| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0144/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/142 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/142
2024 12 19 2024/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч О.А,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн С овогт С-ийн А-д холбогдох эрүүгийн ......... тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ....... дугаар сарын .....-ны өдөр Д аймгийн У суманд төрсөн, ............... настай, ........, ...............нд боловсролтой, ...................мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ............ хамт Д аймгийн З сумын ... дугаар баг ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Д аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, С овогт С-ийн А /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь согтуурсан үедээ Д аймгийн З сумын 1 дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах орон байранд 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Э.Т-ийн толгойн баруун хэсэгт нь гараараа цохиж зодон биед нь баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би архи хэтрүүлж уугаад тийм буруу зүйл хийсэн. Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад ийм зүйл болсон. Буруутай үйлдэл хийсэн гэдгээ ойлгож байна. Хохирогчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 167,017 төгрөгийг төлсөн. Хохирогч мөнгө нэхэмжлээгүй” гэжээ.
Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Мэндзандан гэх манай найзын төрсөн өдөр болоод хэсэг найзуудын хамт Заан паласын караокед орж дуулаад уугаад сууцгааж байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа тасарчихсан тэндээс яаж гарснаа санахгүй байна. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа заан паласын бааранд байж байсан бөгөөд нэг залуу та одоо очиж очиж намайг зодлоо гэх утга бүхий гомдсон байртай юм ярьж байсан би тэгээд тухай үед хүнтэй зодолдсон гэж бодсон. Тэгээд ер нь тэрнээс хойш юу болсон яасан талаар мэдэхгүй байна. Би өглөө нь гадаа машин дотор ганцаараа унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36/
Хохирогч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найз Д, Д-ийн найз нэрийг сайн мэдэхгүй байна бид 3 заан пын “...” баар луу 23:20 цагийн орчим орсон. Тухайн бааранд ороод 6 шил пиво авсан байж байгаад хүний нэг нэг шилийг уучхаад байж байсан. Тэгсэн Алдар гэх зүс таних хүн хэдэн залуучуудын хамт орж ирээд суусан. Тухайн Алдар гэх хүн нь манай хажуу талын ширээнд сууж байсан бөгөөд огт бие биетэйгээ юм яриагүй, харилцаа үүсгээгүй байхад намайг сууж байхад ар талаас гэнэт шууд миний баруун талын нүд рүү хойноос цохиод боосон. Тэгээд хамт явж байсан хүмүүс нь ирж салгаад аваад гарсан. Тэгээд миний хамраас цус гараад тухайн газраа үлдсэн. Нойл руу орж цусаа цэвэрлэчхээд ширээн дээрээ ирээд сууж байтал дахин нөгөө А гэх хүн нэг архи бариад миний хажууд ирж суугаад уучлаарай ах нь хүн андуурчихлаа гэх мэт зүйл ярьж байгаад тэгээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь гайгүй байлгүй гээд цагдаа гэлгүй явж байтал миний нүд бүрэлзээд тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагад хандсан. ...тухайн хүн гараараа миний баруун нүдний хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд боож байтал А гэх хүнтэй хамт явж байсан хүмүүс нь ирж салгасан. Миний баруун нүдний ухархайн яс хоёр газарт цууралт өгсөн. Нүдэнд цус хурсан байна. ... Шалтгаан нөхцөлийг нь мэдэхгүй байна шууд намайг цохисон. Тухайн өдөр тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа үүсгээгүй. Урьд өмнө нь ч харилцаа үүсгэж байгаагүй. ...Би А гэх хүнийг огт цохисон асуудал байхгүй. Намайг нэг удаа цохиход нь хамт явсан хүмүүс нь аваад гарсан. ...Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй. ...Би эмнэлгээр явж эмчилгээ хийлгэх биеэ үзүүлэх шаардлагатай байна. Тухайн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. ... Ерөнхий биеийн зовуурь эдгэсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй, цаашид нүдний ухархай зэрэг дахин үзлэг хийлгэвэл зардлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8/,
Иргэний нэхэмжлэгчээс ирүүлсэн албан тоот, түүний хавсралт /хх-ийн 10-12/,
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...гэмт хэргийн улмаас Э.Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 167,017 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан, үүнийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр болоод найз С.А, Б, А нарын хамт З сумын ... дүгээр багт байх заан палас орсон. ... С.А маргааш нь надад би хүн цохичих шиг болсон гайгүй байгаа чи мэдэж байна уу гэж надаас асуусан. Би тэгэхээр нь өөрийгөө ч мэдэхгүй байна гэж хэлсэн. С. А-ийн ярианаас бол зодоон болсон юм шиг байсан. ... Хамт уусан хүмүүс бүгд тасарсан юм санахгүй байна гэсэн. Б угаасаа уучихсан ирээд караокед байхдаа тасарсан. А нь мөн тасарчихсан юм санахгүй байна гэсэн. ...Би нэг хүнтэй муудалцаад байх шиг байсан хэзээ баар орсон юм бэ гэх мэт зүйл яриад байсан. Харин би юу ч санахгүй байна гэдгээ хэлсэн.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/524 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 23-24/,
