Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: **************, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овгийн ************ийн ************ холбогдох 2326003120238 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                           

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, ************ аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт ************ аймгийн ************ сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ************ овогт ************ийн ************ /РД: ************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ************** нь 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ********** өмчлөлийн ************ БНР улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч ************ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

            Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би нөхөр Замилангийн хамт ************ аймаг явна гэсэн “цагаан өнгийн Альфард маркийн тээврийн хэрэгсэл  эмэгтэй жолоочтой” гэсэн зарын дагуу сууж явсан. 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотоос ************ аймаг руу хөдөлсөн. Замд бороо шороо ихтэй байсан. Бид нар замдаа Хаан бууз гэх газар зогсож бие зассан. Хөөвөр гэх газар хоол идээд шууд хөдөлсөн. Тэгээд Өвөрхангай аймаг өнгөрснийг мэдээгүй. Хэсэг хугацаанд унтаж байгаад сэртэл машин дайвалзаад байхаар нь би юу болов гэсэн чинь хүмүүс шуугиад явчихсан. Гэнэт түг гээд онхолдсон. Хөдлөх гэсэн чинь хөдөлж чадахгүй байсан. Тэгээд бид нар машины арын цонхоор гарсан. Нэг сэрээд жаахан ширүүн явж байна гэж бодож байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машин унасан байсан. Би жолоочийн эсрэг талын хамгийн арын суудалд сууж явсан. Жолоочтойгоо нийлээд 8 хүн байсан. Би нөхөр, хүүгийн хамт 150000 төгрөгийн хөлс төлж явсан. Тухайн мөнгийг дансаар шилжүүлсэн. Миний зүүн эгэм хугарсан. Толгой эргэж өвдөж байна. Зүүн чихний дотор талаас цус гараад байсан. Толгойны зураг авахуулсан. Хариу нь гараагүй байгаа. Миний биеийн ихэнх хэсгээр өвчтэй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,     

 

Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Улаанбаатар хотын драгон худалдааны төвөөс ************ явах гээд унаа хайсан чинь зөвшөөрөлтэй автомашинууд бүгд гарсан байсан. Тэгээд охин Алтанзулын хамт машин хайж байгаад цагаан өнгийн Альфард загварын автомашин байсан ба жолооч нь эмэгтэй хүн байхаар нь бид хоёр голоод жолоочид нь хэлсэн чинь та хоёрыг очих газарт чинь саадгүй хүргэж өгнө гээд байсан. Тэгээд бид хоёр тэр машинд суусан. Замдаа 20 цагийн үед Хөөвөр гэх газар зогсож хоол идчихээд хөдөлсөн. Тэгээд нэг мэдсэн чинь хүмүүс орилолдоод, машин дайвалзаад байсан. Нэг мэдэхэд нэг хүүхэд босооч ээ та гээд байсан. Тэр хүүхдийн дээр нь би суучихсан байсан. Тэгээд босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Нэг мэдсэн чинь машинаас өрөөсөн гуталтай гараад ирсэн байсан. Миний охин миний гутлыг авч гарч ирээд би амьсгалж чадахгүй байна ээжээ гээд байсан. Тухайн үед ************** гэх эмэгтэй машиныг жолоодож явсан. Миний хажууд манай охин Алтанзул сууж явсан. Бас нэг танихгүй хүүхэд сууж явсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон, гар хугарсан, биеийн ихэнх хэсгээр өвчин орсон байсан. Би эмнэлэгт эмчилгээ хийлгээгүй. Гэрээр эмчилгээ хийлгэсэн. Баримт нь байгаа. Надад эмчилгээний зардал мөнгө, төгрөг өгсөн зүйлгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,     

 

Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Тухайн үед ************** гэх эмэгтэй машин жолоодож явсан. Нийт 8 хүн байсан. Би жолоочийн ард талын суудалд сууж явсан. Миний биед тархи доргилт, 4 хавирга хугарсны улмаас амьсгалж чадахгүй байсан. Одоо босож явахад хэцүү байгаа. Би эмнэлэгт эмчилгээ хийлгээгүй. Эмчилгээ бичүүлж гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Баримт нь байгаа. Эмчилгээний зардал мөнгө өгсөн асуудал байхгүй. Би гомдолтой байна. Би гэмтэл авснаасаа хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Баруун бүсийн худалдааны төвийн хараа зүй, харааны нүдний шил тааруулж хийдэг ажилтай. Ажлын газрын түрээсийн төлбөр, энэ сарын банкны зээл төлөлт, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,           

 

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос ************ аймаг руу явахаар унаатай холбогдоод эхнэр С.Энхээ, Замилан нарын хамт суусан. Альфард маркийн машин байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. 18 цагийн үед драгоноос суугаад гарсан. Замдаа хөөвөр гэх газар хоол идсэн. Жолоочид эхнэр хүүхдийн хамт зардал нийт 150,000 төгрөг өгсөн. Өвөрхангай өнгөрөөд би үүргэлээд унтсан. Гэнэт хүмүүс орилолдоод машин унаж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд манай эхнэр, хүүхэд хоёр дарагдсан байсан. Би жолоочийн хажууд урд суусан байсан. Машинаас нэг залуу хүмүүсийг гаргасан. Тэгээд машинаас гараад харахад машин замын хажуугийн ховилд миний сууж явсан талаар унасан байсан. Миний биед ил гэмтэл учраагүй. Толгойн зураг авахуулсан. 7 хоногийн дараа хариу гарна гэсэн. Жолооч эмэгтэй өөрөө машинаа барьж явсан. Би яг машин унаж байхад нь сэрсэн. Машин унаад гулгаад байх шиг л санагдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,        

 

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Жолоочтойгоо нийт 8 хүн явсан. Би зорчих хэсгийн жолооч талын хамгийн арын суудал дээр сууж явсан. Унтаж байтал хүмүүс орилолдоод байсан. Сэрсэн чинь машин уначихсан байсан. Би босож ирээд жолоочийн хаалгаар гарсан. Хойд талын хаалгаар гарах гэсэн чинь хаалга нь онгойхгүй байсан. Би хамгаалах бүсээ зүүгээгүй. Жолооч бид нарт хамгаалах бүс зүүх талаар хэлж анхааруулаагүй. Зорчигч нар бүс зүүгээгүй явсан. Миний биед ил харагдах шарх сорви байхгүй. Нуруугаар бага зэрэг өвдөж байсан боловч эмнэлэгт зураг авахуулахад эмч зүгээр байна гэсэн. Нурууны ар хэсгээр бага зэрэг хөндүүртэй байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,    

 

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Миний харснаар урд эгнээнд сууж байсан хүмүүс болон би хамгаалах бүс зүүсэн байсан. Жолооч болон зорчигч нарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Миний биеийн зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын шуу хэсгээр хугаралттай гэж гипс тавиулсан. Сууж босож чадахгүй байгаа. Жолоочийн хариуцлагагүй байдлаас уг осол болсон гэж бодож байна. Эрүүл мэндээрээ хохирсон учраас гомдолтой байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,      

 

Насанд хүрээгүй гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Нэг сэрсэн чинь машинд сууж явсан хүмүүс орилоод байсан. Тэгээд удалгүй машин унасан. Машины урд цонх цуурсан. Тэр цонхоор бүгд цувраад гарсан. Тэгээд би аав Өлзийжаргал руу утсаар залгаж хэлсэн. Ээж эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний нуруугаар хөндүүрлэж өвдөж байсан. Тэрнээс өөр зовиур мэдрэгдээгүй. Шүүх эмнэлэгт үзүүлээд тархи доргилт гэсэн гэмтэл тогтоогдсон байсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,     

 

