Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 196

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

Иргэдийн төлөөлөгч: Д.Отгонбаяр, Л.Энхжаргал,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

Шүүгдэгч Э.Зоригт, Э.Буянжаргал, тэдний өмгөөлөгч Д.Батбаяр,

Шүүгдэгч А.Ганбат,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

Иргэний нэхэмжлэгч С.Мягмарсүрэн,

Хохирогч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбаярын Ууганбаяр, Жолооч овогт Эрдэнэбуянгийн Зоригт, Боржигон овогт Амарсанаагийн Ганбат, Жолооч овогт Эрдэнэбуянгийн Буянжаргал нарт холбогдох эрүүгийн 201625021293 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Энхбаярын Ууганбаяр, Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын 13 дугаар байрны 13-39 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, /РД:АЯ94052210/

2. Жолооч овогт Эрдэнэбуянгийн Зоригт, Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, помпын оператор мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Тээвэрчидийн 12 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, /РД:УХ89052237/

3. Боржигон овогт Амарсанаагийн Ганбат, Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй,

тусгай дунд боловсролтой, Төмөр замын замчин мэргэжилтэй, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 24А байрны 14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, /РД:МЗ94040812/

4. Жолооч овогт Эрдэнэбуянгийн Буянжаргал, Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ХААИС-ийн 1-2 тоотод оршин суух хаягтай, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Барилгын 7-3-31 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, /РД:УХ93103131/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны 429 тоотод байрлах “Вьетнам засвар”-ын газарт ажиллаж байсан Вьетнам улсын иргэн болох хохирогч Нгүень Ба Тань /NGUYEN BA THANG/, Нгүень Ван Дуонг /NGUYEN VAN DUONG/, Ле Тань Бинь /LE THANH BINH/ нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож Нгүень Ба Таны биед хөнгөн гэмтэл учруулан бэлэн 880.000 төгрөг, айфоне 5 маркийн гар утас, айфоне 5 эс маркийн гар утас, нокиа маркийн гар утас, мөнгөн гинж, бугуйвч зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ууганбаяр мэдүүлэхдээ: Хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Зоригт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ганбат мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Буянжаргал мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

Хохирогч Нгүень Ба Тань мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 04 сарын 21-ний орой 23 цаг 30 минутын үед бид нар хоолоо идээд сууж байтал Дуонг нь гарч яваад асуугаад буцаж орж ирээд “машин засах уу” гэхэд нь би хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл Дуонг гарч явсны дараа удалгүй “аа” гэж чангаар орилсон чимээ сонсоод дээрэмдүүлж байна гэж бодоод шууд төмөр бариад гарсан. Тэгээд гараад очтол 2 залуу надруу гүйгээд ирсэн. Тэгснээ миний гараас төмрийг нэг залуу нь булааж авсан. Нөгөө залуу нь намайг хавирга руу цохиод нүдрүү цохисон. Тэгээд миний куртикны халааснаас миний айфоне 5 эс маркийн гар утас газарт унасан. Тэгтэл нэг нь миний гар утсыг авчихсан юм. Тэгээд надаас “мөнгө хаана байна” гэж асуугаад миний биеийг тэмтрээд нэгжээд миний куртикны дотор халааснаас 280.000 төгрөгийн авсан. Тэгээд намайг дотогшоо унтлагын өрөөрүү татаад оруулсан. Тэгээд нэг залуу намайг хараад нөгөө залуу манай өрөөний ор хөнжлийг сөхөж ямар нэг зүйл хайсан. Тэгээд манай хоёр найзыг бас дотогшоо оруулсан. Тэр 4 хүн бид нарыг унтлагын өрөөнд оруулаад хаалгыг гаднаас нь хаагаад тэр хүмүүс явсан. Миний халаасанд байсан айфоне 5 эс маркийн гар утас байсан цохиулснаас болж газарт унахад авсан. Манай нөгөө хоёроос айфоне 5 маркийн гар утас, 600.000 төгрөг бэлнээр, бас нэг бугуйвч дээрэмдсэн. Мөн Дуонг-оос нэг нокиа гар утас, гинжийг нь дээрэмдсэн. Надаас төмөр булааж авсан хүн миний гэдэс рүү гараараа цохисон . Тэр хүн нь дунд зэргийн өндөртэй, махлаг биетэй залуу байсан. Нөгөө залууг нь сайн харж чадаагүй. Миний биед учирсан гэмтлийг тэр хоёр хүн зодож учруулсан. 4 хүн дээрэмдсэн. Мөнгө чинь хаана байна гэж айлгаж сүрдүүлсэн. Мөн төмрөөр цохих гэж айлгаж далайсан. Гомдолтой байна. 280.000 төгрөг, 1 ширхэг айфоне 5 эс маркийн утас дээрэмдсэн. Намайг зодсон хүн чанга зодсон учраас миний хавирга одоо хүртэл өвдөж байна. Ажлын 4 хоног ажиллаагүй мөнгө нэхэмжилнэ, Шүүх эмнэлэгт үзүүлэх, зураг авхуулах, эмчилгээний зардалд 250.000 төгрөг зарцуулсан ... Хоол идэж байхад хаалга тогшоод Нгүень Ван Доунг, Ли Тань Бин нар гараад хаалга онгойлгосон. Тэгтэл аа гээд Доунг хашгирсан. Тэгтэл би дээрэмдүүлж байна гэж мэдээд гарч ирээд нарийхан урт төмөр бариад очтол тэд нарын нэг болох Зоригт гээд залуу гүйж ирээд намайг барьж аваад зодсон. Тэгээд араас нь дахин нэг залуу гүйж ирээд хоёулаа нийлээд намайг зодсон. Тэгээд барьж байсан төмрөө би газарт хаясан. Тэгээд Зоригт гэгч нь надаас мөнгө байна уу гэж Монгол хэлээр хэлээд асуусан. Тэгтэл би халаасанд байсан мөнгөө аваад газарт шидсэн. Бас миний куртикны халаасанд байсан Айфоне 5 Эс маркын гар утас газарт унасан. Мөнгийг Зоригт гэгч нь газраас авсан. Гар утсыг хэн авсаныг нь хараагүй. Тэгээд тэдний нэг нь намайг түлхээд унтлагын өрөөнд оруулсан. Тэгээд намайг доош нь харуулаад хэвтүүлсэн. Зоригт гэгч нь намайг өөр нэг залуутай нийлээд зодсон. Нөгөө залуугийн нь царайг би харж чадаагүй. Нгүень Ван Доунгийг нэг залуу нь зодсон гэхдээ царайг нь харж чадаагүй. ... Гомдол санал байхгүй хохирлыг бүрэн барагдуулсан /1-р хх-21, 2-р хх-59/,

