| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0133/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/132 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/132
2024 12 10 2024/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Г.Г,
Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Д овогт Т-гийн С-д холбогдох эрүүгийн.......... тоот хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны .... дугаар сарын .......-ний өдөр Д аймгийн С сум З багт төрсөн, ...... настай, ............, бүрэн ........... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ...... .... хамт Д аймгийн З сумын ................ тоотод оршин суух, урьд нь Д аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн ...... оны .... дугаар сарын ...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ...... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ..... дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар .... жилийн ..... ялыг .........., мөн хугацаагаар хянан харгалзсан ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Т-ийн С /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т-гийн С нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Д аймгийн З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах О, Б, В март, Ор, М маркет дэлгүүрээс худалдан авсан эд зүйлийнхээ төлбөрийг хохирогч Б.Г-ийн Х банкны ......дугаарын дансны картаар 15 удаагийн гүйлгээгээр төлж, түүний данснаас 310.800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэжээ.
Шүүгдэгч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г-тэй 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эмнэлгийн ажил дээр нь очиж уулзаж хохирлын мөнгө болох 310,800 төгрөгийг бэлнээр аваачиж өгөөд Г-т өөрт нь өгч уучлалт гуйсан. Би тухайн өдрийн өглөө Д эмийн сангийн явган хүний зам дээрээс ногоон өнгийн санагдаж байна, карт олоод 0.75 литрийн 3 шил архи авсан, үлдсэнээр нь идэж уух юм, тамхи бусад амттан гээд зөндөө юм авсан. Би 2 шил архиа тэр өдөр гадуур явж байхдаа уугаад үлдсэн 1 шил архиа гэрийнхээ гадаа нууж байгаад маргааш нь ууж дуусгасан. ... Би тухайн картыг олоод дэлгүүрүүдээр орж идэж уух юм ганцаараа авсан, мөн надтай цуг хүн байгаагүй, би тухайн картыг олоод өөрөө ганцхан ашиглаж цамцны кармаанд хийж яваад оройдоо хаясан.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-78/
Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 07-ны орой би 21:00 цагийн үед тус сумын 1 дүгээр багт байрлах эмнэлгийн .... дугаар байрны ... тоот гэрээсээ...гараад тус сумын 1 дүгээр багт байрлах .... дугаар байранд найзындаа орж хэдэн пиво уучхаад тэднийхээс гарч, .... дүгээр байр орчхоод гэрээрээ дайрч, буцаад найзындаа ирж хоол унд идэж байгаад шөнө 01:00 цагийн үед гэртээ харьсан. Маргааш өглөө нь С руу өөрийн машинтайгаа явж сүлжээгүй газар явж байсан чинь миний данснаас тухайн өдөр 310,800 төгрөг гарчихсан байхаар нь би дансаа хаалгуулаад маргааш нь өргөдөл гомдол гаргаж өгсөн. ...М дэлгүүр ороход байсан. Тэгээд хаана хаяснаа санахгүй байна. Миний гар утасны гэрний урд байдаг. Сулраад унаад байдаг болсон байсан. Би С руу ажлаар явж байсан болохоор анзаараагүй. Тэгээд Замын-Үүдэд гэртээ ирээд интернэт банкаараа орж хартал баахан гүйлгээ гарсан байхаар нь интернэт банкаараа картаа хаалгасан. ...Т.С надтай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр ирж уулзаад надад хохирлын мөнгө болох 310,800 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 22-23/,
Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн орой 23 цагийн үед найз Г-йн гэрт хоол идчихээд найз Г-йг дуудаж уулзан гэртээ хүргүүлсэн. Маргааш нь над руу утсаар ярьж миний виза карт алга болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Гэрч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус 1 дүгээр баг төв талбайн хойд талд байрлах В март хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Би Т.С-ын зургийг харлаа. Энэ хүн манай дэлгүүрт орж ирдэг, сая хэд хоногийн өмнө орж ирсэн. 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орж ирсэн, үгүйг би сайн санахгүй байна. ...Би гүйлгээний хуулгыг харлаа. Манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээнүүд мөн байна" гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Би зургийг нь харлаа. Манай дэлгүүрт байнга үйлчлүүлдэг хүн байна. Ерөнхийдөө архи уудаг хүн. Миний санаж байгаагаар манай дэлгүүрээс тухайн үед буюу 2024 оны 09 сарын эхээр архи, идэж уух юм аваад байхаар нь би та хаачаад ирсэн юм бэ гээд асуусан чинь уурхай дээр ажиллаж байгаад ирсэн гэж тухайн үед тэр ах хэлж байсан. ...