| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/00310/И |
| Дугаар | 135/ШШ2017/00951 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Төрийн өмчлөлийн хувьцаа ноогдол хувийг хувьчлах, бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэх маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 135/ШШ2017/00951
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2017/00310/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******** тоотод оршин суух, . овгийн Ө-ийн Б- /РД:., утас:********../,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух, ******** овгийн Б-ын Б- /РД:-, утас:-/,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******...... тоотод оршин суух, ******** овгийн Б-ын Б- /РД:********, утас:********../- нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, тоотод оршин суух, ********.......... овгийн Д-ийн Х-, /РД:.........., утас:********......./-д холбогдох
Хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, дундын өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б-, түүний өмгөөлөгч Д.О-, хариуцагч Д.Х-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К- ......... Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Б.Б- миний бие эхнэр Д.Х-тай ..... онд гэр бүл болж өнөөдрийг хүртэл . ...жил хамт амьдарч байна. Бид 3 хүүхэдтэй, 4 ачтай. Ө.Б- миний бие төрийн байгууллагад тасралтгүй .... жил ажиллахдаа нийт авсан цалингаа гэр бүлийн амьдралдаа зориулж ирсэн ба бид асрамжийн хүүхдүүдтэй тул эхнэр Х- тодорхой тогтсон ажил албагүй үр хүүхдүүдээ өсгөж ирсэн билээ. Б- миний ..... онд ажилласан цалингийн тодорхойлолт олдоогүй ба олж бүрдүүлсэн цалингаа итгэлцүүрээр тооцоогүй ба Үүнд: . онд.. 6,025...,659 төгрөг, 2006-2008 онд 14,072,390 төгрөг, ...нийт 136,110,432 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авчээ. Үүнээс гадна 2005 онд миний хуримтлуулсан цалин хөлс дээр миний Эрэл банкнаас 06/168 тоот гэрээгээр 5,500,000 төгрөгийн зээл, 2009 онд 09/078 тоот гэрээгээр 15,000,000 төгрөгийн зээл, 2011 онд ............наас 00253599 банкны дугаараар 700,000 төгрөгийн зээл, 2011 онд ............наас 00253599 банкны дугаараар 12,500,000 төгрөгийн зээл, 2013 онд ............наас 00253599 банкны дугаараар 15,000,000 төгрөгийн зээл авч банкны өрийг өөрийн орлогоор төлж барагдуулж байв. Эцэст нь эхнэр Х-ын бие хүндээр өвдөж Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд ороход ............наас 22,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, нийт эхнэр Х-тай 32 жил хамтран амьдрахдаа 76,200,000 төгрөгийн зээл авч, 212,310,432 төгрөгийн орлогыг гэр бүлдээ зориулсан байна.
Иймээс Монгол Улсын иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.5, 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар ********........ тоот 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаадлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Б.Б- би 1986 онд төрсөн хэлгүй, дүлий халамжийн 100 хувийн хугацаагүй групптэй. 0-9 насны 4 хүүхэд мөн хөгжлийн бэрхшээлтэй 100 хувийн групптэй эхнэр О.С-маа нарын 6 ам бүлтэй. Мөн төрсөн дүү хөгжлийн бэрхшээлтэй 100 хувийн групптэй, Дархан сум 12 дугаар баг, 21-31 тоот хаягтай Б.Б-гийн хамт 12 дугаар баг 21-31 тоот байрандаа ажиллаж амьдарч байна. 2007 онд аав ээж, 2 бидний хуримыг Дархан буудалд хийж ********........ тоот 3 өрөө байрны түлхүүрийг хуримын зочид, заал дүүрэн олон түмний дунд гардуулж өгсөн юм. Тэр жилдээ 21-31 тоот байраа өөрийн эзэмшлийн 03 тоот өрөөтэй холбон тохижуулж, үйлдвэрлэлийн зориулалтаар болгон, ажиллуулж байсан худалдааны заалаа засаж тоноглон гурил үйлдвэрлэдэг байсан. Ингэж тохижуулахдаа бид хуримтлуулсан тэтгэмжийнхээ мөнгө болон хуримаар олсон 4,500,000 төгрөгийг зарцуулж тохижуулсан. Мөн 2012 онд дахин засвар хийж, хойд урд талдаа өргөтгөл хийж дэлгүүрийнхээ бүх тоноглол, төхөөрөмжийг шинэчилж 12 сая төгрөг зарцуулсан. Бид төрсөн дүү Б-, 4 хүүхдийнхээ хамт 7 ам бүлээрээ энэ байранд ажиллаж амьдарч байгааг орчины иргэд батлана. Иймээс Монгол Улсын иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2-т мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар ********........ тоот 3 өрөө байрны өмчлөгч мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Б.Б- миний бие 1989 оны төрсөн. 12 дугаар баг 21 дүгээр байрны 31 тоот хаягтай. 100 хувийн групптэй хөгжлийн бэрхшээлтэй, 2014 онд ээждээ элэгээ өгч асрамжинд байгаа. Б.А- би 1996 онд төрсөн одоо оюутан. Бид байнга л энэ байрыг банкнаас банкинд зээлийн барьцаанд тавьж ажил амьдралаа залгуулж байдаг байсан. Банкнаас зээл авах бүрд ээж биднийг дагуулж явах, гарын үсэгийн баталгаа гаргуулах гээд их ажил байдаг гээд ганцхан ээжийн нэр дээр гэрчилгээ гарган авсан байсан юм. Б- ах С-оо ахын хурим дээр манайх энэ байрыг өгч түлхүүрийг нь гардуулж өгч байсан. Ах эгч 2 маань хэлгүй дүлий тул хүүхдүүдийг нь өсгөхийн тулд бид нартай ойр байх хэрэгтэй байдаг. Ахынх нь байрандаа амьдарч бас дэлгүүр ажиллуулж амьдардаг. Ээж ах нар бэр эгч маань хөгжлийн бэрхшээлтэй. Иймд бидний амьдралын бодит нөхцөл болон Монгол Улсын иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4, 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.3, 128.4-т зааснаар Дархан-уул аймаг, ********........ тоот 3 өрөө байрыг өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ
Хариуцагч Д.Х- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. К- ......... барьцаанд байгаа маргаан бүхий байр бол Б-ын 32 жилийн хөдөлмөрөөрөө авсан байр мөн. Уг байрыг Б.Б-д зориулж хуриман дээр нь түлхүүрийг нь гардуулж өгч байсан. Б.Б- уг байрандаа дэлгүүр ажиллуулж урсгал завсар, хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн 12.000.000 төгрөгийн материал, тоног төхөөрөмж авчирч 2 удаа завсар хийсэн. Бид дэлгүүрээрээ амьдардаг байсан. Бид байраа барьцаалж зээл авдаг байсан. Зээл авахад олон хүний гарын үсэг зуруулдаг тул би өөрийнхөө нэрээр гэрчилгээ гаргуулсан. Би Б-ын гарын үсгийг хуурамчаар зурж, байраа барьцаалж бусдад зээл авч өгсөн. Байраа банкны барьцаанд тавьсан гэдгээ гэр бүлийнхэндээ хэлээгүй. Би гэр бүлийнхнээ хуурч өрөнд оруулсан. Бусдын хуйвалдаанд хууртагдаж байраа банкны барьцаанд тавьсан. гэжээ
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К- ......... Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...К- ......... эрх ашиг зөрчигдөж байна. Х-тай ********.-тай гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийн зээл авч, уг зээлийн барьцаанд Шинэ хорооллын 21 дүгээр байрны 31 тоотыг барьцаалсан. Албан ёсоор хуулийн дагуу бүртгэл хийгдсэн. Энэ зээл төлөгдөхгүй болсон тул манай байгууллагын зүгээс Анхан шатны шүүхэд хандсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Уг асуудал нь гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүний дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж эхэлсэн. Өнөөдрийн хэлэлцэж буй маргааны улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Шинэ хорооллын 21 дүгээр байрны 31 тоотыг К- ......... барьцаанд хэвээр үлдээж өгнө үү. Уг байрны өмчлөгчид хамтран өмчлөгч нэмэх, хувьд ногдох хэсгийг гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Шийдвэр гэрчилгээгээр баталгаажсан. Нэхэмжлэгч хариуцагч нар гэр бүл тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаах зорилготойгоор энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нотлох баримтаа бүрэн гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч өөрийнхөө хөдөлмөрөөр байрыг авсан гэж байгаа боловч уг байрыг худалдаж авсан гэх баримт хэрэгт авагдаагүй. К- ......... зүгээс зээл олгохдоо маргаан бүхий орон сууцны лавлагааг авсан. Уг байр 2002 Цэвээнсүрэн ............араа нь Д-гээс Х-д бэлэглэлийн гэрээгээр шилжсэн байсан. Дараа нь Д- уг байрны өмчлөгчөөс хасагдаж Х-ын уг байр үлдсэн. ********.-ийг зээл олгох үед уг байран дээр хамтран өмчлөгч нэмж хасагдсан зүйл байгаагүй. Шүүх шийдвэрээ гаргахдаа үүнийг нь харгалзаж үзнэ үү. гэжээ
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би Шинэ хорооллын 31 тоотод очиж үзсэн. 1 давхрын 3 өрөө орон сууц. Уг байранд Б.Б- эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа. Дэлгүүр ажиллуулж байгаа. Б-, Х- нарын хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө тул Б-, түүний хүүхдүүдийн өмч гэж үзэж байна. Талууд уг маргаан бүхий орон сууцыг барьцаалж 2004-2009 он хүртэл зээл авч байсан. Тухайн үед гэр бүлийн гишүүд зээлийн гэрээнд бүгд гарын үсэг зурдаг байсан. Х-ын хувьд ажлыг хөнгөвчлөх зорилгоор ганцаараа Шинэ хорооллын .....дүгээр байрны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Б-, Х- нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай. Амьдралын явцад бий болсон хөрөнгө. Б-н иргэний үнэмлэх дээр оршин суугаа газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, Шинэ хорооллын ********........ тоотоор бүртгэлтэй байдаг. Б.Б-н хувьд эцэг нь болох Б-, Х- нар нь уг байрны түлхүүрийг хуриман дээр нь гардуулж, бэлэглэж байсан. Б.Б- хэрэглээнийхээ бүх зүйлийг төлж, уг байрандаа гэр бүлтэйгээ амьдарч байгаа тул гэр бүлийн дундын өмчлөл гэж үзэж өгнө үү. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К- ......... Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
...Талууд нотлох баримтгүй зүйлийг ярьж байна. Хэдийгээр байрны түлхүүрээ Б.Б-н хуриман дээр гардуулж өгсөн гэж байгаа боловч түүнийг юугаар тогтоох вэ?. ********.- гэрээ байгуулсан хүнээсээ шүүхийн шийдвэрийн дагуу буюу хуулийн дагуу мөнгөө авч үйл ажиллагаа явуулдаг. Энэ хэрэг дээр нэхэмжлэгч хариуцагч нар гэр бүлийн хүмүүс тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. гэжээ
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
...Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч болон хариуцагч нар гэр бүлийн хүмүүс тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулах зорилготой байна гэж үзээд байна. Манай гэр бүлийнхэн эрхээ зөрчигдөж байгаа тул шүүхэд хандах болсон. Манай гэр бүл уг байртай салшгүй холбоотой. Манай гэр бүлийнхэн банкнаас зээл авчхаад зээлээ төлөхгүй зугтаасан асуудал гаргаагүй. гэжээ
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б- нарын Дархан сум 12 дугаар баг 21 дүгээр байр 31 тоотын орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, Б.Б- нь уг орон сууцны ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Х-д холбогдуулан гаргасаныг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Маргааны зүйл болж байгаа. тоот орон сууцны зориулалттай 37.8 м.кв улсын бүртгэл********....ийн ********........... дугаарт бүртгэлтэй 3 өрөө байр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Д.Х- 2009 оны 11 дүгээр сарын 23-наас бүртгэлтэй байна.
Нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б- нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар хариуцагч Д.Х-ын гэр бүлийн гишүүн болох нь Ө.Б-, Д.Х- нар нь .-ны өдөр гэр бүл болсон ********тул Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд ********........-ны өдөр бүртгэсэн*******.. тухай ...... тоот гэрлэсний гэрчилгээний хуулбар, Ө.Б-ын Б.Б- 1986 оны 06 дугаар сарын 11-ний өдөр, Ө.Б-ын Б.Б- 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, Ө.Б-ын Б.А- ****************.-ны өдөр төрсөн болох нь иргэний үнэмлэхний хуулбараар тус тус тогтоогдож байна.
Ө.Б-, Д.Х-, Б.А- нар Дархан сум, *******.... тоотод, Б.Б- түүний гэр бүлийн хүн О.С-маа, хүүхдүүдийн хамтаар мөн ........... тоотод бүртгэлтэй ч Б.Б-н хамтаар ********...... тоот орон сууцанд оршин сууж байгаа нь талуудын тайлбар болон, багийн засаг даргын тодорхойлолтоор батлагдаж байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь мөн хуулийн 126.2.4-т зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч байхаар хуульчилсан байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг хуульд зааснаар хамтран өмчилж болох бөгөөд мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т зааснаар ********... тоот орон сууцны зориулалттай 37.8 м.кв улсын бүртгэлийн ********........... дугаарт бүртгэлтэй ....... өрөө байр үл хөдлөх хөрөнгө Д.Х-ын нэр дээр байгаагаас үл хамааран гэр бүлийн дундын өмч байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3,108.4-т зааснаар дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэснээр, Дархан сум ********..тоот орон сууцны зориулалттай 37.8 м.кв улсын бүртгэлийн ********........... дугаарт бүртгэлтэй .... өрөө байр үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмэгдэх, хасагдах хэлцлээр улсын бүртгэлд бүртгүүлэх эсэх нь өөрсдийнх нь сонголт байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ...уг орон сууц банкны зээлийн гэрээний барьцааны зүйл, хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх нь манай эрх ашгийг хөндөж байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлахыг дурьдаж байна.
Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж хуульчилснаар нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б- нар шаардах эрхтэй боловч маргааны зүйл болж байгаа орон сууцанд оршин суугаагүй ба гэр бүл Д.Х- уг орон сууцыг ********.-тай байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл болгосон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хураан авах үед бидний эрх ашиг хөндөгдөж байгаа гэж тайлбарлаж байгаа болно.
Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 21 дүгээр байр, 31 тоотын орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд байгаа, зээлийн үүргийг Д.Х-аас гаргуулахаар шийдвэрлэсэн Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ..... тоот шийдвэр хүчин төгөлдөр болон, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлэх үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан ... дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын хохиролоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй байна.
