Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

2024         12           13                                   2024/ШЦТ/137

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Б.Б

           Шүүгдэгч Ш.Т-ийн өмгөөлөгч  Э.Т

           Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч С.М

Шүүгдэгч Ш.Т, Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овогт Б-ийн Б /РД:, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-гийн Т /РД:/ нарт холбогдох эрүүгийн ................ тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ........-ны өдөр У хотод төрсөн .. настай, ..............., .... боловсролтой, ..............мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ ...................... ажилтай байсан, ам бүл .... ........., ....... .......хамт амьдардаг,  Н-ийн Х дүүргийн ............-р хороо, Х цогцолбор хотхоны ......... байрны ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, Ц ургийн овогт Б-ийн Б /РД:.........,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....... оны .......... дүгээр сарын .....-ны өдөр С аймгийн З суманд төрсөн, .... настай, .........., ........... боловсролтой, .......... мэргэжилтэй, ................, ам бүл ......., ......., .........., хамт амьдардаг, Д аймгийн З сумын ........... дүгээр баг, ................ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Д аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Д ймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн .....-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, Б овогт Ш-гийн Т /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Нийтийн албан тушаалтан буюу Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн ........ дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын даргаар ажиллаж байхдаа, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...", 6.3-д "...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...", 6.4-д "...Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал..." тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ...", 6.5-д "...Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ...", 12.1-д "... Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно...",

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан "албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно", 7.1.3-д "... Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох...", 7.1.6-д "...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх....Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д "... ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх...", 37 дугаар зүйлийн 37.1.2-д "... өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...", 39 дүгээр зүйлийн 39.1.2-д "...албаны эрх мэдлээ хэтрүүлэхийг хориглоно", 39.1.4-д "...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно...", Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх заставын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын зорилтын 1 дэх хэсэг  Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн дагуу улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх...", 4 дэх хэсэг "...Авлигын эсрэг хууль нийтийн албанд нийтийн болон тухай хуулийг хэрэгжүүлэх..." гэж заасныг зөрчиж, хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх...” гэж заасныг зөрчиж "С.Б" ХХК-ийн төлөөлөгч Г.О-д 2021 оны 04 дүгээр сард "С.Б" ХХК-ийн нэр дээр ............... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугаарыг шахмал түлшний барьцалдуулагч тээвэрлэх тээврийн хэрэгсэл мэтээр "Т.т.т" ХХК-ийн жагсаалтад оруулахаар нөлөөлөн эрх мэдэл албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласны улмаас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0108 дугаар ангийн захиргаанаас "С.Б" ХХК--д хамааралгүй улсын "С.Б" ХХК-ний ..................улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох боломжийг бүрдүүлж, Монгол Улсын хилээр буюу Д аймгийн З сумын ............-р багийн нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2021 оны 04 сарын 09-ний өдөр ...... улсын дугаартай, 2021 оны 04 сарын 10-ны өдөр улсын ........... дугаартай, 2021 оны 04 сарын 12-ны өдөр улсын ................. дугаартай, 2021 оны 04 сарын 17-ны өдөр улсын ..... дугаартай, 2021 оны 04 сарын 18-ны өдөр улсын .......... дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг тус тус нэвтрүүлэх чиглэлийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өгч нэвтрүүлэн давуу байдал бий болгосон,

Мөн До аймгийн З сум болон Бүгд Найрамдах Х Ард Улсын Ө М-ын Ө.З.Э хот хооронд ачаа, бараа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг найз болох хахууль өгөгч Ш.Т-ийн Коронавирус халдвар /Ковид-19/ цар тахлын үеэр ... загварын улсын ........ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг хилээр түргэн шуурхай байнга нэвтрүүлэн ашиг олох..." гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2020 оны 07 сарын 28-ны өдөр, 08 сарын 01-ний өдөр, 08 сарын 12-ны өдөр, 12 сарын 22-ны өдөр тус тус 4 удаагийн үйлдлээр, ......... загварын улсын .................. дугаартай ачааны тээврийн хэрэгслийг 2020 оны 07 сарын 28-ны өдөр, 08 сарын 01-ний өдөр, 08 сарын 12-ны өдөр, 10 сарын 04-ний өдөр, 12 сарын 20-ны өдөр, 2021 оны 02 сарын 03 болон 25-ны өдрүүдэд тус тус 7 удаагийн үйлдлээр, ........ загварын улсын ............. дугаартай ачааны тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр буюу Д аймгийн З сумын .....-р багийн нутаг дэвсгэрт байрлах З. авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 07 сарын 28-ны өдөр 530,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 01-ний өдөр 460,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 02-ны өдөр 760,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 11-ний өдөр 850,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг буюу нийт 9,200,000 төгрөгийг Г банкны ................. тоот дансаар хахуульд авсан,

 Шүүгдэгч Ш.Т нь Д аймгийн З боомтоор 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын ........... дугаартай тээврийн хэрэгслийг 4 удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлж, 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс 2021 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7 удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 7 сарын 28-ны өдөр 530,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 01-ний өдөр 460,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 02-ны өдөр 760,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 11-ний өдөр 850,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг тус тус Г банкны .......... тоот данс руу шилжүүлж Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн .......... дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч Б.Б-ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 9,200,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2011 оноос хилийн ....-р ангид 2021 оны 04 сар хүртэл ажилласан. Уг хугацаанд ямар нэгэн хэрэгт ороогүй, хилийн бүх шагналыг авсан. Өөрийгөө сайн ажилласан гэж ойлгож байгаа. Яллах дүгнэлт дээр уншаад байна. Таван толгой түлш компанийн машинуудыг ямар ч оочир дараалалгүй оруулж, гарга гээд засгийн газраас хил хамгаалах байгууллагын шат шатны бүх дарга нарт үүрэг өгсөн байдаг. Зогсоож болохгүй, саадгүй нэвтрүүл гэсэн үүргийг бүх алба хаагч нарт өгсөн. Яриад байгаа 5 тээврийн хэрэгсэл байна. Энэ 5 тээврийн хэрэгсэлтэй би ямар ч холбоо байхгүй, би танихгүй, энэ хүмүүс тэр цар тахлын үед, тэр олон хүний хэл ам ихтэй үед тэдгээр хүмүүсийг тэгж явуулах шаардлага надад байхгүй. 2021 оны 04 сард ажлын хэсэг гээд маш олон мөрдөгч нар ирсэн байсан. З цагдаа дээр бүтэн өдөр суулгаад надаас 5-уулаа сууж байгаад мэдүүлэг авч байсан. Сүүлд өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авч байх үедээ тэгж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үед миний хэлж байсан зарим зүйлс бичигдээгүй байна лээ. Тэр чинь нэг өдөр гараагүй, хэд хоногийн зайтай машинууд гарч байсан байхгүй юу. Манай дарга нар надад наадах компаниуд чинь бүгдээрээ албан бичгээр гардаг, албан бичгүүд нь цаг хугацаандаа ирэхгүй байна. Таван түлш компани манай удирдлагуудтай ярилцаад харилцан туслалцана гэж тохирсон байна гэж хэлсэн. Би тэр О гэж хүнийг ч танихгүй, надад энэ дугаар руу яриад машинуудыг нь оруулаарай гэж хэлсэн. Би О гэж хүнтэй уулзаж ч үзээгүй. Гэрчүүд нь дандаа худлаа мэдүүлэг өгсөн байсан. Эд нар худлаа мэдүүлэг өгсөн байна гэж би мөрдөгчид хэлсэн шүү дээ. А мөрдөгчид би бүгдийг нь тайлбарлаж хэлж байсан. Тэр утгаараа ч буруугүй юм байна хэрэгсэхгүй болгоё гэсэн зүйл ярьсан. Таван толгой түлш компани өөрсдийн гэсэн машин байхгүй, дандаа орон нутгийн машинуудыг түрээсэлж барьцалдуулагчийг ачиж байсан. Тэгэхээр би тэр машинуудыг адилхан л барьцалцуулагч ачсан машин байна л гэж бодсон. Орж ирж байгаа машин юу ачаад орж ирж байгааг би мэдэхгүй шүү дээ. Тэр машинуудыг би танихгүй, хараагүй. Өдийд ингээд би өөртөө лай хураагаад тэр хүмүүсийг оруулах ямар ч шаардлага байхгүй байсан. Хэнд ч давуу байдал үүсгэх шаардлага надад байхгүй. Төрмөнх хохирч байна гэж харж байгаа. Би Т-өөс ямар ч авлигал авч байгаагүй. Тухайн үеийн цаг хугацаанд авто замын боомт дээр ямар ч оочир дараалал үүсээгүй байсан. Цаанаасаа Эрээн хот руу ямар ч ачаа бараа орж ирэхгүй, зөвхөн ачаа бараа нь бэлэн байгаа машинууд л гардаг байсан. Гарах машин ч олдохгүй байсан. Б прокурорын өгсөн хариу мэдэгдэх хуудас нь дээр ч бичээстэй байгаа. Тухайн үед оочир дараалал үүсээгүй байсан нь тогтоогдож байна гэж. Оочир дараалал үүсээгүй байхад би энэ хүнээс мөнгө аваад улсын хилээр нэвтрүүлээд байх шаардлага байхгүй шүү дээ. Оочир дараалалгүй байхад энэ хүн надад яасан гэж мөнгө өгөх юм. Тэгээд мөнгө авлаа гэхэд өөр, өөр дүнтэй мөнгө аваад гаргана гэж юу байх вэ дээ. Тэрийг бүгдийг ойлгож шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Ш.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би одоо Б-т авиалгалд 9,200,000 төгрөг өгсөн гээд энд сууж байна. Бид хоёр 2012 оноос хойш найзалж байгаа. Анх Б З-Ү-д ирээд шалгагч хийж байсан. Сургууль төгсөж ирээд удаагүй шалгагч хийдэг байхад нь л бид хоёр найзууд болсон. Одоог хүртэл бид хоёр найзалж байгаа. Энэ хэрэг гарахаас өмнө болон хойно бие биедээ өгөлцөж авалцаж байсан мөнгөний асуудал байгаа. Тэр битгий хэл бид хоёр хамтдаа амьдарч байсан хүмүүс. Тийм л найзууд. Бие биедээ хоол унд гээд мөнгө өгөлцөж авалцаж л байсан. Хэрэг дээр 500,000 төгрөг өгсөн гээд байгаа тэрийг над руу Б буцаагаад шилжүүлсэн байгаа. 2, 3 хоногийн л дараа шүү дээ. Б над руу мөнгө хийснийг биш, би Б-ийн данс руу мөнгө хийснийг гаргаж ирж тавиад байх юм. Өөр хүнээс Б рүү мөнгө шилжүүлсэн. Г-ын данснаас 2 удаа мөнгө шилжүүлсэн. Б-ээс найз нөхдийн хувьд юм аваад Г-т зарж өгсөн үйлдэл хүртэл байгаа. Г-аас орж ирснийг байцаагч шалгасан. Г-аас мөнгө орж ирээд би Б рүү өгсөн байна тийм үү гэхээр нь тийм гэсэн. Яаж өгсөн юм гэхээр миний тайлбарыг энэ нь дээр ерөөсөө бичээгүй. Зүгээр л мөнгө өгсөн гэдэг хэсгийг л бичсэн байгаа юм. О-аас хоёр удаа мөнгө орж ирсэн. Б рүү явуулсан. Яагаад шилжүүлээд байгаа юм гэдгийг надаас огт асуухгүй байгаа байхгүй юу. Чи л өгсөн байна, чи машин гаргасан гээд байгаа юм. 750,000 төгрөг, 860,000 төгрөг өгсөн гээд байгаа. Тэр хоёрын хооронд миний машин гарчихсан байгаа байхгүй юу. Оочир дараалал байхгүй юм чинь би гарна шүү дээ. Мөнгө өгсөн тохиолдлыг нь гаргаж ирээд чи машинаа гаргах гээд мөнгө өглөө гээд байх юм. Энэ ямар учиртай мөнгө юм бэ гэж надаас огт асуухгүй. Б надаас мөнгө авдаг, зээлдэг, одоог хүртэл өртэй л байгаа. Гэр бүлийн найзууд шүү дээ. Б буцаагаад миний данс руу мөнгө хийгээд байгааг гаргаж ирэхгүй байж, зөвхөн Т өгөөд машинаа гаргаад байна гэж яриад байгаа юм. ........... гэдэг машин одоо миний нэр дээр байгаа ч гэсэн тухайн үед найз О-ын нэр дээр байсан. О машинаа унахгүй биш унадаг, завгүй үедээ өөр хүнээр гаргуулаад явдаг. Гэтэл зөвхөн Т л энэ хоёр машины эзэн юм шиг Б-т мөнгө өгөөд явуулаад байна гээд байх юм. Оочир дараалал байхгүй шүү дээ та сайн шалгачих, оочир дараалал үүссэн цаг хугацаа чинь баримтаар тэр чинь нотлогдоно та шүүгээд олоод авчих гэж хэлсэн. Өмнөх шүүх хуралдаан дээр прокурор хэн билээ чамайг оочир дараалал үүссэн байхад гэж цохож дурдаагүй шүү дээ Т-өө гэж хэлж байсан. Оочир дараалалтай үед бол би гаргаагүй. Уг нь бол гаргаад өгөөч гэж гуйж байсан нь үнэн. Гэхдээ миний машин гараагүй, Б гаргаж чадаагүй. Найз нөхөд болохоор үгүй  гэж хэлж чадаагүй ч юм уу. Тухайн үед Б ч хариуцаж байгаагүй юм. Авто тээврийн байгууллага хариуцаж байсан. Авто тээврийн даргатай яриад найз нь оруулж өгнө гэж байсан. Тэгэхдээ аз болж миний машин ороогүй, орсон бол би энд зогсож байх нь зөв байх гэж бодож байна. Ороогүй учир би хохиролтой байна гэж үзэж байна. Тэрийг шүүгээд тунгаагаад өгөөрэй гэж хүсэж байна” гэв.

 Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ............ тооны тээврийн хэрэгслийн жагсаалыг Хилийн цэргийн ........ дугаар тасгийн дарга гаргаж өгсөн гэж ойлгож байна. Харин өдөрт хэдэн машин гаргах шийдвэрийг манай боомтын дарга, хошууч Б гаргадаг. Намайг 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хилийн боомтод үүрэг гүйцэтгэж байх хугацаанд гарах чиглэлд нийт ... машин гарах шийдвэрийг Б даргаас өгсөн..." гэх мэдүүлэг /8-р хх-ийн 246/

Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Гарах чиглэлд явж байгаа ачааны автомашин эхлээд Автотээврийн байгууллага, Татварын байгууллагаас зөвшөөрлийн бичгээ авч гүний хаалтаар нэвтрэн орж 2 дугаар цэг дээр ир зогсож үргэлжлүүлэн мэргэжлийн хяналтын талбайд зогсож шалгуулна, үргэлжлүүлэн, Гаалийн хяналтын бүсэд шалгуулан Хил хамгаалах байгууллага дээр ирж тээврийн хэрэгсэлд үзлэг хийж нэвтрүүлэх дарааллаар явагддаг. Хилийн ... дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх тасгаас цахим орчинд байршуулсан .. болон ... тооны тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргадаг..." гэх мэдүүлэг /9-р хх-ийн 8/

Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2021 оны 04 дүгээр 10-ны өдөр би ахлах алхагч М-тэй гүний хаалт хэсэгт үүрэг гүйцэтгэж байхад М надад хэлээд ............... улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь Т.т.т ХХК-ийн тээврийн хэрэгслүүд юм байна. Групп дээр мэдээллийг нь тавиад нэвтрүүл гэсний дагуу тус өдрийн 13 цаг 07 минутад 1-6 ээлж түр нэртэй групп мэдээллийг байршуулан гүний хаалт цэгээр нэвтрүүлэн оруулсан байна. Тус өдрийн 14:30 минутад дэд ахлагч А 1-6 ээлж түр нэртэй цахим группэд .......... улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хяналт шалгалтаар ороод хилээр гаргахад бэлэн боллоо гэсэн чат байршуулсан байна...” гэх мэдүүлэг /9-р х.х- ийн 14-15/

Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тээврийн хэрэгсэл гарах чиглэлд хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн байгууллага, Хил хамгаалах байгууллага гэсэн дарааллын дагуу Хилийн тухай хуульд зааснаар үзлэг шалгалт хийж нэвтрүүлдэг. Одоо ковид өвчний үед улсын хилээр гарах тээврийн хэрэгслүүдийг сумын онцгой комиссоос хяналт тавьж, манай хилийн ..........-р анги зохион байгуулан улсын хилээр Хилийн тухай хуульд заасны дагуу гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хэрэгслийг хяналт шалгалтын бүсэд оруулах, гаргах гэсэн хуулийн заалтын дагуу Хил хамгаалах байгууллага хариуцан ажиллаж байна. Улсын хилээр гарахаар өөрийн хүсэлтээр ирсэн тээврийн хэрэгслийг ирсэн өдрийн дарааллаар нь бүртгэж бүртгэлд оруулан нэвтрүүлж байгаа. Ингэж бүртгэж нэвтрүүлэхдээ 4 эгнээгээр нь оочирлуулж бүртгэн нэвтрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл манай байгууллага хилээр гарах хүсэлтэй байгаа тээврийн хэрэгсэл /жолооч/-ийг дараалалд оруулан оруулсан дарааллын дагуу оочирлуулан энэ талаараа нийтийн сүлжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаараар байршуулан гаргаж байна. Цахим орчимд байршуулсан 561 болон 466 тооны машины жагсаалтыг Замын-Үүд дэх Хилийн ...-р ангийн автозамын боомтын дарга хошууч Б.Б, төмөр замын боомтын дарга хошууч М.Э нар БНХАУ-ын талдаа we chat холбогдож өдөр, өдөрт хэдэн тээврийн хэрэгсэл БНХАУ-ын талд хүлээн авах тоог урьдчилан мэддэг. Жишээ нь БНХАУ-аас 2021 оны 04 дүгээр 28-ны өдөр 30 тээврийн хэрэгсэл оруулна гэвэл бид ачаатай 15 тээврийн хэрэгсэл, ачаагүй 15 тээврийн хэрэгслийг оочир дарааллын эхнээс нь нэвтрүүлдэг. БНХАУ-аас 2021 оны 03 дугаар 20-ны үеэс 2021 оны 04 дүгээр 06-ны өдрийг хүртэл тээврийн хэрэгсэл нэвтрүүлээгүй бөгөөд З автозамын боомтод улсын хилээр нэвтрэх ачааны автомашины бөөгнөрөл үүссэн. 2021 оны 04 дүгээр 07-ны өдрөөс өдөрт 20 ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, 04 сарын 11-ний өдрөөс 50 ачааны тээврийн хэрэгсэл, 04 сарын 14-ний өдрөөс 100 ачааны тээврийн хэрэгсэл нэвтрүүлж эхэлсэн. 2021 оны 07 дугаар 07-ны өдрөөс 04 дүгээр 23-ны өдрийг хүртэл 35 албан бичгийн цохолтыг үндэслэн 98 тээврийн хэрэгсэл оочир дараалалгүйгээр нэвтэрснийг миний бие бүртгэсэн байгаа. Д аймгийн З сумын онцгой комиссоос улсын хил дээр тээврийн хэрэгсэл солилцох түр журам гарсан, энэ журмыг үндэслэн БНХАУ-ын талтай тээврийн хэрэгсэл харилцан солилцон ажиллаж байна..." гэх мэдүүлэг /9-р хх-ийн 20-22/

 Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Улсын хилээр нэвтрэх ачааны тээврийн хэрэгслийг хилийн боомтод мөрдөх журмын дагуу нэвтрүүлдэг. Энэ журмыг 2021 оны эхээр Гааль, Мэргэжлийн хяналтын алба, Хилийн .. дугаар ангийн удирдлагууд хамтарч баталсан журам байдаг бөгөөд уг журамд заасны дагуу Улсын хилээр ачаа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байгаа... БНХАУ-руу нэвтрэх гэж байгаа ачааны тээврийн хэрэгслүүдийг Хилийн ...-р ангиас оочир дарааллыг зохион байгуулж байгаа..." гэх мэдүүлэг /9-р хх-ийн 25-26/

Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр 17-ны өдөр 7 дугаар цэг дээр үүрэг гүйцэтгэж байхад... ...х/ч Э-ын 2021 оны 04 дүгээр 17-ны өдрийн 1-6 групп дээр тавьсан жагсаалтын... ............нар нь Т.т.т ХК-ийн машинууд ирнэ тэд нар албан тооттой гэж хэлээд оруул гэж хэлдэг тэгээд тухайн дугааруудыг тухай бүрд нь өгдөг..." гэх мэдүүлэг /9-р хх-ийн 36/

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Чөлөөт бүсийн зам талбайг ашиглан дараалалд оруулж хилийн хяналт шалгалтын бүсэд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хилийн бүсэд ___ тээврийн хэрэгслийг нэвтрүүлж дараалалд оруулсан. Тухайн дараалалд оруулсан том оврын тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргаж жолооч нарын холбоо болон ард иргэдэд нээлттэй зарладаг байсан...... Сумын онцгой комисс хуралдаж 3-н хаалтын гадна талд оочирлож байгаа тээврийн хэрэгслүүдийн номер дугаарыг ирсэн дарааллаар нь бүртгэлжүүлэх хил нээхэд тухайн дарааллаар нь оруулах бэлтгэлийг ханган дарааллын дагуу өнөөдрийг хүртэл 1300 гаруй том оврын тээврийн хэрэгслүүдийг БНХАУ-ын тал руу нэвтрүүлээд байна. Чөлөөт бүсийн хашаанд оруулан том оврын тээврийн хэрэгслийн бүртгэлийг авто замын шалган нэвтрүүлэх застав буюу хошууч Б.Б, хошууч М.Э, хошууч Д.Э нар бүртгэлжүүлж дараалалд оруулан хилээр нэвтрүүлсэн. .. тээврийн хэрэгслийн хувьд улс орны чухал ачаа бараа болох Т.т.т ХХК -ний машинууд Соёлын яам, Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Төмөр зам гэх мэт газруудаас манай ангид албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн дагуу ангийн дарга Н хүлээж албан бичгүүдийг цохдог. Ангийн дарга тухайн үед оочирт оруулж нэвтрүүл, эсхүл шалгаж танилцуул гэж цохдог. Би тухайн албан бичгийг аваад авто замын боомтын дарга Б рүү шилжүүлдэг байсан....... .... тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхэд ангийн даргаас зөвшөөрөл авч гаргаж байсан..." гэх мэдүүлэг /9-р хх-ийн 42/

Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 04 дүгээр 23-ны өдөр З сумын .... дугаар баг гүний гарч буюу шинэ 3-н хаалт дээр замын хаалтын цагийн манаа хийж байсан... ...Энэ өдөр гүний гарц 3-н хаалтын гадна талд оочирлож байгаа том оврын тээврийн хэрэгслээс огт машин авахгүй гэж боомтын дарга Б.Б үүрэг өгсөн... 12:00 цагийн үед 3-н хаалтын урд талын засмал зам дээр 14-н хөргүүртэй том автомашин эгнээд зогсчихсон байсан... ...Б.Б миний дугаар руу өрийн .......... дугаарын утаснаас залгаад 3-н хаалтын хажууд засмал дээр сая ирсэн 14-н том оврын тээврийн хэрэгсэл байгаа дугаарууд нь групп дээр байгаа тулгаад гаргаарай гэж үүрэг өгсний дагуу дээрх 14 тээврийн хэрэгслийн дугааруудыг тулгаж хил рүү нэвтрүүлсэн.......2021 оны 04 дүгээр 23-ны өдөр боомтын дарга хошууч Б.Б ярьсан ..............  дугаартай тээврийн хэрэгслүүдийг чөлөөт бүсийн хашаа руу оруулсан..." гэх мэдүүлэг /9-р хх-ийн 57-58/

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2021 оны 04 дүгээр 19-ний өдөр "Г.г" хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх хугацаанд манай ажлын ээлжийн /1-6 ээлж/ гэсэн нэртэй фейсбүүк чат дээр манай боомтын дарга, хошууч Б.Б......З сумын засаг дарга Б.А-ын 2021 оны 04 дүгээр 19-ний өдрийн 1/376 дугаартай тоот албан бичгээр .......... гэсэн 2 тээврийн хэрэгслийг гүний гарцаар оочиргүй нэвтрүүл гэж хэлсний дагуу тухайн 4 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн..." гэх мэдүүлэг /9-р хх-ийн 68/

Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Хоосон буюу ачаагүй машиныг гүний гарцаар оочир дараалалтай чөлөөт бүсийн хашаанд оруулдаг. Дараа нь машинууд дарааллын дагуу шалгалтын 2 дугаар цэг дээрх алба хаагч дээр оочирт заагдсан машины улсын дугаар жолоочийн мэдээллийг шалгуулж нарийн хуудас авснаар цааш шалгалтын 7 дугаар цэг дээр ирдэг. Шалгалтын 7 дугаар цэг дээр мэргэжлийн хяналт, гаалийн байгууллага хяналт шалгалтыг хийсний дараа тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байгаа хилийн цэргийн алба хаагч нар нарийн хуудас дээрх мэргэжлийн хяналт, гаалийн тамга тэмдэг, баримт бичиг, тээврийн хэрэгслийн үзлэг шалгалтыг хийж цааш улсын хилээр нэвтрүүлдэг. Ачаатай машин хуучин 3-ын хаалтаар сая дурдсан хяналт шалгалтын дагуу шалгалтын 6 дугаар цэг дээр шалгуулж цааш улсын хилээр нэвтэрдэг..." гэх мэдүүлэг /9-р хх-ийн 86/

Гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Байгууллагад ирж буй албан бичгүүдийг тухайн өдөр гарч байсан шалган нэвтрүүлэх байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч нь бүртгэж аваад надад ирүүлдэг. Үүний дараа би тус албан бичгийг тасгийн дарга хошууч Э.С-т хүлээлгэн өгөөд ангийн захирагчид танилцуулан хэрхэн шийдвэрлэх талаар цохолт хийлэгдэг. Ангийн захирагчийн цохолтын дагуу холбогдох албан тушаалтнуудад бүртгэлээр танилцуулж гарын үсгээр баталгаажуулдаг....... Автозамын шалган нэвтрүүлэх боомтын экспорт хяналтын хэсгээр БНХАУ-ын Эрээн хот хилийн боомтын чиглэлд гарах гэж буй /ачаагүй/ ачааны тээврийн хэрэгслүүдийг дараалал харгалзахгүйгээр нэвтрүүлэх талаар төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн албан бичиг, хүсэлтийг манай ангийн захирагчийн шийдвэр цохолтгүйгээр тус ангийн...... тасгийн дарга нар нь хүлээн авч шийдвэрлэж болохгүй...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 91/

Гэрч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Дээрх бичгүүдийг " Т.т.т ХХК-ийн зөвлөх Д.Ж гэх хүнээс авч Хилийн цэргийн .... дугаар ангийн авто замын боомтын дарга Б.Б-т өгсөн. Мөн дээрх бичигт дурдсан ............ эдгээр тээврийн хэрэгслүүд нь " Т.т.т ХХК-ийн тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэх автомашин биш байсан Б.Б надаас жагсаалтдаа оруулаад өг гэж гуйсны дагуу би " Т.т.т ХХК-ийн зөвлөх Д.Ж-д хэлэхэд жагсаалтад орсон байсан. ...Тухайн үед Б.Б надаас гуйгаад дээрх машинуудын улсын дугаарыг нь мессежээр явуулсан, би О.Ж-д хэлээд О.Ж-т хүснэгтэд оруулж хэвлээд над руу зургийг нь дараад явуулахаар нь би Б.Б рүү явуулдаг байсан. О.Ж мартсан байж магадгүй ээ, би түүнд автомашинуудыг улсын дугааруудыг өгч О.Ж-д хүснэгтэн жагсаалт гаргаж над руу зургийг нь явуулахаар би Б.Б рүү өгдөг байсан. Б.Б надтай утсаар яриад хэдэн автомашиныг " Т.т.т ХХК-ийн ачаа тээвэрлэх автомашинуудтай явуулчихмаар байна гэж гуйдаг байсан ингэхдээ утсаар яриад араас нь машиныхаа улсын дугаарыг явуулдаг байсан" Т.т.т ХХК-ийн ачаа тээвэрлэх автомашинууд нь нүүрсний барьцалдуулагч бодис тээвэрлэдэг байсан хилээр гарах процесс нь удааширвал У хотод сайжруулсан түлш тасрах учир Засгийн газраас чиглэл өгсөн учир саадгүй, тухайн өдрийн түлш тасрах учир Засгийн газраас чиглэл өгсөн байсан учир саадгүй, тухайн өдрийн оочир дараалал үүсгэхээс өмнө өглөө эрт хилээр нэвтэрдэг...гэх мэдүүлэг /9-р хх-ийн 95х, 18-р хх-ийн 133/,

Гэрч Ц.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:".......... улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь " Т.т.т ХХК-ийн ачааг БНХАУ-аас тээвэрлэн орж ирнэ гэж оочир дараалалгүй нэвтэрсэн тээврийн хэрэгслүүд байгаа Би өөрийн биеэр хяналт шалгалт хийж гүний хаалтаар нэвтрүүлсэн..... " Т.т.т болон өөр албан бичгийн талаар надад мэдэх зүйл байхгүй..." /9-р хх-ийн 120/

Гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Х дарга 2021 оны 01 дүгээр сарын үед над руу өөрийнхөө ... дугаараас залгаад ............... улсын дугаартай автомашин оочиргүй гарна. Хараагүй юм шиг байж байгаад гаргаарай. Хил хамгаалахын Б-т хэлчихсэн байгаа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /15-р хх-ийн 225/

Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Хилийн ..... дүгээр ангид ажиллаж байсан болохоор мэднэ... Б.Б-тэй өөрөө холбогдож ачаа бараа ачих боломж байна уу гээд ярьсан. Тэгээд шууд яриад оруулаагүй, ингэж ярьснаас хойш 15 хоногийн дараа Б.Б над руу яриад " Т.т.т ХХК-ийн ачаанд орох уу гэхээр нь би зөвшөөрөөд нэг удаа хилээр гараад буцаж орж ирэхдээ төрөл бүрийн бараа буюу карго ачаад орж ирсэн, эргээд ирэхэд харин оочир дараалал нь цэгцтэй дажгүй болсон. ....З нэг сар гаруй хүлээсэн байсан болохоор яг үнэндээ Б.Б-ийг их шаналгасан юмаа тэгээд  Т.т.т ХХК-ийн ачааг ачих ёстой байсан боловч карго ачаад ирсэн... .. улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хилээр гарсан..." гэх мэдүүлэг /16-р хх-ийн 41/

 Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...2020 оны 12 дугаар сард Б миний данс руу 2 сая төгрөг шилжүүлээд 1 сая төгрөгийг нь өөрийн Г банкны данс руу шилжүүлж, үлдэгдэл 1 сая төгрөгийг Б.Б нь өөрөө Х банкны данс хэлээд би тус Х банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед Б бид хоёр явж байсан ба Б намайг нэг эмэгтэй хүнтэй яриулаад тэр хүн миний дансыг авч мөнгө шилжүүлсэн юм.....Би тухайн үед " Т.т.т ХХК-ийн түлшинд явах гээд Б даргаас " Т.т.т ХХК-нд явах гэсэн юм та надад туслаач гээд .........улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугаарыг явуулсан. Тэгэхэд Б гэх хүний данс өгөөд тухайн данс руу 2 машины Э хотод байгаа Монгол жолооч нарын хөлс гээд 1 юанийг 435 төгрөгөөр бодоод хий. 2 машины мөнгө 2200 юаниар бодож хий гэхээр нь би 957,000 төгрөг Б гэх данс руу шилжүүлсэн. Б ах " Т.т.т ХХК-ийн нүүрсний түлшинд Г ах бид Хоёрыг оруулж өгсний хариуд шинэ жил болох гээд хэцүү байна шүү гээд байсан болохоор бид хоёр шинэ жилийн үеэр тус бүр 725,000 төгрөг нийтдээ шилжүүлж, түүний дараа хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж байсан. ...2021 оны 04 сард Б надтай утсаар яриад наад машинаа цаашаа аваад гараад ачаа олоод аччих гэхээр нь би ачаа олж ачуулсан ба тээврийн зардал гэж надад 4 сая төгрөг дансаар орж ирэхэд нь би Б-ээс мөнгө ороод ирлээ яах уу гэхэд тэрээр над руу 2,5 сая төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 1.5 сая төгрөгийг А эгч рүү шилжүүл гэхээр нь би үлдэгдэл мөнгийг нь А гэх эгч рүү шилжүүлсэн юм. /........ данс руу 2021 оны 04 дүгээр 26-ны өдөр 2.5 сая төгрөг шилжүүлсэн/... Б-ийн удирдлага дор ажиллаж байсан ба тэрээр миний дансыг ашиглаж хүнээс мөнгө авч байсан, мөн Ба дарга Г ах бид хоёрт тусалсны хариуд бид хоёрт мөнгө өгч байсан..." гэх мэдүүлэг /16-р хх-ийн 90-91/

Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Б-ийг сайн танихгүй Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн ........ дугаар ангийн авто замын шалган нэвтрүүлэх боомтын заставын дарга гэдгээр мэддэг байсан. ...Би Б рүү 440,000 төгрөг яагаад шилжүүлснээ санахгүй байна. Манай нөхөр надад хэлээд шилжүүлсэн юм болов уу..." гэх мэдүүлэг /16-р хх-ийн 115/

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г банкны .................... тоот данс руу 2020. Оны 07 дугаар 26-ны өдөр 700,000 төгрөгийг G гэх утгаар шилжүүлсэн найз Үүрийнцолмонгийн нөхөр Э-ийн Г миний дансаар шилжүүлсэн байх. Э.Г З сумын нутаг дэвсгэрт байрлах Б Плаза худалдааны төвийн шорлогийг хариуцан ажиллуулдаг байсан эхнэр Үүрийнцолмон нь надтай адилхан карго ачуулдаг..." гэх мэдүүлэг /16-р хх-ийн 117/

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  "...Хилийн цэргийн .... дугаар ангийн авто замын шалган нэвтрүүлэх боомтын даргаар ажиллаж байсан Б.Б гэх хүнийг танихгүй, манай ах Ц /..../ нь өөрөө жолооч хийнгээ тээврийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан, иргэн Г-ийн О-ийг танина манай компанид гэрээт жолоочоор ажиллаж байсан, мөн 2018 оны 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд " Т.т.т ХХК-ийн барьцалдуулагч бодисыг зөөж байсан. " Т.т.т ХХК-ийн зөвлөх Д.Ж-ыг танина, тээвэрлэлттэй холбоотой З сумандаа байрлаж компанитай холбоотой хил, гаалийн асуудлыг шийдвэрлэдэг байсан. Манай компанитай " Т.т.т ХХК нь гэрээтэй байсан бөгөөд хилээр барьцалдуулагч бодисыг зөөдөг байсан, өөр ачаа бараа тээвэрлэдэггүй байсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бид нар З суманд очиж чадахгүй байсан тул Г-ийн О нь манай тээврийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан, тухайн үед " Т.т.т ХХК-ийн нь хилээр нэвтрэхээс өмнөх өдөр нь мэдэгдэж манай компаниас " Т.т.т ХХК-д тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг өгч " Т.т.т ХХК-ийн нь цааш нь хилээр нэвтрэх албан бичгийг хүргүүлдэг байсан. Тухайн үед "" Т.т.т ХХК-ийн хүсэлтийн дагуу ямар тээврийн хэрэгслүүд ачаа барааг тээвэрлэх боломжтойг манай компанийн зүгээс жагсаалтаар хүргүүлж " Т.т.т ХХК нь хил хамгаалах байгууллагад албан бичгээр манай компаниас ирүүлсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг хүргүүлж хилээр нэвтрүүлж байсан, дээрх тээврийн хэрэгслүүд нь тухайн цаг хугацаанд нэвтэрсэн эсэхийг архивын баримтаас харж болно..." гэх мэдүүлэг /18-р х.х-ийн 80/

Гэрч О.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...С.Б ХХК-аас ирүүлсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг жагсаалт гаргаж Хилийн цэргийн .. дугаар ангид хүргүүлдэг байсан, ингэхдээ С.б ХХК-ийн төлөөлөгч Г.О ах надад тээвэрлэлт хийх тээврийн хэрэгслийн улсын дугаар, маркийн мэдээллийг өгч би жагсаалтад оруулж хил хамгаалах байгууллагад өгдөг байсан. ...Би С.б ХХК-ийн төлөөлөгч О-ийн өгсөн жагсаалтын дагуу тээврийн хэрэгслийн өгдөг байсан. Б.Б нь мэдээллийг Хилийн цэргийн ... дугаар ангид О-ийг гуйгаад О нь надад жагсаалт гаргаж өгөхдөө дээрх тээврийн хэрэгслийн жагсаалыг нэмж бичиж өгсөн байж магадгүй. ..." гэх мэдүүлэг /18-р хх-ийн 93/,

 

Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би " Т.т.т ХХК болон "С.Б" ХХК-д ажиллаж байгаагүй, ачаа тээврийг нь хийж байгаагүй..." гэх мэдүүлэг /18-р хх-ийн 135/

Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...Миний ... улсын дугаартай...... маркийн ачааны машин нь хөргөгчтэй хүнс тээврийн автомашин байгаа юм, барьцалдуулагч бодис тээвэрлэх боломжгүй юм..." гэх мэдүүлэг /18-р хх-ийн 138/

Гэрч Ч.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би "Т.т.т" ХХК болон "С.Б" ХХК-д ажиллаж байгаагүй, дээрх компаниудын ачаа тээвэрлэхээр ямар нэгэн байдлаар уулзаж тээвэрлэж байгаагүй... "гэх мэдүүлэг /18-р хх-ийн 158-р/

Гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2012 онд Ш.Т-тэй танилцаж байсан, Ш.Т нь БНХАУ-н Эрээн хот руу ............маркийн автомашинтай гардаг байсан тэр үеэс нь таньж мэдэх болсон, өөрөөр хэлбэл 2012 оноос хойш таньж мэднэ гэсэн үг. ... маркийн ...................улсын дугаартай ачааны автомашин, ..... маркийн .............. улсын дугаартай ачааны автомашинуудыг жолоодож байгаагүй ээ, би ачааны автомашин жолоодох эрхгүй, барьж чаддаггүй юм. Би ачааны автомашин эзэмшиж байгаагүй бөгөөд ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй..." гэх мэдүүлэг /18-р х.х-ийн 187-188/

