| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2017/00769/И |
| Дугаар | 135/ШШ2017/00880 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 135/ШШ2017/00880
| 2017 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 135/ШШ2017/00880 | *******-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00769/и
*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* хот, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө-16а, Хүнс хөдөө аж ахуйн яамны ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сум, *******чин баг, Ноён ******* /одоогийн оршин суугаа хаяг ******* сумын ** дүгээр баг, ** тоот/-т оршин суух Шангас овогт *******ийн ******* /РД: ***/-д холбогдох,
"Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 15,661,840 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сангаас Ц.******* нь хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хамрагдан, 10,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, билийн 2,4 хувийн хүүтэйгээр үээлж авсан. Хариуцагч нь 2012 онд 500,000 төгрөгийн төлбөр төлснөөс өөр төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан байна.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9,973,760 төгрөг, зээлийн хүү 701,280 төгрөг, алданги 4,986,800 төгрөг нийт 15,661,840 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь зээл авахдаа *******-Уул аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хараагийн 9-70 тоотод байрлах 60 мкв талбайтай хувийн сууц, 2822,5 мкв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. Эдгээр хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс хөдөө аж ахуйн яамны ******* ******* сан нь хариуцагч Ц.*******т холбогдуулан, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 9,973,760 төгрөг, зээлийн хүү 701,280 төгрөг, алданги 4,986,800 төгрөг нийт 15,661,840 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Талуудын хооронд 2011 оны 08 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Монгол мал хөтөлбөрийн хүрээнд Цөм сүргийн малыг үржүүлэх, үржлийн өсвөр хээлтүүлэгч бойжуулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор 10,000,000 төгрөгийг 60 сар буюу 5 жилийн хугацаагаар, жилийн 2,4 хувийн хүүтэйгээр зээлүүлж, зээлийн барьцаанд *******-Уул аймгийн ******* сум, 1 дүгээр баг Хараагийн 9-70 тоотод байрлах, Ү- дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай 60,0 мкв талбайтай байшин, тус хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 2822,5 мкв талбайтай, Г- дугаарт бүртгэгдсэн өмчлөлийн газар зэргийг барьцаалсан зэрэг нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
Дээр дурдсан 2011 оны 08 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд зээлдүүлэгчээр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон ******* ******* сан хамтран оролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ******* ******* сан, Жижиг дунд үйлвэрийн хөгжүүлэх сан нь хамтран зээлийн гэрээг тухайн үед байгуулдаг байсан бөгөөд одоо энэхүү зээлүүд нь салсан, малтай холбоотой зээлийг ******* ******* сан хариуцахаар болсны дагуу тус сан нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг болно.
Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д: хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгч гэнэ, 241.3-т: үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь энэ хуулийн 241.1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчдийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заажээ.
Зээлийн гэрээний дагуу ******* ******* сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь энэхүү хуульд зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгч байх тул гэрээний үүргийг ******* ******* сан дангаараа үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардлагыг биелүүлснээр хариуцагчийн үүрэг дуусгавар болохоор байна.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч ******* ******* сан гэрээний үүрэг болох 10,000,000 төгрөгийг хариуцагч Ц.*******т шилжүүлэн өгсөн гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийг мөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Талууд зээлийн гэрээний 7.1.1-д зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч ******* ******* сан нь хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 500,000 төгрөгийг буцаан төлсөн өөр төлбөр төлөөгүй байх тул зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээл, хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Ц.*******ыг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ц.*******оос зээлийн төлбөрт 9,973,760 төгрөг, зээлийн хүү 701,280 төгрөг, алданги 4,986,800 төгрөг, нийт 15,661,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* санд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* сан нь хариуцагч дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардлага гаргасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус заасан шаардлагыг хангасан гэрээ байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Ц.*******оос нийт 15,661,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуйн яамны ******* ******* санд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох *******-Уул аймгийн ******* сум, 1 дүгээр баг Хараагийн 9-70 тоотод байрлах, Ү- дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай 60,0 мкв талбайтай байшин, тус хаягт байрлах нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 2822,5 мкв талбайтай, Г- дугаарт бүртгэгдсэн өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг *******-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 236,259 төгрөг гаргуулж, Төрийн ******* орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