| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/01804/И |
| Дугаар | 181/ШШ2017/01835 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 181/ШШ2017/01835
2017 оны 06 сарын 21 өдөр Дугаар 181/ШШ2017/01835 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Илч хангай ХХК/РД: /-ий нэхэмжлэлтэй,
: шийдвэр гүйцэтгэх албанд ,
Баянгол дүүргийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийгдэж дууссан болохыг тогтоож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай иргэний .
ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд, шүүх хуралдааны Т.Дөлгөөн нар .
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Илч хангай ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өргөө ХХК-ийн нэхэмжпэлтэй Илч хангай ХХК-д холбогдох эзэмшил газраа чөлөөлүүлэх, учирсан хохирол 6 234 800 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн 2008 оны 01 сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр ... Өргөө ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар олгогдсон 3601 м2 талбай бүхий хэмжээтэй газарт байрлуулсан хариуцагч Илч хангай ХХК-ийн тоног төхөөрөмж барилгыг албадан буулгаж газрыг чөлөөлөн, төмөр хашааны үнэ түүнийг дахин барих зардал болох 6 234 800 төгрөгийг хариуцагч Илч хангай ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, манай компани 6 234 800 төгрөгийг төлбөрийг төлж барагдуулсан ба манай компанийн тоног төхөөрөмж, трансформаторыг буулгасан. Ингээд шүүхийн шийдвэрт заагдсан Өргөө ХХК-ийн 3601 м2 талбай бүхий хэмжээтэй газрыг чөлөөлөх, төлбөр төлөх ажиллагаа хийгдэж дууссан.
Гэтэл тус албанаас шүүхийн энэхүү шийдвэрийг гүйцэтгэхдээ, Өргөө ХХК-ийн 2010 онд шинэчлэн хийсэн кадастрын зургыг үндэслэн газар чөлөөлөх ажиллагаа явуулсаар ирсэн. Энэ асуудал одоо хүртэл дуусахгүй сунжирсаар байгаа бөгөөд тус албанаас мөн л энэ 2010 оны зургийн дагуу шаардсаар байна.
Шүүхийн 108 дугаарт шийдвэрт заагдаагүй газар чөлөөлөх ажиллагааны талаар маргаан үүссэн тул шүүхээр асуудлыг шийдвэрлүүлсэн ба Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх алба гомдол гаргасан боловч Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээгээд Дээд шүүхрүү гомдол гаргалгүйгээр уг магадлал хэвээр үлдсэн байгаа. Иймд Сүхбаатар дүүргийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа ба уг шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 295 дугаар шүүхийн шийдвэрээр Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэхдээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн шүүхийн 108 дугаар шийдвэрт Өргөө ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 02 сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар олгогдсон 3601 м2 талбай бүхий хэмжээтэй газрыг чөлөөлөх талаар шийдвэрлэсэн байхад 2010 онд хийгдсэн кадастрын зургыг үндэслэн ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. Шүүхээс дараах үйл баримтуудыг тогтоосон. Үүнд:
-Газар чөлөөлөхөд баримтлах зураг бол Нийслэлийн Засаг даргын 2005 оны 02 сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамж, 2005 оны газрын баталгаат хэмжээг 3601 м2 болохыг тогтоосон акт,
-Өргөө" ХХК 3601м2 газар чөлөөлүүлэх байтал одоогийн байдлаар 3790м2 газар эзэмшиж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон,
-Шинжээчийн дүгнэлтэнд, 2010 он ба 2005 оны баталгаат зургаар аль алинд нь Өргөө ХХК-ийн эзэмших 3601 m2 газрын хил хаа байгааг тодруулан дүгнэсэн байдаг ба 2005 оны кадастрын зургаар Өргөө ХХК-д чөлөөлүүлэх газар байхгүй, 2010 оны зургаар НШГА газар чөлөөлөхдөө илүү газар чөлөөлсөн болох нь харагддаг.
Энэ учир байдлыг шийдвэр гүйцэтгэгч н.Оюунсүрэн, н.Мөнхбаяр нарт хэлж удаа дараа гомдол гаргасан боловч хууль бус ажиллагаа явуулсаар байна.
Манай зүгээс 2017 оны 01 сарын 20-ны өдөр хүсэлт гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хүссэн боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу ирүүлсэн байх тул хуульд заасан эрхийн дагуу шүүхэд нэхэмжпэл гаргаж байна.
Иймд Баянгол дүүргийн 2008 оны 01 сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийгдэж дууссан болохыг тогтоож, Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж өгнө үү. гэв.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансувд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Илч хангай ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр "Өргөө ХХК-ийн Нийслэлийн засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар олгогдсон 3601 м.кв талбай бүхий хэмжээтэй газарт байрлуулсан хариуцагч Илч хангай ХХК-ийн тоног төхөөрөмж барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөн төмөр хашааны үнэ, түүнийг дахин барих зардал болох 6.234.800 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3601 м.кв талбай бүхий газрыг Илч хангай ХХК-ийн газраас чөлөөлж Өргөө ХХК-д шилжүүлсэн.
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шийдвэрээр Илч хангай ХХК-ийн газрыг чөлөөлсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Илч хангай ХХК нэхэмжлэлдээ Нийслэлийн шийдвэр гйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж өгнө үү гэжээ. Шүүхийн шийдвэр бүрэн биелсэн эсэх талаар урьд шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаар шийдвэр хүчинтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Илч хангай ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Баянгол дүүргийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийгдэж дууссан болохыг тогтоож, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрээр Өргөө ХХК-ийн Нийслэлийн засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар олгогдсон 3601 м.кв талбай бүхий хэмжээтэй газарт байрлуулсан Илч хангай ХХК-ийн тоног төхөөрөмж барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлөн, төмөр хашааны үнэ, түүнийг дахин барих зардал болох 6 234 800 төгрөгийг Илч хангай ХХК-иас гаргуулан Өргөө ХХК-д олгохоор шийдвэрлэж, 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 971 дугаар шүүгчийн захирамж, 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 179 дугаар гүйцэтгэх хуудас олгогдож, 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 314 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдсэн болох нь 108 дугаар шийдвэрийн болон 971 дугаар шүүгчийн захирамжийн, 179 дүгээр гүйцэтгэх хуудсын болон 314 дүгээр тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3601 метр квадрат газрыг хураан авсан болох нь 149-01 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий газар болон газар дээрх тоног төхөөрөмжийг чөлөөлсөн болох нь 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 149-03 дугаар Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид болон төлөгчид шилжүүлсэн тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6238 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийн хуулбараар Өргөө ХХК-ийн эзэмших эрхээр олгогдсон 3601 м.кв газар чөлөөлөгдөн, Өргөө ХХК нь 189/нэг зуун наян ес/ м.кв газрыг илүү эзэмшиж байгаа болох нь нотлогдож байна.
Хариуцагч нь 3601 метр квадрат газар болон газар дээрх тоног төхөөрөмжийг чөлөөлсөн болох нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6238 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийн болон 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 149-03 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана:, 16.1.2-т төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн; гэж заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2 дахь заалтад зааснаар 108 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, хариуцагч нь газар болон тоног төхөөрөмжийг чөлөөлж, 6 234 800/зургаан сая хоёр зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулсан байх тул Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг хаахыг даалгах үндэслэлтэй байна.
Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад заасныг баримтлан Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг хаахыг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтад заасныг баримтлан Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 108 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсонд тооцож, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг хаахыг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Илч Хангай ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Илч Хангай ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
, С.ХИШИГБАТ