Гэрч Д.О-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би өөрийн найз Ш.Т-ийн хамт ......... маркийн ............ улсын дугаартай ачааны автомашиныг 2020 оны 03 дугаар сард 60 сая төгрөгөөр худалдан худалдан авч тухайн үед буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ш.Т-ийн нэр шилжүүлж байсан, тухайн үед Ш.Т бид 2 нийлж авч байсан бөгөөд Ш.Т уг автомашинаар манай төрсөн ах Д.Б-ыг цалинжуулж тээвэрт явуулдаг байсан, ингээд би Ш.Т-өөс 2021 Оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Одоо уг тээврийн хэрэгслийг манай ах Д.Б ашиглаж байгаа. 2019 онд Ш.Т бид 2 ... маркийн ................. улсын дугаартай ачааны автомашиныг мөн нийлж авсан. Тухайн бид нийлж тээвэр хийдэг байсан бөгөөд уг автомашиныг анх миний нэр дээр зээл авч худалдан авч байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Ш.Т рүү шилжүүлсэн бид 2 хамтран ажиллаж дээрх 2 тээврийн хэрэгслийг өр зээл тавьж аваад өрөө дарсны дараагаар өөр өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан юм. Би Ш.Т-тэй 2018 онд анх танилцсан санагдаж байна, мөн миний адил ачаа тээвэр хийдэг залуу юм, ингээд бид 2 хамтран ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сараас тус тусдаа ажиллах болсон. Э.Г нь Ш.Т-ийн найз байгаа юм, Ш.Т-ийн найз гэдгээр нь мэднэ, өөр харилцаа холбоо байхгүй, хамтран ажиллаж байгаагүй ээ. Хилийн цэргийн ....... дугаар ангийн Авто замын шалган нэвтрүүлэх боомтын даргаар ажиллаж байсан Б.Б буюу Т гэх хочтой залууг зүс танина, өөр харилцаа холбоо байхгүй, харин Ш.Т түүнийг таньдаг найзууд байгаа юм. 2020 оны хавраас Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын хилээр гарах БНХАУ-д зорчиход төвөгтэй, цаг хугацааны хувьд удаан болж эхэлсэн, Ш.Т бид 2 ... маркийн ............ улсын дугаартай ачааны автомашин, ....... маркийн ............... улсын дугаартай ачааны автомашинаар хамтран ажиллаж байхад би БНХАУ-аас ачих ачаа барааг олдог байсан бөгөөд уг 2 тээврийн хэрэгслээр хилээр нэвтрэх, оочир дараалалд орох асуудлыг Ш.Т хариуцдаг байсан, миний хувьд уг 2 тээврийн хэрэгслээр хилээр нэвтэрсэн тохиолдол бараг байхгүй, тухайн үед ямар шалтгаанаар Ш.Т рүү шилжүүлсэн гэхээр бид хамтран ажиллаж байсан учраас бараг данс нэг, нэг нэг рүүгээ мөнгө шилжүүлэх шаардлага байнга шахуу байдаг байсан..." гэх мэдүүлэг /18-р х.х-ийн 190-191/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 2 дугаар сард БНХАУ-д корона вирус гарч Монгол Улс хилээ хаасан, ингээд 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хил нээсэн гэхдээ зорчигч тээврийн хөдөлгөөнийг хааж харин ачаа тээврийн хөдөлгөөнийг явуулсан, тэгэхдээ БНХАУ-н талаас нэвтэрсэн тээврийн хэрэгсэл болон жолооч нар нь гаалийн хашаанаас гарахгүй байхаар зохицуулж байсан. ...Оочир дарааллыг Хилийн цэргийн ....... дугаар ангийн захирагчийн баталсан журмын дагуу оочир дарааллыг зохицуулдаг байсан бөгөөд бид нар тээврийн Хэрэгслийн дарааллыг зохицуулдаггүй байсан..." гэх мэдүүлэг /19-р хх-ийн 15/

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 02/

Орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-47/

Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х.х-ийн 140/

Улсын хилээр дараалал харгалзахгүй нэвтэрсэн тээврийн хэрэгслийн судалгаа /1-р хх-ийн 199-202/

"Т.т.т" ХХК -ийн тээврийн хэрэгслийн жагсаалт /1-р хх-ийн 146- 147, 150, 167, 166, 205/

2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 04  дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл улсын хилээр гарах чиглэлд нэвтэрсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл /2-р хх-ийн 08-30/

Автотээврийн үндэсний төвийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 162 дугаартай албан бичгээр ирүүлсэн улсын хилээр ачаагүй гарсан тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн бичиг авсан бүртгэл /2-р хх-ийн 32-35/

Улсын онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай "коронавируст халдварын тархалтын "Улбар шар" түвшинд шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын 11 дүгэр зүйл" /2-р хх-ийн 53/

Дорноговь аймгийн онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 156 дугаартай "Үүрэг, чиглэл хүргүүлэх тухай" албан бичиг /2-р хх-ийн 57-59/

Дорноговь аймгийн 2021 оны 40 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай "Коронавируст халдвар тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" шийдвэр /2-р хх-ийн 60/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 145 дугаартай "Хамтран ажиллах тухай" албан бичиг /2-р хх- ийн 61/

Улсын онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4473 дугаартай "Хилээр нэвтрүүлэх тухай" албан бичиг /2-р хх-ийн 64/

Улсын хилээр нэвтрэх ачааны автомашины оочир дарааллын судалгаа /2- р х.х-ийн 80/

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаартай "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" тогтоол /2-р хх-ийн 85/

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3454 дугаартай Зам, тээврийн хөгжлийн сайдад хүргүүлсэн "Үүрэгжүүлэх тухай" албан бичиг /2-р хх-ийн 86/

Хилийн Замын-Үүд боомтод мөрдөх тухай журам /4-р хх-ийн 218-225/

 Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 134,158-166/

Мөрдөгчийн 2021 оны 04 сарын 30-ны өдрийн шүүгдэгч Б.Б-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 5-р хх-ийн 134-160/

Мөрдөгчийн 2021 оны 04 сарын 27-ны өдрийн шүүгдэгч Ш.Т-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 5-р хх-ийн 195-197/

Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 195-197/

Мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 210-211/

"С.Б" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/12 дугаартай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд "Т.т.т" ХХК-ийн даалгавраар утаагүй түлшний барьцалдуулагч эд болон бусад ачааг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн жагсаалт /18-р хх-ийн 81-82/

 

Б.Б-ийн Г банкны ....... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /18-р хх-ийн 126-127/

Ш.Т-ийн Х банкны ...... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /18-р хх-ийн 128-129/

 

Ш.Т-ийн Хаан банкны ......... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /18-р хх-ийн 128-129-р хуудас/,

......... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн тээвэрлэсэн барааны мэдээлэл /19-р хх-ийн 202-211/

Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5317 дугаартай албан бичиг, хавсралт, /17-р х.х-ийн 227-237/

Улсын ......... тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаа бүртгэлийн мэдээлэл /17-р х.х-ийн 93-96, 101-102/

"С.Б" ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/12 дугаартай албан бичиг хавсралтууд /18-р х.х-ийн 81-91/

Шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 250/

Шүүгдэгч Ш.Т-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /18-р хх-ийн 237/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