Хохирогч Нгүень Ван Дуонг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой 23 цаг 30 минутын үед би хамт ажилладаг Вэнь Ба Тань, Вэнь Тань Бин нарын хамт Дөлгөөн нуурт байх Вьетнам засварын газартаа хоолоо идээд байж байх үед хаалга нүдэх сонсогдсон. Тэгэхээр нь би гараад цонхоор хартал гадаа зам дээр нэг машин зогсож байсан.Тэгтэл нэг маск зүүсэн залуу хаалга нүдээд байсан. Хаалга нүдээд “машин засуулъя, үзүүлэх гэсэн юм” гээд байсан. Тэгэхэд нь би хаалгаа онгойлголгүй буцаж ороод нөгөө хоёр хүнээсээ машин авах уу үгүй юу гэж асуусан. Тэгтэл Вень Ба Тань хэрэггүй байхаа гэж хэлсэн. Нөгөө Вань Тань Бин нь “гайгүй байхаа би гараад харъя” гээд би түрүүлж гарахад миний араас Вень Тань Бин нь гарсан. Тэгээд би өөрөө хаалга нээхэд нөгөө маск зүүсэн залуу дотор орж ирэхэд гадаа байсан машин дотроос 3 залуу гарч засварын газарт орж ирсэн. Нийт 4 хүн орж ирсэн. Хамгийн түрүүнд орж ирсэн залуу нь сүүлд орж ирсэн залууд хандаж “хаалгаа хаа” гэж хэлсэн. Тэгэхэд нь би монголоор “сайн байна уу” гэж хэлсэн. Гэтэл нэг туранхай залуу нь намайг шууд зодоод эхэлсэн. Тэгтэл араас Вэнь Тань Бин араас ирэхэд түүнийг өмнөөс нь нэг залуу гүйж очоод зодсон. Тэгээд намайг 2-3 залуу дээрээс зодоход би харж чадалгүй толгойгоо гараараа хаагаад газарт хэвтсэн. Тэгтэл нэг залуу нь намайг бариад авсан. Тэгтэл нөгөө 2 залуу нь цаашаа гүйж ороод Вэнь Ба Тань-ийг зодохоор явсан. Тэгтэл нэг залуу нь манай унтдаг өрөөнд ороод бүх юмыг онгичиж үзсэн. Тэгтэл Вэнь Ба Тань-ийг зодож байсан залуу нь “мөнгө чинь хаана байна” гэж асуусан. Тэгэхэд Вэнь Ба Тань нь халаасандаа байсан мөнгөө аваад газарт шидсэн. Тэгээд буцаж гарч ирээд нэг залуу нь надаас “мөнгө байна уу чамд” гэхэд нь  “мөнгө байхгүй ахаа, хаана байна өөрөө олж ав” гэж Монголоор хэлсэн. Тэгээд Вэнь Ба Тань бид хоёрыг тэд нар нэг өрөөнд оруулаад нэг хүн нь бид хоёрыг харж байхад нөгөө нэг маск зүүсэн залуу нь унтлагын өрөөний ор хөнжлийг сөхөж үзээд мөнгө юм байгаа эсэхийг шалгаж үзээд байсан. Нөгөө 2 залуу нь Вэнь Ба Тань-ийг өрөөний гадаа зодоод байсан. Сүүлд бид гурвыг бүгдийг нь унтлагын өрөөнд оруулж хаалгыг гаднаас нь хаагаад тэр 4 залуу гараад явцгаасан. Тэгээд би өөрөө хойноос нь гүйж гараад харахад бүгд явчихсан байсан. Тэгээд манай засварын газрын хажууд таньдаг Вьетнам засварын газар очоод дээрэмдүүлчихлээ гэж хэлээд захирал Мягмарсүрэнг дуудуулсан. ...Нокиа-1280 маркийн шинээр аваад удаагүй байсан гар утсыг авсан. Мөн миний хүзүүнд байсан мөнгөн гинжийг авсан. Миний халаасанд гараа хийгээд шууд авсан. Миний хүзүүний гинжийг хүзүүнээс шууд сугалаад авсан. Хамгийн түрүүнд орж ирсэн залуу нь нүүрэндээ цагаан маск зүүсэн намхан, махлагдуу биетэй, ширүүн харцтай харагдсан. Мөн нэг нь туранхай өндөр биетэй, шөвгөр царайтай хүн байсан. Бас нэг залуу нь махлаг биетэй 165 см өндөртэй, маск зүүгээгүй байсан. Бас нэг залуу нь туранхай намхан яг ямар царайтай байсныг нь анзаарч чадаагүй. Тэд нарын өмсөж байсан хувцаснуудыг анзаараагүй. Эхлээд туранхай намхан залуу нь намайг шууд эрүүнд цохиход нь би газарт унасан. Тэгээд би газарт унахад миний гараас татаад хаалганаас дотогш оруулаад намайг дээрээс хөлөөрөө миний нуруу руу өшиглөсөн. Намайг дээрээс хэдэн хүн зодсоныг мэдэхгүй байна. Би толгойгоо дараад доошоо хэвтсэн болохоор мэдэхгүй байна. 2 юмуу 3 хүн зодсон гэж бодож байна. Гэмтэл учраагүй. Зодуулснаас хойш цээжээр жаахан өвдөж байгаад 2 хоногийн дараа гайгүй болсон. Гайгүй болсон болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Ле Тань Биний гадна куртикийг нь дээш нь сөхөөд гарыг нь дээш нь болгоод гарыг нь хөдөлгөөнгүй болгосон байсан. Бид нарыг дээрэмдсэн хүмүүс гаднаас орж ирэхэд нь би “аа” гэж чангаар орилоход Нгүень Ба Тань нь төмөр барьж гарч ирээд тэр гурван залууд төмрөө булаалгасан. Төмрийг нь булааж аваад Тань-ийг буцаад айлгасан. Тэрнээс биш төмрөөр цохиж зодсон юм байхгүй. Мөнгө байна уу чамд, мөнгө чинь байна уу гэх мэтээр мөнгө нэхэж зодож цохисон. Бас “утас байна уу, мөнгө байна уу” гэж асуусан. Гомдолтой байна. Би хэрэг болсноос хойш ажиллаагүй хоёр хоног хэвтсэн. Мөн миний гинжийг бүтнээр нь олж өгнө үү. Хүн бэлэглэсэн дурсгалын зүйл байгаа юм. Гинжийг 100.000 төгрөгөөр үнэлэх болно. Мөн гар утсыг 50.000 төгрөгөөр үнэлж байна. Манай засварын газар камертай байсан. Гэвч тэр хүмүүс орохын өмнө камерын утас татаад тасалсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-26,27/,

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлэхдээ: “…Ууганбаяр гэгч нь хаалга тогшоод машин засуулъя гэж хэлсэн. Тэгээд хамгийн түрүүнд хаалга онгойлгоход Ууганбаяр гэгч нь нүүрэндээ маск зүүчихсэн орж ирсэн. Би Ганбат гэгчтэй нь сайн байна уу гэж мэндлэхэд Ганбат гэгч нь намайг нүүрлүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд нь би чангаар аа гэж дуугарсан. Тэгээд би газарт унасан. Тэгээд би гараараа толгойгоо бариад доошоо хараад хэвтэхэд дээрээс тэд нар намайг өшиглөөд байсан. Яг хэн нь хэдэн удаа өшиглөснийг би харж чадаагүй. Тэгтэл тэд нарын нэг нь манай унтдаг өрөөнд ороод бүх юмыг онгичиж үзсэн. Яг хэн нь ингэж онгичсон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгтэл тэдний нэг нь хүзүүнээс цамцнаас татаад унтлагын өрөөнд оруулсан. Тэгээд тэд нарын нэг нь ор хөнжил сөхөж үзээд байсан. Би царайг нь бол сайн анзаараагүй. Тэгээд тэд нар хамгийн сүүлд Ли Тань Бин-ийг унтлагын өрөөнд оруулаад яваад өгсөн. Би анх орж ирсэн Ганбат, Ууганбаяр нараас бусдынх нь царайг сайн харж чадаагүй. Намайг Ганбат гэгч нь цохиж унагаад зодсон. Гомдол санал байхгүй хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг, /2-р хх-57/,

Хохирогч Ле Тань Бинг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой 23 цаг үед би Нгүень Ван Дуонг Нгүень Ба Тань нарын хамт хоол идээд сууж байтал гаднаас хаалга нүдсэн. Тэгтэл Дуонг гарч очоод буцаж ирэхдээ “машин засуулъя” гэж байна гэсэн. Тэгэхэд нь гайгүй байх үзье гээд би Дуонгтой хамт гарсан. Тэгээд Дуонг түрүүлж очоод хаалга онгойлгосон. Тэгсэн чинь намайг хаалганаас 40м зайтай зогсож байхад Дуонг-ийг хаалга нээхэд гаднаас 4 залуу орж ирсэн. Тэгээд орж ирээд хаалгыг дотроос нь хаахад Дуонг “сайн байна уу” гэтэл нэг туранхай залуу нь Дуонг-ийг зодсон. Тэгээд би айгаад цаашаа зугтаж гүйхэд миний араас нэг цагаан масктай намхан залуу нь ирээд намайг зодох гэсэн. Тэгээд би зугтаад хаалга руу гүйхэд Дуонг-ийг барьж байсан залуу нь миний хөлийг дэгээдэж намайг газарт унагасан. Тэгээд миний араас гүйж байсан залуу хүрч ирээд намайг барьсан. Тэгээд миний өмдний зүүн талын халаасанд байсан 600.000 төгрөгийн халааснаас ухаад авчихсан. Тэгээд миний баруун гарт зүүсэн байсан мөнгөн бугуйвчийг татаад авсан. Тэгээд Дуонг-ийг унтлагын өрөөрүү оруулсан. Тэгээд би ганцаараа үлдсэн. Тэгээд удалгүй намайг унтлагын өрөөрүү оруулахад нөгөө хоёрыг маань газар хэвтүүлчихсэн байсан. Тэгээд тэр хоёрыг нэг хүн нь хараад нөгөө нэг хүн нь ор гудаснуудыг нэг бүрчлэн шалгаад нэгжээд байсан. Тэр орон дээр миний айфоне 5 маркийн гар утас байсан. Тэгээд бид гурвыг унтлагын өрөөнд оруулаад гаднаас хаалгыг хаагаад тэр 4 хүн явцгаасан. ... Миний өмдний зүүн талын халаасанд байсан 600.000 төгрөгийн авсан. Баруун гарт зүүсэн байсан мөнгөн бугуйвчийг авсан, мөн өрөөнд байсан айфоне 5 маркийн гар утас авсан. Тухайн өдрийн машин засаад олсон орлогын мөнгө байсан. Нэг маск зүүсэн намхан махлаг өндөр биетэй залуу байсан. Хоёр нь туранхай дунд зэргийн өндөртэй хүн байсан. Гурав дахь нь өндөр туранхай байсан. 4 дэх хүнийг нь ямар хүн байсныг мэдэхгүй байна. Тэдгээр хүмүүсийг харвал танина. Миний куртикны захыг дээш нь татаад миний гарыг хөдөлгөөнгүй болгосон. Нуруу гэдэс рүү өшиглөөд байсан. Би гараараа хамгаалаад байсан. Биед нуруу 2-3 хоног өвдөж байгаад гайгүй болсон. Бие гайгүй болохоор нь шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Гомдолтой байна надаас дээрэмдсэн 600.000 төгрөг, 1 ширхэг айфоне 5 маркийн гар утас дээрэмдсэн. Мөн миний бугуйвчийг олж өгнө үү. Би 2 хоног ажиллаагүй. Миний хохирлыг хурдан барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1-р хх-31,32/,

