Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/08

 

 

                                         

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

 

 

     2025       01         14                                     2025/ШЦТ/08

 

   

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,

 улсын яллагч Б.Баттуяа,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,

 шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн .......................... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* Улсын иргэн, .......... оны ..........дугаар сарын ........-ний өдөр .......... аймгийн ............ суманд төрсөн, .......... настай, ......., ........... боловсролтой, .........., ....................., ам бүл ........, ...........хамт ........ дүүргийн .......... дүгээр хороо, ......... дугаар байрны .......... тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ******* ******* овогт ******* ******* (РД:*******),

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд ........ .......улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явахдаа Багануур дүүргийн 3 дугаар хороо, А0501 дугаартай Улаанбаатар Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Хэрлэнгийн тацны тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэх постоор гарах үедээ авто замын хураамж 2000 төгрөгийг төлүүлэхгүй гэсэн шалтгааны улмаас уг шалган нэвтрүүлэх постын автомат төмөр хаалтын сум, хавчаар зэргийг хугалан хууль бусаар устгаж, Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газарт 335,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найзтайгаа хамт 0.5 литрийн архи хувааж уучихаад таньдаг ах болох Саруулцохиотой хамт Нугаар гэх газар руу явахаар болсон. Тэгээд постон дээр очиход нилээд согтсон байсан бөгөөд зарим үйлдлээ санахгүй байна. Тухайн үед Саруулцохио  ахын хөгшин нь гэртээ ганцаараа байсан бөгөөд бид хоёр яарч байсан. Тэр үедээ хэрүүл маргаан хийгээд постны хаалтыг гараараа дээш нь өргөчихсөн юм. Тухайн үед манай машины жолооч ах мөнгөө өгчихсөн гээд байхад хавчаараа авахгүй хаалтаа онгойлгохгүй байгаад байхаар нь би халамцуу байсан болохоор нь тийм үйлдэл гаргасан. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирол 335,000 төгрөгийг төлж барагдуулсан. Би эцгийн хамт амьдардаг ба эцгийгээ асардаг. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Одоо 55 хувийн группт байдаг, сард 1 сая гаран төгрөгийн тэтгэмж авдаг. Эрүүл мэндийн шалтгаанаас болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29, 75, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би орлого тушаах гээд постоос Багануур дүүргийн төв рүү ороод ирсэн байсан. Тэр хооронд манай оператор ******* над руу залгасан. Согтуу хүмүүс танхайраад хаалт эвдээд явлаа, цагдаа дуудчихсан хүлээж байна гэдэг мэдээлэл өгсөн. Тэгээд ******* байгууллагын групп чатад тухайн үйл явдалтай холбоотой бичлэг оруулсан байсан. Тэндээс би үзэж танилцсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн хэлтэс дээр байцаалт өгөхөөр ирсэн байна гээд би ирээд оператортайгаа уулзаад болсон үйл явдлаа дэлгэрэнгүй хэлээрэй гээд явсан. Шүүхийн шатанд ******* нь хохирол 335,000 төгрөгийг төлсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй. Ажил үүргээ гүйцэтгэж байсан албан хаагчийг элдэв өнгөөр дээрэлхдэг асуудал дээр нь арга хэмжээ авахуулмаар байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэрлэн гүүрний постод би ээлжид гарч байсан. Тэгэхэд 16 цагийн орчим улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөнгөө төлөөд гарах гэтэл хажууд нь сууж явсан нэг эрэгтэй хүн мөнгө өгөхгүй гээд хэл амаар доромжлоод мөнгө хураадаг хайчийг хугалаад, замын автомат хаалгыг өргөж хугалсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25),

“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “...Автомат төмөр хаалтын сум 3м 320,000 төгрөг, хавчаар 15,000 төгрөг, нийт 335,000 төгрөг...” гэжээ. (хх-ийн 32)

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 5-8),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 11),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 ны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор “саарал өнгийн TECH TREND 4 GB Flash-нд хуулсан 3 бичлэг, 5 зураг зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 12),

Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “******* нь 1.86 хувийн согтолттой” гэжээ  (хх-ийн 14),

Хохирол төлсөн баримт (хх-ийн 90),

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 36, 39-42) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчин явахдаа Багануур дүүргийн 3 дугаар хороо, А0501 дугаартай Улаанбаатар Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Хэрлэнгийн тацны тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэх постоор гарах үедээ авто замын хураамж 2000 төгрөгийг төлүүлэхгүй гэсэн шалтгааны улмаас уг шалган нэвтрүүлэх постын автомат төмөр хаалтын сум, хавчаар зэргийг хугалан хууль бусаар устгаж, Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газарт 335,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* “2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би орлого тушаах гээд постоос Багануур дүүргийн төв рүү ороод ирсэн байсан. Тэр хооронд манай оператор ******* над руу залгасан. Согтуу хүмүүс танхайраад хаалт эвдээд явлаа, цагдаа дуудчихсан хүлээж байна гэдэг мэдээлэл өгсөн. Тэгээд ******* байгууллагын групп чатад тухайн үйл явдалтай холбоотой бичлэг оруулсан байсан. Тэндээс би үзэж танилцсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаагийн хэлтэс дээр байцаалт өгөхөөр ирсэн байна гээд би ирээд оператортайгаа уулзаад болсон үйл явдлаа дэлгэрэнгүй хэлээрэй гээд явсан” гэсэн мэдүүлэг, гэрч *******ын “2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэрлэн гүүрний постод би ээлжид гарч байсан. Тэгэхэд 16 цагийн орчим улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч мөнгөө төлөөд гарах гэтэл хажууд нь сууж явсан нэг эрэгтэй хүн мөнгө өгөхгүй гээд хэл амаар доромжлоод мөнгө хураадаг хайчийг хугалаад, замын автомат хаалгыг өргөж хугалсан” гэсэн мэдүүлэг, “Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 547 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг зөрчиж, бусдын эд хөрөнгийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив талын шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараа зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.

Хохирлын хувьд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 300,000 төгрөгөөс дээш төгрөгийн хохирол учирсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь бусдын үнэ бүхий эд зүйлийг гэмтээж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, үүний улмаас хохирол учрахыг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т 335,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Шүүгдэгч *******гийн авто замын хураамж 2000 төгрөгийг төлүүлэхгүй гэж уурлан, автомат төмөр хаалтын сум, хавчаар зэргийг хугалан устгаж, 335,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсангэмт хэргийн шинжийг хангасан тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ийн эд хөрөнгөд 335,000 төгрөгийн хохирол учирсныг шүүхийн шатанд шүүгдэгч ******* төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Улсын яллагчаас “Шүүхээс *******г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгч нь “Би эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Одоо 55 хувийн группт байдаг, нуруу өвддөг, сард 1 сая гаран төгрөгийн тэтгэмж авдаг. Эрүүл мэндийн шалтгаанаас болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасан.

Иймд шүүгдэгч *******гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

  Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн TECH TREND 4 GB Flash-нд хуулсан 3 бичлэг, 5 зураг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

      4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

      5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн саарал өнгийн TECH TREND 4 GB Flash-нд хуулсан 3 бичлэг, 5 зураг зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

7.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