Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/246

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******** овогт ******** ********ад холбогдох 2426003820263 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн *************сумын 10 дугаар баг 47-08 тоотод оршин суудаг, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, мөн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******** овогт ******** ******** /РД:************/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******** /РД:*************/ нь 2024 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 47-08 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ********ийн биед халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 Хохирогч ********ийн хэрэг бүртгэх ажиллагаанд хохирогчоор өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сум 10 дугаар баг 47-08 тоотод гэртээ байж байхад нөхөр ******** гаднаас согтуу орж ирээд намайг элдвээр хэлж маргалдаж байснаа миний дагавар охин болох А.Баярмаа руу хараад “би чамайг 7 жил хайрласан танай төрсөн аав чинь чамайг 7 жил хаясан биздээ” гэсэн чинь манай охин “миний аав намайг хаяагүй” гэсэн чинь ******** миний охиныг шууд очоод өмсөж байсан хувцсаар нь боогоод багалзуурыг нь шахаад нүүр ам толгой руу нь цохиод байхаар нь би охиноо хамгаалаад урдуур нь орсон чинь, намайг бас зодоод гараараа зүүн нүд рүү цохисон. Манай охин гэрээс гараад зугтаасан ******** араас нь дагаад гарсан манай охин хажуу талын дэлгүүрт орж цагдаа дуудсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, 

 

Хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын дундуур намайг зодоод, бид хүүхдийн хамт хамгаалах байранд орж байсан. Түүнээс хойш бол цохиж зодсон асуудал байхгүй. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр л зодсон. 2022 оноос өмнө бид 2 их маргалддаг байсан, тэр үедээ нэг, хоёр удаа цохих асуудал байсан. Хамгаалах байранд орсноос хойш бол зодоогүй байж байгаад энэ асуудал болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******** нь Арвайхээр сум 10 дугаар баг 47-8 тоотод хашаан дотор орж ирээд согтуу орилоод гэр рүү чулуу авч шидээд байсан тэгээд гэрт орж ирээд ээжтэй маргалдаад байсан, ээж аав 2 ер нь хэд хоногийн өмнөөс л маргалдчихсан байсан. Би зуны амралтаараа төрсөн аав дээрээ очоод хамт зургаа авхуулаад инстаграм дээр тавьчихсан юм, тэрийг хараад ******** уурлаад байсан юм байна лээ. Тэгээд би ээжтэй маргалдаад байхаар нь хараад ярвагнасан чинь “ярвагнаад байх юм байхгүй чиний төрсөн аав чинь 7 жилийн өмнө чамайг хаяад явсан биздээ” гэхээр нь “миний аав намайг хаяагүй”, гэсэн чинь ирээд хоолойноос багалзуурдаад унагасан. Ээж намайг хамгаалаад урдуур ортол, ээжийг зодож хойшлуулаад намайг унасан байхад дээрээс хөлөөрөө дэвслээд зодоод байсан. Би босоод зугтаасан, миний араас машинтайгаа гарч ирээд хөөгөөд би дэлгүүр рүү ороод цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, 

 

Аюулын зэргийн үнэлгээгээр 4-7 оноо авч дундаж үнэлэгдсэн талаарх баримт /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 09 дугаар сарын 12-ны өдөр гаргасан “... ********ийн биед зүүн нүдний дээд доод зовхинд захаараа туяатай хүрэн улаан өнгийн цус хуралттай, хөх, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо...” гэх 673 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ********ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын126 дугаартай тодорхойлолт /хх-25 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.

 

            1. Шүүгдэгч ********ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******** нь 2024 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 47-08 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн хамтран амьдрагч ********тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж өөрийн гэм буруугийн талаар “...Би өөрийгөө гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ********ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч ******** нь 2024 оны 09 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 47-08 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ********ийн биед халдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

  Шүүгдэгч ********ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, мөн зүйлийн 3.2-т.”Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч  ********, шүүгдэгч ******** нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ********, шүүгдэгч ******** нарын мэдүүлэг, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******** овогт ******** ******** нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 Хохирогч ********ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн“...2024 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сум 10 дугаар баг 47-8 тоотод гэртээ байж байхад нөхөр ******** гаднаас согтуу орж ирээд намайг элдвээр хэлж маргалдаж байснаа миний дагавар охин болох **************** руу хараад “би чамайг 7 жил хайрласан танай төрсөн аав чинь чамайг 7 жил хаясан биздээ” гэсэн чинь манай охин “миний аав намайг хаяагүй” гэсэн чинь ******** миний охиныг шууд очоод өмсөж байсан хувцсаар нь боогоод багалзуурыг нь шахаад нүүр ам толгой руу нь цохиод байхаар нь би охиноо хамгаалаад урдуур нь орсон чинь, намайг бас зодоод гараараа зүүн нүд рүү цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,  хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын дундуур намайг зодоод бид хүүхдийн хамт хамгаалах байранд орж байсан. Түүнээс хойш бол цохиж зодсон асуудал байхгүй. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр л зодсон. 2022 оноос өмнө бид 2 их маргалддаг байсан, тэр үедээ нэг, хоёр удаа цохих асуудал байсан. Хамгаалах байранд орсноос хойш бол зодоогүй байж байгаад энэ асуудал болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч ******** “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******** нь Арвайхээр сум 10 дугаар баг 47-8 тоотод хашаан дотор орж ирээд согтуу орилоод гэр рүү чулуу авч шидээд байсан тэгээд гэрт орж ирээд ээжтэй маргалдаад байсан. ...Би зуны амралтаараа төрсөн аав дээрээ очоод хамт зургаа авхуулаад инстаграм дээр тавьчихсан юм. Тэрийг хараад ******** уурлаад байсан юм байна лээ. Тэгээд би ээжтэй маргалдаад байхаар нь хараад ярвагнасан чинь “ярвагнаад байх юм байхгүй, чиний төрсөн аав чинь 7 жилийн өмнө чамайг хаяад явсан биздээ” гэхээр нь “миний аав намайг хаяагүй” гэсэн чинь ирээд хоолойноос багалзуурдаад унагасан. Ээж намайг хамгаалаад урдуур ортол ээжийг зодож хойшлуулаад намайг унасан байхад дээрээс хөлөөрөө дэвсээд зодоод байсан, би босоод зугтаасан, миний араас машинтайгаа гарч ирээд хөөгөөд би дэлгүүр рүү ороод цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,  Аюулын зэргийн үнэлгээгээр 4-7 оноо авч дундаж үнэлэгдсэн талаарх баримт /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч ********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 673 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ********ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ********ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

   Энэ хэргийн улмаас хохирогч ********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч ********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгуулийн ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ********ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч ********ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар  зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000  /нэг сая/  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч ********ад мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******** овогт ******** ********ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ******** ********ад нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000  /нэг сая/  төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР