| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2024/00154/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/173 |
| Огноо | 2024-07-31 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Иргэдийн төлөөлөгч С.Дамдинпэрлий,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********, түүний өмгөөлөгч М.Дамбийням,
Шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овгийн ***** *****т хол*****ох 2426000000072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн ***** суманд ***** оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, **** настай, регистрийн дугаар *****, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хамгаалагчийн ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ***** сумын **** багт оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн ***** сумын ***** дугаар багийн ******** дугаар гудамжны ****** тоотод түр оршин суух, урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 3000 *****өөр торгох ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ***** овгийн ***** *****.
Хол*****сон хэргийн талаар:
Шүүгдэгч П.С нь Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн *****тай маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт хол*****жээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...03 дугаар сарын 18-ны өдөр ачтайгаа хамт гэртээ сууж байхад манай өнгөрдөг хүн усанд яваад өгөөч гэхээр нь хүүхэд хүргэж өгчихөөд яваад өгье гэсэн чинь ус аваад гараад явсан. Тэгээд байж байтал 1-8 дугаар анги хамт төгссөн ***** гэж хүн манайд ирээд намайг ажилдаа аваад явахгүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би дарга нартай яриад маргааш, нөгөөдрөөс хариу өгье гэсэн. Би дөнгөж босож байсан болохоор гэртээ хоцорсон. ***** гараад явсан. Удалгүй утас дуугарахаар нь авсан чинь *****гийн дугаар байсан. Тэгээд манайхаар ороод ирээч, ярих юм байна гэсэн. Тэгээд хүүхдээ хувцаслаад яваад очиход хадам нь, ***** нар байж байсан. Хадам ирсэн, одоо явах гэж байна гээд 2 литрийн Боргио талд нь хүртэл уусан байсан. Тэрнээс 2 аягыг уучихаад “харихгүй бол болохгүй, ажилд явах талаар хөдөө гэрийн чинь утас руу залгаад хэлчихье, чи байж байгаарай” гэчихээд гэр рүүгээ хүүхдээ аваад мотоциклоор явж байхад өнгөрдөг намайг хашааны үүдэндээ дуудсан. Тэгээд мотоциклтой яваад очсон чинь “чи урагшаа яваад өг” гэхээр нь “мотоциклийн бензин дуусаж байх шиг байна. Хазайлгаж байгаад сая ирлээ. Одоохондоо явж чадахгүй юм шиг байна. Хүүхдээ буулгачихаад бензин аваад яваад өгье” гэсэн чинь “чи надаас дандаа тойрч явж байх юм. Ямар сонин юм бэ” гээд заамдсан. Тэгэхээр нь би хүүхдээ буулгаадахъя гээд хүүхдээ буулгаад мотоциклоос буухад намайг заамдаж аваад элдвээр хэлээд байхаар нь өөдөөс нь заамдаж аваад нүүрэн тус газар нь цохисон. Хойшоо саваад хашааны хаалга налаад унасан. Тэгээд “хамраас чинь цус гараад байна, даавуу гэрээс чинь аваад ирье” гэсэн чинь “хүүхдээ хүргэчихээд ир. Би ороод өөрөө цусаа цэвэрлэчихье” гэсэн. Тэгээд би гэртээ байж байхад баруун талын хашааны хаалгаар байхаа ороод ирсэн. Тэгээд хаачих гэж байгаа юм гэж асуухаар нь урагшаа хүүхэд хүргэж өгөх гэж байна гэсэн чинь тэгвэл би харилаа гэсэн. Тэгэхэд хувцсаа сольчихсон, нүүр ам нь шалбарч барьсан зүйл харагдаагүй. Тэгээд *****д *****тай муудаад цохичихлоо гэж хэлээгүй. Ерөөсөө яриа ч үгүй. ***** намайг дуудаад байна. *****гийн хадмын хамт 2 стакан пиво уучихаад гараад ирлээ. Намайг ажилд аваад яваач гээд гуйгаад байна гэсэн тийм л зүйл ярьсан. Намайг хараад яагаад хувцас чинь цус болсон байгаа юм гэхээр нь сая мотоциклоосоо болоод гараа шалбалчихлаа гэсэн. Тэгээд би явсан. Тэгээд буцаж очоод 1 шил Харзтай аваад орсон. Тэр үед *****д ийм тийм зүйл болсон гэж ерөөсөө яриагүй. Хэнд ч яриагүй. Ажлынхаа талаар ярьж амжаагүй байна. Би тэгж байгаад яриад хариу өгнө гээд хариад гэртээ байж байхад ***** хүүхэдтэй хамт хүрээд ирсэн. Гэрээс гараагүй. Тэрнээс хойш өнгөрдөгтэй таараагүй. Орой болсон байсан. Ухаан алдаад эмнэлэг явсан гэдгийг мэдээгүй. Орой ***** тийм зүйл болсон байна. Очих уу гэхэд нь гайгүй байх харж байя гэсэн. Тэгээд би гэрээс гараагүй унтаад өгсөн. Ийм зүйл болсон. ...Би нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Хашааны үүдэнд нь болсон. Хойшоо саваад бөгсөөрөө хашааны хаалга налаад унасан. Хашааны үүдэн дээр хамраас нь цус гоожоод хамрын цусыг чинь цэвэрлээд өгөх үү, гэрээс чинь алчуур аваад ирэх үү гэхэд би ороод арччихъя гэсэн. Тэгээд босгох гэж байхад газар цус болсон байсан. Тэр цусан дээр нь гишгэсэн байх. ...***** манайхаар шагайчихаад би гадаа байсан болохоор над дээр хүрээд ирсэн. Миний пүүзэн дээр цус болсон байсан. Чи наад гутлаа соль гээд сандал дээр тавиад гутлаа сольсон. Тэр байх. Пүүзний урд байгаа цус хамраас гоожсон цус дуссан байх. Би гэм буруугаа хүлээж байна. Урьд нь маргалдаад сүйд болсон зүйл байхгүй. Гэхдээ намайг янз янзын үгээр хэлж байсан. Гэхдээ юу юугүй барьцалдаж аваад байсан зүйл байхгүй. ...***** намайг цохиогүй. Хохирол төлөөгүй. Цохилтоос болоод хойшоо унахдаа энэ гэмтэл болсон байж болно. Хулдаасан дээр болсон цус миний өмсөж явсан зүйлүүдээс болсон байж магадгүй. Оршуулгын зардлыг аргалж байгаад төлнө гэж ярьсан байгаа.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед бандитай 18 цаг өнгөрч байхад ярьсан. Ээжээ аав ухаангүй байгаа. Хойд талын авгай яаралтай эмнэлэг яв гэсэн. Би уулзаж амжаагүй. Орой 12 цаг өнгөрч байхад хэдий нь өнгөрсөн гэж байсан. Тэр үед юу болсныг би мэдээгүй. Харамсалтай хэцүү байна. Сэтгэл санааны хямралтай, хүнд байна. Ар гэрээс нь нэг ч хүн ирээгүй. Оршуулгын зардалтай холбоотой нэг ч мөнгө ***** өгөөгүй. Тэрийг төлүүлмээр байна. Сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна. Зардлаа төлүүлмээр байна. Тэрнээс хойш ажил төрлөө хийж чадаагүй. Саяхнаас хэд хоног ажил хийгээд шүүх хуралтай гэхээр нь ирчихээд байж байна. Гомдолтой байна. 3 хүүхдээ өнчрүүлчихсэн байна. Ийм зүйл болно гэж яаж мэдэх вэ. 7 сая гаран *****ийн зардал баримт бичгээр өгсөн байгаа. Түүнийг нэхэмжилнэ. Мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ.” гэв.
Шинжээч эмч М.Одгэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн талийгаач гавал тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас барсан. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч талийгаачийн амь насыг аврах боломжгүй байсан. ...Талийгаачийн биед шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийж зүүн чамархай, зүүн зулайг хамарсан хатуу хальсан дахь цусан хураа 111 грамм, их тархи, баруун, зүүн тархины дунд хэсэг, зүүн чамархай, зулайд цус харвалт, хажуугийн ховдол, 4-р ховдол тархины эдийн бяцралт, хамар ясны хугарал, дээд эрүүнд 13, 21-р шүдний хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруул буйланд цус хуралт, язралт, хамар, баруун сүвээнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо гэсэн. ...Дээрх гэмтлүүдийг авсны улмаас тэр дороо ухаан алдахгүй байж болно. Цусан хураа нэмэгдтэл амьд явах, ухаантай байх боломжтой. Тэр нь 24 цаг доторх хугацаандаа боломжтой. Хэдэн өдрөөр явах боломжгүй, богино хугацаанд амьд явах боломжтой гэж үзнэ. Тухайн дээрх гэмтлүүд савж унасны улмаас үүсэх боломжтой. Тархи өөрөө гавал дотроо бэхэлгээ муутай байдаг. Хүчтэй цохилтын улмаас савж унаад гавлын яс өөрөө хатуу мохоо зүйлд цохигдсоноороо бага тархинд аалзан хальсанд эхний ээлжинд няцрал үүсээд цохилтын эсрэг гэмтэл үүссэн байх боломжтой. Савж унаснаас дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой. ...Мотоциклоос унах юм уу, эсхүл хэн нэгэн хүний цохилтоос энэ гэмтэл үүсэх боломжтой эсэхийг би ялгахгүй. Би нас барсан механизмыг тогтоох учраас тухайн үед болсон процессыг тогтоохгүй. Тухайн гэмтэл нь эсрэг цохилтын улмаас гавал тархины гэмтэл учирсан байгаа. Унасны улмаас үүснэ, цохилтын улмаас үүсэх боломжтой. Гэхдээ анх цохилт авсан хэсэг нь хамар ясны хугарал, ард бага тархинд эсрэг цохилтын хүч үйлчилсний улмаас савалтын үед үүсэж байгаа. Ийм л механизм үүсэж байгаа.” гэв.
1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотод ажил хийж байхад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед манай хүү ***** руу ***** эгч залгаад “аавын чинь бие муудаад ухаангүй эмнэлэг рүү орчихлоо” гэж хэлсэн байсан. Тэгээд би мэдээд наашаа шууд гарсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн өдрийн өглөө 10 цагийн орчимд хамгийн сүүлд утсаар ярихад эрүүл байсан. Тэгээд би цэргийн баярын мэнд хүргээд 20,000 ***** өгсөн. Талийгаач сумын төв дээр ганцаараа байсан. Би 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу ажлаа хийх гээд явсан. Хүү ***** Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд цаг уурчаар ажилладаг тул ажилдаа явсан байсан. Талийгаач ***** нь зан харилцааны хувьд тайван дөлгөөн зантай, бусадтай харилцахдаа энгийн, ямар ч хүнтэй харилцчихна. Толгой, бөөр нь жоохон өвддөг байсан. Гадуур истори нээлгэж эмчилгээ хийлгээд 2024 оны 03 дугаар сарын 16-нд сүүлийн эмчилгээгээ хийлгэсэн гэж байсан. Талийгаач архийг өөртөө тааруулаад хэрэглэчихдэг, уухаараа ямар нэгэн агсан зан байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 46-51 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай сумын төвд байдаг гэрийн баруун талын хамар хашаанд ***** /*****/ гэдэг ах байдаг, эхнэр нь ажилд явсан гээд ***** ах ганцаараа голдуу байдаг. Би өглөө 07 цаг 40 минут гээд хичээлдээ явдаг. Тэгээд хичээлээ тараад 13 цаг 20 минутаас тараад гэр лүүгээ харьдаг. Намайг хичээлээ тараад гэр лүү очиход ***** ахын хашааны үүдээр хүн ерөөсөө харагдаагүй. Би гэртээ байж байгаад 16 цаг 30 минутын орчимд үдээс хойшийн хичээлд суух гээд гэрээсээ гараад алхахад ***** ахын хашааны үүдэнд нэг мотоцикл байсан. Мотоциклийг сайн анзаараагүй. Урд талаар нь гарахад 1 мотоцикл байгаа харагдаж байсан. Би тухайн мотоциклийг хараад танихгүй, суманд зөндөө адилхан хятад мотоцикл байдаг. Үдээс хойш хичээлдээ суучихаад 18 цаг өнгөрч байхад гэртээ харихад ***** ахын хашааны үүдэнд хүн болон мотоцикл байгаагүй. ***** гэх айлд ер нь бол хүмүүс зөндөө ирсэн л байдаг. Заримдаа өөрөө гэртээ байдаггүй байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 51-53 хуудас),
Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 45 минутын орчимд хашаанаасаа гараад ***** ахын гэр лүү орсон чинь ***** ах, *****, буурал эмээ ***** 3 гэртээ байсан. Тэгээд ***** ах намайг “манай хашааны үүдэнд ***** сонин хэвтээд байна. Эмнэлэг, цагдаа дуудаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн чинь дугаарыг хүнээс аваад 17 цаг 53 минутад ярьж ***** ахын хашааны үүдэнд ***** гэдэг хүн хөдлөхгүй сонин хэвтээд байна гэж хэлсэн. Намайг өдөр ***** ахын хашаан дотор *****, ***** нартай юм яриад сууж байхад ***** нь ***** ахын гэрийн хашааных нь зүүн талаас банзны завсраар шагайж харж байгаад яваад өгсөн. Тэр үед нүүр ам нь зүгээр байсан, цус гоожсон, янз бүр болсон зүйл харагдаагүй. Ямар ч байсан согтуу байгаа нь мэдэгдэж байсан. ...Толгой нь баруун тийшээ хараад хашаагаа налсан, дээш харсан байдалтай, 2 хөл нь нугаларсан, нүүр нь цустай харагдаж байсан. Айгаад их ойроос бол хараагүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 54-55 хуудас),
Гэрч *****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Манай гэрийн зүүн талын хамар хашаанд ***** гэдэг ахынх байдаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй. Эхнэртэйгээ хоёулаа амьдардаг, гэхдээ эхнэр нь хотод ажил хийдэг гээд талийгаач ***** ах ганцаараа байдаг. Би тэгээд өчигдөр 10 цаг өнгөрч байхад сургууль орохоор гэрээсээ машинаараа гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан чинь ***** ахын хашаанаас гарч ирсэн болов уу гэмээр 3 эрэгтэй хүн баруун тийшээ манай хашааны урдуур явж байгаа харагдсан. Машинтай явж байгаа болохоор хурдан өнгөрөөд явсан. Би тэр 3 хүнийг таниагүй. Содноос нэг хүн нь доголж явдаг хүн байсан. Бараан өнгийн хувцастай л хүмүүс байсан. ***** гэх айлаар ихэвчлэн архи уух гэсэн хүмүүс их ирдэг юм шиг санагддаг. Яг ямар хүн ирж байна гээд сонирхоод хараад байдаггүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 56-57 хуудас),
Гэрч Ч.*****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед П.Сын гэрт очиж, П.Сын ажиллаж байгаа газар луу хамт явахаар ярилцаад буцаад гэртээ ирээд байж байтал араас 11 цагийн үед П.С нь манай гэрт мотоциклтой, жижигхэн эмэгтэй хүүхэд дагуулсан ирэхээр нь би 2,5 литрийн “Сэнгүр” гэдэг пивийг манай эхнэрийн төрсөн ах ***** бид 3 хувааж уучихаад удалгүй П.С гэр лүүгээ явсан. Өдөр дунд 15 цагийн үед П.С дахиад манай гэрт хүүхэдтэйгээ хамт 0,5 литрийн "Харзтай" архи авч ирээд бид 2 хоёулхнаа хувааж уугаад 30 минут орчим манайд байж байгаад гэртээ очлоо гээд мотоциклоороо охинтойгоо хамт явсан. Түүнээс хойш П.Стай уулзаагүй. ...***** гэдэг хүнийг танихаас цаашгүй, ямар нэгэн хамааралгүй. Намайг П.Сын гэрээр ороход тэдний гэрт гадны хүн байгаагүй. П.С өчигдөр 2 удаа орж ирэхдээ хүнтэй маргалдсан шинж байгаагүй. Хүнтэй маргалдаж хэрэлдсэн гэж огт яриагүй. П.С нь дээгүүрээ хар өнгийн желеткан куртка өмссөн, бараан өнгийн ноосондуу өмдтэй, пүүзэн гуталтай явсан санагдаж байна. П.С нь нээх их согтоогүй. Бид 2 пивоо уугаад шингээд дууссан байхад нь дахиж архи уусан. Тэгэхээр тийм их согтоогүй. Манай эхнэр гэрт байсан. Пивийг нь эхнэрийн ах ***** хамт уусан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 58-60 хуудас),
Гэрч Д.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би П.С, ***** нарыг танина. П.Стай 2020 оноос хойш хамтран амьдарч байгаа. *****гийн охинтой манай хүү суусан, худ ураг хүмүүс байгаа юм. 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр намайг ажил дээрээ байхад манай хамтран амьдрагч П.С нь миний ******* дугаарын утас руу ******* дугаарын утаснаасаа 15 цаг 37 минутанд залгаад би *****г хэрүүл гуйгаад байхаар нь хамар луу нь ганц шаачихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “яах гэж тэгж байдаг юм, аятайхан байхад яадаг юм. Би одоо ажлаа тараад очлоо” гэж хэлчихээд 18 цагийн үед гэртээ очиход П.С нь 2 ойтой Н.******* гэдэг охинтойгоо гэртээ байсан. ...П.С нь бага зэргийн согтуу байсан. Тэр хоёрыг хаана маргалдсаныг нь мэдээгүй. ...П.С нь дээгүүрээ чернилэн ягаан цамц, тэрний гадуур зузаан хар желетка өмссөн байсан. Намайг гэртээ очсноос хойш айл руу явах гээд байхаар нь боль гээд татсан чинь желетканы сугыг нь урчихсан. Хөх саарал өнгийн подволк, өмдтэй байсан. Цагаан өнгийн пүүзтэй байсан. Намайг юм угааж байхад хүүхэд өмд, подволк 2-ыг нь авч ирээд ус руу хийсэн. Тэгэхээр нь би базаад гаргасан юм. Пүүзээ одоо өөрөө өмсөж яваа. П.Сын өмсөж явсан цагаан өнгийн пүүз нь өлмийн дээд хошуу хэсэгтээ цус болсон байснаа арчаад сууж байсан. Өөрөө цохиулж зодуулсан нь мэдэгдээгүй. ...***** өчигдөр өглөө намайг ажилдаа явах гэж байхад 07 цаг 45 минутын орчимд манай гэрт орж ирээд би зөрөөд ажилдаа гарсан. П.С, ***** нар манай 2 ойтой хүүхэдтэй хамт манай гэрт үлдсэн. Түүнээс хойш дахиад ***** нь ус аваад өг гээд орж ирэхээр нь “ус авч өгч амжихгүй нь ээ манайхаас ус ав гэж хэлээд ***** нь 10 литрийн бидоноор ус аваад явсан” гэж П.С надад хэлсэн. ***** нь согтуу манай гэрээр орж ирэх болгондоо П.Саас хэрүүл гуйгаад янзан бүрийн зүйл байнга ярьдаг.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 61-63 хуудас),
