Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2022/00083/И |
Дугаар | 136/шш2022/00106 |
Огноо | 2022-03-18 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 136/шш2022/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сын С /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дын Ш /РД:**********/-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.С, хариуцагч Д.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С. С нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дараах байдлаар тодорхойлж байна. С.С миний бие 2011 онд Д.Штай танилцсан. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтийн 22440******* тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний гэр бүл байх хугацаанд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр охин Ш.А төрсөн. ... Бид цаашид гэр бүл байх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. ... эцэг Д.Ш хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Д.Ш шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ш миний бие 2011 онд С.Стой танилцсан. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтийн 224401******** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний гэр бүл байх хугацаанд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Ш.А төрсөн, С.С бид 2 үзэл бодол, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Бид гэр бүлийн тус тусын амьдралтай. Иймээс бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Охиноо С.Сын асрамжид үлдээж, Д.Ш би хүүхдийн тэтэгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 224401******** тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-3/, 4434******* тоот охин А.Агийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх-5/, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт /хх-7/, Ө аймгийн Х сумын Б багийн Засаг даргын тодорхойлолт /хх-6/, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-10/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-8, 9/,
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17/, хариуцагчийн тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.С нь Д.Ш холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
С.С, Д.Ш нар нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Ш.А төрсөн болох нь гэрлэлтийн лавлагаа /хх-3/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/ болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Охин Ш.А нь Ө аймгийн Х сумын ЕБ-ын 2-р сургуулийн 1-Б ангид суралцдаг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эх С.Сын асрамжид байдаг болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэн ирүүлжээ.
Гэрлэгчид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь хамтран амьдрагчтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болон хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин А.Агийн амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл нь, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Шаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин А.Агийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх С.Сын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.С нь хариуцагч Д.Шыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрх ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ш 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Сд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Сын С /РД:**********/, М овогт Дын Ш /РД:**********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Ш.А нь эх С.Сын асрамжид байгаа болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин А.Аг түүний амьдарч буй тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Д.Шаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.С нь хариуцагч Д.Шыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.
5.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ш 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Сд олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