Гэрч Б.Мөнгөнбаганы: “...манай УБТ ХХК нь такси бааз, авто ломбардын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 40-66 УБӨ улсын дугаартай соната 6 маркийн машиныг манай ломбарданд барьцаанд тавьж гадуур унах явах нөхцөлтэйгээр 1.000.000 төгрөгний зээл авсан машин юм. Уг машиныг манайд барьцаанд тавьсан хүн

Ё.Отгонжаргал гэдэг хүн байгаа.... гэх мэдүүлэг /2-р хх-236/,

Гэрч Ё.Отгонжаргалын: “... 4066 УБӨ дугаартай соната 6 машин миний машин. 2016.04.28-ны өдөр би Энхбат гэдэг хүнээс 4.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдан авах үед УБТ ХХК-ийн барьцаанд байсан юм. Тэгээд худалдан авахдаа би үлдэгдэл 300.000 төгрөгийг нь төлөлгүй үлдээгээд өөрийн нэр дээр зээлийн гэрээг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-237/,

Гэрч Г.Энхбатын: “...миний эзэмшил 4066 УБӨ улсын дугаартай соната 6 маркийн машин байсан. .. уг машинаа 2016 оны хавар зар тавиад мөн зах дээр зогсож байгаад 2016.04.28-ны өдөр 4.300.000 төгрөгөөр зарсан. ..би машинаа зарах гээд 2016 оны 03 дугаар сараас эхлээд зар тавьж, техникийн зах дээр зогссон. Тэгтэл энэ Буянжаргал гэдэг залуу ирээд машиныг чинь авъя гэсэн. Тэгээд маргааш мөнгө бүтчих юм байна, өнөөдөртөө 500.00 төгрөг авч байгаач гэсэн. Тэгэхдээ надад Эрдэнэбуянгийн Буянжаргал гэдэг иргэний үнэмлэхээ надад үлдээсэн. ... тэгээд бараг 7 хоног мөнгө өгөхгүй явсан. Тэгэхээр нь би “болъё, болъё, машин тэргээ авъя гээд” дуудсан. Тэгэхэд машин авчирч өгсөн би мөнгийг нь буцаан өгсөн. Миний машиныг авчирч өгөхөд аккумляторыг нь сольчихсон, хойд амортизатор нь эвдэрсэн байдалтай байсан. Мөн урд, хойд талын номерыг сольчихсон байсан. Би яагаад номерыг нь яагаад сольсон юм бэ гэж асуусан чинь “Вьетнамуудаас мөнгө авах хэрэгтэй байсан юм, тэгээд зодоон, цохион хийсэн юм” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би тэднийг номерыг нь авч байгаад гадуур явсан байна гэж хардсан. Тэгээд сүүлд нь 2-3 сарын дараа тэр залуу над руу залгаад “цагдаад хэрэгт холбогдсон, машины дугаар хэд байсан бэ” гэж асуухад нь 40-66 УБӨ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2-р хх-239/,

Иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Намайг орой Жуковт эгчийндээ очиж хонох гэж байтал орой 23 цаг 30 минутын үед надруу орчуулагч Ли Ти Тиу-аар надруу манайд ажилладаг Ле Тань Бин нь яриулаад Вьетнам засварын газарт хүмүүс ирж зодож дээрэмдсэн байна гэсэн. Тэгэхэд нь би “наад хүмүүс чинь эмнэлэгийн тусламж авах хүн байна уу” гэж асуусан. Тэгтэл тийм их цус нөж болж зодуулсан хүн байхгүй байна, түргэн дуудах хэмжээний биш гэхэд нь би “энд хүмүүс ах дүү нар цугласан байна, одоо очиж чадахгүй нь, өглөө очъё” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө буюу 2016.04.22-ны өглөө очсон. Тэгэхэд Ннгүень Ба Тань нь ажил хийхгүй орон дээрээ суугаад хөдлөх муутай болчихсон, нүүр нь хөхрөөд хавчихсан байсан. Нөгөө хоёрын нэг нь болох Нгүень Вань Дуонг нь орондоо хэвтчихсэн нээх ярихгүй дуугарахгүй байгаад байсан. Ле Тань Бин нь зүгээр байсан. Тэгэхэд нь би эмч дуудъя гэхэд тэд нар “үгүй үгүй” гээд байхаар нь би (эмнэлэг дуудаагүй юм. Тэгээд маргаашнаас нь цагдаад хандаж шалгуулж байна.... Тэд нар байнга бэлэн мөнгөтэй байдаг. Учир нь тэд өдөртөө машин засаад олсон мөнгөө өөр дээрээ байлгадаг юм. Би бол тэднийг ажиллуулаад сардаа нэг удаа зээлийн болон хариуцаж ажиллуулсан төлбөрөө авдаг юм. Тэгэхээр тэд нарт тэр өдөр яг хэдэн төгрөг байсныг сайн мэдэхгүй байна. Би тэдний ажилд тэгтлээ их ороод байдаггүй. Зарим үед орж хяначихаад, тэдний ямар нэг асуудалд орвол хариуцаж байдаг хүн юм. Миний хариуцаж байгаа Вьетнам улсын иргэд ийм гэмт хэрэгт хохирсноос болж бид тэднийг эмчилгээ болон шинжилгээ хийлгэхэд 210.000 төгрөг, ажил алдаж хэвтсэний 400.000 төгрөгийн хохирол хүлээсэн, орчуулагч хөлсөлсний мөнгө, өмгөөлөгч авсны мөнгөнд нийт 1.200.000 төгрөг, мөн манай гадна хаалганы камерны утас тасарсныг засуулахад 50.000 төгрөг болсон. Мөн Вьетнам улсын иргэдийн 3 ширхэг гар утас нийт 1.110.000 төгрөг, бэлэн мөнгө 880.000 төгрөг, хүзүүний мөнгөн зүүлт 100.000 төгрөг, гарын бугуйвч 20.000 төгрөг болсон юм. Би бодохдоо буруу ойлгож андуурч монетон гинж гэж бичсэн байна. Харин мөнгөн зүүлт гэдгийг сүүлд мэдсэн. Надад 4.390.000 төгрөгийг өгч байна. Гэхдээ 20.000 төгрөг илүү байна шүү дээ. Уг 20.000 төгрөгийг авч болохгүй байна. Нэхэмжилж буй хохирлын мөнгө төгрөгийг төлсөн учраас одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-35/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5849 дугаартай дүгнэлт: “NGUYEN BA THANG-ийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт. /1-р хх-38/,

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зургаар тань олуулах ажиллагаа /2-р хх-54-58/,

