Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2017/01344

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 5-7 тоотод оршин суух, Боржигин овогт Жийн Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хєвсгєл аймгийн Бүрэнтогтох сумын 4-р баг /Баянхошуу/-т оршин суух хаягтай Байчууд овогт Дийн У-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдаваа, нэхэмжлэгч Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шїїхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нөхөр Утай 1994 онд танилцаж 1994 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор хуримаа хийсэн. 1995 оны 9-р сард албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас том охин Ю 1996 оны 9 дүгээр сарын 16-нд төрсөн, одоо 21 настай, Орхон аймгийн Маргад дээд сургуульд 4-р курст сурдаг Охин Х нь 2-р сургуульд 9-р ангид сурдаг, бага охин Н 2-р сургуульд 4-р ангид сурдаг. Би нөхөртэй гэр бүлийн амьдралтай 23 жил болсон боловч хоорондын таарамжгүй харьцаатай, нөхөр гэр бүлдээ анхаарал тавьдаггүй, эд хөрөнгө мөнгөн тусламж үзүүлдэггүй, архи дарс ууж маш ихээр зодож дарамталдаг, олон удаа хөөж гаргаж би гадаа хонох ч тохиолдол байсан. Мөн аав ээжийг минь үл тоомсорлон элдвээр их доромжилдог. 2-ч удаа машинаар хашаа байшинг нь дайрсан Сүүлийн 2-3 жилд хаана юу хийж яваа нь тодорхойгүй болсон. Эцэг хүний хувьд үүргээ мэддэггүй, Казакстан Солонгос зэрэг орноор явж байгаад ирэхдээ оюутан охиныхоо сургалтын төлбөрч хийгээгүй. Миний ийм шийдвэрт хүрэх болсон шалтгаан нь гэр бүлээс гадуур явдалтай тэр нь бүр хэрээс хэтэрсэн. Гэр бүлдээ анхаарал тавьдаггүй. Хамгийн сүүлд Дарханд эгч дүү хоёртой явалддаг нь үнэн болсон. Цаашид хамт амьдрахад ямарч боломжгүй. Энэ хүнд зодуулснаас одоо ч хүртэл бэртэл гэмтэлтэй болсон. Охидоо гэр бүлийн хүчирхийлэлд өсгөмөөргүй байна. Бид дундын хөрөнгө гээд байх юм байхгүй. Өөрөө ээжтэйгээ нийлж гэрээ авна гэсэн хүсэлтийн нь дагуу би гэрийг нь өгсөн. Одоо би өөр гэр барьж амьдарч байгаа. Өнгөрсөн 12 сард машинаа зараад мөнгийг нь аваад явсан. Миний эцгийн гэрээс зайл гэж байнга хөөж тууж бүр чирч гаргадаг байсан. Одоо өөрөө гэр барьж авсан сэтгэл амар байна. Хавраас хойш гэрээ авна гэж утсаар маш их дарамталсан. Тэгээд л гэрийг нь өгсөн. Эд хөрөнгийн талд маргах юмгүй. Бүрэнтогтох суманд хоосон хашаа байгаа тэрнийг авна гэвэл өөрт нь өгнөө. Иймд нөхөр Д.У бид хоёрын гэрлэлтийг цуцлаж охин У.Х, У.Н нарыг өөрийн асрамжиндаа авч, хоёр охиндоо 18 нас хүртэл нь хуульд заасан хэмжээгээр Урнасангаас тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Аав ээжийн минь хашааг дайрахад хөгшин хүмүүс хүнтэй хэрүүл уруул хийгээд яахав гээд Уг бодоод тэд гомдолгүй гэж хэлсэн. Мөнх-Эрдэнэ гэж байцаагч дээр шалгагдаж байсан гэжээ.

Хариуцагч Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: Д овогтой У миний бие эхнэр Ж овогтой Бтай 1994 оны 9 дүгээр сарын 21-нд албан ёсоор хуримаа хийсэн. Би тэгж байнга архи ууж агсам согтуу тавиад байдаг хүн бишээ. Амьдралд аль муудалцах хэрэлдэхийг хэлхэв. Тэр болгоныг дөвийлгөөд байвал тэр амьдрал биш болно. Тэр Дарханд эгч дүү хоёртой явалддаг гэж ор үндэсгүй юмаар хүн гүтгэж болохгүй байх. Салах гэж байгаа бол шалтаг хайгаад яахав. Хэрүүлгүй зүгээр л сал худлаа шалтаг хайж мөрөөрөө яваа хүн амьтан гүтгээд яахав. Надад бол ямар ч салах санаа байхгүй ээ гэхдээ Ж.Б гэдэг энэ хүн хүсэж байгаа бол би яахав дээ ямар нэгэн хэрүүл маргаан хийгээд байх шалтгаан байхгүй хүн сална гэж байхад би татгалзаад яахав. Иймд миний бие Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах охин У.Х,У.Н нарыг эхийн халамжинд үлдээхийг, тэдэнд хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна. Уг нь би гэр бүлдээ хайртай, ханьдаа ч хайртай найз нь гээд нэг нөхөргүй хүүхэн байдаг юм. Тэрнийхээ ятгалганд л ингээд явна уу л гэж бодоод байгаа юм гэжээ.

Мөн хариуцагч Д.У нь шүүхэд Миний бие Д.У нь говьд машин барьдаг ажилтай тул сая ирэхдээ чөлөө авч ирсэн. Одоо дахин ирэхэд хүндрэлтэй тул шүүх хуралд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Учир нь газар хол, ажлын зав муутай учир хүсэлтийг минь хүлээж авна уу гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс саналыг авахад хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Д.Уд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Д.У нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин У.Ю,У.Х,У.Н нар төрсөн болох нь:

Тухайлбал;

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ......... регистрийн дугаартай, Байчууд овогт Дийн У, .............. регистрийн дугаартай, Боржигин овогт Жийн Б нарын 1994 оны 9 дүгээр сарын 25-ны гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын гэрлэлтийн бүртгэлийн 20-рт 1995 оны 5 дугаар сарын 24-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх Гэрлэлтийн бүртгэлийн 115/000477 дугаартай лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Байчууд овогт Угийн Ю .. гэх Иргэний үнэмлэхний лавлагаа,

Байчууд овогтой Угийн Х -ын эцгийн овог-Байчууд, эцэг нэр-Д, нэр-У, эхийн овог-Боржигон эцэг нэр- Ж, нэр- Б гэх Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас олгосон №0399282 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Байчууд овогтой Угийн Н -ын эцгийн овог-Байчууд, эцэг нэр-Д, нэр-У, эхийн овог-Боржигон эцэг нэр- Ж, нэр- Б гэх Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас олгосон №0000850975 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гарган хандсан боловч уригдсан тал болох Д.У нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар ажиллагааг дуусгавар болгосон тухай 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүхийн албан бичиг хэрэгт авагдсан байна.

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэсэн байх бөгөөд хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Д.У, Ж.Б нарын гэр бүлийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Гэрлэгчид сүүлийн 2-3 жил хамтран амьдраагүй, нэхэмжлэгч Ж.Бгийн шүүх хуралдаанд гаргасан цаашид хамт амьдрах боломжгүй Д.Утай таарамжгүй харьцаатай болсон, хамт амьдарсан сүүлийн жилүүдэд сэтгэл санааны дарамтанд орж байсан талаараа тайлбарласан тайлбар зэргийг үндэслэн эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй болохыг дурдав.

Мөн том охин У.Ю нь насанд хүрсэн учир түүнд хуулиар тэтгэлэг гаргуулах үндэслэлгүй ба насанд хүрээгүй охин У.Х, У.Н нарыг нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар, У.Х, У.Н нарын саналыг харгалзан эх Ж.Бгийн асрамжинд үлдээж, хуульд зааснаар эцэг Д.Угаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь гэр бүлээ цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Д.Угаас хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган, нийт 147.996 /нэг зуун дөчин долоон мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх бөгөөд үүнээс гэрлэлт цуцлуулахад төлөх 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 64.918 төгрөгийг нийт 135.118 /Нэг зуун гучин таван мянга нэг зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 12872 /арван хоёр мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Угаас 135.118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Байчууд овогт Дийн У, Боржигин овогт Жийн Б нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Угийн Х , Угийн Н нарыг эх Ж.Бгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.140.1.2-д зааснаар Угийн Н-ийг 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээний тал хувиар, Угийн Н Угийн Х нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Д.Угаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147.996 /нэг зуун дөчин долоон мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгөөс 135.118 /нэг зуун гучин таван мянга нэг зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,үлдэх 12.872 /арван хоёр мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Угаас 135.118 /нэг зуун гучин таван мянга нэг зуун арван найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгосугай.

6Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

7Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА