| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/237 |
| Огноо | 2024-11-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Уламбаяр,
Нарийн бичгийн дарга: Д.Ариунболд,
Хохирогч: *******, түүний өмгөөлөгч: Д.Хатанбат /онлайн/,
Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214001110258 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ы *******, /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь “... ко, , гэх цахим хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 09 сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр “Zaya online shop” гэх дэлгүүрийн фейсбүүкийн бараа зарж буй шууд бичлэгээс бэлэн бараа захиалж, барааны захиалгыг баталгаажуулахдаа “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэх хуурамч банкны баримтаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж барааг захиалан авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Zaya online shop” гэх дэлгүүрээс 32.171.520 төгрөгийн барааг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би “Zaya Online shop”-оос бараа материалыг , ko, гэсэн гурван хаягаар харьцаж бэлэн хувцас, гутал авдаг байсан. Тухайн хаягуудыг зөвхөн би л ашигладаг байсан. Надаас өөр хүн эзэмшиж ашигладаггүй. Мийн зүгээс хэн нэгэнтэй хамтарсан зүйл байхгүй, ганцаараа хийсэн. Би өөрийн нэр дээр байх , 5301512944, мөн дунд хүү болох *******ийн *******гийн нэр дээр байх 5249099330 данс, охин *******ийн *******ийн нэр дээр байх 5238072480 данснуудыг ашиглаж харьцаж байсан. Би 4 хүүхэдтэй, 3 банди нэг охинтой, тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, мөн ганц охин маань цусны өвчнөөр гэнэт өвдөөд тэгээд их эмчилгээ хийлгэсэн, хийлгэж байгаа эмчилгээний тариа их ховор, олдсон ч ганц нэгээр олддог байсан. Тэгээд эхлээд гүйлгээ хийсэн хуурамч скрийн шот хийсэн зургийг явуулахад захиалсан бараа миний гар дээр ирсэн. Тэгээд болох юм байна гээд дараагийн үйлдлүүдийг хийсэн. Яг хэдэн үйлдэл хийснээ санахгүй байна....гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 97-98 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:....******* би 2020 оноос Zaya online шоп гэсэн фейсбүүк пэйж хуудсыг ажиллуулж байна. Тус фейсбүүк пэйжээрээ хувцас болон өөр олон төрлийн барааны захиалгыг бараа захиалах хүсэлтэй хүмүүсийн захиалгыг коммент болон чатаар авдаг. Ажиллуулах хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн гэх фейсбүүк хаягтай хүн нь манай бараа танилцуулж захиалга авдаг пэйж хуудасны Zауа онлайн шопоос бараа захиалга өгч эхэлсэн. Эхний 3 удаагийн лайваар захиалсан барааныхаа мөнгийг тэр дор нь хийж итгэл үнэмшил олсон ба 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс: эхлэн надад барааныхаа мөнгийг хийсэн гээд интернэт банкны хуурамч хуулга чатаар явуулж байсныг 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мэдсэн санагдаж байна Хамгийн анх гэх хаягийг ашиглан хууран мэхэлж байхад нь мэдээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Өргөдөл өгснөөс хойш тухайн гэх хаягтай иргэн нь өөр 2 шинэ фейсбүүк хаяг нээн дахин хуурамч хуулга явуулж бараа захиалан авч байсныг өөрийн пэйж хуудасны чатыг шалгаж байхдаа захиалга өгч бараа хүлээн авдаг байсан , 99927319 гэсэн дугаарыг хайж үзэхэд доорх 2 Фейсбүүк аккаунт гарч ирэхэд мэдсэн Ингээд тухайн иргэн нь дээрх хугацаанд гэх хаягаасаа 42 удаагийн үйлдлээр нийт 52,728,500 төгрөг мөн гэх хаягаас 2021 оны 07 дугаар сарын 03-нас эхлэн 17 удаагийн үйлдлээр 14,250,500 төгрөг мөн ko гэх фейсбүүк хаягаар 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 19 удаагийн үйлдлээр 26.895,0000 дээрх 3 фейсбүүк хаягаас нийт 78 удаагийн үйлдлээр 93,874,000 сая төгрөгийн бараа материалыг авсан байсан болох нь тогтоогдсон Түс иргэн захиалж авсан бараанаас залилж байгааг мэдсэнээс хойш БНТУ-аас, Монгол улсад газрын тээврээр ирсэн байсан 3,975,000 төгрөгийн барааг тухайн иргэнд өгөөгүй ба Баянхонгор аймгаас өөрийнхөн түрээслэн ажиллуулж байсан 2 лангуун дээрээс зарж байгаад үлдсэн бараануудыг очиж авахад 7,211,000 төгрөгийн бараа байсаныг авсан мөн анх надтай захиалга хийхдээ өгсөн 4,981,000 төгрөгийн барааны мөнгө зэргийг бодоод үзэхээр надад нийт 93.874.000 төгрөгийн барааны мөнгө төлөх байснаас 84,918.000 төгрөгийн барааны мөнгийг одоогоор төлөөгүй байна. Би тухайн иргэн рүү хүүхдийн бүх төрлийн гутал, хувцас мөн эрэгтэй,эмэгтэй гутал. пуүз, хувцас бас цүнх болон гэр ахуйн бараа зэрэг нэр төрлийн бараа бүтээгдэхүүн явуулж байсан. Нийт захиалж авсан бараанаас залилж байгааг мэдсэнээс хойш Монгол улсад ирсэн каргонд байсан 3,975,000 төгрөгийн барааг тухайн иргэнд өгөөгүй ба Баянхонгор аймгаас өөрийнхөн лангуун дээр зарж байсан үлдэгдэл бараануудыг очиж авахад 7,211,600 төгрөгийн барааг авсан мөн анх надад захиалга хийхдээ өгсөн 4,981,000 төгрөгийн барааны мөнгө зэргийг бодоод үзэхээр надад нийт 72 874.000 төгрөгийн барааны мөнгө төлөх байснаас 84,918,000 төгрөгийн барааны мөнгийг одоогоор төлөхгүй байна...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 34-35/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2020 оны сүүлээс эхлээд Б.******* нь бараа захиалж эхэлсэн. Б.******* нь анх гэсэн фейсбүүк хаягаас 2021 онд бараа авч эхэлсэн. Эхний төлөлт 5 сая төгрөг төлсөн байсан. Бараа авч эхлээд 2, 3 удаагийн бараа таталт хийгдсэн. Тэгэхээр нь мөнгөө сайн хийчихдэг гэж итгээд дараа дараагийн бараагаа Монгол Улс руу шууд ачиж явуулж байсан. Турк улсад баталгаажуулалт хийдэг, банкны дансны хуулга хараад харж ачаа, барааг нь боож гаргаж явуулдаг 2 ажилтан ажилладаг байдаг. Тэр 2 хүний хэлснээр мөнгөө сайн хийдэг байсан тэгээд барааг нь гаргадаг байсан гэж ярьсан. Дараа нь 2022 онд би дансны хуулга шалгасан чинь мөнгө нь дутаад ерөөсөө орж ирээгүй байсан. гэдэг хаягаар эхлээд авдаг байсан. Монголд ирээд ко, гэсэн хаягаар бараагаа захиалж авдаг байсныг нь мэдээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Анх мэдэхдээ хаягаасаа сүүлд 8, 9 сая төгрөгийн бараа авсан байсан. Дансны хуулга харахад мөнгө нь орж ирээгүй байсан. Өөртөө итгэхгүй фейсбүүкээр залгахад утсаа аваад ярихад эгч нь чиний бараагаар лангуу аваад ажиллуулж байгаа гээд бараагаа харуулахад бүгд миний бараа байсан. Хуулгаа би дахин дахин хараад байхгүй байсан. Тэгээд би Монгол Улс руу явж банк дээр очоод шалгаад үзэхэд хуулга нь ерөөсөө байхгүй байсан. Цагдаад өгөхөөс өснө Б.******* манай эгч дээр ирж уулзсан байсан. Би 40 гаран сая төгрөгийн бараа авсан гэж хэлсэн. Ерөөсөө тохиролцохгүй байсан болохоор цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Эхний аудитын газраас хийсэн дүгнэлт нь Б.*******ийн хэлснээр бүгдийг нь бичээд гаргасан дүгнэлт байсан. Тэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй дараа нь өөр аудитораар дүгнэлт хийлгэхэд өмнөх Наранцэцэг аудиторын дүгнэлтээр гаргасан байсан. Б.*******ийн хэлснээр барааны үнийн дүнг хүртэл хэлснээр нь бичсэн байгаа болохоор маш их зөрүүтэй байгаа гэв.
5. Хохирогч О.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би үеэл дүү Эрдэнэзаяагийн хамт заяа онлайн шопыг хамтран ажиллуулдаг, бид хоёр харилцан хувь нийлүүлж энэ үйл ажиллагааг эхлүүлсэн, манай дүү Эрдэнэзаяа Турк улсаас иргэдийн захиалгыг онлайнаар аваад Монгол руу илгээдэг, тухайн илгээсэн барааг миний бие Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 221 дүгээр байранд байрлах “” онлайн шопын карго түгээлтийн оффист хүлээн авдаг. Тэндээсээ түгээлтээ хийдэг. ******* гэдэг эмэгтэйг танихгүй манай онлайн шопоор үйлчлүүлдэг үйлчлүүлэгч байсан бөгөөд 2021 оны 04 дүгээр сараас манайхтай холбогдож үйлчилгээ авч эхэлсэн, ингэхдээ эхний удаад тооцоо гаргасан байдлаар 15 удаагийн 4.981.000 төгрөгийн бараа захиалга хийхдээ төлбөрөө төлж бараагаа авсан байдаг. Улмаар манайд итгэлцэл төрүүлж байнгын үйлчлүүлэгчээр бүртгэгдээд цааш бараа захиалгахдаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн утастай, ko гэсэн утасны дугаартай, 99927319 гэсэн хаяг, утаснаас нийт 63 удаагийн үйлдлээр 89.893.000 төгрөгийг барааг манайхаас залилан авсан. Энэ тухайгаа 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *******тэй миний бие болон Эрдэнэзаяа бид гурав уулзаад *******ийн өөрийн эзэмшлийн түүний хүүхэд болох дансны интернэт банкны хуулгыг үндэслэн /өөрөө банк руугаа нэвтэрсэн манай онлайн шоп руу явуулсан хуулгатай тулгалт хийсэн. Тэгээд тулгалтын явцад эхэн үедээ утастай хаягаас худалдан авалт хийж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хуурамч хуулгаар гэсэн хаягаас нийт 27 удаагийн үйлдлээр худалдан авалт хийгээд 47.747.500 төгрөгийн үнэ бүхий барааг манайхаас авсан, мөн өдөр ko, гэсэн утасны дугаартай, , 99927319 хуурамч хаягаар худалдан авалт хийсэн, үүнээс ko гэсэн хаягаас 19 удаагийн хуурамч хуулгаар нийт 26.895.000 төгрөгийн материал, гэсэн хаягаас 17 удаагийн үйлдлээр 15.250.500 төгрөгийн бараа материал авсан. Эдгээр хуулгуудыг ******* нь өөрийн биеэр хүлээж одоо өгөх тэмдэглэл тооцоолол бүхий баримт хуулбар дансны хуулгыг харуулсан гэрэл зураг дээр сайн дураараа, дарамт шахалтгүй өөрийн биеэр хүлээн зөвшөөрч гараар тайлбар бичиж гарын үсэг зурсан. Ч.******* нь манайхыг хохироож авсан 89.893.000 төгрөгийн бараа материалыг хүлээн зөвшөөрдөггүй, хүлээж аваагүй гэдэг, хохироосон хэмжээгээ эхлээд 2022 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод байрлах Beniz kids хүүхдийн хувцасны дэлгүүр дээр маань анх удаа биечлэн ирж уулзахдаа “би яагаад 80 сая төгрөгийн хохирол учруулсан байдаг юм бэ” миний авсан бараа 30 сая төгрөг” гэж хэлсэн байдаг нь видео бичлэгээр надад байгаа. Өмгөөлөгчдөө эхлээд 10 сая төгрөг гэж ярьсан байдаг. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тулгалт хийхэд 89.893.000 төгрөгийн бараанаас дутуу ирсэн бараа байгаа гэх бөгөөд улмаар “аль аль бараа дутуу ирсэн болох яагаад тухайн үед цаг тухайд нь мэдэгдээгүй юм бэ” гэж асуухаар “энэ бараа надад ирээгүй” гэж онлайн шоп-д байх барааны жагсаалтын зураг дээрээс хүүхдийн хувцсыг сонгож өгсөн тэр бараа нь *******ийн Буянт Богд худалдааны төвд байх лангуун дээр өлгөөстэй байсан, тэрийг нь хэлэхээр ямар нэг зүйл хэлэхгүй, дуугарахгүй байгаад байсан. ******* нь манай онлайн шопоос ямар ч мөнгө төлөхгүйгээр Хаан банкны баримтыг хуурамчаар үйлдэж надад нийтдээ 89,893.000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байна. Манайх бэлэн хувцас үүндээ хүүхдийн хувцас мөн орно, гэр ахуйн бараа, гутал, тавчиг, гудас, хөнжил гэх мэт барааг онлайнаар зардаг. *******ээс манайхаас гутал, цүнх, тавчиг, хүүхдийн хувцас, том хүний бэлэн хувцас, гудас, хөнжил зэрэг эд зүйлийг авсан байдаг. Яг одоогоор нэг бүрийн үнийг хэлж мэдэхгүй байна. Нэг ч хохирол төлөгдөөгүй байгаа. Мөн энэ хэрэгтэй холбоотой *******гийн Туркээс Монгол руу ирж очсон 2 удаагийн зардал мөн Улаанбаатар хотоос Баянхонгор руу ирж очих зардал, буудлын үнэ холбогдох бичиг баримтуудыг баримтаар гаргаж өгнө. *******ийн бид нараас залилж авсан 89.893.000 төгрөг бол бид зүгээр сууж байгаад олсон мөнгө биш үүний ард бид нарын бүтэн жилийн асар хүнд хөдөлмөр, хөлс хүч шингэсэн байгаа....гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 223-225 /,
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Турк улсад байхдаа нагац эгч ийн хамтаар заяа онлайн шоп дэлгүүрийг ажиллуулаад би Турк улсад байх бараа материалын хамтрагчийг олж холбон зуучлаад, манай эгч Монгол дахь ажлыг хариуцаад хамтраад Турк улсаас Монгол улс руу бэлэн хувцас, гутал, гэр ахуйн барааг захиалгын дагуу шууд лайваар зараад иргэдээс захиалсан барааг би авч явуулаад, манай эгч Улаанбаатар хотод байх оффис дээрээ хүлээн аваад тэндээсээ тараалт хийдэг. Тэгээд 2022 оны 03 дугаар сараас 04 дүгээр сарын эхэн хавьцаа мөнгө дутагдаж байгааг мэдээд над руу явуулсан дансны хуулгыг харсан, тэгтэл гэсэн хаягаас явуулсан дансны хуулганы баримтыг харсан, тэгтэл цаг нь зөрүүтэй байсан, тэгэхээр нь би видео колл хийж *******тэй харьцсан, надтай харьцаад чат бичдэг байсан болохоор ер нь бол бага зэрэг танил болсон байсан. Тэгээд би ерөөсөө Монгол явж өөрийн дансны мэдээллийг банкнаас авъя гээд Монголд ирээд *******ийг , ko, гэсэн гурван хаягаас харьцаж эхлээд мөнгө хийж байгаад сүүлдээ мөнгөө хийхгүй бараа захиалан хуурамч хуулгыг над руу явуулж, би Туркээс барааг нь явуулаад Улаанбаатар хотод байх манай эгчийн каргоноос хүргэлтээр өөрийн аймаг руу татан авалт хийдэг байсныг мэдээд эгчид хэлээд эгч бид хоёр дахиж дансны хуулгыг шүүхэд мэдэгдэж байгаагаар 95 орчим сая төгрөгийн бараа дутсан, энэ талаар цагдаад өргөдөл өгөхөөс өмнө *******тэй уулзаад хэлсэн, тэгтэл урдаас “би тийм их юм аваагүй, 30 сая төгрөгийн бараа л авсан” гээд байсан. эгч болон ******* бид гурав сууж байгаад тооцоогоо гаргасан, тэр холбогдох материал нь эгчид байгаа хүлээлгэн өгөх байх....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 232-233 /,
7. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би Zaya Online shop-ийн хүргэлтийг хариуцан ажилладаг юм. Би бүх хүргэлтийг ганцаараа хариуцан ажилладаг юм. Иргэдийн захиалсан бараа баталгаажмагц Турк улсаас Монгол улс руу илгээдэг. Улмаар Монгол улсад ирсэн барааг Сүхбаатар дүүгийн 9-р хороо Каргоны байранд хүлээж авч бүртгээд, бараагаа ирж авах болон хүргүүлэх иргэдийн барааг ангилан ялгаж би хүргүүлэх хүсэлт гаргасан иргэдийн барааг хүргэж өгдөг. Мөн орон нутгаас бараа захиалсан иргэд нь бараагаа ихэвчлэн замын унаанд дайж авдаг. Би уг иргэдийн захиалсан барааг замын унаанд хүргэж өгөхөд уг бараа захиалсан иргэд каргоны төлбөрөө төлснөөр баталгаажиж, би уг барааг нь замын унаанд тавьж өгдөг. Тэгэхдээ уг барааг захиалсан иргэд нь каргоны төлбөрөө дугаарын данс буюу миний дансанд төлснөөр би барааг нь хүргэж өгдөг. Яг хэдэн удаа гэдгээ санахгүй байна. Бүртгэлийн дэвтрээсээ харвал санана. Уг хэрэглэгч нь Баянхонгор аймгаас байнга бараа худалдан авдаг хэрэглэгч байна. Бараагаа дандаа хүргэлтээр авдаг. Өөрөө ирж авч байсан удаа байхгүй. Би бүх барааг нь Драгон төв, Нарантуул зах гэх мэт газруудаас Баянхонгор чиглэлд явах тээврийн хэрэгсэлд тавьж өгдөг байсан. Уг хүний утасны дугаар нь утсаар яриад хаана хүргүүлэх талаараа хэлдэг...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 34 /,
8. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Би Б.*******ийг 2007 оноос эхлэн мэднэ бид хоёр хамт Их засаг их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуульд нягтлан мэргэжлээр сурч төгссөн. ******* нь 5 хүүхэдтэй айлын хамгийн бага нь байгаа юм. оо нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Төлөв даруу зантай бусдад тусар хуу ямар нэг зүйл боллоо гэхэд хамгийн түрүүнд хүрээд ирдэг сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хэлсэн ярьсандаа хүрдэг. Ажилсаг цэвэрч нямбай гэрээ сайхан авч явдаг нөхөр нь байнга ийш тийшээ явж ажил хийдэг. Өөрийн 4 хүүхдээ харахын хажуугаар ээж нь өндөр настай мөн хөгжлийн бэрхшээлтэй нэг эгчийгээ байнга хардаг. Хувийн зохион байгуулалт сайтай хүн. Надад хэлэхдээ нэг хэсэг бараан дээр сууж байхдаа бараа захиалсан газраасаа илүү бараа авсан ирээгүй барааг авсан гэж гүтгээд байгаа л гэж хэлж байсан дэлгэрэнгүй бол яриагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236/,
9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Б.******* нь миний багийн найз байгаа юм нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Дээд боловсролтой нягтлан мэргэжилтэй. Үг дуу цөөтэй төлөв даруухан зантай найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, гар бөмбөг тоглодог, ах дүү төрөл садандаа тусалдаг найз нөхдөө тусалдаг, гэр бүлдээ хайр халамжтай 3 хүү нэг охинтой ганц охин нь цусны өвчтэй гээд асаргаанд байдаг ажил төрөл ер хийхгүй байж байгаад аймгийн үйлдвэрлэл хөгжлийн корпорацад бичиг хэргийн ажилтнаар орсон. ******* нь айлын бага охин дээрээ нэг ах хоёр эгчтэй. Ер нь үг дуу цөөтэй. Мундаг сайн ээж. Мөн ээж нь хөгшин настай түүнийгээ харна мөн нэг эгч нь асаргаанд байдаг түүнийгээ хардаг халамжилдаг тийм хүн байгаа юм. Ажил хийхгүй байсан шалтгаан нь асаргааны хүн хараад байдаг байсантай холбоотой. Надад ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа хэлээгүй ер нь өөрөө ярих зүйлгүй байгаа байдал ажиглагдахаар нь би лавлаж асуугаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239/,
10. Шинжээч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа 1. Бараа хүлээн авсан гэх Б.*******ээс хүлээн авсан барааны дэвтэр болон *******, О. нараас цахимаар каргогоор явуулсан барааны дэлгэрэнгүй хүснэгт, 2 Каргогоор ирсэн барааны бүртгэлийн дэвэр Б.*******ээс каргоны үнэд төлсөн мөнгөн дүн /дансны хуулгаар/ баталгаажуулж дүгнэлт гаргасан. Нотлогдоогүй гэх улаанаар тэмдэглэсэн хүснэгтэд байгаа үнийн дүн бүхий бараануудын талаар 2022 оны 03 дугаар сарын 21-нээс *******гаас бараа нь Монголд буугаагүй талаар өөрийн ярьж буй лайвын бичлэгийг харсан. Тухайн бичлэгт буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн лайв-т 1 дүгээр сарын бараа буугаагүй дараагийн 7 хоногт бууна. 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн лайв-т 1 дүгээр сарын бараа буугаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 04 дүгээр сарын 05-ны өдрийн лайв-т 2 сарын бараа буугаагүй гэх агаарын бараа гэх зэргээр хариулт өгч байснаар тогтоогдсон. Бусдаар *******гаас Б.*******т хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт байхгүй байсан. Иймд дүгнэлтдээ тусгасан...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 16-17/,
11. “Энх-Нахиа” ХХК-ийн 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн:... 1. Иргэн Б.*******ийн үлдэгдэл барааг 2022 оны 11-р сарын 05-ны өдөр 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тоолж хүлээлгэн өгсөн байна. Үүнд 10 ширхэг хайрцаг 788 ширхэг бараа , уг барааг туркээс ирсэн үнээр үнэлэхэд 14,465,250 /арван дөрвөн сая дөрвөн зуун жаран таван мянга хоёр зуун тавин/ төгрөг болж байна. /Хавсралт №04/
Нийт учруулсан хохирол 32,171,520 /Гучин хоёр сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун хорин/ төгрөгнөөс 14,465,520 төгрөгийн хүлээлгэж өгсөн үлдэгдэл барааг хасахад бодит хохирол 17,706,000/ арван долоон сая долоон зуун зургаан мянга/ төгрөг болж байна.
2. 2022 оны 03-р сарын 20 ны өдрийн 13:12 минутад 2021 оны 09-р сар, 202 оны 10-р сарын бараанууд 2022 оны 3-р сарын 20-нд монголд буусан, өнөөдөр авч байна тараанаа гэсэн лайв явсан байна. Б.******* 2022 оны 03-р сарын 21 нд 1521,000 төгрөгийн карго төлөөд бараа авсан учир *******ийн аваагүй гээд байгаа 2021 оны 10-р сарын 14-ны лайв хийсэн газрын ачаа 2,837,000 төгрөг, 2021 оны 09-р сарын 27-ны 00 ОО лайв хийсэн агаарын ачаа 581,000, 546500 төгрөг, 2021 оны 07-р сарын 13 нд хаяг дээр лайв хийсэн /он сар зөрүүтэй байгаа, хэргийн материалд 9 сарын 27 нд лайв хийсэн гэж байгаа/ 964,000 төгрөг, агаарын ачааны 150,000 /40,000+60000+50000/ бүгд 5078,500 /таван сая далан найман мянга таван зуун/ төгрөгийн /барааг Б.******* аваагүй гэх / барааны дүнг хохирлын дүнд оруулсан болно. О.ээс гаргаж өгсөн каргоны дэлгэрэнгүй жагсаалтад Б.*******ийн аваагүй гэх 5078,500 төгрөгийн бараануудыг өгсөн гэж явуулсан байгаа.