Шүүгдэгч Э.Ууганбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2016.04.21-ний өдөр найз Буянжаргалын гэрт нь очсон. Очоод Ганбат, Буянжаргал бид гурав Буянжаргалын ажлыг хөөцөлдөж банкаар явсан. Тэгээд мөнгө нь бүтэхээ больсон. Гэтэл маргааш нь Буянжаргалын банкны зээл төлөгдөх гээд байсан. Тэгээд өдөр нь 16 цагийн үед явж байгаад Дөлгөөн нуурын тэнд байх вьетнам засварын газрыг харсан. Тэгээд бид гурав ярилцаж байгаад "Вьетнам засварын газрыг дээрэмдье" гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд бид нар орой 21 цаг өнгөрөөд 22 цагийн үед Буянжаргалын ах Зоригтыг гэрээс нь очиж авсан.Тэр үед би нар Буянжаргалын соната-6 маркийн 0668 гэсэн дугаартай саарал өнгийн машинтай явсан. Тэгээд бид нар Зоригт ахыг аваад Дөлгөөн нуурын Вьетнам засварын газарлуу явсан. Тэгээд бид нар тэнд очоод гэрэл нь асаалттай хаалга нь цоожтой байхаар нь бид 4 ярилцаж байгаад хаалгыг нь машин үзүүлье гэж ярилцаж байгаад онгойлгоод дотогшоо оръё гэж ярилцаад би буугаад засварыг газрын Вьетнам хүнтэй хаалганы цаанаас ярилцсан. Тэгээд машин үзүүлье гэж хэлээд хаалгыг нь онгойлгуулсан. Тэгээд Вьетнам хүн нь хаалгыг онгойлгосон. Тэгэхэд араас Буянжаргал, Ганбат, Зоригт нар араас орж ирсэн. Тэгээд хаалгыг хаагаад жижиг шар үстэй Вьетнам хүнийг Буянжаргал цохиж унагаад махлаг хар царайтай Вьетнам хүнийг зугтахаар нь би араас нь хөөж бариад толгой руу нь цохитол надаас зугтаасан. Тэгээд тэр зугтаж байхад нь Буянжаргал түүнийг дэгээдэж унагаад барьж аваад цээж, нүүр лүү нь цохиод пудволкыг нь дээш нь болгоод газар хэвтүүлсэн. Тэгээд цаашаа яваад бид нар нэг нэг Вьетнам хүнийг барьж авсан байсан бөгөөд халаасыг нь нэгжсэн. Миний нэгжсэн хоёр Вьетнамаас 1 айфоне 5 утас, 1 нокиа гар утас гарч ирсэн. Тэгээд бүх Вьетнамуудыг жижиг өрөөнд оруулаад хаалгыг нь хаагаад бид нар гарч явсан. Тэгээд машиндаа суугаад 32-ын тойргийн тийшээ гудамжны дундуур явж байгаад Баянбүрдрүү яваад хорооллоор таван шарлуу явсан. Тэгээд Зоригт ах бид гурвыг таван шард буулгаад цаашаа харьсан. Би саравчтай малгай өмссөн. Маскгүй байсан. Буянжаргал нэг удаагийн хөх өнгийн масктай байсан. Тэр хөх өнгийн маск надад байсан. Миний аман дээр хатиг гарсан байсан болохоор би хэрэглэж байсан юм. Би бол Вьетнам нэг хүнийг 2 цохисон. Буянжаргал нь нэг намхан шар үстэй Вьетнам хүнийг нэг цохисон. Ганбат нэг Вьетнам хүнийг цээж рүү нь өшиглөж байхыг харсан. Би бол мөнгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан 700.000 төгрөгийг дээрэмдсэн гэж бодож байна. Айфоне 5 маркийн гар утсыг Зоригт ахад өгсөн. Нокиа утсыг нь өөрөө аваад гэртээ орсон. Тэгээд 2-3 хоногийн дараа буцаад гаргаад Ганбатад өгсөн. Яг алийг нь гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нар бүгд цохиж зодсон. Буянжаргалын машин байсан. Тэр машиныг одоо хаана байгааг нь мэдэхгүй Буянжаргал зарчихсан гэсэн. ...0668 гэсэн дугаартай байсан санагдаж байна.... гэх мэдүүлэг …” /1-ххр 92,160/,

Шүүгдэгч Э.Зоригт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “…2016 оны 04-р сарын 21-ний өдөр би гэртээ байж байхад манай дүү Буянжаргал, түүний найзууд болох Ганбат, Ууганбаяр нарт манай гэрт 18 цагийн үед Буянжаргалыг соната-5 маркийн саарал өнгийн машинтай ирсэн. Тэгээд ирчихээд тэд нар намайг дуудаж гаргаад машинд суугаад ярилцсан. Тэгэхэд Буянжаргал “банкны өр нэхэгдээд мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт яваад мөнгө зээлэхээр төврүү орсон. Тэгээд нөгөө хүнтэй уулзаж чадаагүй. Тэгээд явж байгаад замдаа “Вьетнам завсарлуу орж Вьетнамуудыг зодож дээрэмдээд мөнгийг авъя” гэж ярилцсан. Уг санааг анх хэн гаргасныг санахгүй байна. Бид дөрөв дөрвүүлээ л хоорондоо ярилцаад явж байсан юм. Тэгээд бид нар орой 23 цаг өнгөрч байхад Дөлгөөн нуурын зүүн талын баруун тийшээ харсан Вьетнам засварын газарлуу очсон. Тэгээд Ууганбаяр түрүүлж буугаад хаалгыг нь цохисон. Тэгээд удалгүй хаалга онгойлгосон. Тэгэхэд нь бид гурав араас нь ороод тэгээд л үүдэнд нь байсан жижигхэн Вьетнамыг Буянжаргал цохиод цаанаас нэг өндөр Вьетнам хүн нь арматур төмөр бариад гүйгээд ирснийг нь түүнтэй ноцолдоод төмрийг нь ямар ч байсан авч шидчихээд түүнийг дэгээдэж унагаатал түүний айфоне 5 маркийн шар өнгийн гар утас газарт унасан. Тэгээд унасныг нь Ууганбаяр авсан. Тэгээд би тэрийг дараад цээжрүү нь хоёр цохитол тэр Вьетнам нь цамцныхаа дотор талын халааснаас 300.000 гаруй төгрөгийг гаргаж өгсөн. Тэгэхээр нь би тэр мөнгийг аваад халаасандаа хийсэн. Тэгээд бид нар цаад талын жижиг өрөөнд нь тэр гурван Вьетнам хүмүүсийг оруулаад бид нар засварын газраас гараад шууд машиндаа суугаад Буянжаргал жолоо бариад би жолоочийн хажууд суугаад Ууганбаяр, Ганбат хоёр хойно суусан. Тэгээд бид нар хойшоо 32-н тойрог руу явсан. Тэгээд Номингийн арын гудмаар ороод явж байхдаа авсан юмнуудаа нийлүүлээд харсан. Тэгтэл Буянжаргалаас мөнгө аваад өөрийн авсан мөнгийг нийлүүлээд тоолсон. Тэгтэл нийт 660.000 гаруй төгрөг болсон. Тэгээд нэг айфоне 5, нэг нокиа гар утас байсан. Тэгээд бид нар Баянбүрдээр хороолол руу өгсөөд таван шард очоод Буянжаргал, Ганбат, Ууганбаяр нар машинаас буугаад би машиныг нь аваад Ууганбаяр, Ганбат хоёрт тус тус 50.000 төгрөгийг нокиа гар утастай хамт өгсөн. Би цагаан өнгийн айфоне 5 утсыг аваад явсан. Мөнгөнөөс 500.000 төгрөгийг Буянжаргалд өгөөд би 60.000 гаруй төгрөгийг авсан. Тэгээд би шууд харьсан. Айфоне 5 гар утсыг би гэртээ аваачаад нуучихсан байсныг 7 хоногийн дараа Ганбат, Буянжаргал нар ирээд надаас авч явсан. Буянжаргалд мөнгө хэрэгтэй, банкны зээл төлөх шаардлагатай болсон учраас Вьетнам засварыг газрын Вьетнамуудыг дээрэмдэж мөнгө олъё гэж тохиролцож дээрэмдсэн. Буянжаргал Ууганбаяр хоёр нүүрэндээ хар өнгийн маск зүүсэн байсан. Би болон Ганбат нар маск зүүгээгүй. Бид дөрөв дөрвүүлээ л тэднийг барьж авч ноцолдоод л зодсон. Бид дөрөв дөрвүүлээ оролцсон. Тэрхэн зуур бужигнаад л өнгөрсөн болохоор нь хэн нь яаж яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна.... Нокиа маркийн гар утсыг тэр жижигхэн биетэй Вьетнам хүн нь өөрөө авчирч Ууганбаярт өгсөн. Миний дэгээдэж унагаасан өндөр Вьетнам хүний гар утас нь газарт унасан. Тэгээд ноцолдож дуусаад харахад утас нь байхгүй байсан бөгөөд сүүлд гарч ирэхэд Ууганбаяр гар утсыг нь авчихсан байсан. Бүгд л цохиж зодсон. Яг хэн нь яаж цохиж гэмтээснийг сайн мэдэхгүй байна.... Манай дүү Буянжаргалын машин байсан. Уг машин нь хаана байгааг би мэдэхгүй. Дугаарыг нь мэдэхгүй байна. Янз янзын машин сольж унаад явдаг юм. Ер бол Буянжаргал хийсэн ажилгүй, хуучин машин авч буцааж зардаг ажил хийдэг юм” /1-р хх-165/,

