| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2021/00310/И |
| Дугаар | 132/ШШ2021/00374 |
| Огноо | 2021-08-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 132/ШШ2021/00374
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг лж, тус шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа, нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1******* онд төрсөн, ******* настай, эмэгтэй, Б******* аймгийн О******* сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, Ц******* овогт Ж*******ын Б******* /РД:Г*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймгийн О******* сумын р,
Хариуцагч: 1 онд төрсөн, настай, эмэгтэй, Б******* аймгийн О******* сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Д г /Г/ нарт холбогдох,
Хохирол 4,977,500 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2021/00310/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Н, хариуцагчийн төлөөлөгч 1 онд төрсөн, О******* сумын г ажилтай, О******* сумын 5 дугаар баг, , 7-08 тоотод оршин суух, Б овогт Чийн Ц /М/, хариуцагч Д.г, түүний өмгөөлөгч М.Д,
Гэрч: Б******* аймгийн О******* сумын , бичиг хэргийн ажилтай, Б******* аймгийн О******* сумын 5 дугаар баг, байнгын задгай хаягт оршин суух, Ч овогт А О,
Гэрч: Б******* аймгийн О******* сумын ц, ажилтай, Б******* аймгийн О******* сумын 5 дугаар баг, М 2-1 тоотод оршин суух, Д овогт Гийн Г, иргэдийн төлөөлөгч Л.Б, нарийн бичгийн М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б******* аймгийн О******* сумын 5 дугаар баг ******* тоотод байрлах байшинг 2013 онд худалдаж авсан ба 8 жил амьдарсан. Би гал гарах үед Б******* аймагт хүүгийндээ байсан. Өглөө 6 цаг 40 минутын үед манай хажуу талын айлын Ч гэдэг хүн хүүгийн маань утас руу залгаад ээжийн чинь байшин шатсан гэж хэлсэн. Тэгээд манай 2 хүү 2020 оны 12 сарын 17-ны өдөр О******* суманд очсон. Би өрөө очиж чадаагүй. Гал гарсан шалтгааныг цахилгаанаас болсон гэж хэлсэн. Онцгой байдлын г галын байцаагч бид нарыг дуудаж зөрчлийн хэрэгтэй танилцуулсан. Тэгээд бага хохирол учирсан байна. Та нарыг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Тэр өвөл нь би Улаанбаатар хотод өвөлжсөн. Тэгээд хавар орон нутгийн зам нээгдэх үед буюу 05 сарын 22-ны өдөр ирсэн. Ирээд энэ хүмүүстэй уулзсан чинь хохирол төлөхгүй гэж хэлсэн. Тийм учраас би шүүхэд хандсан. Байшингийн 3 тал л үлдсэн бусад нь шатсан. Надад нийт 4,977,500 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг хариуцагч болох Б******* аймгийн О******* сумын р болон Д.г нараас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Миний бие Д овогтой г нь О******* суманд төрсөн. О******* сумын рт нягтлан бодогчоор ажилладаг. Би сумын төвд г мэдлийн байшинг түрээслэн амьдардаг байсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 0610 цагийн орчим миний амьдарч байсан сууцанд гал гарсан. Тус сууц нь 4 айлын сууц байсан бөгөөд надаас гадна 2 айл байдаг. Гал гарснаас болж миний амьдарч байсан өрөө, эд хөрөнгө, хогшлын хамт бүхэлдээ шатаж, нөгөө 2 айлын дээврийн хэсгүүд шатсан. Миний өөрийн хохирол 10,000,000 гаруй төгрөг, 2 айлын 1 нь 2,500,000 гаруй төгрөг, нөгөө нь 5,000,000 гаруй төгрөг, рт 1,600,000 гаруй төгрөг, нийт 20,000,000 гаруй төгрөгийн хохирол учирсан гэж сумын үнэлгээний хорооноос тогтоосон. Дээрхи 2 айлын хохирлын хэмжээ бодит байдлаас өндөр тогтоогдсон гэж үзэж байна. Мөн тэр үед би сэрж гарч хажуу айлын хүмүүсийг цаг алдалгүй дуудаж сэрээж хүний амь нас эрсдэхээс болон байшин бүхэлдээ шатахаас сэргийлсэн, тэр үед гал үүдний т*******рын дээд дээврийн хэсэгт нилээн р авсан байсан. Уг гал нь миний буруутай үйлдлээс гараагүй гэж үзэж байна. Тухайн үед зуух пийшин үнс, цучил зэрэг ахуйн хүрээнээс гарах нөхцөл бүрдээгүй байсныг Онцгой байдлын г акт магадалгаанд дурдсан. Мөн Онцгой байдлын г акт дүгнэлтэд гал юунаас болж гарсан шалтгаан тодорхойгүй. Гэтэл гал түймэр нь миний буруутай үйлдлээс гараагүй, би адилхан хохирол амссан байтал тус 2 айл чиний амьдарч байсан талаас гал гарсан хэмээн намайг буруутгаж хохирол төлөхийг шаардаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Гал хаанаас гарсан нь гол бус юунаас болж гарсан гэдэг нь чухал гэж бодож байна. Би цалингаас өөр орлогогүй, ганц бие эмэгтэй. Миний аав ээж өндөр настай, амь зуух цөөн хэдэн малтай, тэтгэврээс өөр орлогогүй. Би өөрийн гэсэн орон гэр, эд хөрөнгөгүй, хувцас хунар, ахуйн хэрэглээний эд зүйлс маань бүгд шатсан, одоогоор хамаатныдаа амьдарч байна.
Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн Б******* аймгийн О******* сумын г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Б******* нь тус сумын р болон иргэн Д.г нарт холбогдуулан нэхэмжпэл гаргасан. Тус сумын г нягтлан бодогч ажилтай Д.г нь байгууллагын өмч болох тус сумын 5 дугаар баг, Байнга хороо, 7 дугаар гудамж, 700 тоот хаягтай орон сууцыг түрээслэн оршин сууж байсан ба 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр (шөнийн 03 цаг орчим) тус орон сууцанд гал гарсны улмаас орон нутгийн иргэд, төрийн албан хаагч, гамшгаас хамгаалах албадыг ажиллуулан галыг унтраах арга хэмжээг шуурхай авч, улмаар Б******* аймгийн Онцгой байдлын рт дуудлага, мэдээлэл нэн даруй өгсний дагуу баг бүрэлдэхүүн ирж ажиллан галыг унтраасан. Дээрх галын аюулын улмаас иргэн Ж.Б*******ад хамаарах тус сумын 5 дугаар баг, Байнга хороо, 7 дугаар гудамж, ******* тоот сууцны зарим хэсэг шатсан болон хөрш зэргэлдээх байшингийн эзэмшигч нарт хохирол учирсан ба галын аюулын талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагаас гаргасан байна. Мөн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тус сумын рт торгууль шийтгэврийн арга хэмжээг авсан болно.
г хөрөнгө болох 458,145 төгрөгийн үнэлгээ бүхий байшин, 987,000 төгрөгийн зөөврийн компьютер тус тус шатаж хохирол учирсан.
Иймд нэхэмжлэгч Ж.Б*******ын нэхэмжилсэн 4,977,500 төгрөгийг барагдуулах боломжгүй гэв.
Шүүх хуралдаанд гэрч А.О мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнийн 2 цагт манай 2 хүү Улаанбаатар хотоос ирсэн. Тухайн үед коронавирусын халдварын улмаас шууд сумын эмнэлэг дээр бууж бүртгүүлж байсан. 2 хүү маань маш их ачаатай байсан тул би хамаатны дүү Д.гийн гэрт очиж түрдэг тэргийг нь авсан. Д.гийн гэр эмнэлэгтэй ой******* байдаг юм. Би Д.гийн үүдний *******араас тэрэг аваад гарахад *******арын гэрэл нь унтраалттай байсан. Д.г нь бие муутай тул би ус түлээг нь бэлдэж өгдөг. Тухайн үед үүдний *******ар нь гэрэлгүй байсан. Бид нарыг ачаагаа аваад харьж байхад том өрөөний гэрлээ унтраагаад унтсан байсан гэв.