Мөн нэхэмжлэгч Ө.Б-, хариуцагч Д.Х-тай гэр бүлийн хамтын амьдралыг хэвийн үргэлжүүлж хамтран амьдарч гэрлэлт хүчинтэй хэвээр байгаа тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох тохиолдол дээрх шаардлагад хамаарахгүй байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б- нарын хариуцагч Д.Х-ын нэр дээр бүртгэлтэй Дархан-Уул аймаг, ********........... тоотын орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б-гийн хариуцагч Д.Х-д холбогдуулан гаргасан ... 2007 онд О.С-маатай гэр бүл болж тусдаа гаран Дархан зочид буудалд хурим хийхэд Дархан сум, *******. тоот ........ өрөө байрны түлхүүрийг бэлэг болгон гардуулан өгсөн, өөрийн эзэмшлийн . тоот..... өрөөтэй холбон хэрчсэн гурил үйлдвэрлэж, хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2012 онд дахин засвар хийн 12 000 000 төгрөг зарцуулан. ....... тоот гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэж. ...нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэгч Ө.Б-, хариуцагч Д.Х-ын нарын төрсөн хүүхэд, гэр бүлийн гишүүн бөгөөд О.С-маатай 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсон нь Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэлтэй ******** тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б- нь Дархан сумын . тоот 12 м.кв щитний зориулалтт****************.ай 1 өрөөг хувьчлан авсан уг өрөөг маргааны зүйл болж байгаа Дархан сум, ********........ тоотын орон сууцтай холбон орон сууцны болон дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байгаа нь багийн засаг даргын ......... тоот, уг орон сууцыг засан сайжруулах болон дэлгүүрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн батлан даагч байсан нь хэрэгт авагдсан 2005 оноос хойшхи зээлийн гэрээ, барилгын материал авч байсан талаарх зарлагын баримт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, томилогдсон шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт дэх ...дотор талыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар засварлаж, тохижуулсан ... гэснээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргах үед гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б- нь О.С-маатай гэр бүл болон Ө.Б-, Д.Х- нарын гэр бүлээс өрх тусгаарласан ...өөрт ногдох өмчийг гаргуулна. ...гэж шаардсан, Иргэний хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар маргааны зүйл болж байгаа ........ тоот 3 өрөө орон сууц үүрэг гүйцэтгэгч Д.Х-ын бусдад төлөх үүргийн барьцаанд байгаа тул ногдох хэсгийг эд хөрөнгөөр өгөх боломжгүй бол үнийг нь төлнө гэснээр ногдох хэсгийг гаргуулах нь зүйтэй байна.
Томилогдсон шинжээч дүгнэлтдээ Дархан-Уул аймаг, Дархан сум, *******......тоотын орон сууцны зах зээлийн үнийг 120 000 000 төгрөг гэж тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т зааснаар бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн орлого, хөрөнгийн хэмжээг харгалзана гэснээр 40 000 000 төгрөгийг Д.Х-аас гаргуулан Б.Б-д олгох нь зүйтэй байна.
Мөн тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1985 тоот захирамжаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэнийг өөрчлөн, маргааны зүйл болж байгаа Дархан сум, ********....... дүгээр байр, ..... тоот үл хөдлөх хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан бусад ажиллагаагаар явуулах боломж олгох нь зүйтэй байна.
Иймд тус шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 651 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлсэн бөгөөд Ө.Б- нарын нэхэмжлэлтэй Д.Х-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-т зааснаар хариуцагч Д.Х-ын 2009 оны 11 дүгээр сарын 23-наас хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн ********........... дугаарт бүртгэгдсэн Дархан сум, ********... тоот орон сууцны зориулалттай 37.8 м.кв, ..... өрөө байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэхэмжлэгч Ө.Б-, Б.Б-, Б.Б- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4, 129.6-д зааснаар хариуцагч Д.Х-аас 40 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ө.Б- нараас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 72 000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, Б.Б-гээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 357 950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 357 950 төгрөгийг гаргуулж Б.Б-д олгосугай.
4.Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1985 тоот Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтын Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 651 дугаартай шүүхийн шийдвэрийг, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ....... дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Ө.Б- нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Х-д холбогдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөгч нар мөн болохыг тогтоолгох, ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 135/2017/00310 индекс бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түтгэлзүүлсүгэй. ...гэснийг Дархан-Уул аймаг, . тоот орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн ********........... тоотод бүртгэлтэй 37.8 м.кв 3 өрөө байртай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, бусад хуульд заасан ажиллагааг Дархан-Уул аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж өөрчилөн, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ..... дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