Гэрч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өглөө намайг ******* ахын гэрт байж байсан чинь ***** гуай орж ирсэн. Намайг гараад явсан чинь араас дагаж гарч ирээд бид хоёр *****ийн гэрт очиж жоохон байж байгаад ***** ах бид нарыг “манай гэрт очъё, ах нь та нарт ганц юм авч өгье” гээд *****, Х.******* ах, ***** ах, бид 4 гэрт нь очсон. ***** ах дэлгүүр орж бид нарт дөрвөлжин шилтэй 0,5 литрийн архи авчирч өгөөд бид 4 тэр архийг хувааж уучихаад ***** бид хоёр *****ийн гэрт ирсэн. Х.******* ах араас хамт алхаж байгаад салаад явсан. ***** гэртээ ганцаараа үлдсэн. Үдээс хойш 17 цаг өнгөрч байхад ***** дэлгүүр орж тамхи авахаар гараад буцаж орж ирэхдээ “***** ах манай хашааны үүдэнд хэвтэж байна” гэхээр нь би гараад харсан чинь ***** нь цус нөжтэйгөө холилдсон ухаангүй хэвтэж байхаар нь Ц.******* цагдаад мэдэгдсэн. ...***** бид нартай архи хувааж уухад нүүр, ам болоод бие нь зүгээр байсан. Мөн бид нарыг *******ын гэр лүү явж байхад торон хашааны зүүн талаар гэр лүүгээ алхаж байгаа харагдсан. Ойртоогүй болохоор сайн мэдээгүй. Гэхдээ зүгээр байсан байхаа. ...***** нь өөр хүнтэй архи, дарс уусныг нь мэдэхгүй. Бид нараас хойш юу болсныг мэдэхгүй. Бид нарыг өглөө гэрт нь очсон байхад 10 литрийн бидоноор айлаас ус авчирч цай чанаж өгсөн. Тэгэхдээ ойрхон айлаас ус авсан байх ус хурдан аваад ирсэн. Хэнийхээс ус авсныг нь мэдээгүй. Архи хувааж уухдаа хүнтэй маргалдсан, зодоон цохион хийсэн асуудал болоогүй. И.***** нь хүнтэй хэрүүл, маргаан хийгээд байхааргүй тохитой томоотой хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 64-65 хуудас),
Гэрч *****ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Бид нарыг талийгаачийн гэрт ороход гэрийнх нь зүүн урд талын хатавчинд байсан нүүр гар угаадаг модон угаалтуурын хаалга углуургаараа салсан байгаа харагдсан. Өөр зүйлийг нь сайн анзаараагүй. Унь мод унасан байсныг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 67-68 хуудас),
Гэрч *****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ***** манай гэрт ганцаараа алхаж ирсэн. Манай гэрт би, *****, Х.******* ах нар байсан. Тэгсэн чинь ***** бид нарыг манай гэрт хамт очъё гээд бид 4 хамт гэр лүү нь алхаад очсон. Гэртээ очоод байж байтал *****гийн утас дуугараад гадаа гараад утсаар ярьсан чинь эмэгтэй хүн данс руу чинь 20,000 ***** хийчихлээ гээд ярьсан. Утас нь чанга дээрээ тавьж ярьдаг юм байна лээ, тэгээд тод сонсогдсон юм. Эргэж орж ирээд та 3 манайд байж бай, би дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд явснаа удалгүй “Хамаг монгол” гэдэг нэртэй 0,5 литрийн 1 шил архи аваад буцаж гэртээ ирээд бид 3-тай хувааж уучихаад бид 3 явлаа гэсэн чинь ***** “би гэртээ хэвтээд үлдье, та 3 дахиад архи уухаар бол яриарай” гээд үлдсэн юм. Бид 3 манай гэрт ирээд байж байтал ***** араас алхаж ирээд хашааны завсраар харж байгаад намайг нойл ороод бие засаад гараад ирсэн чинь явчихсан байсан. *****, Х.******* ах бид гурав 13 цагийн үед Д.******* гэдэг айлд очих гээд алхаж явтал ***** нь гол гудамжны саадны хажуу талаар ороод хойшоо гэр лүүгээ чигтээ алхаж байгаа харагдсан. Бид 3 цаашаа алхаад *******ын гэр лүү явж байтал Х.******* ах бид хоёроос салаад Түвшээ гэдэг айл руу орсон. ***** бид 2 цаашаа алхаад Д.*******ын гэрээр очиж байгаад үдээс хойш гэртээ ирж байж байгаад дэлгүүр орох гээд хашаанаасаа гараад зүүн тал руугаа алхсан чинь ***** нүүр, ам нь цус болчихсон булан тойроод өөдөөс гараад ирсэн. Тэгэхээр нь та нүүр амаа яасан юм гэсэн чинь би мотоциклтой хүний араар сууж явж байгаад харуулдчихлаа гэсэн юм. Тэгэхээр нь би гэр лүү ор гэсэн чинь настай хүн дээр цусаа гоожуулж ороод яах уу, энд сууж байя гээд хашаа түшээд суугаад үлдсэн. Намайг дэлгүүр ороод гараад иртэл суусан газраа хажуугаараа уначихсан, сонин болчихсон байхаар нь би гэр лүүгээ ороод *****т “***** ах манай хашааны үүдэнд сонин хэвтээд байна” гэсэн чинь ***** гарч хараад “энэ хүн чинь өнгөрчихсөн хүн юм биш үү” гэхээр нь би дүү Ц.*******ийг дуудаад цагдаад хэл гэсэн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. ***** бид нартай архи хувааж уухдаа нүүр ам болон бие зүгээр байсан. Мөн бид нарыг *******ын гэр лүү явж байхад ойрхон зөрсөн. Нүүр, ам зүгээр байсан. Хамгийн сүүлд манай хашааны үүдэнд ирэхдээ цус нөжтэйгөө холилдсон ирсэн. Тэрнээс өмнө зөв зүгээр байсан. ...Өөр хүнтэй архи, дарс уусныг нь мэдэхгүй. Бид нараас хойш юу болсныг мэдэхгүй. Бид нарыг өглөө гэрт нь очсон байхад зүүн талынхаа айл болох П.С гэдэг айлаас 10 литр ус авчирч бид 3-т цай чанаж өгсөн. ...Би бол П.Стай тааралдаагүй. ***** ах тэдний гэрээс орж ус авч ирсэн. Тэгэхдээ П.Сыг гэртээ байна гэж хэлсэн. Дараа нь дэлгүүр лүү архинд яваад ирэхдээ П.Сыг жижигхэн хүүхэдтэй сундлаад мотоциклтой торон хашааны 2 талаар зөрлөө гэж бид нарт ярьсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 69-71 хуудас),
Гэрч *****ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Бид нарыг талийгаачийн гэрт ороход гэрийнх нь зүүн урд талын хатавчинд байсан нүүр гар угаадаг модон угаалтуурын хаалга углуургаараа салсан байхаар нь би талийгаачаас угаалтуурын таг нь яасан юм гэсэн чинь хэмхрээд дуусч байгаа юм, наадахыг чинь гаргаж хаях гэж байгаа юм гэж хэлсэн. Мөн гэрийн зүүн урд хатавчинд байх хувцасны модон шкафны үүдэн талын хаалганы дээд талын нугас нь салсан, доод нугасан дээрээ тогтож байгаа харагдсан. Талийгаач энэ шкафны нугасыг нь сольчихвол зүгээр юм байгаа юм, гэртээ ойр зуурын хийх ажил байна гэж ярьж байсан. Өөр эвдэрч хэмхэрсэн тавилга, сав, эд зүйл ажиглагдаагүй. Талийгаачийн гэрийн зүүн урд талд байх модон шкафан дээр нэг унь хөндлөн тавьсан байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 73-74 хуудас),
Гэрч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.С нь миний төрсөн ах. ***** оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн. Өвөрхангай аймгийн ***** суманд цэцэрлэгт явж байгаад сургуульд сурч 8 дугаар анги төгссөн. Архангай аймгийн 10 жилийг ***** онд төгссөн. **** онд Өвөрхангай аймагт жолооны курст суугаад ******* оны хооронд Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хаасан. Түүнээс хойш Өвөрхангай аймгийн ****** сумын 2 дугаар багт аав ээжийн хамт мал малласан. Хуучин эхнэр *******тэй 1994 онд хурим хийгээд малаа маллаж байгаад **** онд хүн зодсон хэргээр Хархорин сумын хориход 1 жил гаран болсон. Шоронгоос гарч ирээд мал маллаж байгаад 2004 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хүүхэд нь сургуульд ороод 1 жил гаран болсон. 2006 онд Улаанбаатар хот руу эхнэрийн хамт шилжээд хамгаалагчийн ажил хийсэн. Тухайн үед эхнэрээсээ салсан байсан. 2021 оноос хойш Өвөрхангай аймгийн ***** суманд байх ***** гэдэг хүүхэнтэй суусан. Гэхдээ байнга энд ***** суманд байдаггүй, ирж, очоостой байдаг. Ах ажил хийгээд хөдөөгүүр яваад өгдөг. Манай ах цайлган, тусархуу, хүний үгээр байдаг, ширүүн дорвин зан байхгүй, архи уучихаараа жоохон ааш гаргачих гээд байдаг. Зүрх муутай, сонсгол муутай. Бусдад тусархуу, үнэнч шударга зантай, юмны эвийг олчихдог, найз нөхөд олонтой хүн. Улаанбаатар хотод харуул хамгаалалтын ажил хийдэг, тэр ажилдаа 10 гаран жил болж байна. Өмнөх эхнэрээсээ 2 охинтой, Улаанбаатар хотод байдаг бололтой байсан. Бид нартай холбоогүй байдаг. ...Би хэргийн талаар огт мэдэхгүй. Эхнэр нь утсаар яриад “аавд одоохондоо битгий дуулгаарай, ******* хүн цохичихсон чинь нөгөө хүн нь нас барчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 14-16 хуудас),
