| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0226/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/245 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******************д холбогдох 2426002910223 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ******** суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ***************** сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******** овогт ******** ******** /РД:*******************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 14- ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шилжих шөнийн 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн 507 дугаар байрны 15 тоотод хохирогч ********гийн нүүр тус газар нь гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 507 дугаар байрны 15 тоотод гэртээ байхад, шөнийн 01 цагийн үед манай дүү ********** гэртээ согтуу орж ирээд “******** хаана байна” гэхээр нь би ажлаас ирээд амарч байгаа гэсэн чинь Б”.Батмөнхийг босгоод ир, миний аавыг алсан шиг ална” гээд байхаар нь нөхөр ********ийг сэрээгээд чамайг ********** дуудаж байна гэж хэлсэн. Нөхөр ******** хувцасаа өмсөөд байж байтал ********** унтлагын өрөөнд ороод цохих гээд дайрахаар нь нөхөр Батмөнх бултаад **********тэй барилцаж зогсож байхаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь ********** “чамайг ч гэсэн ална” гээд миний баруун нүд рүү 1 удаа цохиод авахаар нь, би ********г 3 удаа хацар хэсэгт нь алгадаад зүгээр байгаач гэж хэлсэн чинь ******** том өрөөнд ороод ус уугаад ************** гадаа гараад ир хоёулаа уулзъя гэж хэлсэн. Манай охин ************ айгаад уйлаад байхаар нь ******** бид хоёр унтлагын өрөөнд байж байсан. Дүү ********** ууж байсан ундаагаа цацаад пизданууд минь гэж орилоод байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ороод ирсэн. ...Надад гомдол санал байхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Хохирогч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Нөхрийг заамдаж аваад босоод ир гээд байхаар нь би болиулах гээд дундуур нь орсон чинь чамайг ч гэсэн ална гээд намайг гараараа баруун талын нүд рүү 1 удаа цохиод авсан. ...тухайн үедээ толгой хөдөлсөн, миний баруун талын нүд хөхөрч хавдсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. ********** урд намайг цохиж зодож байгаагүй. Харин архи уусан үедээ агсам тавьдаг байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Намайг зодсон, нөхөр хүүхдийг зодсон зүйл байхгүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гар утас үзээд хэвтэж байтал шөнө 01 цаг өнгөрч байхад хаалга хүн цохиод, ээж очоод тайлтал ээжийн дүү ********** бололтой байсан. Чанга, чанга дуугараад байсан. Ална гээд, аавыг сэрээнэ гээд өрөө рүү нь ороод тэнд чанга, чанга дуугараад байсан чинь, манай ээж ёооё гээд байхаар нь өрөө рүү нь шагайсан чинь аав намайг өрөөндөө ор гэж хэлсэн. Би өрөөндөө ороод байж байтал цагдаа ирээд ********** ахыг аваад гараад явсан. Явсаны дараа гараад ирсэн чинь манай ээжийн нүд нь хөхөрчихсөн байсан. Би асуусан чинь ********** ах цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө гэртээ эхнэр 3 хүүхдийн хамт унтаж байтал шөнө 01 цагийн үед манай эхнэрийн төрсөн дүү ********** хаалга цохиод эхнэр ******** босоод хаалга тайлтал орж ирээд намайг ална гээд заамдаад авсан. Тэгтэл манай эхнэр дундуур нь ортол ********** манай эхнэрийн нүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд чанга чанга яриад орилоод байсан. Ална тална гээд агсам тавиад байсан чинь хөршүүд цагдаа дуудсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд **********г аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаартай “...үзүүлэгч ********гийн биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч **********гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******** сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүгдэгч **********гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч **********гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч нь согтуурсан үедээ өөрийн төрсөн эгчийн гэрт орж улмаар түний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. ...Шүүгдэгчийн дээрх үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэр гэж үзэхээр байна. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учир шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **********д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ********** нь согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 14- ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 15-нд шилжих шөнийн 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13 дугаар багийн 507 дугаар байрны 15 тоотод хохирогч ********гийн нүүр тус газар нь гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ********** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ********гийн “...2024 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн 507 дугаар байрны 15 тоотод гэртээ байтал шөнийн 01 цагийн үед манай дүү ********** гэртээ согтуу орж ирээд ...нөхөр ******** хувцасаа өмсөөд байж байтал ********** унтлагын өрөөнд ороод цохих гээд дайрахаар нь нөхөр ******** бултаад **********тэй барилцаж зогсож байхаар нь би салгах гээд дундуур нь орсон чинь ********** чамайг ч гэсэн ална гээд миний баруун нүд рүү 1 удаа цохиод авахаар нь би **********г 3 удаа хацар хэсэгт нь алгадаад зүгээр байгаач гэж хэлсэн чинь ********** том өрөөнд ороод ус уугаад Батмөнхийг гадаа гараад ир хоёулаа уулзъя гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, хохирогч ********гийн дахин өгсөн “...Нөхрийг заамдаж аваад босоод ир гээд байхаар нь би болиулах гээд дундуур нь орсон чинь чамайг ч гэсэн ална гээд намайг гараараа баруун талын нүд рүү 1 удаа цохиод авсан. ...тухайн үедээ толгой хөдөлсөн, миний баруун талын нүд хөхөрч хавдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч ********гийн“...Би гар утас үзээд хэвтэж байтал шөнө 01 цаг өнгөрч байхад хаалга хүн цохиод ээж очоод тайлтал ээжийн дүү ******** бололтой байсан чанга чанга дугараад байсан. Ална гээд аавыг сэрээнэ гээд өрөө рүү нь ороод тэнд чанга чанга дугараад байсан чинь манай ээж ёооё гээд байхаар нь өрөө рүү нь шагайсан чинь аав намайг өрөөндөө ор гэж хэлсэн. Би өрөөндөө ороод байж байтал цагдаа ирээд ******** ахыг аваад гараад явсан. Явсны дараа гараад ирсэн чинь манай ээжийн нүд нь хөхөрчихсөн байсан. Би асуусан чинь ********** ах цохисон гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч ********ийн “...2024 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө гэртээ эхнэр 3 хүүхдийн хамт унтаж байтал шөнө 01 цагийн үед манай эхнэрийн төрсөн дүү ********** хаалга цохиод эхнэр ******** босоод хаалга тайлтал орж ирээд намайг ална гээд заамдаад авсан. Тэгтэл манай эхнэр дундуур нь ортол ********** манай эхнэрийн нүд рүү гараараа 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хохирогч ********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч **********гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Дампил овогт Билэгбатын ********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч ********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/ Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар болон Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч **********г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн аюулын хор уршиг, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал авагдаагүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч **********гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч **********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******************г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР