохиролгүй болмоор байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6 хуудас),
Гэрч *****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би юнителийн ***** дугаарыг ашигладаг. Миний хүү ***** үнэгүй ярьдаг болохоор миний утсаар ангийн хүүхэд болон найз нөхөд рүүгээ ярьдаг. Манай хүү ***** Даш*****тай ярьсан гэж байсан. Манай хүүхэд ерөнхий боловсролын 4-р сургуульд 76 ангид сурдаг.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 хуудас),
Насанд хүрээгүй гэрч *****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***** дугаар манай ээжийн дугаар байгаа юм. ***** дугаараар манай найз Даш***** ярьсан. Дэлгэрэх явж усанд орчихоод ирье гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 67 хуудас),
Насанд хүрээгүй гэрч **********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***** утас нь манай ангийн *****гийн утас байгаа юм. Эгчийн олж ирсэн утсаар 1 сард *****тай ярьсан. ***** дугаар бол эгчийн авч ирсэн утастай хамт ирсэн дугаар юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 68 хуудас),
Гар утасны ярианы лавлагаа, баталгаат засварын хуудас, гэрээ (хх-ийн 7- 10-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/29 дугаартай “... “Samsung A14” загварын гар утас үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 400,000 төгрөг.” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 26-29 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “...О.Дгаас цайвар ногоон өнгийн, ар хэсэгтээ камерын 3 дурантай, “Samsung A14” загварын imei1:351268281737617/01, imei2: 352072271737614/2 дугаартай гар утас, өнгөгүй утасны гэр, үүрэн телефоны Мобиком болон Скайтелын сим зэрэгт үзлэг хийж хураан авч, насанд хүрээгүй хохирогч *****т хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 29-31, 38-40 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн насанд хүрээгүй хохирогч *****оор таньж олуулах ажиллагаа явуулсан "... Миний хулгайд алдсан гар утас 2 дугаарт байна. Гар утасныхаа код хийхэд дэлгэцийн код тайлагдаж байв. Би гар утасныхаа ерөнхий байдлаар таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 34-37 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ***** овгийн ***** *****г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч О.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *****, түүний хууль ёсны төлөөлөгч ***** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул О.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ***** овгийн ***** *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч О.Дд мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч *****, түүний хууль ёсны төлөөлөгч ***** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн ***** *****г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн ***** *****г зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг зургаан сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч О.Дд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч *****, түүний хууль ёсны төлөөлөгч ***** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