Гэрч Д.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...***** миний хамтран амьдрагч байгаа юм. ***** бид хоёр 1978 онд Өвөрхангай аймгийн ***** сумын ерөнхий боловсролын дунд сургуульд сурч байгаад 1986 онд 8 дугаар ангийг хамт төгссөн. Тэгээд ***** Архангай аймаг руу яваад 10 дугаар ангиа төгссөн. Түүнээс хойш холбоогүй байж байгаад 2021 оноос хойш хамтран амьдарч байгаа. Надтай хамтран амьдарснаас хойш ямар нэгэн муухай зан гаргаж байгаагүй. Бусадтай сайхан харилцаатай байдаг, бусдад тусархуу, архи дарс нээх уухгүй байгаа. Архийг бол хэтрүүлж хэрэглэдэггүй, хэрүүл маргаан хийдэггүй.” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 18 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 5 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 6-21хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 22-31 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн П.Сын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 32-37 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “...П.Сын өмсөж явсан гэх эд зүйлд үзлэг хийсэн” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 41-43 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *****гийн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 44 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 185-190 хуудас),
Химийн шинжээч Р.Нандинцэцэгийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3009 дугаартай химийн шинжилгээний хариу (1хх-ийн 193-194 хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016, 2039, 2040, 2041, 2042 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (1хх-ийн 197-201, 205-208, 211-213, 217-220, 225-229 хуудас),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн санал (1хх-ийн 128-129 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “П.Сын өмсөж явсан гэх хувцсыг хураан авсан тэмдэглэл (1хх-ийн 130-131 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *****гийн өмсөж явсан гэх хувцсыг хураан авсан тэмдэглэл (1хх-ийн 132 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/1373 дугаартай албан бичиг зэрэг болно.
Хэрэгт шүүгдэгч П.Сын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 83, 137, 138-140 хуудас) авагдсан байна.
2.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч П.Ст хол*****ох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно” гэж хуульчилсан.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 155 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт” гэжээ.
Тухайн гэмт хэрэг нь Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн Арц 2 хорооллын 12 дугаар гудамжны баруун талаас 2 дахь хашаанд оршин сууж байсан амь хохирогч *****гийн хашааны үүдэнд үйлдэгдсэн болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар баг Арц 2 хорооллын 12 дугаар гудамж баруун талаас 2 дахь хашаа” гэсэн тэмдэглэл, шүүгдэгч П.Сын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Сыг Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн Арц 2 хорооллын 12 дугаар гудамжны баруун талаас 2 дахь хашаанд оршин сууж байсан амь хохирогч *****гийн хашааны үүдэнд гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.С нь 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** сумын 7-р багийн нутаг дэвсгэр Арц 2 хорооллын 12 дугаар гудамжны баруун талаас 2 дахь хашааны үүдэнд иргэн *****тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодсоны улмаас амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч П.С нь хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********ийн өгсөн “...Тухайн үед бандитай 18 цаг өнгөрч байхад ярьсан. Ээжээ аав ухаангүй байгаа. Хойд талын авгай яаралтай эмнэлэг яв гэсэн. Би уулзаж амжаагүй. Орой 12 цаг өнгөрч байхад хэдий нь өнгөрсөн гэж байсан. Тэр үед юу болсныг би мэдээгүй. Харамсалтай хэцүү байна. Сэтгэл санааны хямралтай, хүнд байна. Ар гэрээс нэг ч хүн ирээгүй. Оршуулгын зардалтай холбоотой нэг мөнгө ***** өгөөгүй. Тэрийг төлүүлмээр байна. Сэтгэл санааны хохирлоо гаргуулж авмаар байна. Зардлаа төлүүлмээр байна. Тэрнээс хойш ажил төрлөө хийж чадахгүй. Саянаас хэд хоног ажил хийгээд шүүх хуралтай гэхээр нь ирчихээд байж байна. Иймэрхүү байдалтай надад хэцүү байна. Гомдолтой байна. 3 хүүхдээ өнчрүүлчихсэн байна. Ийм зүйл болно гэж яаж мэдэх вэ. 7 сая гаран *****ийн зардал баримт бичгээр өгсөн байгаа. Түүнийг нэхэмжилнэ. Мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч М.Одгэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн талийгаач гавал тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас барсан. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч талийгаачийн амь насыг аврах боломжгүй байсан. ...Талийгаачийн биед шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийж зүүн чамархай, зүүн зулайг хамарсан хатуу хальсан дахь цусан хураа 111 грамм, их тархи, баруун, зүүн тархины дунд хэсэг, зүүн чамархай, зулайд цус харвалт, хажуугийн ховдол, 4-р ховдол тархины эдийн бяцралт, хамар ясны хугарал, дээд эрүүнд 13, 21-р шүдний хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруул буйланд цус хуралт, язралт, хамар, баруун сүвээнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо гэсэн. ...Дээрх гэмтлүүдийг авсны улмаас тэр дороо ухаан алдахгүй байж болно. Цусан хураа нэмэгдтэл амьд явах, ухаантай байх боломжтой. Тэр нь 24 цаг доторх хугацаандаа боломжтой. Хэдэн өдрөөр явах боломжгүй, богино хугацаанд амьд явах боломжтой гэж үзнэ. Тухайн дээрх гэмтлүүд савж унасны улмаас үүсэх боломжтой. Тархи өөрөө гавал дотроо бэхэлгээ муутай байдаг. Хүчтэй цохилтын улмаас савж унаад гавлын яс өөрөө хатуу мохоо зүйлд цохигдсоноороо бага тархинд аалзан хальсанд эхний ээлжинд няцрал үүсээд цохилтын эсрэг гэмтэл үүссэн байх боломжтой. Савж унаснаас дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой. ...Мотоциклоос унах юм уу, эсхүл хэн нэгэн хүний цохилтоос энэ гэмтэл үүсэх боломжтой эсэхийг би ялгахгүй. Би нас барсан механизмыг тогтоох учраас тухайн үед болсон процессыг тогтоохгүй. Тухайн гэмтэл нь эсрэг цохилтын улмаас гавал тархины гэмтэл учирсан байгаа. Унасны улмаас үүснэ, цохилтын улмаас үүсэх боломжтой. Гэхдээ анх цохилт авсан хэсэг нь хамар ясны хугарал, ард бага тархинд эсрэг цохилтын хүч үйлчилсний улмаас савалтын үед үүсэж байгаа. Ийм л механизм үүсэж байгаа.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********ийн “...Би Улаанбаатар хотод ажил хийж байхад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед манай хүү ***** руу ***** эгч залгаад аавын чинь бие муудаад ухаангүй эмнэлэг рүү орчихлоо гэж хэлсэн байсан. Тэгээд би мэдээд наашаа шууд гарсан. Яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн өдрийн өглөө 10 цагийн орчимд хамгийн сүүлд утсаар ярихад эрүүл байсан. Тэгээд би цэргийн баярын мэнд хүргээд 20,000 ***** өгсөн. Талийгаач сумын төв дээр ганцаараа байсан. Талийгаач ***** нь зан харилцааны хувьд тайван дөлгөөн зантай, бусадтай харилцахдаа энгийн ямар ч хүнтэй харилцчихна. Толгой, бөөр нь жоохон өвддөг байсан. Гадуур истори нээлгэж эмчилгээ хийлгээд 2024 оны 03 дугаар сарын 16-нд сүүлийн эмчилгээгээ хийлгэсэн гэж байсан. Талийгаач архийг өөртөө тааруулаад хэрэглэчихдэг, уухаараа ямар нэгэн агсан зан байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 46-51 хуудас),
