| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0148/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/147 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/147
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.Г
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Ч.Б, Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ч-ийн Б, Б овогт Н-ын Б нарт холбогдох эрүүгийн ..........3 тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ..-ны өдөр Ө аймгийн Г суманд төрсөн, .... настай, ....., ........ боловсролтой, ............. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .................хамт У хот С дүүргийн ...... дугаар хороо ................. тоотод оршин суух, урьд нь Б дүүргийн шүүхийн ..... оны ...... дугаар сарын ...-ны өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 126 дугаар зүйлийн 126.2.6-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Б дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны .... дугаар сарын ...-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээгээр тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ын Б /РД:/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .... оны ....... дугаар сарын .......-ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, ... настай, ................... боловсролтой, ............. мэргэжилтэй, хувиараа ............. ажил хийдэг, ам бүл ........ хамт Д аймгийн З сумын ... дугаар баг ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Ч-ийн Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын .... дугаар баг ............. тоотод байрлах Ч.Б-ын гэрт тухайн нөхцөл байдалд үүссэн маргаанаас шалтгаалан Ч.Б-ыг зодож, түүний биед баруун нудний дээд зовхи, нурууны цус хуралт, дээд уруулын дотор салст, баруун чамархай, баруун дал, баруун мөр, зүүн мөр, зүүн дал, нуруу, зүүн суга, баруун тохой, зүүн тохой, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ До аймгийн З сумын ..... дугаар баг ............. тоотод буюу өөрийн гэртээ тухайн нөхцөл байдалд үүссэн маргаанаас шалтгаалан Н.Б-ын хэвлийн баруун хэсэгт ир үзүүртэй зүйлээр зүсэж, улмаар зодож, түүний биед хэвлийн шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн мөрний цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, эрүү, хүзүү, цээж, зүүн мөр, баруун мөр, хэвлийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д аймгийн З сумын .... дугаар баг ............. тоотод байрлах Ч.Б-ын гэрт тухайн нөхцөл байдалд үүссэн маргаанаас шалтгаалан Ч.Б-ыг зодож, түүний биед баруун нудний дээд зовхи, нурууны цус хуралт, дээд уруулын дотор салст, баруун чамархай, баруун дал, баруун мөр, зүүн мөр, зүүн дал, нуруу, зүүн суга, баруун тохой, зүүн тохой, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ До аймгийн З сумын ..... дугаар баг ............. тоотод буюу өөрийн гэртээ тухайн нөхцөл байдалд үүссэн маргаанаас шалтгаалан Н.Б-ын хэвлийн баруун хэсэгт ир үзүүртэй зүйлээр зүсэж, улмаар зодож, түүний биед хэвлийн шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн мөрний цус хуралт, зүүн чамархай, зүүн шанаа, эрүү, хүзүү, цээж, зүүн мөр, баруун мөр, хэвлийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Н.Б-ын мэдүүлэг /хх-ийн 23-24/, хохирогч Ч.Б-ын мэдүүлэг /хх-ийн 18-19/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Б.О-ийн мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Ч.А-ын мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч Т.Л-ийн мэдүүлэг / хх-ийн 46-47/, гэрч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 50-51/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02/520, 02/521 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64, 68-69/, шүүгдэгч Н.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 126-128/, шүүгдэгч Ч.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 137-139/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Б, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 38,674 төгрөгийг, шүүгдэгч Н.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 100,529 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Б, Н.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэг, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, 40% ALCOWOL гэсэн бичиглэлтэй архины шилны хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ын Б /РД:/, О овогт Ч-ийн Б /РД:И/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын Б, Ч-ийн Б нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ч.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэг, шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, 40% ALCOWOL гэсэн бичиглэлтэй архины шилны хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Н.Б, Ч.Б чир нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