Насанд хүрээгүй гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Нэг сэрэхэд машин гулгаад дайвалзахаар нь харахад бороо хаялаж байсан. Гулгаж байна гэж бодсон чинь гэнэт түг гээд машин онхолдсон. Тэгтэл дээрээс хүн дараад амьсгал боогдоод байсан. Машинаас түрүүлж гарсан хүмүүс нь арын цонхоор хүмүүсээ гаргасан. Машинаас гарахад бороо зогссон, харанхуй болсон байсан. Машин зүүн талаараа замын хажуу руу унасан байсан. Машинаас буугаад харахад шөнийн 1 цаг өнгөрч байсан. Тухайн машины жолооч, жолоочийн хажуу талын суудал дээр өвөө Батбаяр, машины голын зоригчийн суудал дээр би болон өөр 2 эгч сууж байсан. Арын зорчих хэсэг дээр эмээ Энхээ, нэг охин, нэг ах сууж явсан. Одоо толгой өвдөөд байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө манай эхнэр ************** над руу залгаад би Өвөрхангай аймаг өнгөрч яваад осолд орсон гэж мэдэгдсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,     

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... ********** 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ойрын дуудлага 48000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд амбулаторын хяналтын үзлэг 15000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өндөр өртөгтэй оношилгоо 120000 төгрөг, нийт 303000 төгрөг нэхэмжилж байна. ************ 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ойрын дуудлага 48000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг нийт 208000 төгрөг нэхэмжилж байна. ************ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянцэцүүхэй эмийн сангаас хөнгөлөлттэй эм 7682 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянцэцүүхэй эмийн сангаас хөнгөлөлттэй эм 19182 төгрөг, нийт 166864 төгрөг нэхэмжилж байна. ************ 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 65000 төгрөг нийт 205000 төгрөг нэхэмжилж байна. ************ эмчилгээний зардалд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Монос эмийн сангаас хөнгөлттэй эм худалдан авсан 39900 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг нийт 219900 төгрөг нэхэмжилж байна. ********** эмчилгээний зардалд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд яаралтай тусламж 120000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын хяналтын үзлэг 50000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 65000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ************ аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулаторын үзлэг 20000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Улаанбаатар хот Эх хүүхдийн эмнэлгийн амбулаторын үзлэг 57000 төгрөг нийт 332000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-139-р хуудас/,           

 

Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 476 дугаартай:... ************ биед 2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, хөмсөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-50-р хуудас/,    

 

Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 477 дугаартай:... ************ биед баруун шуу ясны хугарал, тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт, тохойд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-61-р хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 479 дугаартай:... ********** биед зүүн эгэм ясны хугарал. тархи доргилт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-72-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Долгорсүрэн, З.Амар-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй  2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай:... Хохирогч ************ сэтгэцэд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учирсан байна. ************ сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн, сэтгэл заслын тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 03-05-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Анхбаяр, Х.Хулан нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай:... Хохирогч ************ сэтгэцэд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 10-12-р хуудас/,

 

2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3895 дугаартай хэргийн газарт  үзлэг хийсэн тухай:... Хэрэг учрал гарсан гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Тарагт сумын 2-р багийн нутагт байрлах улсын чанартай авто зам дээр Өвөрхангай аймгаас баруун тийш 11 км, ************ аймгаас 197 км дэх заалт дахь ертөнцийн зүгээр баруун талд нь цагаан өнгийн ************ БНР улсын дугаартай автомашин засмал замын хойд хэсэг рүү урд тал нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай, автомашин хажуу тийш харсан 4 дугуй нь ертөнцийн зүгээр урд зүгт харсан байдалтай байв гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 13-р хуудас/,

 

2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай:... Япон улсад 2017 онд үйлдвэрлэсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн Тоёота Альфард загварын автомашин байв. Тухайн автомашины урд гупер, баруун урд талын гупер, арын багаж хэсгийн цонх, зүүн хойд талын арын гэрэлний гадна шил, баруун хойд талын цонхны шил тус тус хагарсан, рам хэсгийн баруун хойд тал цөмөрч будаг нь халцарсан, баруун талын хойд болон урд талын хөмсөг хагарсан, хаалганы дээд ирмэг хэсэг нь дотогш цөмөрч будаг нь халцарсан. Баруун урд талын толь хагарсан, баруун урд талын дугуй хийгүй, баруун хойд талын дугуйн обуд, пакришиг хоёрын завсар чулуу болон шороо орсон. Зүүн талын амортизатор суурь хэсгээрээ хугарсан, жолооч талын хаалгыг онгойлгоход хөдөлгүүрийн хайрцагт түлхүүрийг хариулсан байдалтай, араа нь “N” дээр байрлуулсан, дотор талд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р хуудас/,

 

2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-р хуудас/,

 

Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай:... ************ БНР улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

 

                Шүүгдэгч **************ын хувийн байдалтай холбоотой баримт буюу ************ аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 68, 69 тоот тодорхойлолтууд, жолоочийн үнэмлэхний хуулбар,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153-154 хуудас/,

 

                2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн санал /хх-ийн 140-141-р хуудас/,

 

            2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2326003120238 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 142-144-р хуудас/ зэрэг болно.

 

  1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ************** нь 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ********** өмчлөлийн ************ БНР улсын дугаартай Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.2-т заасан заалтуудыг тус тус зөрчиж тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч Д.Даваа, С.Энхээ, Г.Алтанзул нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна гэж үзэж байна. ...Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шинжлэн судлахад хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд буюу тухай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, 48 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол болсон гэдгийг тогтоосон дүгнэлт, мэдүүлгийн нотлох баримт болох хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, мөн шүүх шинжилгээний хэлтсийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр хэний биед хэрхэн хохирол учирсан бэ гэдгийг тогтоосон баримтууд авагдсан учир шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэж байна. ....Иймд шүүгдэгч **************ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаар болон шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлж байгаагаар тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй болохыг дурдаж байна гэсэн дүгнэлтийг,

                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Шүүгдэгч ************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргээс учруулсан хохирол төлбөр болон хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол зэргийг нөхөн төлсөн. ...Шүүгдэгч ************** нь хохирогч Д.Даваад хохиролд 500,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг, хохирогч Г.Алтанзулд хохиролд 700,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг, хохирогч С.Энхээд хохиролд 1,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 717,000 төгрөг, нийт 8,217,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн. Тухайн гэмт хэрэг нь болгоомжгүй хэрэг. Авто аваарын хэрэг нь санамсар болгоомжгүйгээс үүдэн гардаг. Түүнээс биш санаатайгаар хүний эрүүл мэндэд хохирол учруулъя гэж ханддаггүй. Тухайн хэрэг нь бусад хэргүүдээс ялгагдах онцлог нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгдэж үр дагавар гардаг гэмт хэрэг байгаа. Шүүгдэгч нь тухайн хэргээс учирсан хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ************** нь гэм буруугийнхаа талаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч **************ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ********** өмчлөлийн ************ БНР улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч ************ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           