3. Иргэн Б.*******ийн эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулгаар 2021 оны 02-р сарын 01-с 2022 оны 04-р сарын 18 хүртэл хугацаанд дансны орлого 77,061,421 төгрөг, дансны зарлага 76,822,605 төгрөг байна....гэх дүгнэлт /1-р хх-ийн 244-248 /,
12. “Номгон Аудит” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн: .....Дээрх 4 фэйсбүүк хаягаар иргэн Б.******* нь нийт 35,275,500 /Гучин таван сая хоёр зуун далан таван мянга таван зуун/ төгрөгийн бараа хүлээн авч бэлнээр барааны үнэнд 5,026,000 төгрөгийг 2021 оны 04-р сарын 15-с 2021 оны 08- р сарын 27-ны хооронд ХААН банкны тоот, ХААН банкны 5249099330 тоот данснаас тус тус шилжүүлсэн, мөн 2022 оны 3-р сарын 21-нд каргоны төлбөр нэрээр ХААН банкны тоот данснаас барааны үнэнд тооцох ёстой 2,105,920 төгрөг, Хас банкны *******ийн эзэмшлийн 5005087741 тоот данснаас 2022 оны 03-р сарын 23-ны өдөр каргоны төлбөр нэрээр мөн барааны үнэнд тооцох ёстой 998,060 төгрөг, бүгд 8,129,980 /Найман сая нэг зуун хорин есөн мянга есөн зуун наян/ төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх бэлэн шилжүүлсэн мөнгийг хасахад иргэн Б.******* нь “Zaya online” шоп гэх /цахим дэлгүүр/-т 33,055,320 /(41,185,300-8,129,980) /Гучин гурван сая тавин таван мянга гурван зуун хорин/ төгрөгийн хохирол учруулсан ба хүлээлгэн өгсөн барааны дүнг хавтаст хэрэг № 2-ын хуудас 063-070 тооцсон дүн 14,465,250.00 төгрөгийг хасаж тооцвол нотлогдож байгаа хэрэгт авагдсан баримтын хэмжээнд бодит хохирол нь 18,590,070.00 төгрөг гэж үзэж байна.
Хохирогч иргэн О.ээс 2023 оны 08-р сарын 19-ны өдөр “Kader Saga” фейс хаягаар каргоны дэлгэрэнгүй болон Б.*******т өгсөн нийт барааны дэлгэрэнгүй маягтыг хүлээн авсан болно. Энэ маягтаар О. нь 41,185,300 Дөчин нэгэн сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийн бараа өгсөн гэсэн нотолгоо гаргаж өгсөн байна.
Бид 221400111 эрүүгийн хэрэгт дүгнэлт гаргахдаа Б.*******ийн дээр дурдсан гурван хаягаар захиалсан барааг хүлээн авсан гэсэн каргоны бүртгэлийг үндэс болгосон ба зарим тохиолдолд (Кассын дэвтэр) хаяг, утас, кг зэрэг зөрүүтэй байх тэмдэглэл үйлдээгүй байх зэрэг тохиолдол байсан бөгөөд хүлээн авсан карго тус бүрд хичнээн төгрөгийн захиалга хүлээн авсан хүлээлгэн өгсөн гэх баримт Б.*******, О., нар нь баримтаар нотолж гаргаж өгөөгүй байна. 2024 оны 04 сарын 17 өдөр *******, түүний өмгөөлөгч нартай Улаанбаатар хотын Номгон аудитын төв байранд уулзаж нотлох баримтыг гаргуулах талаар ярилцаж 4 дүгээр сарын 25 өдөр ирүүлнэ гэсэн боловч ирүүлээгүй. Дахин өмгөөлөгчтэй 99189776 утсаар 4 дугаар сарын 30 холбогдож дахин нотлох баримтын талаар ярилцаж О., ******* нартай ажлын өрөөнд уулзаад нотлох баримт ирүүлэх талаар ярилцаж 5 дугаар сарын 03 өдөр хаягаар дээр оруулсан материалыг хүлээн авсан ба энэ талаар тодруулахаар *******гийн гэсэн утас руу өөрийн 89891034 дугаараас 15-20 цаг хүртэл 5 удаа залгасан боловч утсаа аваагүй ирүүлсэн баримтыг хэрэгт хамааралтай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар аваагүй болно.....гэх дүгнэлт /4-р хх-ийн 42/
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11/6452 дугаартай албан бичигт: “танайхаас шаардсан бараа хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гэх нотлох баримт байхгүй боловч 89,893,000.00 төгрөг дутаасан гэж шүүгдэгч болон хохирогч нар харилцан гарын үсэг зурсан баримт байгаа тул уг баримтаар дүгнэлт гаргаж болох, мөн Номгон Аудитын шинжээчийн дүгнэлтийг үндэслэж дүгнэлт гаргаж болох талаар харилцан маргалддаг” тул уг баримт болон нотлох баримтаар шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжтой эсэх талаар асуусан байна.
Шинжилгээний объектыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.1.ШИНЖИЛГЭЭ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх; 12.3.2.эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх; мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Эдийн засгийн шинжилгээний объект нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт бичиг байна” гэж тус тус заасан байна.
Тухайн шинжилгээнд шүүгдэгч болон хохирогч нар харилцан гарын үсэг зурсан гэх баримтыг нотлох бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх барааны нэр төрөл, тоо ширхэг, үнийг бичсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт шинжилгээнд ирүүлээгүй байсан тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-д заасныг үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан болно.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-д шинжээч нь “хэргийн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэж заасан байна.
Шүүгдэгч болон хохирогч нар харилцан гарын үсэг зурсан гэх баримт нь хэргийн оролцогч нарын өөрсдийн мэдүүлэг бөгөөд бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх барааны нэр төрөл, тоо ширхэг, үнийг бичсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт шинжилгээнд ирүүлээгүй тул шинжээч нар шинжилгээ хийхээс татгалзсан байна.”гэх албан бичиг болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 210-214/, Б.*******ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 48-49/, хохирогч О.ээс гаргаж өгсөн баримтыг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 99-156/, “Буянт Богд Трэйд” ХХК-н худалдааны төвд барааны лангуу, павилон түрээслэх гэрээний хуулбар /1-р хх-ийн 39-45/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 48-49/, “Zaya online shop” дэлгүүрээс иргэн Б.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 01-нээс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд карго төлж авсан барааны дэлгэрэнгүй жагсаалт /2-р хх-ийн 44-72/, тооцооны баримтууд /2-р хх-ийн 100-102/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /3-р хх-ийн 121-132/, шүүгдэгч Б.*******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 157/, тоот дансанд орсон орлого, дансны хуулга /хх-ийн 85-164/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь “... ко, , ” гэх цахим хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 09 сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 сарын 03-ний өдрийг хүртэл хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр буюу 24 удаагийн үйлдлээр “Zaya online shop” гэх хохирогч *******гийн барааны дэлгүүрээс фейсбүүкийн бараа зарж буй шууд бичлэгээс бэлэн бараа захиалж, барааны захиалгыг баталгаажуулахдаа “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэх хуурамч банкны баримтаар хуурч, “Zaya online shop” гэх дэлгүүрээс төгрөгийн барааг цахим хэрэгсэл ашиглаг авч залилсан үйл баримт болсон нь “Номгон Аудит” ХХК-ийн шинжээчийн 02 дугаартай дүгнэлт, Шинжээч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа 1. Бараа хүлээн авсан гэх Б.*******ээс хүлээн авсан барааны дэвтэр болон *******, О. нараас цахимаар каргогоор явуулсан барааны дэлгэрэнгүй хүснэгт, 2. Каргогоор ирсэн барааны бүртгэлийн дэвэр Б.*******ээс каргоны үнэд төлсөн мөнгөн дүн /дансны хуулгаар/ баталгаажуулж дүгнэлт гаргасан. Нотлогдоогүй гэх улаанаар тэмдэглэсэн хүснэгтэд байгаа үнийн дүн бүхий бараануудын талаар 2022 оны 03 дугаар сарын 21-нээс *******гаас бараа нь Монголд буугаагүй талаар өөрийн ярьж буй лайвын бичлэгийг харсан. Тухайн бичлэгт буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн лайв-т 1 дүгээр сарын бараа буугаагүй дараагийн 7 хоногт бууна. 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн лайв-т 1 дүгээр сарын бараа буугаагүй. 2022 оны 04 дүгээр сарын 04 дүгээр сарын 05-ны өдрийн лайв-т 2 сарын бараа буугаагүй гэх агаарын бараа гэх зэргээр хариулт өгч байснаар тогтоогдсон. Бусдаар *******гаас Б.*******т хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт байхгүй байсан. Иймд дүгнэлтдээ тусгасан...”гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Уг хэрэгт “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээч дүгнэлтийг гаргасан боловч уг дүгнэлтийг хохирогч түүний өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор нэг удаа хойшлуулж дахин дүгнэлт гаргахаар шүүхээс шийдвэрлэсэн бөгөөд “Номгон-Аудит” ХХК дахин дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.
“Номгон Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хохирогч түүний өмгөөлөгч нар зөвшөөрөөгүй учир Шүүх Шинжилгээний Ерөнхий газарт эдийн засгийн шинжилгээ хийлгэхээр шинжээчийг томилсон боловч Шүүх Шинжилгээний Ерөнхий газар нь “...Тухайн шинжилгээнд шүүгдэгч болон хохирогч нар харилцан гарын үсэг зурсан гэх баримтыг нотлох бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх барааны нэр төрөл, тоо ширхэг, үнийг бичсэн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт шинжилгээнд ирүүлээгүй байсан тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6-д заасныг үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан болно.