Шүүгдэгч А.Ганбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Буянжаргал, Ууганбаяр бид гурав 12 цаг болж байхад уулзсан. Уулзаад бид гурав Буянжаргалыг банкны зээлийн хугацааг хойшлуулах гээд хөөцөлдөж байгаад орой 18 цаг өнгөрч байхад бид нар Буянжаргалын соната-6 маркийн машинтай нь түүний ах Зоригт дээр очсон. Тэгээд бид нар банкны зээлийн хугацаа хэтэрсэн талаар ярилцсан. Тэгэж байгаад орой 23 цаг өнгөрч байхад Вьетнам засварын газарлуу оръё гэж ярилцаад Баянбүрдийн 4 дүгээр сургуулийн зүүн хойд талд байх Вьетнам засварын газарлуу очсон. Очоод Ууганбаяр буугаад засварын газар засварын газрын хаалгыг нүдэж байгаад онгойлгосон. Тэр үед бид нар машин дотор сууж байсан. Тэгээд хаалга онгойхоор нь бид нар шууд яваад орсон. Тэгээд Буянжаргал хамгийн түрүүлж ороод нэг жижиг биетэй Вьетнам хүнийг цохиод унагасан. Би цаашаа Зоригт ахтай гүйгээд очиход өмнөөс төмөр барьсан өндөр Вьетнам хүн төмөр бариад гарч ирсэн. Тэгээд цохих гээд далайхаар нь Зоригт ах төмрийг нь барьж авсан. Тэгэнгүүт нь би элэг рүү нь хоёр цохиод эвхрээд унангуут нь гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд цаашаа гүйгээд өрөө рүү нь ортол өрөөнд нь айфоне 5 сэ голд утас нь 150.000 төгрөгтэй хамт орон дээр нь байсан. Тэгэхээр нь шууд авч халаасандаа хийгээд буцаад гарч ирсэн. Тэгээд буцаж орж ирээд нэг намхан Вьетнамыг чирээд өрөө рүү нь оруулсан. Тэгээд бид нар бөөндөө гүйгээд гарцгаасан. Гараад машиндаа суугаад хөдөлсөн. Тэгээд 32-н тойргийн тийшээ очоод гудамжаар ороод буцаад гарч яваад бид нар 3-р хорооллоор цаашаа яваад гэр гэртээ харьсан. Тэгээд бид нар машинд явж байхдаа мөнгөө тоолоод тус бүр 50.000 төгрөг аваад хорооллын эцэс дээр буусан. Тэгээд би гэртээ харьсан.... бид бүгд л цохисон...650.000 гаруй төгрөгийг Зоригт ах, Буянжаргал хоёр тал талаасаа гаргаж нийлүүлсэн. Тэрнээс гадна би 150.000 төгрөг авсан байсан. Тэгээд өөрийн авсан 150.000 төгрөг, айфоне 5 эс маркийн гар утсыг тэдэнд авсан гэдгээ хэлээгүй юм. Тэгээд уг утсаа Тэди дээр аваачаад танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Цаад талын өрөөнд орон дээр байсныг нь авсан. Зоригт ах л айфоне 5 маркийн гар утсыг авсан, Ууганбаяр нь нокиа маркийн гар утсыг нь авсан байсан. Айфоне 5 маркийн гар утсыг хэрэг хийснээс 8 хоногийн дараа Зоригт ахын гэрт нь очиж аваад Тэди төв дээр аваачаад танихгүй хүнд зарсан юм. Хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдээгүй. Нокиа маркийн гар утсыг хэрэг хийснээс 2-3 хоногийн дараа Ууганбаяр надад өгөхөд нь би өөрийн 99164922 дугаартай утсыг хийж барьж байгаад 2 хоног барьж байгаад алга болгочихсон юм... Би ямар ч байсан тэр өндөр Вьетнам хүний элэг рүү нь цохиод өшиглөсөн…” /1-р хх-170-171/,

Шүүгдэгч Э.Буянжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016.04.21-ний өдөр найзууд болох Ууганбаяр, Ганбат хоёртой уулзсан.Тэгээд бид гурав уулзаж байгаад Вьетнам засварын газрыг дээрэмдье гэж ярилцсан. Тэгээд бид миний эзэмшилд байсан соната-6 маркийн саарал өнгийн 06-68 гэсэн дугаартай машинаар манай ах Зоригтын гэр болох 21 дүгээр хороололд очсон. Тэгээд ахад хамт Вьетнам засварын газар луу очиж дээрэм хийе гэж хэлтэл ах Зоригт нь хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явъя гэж ятгасаар байгаад аваад явсан. Тэгээд бид нар 22-23 цагийн үед Дөлгөөн нуурын зүүн талын Вьетнам засварын газар луу очсон. Очоод хамгийн түрүүнд Ууганбаяр машинаас бууж очоод засварын газрын хаалгыг тогшсон. Тэр үед бид 3 машиндаа сууж байгаад хаалгыг дотроос онгойлгохоор нь Зоригт, Ганбат бид 3 хойноос нь шууд яваад орсон. Тэгтэл дотор нь гурван Вьетнам хүмүүс байсан. Тэгэхээр нь бид дөрөв нийлээд тэр гурван вьетнам хүмүүсийг зодсон. Тэгээд орон дээр нь байсан айфоне 5 эс гар утсыг Ганбат авсан, айфоне 5 гар утсыг нь Ууганбаяр авчихсан байсан. Сүүлд нь Ууганбаяр айфоне 5 гар утас , нокиа гар утсыг гаргаж ирсэн. 1 Вьетнам хүний биеэс нь 300.000 гаруй төгрөгийг нь би өмднийх нь баруун халааснаас нь ухаад авсан. Нэг өндөр Вьетнам хүнээс Зоригт ах 20000, 10000 төгрөгийн хуйлсан дэвсгэртүүдийг авсан байсан. Тэгээд бид нар гараад машиндаа суугаад 32-н тойрог очсон. Тэгээд тэнд нэг гудманд зогсоод авсан юмнуудаа хараад мөнгөө тоолоход 660.000 төгрөг байсан. Тэгээд бид нар буцаж эргээд гэр гэртээ харьсан. ...Бид нар хоорондоо Вьетнам засварын газар луу ороод зодвол мөнгөтэй байж магадгүй гэж ярилцсан. Ууганбаяр бид хоёр нүүрэндээ нэг удаагийн цэнхэр маск зүүсэн байсан. Би ороход нэг жижигхэн биетэй Вьетнам хүнийг би нүүрэнд нь цохиж унагасан. Тэгээд тэр намхан Вьетнам хүнийг зуураад хөдлөхгүй зогссон. Нөгөө 2 Вьетнам хүмүүсийг нь Зоригт, Ганбат, Ууганбаяр нар зодсон. Хэн нь хэрхэн цохиж зодсоныг нь би сайн хараагүй. Ганбат тэрнээс гадна 100.000 гаруй төгрөгийг айфоне 5 эс маркийн цагаан голд өнгөтэй гар утсыг нокиа маркийн товчлууртай хар утастай хамт гаргаж ирсэн. ... соната-6 маркийн автомашин миний автомашин байсан. Би уг авто машиныг 2016.04.05-ны өдөр техникийн захаас 4.300.000 төгрөгөөр нэг хүнээс худалдан авч байсан. Тэр хүнээс нь итгэмжлэх хийлгэж аваад унаж байсан юм. Одоо уг машин надад байхгүй. Би техникийн зах дээр зогсож байгаад уг машиныг нэг хүнд итгэмжлэхээрээ худалдан авах гэрээ байгуулаад шууд 4.800.000 төгрөгөөр зарсан.Би хуучин эвдрэл гэмтэлтэй машин аваад янзалж засаад буцаагаад үнэтэй болгож зардаг юм... 0668 гэсэн дугаартай байсан байх. Серийн нь сайн санахгүй байна…” /1-р хх-179/

