Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

 Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,

 Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,

 Ø¿¿ãäýã÷ Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

 Өвөрхангай аймгийн Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***** овгийн ***** *****д холбогдох 2426000030028 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын *****ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, регистрийн дугаар *****, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ***, ****** хамт Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дугаар багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүний нийт эдлэх ялыг 3,150,000 төгрөгөөр торгох ялаар  тогтоосон, Боржигин овгийн ***** *****.

 

  Холбогдсон хэргийн талаар:

 

 

 

  Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

   Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 11-ний  шөнө 04 цагийн үед Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн  “*****” гэх газар оршин суух *****ынд мал тооллогын ажлаар явж байсан хохирогч *****тай маргалдаж,  гэрийн гадаа байсан түүний эзэмшлийн ***** улсын дугаартай “*****” маркийн тээврийн хэрэгслийн урд буфер хэсгийг мөргөж 770,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “....***** улсын дугаартай “*****” маркийн машины урд талын
буферийн зүүн талыг мотоциклийн өвдөгчөөрөө мөргөсөн. *****ийн тээврийн хэрэгслийн урд буферийн үнэлгээний үнэ 770,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Уг хэргээ
хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг,

 

  Хохирогч *****ийн “...2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багт малын тоонд тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга *****, 5 дугаар багийн засаг дарга *****, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн *****, сувилагч ***** нарын хамт явж байгаад тус сумын 5 дугаар багийн “*****” гэх газарт оршин суух ***** гэх айлд амарсан. Шөнө 04 цагийн үед Б.Б гэх хүн мотоциклтой ирсэн ба согтуу байсан. Надтай хамт явж байсан хүмүүс хөзөр тоглоод унтаагүй байсан. Би *****тай юм яриад хэвтэж байтал Б.Б миний хөл рүү өшиглөсөн. Би босож ирээд Б.Бг түлхсэн. Б.Б хувцсаа тайлаад хутгалаад өгье гэж орилж, чарлаад гэрийн гадна багийн дарга, ***** нарыг нэг нэгээр нь дуудаад байсан. ***** гаднаас орж ирээд Б.Бг мотоциклоороо миний машиныг мөргөчихөөд яваад өглөө гэсэн. Би гэрээс гараад харахад миний ***** улсын дугаартай, “*****” загварын машины урд талын буферийг мөргөж хагалсан байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Миний машин 2006 онд үйлдвэрлэгдсэн “*****” загварын машин байгаа. Урд буфер хагарсан засварлах боломжгүй болсон. Машины задаргаанд зарагдаж байгаа ориг буфер 1,800,000-2,000,000 төгрөгийн үнэтэй байдаг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн төлүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7, 61 хуудас),

   Гэрч *****ы “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үүрийн 04 цагийн үед Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газар ***** гэх айлд манай мал тооллогын ажлын хэсгийнхэн хонож байсан юм. Тус өдөр би *****, *****, *****, ***** бид тав муушиг тоглоод сууж байсан. ***** ах газар орондоо ороод хэвтчихсэн, ***** ах хажууд нь хурдан морины талаар ярьж суутал гаднаас Б.Б гэх зүс таних залуу согтуу орж ирсэн.  Б.Б гэрт байсан хүмүүстэй мэнд мэдээд тамхи ороогоод гэрийн баруун талын орон дээр сууж байсан. ***** ах, ***** ах хоёр Тарагт сумын наадмын талаар ярьж байсан чинь гэнэт Б.Б “Тарагт яасан юм” гэж уурлаж босч ирээд ***** ах руу дайрсан. Тэр хоёрыг барилцаад авахаар нь бид нар салгасан. ...Тэгээд удалгүй гэрийн гадаа юм мөргөх чимээ гарсан. Нэг нь ***** ахад “арай таны машиныг мөргөчихөж байгаа юм биш биз дээ” гэсэн чинь ***** ах “арай үгүй байлгүй дээ” гэж хэлсэн. Б.Б мотоциклоо унаж яваад чимээ тасарсны дараа гаднаас ***** ах орж ирээд “Өө баларсан. Б.Б машиныг чинь мөргөчихөөд яваад өгсөн” гэж ***** ахад хэлсэн. ***** ах бид хоёр гарч үзэхэд машины урд буферийг нь хага мөргөчихсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 хуудас),

 

          Гэрч ***** “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өглөө үүрээр 04 цагийн үед мал тооллогын ажлын хэсгийнхэн Өвөрхангай аймгийн ***** сумын 5 дугаар багийн нутаг “*****” гэх газар ***** гэх айлд хонож байсан
юм. Тухайн үед би *****, *****, *****, ***** бид тав
муушиг тоглоод сууж байсан. ***** ах газар орондоо ороод хэвтчихсэн
***** ах хажууд нь суучихсан хурдан морины талаар ярьж байтал
гаднаас Б.Б согтуу орж ирсэн. Б.Б гэрт байсан
хүмүүстэй мэнд мэдэлцээд тамхи ороогоод баруун талын орон дээр сууж
байсан. ***** ах, ***** ах хоёр Тарагтын наадмын талаар ярьж
байсан чинь гэнэт Б.Б “Тарагт яасан юм” гээд уурлаад босож
ирээд ***** ах руу дайраад тэр хоёр барилцаад авахаар нь бид нар тэр
хоёрыг салгасан. ***** ах хойд орон дээр босоод сууж байхад
Б.Б хувцсаа тайлаад орилоод “Би чамайг ална. Хоёулаа үзье. Зүрхэнд
чинь хутга шааж байгаад эргүүлж ална” гэж ***** ахыг хэл амаар
доромжилсон. ...Тэгээд удалгүй гэрийн гадаа түс тас хийх чимээ гарсан. Нэг нь
***** ахад арай таны машиныг мөргөсөн юм биш биз дээ гэсэн чинь
***** ах арай үгүй байлгүй дээ гэж хэлсэн. Б.Б мотоциклоо
унаж яваад чимээ тасарсны дараа гаднаас ***** ах орж ирээд “өө
баларсан Б.Б машиныг чинь мөргөчихөөд яваад өгсөн” гэж ***** ахад хэлсэн. ...***** ахын машины урд буферийн зүүн хэсэгт мөргөж хагалсан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 хуудас),

 

   Гэрч *****ын “...Би *****тай Тарагтын морь ярьж байтал Б.Б “Тарагтынхан яадаг юм.  Хаагуур гүйдэг юм” гээд *****ийн хөл рүү зөөлөн өшиглөсөн. ***** яаж байна гээд Б.Бг барьж аваад орон дээр дарж унагахад Б.Б “болъё оо ахаа” гэхэд ***** тавьсан. Тэгээд Б.Б *****ийг “би чамайг ална, гараад ир, үзье, зүрхэнд чинь хутга шаана, эргүүлнэ” гээд байсан. Би гараад Б.Бг “чи яаж байна” гэсэн чинь мотоциклоо асаасан байсан. Тэгээд за би явлаа гэж хэлээд мотоциклоо нойл дараад нэг зог тусч зогсоод ухасхийгээд *****ийн машины урд буферийг мөргөчихөөд яваад өгсөн. Б.Б, *****ийн машиныг санаатай мөргөсөн. Тийм согтуу байгаагүй. Хажуугаар нь гарч явах зай байхад албаар нойл дараад очиж мөргөсөн.  Б.Б, *****ийн машины урд буферийн зүүн талын хэсгийг хагартал мөргөсөн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 хуудас),

 

  Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаартай “Япон улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсад орж ирсэн “*****” маркийн машин. Нийт үнэ 770,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 17-19 хуудас),

 

  2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ***** улсын дугаартай “*****” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 25-26 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ***** овгийн ***** *****г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч *****ид хохиролд 770,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь Хаан банкны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, хохирогчийн мэдүүлэг, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүгдэгч ***** овгийн ***** *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ***** овгийн ***** *****г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн ***** *****г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *****ид хохиролд 770,000 төгрөг төлсөн, хохирогч ***** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