1. Шүүгдэгч Б.Б-ь холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь шүүгдэгч Б.Б-йг "С.Б" ХХК-ийн төлөөлөгч Г.О-д 2021 оны 4 дүгээр .............-60 ДГО, 83-........... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугаарыг шахмал түлшний барьцалдуулагч тээвэрлэх тээврийн хэрэгсэл мэтээр "Т.т.т" ХХК -ийн жагсаалтад оруулахаар нөлөөлөн эрх мэдэл албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашигласны улмаас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн ......... дугаар ангийн захиргаанаас "С.Б" ХХК-д хамааралгүй улсын ::::::::::::: улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох боломжийг бүрдүүлж, Монгол Улсын хилээр буюу Д аймгийн За сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах З авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2021 оны 04 сарын 09-ний өдөр .......... улсын дугаартай, 2021 оны 04 сарын 10-ны өдөр улсын .......... дугаартай, 2021 оны 04 сарын 12-ны өдөр улсын ........... дугаартай, 2021 оны 04 сарын 17-ны өдөр улсын ........... дугаартай, 2021 оны 04 сарын 18-ны өдөр улсын .............. дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг тус тус нэвтрүүлэх чиглэлийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өгч нэвтрүүлэн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь гэрч Г.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Дээрх бичгүүдийг "Т.т.т" ХХК -ийн зөвлөх Д.Ж гэх хүнээс авч Хилийн цэргийн .... дугаар ангийн авто замын боомтын дарга Б.Б-т өгсөн. Мөн дээрх бичигт дурдсан .............. эдгээр тээврийн хэрэгслүүд нь ""Т.т.т" ХХК-ийн тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэх автомашин биш байсан Б.Б надаас жагсаалтдаа оруулаад өг гэж гуйсны дагуу би "Т.т.т" ХХК -ийн зөвлөх Д.Ж-д хэлэхэд жагсаалтад орсон байсан. ...Тухайн үед Б.Б надаас гуйгаад дээрх машинуудын улсын дугаарыг нь мессежээр явуулсан, би О.Ж-д хэлээд О.Ж хүснэгтэд оруулж хэвлээд над руу зургийг нь дараад явуулахаар нь би Б.Б рүү явуулдаг байсан. О.Ж мартсан байж магадгүй ээ, би түүнд автомашинуудын улсын дугааруудыг өгч О.Ж хүснэгтэн жагсаалт гаргаж над руу зургийг нь явуулахаар би Б.Б рүү өгдөг байсан. Б.Б надтай утсаар яриад хэдэн автомашиныг ""Т.т.т" ХХК-ийн ачаа тээвэрлэх автомашинуудтай явуулчихмаар байна гэж гуйдаг байсан ингэхдээ утсаар яриад араас нь машиныхаа улсын дугаарыг явуулдаг байсан. ""Т.т.т" ХХК-ийн ачаа тээвэрлэх автомашинууд нь нүүрсний барьцалдуулагч бодис тээвэрлэдэг байсан хилээр гарах процесс нь удааширвал У хотод сайжруулсан түлш тасрах учир, Засгийн газраас чиглэл өгсөн байсан учир саадгүй, тухайн өдрийн оочир дараалал үүсгэхээс өмнө өглөө эрт хилээр нэвтэрдэг /9-р хх-ийн 95х, 18-р хх-ийн 133/, гэрч О.Ж-тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...С.Б ХХК-аас ирүүлсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг жагсаалт гаргаж Хилийн цэргийн ... дугаар ангид хүргүүлдэг байсан, ингэхдээ С.Б ХХК-ийн төлөөлөгч Г.О ах надад тээвэрлэлт хийх тээврийн хэрэгслийн улсын дугаар, маркийн мэдээллийг өгч би жагсаалтад оруулж хил хамгаалах байгууллагад өгдөг байсан. ...Би С.Б ХХК-ийн төлөөлөгч О-ийн өгсөн жагсаалтын дагуу тээврийн хэрэгслийг өгдөг байсан. Б.Б нь мэдээллийг Хилийн цэргийн .... дугаар ангид О-ийг гуйгаад О нь надад жагсаалт гаргаж өгөхдөө дээрх тээврийн хэрэгслийн жагсаалтыг нэмж бичиж өгсөн байж магадгүй..." гэх мэдүүлэг /18-р хх-ийн 93/, "Т.т.т" ХХК-ийн тээврийн хэрэгслийн жагсаалт /1-р хх-ийн 146-147, 150, 167, 166, 205/, "С.Б" ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/12 дугаартай 2021 оны 4 сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд "Т.т.т" ХХК -ийн даалгавраар утаагүй түлшний барьцалдуулагч эд болон бусад ачааг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн жагсаалт /18-р хх-ийн 81-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах байр суурьтайгаар,

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч С.М, шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтайгаар тус тус мэтгэлцэв.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

Энэ хуульд заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэдгийг энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж ойлгохоор хуульчилсан байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийг нотолсон гэрч Г.О, О.Ж нарын мэдүүлэг, "Т.т.т" ХХК-ийн тээврийн хэрэгслийн жагсаалт /1-р хх-ийн 146-147, 150, 167, 166, 205/, "С.Б" ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/12 дугаартай 2021 оны 4 сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд ""Т.т.т" ХХК-ийн даалгавраар утаагүй түлшний барьцалдуулагч эд болон бусад ачааг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн жагсаалт /18-р хх-ийн 81-82/ зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Б-ийг  "С.Б" ХХК-ийн нэр дээр .......... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугаарыг шахмал түлшний барьцалдуулагч тээвэрлэх тээврийн хэрэгсэл мэтээр "Т.т.т" ХХК-ийн тээврийн хэрэгслийн жагсаалтад оруулж, улсын хилээр гаргасан гэх үйлдлийг нотолж байгаа болохоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бусад шинжүүдийг нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь “С.Б” ХХК-ний нэр дээр дээрх ........... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн дугаарыг шахмал түлшний барьцалдуулагч тээвэрлэх тээврийн хэрэгсэл мэтээр "Т.т.т" ХХК-ийн жагсаалтад оруулж, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байснаараа албаныхаа эрх ашгийн эсрэг ямар үйлдэл хийсэн, хувийн ямар ашиг сонирхлоо  гүйцэлдүүлэхээр өөртөө болон бусдад ямар давуу байдал бий болгосон, хэн нэгэнд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон  шинжүүдийг шалгаж тогтоогоогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд “Би дээрх ............ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн эздийг танихгүй, хэн ямар ачаа ачиж орж ирснийг мэдэхгүй” гэж мэдүүлдэг. Хавтаст хэрэгт дээрх тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч, өмчлөгч нь хэн болох, мөн тээврийн хэрэгсэлд ачаа ачсан этгээдүүд нь хэн болох, шүүгдэгч Б.Б-тэй  ашиг сонирхлын зөрчилтэй эсэх, ашгийн төлөө үйл ажиллагаагаараа холбоотой нэгдмэл сонирхолтой этгээд мөн эсэх, мөн эдгээр тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр гаргаж өгснөөрөө хэн нэгэнд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон байдал нь нотлогдоогүй гэж үзэв.