Шүүгдэгч ************** нь 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ********** өмчлөлийн ************ БНР улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч ************ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **************ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон  хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ********** “2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Улаанбаатар хотоос ************ аймаг руу хөдөлсөн. Замд бороо шороо ихтэй байсан. Хөөвөр гэх газар хоол идээд шууд хөдөлсөн. Хэсэг хугацаанд унтаж байгаад сэртэл машин дайвалзаад байхаар нь би юу болов гэсэн чинь хүмүүс шуугиад явчихсан. Гэнэт түг гээд онхолдсон. Хөдлөх гэсэн чинь хөдөлж чадахгүй байсан. Тэгээд бид нар машины арын цонхоор гарсан. Миний зүүн эгэм хугарсан. Толгой эргэж өвдөж байна. Зүүн чихний дотор талаас цус гараад байсан. Толгойны зураг авахуулсан. Миний биеийн ихэнх хэсгээр өвчтэй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, хохирогч ************ “2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Хөөвөр гэх газар зогсож хоол идчихээд хөдөлсөн. Тэгээд нэг мэдсэн чинь хүмүүс орилолдоод, машин дайвалзаад байсан. Нэг мэдэхэд нэг хүүхэд босооч ээ та гээд байсан. Тэгээд босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Нэг мэдсэн чинь машинаас өрөөсөн гуталтай гараад ирсэн байсан. Миний охин миний гутлыг авч гарч ирээд би амьсгалж чадахгүй байна ээжээ гээд байсан. Тухайн үед ************** гэх эмэгтэй машиныг жолоодож явсан. Тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд тархи доргисон, гар хугарсан, биеийн ихэнх хэсгээр өвчин орсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, хохирогч ************ “Тухайн үед ************** гэх эмэгтэй машин жолоодож явсан. Миний биед тархи доргилт, 4 хавирга хугарсны улмаас амьсгалж чадахгүй байсан. Одоо босож явахад хэцүү байгаа. Би гэмтэл авснаасаа хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Ажлын газрын түрээсийн төлбөр, энэ сарын банкны зээл төлөлт, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, гэрч ************ “2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос ************ аймаг руу явахаар унаатай холбогдоод эхнэр *********, Замилан нарын хамт суусан. Замдаа Хөөвөр гэх газар хоол идсэн. Өвөрхангай өнгөрөөд би үүргэлээд унтсан. Гэнэт хүмүүс орилолдоод машин унаж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд манай эхнэр, хүүхэд хоёр дарагдсан байсан. Миний биед ил гэмтэл учраагүй. Жолооч эмэгтэй өөрөө машинаа барьж явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, гэрч ************ “Би зорчих хэсгийн жолооч талын хамгийн арын суудал дээр сууж явсан. Унтаж байтал хүмүүс орилолдоод байсан. Сэрсэн чинь машин уначихсан байсан. Би босож ирээд жолоочийн хаалгаар гарсан. Жолооч бид нарт хамгаалах бүс зүүх талаар хэлж анхааруулаагүй. Нуруугаар бага зэрэг өвдөж байсан боловч эмнэлэгт зураг авахуулахад эмч зүгээр байна гэсэн. Нурууны ар хэсгээр бага зэрэг хөндүүртэй байгаа гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, гэрч ************ миний харснаар урд эгнээнд сууж байсан хүмүүс болон би хамгаалах бүс зүүсэн байсан. Жолооч болон зорчигч нарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Миний биеийн зүүн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын шуу хэсгээр хугаралттай гэж гипс тавиулсан. Сууж босож чадахгүй байгаа. Жолоочийн хариуцлагагүй байдлаас уг осол болсон гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/, насанд хүрээгүй гэрч ************ нэг сэрсэн чинь машинд сууж явсан хүмүүс орилоод байсан. Тэгээд удалгүй машин унасан. Машины урд цонх цуурсан. Тэр цонхоор бүгд цувраад гарсан. Тэгээд би аав Өлзийжаргал руу утсаар залгаж хэлсэн. Ээж эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний нуруугаар хөндүүрлэж өвдөж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлээд тархи доргилт гэсэн гэмтэл тогтоогдсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,       насанд хүрээгүй гэрч ********** нэг сэрэхэд машин гулгаад дайвалзахаар нь харахад бороо хаяалж байсан. Гулгаж байна гэж бодсон чинь гэнэт түг гээд машин онхолдсон. Тэгтэл дээрээс хүн дараад амьсгал боогдоод байсан. Машинаас түрүүлж гарсан хүмүүс нь арын цонхоор хүмүүсээ гаргасан. Машин зүүн талаараа замын хажуу руу унасан байсан. Машинаас буугаад харахад шөнийн 1 цаг өнгөрч байсан. Одоо толгой өвдөөд байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, иргэний нэхэмжлэгч ********** 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө манай эхнэр ************** над руу залгаад би Өвөрхангай аймаг өнгөрч яваад осолд орсон гэж мэдэгдсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, иргэний нэхэмжлэгч ********** ********** эмчилгээний зардал 303000 төгрөг, ************ эмчилгээний зардал 208000 төгрөг, ************ эмчилгээний зардал 166864 төгрөг, ************ эмчилгээний зардал 205000 төгрөг, ************ эмчилгээний зардал 219900 төгрөг, ********** 332000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 124-139-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 476 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-50-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-61-р хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 479 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-72-р хуудас/, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3895 дугаартай хэргийн газарт  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 13-р хуудас/, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11-р хуудас/, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 13-р хуудас/, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Долгорсүрэн, З.Амар-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй  2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч **************** нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч ************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ************, гэрч *********************, иргэний нэхэмжлэгч *********************** нарын мэдүүлгээр, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3895 дугаартай хэргийн газарт  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 476, 477, 479 дугаартай дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Долгорсүрэн, З.Амар-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй  2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Анхбаяр, Х.Хулан нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч **************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч **************ын 2023 оны 09 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам дээр өөрийн нөхөр ********** өмчлөл, эзэмшлийн ************ БНР улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч ************ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ************ овгийн ************ийн ************ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч **************ын дээрх үйлдлийн улмаас хохирогч ********** биед зүүн эгэм ясны хугарал. тархи доргилт, зүүн чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн мөр, бугалганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд, хохирогч ************ биед баруун шуу ясны хугарал, тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт, тохойд зулгаралт гэмтлүүд, хохирогч ************ биед 2,3,4,5-р хавиргануудын хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, хөмсөг, шилбэнд цус хуралт гэмтлүүд тус тус учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч ************, гэрч П**********************, насанд хүрээгүй гэрч ******************** нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 476, 477, 479 дугаартай дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Долгорсүрэн, З.Амар-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй  2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Анхбаяр, Х.Хулан нарын бүрэлдэхүүнтэй 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж хуульчилсан ба уг гэмт хэргийн улмаас ************ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч ************ нар нь хохирогчоор тогтоогдсон.

 

Шүүгдэгч хохирогч Д.Даваад хохиролд 500,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг, хохирогч Г.Алтанзулд хохиролд 700,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг, хохирогч С.Энхээд хохиролд 1,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 717,000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Даваа, Г.Алтанзул, С.Энхээ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хохирогч С.Энхээ нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн ************ эмчилгээний зардал 166,864 төгрөг,  ************ эмчилгээний зардал 219,900 төгрөг, ********** эмчилгээний зардал 332,000 төгрөгийн нэхэмжлэлүүдийг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

             

            3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   

 

Улсын яллагч Ц.Эрдэнэбат шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч **************ын үйлдсэн гэмт үйлдэлд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас нийгэмд учирч байгаа хор аюул, хохирогч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзаж шүүгдэгч **************ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Түүнд оногдуулсан ялыг ************ аймгийн ************ сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх дүгнэлтийг мөн гаргаж байна. Шүүгдэгч нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан ба битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:... Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол төлбөрийг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзаж, мөн тухайн хэрэг нь өөрөө болгоомжгүй гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээр нь эмэгтэй хүн, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлага зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх хэрэгтэй. Энэ хүн өөрөө тодорхой хэмжээний ажил, орлоготой. Зорчих эрхийг хязгаарлах ял нь тухайн хүнийг зөвхөн оршин сууж байгаа газраас нь гарахыг хязгаарласан ял бишээ. Энэ хүн ************ аймагт цагаан идээ борлуулдаг. Хөдөө гадаа, Улаанбаатар хот руу явж худалдаа наймаа хийдэг. Тухайн хэргийн нөхцөл байдал, хэрэгтээ хандаж байгаа хандлага, хохирогч нарын гомдол саналгүй зэргийг харгалзан үзэж өмгөөлөгчийн хувьд улсын яллагчаас арай өөр байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд тавьж байна. Энэ хүний үйлдсэн хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг, дээрээс нь эмэгтэй хүн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээж байгаа, тодорхой хэмжээгээр ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдог. Зорчих эрхийг хязгаарлах ял нь нэлээд хүндрэлтэй ял учраас өмгөөлөгчийн хувьд торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”

 

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”,

 

 Мөн хуулийн 6 дугаар зүйлд “Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч **************ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч **************ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуу мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч **************ын өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Даваад хохиролд 500,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг, хохирогч Г.Алтанзулд хохиролд 700,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг, хохирогч С.Энхээд хохиролд 1,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 717,000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Даваа, Г.Алтанзул, С.Энхээ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************ овогт ************ийн ************ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч ************** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Даваад хохиролд 500,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг, хохирогч Г.Алтанзулд хохиролд 700,000 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг, хохирогч С.Энхээд хохиролд 1,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 717,000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Даваа, Г.Алтанзул, С.Энхээ нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол хор уршиг байхгүй гэсэн, хохирогч С.Энхээ нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн ************ эмчилгээний зардал 166,864 төгрөг,  ************ эмчилгээний зардал 219,900 төгрөг, ********** эмчилгээний зардал 332,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.МАНДАХБАЯР