Би гүйлгээний утгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээнүүд мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус сумын 1 дүгээр баг цагдаагийн ар талд байрлах О хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Манай дэлгүүр хүн ихтэй байдаг тул сайн санахгүй байна. ...Би гүйлгээний утгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээ мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр М маркет дэлгүүрт худалдагчаар өөрөө сууж байсан. ...Би С-ын зургийг харлаа, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орж ирсэн, үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ би энэ хүнийг зүс харж байсан. ...Би гүйлгээний утгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээ мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/
Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Э дэлгүүрт худалдагчаар өөрөө сууж ажилласан. ... Би гүйлгээний утгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээ мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Одэлгүүрт худалдагчаар өөрөө сууж ажилласан. ...Би С-ын зургийг харлаа. Энэ хүн манай дэлгүүрт орж ирдэг, орж ирэхдээ архи аваад гардаг шиг санагдаж байна. 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай дэлгүүрт орж ирээд 2 удаа карт уншуулсан. Би яагаад сайн мэдэж байна гэхээр сүүлд цагдаа нар хүрч ирээд бичлэг үзэж байсан. Манай дэлгүүрт 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хяналтын камер ажиллаж байсан... Би гүйлгээний хуулгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн 2 гүйлгээ мөн байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
DVD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79-84/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 85-87/
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Г-ийн Х банкны ............ дугаарын дансны 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн "...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 09:32 цагаас 16:57 цаг хүртэл 15 удаагийн зарлагын гүйлгээ хийгдсэн" хуулга /хх-ийн 9-10/
Шүүгдэгч Т.С-лын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 109-10/
Шүүгдэгч Т.С-лын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-112/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т-гийн С нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах О, Б, В март, О, М маркет дэлгүүрээс худалдан авсан эд зүйлийнхээ төлбөрийг хохирогч Б.Г-ийн Хаан банкны ......... дугаарын дансны картаар 15 удаагийн гүйлгээгээр төлж, түүний данснаас 310.800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Т.С-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Т-гийн С нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах О, Б, В март, О, М маркет дэлгүүрээс худалдан авсан эд зүйлийнхээ төлбөрийг хохирогч Б.Г-ийн Хаан банкны ......... дугаарын дансны картаар 15 удаагийн гүйлгээгээр төлж, түүний данснаас 310.800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 07-ны орой би 21:00 цагийн үед тус сумын 1 дүгээр багт байрлах эмнэлгийн 146 дугаар байрны 35 тоот гэрээсээ...гараад тус сумын 1 дүгээр багт байрлах ..... дугаар байранд найзындаа орж хэдэн пиво уучхаад тэднийхээс гарч, ..... дүгээр байр орчхоод гэрээрээ дайрч, буцаад найзындаа ирж хоол унд идэж байгаад шөнө 01:00 цагийн үед гэртээ харьсан. Маргааш өглөө нь С руу өөрийн машинтайгаа явж сүлжээгүй газар явж байсан чинь миний данснаас тухайн өдөр 310.800 төгрөг гарчихсан байхаар нь би дансаа хаалгуулаад маргааш нь өргөдөл гомдол гаргаж өгсөн....М дэлгүүр ороход байсан. Тэгээд хаана хаяснаа санахгүй байна. Миний гар утасны гэрний урд байдаг. Сулраад унаад байдаг болсон байсан. Би С сум руу ажлаар явж байсан болохоор анзаараагүй. Тэгээд З-д гэртээ ирээд интернэт банкаараа орж хартал баахан гүйлгээ гарсан байхаар нь интернэт банкаараа картаа хаалгасан. ...Т.С надтай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил дээр ирж уулзаад надад хохирлын мөнгө болох 310.800 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 22-23/, гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн орой 23 цагийн үед найз Г-ийн гэрт хоол идчихээд найз Г-ийг дуудаж уулзан гэртээ хүргүүлсэн. Маргааш нь над руу утсаар ярьж миний виза карт алга болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус 1 дүгээр баг төв талбайн хойд талд байрлах B март хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Би Т.