Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

     2024      11         29                                 2024/ШЦТ/131

                                   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч  О.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Орчуудагч Б.Н

Шүүгдэгч Я.Ш /Y.X/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Ш /Y.X/-д холбогдох эрүүгийн .............тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Х А Улсын иргэн, ..... оны .......... дугаар сарын ....-ны өдөр Бүгд Найрамдах Х Ард Улсын Х..м төрсөн, .... настай, .., ......... боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., ..........., . ..........., ...-ийн хамт үгд Найрамдах Х Ард Улсын Х..м  хотод байх Ч сумын В.ж тосгоны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Я.Ш. /Y.X/ 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ЯЯ.Ш. /Y.X/ нь Монгол улсын З суманд байх З дэх Гаалийн газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд түүх, соёлын хөдлөх дурсгалт эд зүйл бүхий 19-20 дугаар зууны үед хамаарах шар луун хээтэй дундаа нүхгүй 11 грамм жинтэй 3,3 сантиметр голчтой зэс зоос 2 ширхгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Я.Ш. /Y.X/ нь Монгол улсын З суманд байх З дэх Гаалийн газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд түүх, соёлын хөдлөх дурсгалт эд зүйл бүхий 19-20 дугаар зууны үед хамаарах шар луун хээтэй дундаа нүхгүй 11 грамм жинтэй 3,3 сантиметр голчтой зэс зоос 2 ширхгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна З дэх Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнаас явуулсан хойшлуулшгүй ажиллагааны материал, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-18/, гэрч Э.А-гийн мэдүүлэг /хх-ийн 19-22/, гэрч Б.Х-н мэдүүлэг /хх-ийн 23-25/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 37-38/, Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07/589 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-48/, хэргийн оролцогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 49/, шинжээч Д.А-гийн мэдүүлэг /хх-ийн 54-55/, З дэх Гаалийн газраас ирүүлсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 62/, шүүгдэгч Я.Ш. /Y.X/-ний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 82-83/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Я.Ш. /Y.X/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Я.Ш. /Y.X/  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хохирлын хувьд: Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл 19-20 зууны үед хамаарах шар луун хээтэй, дундаа нүхгүй, 11 грамм, 3,3 сантиметр голчтой зэс зоос 2 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Д аймгийн музейд шилжүүлж,  түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй луун хээтэй дундаа нүхтэй зоос 1 ширхэг, шар өнгийн машины хээтэй дундаа нүхтэй зоос 1 ширхэг, шар луун хээтэй дундаа нүхгүй зоос 2 ширхэг, дундаа нүхтэй хар бараан өнгөтэй зоос 1 ширхэг, шар өнгийн дундаа нүхтэй зоос 1 ширхэг, шар өнгийн дундаа нүхтэй зоос 18 ширхэг, шар өнгийн дундаа нүхтэй зоос 6 ширхэг, дундаа нүхтэй зоос 11 ширхэг, мөнгөлөг дундаа нүхгүй зоос 7 ширхэг, мөнгөлөг дундаа нүхгүй зоос 10 ширхэг, мөнгөлөг дундаа нүхгүй зоос 1 ширхэг, 12 жилийн амьтны толгойн дүрслэл бүхий тамга 12 ширхэг нийт 12 төрлийн нийт 71 ширхэг эд зүйлсийг шүүгдэгч Я.Ш. /Y.X/-д буцаан олгож, 1 ширхэг СИДИ  дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар тус тус шийдвэрлэв.

Шүүгдэгч Я.Ш. /Y.X/ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүний иргэний баримт бичиг болох ......... дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Гадаадын иргэдийн харьяатын газрын  Д аймаг дахь газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Ш. /Y.X/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ш. /Y.X/-г 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ш. /Y.X/-д  оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл 19-20 зууны үед хамаарах шар луун хээтэй, дундаа нүхгүй, 11 грамм, 3,3 сантиметр голчтой зэс зоос 2 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Д аймгийн музейд шилжүүлж,  түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй луун хээтэй дундаа нүхтэй зоос 1 ширхэг, шар өнгийн машины хээтэй дундаа нүхтэй зоос 1 ширхэг, шар луун хээтэй дундаа нүхгүй зоос 2 ширхэг, дундаа нүхтэй хар бараан өнгөтэй зоос 1 ширхэг, шар өнгийн дундаа нүхтэй зоос 1 ширхэг, шар өнгийн дундаа нүхтэй зоос 18 ширхэг, шар өнгийн дундаа нүхтэй зоос 6 ширхэг, дундаа нүхтэй зоос 11 ширхэг, мөнгөлөг дундаа нүхгүй зоос 7 ширхэг, мөнгөлөг дундаа нүхгүй зоос 10 ширхэг, мөнгөлөг дундаа нүхгүй зоос 1 ширхэг, 12 жилийн амьтны толгойн дүрслэл бүхий тамга 12 ширхэг нийт 12 төрлийн нийт 71 ширхэг эд зүйлсийг шүүгдэгч Я.Ш. /Y.X/-д буцаан олгож, 1 ширхэг СИДИ  дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.    

 5. Шүүгдэгч Я.Ш. /Y.X/ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдаж, түүний иргэний баримт бичиг болох ........ дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Гадаадын иргэдийн харьяатын газрын  Д аймаг дахь газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