Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
Хэргийн индекс | 173/2024/0246/Э/ |
Дугаар | 2024/ШЦТ/277 |
Огноо | 2024-12-06 |
Зүйл хэсэг | 13.5.1., |
Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Б.Буяндалай,
Хохирогч **********, түүний өмгөөлөгч М.Дамбийням,
Шүүгдэгч ********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ********** холбогдох 24********* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ***************** сумын 1 дүгээр баг Туяа гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаар: /**********************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “**********” гэх өөрийн цахим фейсбүүк хаягнаас лайв бичлэг хийхдээ хохирогч **********ын эзэмшлийн “**********” ХХК-иар хайрга олборлох үйл ажиллагааг хийлгэхгүй байх зорилгоор түүнийг “********** хохино шүү пизда минь, чамайг би шууд буудна одоо, муу хулгайч минь. ...********** чи өөрөө буудуулвал хохино муу пизда минь. ...Энэнээс бол айх хэрэг байхгүй, цус үзэж байж амаръя гэж бодож байгаа, хаанаас чинь хамаагүй буудна” гэх зэргээр бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Ерөнхийдөө ямар ч байсан энэ хүнтэй яг нүүр тулж хоёр дахь удаагаа уулзаж байна. ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл явцыг Тарагтын хурал дээр анх эхлээд хайгуулын лиценз бий болох цагаасаа хууль бус болсон юм гэдгийг Тарагтын хуралд суудаг учраас, энийг мэдэж байгаа учраас олон түмэнд анхан шатнаасаа хууль бус болсон юм, хурлын шийдвэрийн хэлэлцэх асуудалд 100 га гэдэг нэршлээр байхгүй байсан. Хурлын хэлэлцэх асуудалд байхгүй байсан зүйлийг оруулж ирээд хүчээр хурлын даргын санаачилгаар батлаад гаргачихсан ийм зүйл байгаа юм. Тэгээд энийг хоёр жил гаран аймаг удирдаж байгаа улсууд, бүх шатны эрх мэдэл бүхий улсуудад өөрийн биеэр биечлэн хандаж, лайваараа болон уулзалт ярианууддаа тов тодорхой тайлбаруудыг өгч байсан. ...Их Хурлын гишүүн, аймгийн орлогч дарга ********** гэдэг хүнд өөрийн биеэр энэ 100 га газрыг харж үзэх, ирээдүйд Өвөрхангай аймгийн ********** суманд оршдог 50,000 гаруй иргэдийн үр хүүхдийн агаар салхинд гарах энэ зам мөр дээр гүн гүнзгий нүх гаргах нь бас зарчмын хувьд тийм зөв шийдэл биш байсан. Энэ танай хурлаас сайн судалгаагүй гарсан зүйл байна. Энийг нь судалж үзээд О.**********д энийг ухуулахгүй байх тал дээр нь арга хэмжээ ав гэдгийг Тарагт сумын хурал дээр иргэдийн өмнө хэлсэн асуудал байгаа юм. Энэ хэрэг бухимдлаас үүсэлтэй. 07 дугаар сарын 09-ний өдөр надад иргэнээс бичлэг ирсэн. Энэ хүн 07 дугаар сарын 08, 09-ний хасчихсан байгаа 1 га газраа ухаж байгаа бичлэг байсан. Би энэ үед нь хотоос хойдхон Батсүмбэрт нэг дүүгийнд оччихоод явж байсан. Бичлэг ирэнгүүт хот руу орж ирээд, дүүгийн хашаан дотроос лайв бичлэг хийсэн. Энэ бухимдлаас үүдэлтэй. Бухимдсандаа өөрийн эрхгүй яах ч аргагүй энэ үгнүүдийг, энэ хүнд хандаж, энэ лайваараа хэлсэн нь үнэн. Олон нийтэд цацчихсан зүйлийг би үгүйсгээгүй. Энэ хүн өөрөө уулзъя гэж хотод явж байхад өвөл надтай Баянхошууны тэнд очиж уулзсан. Цаад талынх нь үйл явц 20 жил хулгай хийсэн карьерыг та нөхөн сэргээлгэх үйл ажиллагаанд янз бүрийн байдлаар нь зохицуулаад ямар нэгэн төсөл хийгээд, эндээсээ 5 жилийн нөөц бүрдүүлчих ийм бололцоо байна уу? гэсэн ийм яриа өрнөж байсан. Энэ хүн өөрөө дуудаж уулзъя гээд хүсэлтийн дагуу уулзаж байсан. Тэрнээс биш яг энэ хүнтэй тэгж уулзсан тэр цаг минутаас хойш би энэ хүн рүү нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Харин энэ хүн тэрнээс хойш дахиад нэг утсаар ярьсан. Би хэдэн хөөрөг заръя гээд лайв хийж байсан. 1 хөөргийн наймаа хийе л гэсэн. Би тэгэхээр нь ах аа хөөргийн наймаа хийхэд энэ 100 га-тай ямар ч хамааралгүй шүү дээ, хөөргийн наймаа хийж болно, би энэ 100 га газрыг таныг ухуулахгүйн тулд өөрийнхөө чадлын хэмжээнд үзэл бодлоо илэрхийлнэ л гэж хэлж байсан. Тэгээд ухаад эхлэхээр нь бухимдсан, үнэхээр бухимдсан. Та бүхэн ч гэсэн бухимдахаараа хэн нэгний амнаас ямар нэгэн үг гардаг байх гэж бодож байна. Хууль хэрэгжүүлэгч та бүхэн ч гэсэн бухимддаг байлгүй. Би энэ ална гэсэн үгээ, тэр оройныхоо лайвыг нотлох байсан бол би маргааш нь эдний карьер дээр юм уу, энэ хүн рүү зогсоо зайгүй утсаар яриад энэ хүний энэ хийж байгаа үйлдлийг өдөр шөнөгүй эдний компани дээр очих юм уу, амьтан ах дүү, үр сад, хүүхэд рүү нь хүртэл халдсан ийм үг шидээд байсан бол энэ хүн надаас үнэхээр айх байсан. Нэг ч алхам, нэг ч хором ийм зүйл хийгээгүй гэдгийг би лайваар ч нотолно, би өөрийн биеэр ч нотолно. Энэ хүн ч гэсэн бас Монгол хүн байна даа арай хүн гүтгэхгүй байлгүй дээ гэж бодож байна. Энэ бухимдлаас л үүдэлтэй ийм л юм хэлсэн. Өөр асуудал байхгүй. Тэгээд намар ухаад эхлэхэд нь би Тарагтын хурлын нөхдийг эрх чинь дуусаагүй байна, та бүхэн энд хуралдаад өгөөч ээ, энэ шийдвэр нь анхан шатнаасаа хууль бус явсан учраас энэ хүн бид хоёрын хооронд мөргөлдөөн гараад байна гэж хэлсэн” гэв.
Хохирогч ********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би энэ хүнд гомдолтой байгаа. Учир нь энэ хүн намайг болон компанийг буудна, ална гээд нэр ус элдэв янзын хоч өгч сүрдүүлэх маягийн зүйл байнга хэрэглэж байгаа. 10 гаруй мянган хүний хандалттай Өвөрхангай аймгийн бүх зарууд дээр лайваа тавьдаг. Тэрийг нь улсууд цааш нь түгээж миний нэр төрийг маш ихээр гутаан доромжилж байна. Компаний үйл ажиллагаа явуулахад хүртэл маш их доголдол үүсэж байна. Лайваар ярихдаа буудаж ална, чамайг хаанаас ч хамаагүй буудаж алахад өмөөрөх хүн байхгүй ухааны зүйл ярьж байсан. Лайваар тэгж хүнийг ална гэхээс гадна, хүн хүний өмнөөс хараад ална гэж хэлэхэд хүртэл хуультай байх. Тэгэхэд олон нийтийн сүлжээгээр гадаадад байгаа Монголчууд хүртэл бүгд энийг харж байгаа. Өвөрхангайд энэ хүн ер нь болохоо байчихсан юм байна, дандаа хүн хахуульддаг юм байна гэсэн ойлголт тарсан. Энэ хүнд өөр хүн захиалгаар заналхийлгүүлээд байгаа юм уу гэж бодож байна” гэв.
Хохирогч **********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********** гэх хүн нь манай “**********” ХХК-ний үйл ажиллагаа явуулдаг чиглэл болох хайрга олборлох, барилгын материалын үйлдвэрлэлийн талаар фейсбүүктээ бухимдаж лайв болон бичлэг байршуулсан. Манай компанийг хайрга олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, хууль бус зүйл хийж байна, Онгийн голын баруун талд Тарагт сумын 5 дугаар багт санагдаж байна. “Их булаг” гэх нэртэй газраас хайрга олборлолоо гэх мэтээр ярьж байсан. Мөн миний нэр төрд халдаж надад нэр хоч өгч Хөлс ********** гэх үгээр хэлж байсан. Бичлэгтээ надад хандаж намайг буудна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компани нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байх “Их булаг” гэх газарт хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тухайн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн дугаар нь М\/-62000086 дугаартай зөвшөөрлийн дагуу тухайн нутаг дэвсгэр дээр хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь энэ чиглэлээр ********** нь лайв хийж байсан. Тухайн үед манай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Энэхүү лайв бичлэг нь 2024 оны 05 дугаар сард хийж байсан. Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг, Их булаг гэх газарт манай “**********” ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа буюу хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа явуулж байх үед ухуулахгүй, янз бүрээр нэр хоч өгч байсан. Тухайн лайв бичлэг нь устсан байсан. Хамгийн гол нь манайх хайрга олборлох чиглэлээр албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа газрыг 100 га гэж яриад байгаа. Манайх 32,44 га хэмжээтэй газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Байнга лайв бичлэг хийж хараалын үгээр хэлэх, хэл амаар доромжлох, ард иргэдэд лайв бичлэгээр дамжуулж буруу ташаа мэдээлэл тарааж байгаа. Манай газрыг 100 га газар гэж ярьж хулгай хийлээ гэх мэтээр лайв бичлэг хийж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,
2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 2 дугаар хуудас/,
“**********” ХХК-ны “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын М\/-62000086 дугаартай тусгай зөвшөөрөл /хх-ийн 14-15-р хуудас/,
“**********” ХХК-ны “Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн 000161359 дугаартай гэрчилгээ /хх-ийн 16-р хуудас/,
Барилга, хот байгуулалтын яамны М\/ 62-24/24 дугаартай тусгай зөвшөөрөл, /хх-ийн 17-19-р хуудас/,
Өвөрхангай аймгийн ********** сумын Засаг дарга ********** 01 дугаартай ус ашиглах гэрээ /хх-ийн 20-р хуудас/,
Өвөрхангай аймгийн ********** сумын Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГазрын гүйцэтгэх захирал Д.Сүх-**********гийн 87 дугаартай “Хог хаягдал зайлуулах тухай гэрээ” /хх-ийн 21-р хуудас/,
********** ХХК-ны 2024 оны Уулын ажлын төлөвлөгөө /хх-ийн 22- 24-р хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 13 минут 40 секундын дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-д үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хх-ийн 9-11-р хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн цахим орчин байршуулсан ********** гэх Фэйсбүүк хаягт байршуулсан 13 минутын Амар мэнд үү Гай гэх гарчиг бүхий бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:
1 минут 27 секунд: - Амар мэнд байцгаана уу? Амралтын өдрийн мэнд ээ. Гэв гэнэтхэн сонин мэдээ сонсоод гялс нэг Live хийгээд орхихгүй бол болохоо байлаа. Түгээж болох олон төрлөөр нь түгээхийг бодоорой. Би эндээс хоёр зураг үзүүлэх гээд. Би бас өөрөө хувийн ажилтай хот ороод ирсэн. Тав дахь өдөр уул нь зүгээр байсан юм байгаа юм.
...4 минут 54 секунд : - Өнөөдрийн хувьд бол 500 км зайтай байна. Яг дэргэд нь байгаад ойрхон очсон бол би буудчихна шүү. Хохино шүү пизданууд аа. Ний нуугүй аймгийн засаг дарга марга бүгдээрээ мэдэж байгаа. Шууд очоод буудна гэж хэлсэн л бол буудна. Үүнээс бол айх юм байхгүй шүү. Одоо бол айхгүй та нараас. Юунаас нь айх юм пизда, нэг л үхэхээс хойш ********** хохино шүү пизда минь, чамтай би шууд буудна одоо. Муу хулгайч минь. Ингэлээ гээд та нар өрсөөд барьж авч чадахгүй бол шууд хэзээ нэгэн цагт өнөө маргаашгүй хаанаас бол хаанаас хамаагүй буудна. Буу зөндөө олдоно шүү дээ. Бууг бол халхын хавтгайд хаанаас ч байсан олно за юу. Хохь чинь шүү, ёстой шууд очоод буудна, муу хулгайчууд минь. Одоо гуйхгүй. Би бүтэн 4 жил гуйлаа. Одоо бол гуйхгүй. ********** чи өөрөө буудуулвал хохино муу пизда минь. Би бол монгол хэлээр зөндөө гуйсан. Чам шиг юмнаас айгаад байх юм байхгүй. Харин нэг Их хуралд гарсан энэ пизда нар ч гэлээ. Энэ их хурлаас буусан нь ойрхон байсан бол зэрэгцүүлээд буудчихмаар байгаа юм. Хохино ээ муу хулгайч нар минь. Одоо та нар буун дуу сонсож цус үзэхээр болсон болвол би яг тэр хавтгай дээрээс чинь хийнэ ээ. Мэд үү. Энийг нийт түмэнд түгээгээрэй.
6 минут 19 секунд: - Энээс бол айх хэрэг байхгүй. Цус үзэж байж амаръя гэж бодож байгаа бол хаанаас чинь хамаагүй буудна. Гэхдээ Хөлс- **********г олж байж буудна. Намайг бас олон жил баслаа даа. Олон жил хуулийн чинь дагуу явлаа. Чадлаараа та нартай эв нэгдэлтэй байя, аятай байя, бас Монгол ах дүүс гэж бодож байсан. Заавал нэг нь өнчирч, нийгмийн амьдрал тэр чигээрээ хохирч байж тэр чигээрээ дуусах ёстой бол, ингээд та нар газар нутгийнхаа төлөө нэгдэж чадахгүй бол эхлэлийг нь би тавиад өгье. Онги голын Мөнхбаяр гэдэг хүн буу барьж сүржигнэж байсан бол би тэгэхгүй мэдэв үү. Эрт орой та нарыг хаанаас чинь хамаагүй буудна. Би 1993-1994 он хүртэл цэргийн алба хаасан, онц буудагчийн тэмдэгтэй, мэргэн буучийн зохих ёсны мэдлэг, мэдээлэлтэй төгссөн цэргийн алба хаасан хүн шүү.
7 минут 24 секунд: Архивд байдаг бол байж байгаа байх. Харин та муугаас одоо бол айхгүй. Хэлсэн үгнээсээ хүртэл айхгүй. Заналхийлсэн, хийлээ гэж бодож байгаа байх та нар. Энээс дор заналхийллийг та нар үнэхээр бүтэн 4 жил та нар надад үзүүлж байгаа шүү. Сүржигнээд байх юм байхгүй шүү. Харин ёстой чимээгүй гүйцэтгэнэ. Энүүгээр хэлж, олонд зарлаж байгаад гүйцээчихье. Чимээгүй гүйцээвэл харин юу ч мэдэгдэхгүйгээр хэн нэгэн гэнэтийн үхлээр үхсэн юм шиг болох байх. Манай Өвөрхангайд угаасаа гэнэтийн үхлээр үхээд шоронд явдаггүй гэлээ. ...Ёстой уур хүргэчлээ. Өнөөдрийг хүртэл 3 жил яриагүй шүү би. Хүнийг бас дарамтлаж, доромжилж болно та нар. Гэхдээ энэ нэг жоохон хавтгайгаа үлдээчих ээ гэж би та бүхнээс. Өшөө та нар хаана ч байж болно. Энэ Өвөрхангай ирээдүйн нүүр царай энэ хавтгайгаа үлдээчих ээ гэж би чадлынхаа хэмжээнд монгол хэлээр гуйсан шүү.
8 минут 54 секунд: Үнэхээр та бүхэн эхлүүлэх гэж байгаа бол харин наадахыг чинь би нээрээ дор нь гүйцээнэ нээрээ. Чадвал нээрээ бүгдийг нь буудна, пизда ганц хүн буудаж байхаар. Ёстой зэвүү хүрчихлээ. Гэхдээ гүйцээнэ гэсэн бол гүйцээнэ. Би хэлсэн амандаа хүрдэггүй ингээд нэг хүрч тоглоод байдаг хүн биш за юу. Яаж гүйцээх нь миний өөрийн эрх мэдэв үү. Гүйцээсний дараа та нар яаж яллах нь та нарын эрх байдаг юм байгаа биз. Гэхдээ энийг өвөг дээдэс минь ялгаж салгах байлгүй дээ. Энэ бол нээрээ үнэхээр хэлэх ч муу үг олдохгүй байна. За энийг Хөлс ********** тэр их хурлын дарга байсан намын бүлгийн дарга байсан Тогтохсүрэн, ********** муу пизда нар бүгд халаасны хулгайч нар. Тэр манай дарга нэг гичий байна. Пиздагийн хийсэн тэр **********той хамтарч хийсэн ажил” гэсэн талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч **********ын хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-68 хуудас/,
Шүүгдэгч **********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-93 дугаар хуудас/,
Шүүгдэгч **********ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2 хуудас фото зураг зэрэг болно.
Шүүгдэгч ********** нь өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
1. Шүүгдэгч **********ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “**********” гэх өөрийн цахим фейсбүүк хаягнаас лайв хийхдээ хохирогч **********ын эзэмшлийн “**********” Ундрах ХХК-аар хайрга олборлох үйл ажиллагааг хийлгэхгүй байх зорилгоор түүнийг “буудна, ална” гэх зэргээр бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч **********, гэрч ********** нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураан авсан сиди болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримтууд бүрэн тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ нотлох баримтуудыг цуглуулах явцад мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, хязгаарлаагүй, энэ нотлох баримтууд нь хэрэгт ач холбогдолтойн дээр болсон үйл явдлыг дүгнэж шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болохоор байна. Шүүгдэгчийн тухайд “**********” ХХК-ний хайрга олборлох үйл ажиллагааг зогсоох зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан шууд бичлэг хийж тус компанийн эзэмшигч болох хохирогч **********ыг буудаж ална хэмээн заналхийлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 13.5 зүйлд заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэсэн энэ гэмт хэргийн шинжтэй тохирч байна гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн хувьд өөрийн хийсэн үйлдлийнхээ үр дагавруудыг ухамсарлан ойлгох чадвартайн дээр энэ лайв дээр хэлж байгаа үг буюу заналхийлж байгаа үйлдэл нь нэлээдгүй хугацааг хамаарч байгаа. Цаг хугацааны хувьд 3, 4 минутын хугацаанд заналхийлсэн үг, өгүүлбэр, агуулгатай зүйлийг ярьж байгаа учраас энийг уурлаж бухимдсаны улмаас үгийн алдаа гаргаж гэдэг юм уу, цухас дурдаж хэлж байгаа зүйл байна гэж ингэж дүгнэх боломжгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгийг үзэж байхад яах аргагүй энэ хүн тодорхой үйлдэл хийхгүй байх зорилгоор бусдыг заналхийлж байгаа нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас энийг бухимдсаны улмаас буюу хоромхон зуур өгүүлж байгаа ийм үйлдэл биш байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн энэ хууль бус гэж үзээд байгаа зүйлийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх олон хэм хэмжээ, хууль батлагдан гарсан байгаа гэдгийг бас хэлэх нь зүйтэй. Энэ гэмт хэргийн шинжид заасан байгаа тодорхой үйлдэл гэдэг нь хохирогчийн хийж буй бүхий л үйл ажиллагаа хамаарч байгаа. Шүүгдэгч нь хохирогчийн үйлдлийг хууль бус хэмээн үзэж байсан нь энэ гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Өөрөөр хэлбэл аливаа хууль зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоох, шалгах, түүний үр дагаврыг арилгах, буруутай этгээдээс цээрлэл хүлээлгэх энэ хэм хэмжээ хууль тогтоомжид тодорхой зохицуулагдсан байдаг. Бусдын тодорхой үйлдлийг хийхгүй байхыг шаардаж өөрт хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх, хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрхэнд нь халдаж сөрөг үр дагаврыг бий болгодог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Ийм учраас хохирогч нь шүүгдэгчээс энэ үйлдэлтэй нь холбоотой хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт гаргаж өгөөгүй боловч шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор буюу шүүхэд дуудахад хүрэлцэн ирэхэд гарсан зардал буюу 403.046 төгрөгийг нэхэмжилж байгаа учраас үүнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй талаар