С-ын зургийг харлаа. Энэ хүн манай дэлгүүрт орж ирдэг, сая хэд хоногийн өмнө орж ирсэн. 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орж ирсэн, үгүйг би сайн санахгүй байна. ...Би гүйлгээний хуулгыг харлаа. Манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээнүүд мөн байна" гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Би зургийг нь харлаа. Манай дэлгүүрт байнга үйлчлүүлдэг хүн байна. Ерөнхийдөө архи уудаг хүн. Миний санаж байгаагаар манай дэлгүүрээс тухайн үед буюу 2024 оны 09 сарын эхээр архи, идэж уух юм аваад байхаар нь би та хаачаад ирсэн юм бэ гээд асуусан чинь уурхай дээр ажиллаж байгаад ирсэн гэж тухайн үед тэр ах хэлж байсан. ...Би гүйлгээний утгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээнүүд мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тус сумын 1 дүгээр баг цагдаагийн ар талд байрлах О хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. Манай дэлгүүр хүн ихтэй байдаг тул сайн санахгүй байна....Би гүйлгээний утгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээ мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр М маркет дэлгүүрт худалдагчаар өөрөө сууж байсан. ...Би С-ын зургийг харлаа, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр орж ирсэн, үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ би энэ хүнийг зүс харж байсан. ...Би гүйлгээний утгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээ мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Энхжин дэлгүүрт худалдагчаар өөрөө сууж ажилласан. ... Би гүйлгээний утгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн гүйлгээ мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр О дэлгүүрт худалдагчаар өөрөө сууж ажилласан. ...Би С-ын зургийг харлаа. Энэ хүн манай дэлгүүрт орж ирдэг, орж ирэхдээ архи аваад гардаг шиг санагдаж байна. 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай дэлгүүрт орж ирээд 2 удаа карт уншуулсан. Би яагаад сайн мэдэж байна гэхээр сүүлд цагдаа нар хүрч ирээд бичлэг үзэж байсан. Манай дэлгүүрт 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хяналтын камер ажиллаж байсан... Би гүйлгээний хуулгыг харлаа, манай дэлгүүрт хийгдсэн 2 гүйлгээ мөн байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/ гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, DVD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79-84/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 85-87/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Г-ийн Х банкны ............... дугаарын дансны 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн "...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 09:32 цагаас 16:57 цаг хүртэл 15 удаагийн зарлагын гүйлгээ хийгдсэн" хуулга /хх-ийн 9-10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.С нь дээрх хулгайн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан үйлдэж хохирогч Б.Г-т 310,800 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Д аймгийн З дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Т.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 310,800 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн нь хохирогч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Т.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах авч 310,800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.С нь хэдийгээр ял шийтгүүлж байсан боловч энэ байдал нь шүүгдэгчид ял оногдуулахад хуульд заасан хүндрүүлэн үзэх үндэслэл болохгүй юм. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч Т.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа газар болох Д аймгийн З сумын хилийн цэсээр тогтоож, 6 /зургаа/ сарын хугацаанд Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Т-ийн С /РД:/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн С-д 6 /зургаа/ сарын хугацаагаар Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суугаа газар болох Д аймгийн З сумын хилийн цэсээр тогтоож, 6 /зургаа/ сарын хугацаанд Д аймгийн З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч Т.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