  Иймд Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,   шүүгдэгч Ш.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заасан эрүүгийн хэргийн талаар

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь шүүгдэгч Б.Б-ийг Д аймгийн З сум болон Бүгд Найрамдах Х Ард Улсын Ө М-ын Ө.З.О.Э хот хооронд ачаа, бараа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг найз болох хахууль өгөгч Ш.Т-ийн Коронавирус халдвар /Ковид-19/ цар тахлын үеэр ... загварын улсын ............... улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслүүдийг хилээр түргэн шуурхай байнга нэвтрүүлэн ашиг олох..." гэсэн ашиг сонирхлынх нь үүднээс 2020 оны 07 сарын 28-ны өдөр, 08 сарын 01-ний өдөр, 08 сарын 12-ны өдөр, 12 сарын 22-ны өдөр тус тус 4 удаагийн үйлдлээр, ......... загварын улсын ............ дугаартай ачааны тээврийн хэрэгслийг 2020 оны 07 сарын 28-ны өдөр, 08 сарын 01-ний өдөр, 08 сарын 12-ны өдөр, 10 сарын 04-ний өдөр, 12 сарын 20-ны өдөр, 2021 оны 02 сарын 03 болон 25-ны өдрүүдэд тус тус 7 удаагийн үйлдлээр, ................ загварын улсын ................ дугаартай ачааны тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр буюу Д аймгийн З сумын ...-р багийн нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 07 сарын 28-ны өдөр 530,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 01-ний өдөр 460,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 02-ны өдөр 760,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 11-ний өдөр 850,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг буюу нийт 9,200,000 төгрөгийг Г банкны ......... тоот дансаар хахуульд авсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ш.Т-ийг Д аймгийн З боомтоор 2020 оны 07 сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын ............... дугаартай тээврийн хэрэгслийг 4 удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлж, 2020 оны 7 сарын 28-ны өдрөөс 2021 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7 удаагийн үйлдлээр хилээр нэвтрүүлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2020 оны 7 сарын 28-ны өдөр 530,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 01-ний өдөр 460,000 төгрөгийг, 2020 оны 08 сарын 12-ны өдөр 500,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 02-ны өдөр 760,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 11-ний өдөр 850,000 төгрөгийг, 2021 оны 02 сарын 24-ний өдөр 100,000 төгрөгийг тус тус Г банкны ..... тоот данс руу шилжүүлж Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн .................. дугаар ангийн Автозамын шалган нэвтрүүлэх заставын дарга, хошууч Б.Б-ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 9,200,000 төгрөгийн хахууль өгсөн г

Гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах байр сууринаас

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.М, Э.Т нар шүүгдэгч Б.Б, Ш.Т нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтайгаар тус тус мэтгэлцэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ийг хахууль авсан, шүүгдэгч Ш.Т-ийн хахууль өгсөн гэх үйлдлүүдийг хангалттай эргэлзээгүйгээр нотолж чадаагүй болно. Шүүгдэгч нарын хахууль авсан, өгсөн үйлдлийг шүүгдэгч нарын арилжааны банкнуудын дансны гүйлгээгээр нотлох боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б-ийн Г банкны ........ тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /18-р хх-ийн 126-127/, шүүгдэгч Ш.Т-ийн Х банкны ......... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /18-р хх-ийн 128-129/ зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч нар нь хоорондоо мөнгө төгрөг шилжүүлж байсан болохыг нотолж байгаа болохоос авлига авч өгөлцсөнийг нотлоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн Нийтийн албан тушаалтан хахууль авах, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн Хахууль өгөх гэмт хэргийн субьектив талын санаа зорилго, сэдэлт зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ш.Т шүүх хуралдаанд “Энэ хэрэг гарахаас өмнө болон хойно бие биедээ өгөлцөж авалцаж байсан мөнгөний асуудал байгаа хэрэг дээр 500,000 төгрөг өгсөн гээд байгаа тэрийг над руу Б буцаагаад шилжүүлсэн байгаа. 2, 3 хоногийн л дараа шүү дээ. Б над руу мөнгө хийснийг биш, би Б-ийн данс руу мөнгө хийснийг гаргаж ирж тавиад байх юм. Б надаас мөнгө авдаг, зээлдэг, одоог хүртэл өртэй л байгаа. Гэр бүлийн найзууд шүү дээ. Б буцаагаад миний данс руу мөнгө хийгээд байгааг гаргаж ирэхгүй байж, зөвхөн Т өгөөд машинаа гаргаад байна гэж яриад байгаа юм. Тухайн үед хил дээр машины оочир дараалал үүсээгүй байсан учир би хахууль өгөх ямар ч шаардлага байхгүй” гэж мэдүүлдэг.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд “Тухайн үеийн цаг хугацаанд авто замын боомт дээр ямар ч оочир дараалал үүсээгүй байсан. Цаанаасаа Э хот руу ямар ч ачаа бараа орж ирэхгүй, зөвхөн ачаа бараа нь бэлэн байгаа машинууд л гардаг байсан. Гарах машин ч олдохгүй байсан. Оочир дараалал үүсээгүй байхад би энэ хүнээс мөнгө аваад улсын хилээр нэвтрүүлээд байх шаардлага байхгүй” гэж тус тус мэдүүлдэг. Шүүгдэгч нарын эдгээр мэдүүлгүүдийг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үзнэ.

 Шүүгдэгч нарын хоорондоо мөнгө, төгрөг шилжүүлсэн нь цаг хугацааны хувьд Улсын хилээр гарах автомашины оочир дугаар байхгүй байсан нь шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн мөрдөгчийн 2021 оны 04 сарын 27-ны өдрийн шүүгдэгч Ш.Т-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 5-р хх-ийн 195-197/ нотлох баримт нь шүүгдэгч нарыг арилжааны банкны данснуудад мөнгө шилжүүлсний дараа яригдсан яриа тул үнэлэх боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,   шүүгдэгч Ш.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт бүхий л ажиллагааг хийсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтууд болох  Б.Б-ийн Г банкны ......... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /18-р хх-ийн 126-127/, Ш.Т-ийн Х банкны .......... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /18-р хх-ийн 128-129/, мөрдөгчийн 2021 оны 04 сарын 27-ны өдрийн шүүгдэгч Ш.Т-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 5-р хх-ийн 195-197/ зэрэг нь шүүгдэгч нарын авлига авсан, өгсөн гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хангалттай, эргэлзээгүйгээр нотолж чадаагүй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, Ш.Т нарыг цагаатгахаар шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хэрэгт сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байсан бусад хүмүүст хамааралтай нотлох баримтууд бөгөөд дэлхий нийтэд тархсан цар тахал Ковид-19 өвчний улмаас хил хорио тогтоож, Улсын хилээр гаргах ачааны автомашинуудын дарааллыг зохицуулсан, улсын хилээр гарсан, орсон авто машинуудын бүртгэл, тэдгээрийг нотолсон гэрч нарын мэдүүлгүүд байх тул үнэлээгүй болно.

 

Бусад асуудлын талаар

 

Цагаатгагдсан этгээд Б.Б нь 2 хоног баривчлагдсан, Б.Б, Ш.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэгжлэгийн үед хийсэн 9 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 20,000 төгрөгний дэвсгэрт 50 ширхэг, 10,000 төгрөгний дэвсгэрт 20 ширхэг нийт 1,200,000 төгрөг, “Xiaom Mi” загварын гар утас 1 ширхгийг Б.Б-т, “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Хуавэй”  загварын гар утас 1 ширхгийг М.Э-т, М.Б-ын “Самсунг галакси эс-6” загварын гар утас 1 ширхгийг  М.Б-д, “Самсунг галакси А30 эс” загварын 1 ширхэг гар утсыг Б.А нарт цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Мөн цагаатгагдсан этгээд Б.Б-т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Ш.Т- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.9, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц ургийн овогт Б-ийн Б /РД:, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-ийн Т /РД:/ нарт холбогдох эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, Ш.Т нарыг цагаатгасугай.

 

         2. Цагаатгагдсан этгээд Б.Б авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Ш.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

         3. Цагаатгагдсан этгээд Б.Б нь 2 хоног баривчлагдсан, Б.Б, Ш.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

         4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэгжлэгийн үед хийсэн 9 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 20,000 төгрөгний дэвсгэрт 50 ширхэг, 10,000 төгрөгний дэвсгэрт 20 ширхэг нийт 1,200,000 төгрөг, “Xiaom Mi” загварын гар утас 1 ширхгийг Б.Б-т, “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Хуавэй”  загварын гар утас 1 ширхгийг М.Э-т, М.Б-ын “Самсунг галакси эс-6” загварын гар утас 1 ширхгийг  М.Б-д, “Самсунг галакси А30 эс” загварын 1 ширхэг гар утсыг Б.А- нарт цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

 

         5. Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