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-д шинжээч нь “хэргийн оролцогчдын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэж заасан тул шинжилгээ хийхийг татгалзсан албан бичгийг ирүүлсэнийг шүүх үндэслэлтэй гэж үзэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон дахин шинжилгээ хийсэн “Номгон аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан нотлох баримтаар тооцож хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Мөн шүүх уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар “оролцогчийн гомдлыг шийдвэрлэх зорилгоор хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж дахин шинжилгээ хийлгэсэн тул уг хэрэгт дахин шинжилгээ хийхээр шүүх хуралдааныг хойшлуулах талаар хуульчлаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэж түүнд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх талаар санал дүгнэлт гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг “гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, бусад худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааных үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан” гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэж хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Баянхонгор аймгийн төвд худалдаа үйлчилгээ хийж байхдаа “ ко, , ” гэх цахим хэрэгсэл ашиглан 2021 оны 09 сарын 27-ны өдрөөс 2022 оны 03 сарын 03-ний өдрийг хүртэл хугацаанд, үргэлжилсэн үйлдлээр буюу 24 удаагийн үйлдлээр “Zaya online shop” гэх хохирогч *******гийн барааны дэлгүүрээс фейсбүүкээр бараа зарж буй шууд бичлэгээс бэлэн бараа захиалж, барааны захиалгыг баталгаажуулахдаа “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэх хуурамч банкны баримтаар хуурч, “Zaya online shop” гэх дэлгүүрээс төгрөгийн барааг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж гэж үзлээ.
Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч ******* нь үеэл эгч О.т Туркээс бараа явуулж О. нь цахим хэрэгсэл ашиглаж бараа зардаг байсан бөгөөд уг барааг шүүгдэгч Б.******* нь мөн цахим хэрэгслээр барааг авч зарж итгэлийг урвуулан ашиглаж залилах үйлдлийг хийсэн байна.
Уг хэрэгт хохирогч *******, шүүгдэгч Б.******* нар нь хоорондоо бараа өгч авалцахдаа санхүүгийн анхан шатны бүртгэл тооцоог нарийн хөтөлж явуулаагүйгээс хэрэгт хохирогчоос гаргасан гар бичмэлийг нотлох баримтаар үнэлж хохирол гаргах боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг тооцон гаргаж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хэрэгт хохирогчоор О. тогтоогдсон боловч шүүгдэгч Б.*******т өгсөн барааны хохирогч нь ******* болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчоор тогтоогдсон О. нь уг барааг цааш нь зарж борлуулдаг үеэл эгч нь тул шүүхээс тогтоосон хохирлыг хохирогч *******д олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Хэрэгт шүүгдэгч Б.*******, хохирогч ******* нарын хооронд тооцоо нийлж гараар бичсэн 89.893.000 төгрөгийг баримтыг 2 дугаар хавтаст хэргийн 100 дугаар талд хавсаргасан байна.Шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Учир нь хохирол тооцох үнэлж дүгнэх нь зөвхөн эдийн засгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргах ёстой бөгөөд уг гар бичмэл нь нотлох баримтын шинжийг агуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл уг гар бичмэлд хэрэв тооцоо нийлсэн бол тооцоо нийлсэн талаарх нотлох баримтыг талууд харилцан зөвшөөрч энэ талаар нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд үнэлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.*******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцлоо.
Хэргийг шийдвэрлэхэд шүүгдэгчийн хувьд нотлох баримт хүрэлцээтэй байна гэж, хохирогч *******гийн мэдүүлсэн хохирлын хэмжээг тогтооход нотлох баримт хүрэлцээгүй байна гэж тус тус дүгнэж прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Уг үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.*******т тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь залилуулж алдсан гэх барааны үнэ 89.893.000 төгрөг нэхэмжилж үүнээс шүүгдэгч Б.*******ээс 8.706.000 төгрөг төлсөн, мөн ирж очсон зардал 3.137294 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт шинжээчийн дүгнэлт зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Б.*******ийн нийт учруулсан хохирол төгрөгөөс 14.465.250 төгрөгийн барааг буцаан өгч, нийт төлөх төлбөр 18.590.070 төгрөг төлөх ёстойгоос 17.706.000 төгрөгийг шүүгдэгч Б.******* хэрэг хянан шийдвэрлэх явцад дансаар нөхөн төлсөн байна гэж дүгнэж, шүүгдэгч Б.*******ээс хохирогч *******гаас бараа залилан авсан төлөгдөөгүй үнэ 884.070 төгрөг болон бусад зардал 3.137.294 төгрөг нийт 4.021.364 төгрөгийг шүүгдэгч Б.*******ээс гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу цахим хэрэгсэл ашиглаж хуурсан, бодит байдлыг гуйвуулж нуусан, хор уршгийн шинж чанар буюу хохирогчийг их хэмжээний өрөнд оруулсан, хохирогчийн зүгээс гомдолтой байгаа болон шүүгдэгчийн ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Б.*******т оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, шар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, А-4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг нийт 4 дэвтэр, хохирогч *******гаас гаргаж өгсөн СД 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч Б.*******ийн ХААН банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкин дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Баянхонгор аймгийн Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож уг шийдвэрийг банкуудад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
\2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг найман / 08 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан найман / 08 / сарын хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ээс дөрвөн сая хорин нэгэн мянга гурван зуун жаран дөрвөн / 4.021.364 / төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хүрэн өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, шар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, А-4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг, кассын дэвтэр 1 ширхэг нийт 4 дэвтэр, хохирогч *******гаас гаргаж өгсөн СД 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.*******ийн ХААН банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкин дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Баянхонгор аймгийн Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