Эд зүйлийн үнэлгээ. /1-р хх-11/,

Хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд. /1-р хх-14-16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хх-17/,

Хохирлын талаарх баримтууд. /1-р хх-97-98/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа. /1-р хх-205, 2-р хх-110/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл. /2-р хх-219-220/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл. /2-р хх-221-235/,

“КОСТИ ЭСТИМЭЙТ” ХХК-ийн тээврийн хэрэгслийг 4.040.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, гэрэл зураг. /2-р хх-245-248/,

 

 

Шүүгдэгч Э.Ууганбаярын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын тодорхойлсон баримтууд, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт. /1-хх-206-226/,

Шүүгдэгч Э.Зоригтын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын тодорхойлсон баримтууд, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт. /1-хх-229-250/,

Шүүгдэгч А.Ганбатын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоох бусад баримтуудь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /2-хх-04-22/,

Шүүгдэгч Э.Буянжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт. /2-хх-23-34/,

 

Зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл. /2-р хх-54-58/ зэрэг баримтуудыг шинэжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны 429 тоотод байрлах “Вьетнам засвар”-ын газарт ажиллаж байсан Вьетнам улсын иргэн болох хохирогч Нгүень Ба Тань /NGUYEN BA THANG/, Нгүень Ван Дуонг /NGUYEN VAN DUONG/, Ле Тань Бинь /LE THANH BINH/ нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож Нгүень Ба Таны биед хөнгөн гэмтэл учруулан бэлэн 880.000 төгрөг, айфоне 5 маркийн гар утас, айфоне 5 эс маркийн гар утас, нокиа маркийн гар утас, мөнгөн гинж, бугуйвч зэрэг эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь,

 

хохирогч Нгүень Ба Тань-н “…2016 оны 04 сарын 21-ний орой 23 цаг 30 минутын үед бид нар хоолоо идээд сууж байтал Дуонг нь гарч яваад асуугаад буцаж орж ирээд “машин засах уу” гэхэд нь би хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл Дуонг гарч явсны дараа удалгүй “аа” гэж чангаар орилсон чимээ сонсоод дээрэмдүүлж байна гэж бодоод шууд төмөр бариад гарсан. Тэгээд гараад очтол 2 залуу надруу гүйгээд ирсэн. Тэгснээ миний гараас төмрийг нэг залуу нь булааж авсан. Нөгөө залуу нь намайг хавирга руу цохиод нүдрүү цохисон. Тэгээд миний куртикны халааснаас миний айфоне 5 эс маркийн гар утас газарт унасан. Тэгтэл нэг нь миний гар утсыг авчихсан юм. Тэгээд надаас “мөнгө хаана байна” гэж асуугаад миний биеийг тэмтрээд нэгжээд миний куртикны дотор халааснаас 280.000 төгрөгийн авсан. Тэгээд намайг дотогшоо унтлагын өрөөрүү татаад оруулсан. Тэгээд нэг залуу намайг хараад нөгөө залуу манай өрөөний ор хөнжлийг сөхөж ямар нэг зүйл хайсан. Тэгээд манай хоёр найзыг бас дотогшоо оруулсан. Тэр 4 хүн бид нарыг унтлагын өрөөнд оруулаад хаалгыг гаднаас нь хаагаад тэр хүмүүс явсан. ...Гомдол санал байхгүй хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-21, 2-р хх-59/,

хохирогч Нгүень Ван Дуонг-н “...Би 2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой 23 цаг

30 минутын үед би хамт ажилладаг Вэнь Ба Тань, Вэнь Тань Бин нарын хамт Дөлгөөн нуурт байх Вьетнам засварын газартаа хоолоо идээд байж байх үед хаалга нүдэх сонсогдсон. Тэгэхээр нь би гараад цонхоор хартал гадаа зам дээр нэг машин зогсож байсан. Тэгтэл нэг маск зүүсэн залуу хаалга нүдээд байсан. Хаалга нүдээд “машин засуулья, үзүүлэх гэсэн юм” гээд байсан. Тэгэхэд нь би хаалгаа онгойлголгүй буцаж ороод нөгөө хоёр хүнээсээ машин авах уу үгүй юу гэж асуусан. Тэгтэл Вень Ба Тань хэрэггүй байхаа гэж хэлсэн. Нөгөө Вань Тань Бин нь “гайгүй байхаа би гараад харья” гээд би түрүүлж гарахад миний араас Вень Тань Бин нь гарсан. Тэгээд би өөрөө хаалга нээхэд нөгөө маск зүүсэн залуу дотор орж ирэхэд гадаа байсан машин дотроос 3 залуу гарч засварын газарт орж ирсэн. Нийт 4 хүн орж ирсэн. Хамгийн түрүүнд орж ирсэн залуу нь сүүлд орж ирсэн залууд хандаж “хаалгаа хаа” гэж хэлсэн. Тэгэхэд нь би монголоор “сайн байна уу” гэж хэлсэн. Гэтэл нэг туранхай залуу нь намайг шууд зодоод эхэлсэн. Тэгтэл араас Вэнь Тань Бин араас ирэхэд түүнийг өмнөөс нь нэг залуу гүйж очоод зодсон. Тэгээд намайг 2-3 залуу дээрээс зодоход би харж чадалгүй толгойгоо гараараа хаагаад газарт хэвтсэн. Тэгтэл нэг залуу нь намайг бариад авсан. Тэгтэл нөгөө 2 залуу нь цаашаа гүйж ороод Вэнь Ба Тань-ийг зодохоор явсан. Тэгтэл нэг залуу нь манай унтдаг өрөөнд ороод бүх юмыг онгичиж үзсэн. Тэгтэл Вэнь Ба Тань-ийг зодож байсан залуу нь "мөнгө чинь хаана байна" гэж асуусан. Тэгэхд Вэнь Ба Тань нь халаасандаа байсан мөнгөө аваад газарт шидсэн. Тэгээд буцаж гарч ирээд нэг залуу нь надаас "мөнгө байна уу чамд" гэхэд нь “мөнгө байхгүй ахаа, хаана байна өөрөө олж ав” гэж Монголоор хэлсэн. Тэгээд Вэнь Ба Тань бид хоёрыг тэд нар нэг өрөөнд оруулаад нэг хүн нь бид хоёрыг харж байхад нөгөө нэг маск зүүсэн залуу нь унтлагын өрөөний ор хөнжлийг сөхөж үзээд мөнгө юм байгаа эсэхийг шалгаж үзээд байсан. Нөгөө 2 залуу нь Вэнь Ба Тань-ийг өрөөний гадаа зодоод байсан. Сүүлд бид гурвыг бүгдийг нь унтлагын өрөөнд оруулж хаалгыг гаднаас нь хаагаад тэр 4 залуу гараад явцгаасан. .... Гомдол санал байхгүй хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-26,27/, /2-р хх-57/,

хохирогч Ле Тань Бинг-н “...2016 оны 04 дүгээр сарын 21-ний орой 23 цаг үед би Нгүень Ван Дуонг Нгүень Ба Тань нарын хамт хоол идээд сууж байтал гаднаас хаалга нүдсэн. Тэгтэл Дуонг гарч очоод буцаж ирэхдээ “машин засуулъя” гэж байна гэсэн. Тэгэхэд нь гайгүй байх үзье гээд би Дуонгтой хамт гарсан. Тэгээд Дуонг түрүүлж очоод хаалга онгойлгосон. Тэгсэн чинь намайг хаалганаас 40м зайтай зогсож байхад Дуонг-ийг хаалга нээхэд гаднаас 4 залуу орж ирсэн. Тэгээд орж ирээд хаалгыг дотроос нь хаахад Дуонг “сайн байна уу” гэтэл нэг туранхай залуу нь Дуонг-ийг зодсон. Тэгээд би айгаад цаашаа зугтаж гүйхэд миний араас нэг цагаан масктай намхан залуу нь ирээд намайг зодох гэсэн. Тэгээд би зугтаад хаалга руу гүйхэд Дуонг-ийг барьж байсан залуу нь миний хөлийг дэгээдэж намайг газарт унагасан. Тэгээд миний араас гүйж байсан залуу хүрч ирээд намайг барьсан. Тэгээд миний өмдний зүүн талын халаасанд байсан 600.000 төгрөгийн халааснаас ухаад авчихсан. Тэгээд миний баруун гарт зүүсэн байсан мөнгөн бугуйвчийг татаад авсан. Тэгээд Дуонг-ийг унтлагын өрөөрүү оруулсан. Тэгээд би ганцаараа үлдсэн. Тэгээд удалгүй намайг унтлагын өрөө рүү оруулахад нөгөө хоёрыг маань газар хэвтүүлчихсэн байсан. Тэгээд тэр хоёрыг нэг хүн нь хараад нөгөө нэг хүн нь ор гудаснуудыг нэг бүрчлэн шалгаад нэгжээд байсан. Тэр орон дээр миний айфоне 5 маркийн гар утас байсан. Тэгээд бид гурвыг унтлагын өрөөнд оруулаад гаднаас хаалгыг хаагаад тэр 4 хүн явцгаасан.” гэх мэдүүлэг /1-р хх-31,32/,

гэрч Б.Мөнгөнбаганы “...манай УБТ ХХК нь такси бааз, авто ломбардын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 40-66 УБӨ улсын дугаартай соната 6 маркийн машиныг манай ломбарданд барьцаанд тавьж гадуур унах явах нөхцөлтэйгээр 1.000.000 төгрөгний зээл авсан машин юм. Уг машиныг манайд барьцаанд тавьсан хүн Ё.Отгонжаргал гэдэг хүн байгаа.... гэх мэдүүлэг /2-р хх-236/,

гэрч Ё.Отгонжаргалын: “... 40-66 УБӨ дугаартай соната 6 машин миний машин. 2016.04.28-ны өдөр би Энхбат гэдэг хүнээс 4.300.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдан авах үед УБТ ХХК-ийн барьцаанд байсан юм. Тэгээд худалдан авахдаа би үлдэгдэл 300.000 төгрөгийг нь төлөлгүй үлдээгээд өөрийн нэр дээр зээлийн гэрээг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-237/,

гэрч Г.Энхбатын: “...миний эзэмшил 40-66 УБӨ улсын дугаартай соната 6 маркийн машин байсан. .. уг машинаа 2016 оны хавар зар тавиад мөн зах дээр зогсож байгаад 2016.04.28-ны өдөр 4.300.000 төгрөгөөр зарсан. ..би машинаа зарах гээд 2016 оны 03 дугаар сараас эхлээд зар тавьж, техникийн зах дээр зогссон. Тэгтэл энэ Буянжаргал гэдэг залуу ирээд машиныг чинь авъя гэсэн. Тэгээд маргааш мөнгө бүтчих юм байна, өнөөдөртөө 500.00 төгрөг авч байгаач гэсэн. Тэгэхдээ надад Эрдэнэбуянгийн Буянжаргалд гэдэг иргэний үнэмлэхээ надад үлдээсэн. ... тэгээд бараг 7 хоног мөнгө өгөхгүй явсан. Тэгэхээр нь би “болъё, болъё, машин тэргээ авъя гээд” дуудсан. Тэгэхэд машин авчирч өгсөн би мөнгийг нь буцаан өгсөн. Миний машиныг авчирч өгөхөд аккумляторыг нь сольчихсон, хойд амортизатор нь эвдэрсэн байдалтай байсан. Мөн урд, хойд талын номерыг сольчихсон байсан. Би яагаад номерыг нь яагаад сольсон юм бэ гэж асуусан чинь “Вьетнамуудаас мөнгө авах хэрэгтэй байсан юм, тэгээд зодоон, цохион хийсэн юм” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би тэднийг номерыг нь авч байгаад гадуур явсан байна гэж хардсан. Тэгээд сүүлд нь 2-3 сарын дараа тэр залуу надруу залгаад “цагдаад хэрэгт холбогдсон, машины дугаар хэд байсан бэ?” гэж асуухад нь 40-66 УБӨ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /2-р хх-239/,

Иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Намайг орой Жуковт эгчийндээ очиж хонох гэж байтал орой 23 цаг 30 минутын үед надруу орчуулагч Ли Ти Тиу-аар надруу манайд ажилладаг Ле Тань Бин нь яриулаад Вьетнам засварын газарт хүмүүс ирж зодож дээрэмдсэн байна гэсэн. Тэгэхэд нь би “наад хүмүүс чинь эмнэлэгийн тусламж авах хүн байна уу” гэж асуусан. Тэгтэл тийм их цус нөж болж зодуулсан хүн байхгүй байна, түргэн дуудах хэмжээний биш гэхэд нь би “энд хүмүүс ах дүү нар цугласан байна, одоо очиж чадахгүй нь, өглөө очъё” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө буюу 2016.04.22-ны өглөө очсон. Тэгэхэд Нгүень Ба Тань нь ажил хийхгүй орон дээрээ суугаад хөдлөх муутай болчихсон, нүүр нь хөхрөөд хавчихсан байсан. Нөгөө хоёрын нэг нь болох Нгүень Вань Дуонг нь орондоо хэвтчихсэн нээх ярихгүй дуугарахгүй байгаад байсан. Ле Тань Бин нь зүгээр байсан. Тэгэхэд нь би эмч дуудъя гэхэд тэд нар “үгүй үгүй” гээд байхаар нь би (эмнэлэг дуудаагүй юм. Тэгээд маргаашнаас нь цагдаад хандаж шалгуулж байна.... Тэд нар байнга бэлэн мөнгөтэй байдаг. Учир нь тэд өдөртөө машин засаад олсон мөнгөө өөр дээрээ байлгадаг юм. Би бол тэднийг ажиллуулаад сардаа нэг удаа зээсийн болон хариуцаж ажиллуулсан төлбөрөө авдаг юм. Тэгэхээр тэд нарт тэр өдөр яг хэдэн төгрөг байсныг сайн мэдэхгүй байна. Би тэдний ажилд тэгтлээ их ороод байдаггүй. Зарим үед орж хяначихаад, тэдний ямар нэг асуудалд орвол хариуцаж байдаг хүн юм. Миний хариуцаж байгаа Вьетнам улсын иргэд ийм гэмт хэрэгт хохирсноос болж бид тэднийг эмчилгээ болон шинжилгээ хийлгэхэд 210.000 төгрөг, ажил алдаж хэвтсэний 400.000 төгрөгийн хохирол хүлээсэн, орчуулагч хөлсөлсний мөнгө, өмгөөлөгч авсны мөнгөнд нийт 1.200.000 төгрөг, мөн манай гадна хаалганы камерны утас тасарсныг засуулахад 50.000 төгрөг болсон. Мөн Вьетнам улсын иргэдийн 3 ширхэг гар утас нийт 1.110.000 төгрөг, бэлэн мөнгө 880.000 төгрөг, хүзүүний мөнгөн зүүлт 100.000 төгрөг, гарын бугуйвч 20.000 төгрөг болсон юм. Би бодохдоо буруу ойлгож андуурч монетон гинж гэж бичсэн байна. Харин мөнгөн зүүлт гэдгийг сүүлд мэдсэн. Надад 4.390.000 төгрөгийг өгч байна. Гэхдээ 20.000 төгрөг илүү байна шүү дээ. Уг 20.000 төгрөгийг авч болохгүй байна. Нэхэмжилж буй хохирлын мөнгө төгрөгийг төлсөн учраас одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, /1-р хх-35/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5849 дугаартай дүгнэлт: “NGUYEN BA THANG-ийн биед баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт. /1-р хх-38/,

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн зургаар таньж олуулах ажиллагаа /2-р хх-54-58/,

шүүгдэгч Э.Ууганбаярын “…араас Буянжаргал, Ганбат, Зоригт нар араас орж ирсэн. Тэгээд хаалгыг хаагаад жижиг шар үстэй Вьетнам хүнийг Буянжаргал цохиж унагаад махлаг хар царайтай Вьетнам хүнийг зугтахаар нь би араас нь хөөж бариад толгой руу нь цохитол надаас зугтаасан. Тэгээд тэр зугтаж байхад нь Буянжаргал түүнийг дэгээдэж унагаад барьж аваад цээж, нүүр лүү нь цохиод пудволкыг нь дээш нь болгоод газар хэвтүүлсэн. Тэгээд цаашаа яваад бид нар нэг нэг Вьетнам хүнийг барьж авсан байсан бөгөөд халаасыг нь нэгжсэн. Миний нэгжсэн хоёр Вьетнамаас 1 айфоне 5 утас, 1 нокиа гар утас гарч ирсэн. Тэгээд бүх Вьетнамуудыг жижиг өрөөнд оруулаад хаалгыг нь хаагаад бид нар гарч явсан.” гэх мэдүүлэг/1-ххр 92,160/,

шүүгдэгч Э.Зоригтын “…Буянжаргал "банкны өр нэхэгдээд мөнгө хэрэгтэй байна" гэж хэлсэн. ...замдаа "Вьетнам завсарлуу орж Вьетнамуудыг зодож дээрэмдээд мөнгийг авъя" гэж ярилцсан. Уг санааг анх хэн гаргасныг санахгүй байна. Бид дөрөв дөрвүүлээ л хоорондоо ярилцаад явж байсан юм. Тэгээд бид нар орой 23 цаг өнгөрч байхад Дөлгөөн нуурын зүүн талын баруун тийшээ харсан Вьетнам засварын газарлуу очсон. Тэгээд Ууганбаяр түрүүлж буугаад хаалгыг нь цохисон. Тэгээд удалгүй хаалга онгойлсон. Тэгэхэд нь бид гурав араас нь ороод тэгээд л үүдэнд нь байсан жижигхэн Вьетнамыг Буянжаргал цохиод цаанаас нэг өндөр Вьетнам хүн нь арматур төмөр бариад гүйгээд ирснийг нь түүнтэй ноцолдоод төмөрийг нь ямар ч байсан авч шидчихээд түүнийг дэгээдэж унагаатал түүний айфоне 5 маркийн шар өнгийн гар утас газарт унасан. Тэгээд унасныг нь Ууганбаяр авсан. Тэгээд би тэрийг дараад цээжрүү нь хоёр цохитол тэр Вьетнам нь цамцныхаа дотор талын халааснаас 300.000 гаруй төгрөгийг гаргаж өгсөн. Тэгэхээр нь би тэр мөнгийг аваад халаасандаа хийсэн. Тэгээд бид нар цаад талын жижиг өрөөнд нь тэр гурван Вьетнам хүмүүсийг оруулаад бид нар засварын газраас гараад шууд машиндаа суугаад Буянжаргал жолоо бариад би жолоочийн хажууд суугаад Ууганбаяр, Ганбат хоёр хойно суусан.” гэх мэдүүлэг/1-р хх-165/,

шүүгдэгч А.Ганбатын “…23 цаг өнгөрч байхад Вьетнам засварын газарлуу орьё гэж ярилцаад Баянбүрдийн 4 дүгээр сургуулийн зүүн хойд талд байх Вьетнам засварын газарлуу очсон. Очоод Ууганбаяр буугаад засварын газар засварын газрын хаалгыг нүдэж байгаад онгойлсон. Тэр үед бид нар машин дотор сууж байсан. Тэгээд хаалга онгойхоор нь бид нар шууд яваад орсон. Тэгээд Буянжаргал хамгийн түрүүлж ороод нэг жижиг биетэй Вьетнам хүнийг цохиод унагасан. Би цаашаа Зоригт ахтай гүйгээд очиход өмнөөс төмөр барьсан өндөр Вьетнам хүн төмөр бариад гарч ирсэн. Тэгээд цохих гээд далайхаар нь Зоригт ах төмөрийг нь барьж авсан. Би элэг рүү нь хоёр цохиод эвхрээд унангуут нь гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгээд цаашаа гүйгээд өрөө рүү нь ортол өрөөнд нь айфоне 5 эс голд утас нь 150.000 төгрөгтэй хамт орон дээр нь байсан. Тэгэхээр нь шууд авч халаасандаа хийгээд буцаад гарч ирсэн. Тэгээд буцаж орж ирээд нэг намхан Вьетнамыг чирээд өрөө рүү нь оруулсан. Тэгээд бид нар бөөндөө гүйгээд гарцгаасан. Би ямар ч байсан тэр өндөр Вьетнам хүний элэг рүү нь цохиод өшиглөсөн…” гэх мэдүүлэг/1-р хх-170-171/,

шүүгдэгч Э.Буянжаргалын “…2016.04.21-ний өдөр найзууд болох Ууганбаяр, Ганбат хоёртой уулзсан.Тэгээд бид гурав уулзаж байгаад Вьетнам засварын газрыг дээрэмдье гэж ярилцсан. Тэгээд бид миний эзэмшилд байсан соната-6 маркийн саарал өнгийн 06-68 гэсэн дугаартай машинаар манай ах Зоригтын гэр болох 21 дүгээр хороололд очсон. Тэгээд ахад хамт Вьетнам засварын газар луу очиж дээрэм хийе гэж хэлтэл ах Зоригт нь хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явья гэж ятгасаар байгаад аваад явсан. Тэгээд бид нар 22-23 цагийн үед Дөлгөөн нуурын зүүн талын Вьетнам засварын газар луу очсон. Очоод хамгийн түрүүнд Ууганбаяр машинаас бууж очоод засварын газрын хаалгыг тогшсон. Тэр үед бид 3 машиндаа сууж байгаад хаалгыг дотроос онгойлгохоор нь Зоригт, Ганбат бид 3 хойноос нь шууд яваад орсон. Тэгтэл дотор нь гурван Вьетнам хүмүүс байсан. Тэгэхээр нь бид дөрөв нийлээд тэр гурван вьетнам хүмүүсийг зодсон. Тэгээд орон дээр нь байсан айфоне 5 эс гар утсыг Ганбат авсан, айфоне 5 гар утсыг нь Ууганбаяр авчихсан байсан. Сүүлд нь Ууганбаяр айфоне 5 гар утас нокиа гар утсыг гаргаж ирсэн. 1 Вьетнам хүний биеэс нь 300.000 гаруй төгрөгийг нь би өмднийх нь баруун халааснаас нь ухаад авсан. Нэг өндөр Вьетнам хүнээс Зоригт ах 20000, 10000 төгрөгийн хуйлсан дэвсгэртүүдийг авсан байсан. Тэгээд бид нар гараад машиндаа суугаад 32-н тойрог очсон.” гэх мэдүүлэг /1-р хх-179/, эд зүйлийн үнэлгээ. /1-р хх-11/,

хохирлын мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд. /1-р хх-14-16/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /1-р хх-17/, хохирлын талаарх баримтууд. /1-р хх-97-98/, тээврийн хэрэгслийн лавлагаа. /1-р хх-205, 2-р хх-110/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл. /2-р хх-219-220/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл. /2-р хх-221-235/, “КОСТИ ЭСТИМЭЙТ” ХХК-ийн тээврийн хэрэгслийг 4.040.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, гэрэл зураг. /2-р хх-245-248/, зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл. /2-р хх-54-58/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хөнгөн ял шийтгэл оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “…гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэглэсэн зэвсэг буюу унаж явсан Hyundai sonata-6 маркийн, KMHEU41MP8A574713 арлын дугаартай, 40-66 УБӨ улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ё.Отгонжаргалд буцаан олгож, уг автомашины үнэлгээ болох 4.040.000 /дөрвөн сая дөчин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нараас тус бүр 1.010.000 /нэг сая арван мянга/ төгрөгийг гаргуулан хурааж төрийн өмчлөлд шилжүүлэх үндэслэлтэй байна.

Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарын цагдан хоригдсон нийт 14 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй ба шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Боржигон овогт Энхбаярын Ууганбаяр, Жолооч овогт Эрдэнэбуянгийн Зоригт, Боржигон овогт Амарсанаагийн Ганбат, Жолооч овогт Эрдэнэбуянгийн Буянжаргал нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 21-ний өдөр Ёндонгийн Отгонжаргалын эзэмшлийн Hyundai sonata-6 маркийн, KMHEU41MP8A574713 арлын дугаартай, 40-66 УБӨ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 40-66 УБӨ улсын дугаартай Hyundai sonata-6 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Ё.Отгонжаргалд олгож, уг автомашины үнэлгээ болох 4.040.000 /дөрвөн сая дөчин мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нараас тус бүр 1.010.000 /нэг сая арван мянга/ төгрөгийг гаргуулан хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

7. Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ууганбаяр, Э.Зоригт, А.Ганбат, Э.Буянжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР

           

ШҮҮГЧИД                                                     З.БОЛДБААТАР

 

Б.МӨНХ-ЭРДЭНЭ