Насанд хүрээгүй гэрч Т.*******ын “...Манай сумын төвд байдаг гэрийн баруун талын хамар хашаанд ***** /*****/ гэдэг ах байдаг, эхнэр нь ажилд явсан гээд ***** ах ганцаараа голдуу байдаг. ...Би гэртээ байж байгаад 16 цаг 30 минутын орчимд үдээс хойшийн хичээлд суух гээд гэрээсээ гараад алхахад ***** ахын хашааны үүдэнд нэг мотоцикл байсан. Мотоциклийг сайн анзаараагүй. Урд талаар нь гарахад 1 мотоцикл байгаа харагдаж байсан. ...Үдээс хойш хичээлдээ суучихаад 18 цаг өнгөрч байхад гэртээ харихад ***** ахын хашааны үүдэнд хүн болон мотоцикл байгаагүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 51-53 хуудас),
Гэрч Ц.*******ийн “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 45 минутын орчимд хашаанаасаа гараад ***** ахын гэр лүү орсон чинь ***** ах, *****, буурал эмээ ***** 3 гэртээ байсан. Тэгээд ***** ах намайг манай хашааны үүдэнд ***** сонин хэвтээд байна. Эмнэлэг, цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн чинь дугаарыг хүнээс аваад 17 цаг 53 минутад ярьж ***** ахын хашааны үүдэнд ***** гэдэг хүн хөдлөхгүй сонин хэвтээд байна гэж хэлсэн. Намайг өдөр ***** ахын хашаан дотор *****, ***** нартай юм яриад сууж байхад ***** нь ***** ахын гэрийн хашааных нь зүүн талаас банзны завсраар шагайж харж байгаад яваад өгсөн. Тэр үед нүүр ам нь зүгээр байсан, цус гоожсон, янз бүр болсон зүйл харагдаагүй. Ямар ч байсан согтуу байгаа нь мэдэгдэж байсан. ...Толгой нь баруун тийшээ хараад хашаагаа налсан, дээш харсан байдалтай, 2 хөл нь нугаларсан, нүүр нь цустай харагдаж байсан. Айгаад их ойроос бол хараагүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 54-55 хуудас),
Гэрч *****гийн "...Манай гэрийн зүүн талын хамар хашаанд ***** гэдэг ахынх байдаг, бүтэн нэрийг нь мэдэхгүй. Эхнэртэйгээ хоёулаа амьдардаг, гэхдээ эхнэр нь хотод ажил хийдэг гээд талийгаач ***** ах ганцаараа байдаг. 1 Би өчигдөр 10 цаг өнгөрч байхад сургууль орохоор гэрээсээ машинаараа гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан чинь ***** ахын хашаанаас гарч ирсэн болов уу гэмээр 3 эрэгтэй хүн баруун тийшээ манай хашааны урдуур явж байгаа харагдсан. Машинтай явж байгаа болохоор хурдан өнгөрөөд явсан. ...Би тэр 3 хүнийг таниагүй. Содноос нэг хүн нь доголж явдаг хүн байсан. Бараан өнгийн хувцастай л хүмүүс байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 56-57 хуудас),
Гэрч Д.*****ын "... 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр намайг ажил дээрээ байхад манай хамтран амьдрагч П.С нь миний ******* дугаарын утас руу ******* дугаарын утаснаасаа 15 цаг 37 минутанд залгаад би *****г хэрүүл гуйгаад байхаар нь хамар луу нь ганц шаачихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “яах гэж тэгж байдаг юм, аятайхан байхад яадаг юм. Би одоо ажлаа тараад очлоо” гэж хэлчихээд 18 цагийн үед гэртээ очиход П.С нь 2 ойтой Н.******* гэдэг охинтойгоо гэртээ байсан. ...П.С нь бага зэргийн согтуу байсан. Тэр хоёрыг хаана маргалдсаныг нь мэдээгүй. ...П.С нь дээгүүрээ чернилэн ягаан цамц, тэрний гадуур зузаан хар желетка өмссөн байсан. Намайг гэртээ очсоноос хойш айл руу явах гээд байхаар нь боль гээд татсан чинь желетканы сугыг нь урчихсан. Хөх саарал өнгийн подволк, өмдтэй байсан. Цагаан өнгийн пүүзтэй байсан. Намайг юм угааж байхад хүүхэд өмд, подволк 2-ыг нь авч ирээд ус руу хийсэн. Тэгэхээр нь би базаад гаргасан юм. Пүүзээ одоо өөрөө өмсөж яваа. П.Сын өмсөж явсан цагаан өнгийн пүүз нь өлмийн дээд хошуу хэсэгтээ цус болсон байснаа арчаад сууж байсан. Өөрөө цохиулж зодуулсан нь мэдэгдээгүй. ...***** өчигдөр өглөө намайг ажилдаа явах гэж байхад 07 цаг 45 минутын орчимд манай гэрт орж ирээд би зөрөөд ажилдаа гарсан. П.С, ***** нар манай 2 ойтой хүүхэдтэй хамт манай гэрт үлдсэн. Түүнээс хойш дахиад ***** нь ус аваад өг гээд орж ирэхээр нь “ус авч өгч амжихгүй нь ээ, манайхаас ус ав гэж хэлээд ***** нь 10 литрийн бидоноор ус аваад явсан” гэж П.С надад хэлсэн. ***** нь согтуу манай гэрээр орж ирэх болгондоо П.Саас хэрүүл гуйгаад янзан бүрийн зүйл байнга ярьдаг.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 61-63 хуудас),
Гэрч *****ын “...2024 оны 03 дугаар сарын 18-ны өглөө намайг ******* ахын гэрт байж байсан чинь ***** гуай орж ирсэн. Намайг гараад явсан чинь араас дагаж гарч ирээд бид хоёр *****ийн гэрт очиж жоохон байж байгаад ***** ах бид нарыг “манай гэрт очъё, ах нь та нарт ганц юм авч өгье” гээд *****, Х.******* ах, ***** ах, бид 4 очсон. ***** ах дэлгүүр орж бид нарт дөрвөлжин шилтэй 0,5 литрийн архи авчирч өгөөд бид 4 тэр архийг хувааж уучихаад ***** бид хоёр *****ийн гэрт ирсэн. Х.******* ах араас хамт алхаж байгаад салаад явсан. ***** гэртээ ганцаараа үлдсэн. Үдээс хойш 17 цаг өнгөрч байхад ***** дэлгүүр орж тамхи авах гараад буцаж орж ирэхдээ ***** ах манай хашааны үүдэнд хэвтэж байна гэхээр нь би гараад харсан чинь ***** нь цус нөжтэйгөө холилдсон ухаангүй хэвтэж байхаар нь Ц.******* цагдаад мэдэгдсэн. Тэгээд цагдаа, эмч ирээд эмч нар *****г аваад явсан. ...***** бид нартай архи хувааж уухдаа нүүр, ам болоод бие нь зүгээр байсан. Мөн бид нарыг *******ын гэр лүү явж байхад торон хашааны зүүн талаар гэр лүүгээ алхаж байгаа харагдсан. Ойртоогүй болохоор сайн мэдээгүй. Гэхдээ зүгээр байсан байхаа. ...Архи хувааж уухдаа хүнтэй маргалдсан, зодоон цохион хийсэн асуудал болоогүй. И.***** нь хүнтэй хэрүүл, маргаан хийгээд байхааргүй тохитой томоотой хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 64-65, 67-68 хуудас),
Гэрч *****ийн “... 2024 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ***** манай гэрт ганцаараа алхаж ирсэн. Манай гэрт би *****, Х.******* ах нар байсан. ***** бид нарыг манай гэрт хамт очъё гээд бид 4 хамт гэр лүү нь алхаад очсон. Гэртээ очоод байж байтал *****гийн утас дуугараад гадаа гараад утсаар ярьсан чинь эмэгтэй хүн данс руу чинь 20,000 ***** хийчихлээ гээд ярьсан. Утас нь чанга дээрээ тавьж ярьдаг юм байна лээ, тэгээд тод сонсогдсон юм. Эргэж орж ирээд та 3 манайд байж бай, би дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд явснаа удалгүй “Хамаг монгол” гэдэг нэртэй 0.5 литрийн 1 шил архи аваад буцаж гэртээ ирээд бид 3-тай хувааж уучихаад бид 3 явлаа гэсэн чинь ***** “би гэртээ хэвтээд үлдье, та 3 дахиад архи уухаар бол яриарай” гээд гэртээ хэвтээд үлдсэн юм. Бид 3 манай гэрт ирээд байж байтал ***** араас алхаж ирээд хашааны завсраар харж байгаад намайг нойл ороод бие засаад гараад ирсэн чинь явчихсан байсан. ...*****, Х.******* ах бид гурав 13 цагийн үед Д.******* гэдэг айлд очих гээд алхаж явтал ***** нь гол гудамжны саадны хажуу талаар ороод хойшоо гэр лүүгээ чигтээ алхаж байгаа харагдсан. ...Үдээс хойш гэртээ ирж байж байгаад дэлгүүр орох гээд хашаанаасаа гараад зүүн тал руугаа алхсан чинь ***** нүүр, ам нь цус болчихсон булан тойроод өөдөөс гараад ирсэн. Тэгэхээр нь та нүүр, амаа яасан юм гэсэн чинь би мотоциклтой хүний араар сууж явж байгаад харуулдчихлаа гэсэн юм. Тэгэхээр нь би гэр лүү ор гэсэн чинь настай хүн дээр цусаа гоожуулж ороод яах уу, энд сууж байя гээд хашаа түшээд суугаад үлдсэн. Намайг дэлгүүр ороод гараад иртэл суусан газраа хажуугаараа уначихсан сонин болчихсон байхаар нь би гэр лүүгээ ороод *****т “***** ах манай хашааны үүдэнд сонин хэвтээд байна” гэсэн чинь ***** гарч хараад “энэ хүн чинь өнгөрчихсөн хүн юм биш үү” гэхээр нь би дүү Ц.*******ийг дуудаад цагдаад хэл гэсэн. ...***** бид нартай архи хувааж уухдаа нүүр, ам болон бие зүгээр байсан. Мөн бид нарыг *******ын гэр лүү явж байхад ойрхон зөрсөн. Нүүр, ам зүгээр байсан. Хамгийн сүүлд манай хашааны үүдэнд ирэхдээ цус нөжтэйгөө холилдсон ирсэн. Тэрнээс өмнө зөв зүгээр байсан. ...Өөр хүнтэй архи, дарс уусныг нь мэдэхгүй. Бид нараас хойш юу болсныг мэдэхгүй. Бид нарыг өглөө гэрт нь очсон байхад зүүн талынхаа айл болох П.С гэдэг айлаас 10 литр ус авчирч бид 3-т цай чанаж өгсөн. ...Би бол П.Стай тааралдаагүй. ***** ах тэдний гэрээс орж ус авч ирсэн. Тэгэхдээ П.Сыг гэртээ байна гэж хэлсэн. Дараа нь дэлгүүр лүү архинд яваад ирэхдээ П.Сыг жижигхэн хүүхэдтэй сундлаад мотоциклтой торон хашааны 2 талаар зөрлөө гэж бид нарт ярьсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 69-71, 73-74 хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 5 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн ***** сумын Арц-2 хорооллын 12-р гудамжны баруун талаас 2 дахь хашаа байх бөгөөд уг хашаа нь ертөнцийн зүгээр урд тал руу харсан, баруун талдаа жижиг хаалгатай, уг жижиг хаалганы зүүн талд төмөр хөх хаалгатай модон хашаа байв. Уг хашааны жижиг хаалганы ертөнцийн зүгээр урд талд 120х90 см радиус бүхий газар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг бохирлогдсон хөрсийг хусаж авав. Уг хөрс хураан авсан газрын ертөнцийн зүгээр баруун талд зүүнээс баруун тийш чиглэсэн бололтой баруун талын цуваа мөр байх бөгөөд уг мөрний 30 см, өргөн 11 см байв. ...Уг хашааны жижиг төмөр хаалганаас монгол гэр хүртэл явсан зам гарсан байх ба уг замыг дагасан цус мэт зүйлээр бохирлогдсон хөрснүүд байв. Уг гэрийн урд хэсэгт болон баруун урд хэсэгт хөрснүүд дээр цус мэт зүйлээр бохирлогдсон байв. ...Гэрийн хаалганы дотор доод хэсэгт дээрээс доош чиглэсэн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. ...Уг орыг дөрвөлжин шоо бүхий шаргал ногоон өнгийн даавуун бүтээлгээр бүтээсэн байх бөгөөд уг бүтээлгэний зүүн дээд хэсэгт олон хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг орны дээр баруун доод хэсэгт хуйлсан бүдэг хөх өнгийн даавуун алчуур байх бөгөөд уг даавуу нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул хэргийн газрын үзлэгээр хураан авав. Уг орны доод болон гал тогооны хэрэгслийн гол хөндий /зай хэсэгт/ хэсэгт цэнхэр босоо захтай цамц байх бөгөөд цус мэт зүйлээр бохирлогдсон байсныг хураан авав. Уг орны урд хэсэгт тус орчмыг арчсан бололтой хулдаас нь үндсэн өнгөнөөс өөр шороо тоос арилсан байв. Гэрийн ар талын хэсэгт модон шургуулганууд байх бөгөөд түүний урд хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Гэрийн зүүн талд бор өнгийн ор байх ба уг орон дээр эвхсэн байдалтай бор ногоон өнгийн куртик байх бөгөөд уг куртик нь цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Уг куртикийг хэргийн газрын үзлэгээр хураан авав. ...Шүүгээний урд хэсэгт угаалтуур байх бөгөөд хаалга нь эвдэрсэн, угаалтуурын төмөр нь цус мэт зүйлээр бохирлогдсон байх ба уг хэсгийг арчсан бололтой байв. Угаалтуурын дотор хэсэгт таггүй төмөр сав байх бөгөөд уг сав дотор цус мэт зүйлээр бохирлогдсон шингэн зүйл байв. Түүний урд хэсэгт цайвар өнгийн 40 литрийн төмөр сав байх бөгөөд бөөр /хажуу/ хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Угаалтуурын зүүн талд хөх хуванцар хогийн сав байх бөгөөд уг сав дотор цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нойлын цааснууд байв. Гэрийн зүүн талын багана байрлаж буй талаасаа зүүн урагш хөдөлсөн байв. Үзлэгийг дуусгаж гэр байх хашаанаас зүүн талын 2 дахь хашаанд хийхээр тогтов. Уг хашаа нь ногоон төмөр жижиг, том хаалгатай, жижиг хаалга нь ертөнцийн зүгээр баруун хэсэгт байв. ...Уг блокон хашааны том хаалгыг онгойлгоход том хаалганы гүйлгэдэг доод талын хөндлөн төмөр дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, жижиг хаалганы дотор хэсэгт дээрээс доош чиглэлтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг жижиг хаалганы доор блок байх бөгөөд уг блокны ард талын гол хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг хашааны ертөнцийн зүгээр зүүн тал хэсэгт хашаа нь онгорхой байх бөгөөд том жижиг хаалганы бохирлогдсон хэсгээс уг хашааны зүүн талын онгойсон хэсэг хооронд цус мэт улаан хүрэн өнгийн бохирлогдсон хэсэг хэсэг газар байв. Уг хэсгийг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...Уг хашааны зүүн талын онгорхой хэсгээр зүүн талын хашаа руу ороход уг хашааны баруун урд талд модон жорлон, баруун хэсэгт дөрвөлжлөн өрсөн аргал, түүний зүүн хэсэгт цэнхэр өнгийн хаалгатай монгол гэр байх бөгөөд цоожтой байв. ...Хаалганы төмөр дээр байх цус мэт зүйлийг төмрийн хамт хайчилж авав. Уг хоёр гэрийн баруун талын гэрийг эзэн *****ар онгойлгон ороход ... гэрийн баруун талын орон дээр бор өнгийн сандал байх бөгөөд уг сандал дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх тул хураан авав. Уг сандалны урд талд хулдаасан дээр 6,5х5,8 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байгааг хайчилж авав. Гэрийн баруун талын баганын доод хэсэгт хулдаасны дотор болон багана дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байгааг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлж амь хохирогчийн байсан гэх газарт үзлэг хийхээр тогтов. Байсан гэх газар нь Өвөрхангай аймгийн ***** **************************** хашааны зүүн урд байх бөгөөд уг хашаа нь банзан хашаа байх бөгөөд уг хашааг халан сууж байсан гэж ***** гэх хүн заав. Уг байсан гэх газар нь ямар нэгэн ул мөр байхгүй байв. Амь хохирогчийн гэрээс байсан гэх газар хүртэл ул мөр илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд ямар нэгэн ул мөр илрээгүй болно.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 6-21 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн цогцост үзлэг хийсэн "...Цогцосны гадна гэмтэл өөрчлөлт: баруун нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр ягаан өнгийн, зүүн хацарт 4х2 см улаан ягаан өнгийн, дээд уруулын гадаргууд 4,5х3 см улаан ягаан өнгийн, дээд уруулын дотор гадаргууд 6х2 см, доод уруулын дотор салстад 5х2 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, доод уруулын дотор салстад 1х3, 1х1 см язралттай, дээд эрүүнд зүүн 21, баруун 13 дугаар шүд булгарч унасан. Буйланд цус хуралттай, буйлнаас цус гарна. Хамрын зүүн самсаанд 1,5х0,9 см улаан хүрэн өнгийн, нармайд 0,2х0,2 см улаан хүрэн өнгийн, баруун шанаанд 0,4х0,2 см хаталт үүссэн хүрэн өнгийн зулгаралттай, баруун тохойны хонхорт 1 ширхэг зүүний хатгалтын оромтой, хамрын яс тэмтрэлтээр хугаралттай, биед өөр харагдах гэмтэлгүй. 2024 оны 03 дугаар сарын 19-ний 19 цаг 45 минутын байдлаар нас бараад 12-13 цаг болсон байх боломжтой.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 22-31 хуудас),
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 41 дугаартай цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “1. Талийгаач ***** нь гавал тархины битүү хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.
2. Нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно.
3. Талийгаач *****гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд зүүн чамархай, зулайг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /111 гр/, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, дунд дотор хэсэг, зүүн чамархай, зулай, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, хажуугийн ховдол, 4-р ховдлын цус хуралт, тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, дээд эрүүнд зүүн 13, 21-р шүдний булгарал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, буйланд цус хуралт, язралт, хамар, баруун шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Талийгаач нь нас барах үедээ цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй, шээс 1,4 промилли спиртийн агууламжтай, нас барах үедээ согтолтгүй байжээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 185-190 хуудас),
Химийн шинжээч Р.Нандинцэцэгийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3009 дугаартай химийн шинжилгээний “Цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, шээсэнд 1,4 промилли илэрсэн” гэсэн хариу (1хх-ийн 193-194 хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн биеийн тамирын өмд, ягаан өнгийн цамц дээрээс цус илрээгүй, цагаан, улаан хүрэн өнгийн бичиглэлтэй хос пүүзнээс цус илэрсэн.
2. Пүүзэн дээрх цусны ДНХ-ний тогтцыг тогтоов.
3.Пүүзэн дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь *****гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. П.Сын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 197-201 хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2039 дугаартай “1. *****гийн ДНХ-ийн тогтцыг тогтоов.” гэсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 205-208 хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2040 дугаартай “1. П.Сын ДНХ-ийн тогтцыг тогтоов.” гэсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 211-213 хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2041 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хантааз, саарал өнгийн ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай футболк, хар өмд, бор өнгийн хос гутал, хөх өнгийн куртик дээрээс цус илэрсэн. Хар өнгийн тэлээ, саарал өнгийн зузаан дотуур өмд, нимгэн хөх өнгийн дотуур өмдөн дээрээс цус илрээгүй.
2. Хар өнгийн хантааз, саарал өнгийн ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай футболк, хар өмд, бор өнгийн хос гутал, хөх өнгийн куртик дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
3. Хар өнгийн хантааз, саарал өнгийн ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай футболк, хар өмд, бор өнгийн хос гутал, хөх өнгийн куртик дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь *****гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. П.Сын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 217-220 хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2042 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн сорочкон цамц, цайвар өнгийн даавуун алчуур, бор ногоон өнгийн куртик, хөрс, нэг тал нь ногоон, нөгөө тал нь саарал өнгийн төмөр, хуучин бор модон сандал дээрээс цус илэрсэн. Шар өнгийн хулдаас гэх объект ирүүлээгүй.
2. Цэнхэр өнгийн сорочкон цамц, цайвар өнгийн даавуун алчуур, бор ногоон өнгийн куртик, хөрс, нэг тал нь ногоон, нөгөө тал нь саарал өнгийн төмөр, хуучин бор модон сандал дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
3. Цэнхэр өнгийн сорочкон цамц, цайвар өнгийн даавуун алчуур, бор ногоон өнгийн куртик, хөрс, нэг тал нь ногоон, нөгөө тал нь саарал өнгийн төмөр, хуучин бор модон сандал дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь *****гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. П.Сын ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт (1хх-ийн 225-229 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн П.Сын биед үзлэг хийсэн "...Гадна гэмтэл: цээжний баруун дунд хэсэгт 2,5x0,5 см, зүүн дунд хэсэгт 2x0,2 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун хөхний гадна дээд хэсэгт 2x1 см, баруун ташааны дээд хэсэгт 2,5x1 см цагаан өнгийн, зүүн шууны гадна дээд хэсэгт 2x1 см хүрэн бор өнгийн, зүүн гуяны дотор доод хэсэгт 1,5x1 см, урд 2x0,9 см гадна доод хэсэгт 4x0,8 см, 9x1 см, зүүн өвдөгний гадна хэсэгт 2x0,6 см, зүүн шилбэний зүүн дээд хэсэгт 2,5x1 см, урд дээд хэсэгт 3,4x1 см, баруун гуяны урд доод хэсэгт 4x1 см, өвдөгний гадна хэсэгт 3x1 см, толгойн дагзны доод хэсэгт 2,5x1,5 см цайвар бор өнгийн сорвинуудтай, зүүн гуяны гадна дунд хэсэгт 2x0,2 см, баруун гуяны урд дунд хэсэгт 8x3,5 см талбайд, баруун өвдөгний гадна дунд хэсэгт 1,5x0,3 см, баруун шилбэний урд хэсэгт 6,5x2 см талбайд, баруун тавхайн дээд хэсэгт 0,3x0,2 см, 0,2x0,2 см хүрэн улаан өнгийн тав бүхий зулгаралтуудтай, зүүн гарын шууны гадна доод хэсэгт сб аморе, дээд хэсэгт 0,5x0,3 см гэсэн дүрслэл бүхий бүдэг ногоон өнгийн шивээстэй, баруун, зүүн шууны гадна дээд хэсэгт хүүхдийн наадаг шивээс нааж хууларч буй байна. Зүүн чих хулгар, баруун чихний дэлбэнгийн доод хэсэгт 2x1,5 см эдийн дутагдалтай /хуучин/, зүүн хөлийн долоовор хуруу 2 дугаар үеэр, баруун хөлийн долоовор хуруу 2 дугаар үеэр, эрхий хуруу хумсны толион хэсгээр тайрагдаж мухарлаж эдгэсэн, дээд эрүүнд тагнаатай хиймэл шүдтэй, доод эрүүнд зүүн 41, 43, баруун 34 дүгээр шүднүүд үгүй буйл мөлгөр байна биед өөр ямар нэгэн содон шинж тэмдэг үгүй.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 32-37 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “...П.Сын өмсөж явсан гэх ... улаан хүрэн өнгийн үдээстэй зөв гэх тэмдэглэгээтэй Air flight гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн пүүз байх ба баруун хөлний урд хоншоор хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байхыг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...Босоо захтай ягаан өнгийн энгэр задгай цахилгаантай их халаастай цамц байх ба зүүн ханцуйны тохойны ар хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Хар өнгийн босоо захтай ил 2 халаастай ханцуйгүй энгэр задгай цахилгаантай хантааз байх ба уг хантаазны зүүн суга хэсэгт оёдлын дагуу доош чиглэлтэй ханзарсан, баруун болон зүүн талын энгэр хэсгүүдэд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 41-43 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “...хохирогчийн өмсөж явсан гэх хувцсанд үзлэг хийхэд малгайтай задгай энгэртэй цахилгаантай, ил 2 халаастай, хар хөх өнгийн, зүүн талын халааснаас шүдэнз болон төмөр хайрцаг байв. Уг цамцны баруун, зүүн ханцуй хэсэг, энгэр хэсэг, ар талын хормой хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, 2 суга оёдол дагуу ханзарсан, тус цамцны зүүн талын юүдэнгийн оёдол дагуу ханзарсан, задгай энгэртэй, ил халаастай саарал өнгийн хар ханцуйтай цамцны хэсэгт Indigo 50 гэсэн бичигтэй, зүүн энгэр дээр А үсэг бүхий дүрслэлтэй Indigo Dank гэсэн бичиглэлтэй цамцны зүүн энгэр, зах дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Цэнхэр өнгийн хагас ханцуйтай зүүн энгэр хэсэгт А үсэг бүхий дүрслэлтэй подволк байх бөгөөд зүүн мөр хэсэгт цагаан салсархаг зүйлээр бохирлогдож хатсан, урагдал гэмтэл байхгүй. Ил халаастай хар өнгийн өмд, хар өнгийн арьсан тэлээтэй, уг өмдний урд хэсгээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, ар талын баруун халаасны доод хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна. Саарал өнгийн зузаан дотуур өмд байх бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг, шинэ урагдал гэмтэлгүй. Нимгэн дөрвөлжин шоо бүхий дүрслэлтэй хөх өнгийн дотуур өмд байх бөгөөд ямар нэгэн шинэ урагдал гэмтэлгүй, урт түрийтэй хос бор өнгийн гутал байх бөгөөд баруун, зүүн хөлний хойд хэсгээс бусад хэсгүүдэд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 44 хуудас)
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн санал (1хх-ийн 128-129 хуудас),
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн П.Сын өмсөж явсан гэх саарал өнгийн биеийн тамирын өмд, ягаан өнгийн цамц, хар өнгийн хантааз, цагаан, улаан, хүрэн өнгийн бичиглэлтэй хос пүүз, *****гийн өмсөж явсан гэх саарал өнгийн хар ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай подволка, хар өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн зузаан дотуур өмд, нимгэн хөх өнгийн дотуур өмд, бор өнгийн хос гутал зэргийг хураан авсан тэмдэглэл (1хх-ийн 130-132 хуудас),
Шүүгдэгч П.Сын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач хол*****олтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч П.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд зүйл хураан авсан тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хүнийг алсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Шүүгдэгч П.Сын амь хохирогч *****г зодсон үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч П.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч П.Ст хол*****ох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч П.С нь үнэн зөв мэдүүлэг өгөх, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай “...П.С нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн өвчингүй тул өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдрэх, удирдан жолоодох, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. П.С нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.” гэсэн дүгнэлтээр (2хх-ийн 22-23 хуудас) тогтоогдож байна.
Улсын яллагч А.Алтангэрэлийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүгдэгч П.С нь Өвөрхангай аймгийн ***** сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэн *****тай “архи хамт уусангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас амь насыг нь хохироосон болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон байна гэж үзэж байгаа учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “...Мөрдөн шалгах ажиллагааны үед болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат хүртэл шүүгдэгчийн хувьд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үйлдлийг тогтвортой, тухайн хэрэг болсон үйл явдлыг үнэнээр ярьж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул гэм буруутайд тооцож өгнө үү. Энэ хэрэгт хол*****уулаад шүүгдэгчийн хувьд 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 132 хоног цагдан хоригдсон байгааг дурдаж өгөх нь зүйтэй.” гэсэн,
Иргэдийн төлөөлөгч С.Дамдинпэрлийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан “Гэм буруутай байна.” гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийням хохирол, хор уршгийн талаар “...Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хавтас хэрэгт нийтдээ оршуулгын зардалтай холбоотой 4 ширхэг 7,349,000 *****ийн баримтыг гаргаж өгсөн. Үүнийг шүүгдэгчийн зүгээс төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гаргуулъя гэдэг хүсэлтийг гаргаж байгаа учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5, Улсын дээд шүүхийн 2023 оны 07-р сарын 03-ны өдрийн 25 дугаартай жишиг аргачлал тогтоох тухай тогтоолын 3.3-т зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, эсхүл хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Амь хохирогч нь тухайн үед 40 гаран настай байсан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний *****өөр тооцож дээрх сэтгэл санааны сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгоно уу.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа хохирол, хор уршгийн талаар “...Оршуулганд гарсан зардлын баримт нь нотлох баримтын хэмжээнд шаардлага хангасан баримт учир үүн дээр шүүгдэгчийн зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлын хувьд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Дээд шүүхийн нийт шүүгчдийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх жишиг аргачлалд тухайн хүний насных нь дунджаар гаргах боломжтой. Нөгөө талаараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр гаргах боломжтой. Ийм учраас шүүгдэгчийн эрх зүйн байдалд нь ашигтайгаар сэтгэцийн хохирлыг гаргуулан өгнө үү. Тухайн аргачлалд зааснаар талийгаачтай тухайн үед хамт амьдарч байсан хүний хэр удаан хугацаанд амьдарсан, сэтгэл санааны хувьд ямархуу байсан шинж байдлуудыг харгалзаж үзэж ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж аргачлалд заасан учраас шүүгдэгчид ашигтай байдлаар тухайн сэтгэцэд учирсан хохирлыг гаргаж өгөх нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** тогтоогдсон бөгөөд оршуулгын зардалд 7,345,800 *****, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,
Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай хол*****сон зайлшгүй зардал болон 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж заасан.
Иргэний хуульд заасны дагуу хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс дээрх хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүгдэгч П.С нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр амь хохирогчийн эхнэр ******** тогтоогдсон бөгөөд түүний гаргаж өгсөн оршуулгын зардал болох 7,345,800 *****ийн 4 ширхэг баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.”,
Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус заасан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 *****өөр шинэчлэн тогтоосон байна.
Тус гэмт хэрэг нь 2024 оны 03 дугаар сарын 18-нд үйлдэгдсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 660,000х150=99,000,000 *****өөр тооцлоо.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч П.Саас оршуулгын зардалд 7,345,800 *****ийг, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99,000,000 *****, нийт 106,345,800 *****ийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаагүй болно.
4. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч П.Ст Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэргийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Шүүгдэгчийн зүгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хол*****ох баримтыг гаргаж хэрэгт хавсарган нэхэмжилсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч П.Сыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс цагдан хорьсон. Өнөөдрийн байдлаар нийт 132 хоног яллагдагчаар цагдан хоригдсон байна. Дээрх цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хол*****ох эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан саналгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэж байгаа. Хохирол төлбөр одоогоор төлөгдсөн зүйлгүй. Нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй учир эдгээрээс хамаарч эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байх гэсэн саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон учраас өмгөөлөгчийн зүгээс дараах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө амаар илэрхийлж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс өнөөдрийн шүүх хуралдааны үеийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир эдгээр нөхцөл байдлуудыг эрх зүйн байдалд нь нөлөөлүүлж 8 жил 1 сараас хэтрүүлэхгүй хорих ял оногдуулж өгнө үү. Дэглэмийн хувьд прокурортой санал нэг байна. Бусад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөрийн асуудал дээр тусгайлсан санал байхгүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч П.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.С нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд есөн жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч П.С нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс сэжигтнээр 2 хоног баривчлагдсан, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 130 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЦХШЗ/03 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЦХШЗ/04 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЦХШЗ/06, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЦХШЗ/10, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЦХШЗ/17, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЦХШЗ/21 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/512 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан товыг тогтоох тухай” шүүгчийн захирамж, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/1373 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сын баривчлагдсан, цагдан хоригдсон нэг зуун гучин хоёр хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэгээр “цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөрс, бүдэг хөх өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг, цэнхэр босоо захтай цус мэт зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, бор ногоон өнгийн цус мэт зүйлээр бохилогдсон куртка 1 ширхэг, бор өнгийн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сандал 1 ширхэг, 6,5х5,8 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар хулдаас 1 ширхэг, хашааны хаалганаас хайчилж авсан нэг тал нь саарал, нэг тал нь ногоон өнгийн төмөр 1 ширхэг” зэргийг,
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэрч Д.*****ас “П.Сын өмсөж явсан гэх саарал өнгийн биеийн тамирын өмд, ягаан өнгийн цамц, хар өнгийн хантааз, цагаан, улаан, хүрэн өнгийн бичиглэлтэй хос пүүз ” зэргийг (1хх-ийн 130-131 хуудас),
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Л.*****гоос “*****гийн өмсөж явсан гэх саарал өнгийн хар ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай подволка, хар өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн зузаан дотуур өмд, нимгэн хөх өнгийн дотуур өмд, бор өнгийн хос гутал” зэргийг (1хх-ийн 132 хуудас) хураан авсан болох нь мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэлүүд, хэргийн газрын үзлэг хйисэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, 2024 он 03 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас хэрэгт хураагдсан дээрх эд зүйлийн хамт куртка 1 ширхэг, төмөр хайрцаг 1 ширхгийг ирүүлсэн боловч эдгээрийг хураан авсан болон эд мөрийн баримтаар тооцсон талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөрс, бүдэг хөх өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур 1 ширхэг, цэнхэр босоо захтай цус мэт зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, бор ногоон өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон куртка, бор өнгийн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сандал, 6,5х5,8 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар хулдаас, хашааны хаалганаас хайчилж авсан нэг тал нь саарал, нэг тал нь ногоон өнгийн төмөр, саарал өнгийн биеийн тамирын өмд, ягаан өнгийн цамц, хар өнгийн хантааз, цагаан, улаан, хүрэн өнгийн бичиглэлтэй хос пүүз, саарал өнгийн хар ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай подволка, хар өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн зузаан дотуур өмд, нимгэн хөх өнгийн дотуур өмд, бор өнгийн хос гутал, хөх өнгийн куртка, төмөр хайрцаг зэргийг устгаж,
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шүүгдэгч П.Ст хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овгийн ***** *****ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***** овгийн ***** *****ыг есөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ст оногдуулсан есөн жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сын баривчлагдсан, цагдан хоригдсон нэг зуун гучин хоёр хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч П.Саас оршуулгын зардалд 7,345,800 *****ийг, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99,000,000 *****, нийт 106,345,800 *****ийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********т олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөрс, бүдэг хөх өнгийн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур, цэнхэр босоо захтай цус мэт зүйлээр бохирлогдсон цамц, бор ногоон өнгийн цус мэт зүйлээр бохилогдсон куртка, бор өнгийн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сандал, 6,5х5,8 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шар хулдаас, хашааны хаалганаас хайчилж авсан нэг тал нь саарал, нэг тал нь ногоон өнгийн төмөр, саарал өнгийн биеийн тамирын өмд, ягаан өнгийн цамц, хар өнгийн хантааз, цагаан, улаан, хүрэн өнгийн бичиглэлтэй хос пүүз, саарал өнгийн хар ханцуйтай цамц, цэнхэр өнгийн хагас ханцуйтай подволка, хар өмд, хар өнгийн тэлээ, саарал өнгийн зузаан дотуур өмд, нимгэн хөх өнгийн дотуур өмд, бор өнгийн хос гутал, чулуу, хөх өнгийн куртка, төмөр хайрцаг зэргийг устгасугай.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь гомдолтой гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР