Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2017/00004

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2017/00004

Хөвсгөл аймаг

 

 

 

 

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2017/00004

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 01 дүгээр багт оршин суух Анч овогт Б-ийн З /....../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 01 дүгээр багт оршин суух Цагаан-Уул овогт Б-ын О /............/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 0дугаар сарын 11ий өдөр хүлээн авч, 155/2016/01072/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Б.Зхариуцагч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Б.Отай 2008 онд танилцан 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин Аг төрүүлсэн. Бид 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамт амьдрах хугацаанд нөхөр Б.О архи ууж ирээд гэртээ агсам тавьж, хэд хэдэн удаа намайг зодож байсан. Охин О.Аг төрөхөөс өмнө миний хүүхэд биш гэдэг байсан. Бид таарамжгүй харьцааны улмаас өмнө нь 2 удаа тусдаа амьдарч байсан боловч охиноо бодоод буцаж нийлж байсан. Гэсэн ч Б.О дахин ийм ааш зан гаргахгүй гэж хэлдэг байсан ч хэлсэн үгэндээ хүрдэггүй урьдын адил ааш авираа гаргадаг байсан. Миний ээж, эгч, ах дүү нарыг мөн хэл амаар доромжилдог. 2015 оны цагаан сараар хониндоо явна гэж гараад орой согтуу орж ирээд гэртээ агсам тавьж, аавыг минь зодсон. Гадуур хэсч архи ууж ирчихээд малын сэг, хоноцын шээсээ аваад эцэг эх рүүгээ зайлаарай гэж хөөдөг. Архи уугаагүй эрүүл үедээ ч гэсэн хэл амаар доромжилдог. Тийм учраас энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй учраас шүүхэд хандсан. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин О.Аг өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг эцгээс нь нэхэмжлэхгүй. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч эвлэрч чадаагүй. Би одоо үерхдэг залуутай гэв.

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Зтай 2000 онд танилцан үерхэж байгаад 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр охин О.А төрсөн. 2013 оны 10 дугаар сард Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт очиж 2014 оны 4 сар хүртэл амьдарсан. Тэр хугацаанд эхнэр Б.З миний төрсөн дүү Б.Отгоннарангийн нөхөр Отгонбаатартай гэр бүлийн харьцаатай болсон. Түүнээс болж бид салж, охин О.Агаа авч үлдээд эцгийнд нь авчирч өгсөн. Түүнээс хойш 1 сар шахам тусдаа амьдарч байгаад охиноо бодон эхнэртэйгээ эвлэрч хамт амьдарсан. Б.Зын төрсөн дүү Б.Золбаяр цэрэгт явсан учраас Тосонцэнгэл суманд хадам аавынхаа гадаа ирж амьдарсан. Тэр үед Б.Зын эцэг эх, ах дүү нартай таарамж муутай, намайг гадуурхах янзтай янз бүрээр байнга хов ярьдаг байсан. Түүнээс болж бидний дунд хэрүүл маргаан гардаг байсан. Б.З ч гэсэн янз бүрийн хов хэлж аав нь хүртэл намайг шургаагаар зодож байсан. Би байнга архи дарс ууж, эхнэрээ зодож байгаагүй. Тийм шаардлага байгаагүй. Бид 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш тус тусдаа амьдарсан. Хэрүүл маргаанаас болж тухайн үед сална гэж бодоогүй тусдаа хэсэг амьдаръя гэж бодож байсан. Бидний дунд хэрүүл маргаан гарахад эцэг эх, ах дүү нар нь дундуур орж асуудлыг хүндрүүлдэг байсан. Би 2016 оны 6 дугаар сарын 15-нд Хатгал тосгон руу ажил хийж яваад 7 дугаар сарын 15-ны өдөр гэртээ ирэхэд эхнэр Б.З нөхөртэй болчихсон байсан. Миний хувьд хэсэг тусдаа амьдарч байх хугацаанд нөхөртэй болчихсон учраас Б.Зд гомдолтой байна. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, охин О.Аг өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Б.От холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 6 сараас тус тусдаа амьдарч байгаа, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 1 удаа 3 /гуравсарын хугацаагаар авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Зохигч нь 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамт амьдрах хугацаандаа 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин О.Аг төрүүлсэн болох нь 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэсэн №0000949578 68/18 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Охин О.А нь бага насны бөгөөд түүнд тавих эхийн халамж анхаарал болон хүүхдийн ээнэгшин дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг байдлыг харгалзан 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин О.Аг эх Б.Зын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба О.Аг Б.Зын асрамжинд үлдээсэн нь эцэг Б.Оын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.Зын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Цагаан-Уул овогт Бын О, Анч овогт Бийн З, нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин О.Аг эх Б.Зын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.О, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Зд тус тус даалгасугай.

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Зд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН