| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2024/0383/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/01 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 11.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Иргэдийн төлөөлөгч Б.Э,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Гэрч Б.Д,
Шүүгдэгч, хохирогч Б.Б гийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Б.Батдорж,
Шүүгдэгч, хохирогч Г.Н гийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч, хохирогч Б.Б, Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н нарт холбогдох эрүүгийн *********** хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн *** сумын*** дугаар хороо**... багт оршин суух гэртээ өөрийн хамтран амьдрагч байсан хохирогч Г.Н тэй маргалдаж, улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж, биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн *** сумын*** дугаар хороо**... багт дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч байсан хохирогч Б.Б тай маргалдаж, улмаар гараараа баруун гарын шуунаас нь базаж угзарч цохиж, мөн баруун гуяын дотор хэсэг рүү нь таягаар цохиж, биед нь баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн ********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн *** сумын*** дугаар хороо**... багт байх өөрийн гэртээ хамтран амьдрагч байсан Г.Н-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт нь орилж хашхирсан байдалтай орж ирсэн, хүч хэрэглэсэн, нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь гэнэтийн цочролд орж хоромхон зуур алдагдаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Г.Н-гийн цээжин тус газар нь 1 удаа хутгалж, биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн *** сумын*** дугаар хороо**... багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч байсан Б.Б-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, баруун гарын шуунаас нь базаж угзарч цохиж, баруун гуяны дотор хэсэг рүү нь таягаар цохиж, биед нь баруун бугалга баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-гийн өгсөн: “...Тус оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би Д.Г Г.А гэх найзтайгаа манайд ирж хоол ид гэж хэлсэн. Тэгээд гэртээ хоол хийчихээд байж байтал Д.Н, Ө.Г гэх найзтайгаа манайд ирж хоол идсэн. Хоол идсэний дараа Ө.Г гэх найз нь манайхаас яваад өгсөн. Тэгээд Д.Н манайд хоол идчихээд сууж байтал Г.Н гаднаас согтуу орж ирсэн. Гаднаас Г.Н орж ирэхдээ хоёр суга таягтай орж ирсэн. Энэ үед би гэртээ байсан. Мөн хэд хоногийн өмнө Г.Н манай гэрийн хаалгыг эвдэж ороод гэрт архи уугаад сууж байсан. Энэ үедээ мөн л суга таягтай явж байсан. Тэгээд би тухайн үедээ цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгэхэд Г.Н би суяга таягтай намайг бодож үзээч, би дахиж танайд ирэхгүй гээд гуйгаад байхаар нь би цагдаагийн байгууллагаас өргөдлөө татаж авсан. Г.Н манайд үргэлж л шөнийн 23 цагаас хойш архи уусан үедээ орилж чарлаад орж ирдэг байсан. Тухайн үед мөн Г.Н орилж, чарлаад гаднаас суга таягтай орж ирсэн. Тэгэхээр нь би “чи манайд ирэхгүй гэж хэлээ биз дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Г.Н “пизда минь чамд ямар хамаатай юм, чамайг юу хийгээд, янхандаад байж байгааг шалгах гэж ирсэн юм” гээд хэл амаар доромжилж байгаад намайг цохиод авсан. Анх гаднаас Г.Нг орилоод орж ирэхэд л хүү уйлаад эхэлсэн учир Д.Н хүүг минь саатуулах гээд авсан байсан. Тэгээд дараа нь би Г.Н-г хутгалчих шиг боллоо гэж бодсон. Тухайн үеийг би сайн санахгүй байгаа юм. Г.Н намайг жирэмсэн байхад, мөн хүүгээ 4 сартай байхад хүртэл ирж намайг удаа дараа зодож, цохиж байсан. Тиймээс би энэ хүнийг харахаараа айгаад салганаад байдаг юм. Г.Н намайг зодож, цохих үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг байсан. Тэгэхдээ ээж нь очоод гаргаад авчихдаг байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н-гийн өгсөн: “...Би Б.Б-гийнд очихдоо утсаар ярьж очдог байсан тухайн өдөр 0,75 архи уучихаад утсаар ярилгүй очсон юм. Намайг очиход Б.Б гэртээ байгаагүй. Гэрт Д.Н, хүүхэд хоёр байсан. Гэрт намайг ороход хүүхэд маань уйлсан зүйл болоогүй. Д.С би тухайн үед Б.Б-г асуугаад юм яриад сууж байсан. Би гэхдээ Д.Н гэх хүнийг танихгүй, намайг таниад юм асуугаад байсан. Тэгээд Б.Б гадаа хүнтэй маргалдаад гэртээ орж ирэхдээ уурандаа намайг хутгалсан юм болов уу гэж бодож байна. Мөн тухайн үед Б.Б-тай хэрэлдэж маргалдаад таягаараа зохисон зүйл байхгүй. Тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн байдаг. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөд байцаагч нь намайг Б.Б-гийн биед учирсан гэмтэл нь дангаараа ч хөнгөн гэмтэл, нийлээд ч мөн хөнгөн гэмтэлд тооцогдоно тиймээс нийлүүлээд гарын үсгээ зурчих гэхээр нь би гарын үсгээ зурсан юм...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н-гийн өгсөн: “...Одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй. Би анхнаасаа Б.Б-г ял шийтгэл авчих вий гэж бодсоны үндсэн дээр мэдүүлгээ өгч байсан... гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б-гийн өгсөн: “...гомдол санал болон нэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч БГ гийн өгсөн: “... Тухайн үед Б.Б эгч утсаар яриад ирж хоол ид гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг найзыгаа хамт дагуулж очоод хоол идсэн. Хоол идсэний дараа манай найз гараад явчихсан. Тэгээд Б.У эгч би болон хүүхэд гээд 3-уулаа гэрт сууж байхад гаднаас хүн хашхираад орж ирсэн. Тэгэхэд энэ ах суга таягтай гаднаас гэрт орж ирсэн. Энэ хүнийг гаднаас орж ирэхэд хүүхэд уйлсан. Би тэгээд хүүхдийг саатуулах гээд авсан. Тэгээд орж ирсэн ахтай Б.Б эгч маргалдаж байгаад удалгүй гэрээс гараад явсан. Тухайн үед уйлж байсан хүүхдийг саатуулж амжаагүй байж байтал гэрээс гараад явсан. Удалгүй тэгээд цагдаа ирсэн.. Б.Б Г.Н гэх хүнтэй хамт амьдарч байсан талаараа хэлж ярьж байсан. Б.Б эгч надтай хамт ажиллаж байх хугацаандаа Г.Н гэх хүнээс хүүхэдтэй болсон талаараа хэлж байсан. Хоолны дараа бид 1-2 пиво уусан. Б.Б эгч харин хүүхэдтэй гээд уухгүй байсан. Б.Б, хүүхэд бид гурвыг гэрт байхад Г.Н гэх хүн гэрийн гаднаас орж ирсэн. Г.Н гэх хүн гаднаас суга таягтай орж ирсэн. Тэгээд хүүхэд нь уйлаад Г.Н, Б.Б эгч хоёр маргалдаад байсан. Тухайн үед хүүхэд уйлаад байсан учир би хүүхдийг саатуулах гээд буруу харуулаад тэвэрсэн байсан учир яг юу болсныг харж чадаагүй.. Тэгээд Г.Н, Б.Б эгч хоёр хальт маргалдаад Г.Н гэрээс гараад явчихсан. Тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. Б.Б эгч “чи дахиж ирж гай болохгүй гэж хэлээ биз дээ” гэж хэлж байсан. Г.Н гэх хүн тухайн үед “чи угаасаа янхандаад байж байдаг биз дээ” гэж хэлсэн.. н.Ө байхгүй явчихсан байсан. Ширээн дээр пиво уусан байдалтай байсныг хараад Г.Н тэгж уурласан юм болов уу гэж бодож байна. Г.Н гэх хүнийг их хартай юм болов уу гэж бодсон. Өмнө нь Б.Б эгчтэй утсаар ярих үедээ согтуу ямар нэгэн хүнтэй хардаж ярьдаг байсан. Г.Н гэх хүн гаднаас орж ирээд “чи угаасаа ийм ш дээ, банзалдаад, алцаганаад байж байдаг биз дээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь Б.Б эгч “чи дахиж надад гай болохгүй гэж хэлсэн биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд удаа ч үгүй гэрээс гараад явчихсан. Би тухайн үед хүүхэд тэврээд буруу хараад байж байсан учир яг юу болсныг харж чадаагүй. Гэрээс Г.Нг гараад явсны дараа шууд надад хутгалчих шиг боллоо гэж хэлсэн. Г.Н гэрт орж ирээд гэрээс харах хүртэл ойролцоогоор 2-3 минут болсон. Тухайн үеийн үйл явдал маш хурдан болоод л өнгөрсөн.Г.Н гэх хүнтэй би тухайн үед хоорондоо ганц ч үг солиогүй. Г.Н гаднаас орж ирэхдээ нэлээд согтсон байдалтай хашхирсан орж ирсэн.. Тэгэхэд Б.Б эгч галт тогооны хэсэгтээ аягаа угаагаад зогсож байсан. Тэгээд Б.Б, Г.Н хоёр маргалдаад байхаар нь би хүүхдийг аваад буруу хараад тэвэрч байсан. Хүүхэд уйлаад байхаар нь саатуулах гээд хүүхдийг авсан байсан. Хүүхдийг саатуулж амжаагүй уйлсан хэвээр байсан учир маш богино хугацаанд болоод өнгөрсөн гэж бодож байгаа юм. Үйл явдлыг хараагүй. Болиоч гээд янз бүрийн үг хэлээд хэрэлдээд байсан. Б.Б эгч болиоч гээд байсан. Хүүхэд гаднаас хүн орилж орж ирсэн учраас айгаад уйлсан байх. Тэгээд хүүхдийг тухайн үед саатуулж амжаагүй байхад буцаад гараад явсан. Би Б.Б эгчийн гэрт үргэлж очоод байдаггүй хааяа очдог байсан. Б.Б эгчтэй Г.Н гэх хүн утсаар ярихдаа дандаа согтуу ярьдаг байсан. Тиймээс гэрт ороод хэлж байгаа үг нь утсаар ярихдаа хэлдэг нэг хэвийн хэвшил болсон үгээ хэлж байсан. .. Б.Б эгч тухайн үед аягаа угаах гээд гал тогооныхоо хэсэгт зогсож байсан. Би харин хүүхэдтэй нь орон дээр сууж байсан. Г.Н гэрт орж ирэхдээ л хашхирсан орж ирсэн. Хүүхэд уйлангуут нь би буруу харуулаад тэвэрсэн байсан учир би хаанаас нь яаж очсоныг хараагүй. Хүүхэд тухайн үед 1 нас гарантай байсан. . .. Б.Б эгч аягаа угаах гээд сав суулгаа бэлдээд зогсож байсан. Би хүүхдийнх нь хажуу талын орон дээр сууж байсан. Б.Б эгч үүдэн хэсэгт аягаа угаах гээд зогсож байсан. Тэгээд гаднаас Г.Н гэх хүн орж ирээд маргалдаж эхэлсэн. .. Намайг Б.Б эгчийн гэрт очиж хоол идэхээс хэд хоногийн өмнө нь Б.Б эгч Э.. рүү хужир түүх гээд яваад ирэх хооронд нь Г.Н гэх хүн гэрийнх цоожийг эвдлээд гэрт ороод архи уугаад сууж байсан талаар хэлж байсан. Мөн Б.Б эгч хүүхдээ ханиад хүрсний дараа Г.Н гэх хүн рүү утсаар залгаад “хүүхдэд эм авах мөнгө хэрэгтэй байна” гэхэд “надад мөнгө өгөх боломж алга” гэж хэлээд орой нь Б.Б эгчийнд хоёр найзтайгаа согтуу ирээд мөн орилж хашхирж байгаад явсан. Г.Н гэх хүн согтуу үедээ “Чи угаасаа алцганаад, янхандаад байж байдаг биз дээ” гээд байсан. Тэгээд Б.Б эгч “дарамттай гайтай ш дээ” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бгийн өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой гэртэй байж байхад манай хамтран амьдрагч байсан Н.Н гаднаас согтуу орж ирж намайг элдвээр хэлж дарамталж зодсон намайг зодохдоо гараа атгаж байгаад толгой руу 2 удаа цохисон дараа баруун гарын шууг базаж угзарч цохисон мөн баруун хөлийн гуяны дотор тал руу модон таягаараа нэг удаа цохисон тэгээд гараад явсан юм. Урьд өмнө нь зөндөө олон удаа зодсон тэр өдөр сарыг нь сайн санахгүй байна. Би цагдаагийн байгууллагад 6-7 удаа хандаж баривчлуулж байсан удаа байгаа дандаа зөрчлийн арга хэмжээ л авахуулдаг байсан заримдаа бол цагдаагийн байгууллагад хандах боломжгүй болгодог байсан утас булаагаад авдаг байсан. Гомдолтой байна их айдастай байдаг боллоо энэ хүн өмнө нь цагдаа дээр очихдоо дахиж ингэхгүй, очихгүй гэж амлалт өгчхөөд дараагаар нь дандаа шөнө орой ирж дарамталж зоддог юм, нэхэмжлэх зүйл одоогоор надад байхгүй... Бид 2 эвлэрсэн зүйл байхгүй одоо тусдаа амьдарч байгаа. Архи уухаараа согтуу ирээд байдаг болохоос биш угаасаа хамт амьдардаггүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй. Тухайн үед миний нэг ой 2 сартай хүүхэд болох Б.А байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 45 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Нгийн өгсөн: “...Би тэр өдөр гэртээ ганцаараа байж байгаад нэг шил 0,75 граммтай Цагаан гэх нэртэй архины талаас илүү бараг 500 гр уусан юм тэгээд гэрээсээ гараад такси бариад Б.Угийн гэрийн гадаа нь таксигаа хүлээлгээд гэрт нь ороход Б.У гэртээ байгаагүй, нэг танихгүй хүүхэн байсан. Тэр хүүхэн намайг таниад байсан, би Б.Уг хаашаа явсан талаар асуухад тэр хүүхэд надад хэлэхдээ мэдэхгүй ээ ойрхон гарсан байх одоо ороод ирэх байх гэхээр нь хүлээсэн сууж байтал удаа ч үгүй Б.У гаднаас ороод ирсэн. Тэгээд над руу хараад чи муу юу хийж яваа юм бэ? Ална шүү гэж хашхираад шууд гал тогооныхоо тавиур дээрээс том хутга барьж аваад шууд над руу ирэхээр нь би бодохдоо арайч намайг хутгалчихгүй байлгүй дээ гээд буйдан дээрээс явах санаатай өндийгөөд босоод иртэл намайг Б.У шууд зүүн талын мөрний доохон талд цээжинд нэг удаа хутгалсан юм. Тэгэхээр нь би зүүн гараараа баруун гарыг нь бариад авсан чинь дахиж хутгалах гэхээр нь би хоёр гарыг нь барьж аваад энэ чинь намайг хутгалчихлаа ш дээ гэж хэлтэл тэр хамт байсан хүүхэн нь Б.Уг бариад авсан юм тэгээд би явлаа, явлаа гээд гараад таксиндаа суугаад эмнэлэг рүү яваарай гэж хэлээд эмнэлэг орсон тэгээд тэндээ эрчим эмчилгээний тасаг руу шилжиж хэвтсэн юм. Бид 2 албан ёсны гэр бүл бол биш ээ хамтран амьдраад нэг жил л болох гэж байсан юм. Тийм зүйл гарч байсан Б.У ч намайг зодож байсан би ч Б.Уг зодож байсан үе байгаа. Би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй харин эмчилгээний төлбөр нэхэмжилнэ. Одоо бол хамт амьдрахгүй байгаа урьд өмнө 2021 оны 04 дүгээр сарын эхээр танилцаж нэгнийдээ ирж очдог болсон тухайн оныхоо 06 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн З.. сумын Уулс заамар ХХК-нд хамт ажиллаж байгаад би ажлаасаа гарч хот руу яваад Б.Б Хөвсгөл аймаг руу гэр рүүгээ ирсэн. Тэгээд 10 дугаар сарын эхэн үе байх би өдрийг нь сайн санахгүй байна. Манай хашаанд болох 12-03-18 тоотод Б.Б гэрээ нүүлгэж ирж хамт амьдрах болсон тэгээд 11 дүгээр сарын дунд үе хүртэл хамт амьдраад хоорондоо таарч тохирохоо байгаад салцгаасан Б.Б гэрээ нүүлгээд аваад явсан. 12 дугаар сарын эхээр Б.Б нь Мөрөн сумын 11 дүгээр багт байрлах ****** чанх урд байрлах нийтийн байранд байр хөлсөлж эхэлсэн тэгээд тэндээ 10 гаран хоног амьдарч байгаад 12 дугаар сарын дундуур байх аа би өдрийг нь санахгүй байна намайг гэртээ байхгүй байхад Б.Б согтуу ирээд манай гэрийн цоож эвдэлж ороод ирсэн сууж байсан. Тэр үед Б.Б надад хандан хэлэхдээ Би дахиж ийм муухай ааш болон янз бүрийн асуудал гаргахгүй хоёулаа цуг амьдармаар байна гэж хэлж уйлаад байхаар нь би эвлэрч би буцаад тэр нийтийн байранд нь амьдрах болсон тэгээд он гараад 2022 оны 1 дүгээр 10-ны үед Б.Б ээж рүүгээ ..сум руу яваад цагаан сар өнгөрөөгөөд ирсэн юм тэгээд 3 сарын эхээр би Төв аймгийн ..сум руу ажилдаа яваад 4 сард ирсэн ирэх үед Б.Б би чамаас жирэмсэн болсон гэж хэлэхээр нь би Б.Бд хандан хэлэхдээ наад хүүхдийг нь чинь гаргахыг би хүсэхгүй байна... гэтэл ...Б.Б би гаргана чамд хамаагүй гэж хэлсэн юм тэр үе манай охин ***т сумаас над дээр ирээд 2 хоносон юм манай салсан эхнэр охиноо авах гээд манайд ирээд байж байтал гаднаас Б.Б ороод ирсэн тэгээд тэрнээс бол бөөн хэрүүл болсон юм тэр үед би Б.Бд хандан чи бид хоёр салсан шүү дээ гэж хэлээд Б.Бг хөөгөөд гаргасан тэр явдлаас хойш Б.Б манай эхнэрийг *******сумын зар дээр нэр хүндэд нь халдаж зурагтай фейсбүүк орчинд доромжилж эхэлсэн тэрнээс болж би Б.Угаас бүр мөсөн салсан юм тэр үед 2022 оны 5 дугаар сарын эхэн үе байсан юм. Тэрнээс хойш би Б.Уг төрөх үед нэг удаа уулзсан тэрнээс хойш би хаяа даа утсаар ярилцаад таарч 6-7 удаа уулзсан тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой архи уусан үедээ мах шөл байхгүй гээд байхаар нь би нэг хонины хаа нэг шил архитай очсон юм. Би тэр орой хонины хаа аваад нэг шил архитай хэлэлгүй очсон юм. Тэр үед Б.Б нь ууж байсан юм байна лээ. Гэрт орох үед гэртээ байгаагүй нэг бүдүүн танихгүй хүүхэн Б.Угийн хүүхэдтэй байж байсан тэр хүүхэн болохоор намайг таниад байсан. Би Б.Уг хаашаа явсан талаар асуухад тэр хүүхэн ойрхон гарсан одоо ороод ирнэ гэж хэлэхээр нь хүлээгээд сууж байтал удаа ч үгүй Б.Б гаднаас орж ирээд шууд надад хандаж чи энд юу хийж яваа юм бэ ална шүү гээд гал тогооны тавиур дээр байсан хутга бариад над руу чиглэж ирэхээр нь би арай намайг хутгалчихгүй байлгүй дээ гэж бодоод байж байтал намайг шууд хутгалсан юм тэгэхээр нь би гарнаас нь бариад авсан. Тэгээд би гараад явсан юм. Тийм зүйл болоогүй тэнд цуг байсан бүдүүн хүүхэн хүртэл харж байсан тэгж зодоон хийх хугацаа ч болоогүй би бушуухан зугтаад гараад явсан. Би хүнийн хөл гар руу цохих байтугай хоёр суга таягтай байсан шүү дээ хутгатай гарыг нь би хоёр гараараа барьж авч хутганаас нь салж зугтаагаад гараад явсан юм. Би нэг цохиж зодож цохисон зүйл байхгүй. Тэр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна харин хоёр гараас барих үед гар нь хөхөрсөн байж магадгүй юм тэр хөхрөлтийг хүлээн зөвшөөрч байна харин хөл дээр нь үүссэн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй хөл рүү нь хүрээгүй юм. Тэр цаг хугацаанд гэрт би болон тэр бүдүүн хүүхэн, Б.У, Б.Угийн хүүхэд бид 4 л байсан юм... Одоо бид хоёрт харилцаа холбоо байхгүй. Тухайн үйл явдлын дараа эмнэлэгт намайг эргэж ирсэн. Тэгэхдээ надаас уучлалт гуйсан. Надад гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй. Эм тариа авсан 400.000 юм уу 500.000 төгрөгийн баримт байгаа Энэ мөнгөө л нэхэмжилнэ өөр нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 38-39, 48 тал/,
Иргэний хариуцагч Г.А өгсөн: “...Г.Нгийн эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүхэд нийт 1.468.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан. Харин Б.Б гийн эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд тусламж үйлчилгээний зардал гараагүй байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1.468.000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хх-ийн 51 тал/,
Гэрч Ж.Лгийн өгсөн: “..Би гэртээ ээжийгээ хараад байж байтал орой 22 цаг 30 минутын орчимд байхаа эмнэлэг дээрээс хүүхэд чинь хүнд хутгалуулж гэмтсэн 103 дээр ирлээ гэж мэдэгдсэн би гэрээсээ гараад эмнэлэг дээр ирсэн тэр үед эмч нар анхны яаралтай түргэн тусламжийг авч байсан би юу болсон талаар сайн мэдээгүй манай хүү ярих чадамжгүй маш их цус алдсан шокын байдалтай байсан удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд юу болсон талаар надаас асуусан тэгтэл миний утас дуугарсан хартал ******7 дугаарын утаснаас одоо тэр хутгалдаг хүүхэн болох Б.У байсан надад хандан хэлэхдээ: ...та юун сүртэй юм би хүүг чинь хутгалсан юун цагдаа болоод байгаа юм сүртэй ш дээ одоо намайг цагдаа аваад явж байна.... гэж хэлээд утсаа салгасан юм би тэгж л хэн миний хүүг хутгалсан талаар мэдсэн юм. Дундаасаа хүүхэдтэй эсэхийг би бол мэдэхгүй тэгэхдээ нэг хүүхэд байдаг тэр хүүхдийг нь манай хүүгийн хүүхэд гээд хэрэлдээд байдаг юм би хувьдаа бодохдоо биш байх гэж боддог юм. Би гадаадад байж байгаад Монголд ирээд жил болж байна намайг ирэх үед энэ хүүхэнтэй үерхэж байгаад салсан гэж ярьж байсан. Би хамт байгаагүй учир хоорондын холбоог сайн мэдэхгүй байна. Нэлээн дээр байхаа би өдрийг нь санахгүй байна энэ Б.У гэгч хүүхэн залгаад байхаар нь би хэлсэн чи одоо хаана байгаа талаараа манай хүүд битгий хэл битгий утасдаж эхнэр хүүхдийг нь доромжлоод бай өөрийнхөө гэрийн хаяг дугаарыг ч битгий манай хүүд өгч бай гэж хэлсэн юм. Энэ талаар ярьж байгаагүй сая эмнэлэгт хагалгааны дараа ухаан ороод надад хэлж байсан Б.У бид хоёр урьд өмнө нь хэрэлдэх асуудал гардаг л байсан. Заазуур хутга бариад орилж чарладаг л байсан тэгэхдээ сая бол хутгалчихна гэж бодоогүй юм аа гэж надад ярьж байсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,
Гэрч Б.Д-гийн өгсөн: “...Би ажлынхаа Ж.Р гэх залуутай 19 цаг өнгөрч байхад Б.У гэх эгчийнд хоол идэхээр очсон юм тэндээ хоол идчихээд бид 3 гурав Сэнгүр нэрт 2,5 литрийн 3 том пиво уусан. Тэгтэл 23 цаг өнгөрч байх үед гаднаас тэр Н.Н гэх ах согтуу ороод ирсэн. Тэгээд Б.У эгч рүү чи юу хийж байгаа писдаа вэ гэтэл Б.У эгч чи ирэхгүй гэж байгаад яагаад хүрээд ирж байгаа юм бэ гээд хэрүүл маргаан үүссэн би тэр үед Б.У эгчийн хүүхэд нь уйлаад байхаар нь би хүүхдийг нь тэврээд саатуулаад зогсож байсан юм. Тухайн үед хэрэлдэж байх үед нь би хараагүй хүүхдийг саатуулж байсан болохоор хараагүй удаач үгүй байж байгаад Н.Н писдаа дахиж ирэхгүй гээд гэрээс гараад явсан. Тэгтэл Б.У эгч надад хандан хэлэхдээ эгч нь Н.Нг айлгах гэж байгаад хутгаар дүрчих шиг боллоо гэж хэлсэн тэгж би мэдсэн юм удаа ч үгүй гаднаас цагдаа нар ороод ирсэн ийм л зүйл болсон. Хамтран амьдрагч нар байсан юм байна лээ дундаасаа нэг хүүхэдтэй хүүхэд нь нэг настай. Хамт 2020 онд нэг байгууллагад ажилладаг байсан тэр цагаас хуурай эгч дүүсийн холбоотой байдаг юм. Б.У эгч надад ярихдаа энэ Н.Н архи уухаараа л бид хоёр дээр ирдэг. Хүүхэд гарахаас өмнө их зоддог байсан гэж ярьдаг байсан юм зан байдлын хувьд ер их хүлээцтэй хүн юм харин Н.Нг би сайн мэдэхгүй. ямар зан ааштайг мэдэхгүй... Тухайн өдөр Б.У бид хоёр Б.Угийн гэрт хамт хүүхдийг хараад байж байтал гаднаас Н.Н нь согтуу хоёр таягтай орж ирсэн. Намайг харахад Н.Н согтуу юм шиг харагдаж байсан. Б.У Н.Нг орж ирэхийг хараад чи юу хийж ирж байгаа юм дахиж ирэхгүй гай болохгүй гэж хэлээ биз дээ гэж хэлсэн чинь Н.Н нь би ирж болохоо байсан юм уу гэж хэлээд л энэ хоёр маргалдаад унасан. Энэ хоёрыг хэрэлдэж байх үед Б.Угийн хүүхэд уйлаад унахаар нь би хүүхдийг нь хараад байж байсан. Үгүй ээ би Б.Уг ерөөсөө барьж аваагүй. Гарыг нь барих ч зав байгаагүй. Тухайн үед Н.Н, Б.У хоёр маргалдаад хүүхэд нь уйлаад байхаар нь би хүүхдийг аваад буруу хараад зогсож байхад хаалга дуугарах шиг болохоор нь эргээд харсан чинь Н.Н гэрээс гараад явж байгаа харагдсан. Би яг цохиж байгаа гэдгийг нь хараагүй. Намайг хальт харахад энэ хоёр гэрийн ертөнцийн зүгээр баруун талын орон дээр Н.Н нь Б.У эгчийн хоёр гарнаас нь барьсан зогсож байсан. Яг яаж хэн нь хэнийгээ яаж зодсон гэдгийг нь би мэдэхгүй байна. Тухайн үед удаан ноцолдож бариагүй маш хурдан л тухайн үйл явдал болоод дууссан. Энэ хоёр тухайн өдрөөс өмнө нь хэрэлдэж маргалдсан зүйл байсан юм шиг байна лээ. Надад Б.У эгч ярихдаа Эрхэл нуур луу яваад гэртээ ирсэн чинь Н.Н нь гэрийн хаалгыг нь эвдээд гэрт нь ороод архи уусан сууж байсан гэсэн. Тэгээд тухайн үедээ Н.Н нь гэрт нь дахиж ирэхгүй гэж ам өгсөн гэсэн. Тухайн өдөр Н.Нг ирэхээр нь Б.У эгч чи яах гэж ирж байгаа юм гэж хэлсэн чинь Н.Н нь би орж ирж болохоо байсан юм уу гээд энэ хоёр маргалдах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63,65 тал/,
Гэрч Д.Ө өгсөн: “...Тэр өдөр би хамт ажилладаг Д.Н гэх хүний хамт 19 цагийн орчимд Мөрөн сумын *** дугаар хороо ******үйлдвэрийн хашаанд байдаг найз Б.Угийнд хоол идэхээр очсон юм тэгээд тэндээ хоол идээд бид 3 гурван том 2.5 литртэй Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад сууж байгаад 22 цаг болж байх үед би тэндээс гараад гэр рүүгээ явсан юм. Тэндээс гараад бараг 10 гаран минутын дараа миний утас дуугарч харахад Б.У залгаж байгаад аваад юу болсон талаар асуухад Б.У надад хэлэхдээ найз нь хүүгийнхээ аавыг хутгалчихлаа гэж ярихаар нь би буцаад Б.Угийнд ирсэн энэ үед Б.У Д.Н хоёр гэрт нь байж байсан тэгээд удаа ч үгүй гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тэгээд би буцаад гэр рүүгээ явсан юм. Би тэр хүнийг танихгүй хэрэг болох үед нь хажууд нь байгаагүй учраас ямар хүн ирээд юу болоод явсан талаар би хараагүй учир үнэндээ мэдэхгүй...”
гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/,
Шинжээч М.Б өгсөн: “...Тийм ээ, би 2023 оны 11 дүгээр сраын 20-ны өдрийн 579 дугаартай дүгнэлтийг гаргасан. Б.Бгийн биед учирсан баруун гуянд үүссэн цус хуралт болон баруун бугалганд үүссэн цус хуралт нь нийлбэр дүнгээрээ болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүний арьсан дээр үүсгэгдсэн цус хуралт гүн хөх өнгөтэй, 3-6 хоногийн хугацаанд хөхөлбөр өнгөтэй, 6-8 хоногийн хугацаанд, хүрэн өнгөтэй байдаг. харин Б.Бгийн биед учирсан цус хуралтууд нь хөхөлбөр өнгөтэй байсан учраас тухайн хэрэг болсон гэх өдөрт үүсгэгдсэн гэж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,
Шинжээч Г.А өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Хохирогч Г.Нгийн биед үүссэн хавирга, бүсэлхий нугаламын сэртэнгийн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө үүсгэгдсэн хуучин гэмтлүүд юм. Уг шархны чиглэлийг үзэх боломжгүй байсан учир хэрхэн үүссэнийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай: “...Г.Нгийн биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, баруун 4,8 зүүн 11-р хавирга, бүсэлхий нугалмын сэртэнгийн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Г.Нгийн биед үүссэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд, бусад хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн, бусад гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмчийн дүгнэлт...” /хх-ийн 79, 80-81 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай: “...Б.Бгийн биед баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, гэрэл зургийн үзүүлэлт...” гэх дүгнэлт /хх-ийн 92-94 тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай: “Б.У сэтгэцийн өвчингүй, Б.У сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Б.У сэтгэцийн өвчнөөр эмчилж өвчилж болон эмчлүүлж байгаагүй, Б.У нь хэрэг хариуцах чадвартай албадан эмчилгээ шаардлагагүй, Б.У нь оюун санаа сэтгэхүйн хөгжлийн хувьд юмс үзэгдлийн мөн чанар үр дагаварыг ухамсарлан ойлгох чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 97-98 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Нгийн өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэхээр би түрүүлж Б.Угийн биед халдаагүй. Тухайн өдөр намайг Б.Угийн гэрт ороход Б.У өөрөө гэртээ байгаагүй. Харин гэрт нь нэг тарган хүүхэн байсан. Би тэр хүнийг танихгүй харин намайг таниад байсан. Би тэр хүүхнээс Б.У хаашаа явсан юм гэж асуусан чинь ойрхон явсан гэж надад хэлсэн. Тэгээд би гэрийнх нь баруун талын орон дээр суугаад байж байхад гаднаас Б.У ганцаараа ороод ирсэн. Орж ирээд Б.У надад чи муу пизда минь юу хийж яваа юм гэж хэлээд гал тогооны тавиур дээр байсан том мах хэрчдэг хутга бариад над руу хүрээд ирсэн. Миний хажууд хүрч ирээд Б.У чамайг хутгаллаа шүү гэхээр нь би арай ч хутгалахгүй байх гэж бодоод орон дээр сууж байснаа явлаа гэж хэлээд босоод ирсэн чинь Б.У миний зүүн талын цээж хэсэг рүү нөгөө хутгаараа нэг удаа хутгалсан. Тэгээд л би хутганаас нь салгах гээд хутгатай гарын бугуйнаас нь барьж аваад чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б.У хутгаа нөгөө гартаа бариад авсан. Тэгээд дахиад би зүүн гарынх нь бугуйнаас нь бариад авсан чинь Б.У хутгатай гарынхаа бугуйг эргүүлээд гар зүсчих гээд байхаар нь цааш нь хоёр гарыг нь түлхээд гэрээс гараад явсан. Тухайн үед би Б.Угийн гэрт орохдоо гадаа нь такси хүлээлгээд байсан юм. Тэгээд тэр таксиндаа суугаад эмнэлэг орсон. Би Б.Угийн гэрт ерөөсөө хэрүүл маргаан болоогүй хөл гар луу нь би өшиглөөгүй. Зүгээр архи уух гэж очсон. Б.У бид хоёр хааяа нийлээд архи уучихдаг юм. Б.У бол нэлээн согтуу байсан. Өөрөө сүүлд намайг хутгалсан гэдгээ санахгүй байна гэж хэлсэн. Харин би өөрөө тухайн үед халамцуу байсан. Ойролцоогоор 200 грамм архи уусан байсан. Би тухайн үед хэрүүл маргаан ерөөсөө үүсгээгүй. Энэ талаар тухайн үед байсан бүдүүн хүүхэн мэднэ. Би өөрөө хүн амьтан зодох чадваргүй байсан. Б.Уг зодоод байх цаг хугацаа ч болоогүй. Б.У гаднаас орж ирээд би хутгалуулаад гарахад 20-30 секунд л болсон. Тиймээ би болсон үйл явдлаа бүгдийг нь санаж байгаа. Би бага зэрэг архи уусан суга таягтай очсон. Би өөрөө 2023 оны 10 сард зүүн талын хөлний нарийн шилбээ хугалсан байсан юм. Тухайн үед хөдөө хугалаад 20 гаран л хонож байсан. Би таксигаар очсон байсан. Тэр таксигаа Б.Угийн гэрийн гадаа үлдээсэн байсан. Би тэр таксины жолоочийг танихгүй. Таксины жолооч цагдаа дуудсан байх. Би сайн мэдэхгүй байна. Б.У болохоор надад чиний хүүхэд гэж хэлдэг..” гэх мэдүүлэг /хх-ийн 109 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “...Би прокурорын сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр би санаатайгаар Н.Нг хутгалаагүй. Тухайн үед манай гэрт Н.Н согтуу орж ирээд агсан тавьж дарамтлаад байхаар нь айлгах зорилготой хутга авч гэрээс гаргах болсон. Өмнө нь манай гэрт байнга согтуу ирээд агсан согтуу тавьж, дээрэлхэж байгаад явдаг байсан. Би Н.Нд манайхаар битгий ирээд байгаач гэж хэлэхэд уг нь дахиж ирэхгүй гэж хэлчхээд дахин дахин манай гэрт ирээд байдаг. Тухайн үед буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой би гэртээ Д.Н, Ө.Г гэдэг хоёр найзтайгаа байж байхад гаднаас 23 цаг өнгөрсөн байхад Н.Н согтуу орж ирсэн. Н.Н орж ирээд чи гэртээ хүн авчраад ингээд байж байдаг юм уу гэж хэлээд хэл амаар доромжилж хардаад Ө.Г надтай хардаад байхаар нь чи одоо яв ирэхгүй гэж хэлчхээд дахин дахин ирээд байх юм гэж хэлсэн чинь Н.Н нь ширээ тулж босож ирэхдээ миний баруун гар талын булчингаас базаад босоод ирсэн. Тухайн үед манай хүүхэд уйлаад байхаар нь Н.Нд хандаж би хүүхэд уйлаад байна чи болиоч гэж хэлсэн чинь Н.Н орон дээр суугаад таягаараа миний баруун гуя хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд Н.Н муухай орилж хашхираад байхаар нь гар яв гэж хэлж уурлахдаа хутга аваад хутгалсан байсан. Би яг тухайн үед юу болоод өнгөрсөн гэдгээ сайн мэдэхгүй байна. Дараа нь Н.Н над руу залгаад чи намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Бага зэрэг пиво уусан байсан. Согтолт бол байгаагүй зүгээр байсан. Д.Н, Ө.Г хоёр харин жоохон уусан байсан. Н.Н нэлээн согтуу байсан. Ө.Г байгаагүй тухайн үед дэлгүүр лүү гоймон авна гээд явсан байсан. Харин Д.Н нь манай хүүхдийг аргадаж байсан. Тухайн үйл явдал болсны дараа буюу Н.Н манай гэрээс гарч яваад надад хэлсэн. Н.Н тухайн үед такситай явсан юм байна лээ. Би энэ талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 111, 113 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20 тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-26 тал/,
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Э.Гэрэлтуяа гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл*** сум** багт** тоотод оршин суух гэртээ өөрийн хамтран амьдрагч байсан хохирогч Г.Нтэй маргалдаж, улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж, биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 багийн нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч байсан хохирогч Б.Бтай маргалдаж, улмаар гараараа баруун гарын шуунаас нь базаж угзарч цохиж, баруун гуяын дотор хэсэг рүү нь таягаар цохиж, биед нь баруун бугалга гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Г.Н-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.А мэдүүлэг, гэрч Ж.Л мэдүүлэг, гэрч В.Д мэдүүлэг, шинжээч эмч Б.Н 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Ө мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Г.А 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Г.А мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний шинжээч эмч Б.Н 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Тогтоогдсон нөхцөл байдлын тухайд шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Бтай тухайн өдөр маргалдаж улмаар гараас нь базсан, таягаар цохисон үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоотой байгаа. Хохирогч Б.Б, Г.Н нарын тухайд 2021 оны 4 дүгээр сараас эхлэн хамт амьдарч байсан гэх нөхцөл байдал тогтоогддог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтран амьдарч байсан болоод дундаасаа хүүхэдтэй этгээдийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаархаар заасан байх тул шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Бгийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. шүүгдэгч Б.Бгийн үйлдлийн хувьд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би Г.Нг хутгалсан талаараа санахгүй байна гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн үйл баримт нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. Учир нь гэрч Лянгийн мэдүүлэгт шүүгдэгч Б.Б нь энэ талаараа ярьж хэлдэг ба “миний хүүг хутгалсан гэх нөхцөл байдлыг Б.Б надад хэлсэн учраас би анх хүүгээ хутгалуулсан гэдгийг мэдсэн гэх зүйлийг ярьдаг. Гэрч н.Ө мэдүүлэгт Б.Б нь “найз нь хүүгийнхээ аавыг хутгалчих шиг боллоо” гэдгээ надтай утсаар ярьж хэлсэн. Мөн хажууд нь байсан гэрч Д.Н хувьд мэдүүлэгт Б.Б нь “би хутгалсан гэх үйлдэл хийчэхлээ” гэдгээ хэлсэн гэх нөхцөл байдлуудаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг ашиглаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Б.Бгаас хохирогч Г.Н нь хохирол нэхэмжлэхээр 571,468 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н нь хохирол төлбөр төлөгдсөн талаар дурдаж байгаа учир шүүгдэгч Б.Бгаас хохирогч Г.Нд энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзэж байна. хохирогч Б.Б нь шүүгдэгч Г.Нгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж дурдаж байгаа учир шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Г.А нэхэмжилсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан Г.Нгийн эмчилгээ үйлчилгээний зардал болох 1,468,000 төгрөг төлөгдөөгүй байгаа учир уг мөнгийг шүүгдэгч Б.Бгаас гаргуулж олгуулах дүгнэлтийг тус тус гаргаж байна...” гэв.
Шүүхийн хэлэлүүлэгт шүүгдэгч хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Б.Батдорж гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих байдлын 1.3, болон 1.6-т заасан нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадахгүй байна гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж цуглуулах ёстой байсан. Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч хүний биед хүнд гэмтэл учруулан үйлдлийн хувьд маргах зүйлгүй. Харин тухайн гэмтлийг санаатай учруулсан эсэх, эсхүл хохирогч Г.Нгийн хууль бус үйлдэл эрхшээлд автаж тухайн гэмтлийг учруулан эсэхийг нарийвчлан тогтоох нь зүйтэй байх. Г.Нгийн хувьд Б.Бтай хамт амьдарч байх хугацаандаа өөрийн төрсөн хүүхдээ миний хүүхэд биш гэж үзэж, энэ талаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хүлээн зөвшөөрдөггүй байсан. Тэгэхээр Г.Н нь Б.Бгийнд эрүүл үедээ болон согтуурсан үедээ очоод байгаа үйлдэл нь ямар шалтгаант холбоотой эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох ёстой байсан. Тиймээс улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн зүйл заалтыг үндэслэлтэй гэж харахгүй байна. Учир нь хохирсон хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заахдаа намайг зогсож байхад нь Б.Б хүрч ирээд хутгалсан гэх зүйлийг хэлж ярьдаг. Тэгэхээр хүнийг ямар ч шалтгаангүйгээр хүн хутгална гэх зүйл байхгүй байх гэж бодож байна. Харин хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Г.Н нь гэр бүлийн хүчирхийллийг удаа дараа үйлдэж байсан болох нь харагддаг. Энэ байдлаа мөн Г.Н өөрөө хүлээн зөвшөөрдөг. Б.Бгийн хувьд Г.Нгээс зугтаагаад гэрээ нүүлгээд тогтож амьдарсан газар байхгүй зэрэг нөхцөл байдал харагддаг. Тиймээс эдгээр нөхцөл байдал нь явсаар даамжирсаар тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Тиймээс гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг зайлашгүй тогтоох ёстой гэж үзэж байгаа юм. Иймд хэргийн зүйчлэлийг зөвтгөж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлүүлэгт шүүгдэгч хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Б.Ганчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Б.Бд сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр түүнийг хүүхдийн хамт болон найз Д.Н хамт гэртээ байж байхад нь Г.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаднаас гэрт нь орилж хашхирсан байдалтай орж ирсэн байдал нь 1 настай хүүхэд уйлж байгаа үйлдлээр харагдаж байгаа юм. Хэрвээ тухайн үед Г.Н тайван байдлаар гэрт орж ирсэн бол хүүхэд айж цочиж уйлахгүй байсан. Тэгэхээр тухайн үед Г.Нг хэр хэмжээний согтолттой байсан. Мөн бие ямар байдалтай авч явсан болох нь хүүхэд айж орилж уйлж байгаагаас харагдаж байна. Уг асуудлаас үүдээд Б.Б өөрийгөө хамгаалах болон хүүхэд уйлаад байсан учир Г.Нг гэрээс гаргах гэж оролдсон боловч өөрөө зодуулсан байдаг. Ингээд эдгээр байдлуудаас үүдэн Б.Б нь сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадваргүй болж Г.Нг хутгалсан асуудал харагдаж байгаа юм. Хавтас хэргийн 169-170 дугаар тал, 171-172 дугаар талд авагдсан нотлох баримтуудаас харахад Г.Нд 2 удаа зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан байдаг. Тэгэхээр зөрчлийн хуулиар авагдаагүй хэдэн удаагийн үйлдэл байсан бол гэж бодож байна. Мөн дээрх нөхцөл байдлаас үүдэн Б.Б нь Г.Нгээс удаа дараа зугтаагаад байгаа нөхцөл байдал харагддаг. Тиймээс дээрх байдлаас үүдээд энэ хоёр хүнийг хэн аль нь шүүгдэгч болох нөхцөл байдалд хүргэсэн байна гэж харж байгаа юм. Гэхдээ Г.Нгийн биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт дээр өмгөөлөгчийн хувьд маргах зүйлгүй. Тэгэхдээ дээрх нөхцөл байдлаас харахад Б.Бг гэмт хэрэг үйлдэх хэмжээнд хүртэл сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулсан болох нь харагдаж байгаа юм. Шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгчийн зүгээс “Г.Н, Б.Б нарыг гэр бүлийн харилцаатай хүмүүс гэж үзэх нь эргэлзээтэй буюу тухайн үед Г.Н нь эхнэрээсээ түр зуур холдсон байх хугацаандаа Б.Бтай харилцаа үүсгэж, дараа нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас больсон асуудал байдаг учраас тухайн үйл баримтыг гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүс мөн гэж үзэх эсэхийг шүүх тунгааж үзнэ үү” гэж тайлбарлаж байгааг өмгөөлөгч миний бие үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тэгэхээр дээрх нөхцөл байдлуудыг шүүхээс бодит талаас нь харж үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг зөвтгөж, хөнгөрүүлж өгнө үү...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Нгийн өмгөөлөгч Н.Баттөмөр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “ ... Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад зөвхөн Б.Бгийн мэдүүлэг үнэн зөв, Г.Нгийн мэдүүлэг худлаа гэж үнэлж дүгнэх нь боломжгүй юм. Тэгэхээр Б.Б нь миний үйлчлүүлэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд мөн байсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир шүүгдэгч Б.Бгийн дээрх мэдүүлэгт Г.Н нь архи уусан үедээ манайд ирдэг байсан бид хоёрт хамтран амьдарч байсан зүйл байхгүй” гэх зүйлийг ярьж хэлдэг. Мөн хоёулаа архины хамааралтай зүйл ажиглагдаж байгаа нь Г.Н нь тал шил архи болон мах аваад Б.Бгийн гэрт очиж байгаа зэргээс тогтоогдож байна. Тиймээс дээрх байдлыг нэг мөр шалгаж тогтоосон зүйл байхгүй байна гэж үзэж байна. Харин Г.Нгийн сэтгэл зүйн байдлыг харахад төрсөн хүүхдийнхээ эхэд хүнд зүйл ангитай хэрэгт ял шийтгэл оногдуулах санаа бодол байхгүй. Тухайн гэрт явж ороод л Б.Бд хутгалуулчихсан. Г.Нгийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир уур нь хүрсэн байж магадгүй гэх зүйлийг миний үйлчлүүлэгчийн зүгээс хэлж ярьж тайлбарладаг. Тэгэхээр шүүхээс Г.Н, Б.Б нарын гэм буруутай байдлыг нарийвчлан тогтоож, хэргийг бодитойгоор дүгнэж, хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэлээр зүйлчилж, гэм буруутай эсэхийг тогтоогоосой гэж хүсэж байна...” гэв.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Э гаргасан дүгнэлтдээ: Б.Б нь Н.Нгийн буруугаас маргалдан хутгаар гэмтээсэн байна. Н.Н нь Б.Утай маргалдаж биед нь халдсан буруутай байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Батдорж нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих байдлын 1.3, болон 1.6-т заасан нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадахгүй байна гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэж цуглуулах ёстой байсан. ...гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг зайлшгүй тогтоох ёстой гэж үзэж байгаа юм. Иймд хэргийн зүйчлэлийг зөвтгөж өгнө үү...” гэж,
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Ганчимэг нь: “...Миний үйлчлүүлэгч Б.Бд сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Бг гэмт хэрэг үйлдэх хэмжээнд хүртэл сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулсан болох нь харагдаж байгаа юм. Шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгчийн зүгээс “Г.Н, Б.Б нарыг гэр бүлийн харилцаатай хүмүүс гэж үзэх нь эргэлзээтэй буюу тухайн үед Г.Н нь эхнэрээсээ түр зуур холдсон байх хугацаандаа Б.Бтай харилцаа үүсгэж, дараа нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас больсон асуудал байдаг учраас тухайн үйл баримтыг гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүс мөн гэж үзэх эсэхийг шүүх тунгааж үзнэ үү” гэж тайлбарлаж байгааг өмгөөлөгч миний бие үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тэгэхээр дээрх нөхцөл байдлуудыг шүүхээс бодит талаас нь харж үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг зөвтгөж, хөнгөрүүлж өгнө үү... гэх санал дүгнэлт гаргаж мэтгэлцжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч, хохирогч Б.Б Г.Н нар албан ёсны гэрлэлтийн баталгаагүй ч 1 жил хамт амьдарсан, дундаасаа төрүүлсэн 1 хүүхэдтэй улмаар таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байсан байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч Г.Н архи, согтууруулах ундааны зүйлийн байнгын хэрэглээтэй, архидан, согтуурсан үедээ хамтран амьдрагч байсан Б.Бг цохиж, зодох зэргээр бие махбодод нь халдах, мөн айлган сүрдүүлж хэл үгээр доромжилдог, гэрт нь хууль бусаар нэвтрэх зэргээр түүнд сэтгэл санааны дарамт шахалт үзүүлдэг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, шүүгдэгч, хохирогч Б.Б гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг болох нь Цагдаагийн ерөнхий газрын цахим системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 715 дугаартай шийтгэвэр, мөн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 403 дугаартай шийтгэвэр, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Дгийн өгсөн: “... Б.Б Г.Н гэх хүнтэй хамт амьдарч байсан талаараа хэлж ярьж байсан. Б.Б эгч надтай хамт ажиллаж байх хугацаандаа Г.Н гэх хүнээс хүүхэдтэй болсон талаараа хэлж байсан. ... Намайг Б.Б эгчийн гэрт очиж хоол идэхээс хэд хоногийн өмнө нь Б.Б эгч Эрхэл рүү хужир түүх гээд яваад ирэх хооронд нь Г.Н гэх хүн гэрийнх цоожийг эвдлээд гэрт ороод архи уугаад сууж байсан талаар хэлж байсан. Мөн Б.Б эгч хүүхдээ ханиад хүрсний дараа Г.Н гэх хүн рүү утсаар залгаад “хүүхдэд эм авах мөнгө хэрэгтэй байна” гэхэд “надад мөнгө өгөх боломж алга” гэж хэлээд орой нь Б.Б эгчийнд хоёр найзтайгаа согтуу ирээд мөн орилж хашхирж байгаад явсан. Г.Н гэх хүн согтуу үедээ “Чи угаасаа алцганаад, янхандаад байж байдаг биз дээ” гээд байсан. Тэгээд Б.Б эгч “дарамттай гайтай ш дээ” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Дгийн өгсөн: “...Хамтран амьдрагч нар байсан юм байна лээ дундаасаа нэг хүүхэдтэй хүүхэд нь нэг настай. .. Б.У эгч надад ярихдаа энэ Н.Н архи уухаараа л бид хоёр дээр ирдэг. Хүүхэд гарахаас өмнө их зоддог байсан гэж ярьдаг байсан юм, зан байдлын хувьд ер их хүлээцтэй хүн, харин Н.Нг би сайн мэдэхгүй. Ямар зан ааштайг мэдэхгүй...Энэ хоёр тухайн өдрөөс өмнө нь хэрэлдэж маргалдсан зүйл байсан юм шиг байна лээ. Надад Б.У эгч ярихдаа Эрхэл нуур луу яваад гэртээ ирсэн чинь Н.Н нь гэрийн хаалгыг нь эвдээд гэрт нь ороод архи уусан сууж байсан гэсэн. Тэгээд тухайн үедээ Н.Н нь гэрт нь дахиж ирэхгүй гэж ам өгсөн гэсэн. Тухайн өдөр Н.Нг ирэхээр нь Б.У эгч чи яах гэж ирж байгаа юм гэж хэлсэн чинь Н.Н нь би орж ирж болохоо байсан юм уу гээд энэ хоёр маргалдах болсон...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бгийн өгсөн: “Г.Н өмнө нь гэр бүлтэй байж байгаад салаад 7-8 жил болсон. Өмнөх гэр бүлээсээ 1 охинтой байсан талаар Г.Н бид хоёрыг хамт амьдарч байх хугацаанд түүний ээж болон дүү нь хэлж байсан. Мөн Г.Н бид хоёр 10-н жилдээ нэг анги байсан. Тиймээс бид бие биеэ эртнээс мэддэг, таньдаг байсан. Г.Н нь надтай хамт амьдарч байгаагүй мэтээр тайлбарлаж байна. Бид хоёр урт хугацаанд хамт амьдарч байсан. Би энэ хүнээс айж олон айлын хашаа дамжиж нүүдэг байсан боловч хаанаас ч юм олоод ирдэг байсан..” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нгийн өгсөн: “Би Б.Бтай 2021 оны 4 дүгээр сард танилцаад 5 дугаар сард нь ажилдаа явсан. Тэгээд 6 дугаар сарын 10-ны үед би амралтаа аваад очсон. Хэсэг хамт байж байгаад салсан. Тэгээд ирэн очин явдаг байсан. Би Б.Б дээр эрүүл ч очдог, хааяа согтуу ч очдог. Эхнэрээсээ түр хугацаанд салсан байх хугацаандаа би Б.Бтай хэсэг хамт амьдарч байсан..” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл ..сум.. баг.. хороонд гэрт нь Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ очиж Б.Бг “Чи угаасаа алцганаад, янхандаад байж байдаг биз дээ“гэж хэлснээс үүдэн хэрүүл маргаан үүсч, улмаар Б.Бгийн бие эрх чөлөөнд халдсаны улмаас Б.Б сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж гартаа таарсан хутгаар хохирогчийн цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ***багийн нутаг дэвсгэрт өөрийн хамтран амьдрагч байсан хохирогч Б.Бтай маргалдаж, улмаар гараараа баруун гарын шуунаас нь базаж угзарч цохиж, мөн баруун гуяны дотор хэсэг рүү нь таягаар цохиж, биед нь баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Хэрэгт цуглуулсан бүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн үед шүүгдэгч Б.Б “сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж мэтгэлцсэн өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...Б.Б нь Н.Н-гийн буруугаас маргалдан хутгаар гэмтээсэн байна. Н.Н нь Б.У-тай маргалдаж биед нь халдсан буруутай байна.” гэсэн санал нь шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэртэй тохирч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал, хуурмаг мэдээ тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгтэй байдалд оруулж хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдана.
Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдал үүсэж, түргэн зуур болдог онцлогтой.
Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэсэн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм. Түүнчлэн тухайн нөхцөл байдалд өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас тухайн нөхцөл байдлыг зөвөөр үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч нь архидан согтуурсан гаднаас орилж хашхиран орж ирж улмаар шүүгдэгчийг “чи юу хийж ирж байгаа юм дахиж ирэхгүй гай болохгүй гэж хэлээ биз дээ гэж хэлж, маргалдсан, удаа дараагийн хүч хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, цохиж, зодох зэргээр бие махбодод нь халдах, мөн айлган сүрдүүлж хэл үгээр доромжлох зэргээр түүнд сэтгэл санааны дарамт шахалт үзүүлдэг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь гэр бүлийн хүчирхийллийн үйлддэг байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч хохирогч Б.Бгийн өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой гэртэй байж байхад манай хамтран амьдрагч байсан Н.Н гаднаас согтуу орж ирж намайг элдвээр хэлж дарамталж зодсон намайг зодохдоо гараа атгаж байгаад толгой руу 2 удаа цохисон дараа баруун гарын шууг базаж угзарч цохисон мөн баруун хөлийн гуяны дотор тал руу модон таягаараа нэг удаа цохисон тэгээд гараад явсан юм. Урьд өмнө нь зөндөө олон удаа зодсон тэр өдөр сарыг нь сайн санахгүй байна. Би цагдаагийн байгууллагад 6-7 удаа хандаж баривчлуулж байсан удаа байгаа дандаа зөрчлийн арга хэмжээ л авахуулдаг байсан заримдаа бол цагдаагийн байгууллагад хандах боломжгүй болгодог байсан утас булаагаад авдаг байсан. Гомдолтой байна их айдастай байдаг боллоо энэ хүн өмнө нь цагдаа дээр очихдоо дахиж ингэхгүй, очихгүй гэж амлалт өгчихөөд дараагаар нь дандаа шөнө орой ирж дарамталж зоддог юм.. гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Б.Бгийн “Н.Н гэрт согтуу ирсэн үедээ ямар ч хэл үгүйгээр шууд намайг цохиж зоддог. Энэ байдлаас болоод миний хамар, хавирга хугарч гэмтэж байсан. Үүнээс болоод би цагдаад дуудлага өгдөг. ...Мэдээгүй. Сүүлд нь хутгалчих шиг боллоо гэж мэдсэн... пизда минь чамд ямар хамаатай юм, чамайг юу хийгээд, янхандаад байж байгааг шалгах гэж ирсэн юм” гээд хэл амаар доромжилж байгаад намайг цохиод авсан. Анх гаднаас Г.Нг орилоод орж ирэхэд л хүү уйлаад эхэлсэн учир Д.Н хүүг минь саатуулах гээд авсан байсан. Тэгээд дараа нь би Г.Нг хутгалчих шиг боллоо гэж бодсон. Тухайн үеийг би сайн санахгүй байгаа юм. Г.Н намайг жирэмсэн байхад, мөн хүүгээ 4 сартай байхад хүртэл ирж намайг удаа дараа зодож, цохиж байсан. Тиймээс би энэ хүнийг харахаараа айгаад салганаад байдаг юм. Г.Н намайг зодож, цохих үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг байсан.. хутга барьсан үйлдлээ сайн мэдэхгүй байна. Дараа нь сүүлд мэдсэн. үргэлж зодож нүддэг байсан болохоор маш их айдастай байдаг байсан. Тиймээс дандаа энэ хүнээс зугатааж нүүдэг боловч хүү бид хоёрыг хаанаас ч юм олоод ирдэг байсан. ...Г.Нгээс айсандаа байгаа газраасаа нүүгээд явдаг... Үргэлж архи уугаад, шөнө орой унтахгүй намайг их зовоодог байсан. Тэгээд ээжид нь энэ байдлыг нь хэлээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сэтгэл зүйч гэх н.Бямбаа гэх хүн дээр очиж уулзаж байсан. Сэтгэл зүйч дээр тухайн үед 2-3 удаа очсон байх. гэх мэдүүлэг,
Гэрч Б.Дгийн өгсөн: “...Тэгээд Б.У эгч рүү чи юу хийж байгаа писдаа вэ гэтэл Б.У эгч чи ирэхгүй гэж байгаад яагаад хүрээд ирж байгаа юм бэ гээд хэрүүл маргаан үүссэн би тэр үед Б.У эгчийн хүүхэд нь уйлаад байхаар нь би хүүхдийг нь тэврээд саатуулаад зогсож байсан юм. Тухайн үед хэрэлдэж байх үед нь би хараагүй хүүхдийг саатуулж байсан болохоор хараагүй удаач үгүй байж байгаад Н.Н писдаа дахиж ирэхгүй гээд гэрээс гараад явсан. Тэгтэл Б.У эгч надад хандан хэлэхдээ эгч нь Н.Нг айлгах гэж байгаад хутгаар дүрчих шиг боллоо гэж хэлсэн тэгж би мэдсэн юм удаа ч үгүй гаднаас цагдаа нар ороод ирсэн ийм л зүйл болсон. Хамтран амьдрагч нар байсан юм байна лээ дундаасаа нэг хүүхэдтэй хүүхэд нь нэг настай. ..Н.Н архи уухаараа л бид хоёр дээр ирдэг. Хүүхэд гарахаас өмнө их зоддог байсан гэж ярьдаг байсан ..Тухайн өдөр Б.У бид хоёр Б.Угийн гэрт хамт хүүхдийг хараад байж байтал гаднаас Н.Н нь согтуу хоёр таягтай орж ирсэн. Намайг харахад Н.Н согтуу юм шиг харагдаж байсан. Б.У Н.Нг орж ирэхийг хараад чи юу хийж ирж байгаа юм дахиж ирэхгүй гай болохгүй гэж хэлээ биз дээ гэж хэлсэн чинь Н.Н нь би ирж болохоо байсан юм уу гэж хэлээд л энэ хоёр маргалдаад унасан. Энэ хоёрыг хэрэлдэж байх үед Б.Угийн хүүхэд уйлаад унахаар нь би хүүхдийг нь хараад байж байсан. ..Намайг хальт харахад энэ хоёр гэрийн ертөнцийн зүгээр баруун талын орон дээр Н.Н нь Б.У эгчийн хоёр гарнаас нь барьсан зогсож байсан. Тухайн үед удаан ноцолдож бариагүй маш хурдан л тухайн үйл явдал болоод дууссан. Энэ хоёр тухайн өдрөөс өмнө нь хэрэлдэж маргалдсан зүйл байсан юм шиг байна лээ. Надад Б.У эгч ярихдаа Эрхэл нуур луу яваад гэртээ ирсэн чинь Н.Н нь гэрийн хаалгыг нь эвдээд гэрт нь ороод архи уусан сууж байсан гэсэн. Тэгээд тухайн үедээ Н.Н нь гэрт нь дахиж ирэхгүй гэж ам өгсөн гэсэн. Тухайн өдөр Н.Нг ирэхээр нь Б.У эгч чи яах гэж ирж байгаа юм гэж хэлсэн чинь Н.Н нь би орж ирж болохоо байсан юм уу гээд энэ хоёр маргалдах болсон...” гэх мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын цахим системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 715 дугаартай шийтгэвэр, мөн шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 403 дугаартай шийтгэвэр зэргээр тогтоогдож байх ба тэдний хооронд таарамжгүй харилцаа үүссэн байсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал: Энэ үйл баримт нь шүүгдэгч хохирогч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ :..Гаднаас Г.Нг орж ирэхэд би “чи яах гэж ирсэн юм, дахиж ирэхгүй гэж хэлээ биз дээ, яваач” гэж хэлсэн. Тэгэхэд би ирж болохоо байсан юм уу гээд янз бүрийн үгээр доромжлоод байсан....Би энэ хүнээс маш их айдаг. Учир нь Г.Н манайд үргэлж согтуу ирж дарамталж зоддог байсан.. ...Н.Н гэрт согтуу ирсэн үедээ ямар ч хэл үгүйгээр шууд намайг цохиж зоддог. Энэ байдлаас болоод миний хамар, хавирга хугарч гэмтэж байсан. Үүнээс болоод би цагдаад дуудлага өгдөг ... гэрт орж ирээд тухайн үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн... Намайг хардасны улмаас зодож цохидог байсан... Г.Н гаднаас гэрт орж ирээд суух гээд гэрийн хоймор өөд өгсөхөд нь би “чи яах гэж ирсэн юм бэ гар” гэж хэлэхэд таягаа сугандаа хавчуулж байгаад гараа атгаад миний толгой руу цохисон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч хохирогч Г.Нгийн өгсөн: ... Б.Б гаднаас орж ирээд арай ч гүйгээгүй хурдан алхаад багана тойроод хүрээд ирсэн, ...энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн, ....би арайч хутгалчихгүй байх гэж бодож байсан, ...урьд өмнө зодож цохисон зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулж байсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Дгийн өгсөн: “.... Намайг Б.Б эгчийн гэрт очиж хоол идэхээс хэд хоногийн өмнө нь Б.Б эгч Эрхэл рүү хужир түүх гээд яваад ирэх хооронд нь Г.Н гэх хүн гэрийнх цоожийг эвдлээд гэрт ороод архи уугаад сууж байсан талаар хэлж байсан. Мөн Б.Б эгч хүүхдээ ханиад хүрсний дараа Г.Н гэх хүн рүү утсаар залгаад “хүүхдэд эм авах мөнгө хэрэгтэй байна” гэхэд “надад мөнгө өгөх боломж алга” гэж хэлээд орой нь Б.Б эгчийнд хоёр найзтайгаа согтуу ирээд мөн орилж хашхирж байгаад явсан. Г.Н гэх хүн согтуу үедээ “Чи угаасаа алцганаад, янхандаад байж байдаг биз дээ” гээд байсан. Тэгээд Б.Б эгч “дарамттай гайтай ш дээ” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад хохирогчийн хүч хэрэглэсэн, нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон, зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч Б.Бгийн сэтгэл санаа нь гэнэтийн цочролд орж хоромхон зуур алдагдаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэх гэмт хэргийн субъектив талын шинжийг бүрэн агуулаагүй байна гэж үзэж улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл **сум*** баг ***тоотод оршин суух гэртээ өөрийн хамтран амьдрагч байсан хохирогч Г.Нтэй маргалдаж, улмаар цээжин тус газар нь нэг удаа хутгалж, биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай байна гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл мөн.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогчийн гаднаас согтуу орилж хашхиран орж ирж “пизда минь чамд ямар хамаатай юм, чамайг юу хийгээд, янхандаад байж байгааг шалгах гэж ирсэн юм” гэж хэрүүл маргаан үүсгэж, биед нь хүч хэрэглэсэн үеэс эхэлж сэтгэл зүйн байдал нь тогтворгүй болсон байхад толгой руу 2 удаа цохисон дараа баруун гарын шууг базаж угзарч цохисон мөн баруун хөлийн гуяны дотор тал руу модон таягаараа нэг удаа цохих зэргээр хүч хэрэглэсэн үйлдлүүд нь 2-4 минут орчим үргэлжилж, энэ нөхцөл байдал нь шүүгдэгчийг сэтгэлзүйн цочролд оруулж, улмаар хохирогчийг хутгалж биед нь хүнд хохирол учруулсан үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогчийн дээр дурьдсан хууль бус, зүй бус үйлдлүүд тухайн цаг хугацаанд илэрсэн, мөн энэ цаг хугацаанаас өмнө байнгын давтамжтай, удаан хугацаанд үргэлжилсэн, шүүгдэгчийг сэтгэл зүйн эмгэг байдалд оруулсан нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж, шүүгдэгч Б.Бг сэтгэл санааны цочролд хоромхон зуур автаж өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй байдалд орж гэмт хэрэг үйлдэх үр дагаварт хүргэсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл *** багт байх өөрийн гэртээ хамтран амьдрагч байсан Г.Н-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт нь орилж хашхирсан байдалтай орж ирсэн, “пизда минь чамд ямар хамаатай юм, чамайг юу хийгээд, янхандаад байж байгааг шалгах гэж ирсэн юм” гэж маргалдсан, хохирогчийг гэрт нь дахин ирж айлган сүрдүүлж байгаа үйлдлээс сэтгэл санаа нь гэнэтийн цочролд орж айж сандарсан үйлдлийн улмаас хутга авч хохирогчийн цээж хэсэгт хутгалсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь ...хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, .. хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж “Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н нь: “..Би гарынх нь хоёр шуунаас базсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин бусад зодсон гэх гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ..Б.Б намайг хутгалсны дараа би өөрийгөө хамгаалах гэж хоёр гарнаас нь барьж авсан...” гэж мэтгэлцэж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Бгийн өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний орой гэртэй байж байхад манай хамтран амьдрагч байсан Н.Н гаднаас согтуу орж ирж намайг элдвээр хэлж дарамталж зодсон намайг зодохдоо гараа атгаж байгаад толгой руу 2 удаа цохисон дараа баруун гарын шууг базаж угзарч цохисон мөн баруун хөлийн гуяны дотор тал руу модон таягаараа нэг удаа цохисон тэгээд гараад явсан юм. Урьд өмнө нь зөндөө олон удаа зодсон тэр өдөр сарыг нь сайн санахгүй байна. Би цагдаагийн байгууллагад 6-7 удаа хандаж баривчлуулж байсан удаа байгаа дандаа зөрчлийн арга хэмжээ л авахуулдаг байсан заримдаа бол цагдаагийн байгууллагад хандах боломжгүй болгодог байсан утас булаагаад авдаг байсан. Гомдолтой байна их айдастай байдаг боллоо энэ хүн өмнө нь цагдаа дээр очихдоо дахиж ингэхгүй, очихгүй гэж амлалт өгчихөөд дараагаар нь дандаа шөнө орой ирж дарамталж зоддог юм.. гэх мэдүүлэг, гэрч Б.Дгийн өгсөн: “...Тэгээд Б.У эгч рүү чи юу хийж байгаа писдаа вэ гэтэл Б.У эгч чи ирэхгүй гэж байгаад яагаад хүрээд ирж байгаа юм бэ гээд хэрүүл маргаан үүссэн би тэр үед Б.У эгчийн хүүхэд нь уйлаад байхаар нь би хүүхдийг нь тэврээд саатуулаад зогсож байсан юм. Тухайн үед хэрэлдэж байх үед нь би хараагүй хүүхдийг саатуулж байсан болохоор хараагүй удаач үгүй байж байгаад Н.Н писдаа дахиж ирэхгүй гээд гэрээс гараад явсан. Тэгтэл Б.У эгч надад хандан хэлэхдээ эгч нь Н.Нг айлгах гэж байгаад хутгаар дүрчих шиг боллоо гэж хэлсэн тэгж би мэдсэн юм удаа ч үгүй гаднаас цагдаа нар ороод ирсэн ийм л зүйл болсон. Хамтран амьдрагч нар байсан юм байна лээ дундаасаа нэг хүүхэдтэй хүүхэд нь нэг настай. ..Н.Н архи уухаараа л бид хоёр дээр ирдэг. Хүүхэд гарахаас өмнө их зоддог байсан гэж ярьдаг байсан ..Тухайн өдөр Б.У бид хоёр Б.Угийн гэрт хамт хүүхдийг хараад байж байтал гаднаас Н.Н нь согтуу хоёр таягтай орж ирсэн. Намайг харахад Н.Н согтуу юм шиг харагдаж байсан. Б.У Н.Нг орж ирэхийг хараад чи юу хийж ирж байгаа юм дахиж ирэхгүй гай болохгүй гэж хэлээ биз дээ гэж хэлсэн чинь Н.Н нь би ирж болохоо байсан юм уу гэж хэлээд л энэ хоёр маргалдаад унасан. Энэ хоёрыг хэрэлдэж байх үед Б.Угийн хүүхэд уйлаад унахаар нь би хүүхдийг нь хараад байж байсан. ..Намайг хальт харахад энэ хоёр гэрийн ертөнцийн зүгээр баруун талын орон дээр Н.Н нь Б.У эгчийн хоёр гарнаас нь барьсан зогсож байсан. Яг яаж хэн нь хэнийгээ яаж зодсон гэдгийг нь би мэдэхгүй байна. Тухайн үед удаан ноцолдож бариагүй маш хурдан л тухайн үйл явдал болоод дууссан. Энэ хоёр тухайн өдрөөс өмнө нь хэрэлдэж маргалдсан зүйл байсан юм шиг байна лээ. Надад Б.У эгч ярихдаа Эрхэл нуур луу яваад гэртээ ирсэн чинь Н.Н нь гэрийн хаалгыг нь эвдээд гэрт нь ороод архи уусан сууж байсан гэсэн. Тэгээд тухайн үедээ Н.Н нь гэрт нь дахиж ирэхгүй гэж ам өгсөн гэсэн. Тухайн өдөр Н.Нг ирэхээр нь Б.У эгч чи яах гэж ирж байгаа юм гэж хэлсэн чинь Н.Н нь би орж ирж болохоо байсан юм уу гээд энэ хоёр маргалдах болсон...” гэх мэдүүлэг, шинжээч М.Б өгсөн: “...Тийм ээ, би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай дүгнэлтийг гаргасан. Б.Бгийн биед учирсан баруун гуянд үүссэн цус хуралт болон баруун бугалганд үүссэн цус хуралт нь нийлбэр дүнгээрээ болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хүний арьсан дээр үүсгэгдсэн цус хуралт гүн хөх өнгөтэй, 3-6 хоногийн хугацаанд хөхөлбөр өнгөтэй, 6-8 хоногийн хугацаанд, хүрэн өнгөтэй байдаг. харин Б.Бгийн биед учирсан цус хуралтууд нь хөхөлбөр өнгөтэй байсан учраас тухайн хэрэг болсон гэх өдөрт үүсгэгдсэн гэж үзсэн...” гэх мэдүүлэг, Б.Бгийн биед үүссэн гэмтлийн зураг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай дүгнэлт, тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байх бөгөөд, шүүгдэгч Г.Н нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба зөвхөн түүний мэдүүлгээр хохирогч Б.Б,гэрч Г.Д нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нь “Б.Б нь миний үйлчлүүлэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд мөн байсан эсэх нь эргэлзээтэй байна. Учир шүүгдэгч Б.Б-гийн дээрх мэдүүлэгт Г.Н нь архи уусан үедээ манайд ирдэг байсан бид хоёрт хамтран амьдарч байсан зүйл байхгүй” гэх зүйлийг ярьж хэлдэг...хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэлээр зүйлчилж, гэм буруутай эсэхийг тогтоогоосой гэж хүсэж байна.. гэж мэтгэлцжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах эдийн эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 5.1.2-т "гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг; мөн хуулийн 5.1.6."хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг гэж,
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч хохирогч Г.Н нь шүүгдэгч, хохирогч Б.Б-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэр бүлийн харилцаатай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Бгийн өгсөн: “Бид хоёр урт хугацаанд хамт амьдарч байсан. ..2021 оны 3 сарын эхээр уулзаж байгаад үүнээс хойших хугацаанд бид тасралтгүй нэг гэрт хамт амьдарч байсан. 2 нас 2 сартай хүүхэдтэй..” шүүгдэгч, хохирогч Г.Нгийн өгсөн: “...Эхнэрээсээ түр хугацаанд салсан байх хугацаандаа би Б.Бтай хэсэг хамт амьдарч байсан..” гэх тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрч Ж.Л, Б.Д нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч, хохирогч Г.Нг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Н болон түүний өмгөөлөгч Н.Баттөмөрийн гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Н, Б.Б иргэний хариуцагч Г.А, гэрч Ж.Л, Б.Д, Д.Ө, шинжээч М.Б, Г.А нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай, дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл** сум** тоотод ** байх өөрийн гэртээ хамтран амьдрагч байсан Г.Нг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт нь орилж хашхирсан байдалтай орж ирсэн, хүч хэрэглэсэн, нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь гэнэтийн цочролд орж хоромхон зуур алдагдаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Г.Нгийн цээжин тус газар нь 1 удаа хутгалж, биед нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл** сум***гбагийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч байсан Б.Бтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж, баруун гарын шуунаас нь базаж угзарч цохиж, баруун гуяны дотор хэсэг рүү нь таягаар цохиж, биед нь баруун бугалга баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Бгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Нгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Г.Нгийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Нгийн хохирогч Б.Бгийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Бтай маргалдаж баруун гарын шуунаас нь базаж угзарч цохиж, баруун гуяны дотор хэсэг рүү нь таягаар цохиж бие эрх чөлөөнд нь халдаж, биед нь цус хуралт, зүүн шагайнд зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 579 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Г.Нгиййн үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Бгийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Г.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдарч байсан Б.Бгийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгч Г.Нгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тус тус нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Н нь: “.. шүүгдэгч Б.Бгаас эмчилгээтэй холбоотой зардал 571.468 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг, тайлбар гаргаж /хх-ийн 132-133 дугаар тал/-д баримтыг ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Н нь: “.. Б.Б нь эмчилгээний зардал 571.468 төгрөгийг төлж барагдуулсан одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг өгч байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бг хохирогч Г.Нд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт: “ ..гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй..” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Нг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Бд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Г.А тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд 1.468.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Б.Бгаас 1.468.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд, шүүгдэгч Г.Нг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..Шүүгдэгч Б.Б, Г.Н нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Г.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн, тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б, Г.Н нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай зэрэг хувийн байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоох, шүүгдэгч Б.Б, Г.Н нар нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б, Г.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Батдорж гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүх бүрэлдэхүүнээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зүйлчилж оруулж ирсэн зүйл ангийг хөнгөрүүлж гэм буруутайд тооцлоо. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал дээр маргадгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тиймээс улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид ял сонсгож байна. Тэгэхээр уг зүйл ангийн хувьд сонгомол санкцтай зүйл анги байгаа учир миний үйлчлүүлэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал болон хохирол төлбөрөө нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй, тогтмол орлогогүй улмаас хийж болох бүхий л ажлыг хийдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалж уг гэмт хэргийг үйлдсэн. Хохирол төлбөрийн хувьд хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчид өөрийн боломжоор 570 гаруй мянган төгрөгийг төлж барагдуулсан, өрх толгойлсон 3 хүүхдийн хамт амьдардаг, хийж болох боломжтой бүхий л ажлыг хийдэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх саналыг шүүхэд оруулж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нгийн өмгөөлөгч Н.Баттөмөр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтээ хэлье. Г.Нгийн хувьд бусдад төлөх төлбөргүй, хохирол гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад Г.Н нь эрхэлсэн тодорхой ажилтай болох нь харагддаг буюу том тэрэгний жолоочоор хөдөөгүүр ажилладаг болох нь харагддаг юм. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох шийтгэлийг хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа учир миний үйлчлүүлэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгож өгнө үү гэх санал дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б, Г.Н нарын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хор уршиг учирсан, гэм буруу, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” албадлагын арга хэмжээг хэрэглэх, шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Г.Нгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Нд төлөх төлбөргүй, хохирогч Г.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Бд төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Г –г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 ( таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-д тайлбарласугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Б-д хяналт тавихыг, шүүгдэгч Г.Н-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-гаас 1.468.000 (нэг сая дөрвөн зуун жаран найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгосугай.
11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
12. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Н-д төлөх төлбөргүй, хохирогч Г.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь хохирогч Б.Б-д төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН
ШҮҮГЧИД Т.ХҮРЭЛБААТАР
Б.БЭЭЖИН