Шүүх хуралдаанд гэрч Г.Г мэдүүлэхдээ: Би Б******* аймгийн О******* сумын цахилгаанчнаар 2 жил ажиллаж байна. 2020 оны 09 дүгээр сард Д.гийн амьдарч байсан байшингийн гадна гэрлийн оруулгын утас тасраад түүнийг нь холбож өгсөн. Цахилгааны утас нь дээврийн төмөрнөөс болж тасарсан байж магадгүй, дундаа залгаатай, муу утас байсан. Энэ утсаа солиорой гэж тухайн үед Д.гт хэлж байсан байх гэв.
Иргэдийн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тог, цахилгаанаас болж гал гарч байшин шатсан гэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулах нь зүйтэй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б******* нь Б******* аймгийн О******* сумын р болон иргэн Д.г нарт холбогдуулан гэм хорын хохирол 4,977,500 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.
2020 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 0600 цагийн орчим Б******* аймгийн О******* сумын 5 дугаар баг, Байнга хороонд байрлах 4 айлын байшинд гал гарсны улмаас О******* сумын р, Ю.Н, Ж.Б******* нарын өмчлөлийн 12 хэмжээтэй модон байшин шатаж, Б******* аймгийн Онцгой байдлын р гал түймрийг унтраасан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 22-26, Зөрчлийн хэргийг шалгасан материал 4-10/
Дээрх үйл баримттай холбоотой Б******* аймгийн Онцгой байдлын р Зөрчлийн хэргийг шалгасан материал нээж, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №0059913 тоот Шийтгэлийн хуудас-аар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О******* сумын газрыг 1,000,000 төгрөг, Д.гийг 100,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулсан, уг шийтгэлийн хуудаст гомдол гаргаагүй бөгөөд шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 78/
Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Д.г нь ...гал түймэр нь миний буруутай үйлдлээс гараагүй, би адилхан хохирол амссан байтал тус 2 айл чиний амьдарч байсан талаас гал гарсан хэмээн намайг буруутгаж хохирол төлөхийг шаардаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Гал хаанаас гарсан нь гол бус юунаас болж гарсан гэдэг нь чухал. Би өөрийн гэсэн орон гэр, эд хөрөнгөгүй, хувцас хунар, ахуйн хэрэглээний эд зүйлс маань бүгд шатсан... гэж, хариуцагч Б******* аймгийн О******* сумын р нь ...Тус сумын г нягтлан бодогч ажилтай Д.г нь байгууллагын өмч болох тус сумын 5 дугаар баг, Байнга хороо, 7 дугаар гудамж, 700 тоот байрыг түрээслэн сууж байсан. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тус сумын рт торгууль шийтгэврийн арга хэмжээг авсан... гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарладаг.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Нэхэмжлэгч Ж.Б******* нь бусдын гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй боловч гаргасан хохирлын хэмжээ тогтоогдсон, зардал бодитоор гарсан тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ.
Нэхэмжлэгч Ж.Б******* нь гал түймрийн улмаас 4,977,500 төгрөгийн хохирол учирсан гэж хохирлын үнэлгээ бүхий баримтыг хэрэгт ирүүлсэн. /хх-ийн 10-11/
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б******* нь ...Барилгын материалын үнийг судалж дээврийн төмөр, банз, дулаалгын материал, тогны утас, хадаас гэх мэт материалын тооцоог хийж гаргасан. Байшиндаа дараа жил засвар хийнэ...гэж тайлбарласан.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ж.Б*******аас 4,977,500 төгрөгийн бодит зардал гараагүй, байшинг засварлаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь байшинг засварлахад орох зардлын тооцоог гаргуулсан хэдий ч байшинг засварлаж бодит зардал гаргаагүй, энэ талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Иймд хариуцагч Б******* аймгийн О******* сумын р болон Д.г нараас хохирол 4,977,500 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай Ж.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Б******* нь байшинг засварлаж, гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б******* аймгийн О******* сумын р болон Д.г нараас 4,977,500 /дөрвөн сая есөн зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,590 /ерэн дөрвөн мянга таван зуун ер/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Р.ҮҮРИЙНТУЯА