Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

  2024        12         19                                         2024/ШЦТ/143                           

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Г.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ийн Д-д холбогдох эрүүгийн . тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, ::: настай, э, ...... боловсролтой, ................. мэргэжилтэй, У хотод ............... ажилтай, ам бүл ................. хамт амьдардаг, Д аймгийн З сумын ......... дугаар баг, ....... тоотод оршин суух хаягтай, одоогоор У хот Б дүүргийн ...... дугаар хороо ..... тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х.У овогт Т-ийн Д /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд Д аймгийн З сумын ..... дугаар баг Ш гудамжны баруун талын засмал зам дээр .......улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэх заалтыг зөрчсөний улмаас замын эсрэг урсгалын хажуугийн зогсоол дээр ертөнцийн зүгээр хойд зүг рүү харан зогсож байсан ....... улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийн хажуугаас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.У-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 07 цаг 40 минутын орчимд Д аймгийн З сумын ..... дугаар баг Ш гудамжны баруун талын засмал зам дээр .......улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэх заалтыг зөрчсөний улмаас замын эсрэг урсгалын хажуугийн зогсоол дээр ертөнцийн зүгээр хойд зүг рүү харан зогсож байсан ....... улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгслийн хажуугаас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.У-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-15/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 19-20/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын мэдүүлэг /хх-ийн 24-25, 28/, иргэний нэхэмжлэгч Б.Б-ны мэдүүлэг /хх-ийн 31-32, 34/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 39-40/, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн 14/920 дугаартай албан бичиг, лавлагаа /хх-ийн 42-43/, гэрч Ц.З-гийн мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэрч Т.Ш-гийн мэдүүлэг /хх-ийн 49/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/091 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-67/, Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №1288 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-76/, Ослын техникийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №130 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-83/, Цагаа шонхрын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 52/76, 24/348 дугаартай дүгнэлт /хх-ийн 102-105/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 125/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 126/, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 127/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 140/, яллагдагчийн мэдүүлэг /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У овогт Т-ийн Д /РД:/-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ийн Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Т.Д-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгийг арилгаж дуусгах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,   Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Д-ын хохирогч М.У-ын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 2,327,139 /хоёр сая гурван зуун хорин долоо нэг зуун гучин ес/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт   олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг Сиди дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч  Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