Э.Т-ийн биед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн компьютер томограф оношилгоо хийсэн хуудас /хх-ийн 25/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн 02/524 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-27/,
Шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/,
Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-46/,
Шүүгдэгч С.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 48-49/
Эрүүл мэндийн даатгалын сангийн 167,017 төгрөгийг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.А нь согтуурсан үедээ Д аймгийн З сумын 1 дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах орон байранд 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Э.Т-ий толгойн баруун хэсэгт нь гараараа цохиж зодон биед нь баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч С.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч С.А нь согтуурсан үедээ Д аймгийн З сумын .... дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах орон байранд 2024 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Э.Т-ний толгойн баруун хэсэгт нь гараараа цохиж зодон биед нь баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн А гэх хүн нь манай хажуу талын ширээнд сууж байсан бөгөөд огт бие биетэйгээ юм яриагүй, харилцаа үүсгээгүй байхад намайг сууж байхад ар талаас гэнэт шууд миний баруун талын нүд рүү хойноос цохиод боосон. Тэгээд хамт явж байсан хүмүүс нь ирж салгаад аваад гарсан. Тэгээд миний хамраас цус гараад тухайн газраа үлдсэн. Нойл руу орж цусаа цэвэрлэчхээд ширээн дээрээ ирээд сууж байтал дахин нөгөө А гэх хүн нэг архи бариад миний хажууд ирж суугаад уучлаарай ах нь хүн андуурчихлаа гэх мэт зүйл ярьж байгаад тэгээд яваад өгсөн. Тэгээд маргааш нь гайгүй байлгүй гээд цагдаа гэлгүй явж байтал миний нүд бүрэлзээд тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагад хандсан. ...тухайн хүн гараараа миний баруун нүдний хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд боож байтал А гэх хүнтэй хамт явж байсан хүмүүс нь ирж салгасан. Миний баруун нүдний ухархайн яс хоёр газарт цууралт өгсөн. Нүдэнд цус хурсан байна. ... Шалтгаан нөхцөлийг нь мэдэхгүй байна шууд намайг цохисон. Тухайн өдөр тухайн хүнтэй ямар нэгэн харилцаа үүсгээгүй урьд өмнө нь ч харилцаа үүсгэж байгаагүй. ...Би А гэх хүнийг огт цохисон асуудал байхгүй. Намайг нэг удаа цохиход нь хамт явсан хүмүүс нь аваад гарсан. ...Би сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй. ...Би эмнэлгээр явж эмчилгээ хийлгэх биеэ үзүүлэх шаардлагатай байна. Тухайн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй. ... Ерөнхий биеийн зовуурь эдгэсэн ямар нэгэн гомдол санал байхгүй цаашид нүдний ухархай зэрэг дахин үзлэг хийлгэвэл зардлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 8/, Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...гэмт хэргийн улмаас Э.Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 167,017 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан, үүнийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний төрсөн өдөр болоод найз С.А, Б, А нарын хамт З сумын 1 дүгээр багт байх заан палас орсон. ... С.А маргааш нь надад би хүн цохичих шиг болсон гайгүй байгаа чи мэдэж байна уу гэж надаас асуусан. Би тэгэхээр нь өөрийгөө ч мэдэхгүй байна гэж хэлсэн. С. А-ийн ярианаас бол зодоон болсон юм шиг байсан... Хамт уусан хүмүүс бүгд тасарсан юм санахгүй байна гэсэн. Б угаасаа уучихсан ирээд караокед байхдаа тасарсан. А нь мөн тасарчихсан юм санахгүй байна гэсэн. ...Би нэг хүнтэй муудалцаад байх шиг байсан хэзээ баар орсон юм бэ гэх мэт зүйл яриад байсан. Харин би юу ч санахгүй байна гэдгээ хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/524 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 23-24/, Э.Т-ийн биед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн компьютер томограф оношилгоо хийсэн хуудас /хх-ийн 25/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн 02/524 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 26-27/, Эрүүл мэндийн даатгалын сангийн 167,017 төгрөгийг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.А нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Э.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн хохирогчийн эмчилгээний зардалд 167,017 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч С.А-ийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.А нь хэдийгээр ял шийтгүүлж байсан боловч энэ байдал нь шүүгдэгчид ял оногдуулахад хуульд заасан хүндрүүлэн үзэх үндэслэл болохгүй юм. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт С-ийн А /РД:/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн А-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