мөн дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь дээрх лайвыг хийхдээ бухимдсандаа дээрх үг хэллэгийг хэлсэн гэж тайлбарласан. Үндсэн хуульд зааснаар мэдээж үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ энэ эрхээ эдлэхдээ хэтрүүлсэн буюу хуулиар хамгаалсан бусдын эрх ашигт хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал учруулснаараа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзэж байгаа учраас шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 2-3 удаа Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирсэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар өмнөх зардлууд нь баримтгүй байгаа учраас зөвхөн өнөөдрийн хувьд Улаанбаатар хотоос ирсэн, хурал дуусаад явах шатахууны зардлыг баримтаар өгсөн учраас дээрх шатахууны зардлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Ерөнхийдөө хуулийн хүрээнд бүх юмыг явна л гэж ойлгож байна. ...Өнөөдөр та бүхэн анхан шатны мөрдөн байцаалтын үйл явцад боож ирсэн хавтаст хэрэг дээр ажиллаад ер нь гэм буруутай нь тогтоогдлоо л гэж үзэж байна л даа. Тэгээд урьд энэ хэрэг төвөг битгий хэл ер нь буу шийдэмгүй хүнийг үзэл бодлоо илэрхийлэх энэ бололцоог маань эрүүгийн ялтан болгож ингэж шийдэх гэж байгаа энэ шударга шүүх та бүхэнд бас эргэлзэх зүйл бодогдож байна. ...Тийм учраас та бүхний гаргасан шийдвэрийг дагана, үнэхээр энэ хүний гомдол нь зөв юм, ер нь энэ хүн зөв зүйтэй гомдсон байна гэдгийг нь хамгаалаад байгаа нь та бүхний эрхийн асуудал байх. ...Онгийн голын энэ ар тал дээр 1 га гэж яриад байна. Тэгвэл нөгөө компаниуд чинь яагаад тантай зэрэгцээд ухахгүй байгаа юм бэ? Та яагаад энэ эхлэлийг нь тавиад энэ талыг сүйдэлчих гээд байгаа юм бэ? Энэнд чинь хэн ч байсан бухимдаад байгаа биз дээ. Би ч гэсэн одоо бухимдаад байна. Ямар сонин юм бэ? ямар гайхалтай юм бэ гэж бодоод байгаа юм. Би үнэхээр гайхаж байна. Урьд урьд нь янз бүрийн гэмт хэрэг хийгээд энэ бүгдээс салдаггүй байсан бол намайг яллачихсан гэхсэн. Нэгхэн шууд харьцаа, нэг удаагийн лайв шүү дээ. Би энэ хүнийг өчнөөн удаа заналхийлсэн лайв хийчихсэн бол бас үнэхээр энэ ухамсрын түвшинд дорой хүн юм, энийг яллахгүй бол болохгүй юм байна гэж та бүхэн бодох сон. ...Энэ Өвөрхангайд тэр тусмаа Монгол Улсын хэмжээнд цөөхөн малчин хүн газар нутгийнхаа төлөө дуугаа илэрхийлж байгаа. Бүрэн бүтэн байлгаад өгөөч ээ. Тэрний тов тодорхой төлөөлөл нь би. Тэр тусмаа Өвөрхангайн газар нутгийн төлөө нутгийнхаа дэргэдээс малчны хотноос лайв хийж энэ Өвөрхангайн ирээдүйн сайн сайхны төлөө санаа зовж байгаа хүн гэртээ байдаг болохоос биш олон нийтэд ил гараад хэлчихэж чадахгүй байна. Энэ хүн хэдэн жил хайрга олборлосон. Энэ хүнд карьер байх ёстой биз дээ.Тэрнийх нь наад зөвшөөрлүүд нь хаана байгаа юм бэ? Би тэр тал дээр нь ярьж гомдол гаргаагүй шүү. Өнөөдөр би энэ хүний эсрэг юу ч яриагүй шүү дээ. Надад буудаж ална гэсэн дээр гомдчихсон байгаа болохоор нь би юу ч яриагүй байгаа. Тэгвэл энэ болгоныг нь тооцож би гомдол гаргая. Та бүхэн биечлэн авдаг гэсэн. Би хуультай улсын иргэн. ....Нэг зүйл тодруулаад хэлчихье. Түгээмэл тархацтай ашигт малтмалаар унасан карьер хэзээ ч тэгширдэггүй юм шүү. Арвайн талд ухчихсан байгаа карьеруудыг та бүхэн хар. Тэгширчихсэн байна уу? Зүгээр л дараад дараад явчихсан. Эднийх 25 метр шахуу гүн ухчихсан тэр карьерыг хаанаасаа шороо олж, хэний юунаас шороо олж ирж тэр нүхийг бөглөх юм бэ? Аль уулыг нь нураах юм бэ? Ахиад зардал зөндөө гарна. Яагаад гэвэл энэ хүн хамгаалуулах эрхтэй. Үндсэн хуульд заасан үг бодлоо илэрхийлж чөлөөтэй илэрхийлэх газар нутгаа хамгаалах эрх үүрэг нь иргэн болгонд байгаа гэдгийг би биелүүлсэн. Тэгэхээр би яагаад буруутан болчхоод байгаа юм бэ? Тэгвэл энэ дээр яагаад буруутан болчхоод байгаа юм бэ гэдгээ эндээс тодорхой ойлголоо. Буудаж ална гэж хэлсэндээ буруутан болоод байгаа юм байна. Намайг бухимдаагүй гэж байна. 4 минут дээр л хэдэн жилээр бухимдаад барахааргүй ийм үйлдлийг энэ хүн гаргасан шүү. Миний дөрөвхөн минутын бухимдлыг бухимдал биш гэж ойлгож байх шиг байна. Тэгвэл энэ харьцаанаас энэ гадуур байгаад байгаа бүх улсууд энийгээ буудаж ална гээд байгаа энэ дээр нь бичлэг хийгээд гомдлоо гаргаадахъя. Одоо миний лайвны доод талдаа хүртэл ингээд бичиж байна. Тэрийг нь би хийж бичиж ирж та нарт өгье. Энэ хүн хөрөнгөтэй учраас маргааш намайг ямар байдлаар яаж дарамтлуулаад намайг буудаж алахыг мэдэхгүй шүү дээ. Энэ хүн эрх мэдэлд байдаг улсуудтай. Хуулиар өөрийгөө хамгаалуулах мөнгөтэй учраас өмгөөлөгч авчихлаа. Надад тийм бололцоо байхгүй үнэнээ хэлэхэд. Энэ хүнд өгөх зардал мөнгө ч алга. Өмгөөлөгчид төлөх мөнгө ч алга. Би гурван жил гаран орон нутгийн хөгжлийн сангийн төлөө хийсэн 100,000,000 төгрөгийн төлөө яваад 30,000,000 гаран төгрөгийн өр төлбөрт орчихсон. Тэгвэл өнөөдөр ахиад энэ хүн дээр гаргах гэж байна. Чадан ядан өөрийнхөө үр хүүхдийн амьдралаас хулгай хийж энэ газар нутгийн төлөө Өвөрхангайн хойч ирээдүй, залуучуудын төлөө сэтгэл оюунаа чилээж яах вэ гэж шаналж явж өөрт байгаа бүх бололцоогоо ашигласан. ...Хотод өөрөө уулзъя, ийм бичиг баримт хөөцөлдөж байна гэхээр нь ах аа та төсөл гаргаад энэ 20 жил болсон карьераа хоёр жил авчихаад Тарагтад хүсэлт өгөөд хайгуул хийгээд ахиад газар олоод ингээд явчих аа гэж хэлсэн. Энэ хүн наймаа хийе гээд над руу ярихад би бас л ах аа хоёулаа наймаа хийж болно, гэхдээ дүү нь 100 га газрынхаа төлөө явна гэж хэлсэн. Ингээд нөгөө талаасаа харахаар энэ хүн намайг нэг талаасаа сүрдүүлээд нөгөө талаасаа авлигад татаад байсан байгаа биз дээ. Наймаа хийе гэдэг чинь намайг ашиг сонирхлоор, эд хөрөнгөгүйгээр далимдуулж энэ хүн намайг доромжлоод байгаагийн нэг шинж илрэх биш үү? Энэний дэргэд би олон нийтийн сүлжээнд бухимдсан дөрвөн жил чадахаа байсан энэ бухимдал үнэхээр хэлэх үг олдохгүй байна. ...Үнэхээр гомдолтой байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **********ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “**********” гэх өөрийн цахим фейсбүүк хаягнаас лайв бичлэг хийхдээ хохирогч **********ын эзэмшлийн “**********” ХХК-аар хайрга олборлох үйл ажиллагааг хийлгэхгүй байх зорилгоор түүнийг “********** хохино шүү пизда минь, чамайг би шууд буудна одоо, муу хулгайч минь. ...********** чи өөрөө буудуулвал хохино муу пизда минь. ...Энэнээс бол айх хэрэг байхгүй, цус үзэж байж амаръя гэж бодож байгаа хаанаас чинь хамаагүй буудна” гэх зэргээр бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ********** нь бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч **********ын “...********** гэх хүн нь манай “**********” ХХК-ний үйл ажиллагаа явуулдаг чиглэл болох хайрга олборлох, барилгын материалын үйлдвэрлэлийн талаар фейсбүүктээ бухимдаж лайв болон бичлэг байршуулсан. Манай компанийг хайрга олборлох үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, хууль бус зүйл хийж байна, Онгийн голын баруун талд Тарагт сумын 5 дугаар багт санагдаж байна. “Их булаг” гэх нэртэй газраас хайрга олборлолоо гэх мэтээр ярьж байсан. Мөн миний нэр төрд халдаж надад нэр хоч өгч Хөлс ********** гэх үгээр хэлж байсан. Бичлэгтээ надад хандаж намайг буудна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч ********** “...Манай компани нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт байх “Их булаг” гэх газарт хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тухайн газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн дугаар нь М\/-62000086 дугаартай зөвшөөрлийн дагуу тухайн нутаг дэвсгэр дээр хайрга олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь энэ чиглэлээр ********** нь лайв хийж байсан. Тухайн үед манай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, ********** мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Энэхүү лайв бичлэг нь 2024 оны 05 дугаар сард хийж байсан. Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг, Их булаг гэх газарт манай “**********” ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа буюу хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа явуулж байх үед ухуулахгүй, янз бүрээр нэр хоч өгч байсан. Тухайн лайв бичлэг нь устсан байсан. Хамгийн гол нь манайх хайрга олборлох чиглэлээр албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа газрыг 100 га гэж яриад байгаа. Манайх 32,44 га хэмжээтэй газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Байнга лайв бичлэг хийж хараалын үгээр хэлэх, хэл амаар доромжлох, ард иргэдэд лайв бичлэгээр дамжуулж буруу ташаа мэдээлэл тарааж байгаа. Манай газрыг 100 га газар гэж ярьж хулгай хийлээ гэх мэтээр лайв бичлэг хийж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 2 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн цахим орчин байршуулсан ********** гэх Фэйсбүүк хаягт байршуулсан 13 минутын Амар мэнд үү Гай гэх гарчиг бүхий бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:
1 минут 27 секунд: - Амар мэнд байцгаана уу? Амралтын өдрийн мэнд ээ. Гэв гэнэтхэн сонин мэдээ сонсоод гялс нэг Live хийгээд орхихгүй бол болохоо байлаа. Түгээж болох олон төрлөөр нь түгээхийг бодоорой. Би эндээс хоёр зураг үзүүлэх гээд. Би бас өөрөө хувийн ажилтай хот ороод ирсэн. Тав дахь өдөр уул нь зүгээр байсан юм байгаа юм.
...4 минут 54 секунд : - Өнөөдрийн хувьд бол 500 км зайтай байна. Яг дэргэд нь байгаад ойрхон очсон бол би буудчихна шүү. Хохино шүү пизданууд аа. Ний нуугүй аймгийн засаг дарга марга бүгдээрээ мэдэж байгаа. Шууд очоод буудна гэж хэлсэн л бол буудна. Энээс бол айх юм байхгүй шүү. Одоо бол айхгүй та нараас. Юунаас нь айх юм пизда, нэг л үхэхээс хойш ********** хохино шүү пизда минь, чамтай би шууд буудна одоо. Муу хулгайч минь. Ингэлээ гээд та нар өрсөөд барьж авч чадахгүй бол шууд хэзээ нэгэн цагт өнөө маргаашгүй хаанаас бол хаанаас хамаагүй буудна. Буу зөндөө олдоно шүү дээ. Бууг бол халхын хавтгайд хаанаас ч байсан олно за юу. Хохь чинь шүү, ёстой шууд очоод буудна, муу хулгайчууд минь. Одоо гуйхгүй. Би бүтэн 4 жил гуйлаа. Одоо бол гуйхгүй. ********** чи өөрөө буудуулвал хохино муу пизда минь. Би бол монгол хэлээр зөндөө гуйсан. Чам шиг юмнаас айгаад байх юм байхгүй. Харин нэг Их хуралд гарсан энэ пизда нар ч гэлээ. Энэ их хурлаас буусан нь ойрхон байсан бол зэрэгцүүлээд буудчихмаар байгаа юм. Хохино ээ муу хулгайч нар минь. Одоо та нар буун дуу сонсож цус үзэхээр болсон болвол би яг тэр хавтгай дээрээс чинь хийнэ ээ. Мэд үү. Энийг нийт түмэнд түгээгээрэй.
6 минут 19 секунд: - Энээс бол айх хэрэг байхгүй. Цус үзэж байж амаръя гэж бодож байгаа бол хаанаас чинь хамаагүй буудна. Гэхдээ Хөлс- **********г олж байж буудна. Намайг бас олон жил баслаа даа. Олон жил хуулийн чинь дагуу явлаа. Чадлаараа та нартай эв нэгдэлтэй байя, аятай байя, бас Монгол ах дүүс гэж бодож байсан. Заавал нэг нь өнчирч, нийгмийн амьдрал тэр чигээрээ хохирч байж тэр чигээрээ дуусах ёстой бол, ингээд та нар газар нутгийнхаа төлөө нэгдэж чадахгүй бол эхлэлийг нь би тавиад өгье. Онги голын Мөнхбаяр гэдэг хүн буу барьж сүржигнэж байсан бол би тэгэхгүй мэдэв үү. Эрт орой та нарыг хаанаас чинь хамаагүй буудна. Би 1993-1994 он хүртэл цэргийн алба хаасан, онц буудагчийн тэмдэгтэй, мэргэн буучийн зохих ёсны мэдлэг, мэдээлэлтэй төгссөн цэргийн алба хаасан хүн шүү.
7 минут 24 секунд: Архивд байдаг бол байж байгаа байх. Харин та муугаас одоо бол айхгүй. Хэлсэн үгнээсээ хүртэл айхгүй. Заналхийлсэн, хийлээ гэж бодож байгаа байх та нар. Энээс дор заналхийллийг та нар үнэхээр бүтэн 4 жил та нар надад үзүүлж байгаа шүү. Сүржигнээд байх юм байхгүй шүү. Харин ёстой чимээгүй гүйцэтгэнэ. Энүүгээр хэлж, олонд зарлаж байгаад гүйцээчихье. Чимээгүй гүйцээвэл харин юу ч мэдэгдэхгүйгээр хэн нэгэн гэнэтийн үхлээр үхсэн юм шиг болох байх. Манай Өвөрхангайд угаасаа гэнэтийн үхлээр үхээд шоронд явдаггүй гэлээ. ...Ёстой уур хүргэчлээ. Өнөөдрийг хүртэл 3 жил яриагүй шүү би. Хүнийг бас дарамтлаж, доромжилж болно та нар. Гэхдээ энэ нэг жоохон хавтгайгаа үлдээчих ээ гэж би та бүхнээс. Өшөө та нар хаана ч байж болно. Энэ Өвөрхангай ирээдүйн нүүр царай энэ хавтгайгаа үлдээчих ээ гэж би чадлынхаа хэмжээнд монгол хэлээр гуйсан шүү.
8 минут 54 секунд: Үнэхээр та бүхэн эхлүүлэх гэж байгаа бол харин наадахыг чинь би нээрээ дор нь гүйцээнэ нээрээ. Чадвал нээрээ бүгдийг нь буудна, пизда ганц хүн буудаж байхаар. Ёстой зэвүү хүрчихлээ. Гэхдээ гүйцээнэ гэсэн бол гүйцээнэ. Би хэлсэн амандаа хүрдэггүй ингээд нэг хүрч тоглоод байдаг хүн биш за юу. Яаж гүйцээх нь миний өөрийн эрх мэдэв үү. Гүйцээсний дараа та нар яаж яллах нь та нарын эрх байдаг юм байгаа биз. Гэхдээ энийг өвөг дээдэс минь ялгаж салгах байлгүй дээ. Энэ бол нээрээ үнэхээр хэлэх ч муу үг олдохгүй байна. За энийг Хөлс ********** тэр их хурлын дарга байсан намын бүлгийн дарга байсан Тогтохсүрэн, ********** муу пизда нар бүгд халаасны хулгайч нар. Тэр манай дарга нэг гичий байна. Пиздагийн хийсэн тэр **********той хамтарч хийсэн ажил” гэсэн талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаажуулжээ.
Заналхийлэх нь бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд дээрх үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардах гэж гэмт этгээдээс тухайн хүн эсхүл ойр дотны хүнээр нь өөрийн хүсэл сонирхолд нийцсэн үйлдэл хийлгүүлэхийг албадсан хууль бус аливаа үйлдлийг,
Хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж хохирогчийн бие махбодид халдах, эрүүл мэндэд нь хохирол учруулах, өөрийг нь болон ойр дотны хүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулна, эрх эрх чөлөөг хязгаарлана зэргээр айлган сүрдүүлэхийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал: Шүүгдэгч ********** нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “**********” гэх өөрийн цахим фейсбүүк хаягнаас лайв бичлэг хийхдээ хохирогч **********ын эзэмшлийн “**********” ХХК-иар хайрга олборлох үйл ажиллагааг хийлгэхгүй байх зорилгоор түүнийг “********** хохино шүү пизда минь, чамайг би шууд буудна одоо, муу хулгайч минь. ...********** чи өөрөө буудуулвал хохино муу пизда минь. ...Энэнээс бол айх хэрэг байхгүй, цус үзэж байж амаръя гэж бодож байгаа, хаанаас чинь хамаагүй буудна” гэх зэргээр бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл нь хохирогчийн хувийн эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, учирсан хор уршиг, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч **********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэгт, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Хохирогч ********** нь Улаанбаатар хотоос шүүх хуралд дуудагдаж ирсэн шатахууны зардал, мөн шүүх хурал дуусаад Улаанбаатар хот руу буцах шатахууны зардалд нийт 403,046 төгрөгийн гэм хорын хохирлыг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээд энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул дээрх 430,046 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 зааснаар шүүгдэгч **********аас 403,046 төгрөг гаргуулж хохирогч **********ад олгохоор шийдвэрлэлээ.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч **********ын гэм буруугийн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад дараах нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх нь зүйтэй байна. Үүнд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдалд хамаарч байна. Харин түүний үйлдсэн гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэм буруугийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, өөрийн хийж буй үйлдлээ хууль бус шинжтэй гэдгийг ухамсарлаж ойлгоогүйн үүднээс энэ гэмт хэргийг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзаж үзээд шүүгдэгч **********ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. ...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган хадгалах нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: ...Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухайд тусгайлан гаргах санал, дүгнэлт байхгүй байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ********** өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Ямар ч байсан хууль гэдэг зүйлд бүрэн ойлголтгүй. Иргэн эх орон газар нутгийнхаа төлөө хэн нэгэн хүний хийж байгаа үйлдлийн төлөө эсрэг үг дуугарсныхаа төлөө хариуцлага хүлээдгийг ойлголоо. Дараа дараагийн асуудлуудыг бичгээр гаргаж байх ёстой гэдгийг эндээс маш сайн мэдлээ. Би түрүүн буруу яриад байсан байна гээд хэлж байна. Хуулийн хүрээнд гажуудал ч юм шиг сонин зүйлийг зөвшөөрөхөд хэцүү байна. Төрийн дээр хууль байдаг. Хуулийг иргэн бүр биелүүлэх үүрэгтэй. Тэрийгээ ч биелүүлэх гэж хичээж явдаг хүний хувьд тухайн шийтгэлийг шударга шүүх зүйл заалтынх нь дагуу гаргаж байна гэж ойлгож байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч **********ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч **********ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч **********ад мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лайв бичлэг бүхий /CD/ сиди 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********ыг бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ********** нь гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 зааснаар шүүгдэгч **********аас 403,046 төгрөг гаргуулж хохирогч **********ад олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лайв бичлэг бүхий /CD/ сиди 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР