| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0223/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/263 |
| Огноо | 2024-12-06 |
| Зүйл хэсэг | 13.9.1., 21.12.1., 22.1.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат, Б.Байгаль, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Амарсанаа, Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,
Хохирогч:*******, / онлайн /,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, Л.Батбаяр,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1, 21.12 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч *******т, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002070177 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цагдаагийн эрх зүйч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ын , / регистрийн дугаар //,
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Өлзийт сумын Олон нийтийн цагдаа ажилтай, ам бүл 6, ээж, эгч, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар баг, Улаан уул цагаан булаг 2 дугаар гудамжны 22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, / регистрийн дугаар //,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Баянхонгор аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч ******* нь иргэн ээс гаргасан бүртгэлтийн 768/2904 дугаартай Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг Бийрийн Хавцгай богчийн ам гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 2 тооны хонь хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа сэжиглэгдэж байгаа этгээд буюу иргэн *******г баривчлах, саатуулах эрх бүхий актгүйгээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудыг зөрчиж Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цагдаагийн хэсгийн албаны байранд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг хүртэл, нийт 32 цагийн хугацаанд хууль бусаар саатуулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Мөн шүүгдэгч Баянхонгор аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч 5 нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цагдаагийн хэсгийн албаны байранд сэжиглэгдэж байгаа этгээд буюу иргэн *******гаар хэрэг хүлээлгэх зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудыг зөрчиж 2023 оны 09 дүгээр сарын 03-аас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд түүнтэй зүй бусаар харьцаж, толгой, хүзүү хэвлий хэсэгт цохиж, хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Мөн шүүгдэгч Баянхонгор аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн өөс гаргасан “Хөрш айлын мал нийлж, маргаан гарсан” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дагуу хэргийн газарт ажиллахдаа тус багийн иргэн ******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож байсан зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгслийг хураан авах аливаа шийдвэр, тэмдэглэлгүйгээр хураан авч, Өлзийт сумын төвд байрлах хэсгийн Цагдаагийн байрны хашаанд байрлуулж улмаар иргэн *******гийн үйлдсэн гэх зөрчлийг гомдол, мэдээллийн бүртгэлд оруулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй,
2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мотоциклоо хүлээн авахаар ирсэн иргэн *******, түүний эх нараас 200,000 төгрөгийг Төрийн санд тушаах, эсхүл үйлчилгээний хөлс 20 литр бензиний мөнгө төл, төлбөл мотоциклийг чинь өгнө гэх зэргээр хясан боогдуулж, Өлзийт сумын Шатахуун түгээх станцад иргэн гээр 50,400 төгрөгийн үнэ бүхий бензиний мөнгө шилжүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж, мотоциклийг буцаан өгч, иргэн *******д болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон,
2. Шүүгдэгч Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Өлзийт сум хариуцсан олон нийтийн цагдаа ажилтай ******* нь иргэн ээс гаргасан бүртгэлтийн 768/2904 дугаартай “Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг Бийрийн Хавцгай богчийн ам гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 2 тооны хонь хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг тус сумын хэсгийн төлөөлөгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа сэжиглэгдэж байгаа этгээд буюу иргэн *******г баривчлах, саатуулах эрх бүхий актгүйгээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудыг зөрчиж Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цагдаагийн хэсгийн албан байранд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 22 цаг хүртэл, нийт 32 цагийн хугацаанд хууль бусаар саатуулсан болохыг мэдсээр байж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг Эрх чөлөөний 1-105 тоот Баянхонгор аймгийн Прокурорын газрын 106 тоот Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мэдүүлэг авах зөвшөөрөл бүхий өрөөнд 2024 оны 03 дугаар сарын 15, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд хуульд заасан эрх үүрэгтэй танилцаж, худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Сумын төв дээр очоод ******* эхлээд тай уулзаж, дараа нь *******тай уулзсан, *******тай *******ыг уулзаж байхад би байгаагүй. Дараа нь ******* цагдаагийн байрны үүдэнд гарч ирээд сууж байсан, тэгээд 17 цагийн үед ******* хүн дуудаад ирээд аваадхаач гээд утсаар яриад зогсож байсан тэгээд тэр өдрөө гэртээ харьсан...” гэж худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тогтоолтой танилцлаа, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дурдсан эрүү шүүлт тулгах гэмт хэргийг би үйлдээгүй, мөн *******г хууль бусаар саатуулаагүй, би *******г ар гэрт нь хүлээлгэж өг гээд хоёр олон нийтийн цагдаадаа хэлсэн, тэгсэн *******г хүлээж авах хүн байхгүй гээд тэр гурав цагдаагийн байранд хамтдаа хоносон байсан...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 210 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би анх 2023 оны 09 дүгээр сарын эхээр иргэн ээс “...манай малаас 2 тооны мал хулгайлсан байна...” гэх гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээж аваад үүний дагуу мөрөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Эхний ээлжид биечилсэн сурвалжилга хийгээд тэй уулзахад манай хамтран амьдрагч нь саахалт айлын залуу нар нь нийлж бүлэглэн манай малаас 2 тооны хонь хулгайлсан. Үүнийг харсан гэрч нь манай ах “Жаргал” над руу утсаар ярьсан. “...Намайг битгий хэлээрэй гэж хэлээд архи авч ирж өгсөн...” гэж хэлсэн гэж надад хэлсэн. Үүний дагуу иргэн тай 15 цагийн үед гэрт нь очиж г гэрийн гаднаас нь дуудаж уулзаад чамтай холбоотой ийм гомдол ирсэн гэж тайлбарлаж өгөхөд ******* өмнөөс би хулгай хийгээгүй гэж хэлсэн. г сумын төв дээр авч ирж шалгах шаардлагатай болсон. Тээврийн хэрэгсэл саатуулсан гэдэг нь н. манай малыг урд жалганд хүлчхээд машинаараа аваад явсан гэж хэлсэн болохоор тээврийн хэрэгсэл ашиглаж хулгай хийсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийг нь саатуулсан. Тээврийн хэрэгсэл саатуулсан тухай хяналтын прокурорт хэлсэн. Прокурор эхлээд наад тээврийн хэрэгслээр шууд хулгай хийхэд аваагүй, жалганд авч ирж хүлснийхээ дараа тээврийн хэрэгслээр хулгай хийсэн учир тээврийн хэрэгслийн байлгаж бай хэргийг нь шийдэгдэхээр буцаагаад өгчих гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор материалд авагдаагүй. Тухайн өдөр *******гаас мэдүүлэг тайлбар аваагүй биечилсэн сурвалжилга хийгээд ярилцахад би аваагүй н. хулгай хийсэн гэж хэлсэн. г хаана байгааг тогтоохоор г дагуулаад хохирогч тэй хамт явж Баянхонгор аймгийн Хөх толгойд ирж н гэрийг заалгасан. Өмнө нь хэд хэд ирж байсан. Тэгээд г чи яваад г дагуулаад ир гэхэд өөрөө бууж яваагүй, машин дотор суугаад байсан. Би тэр үед машин дотор гавлаад битгий яв гэж хэлсэн зүйл байхгүй. Тухайн үед малын хулгайн ахлах Мөнх-Учралд танилцуулаад манай дээр ийм дуудлага ирсэн. Сэжигтэн нь ийм хүмүүс байна, нэг нь Бөмбөгөр суманд байна гэж хэлэхэд эхний ээлжид 2 сэжигтэнтэйгээ уулзаад биечилсэн сурвалжилга хийгээд яриадах гэж хэлсэн. нь өмнө нь 2 удаагийн ял шийтгэлтэй байсан. тай гаар дамжуулан холбогдуулахад Бөмбөгөр суманд байгаа нь мэдэгдэхгүй Баянхонгор аймагт байгаа нь мэдэгдэхгүй 2 үзүүртэй юм ярьсаар байгаад Тээврийн товчоо дээр 23 цаг хүртэл байсан. Тэгээд бүр сүүлдээ шөнө болчихлоо харьж амаръя гэж хэлээд тэнд нэг юм авч идчихээд байранд ирчхээд чамайг хүлээж авах хүн байна уу бид нар чамайг явуулах гэж байна гэж хэлэхэд энэ сумд надад ах дүү гээд байх хүн байхгүй, хүлээж авах хүн байхгүй гэж хэлэхээр нь би ямар гэртээ авч хонолтой биш гэж хэлээд тэгвэл чи манай хажуу талын амралтын байранд ороод амрах уу гэж өөрөөс нь асуухад тэгье, надад хонох газар байхгүй юм чинь амарчихъя гэж хэлсэн. Тэгээд ганцаарыг нь хонуулчихвал шөнө ямар нэгэн юм болчих юм болов уу гэж бодоод 2 олон нийтийн цагдаатайгаа цуг хонуулсан. Тэр байр нь ямар нэгэн саатуулах байр биш юм. Манай хуучин саатуулах байр нь кабоны яг эсрэг талд хаалгыг нь авсан өрөө байгаа. Тэнд хонуулаагүй. Амралтын зориулалтаар буюу хамгаалалтын зориулалтаар тохижуулсан өрөөнд өөрийнх нь хүсэлтээр хонуулаад маргааш өглөө нь н.г ирэхээр мэдүүлэг тайлбар аваад эргээд ажлын цаг дуусахаар явуулсан байгаа. Албан ёсоор саатуулсан зүйл байхгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй гэдэг дээр нь өөрөө тээврийн хэрэгсэл унаагүй гэж мэдүүлээд байгаа. нь худлаа мэдүүлэг өгсөн байгаа. Би мотоцикл унаагүй гэж ахтайгаа цуг худал мэдүүлээд байгаа. Гэрийн гадаа зогсож байсан мотоцикл аваад явсан гэж мэдүүлсэн байсан. үнэхээр тээврийн хэрэгсэл жолоодоогүй бол би зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болохгүй. тэнд мотоциклоо унаад давхисан.Би шаардлага тавьсан. Чи мотоциклоо тавиад малаа очоод туугаад ир гэхэд өмнөөс шаардлага эсэргүүцэж хэл ам хийгээд мал руугаа явахгүй тойрч давхиад айлынхаа хүмүүстэй хэрүүл хийгээд байсан. Олон нийтийн цагдаагаа тай яалт ч үгүй мал руу нь явуулаад 2 километрийн цаана байгаа малыг тууж ирээд ийм учиртай байна гэж хэлсэн. тэр хоёр хонийг хоёулыг нь авах гээд дайраад байсан. Чамд эрхийн үнэмлэх байдаг юм уу байдаггүй юм уу, чи яагаад мотоцикл унаад яваад байна вэ гэхэд надад В ангилал байгаа А ангиллын эрх байхгүй гэж хэлсэн. Би цаашаа яваад сүлжээ дээр торгууль шалгах багажаар шалгахад А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байгаагүй. Тээврийн хэрэгслийг тухайн зөрчил гаргасан газраас авч ирж журамлаад, журмын хашаанд түр саатуулсан байж байгаад бүгдтэй нь уулзаад бүгдэд нь хууль зүйн зөвлөгөө өгсөн. Дуудлага өгсөн Лодой гэх хүн нь бид нар нар малаа авчиж байгаа юм чинь цааш нь шалгуулахгүй. Тийм учраас гомдол санал байхгүй гэж хэлсэн. Яагаад дээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй вэ гэхээр гийн гаргасан зөрчил нь нэг ёсондоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан. Үүнийг өөрт нь хэлж ойлгуулаад мотоцикл унах гэж байгаа бол А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байж хөдөлгөөнд оролцдог юм гэж хэлээд дахиж дуудлага өгөх юм бол дараагийн удаа Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ бүгд дээр чинь авна. Буруутай этгээдээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуулийн дагуу гаргуулна гэж хэлээд маргааш өглөө нь эрхийн үнэмлэхтэй хүн дуудаж ирүүлээд мотоциклыг нь өгч явуулсан. Тухайн сумд 4000 хүн амтай. 2000 гаран хүн нь хөдөө мал аж ахуй эрхэлж ажилладаг. Энэ бүх хүмүүс бүгд А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тэн хагас нь эрхийн үнэмлэхтэй. Тэр мянга гаран хүнийг сумын төв дээр авч ирж торгоод байх юм бол тэр сумд цагдаагийн байгууллагын нэр хүнд муу байна. Тэр талаас нь ард иргэдэд хууль сурталчлах, гаргасан зөрчил дээр нь сануулах тийм соён гэгээрүүлэх ажиллагаа хийснээс биш өөртөө болон д эдийн засгийн байдал бий болгосон зүйл байгаагүй. Эрүүдэн шүүх гэдэг дээр *******г зодож цохисон зүйл байгаагүй. Асуумж бөглүүлээд чамайг эрүүдэн шүүсэн зүйл байна уу гэхэд өөрөө тухайн үед байхгүй гэдэг зүйл ярьсан. , хоёр надаас энэ хэргийг энд нь шийдээд өгөөч гэж гуйсан. Сүүлдээ бүр Засаг даргаар яриулсан. нь өгсөн мэдүүлгээсээ удаа дараа буцаж худал мэдүүлсэн. Манай олон нийтийн хувьд албадан саатуулсан, эрүү шүүлт тулгасан гэдэг дээр саатуулах байр гэдгийг тэр урд талын хаалгыг нь авсан хуучин байрыг ойлгож байгаа. Тэнд саатуулсан уу, зодсон уу гэдэг дээр манай олон нийт үгүй гэж хэлсэн. Олон нийт дээр худал мэдүүлэг өгсөн гэдэг дээр эрүүгийн хэрэг үүсгэчхээд илт худлаа яриад би мотоцикл хөдөлгөөгүй, гэрийн гадаа байсан гээд ахтайгаа нийлж худлаа мэдүүлэг өгөөд байхад энэ дээр ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгээгүй. д адилхан эрх үүргийг нь танилцуулаад мэдүүлэг авсан. Тэгэхэд нь би мотоцикл хөдөлгөөгүй, гэрийн гадаа байсан мотоцикл авч явсан гэж худлаа мэдүүлсэн гэв.
3. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Тогтоолтой холбоотой холбоотой санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хонуулсан гээд байгаа юм, хонуулаагүй шүү дээ, гээд байгаа хүн нь суман дээр хонох айл байхгүй гээд тэгээд хэсгийн төлөөлөгч янз бүрийн юм гарчих байх гээд та хоёр хараад хоночих гэж бид хоёрт хэлсэн учир бид хоёр тай хамт Өлзийт сумын цагдаагийн байрны амралтын өрөөнд хоносон. Би *******тай зүй бусаар харьцаж, гавлаж хоноогүй гэдэг байдлаар мэдүүлгээ өгсөн. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө *******г албадан саатуулж, албадан саатуулах өрөөнд хонуулсан юм уу гэдэг утгаар нь ойлгоод албадан саатуулах өрөөнд хонуулаагүй гэж хариулсан. Өлзийт сумын цагдаагийн байранд албадан саатуулах өрөө 2019 онд байдаг байж байгаад байхаа больсон....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 229/,
....Тогтоолтой танилцлаа, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 234 /,
4. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:.... *******г ойр тойрны айлууд нь цагаан ямаатынхан гэж дууддаг юм шиг байна лээ, энэ айл 2023 оны 07 дугаар сараас эхэлж мал нийллээ, хэрүүл маргаан боллоо гэж удаа дараа дуудлага мэдээлэл өгдөг болсон. Дуудлага бүр дээр нь хэсгийн төлөөлөгч, бид хоёр очдог байсан, тухайн үед манай цагдаа амралттай байсан. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр хичээл ороогүй байхад ******* гэх хүнээс мал нийлсэн гэж 102 дугаартай утас руу дуудлага мэдээлэл хүргүүлсэн байсан. Албаны машин эвдэрсэн тул хэсгийн төлөөлөгч *******ын таньдаг залуугийн хар өнгийн Соната 6 машинтай машины эзэн залуугийн хамтаар бид 3 дуудлагын дагуу Бумбат 5 дугаар багт *******гийн гадна явж очсон, энэ үед ******* дэрсэн дунд мотоциклоо унаад малаа туусан байж байхаар *******г аваад мал нийлсэн гэх Х.гийнх руу явж очоод юу болсон талаар асууж нийлсэн малын ялгааг гаргасан. Дараа нь хэсгийн төлөөлөгч *******гаас үнэмлэхээ гаргаад ир гэж хэлсэн мөртлөө үнэмлэхээ гаргаж өгөхгүй байхаар нь хэсгийн төлөөлөгч бид хоёр сүлжээтэй дэнж дээр гарч байгаад Ковер багажаар *******гийн регистрээр нь шүүж үзэхэд эрхийн үнэмлэхгүй байсан, тэгээд хэсгийн төлөөлөгч хэсгийн төлөөлөгч үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож байгаа тул мотоциклийг нь хурааж авах талаараа хэлж хэсгийн төлөөлөгчийн хэлснээр би мотоциклийг нь хураан авч, хэсгийн төлөөлөгч ирсэн машинтайгаа жолооч залуугийн хамт сум руу буцсан, би мотоциклыг нь унаад араас нь сум руу явж, мотоциклийг журмын хашаанд байрлуулсан. ******* биднийг явахад “би ээжтэйгээ араас нь чинь яваад очьё” гэж хэлээд үлдсэн. Тэр өдрөө ******* ээжийнхээ хамт сумын цагдаагийн хэсгийн байрны гадна ирж, ******* машиндаа суугаад, ээж нь хэсгийн төлөөлөгчтэй орж уулзсан. Удалгүй хэсгийн төлөөлөгч охиныг нь дуудчих гэж над руу утсаараа залгаж хэлсэн, тэгээд би *******г дуудаж, хэсгийн төлөөлөгчийн өрөө рүү ******* орсон, хэсэг хугацааны дараа хэсгийн төлөөлөгч намайг дуудаад би өрөө рүү нь ороход хэсгийн төлөөлөгч надад “за энэний мотоциклийг нь өгчих, би 200.000 төгрөгөөр бэлэн бусаар ковер багажаар торгосон” гэж надад хэлсэн учир өрөөнөөс гараад *******д мотоциклийн түлхүүрийг өгч, ээж нь машинаа унаад явсан. Эхнэр нөхөр хоёр болсон асуудлын маргааш нь ирж, хэсгийн төлөөлөгчтэй уулзсан. Нэг удаа мал нийлсэн маргаанаар очихдоо хураан авсан. *******г торголоо гэж хэсгийн төлөөлөгч хэлж байсан, би торгуулийн бичилтийг ковер багажаас хараагүй. Хэрвээ ковер багажаас харья гэвэл тухайн регистрийн дугаараар нь харна....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 69/,
06-73 БНХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Премио загварын машин унадаг. Улсын дугааргүй байсан, ******* ээжтэйгээ хамт мотоцикл хураан авсан орой нь ирж, ээж нь хэсгийн төлөөлөгчтэй өрөөнд нь уулзаж байгаад тэгээд надад мотоциклийн түлхүүр нь хаана байна өгөөд явуулчих гэж надад хэлсэн учир би мотоциклийн түлхүүрийг нь хэсгийн төлөөлөгчид өгчхөөд гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь 09 цагт ажилдаа ирэхэд хураан авсан мотоцикл журмын хашаанд байхгүй байсан. Тэгэхээр нь өчигдөр орой мотоциклийг нь өгсөн гэж бодсон, би яг мотоциклийг өгч авалцаж байхыг нь хараагүй. Мотоцикл хураан авсан тохиолдолд хэсгийн төлөөлөгч гараараа хураан авсан тухай илтгэх хуудас бичдэг. *******гийн мотоциклийг хураан авахдаа хураан авсан тэмдэглэл үйлдсэн үгүйг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 67/,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
6. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Болсон асуудлын талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд байрлах гэртээ хонио хариулж байгаад 15 цагийн орчимд ирсэн. Тухайн үед ээж Солонгос улс руу явчихсан, аавтай хоёр бүлээрээ байсан. Манайхтай ахын гэр бүл хөрш буусан байсан. Ингээд 15 цагийн орчим хэсгийн төлөөлөгч ******* олон нийтийн цагдаа ******* нар ирж ******* надтай ийшээ гараад уулзъя гэж машиндаа суулган авч яваад ийн алга болсон байсан хоёр хонины талаар асуулгаад машинаа асаа сум руу явж хайлгуулна гээд миний приус 20 загварын 3313 улсын дугаартай машинаар ******* унаад намайг миний машины арын суудал дээр суулгаад сумын төв рүү явж замдаа ахтай таарч бид хэд бүгдээрээ сумын төв рүү явж, сумын Цагдаагийн байрны гадаа ирээд бид хоёроос мэдүүлэг авахгүй байлгаж байгаад орой нь ирсэн байсан санагдаад байна.
Орой харанхуй болсон байхад аймгийн төв рүү бид хоёр явж тээврийн товчооны цайны газар дээр уулзаж ******* надаас г чинь яаж олж ирэх вэ гэж асуугаад би мэдэхгүй гээд харилцан ярилцаж байтал орой барагцаагаар 23 цаг болж байсан, сум руу гийн хамтаар буцаж Цагдаагийн байран дээр хүргээд мэдүүлэг авах өрөөний өөдөөс харсан өрөөнд оруулж ******* надад юм хэлээгүй харин хоёр цагдаагийн хамт намайг цагдаагийн байранд хонуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 04 ний өдрийн өглөө ирж бид нар аймгийн төв рүү явж хонь борлуулсан газраа зааж өгчихөөд буцаад сумын цагдаагийн байр руу явж *******тай уулзаж байхад манай аав Дарханбаатарын эхнэр Мөнхцэцэгийн машинаар ирж надтай уулзаад миний хувцсыг сольж өгөөд буцсан. 2023 оны 09 дүгээр сарын 04 ний 23 цагийн үед Энхээ эгчийн төрсөн дүү Буурцаг /албаны нэрийг мэдэхгүй/ гэх хүний машинаар хөдөө гэртээ хүргүүлсэн. Намайг гэртээ очиход гадуур тэнээд байхаар хэрэгт холбогддог юм гэж загнаад л байсан. ******* анх гэрийн гаднаас намайг авч явахдаа ийн хонийг хулгайлсан хэрэгт Б. бид хоёрыг сэжиглэж байгаа талаараа хэлснээс өөрөөр ямар учраас байлгаад байгаагаа бол тайлбарлаагүй. Намайг оруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй цагдаагийн байрны гадна суулгаад эсвэл байрны дотор суулгаад 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өнгөрсөн. Харин 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цагдаа дээр ирсний дараа бид хоёрыг дагуулж авч яваад хонь борлуулсан газрыг заалгасан өөрөөр мөрдөн шалгасан асуудалд намайг оролцуулаагүй. Миний машин цагдаагийн хашаанд л байсан. Хэрэг явдал болсноос хойш байж байгаад 09-р сарын 25-аар буцааж авсан санагдаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр товчоон дээр ирэхдээ ороомог идсэн, 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр Олон нийтийн цагдаагийн хамт гоймон авч идсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан болгон үнэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-176/,
Би *******тай нүүрэлдэж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би болсон асуудлын талаар хангалттай мэдүүлэг өгсөн, одоо дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 241 /,
7. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:... 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд миний бие Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бээрэг хавцгай нэртэй газарт намаржаанд гэртээ аав, айлын ах нарын хамтаар байж байтал хэсгийн төлөөлөгч ******* нь , ******* гэх хоёр олон нийтийн цагдаагийн хамт гийн аавынх нь машинтай ирж гараад ир уулзъя гэж дуудахаар гарж очоод машины хойд суудал дээр *******тай зэрэгцэж суугаад гэрийн гаднаас хөдөлж, зайдуу гарч байгаад урд суусан байсан ******* төлөөлөгч миний толгой руу тохойгоороо цохиж, юу хийгээд ямар будилаан хутгаад тариад яваа юм гэхээр нь би юу яриад байгааг нь мэдээгүй, тэгээд эргэ эргэ машиныг нь аваад явъя гэж нөгөө хоёртоо хэлээд гэрийн гадаа буцаж ирээд миний 7133 БНА улсын дугаартай Приус 20 машиныг ******* унаж, ******* надтай миний машины ард суугаад хоёр машинтай сумын төв рүү явсан. Замдаа миний машины дэрийг сугалж аваад миний баруун шанаа руу маш олон удаа цохисон, тэгээд Нурамтын даваан дээр гараад ******* бид гурав гарч зогсож, ******* “хулгайгаа ярьчих, тэгвэл эндээс машинтай чинь буцаана” гэхээр нь би айгаад Улаан дэлийн худаг дээр гэрч гэх хүнтэй таарч, ын машиныг ******* унаж, хойно нь суугаад, цагдаа миний машиныг унаад бид нар сум руу явж, сумын цагдаагийн байран дээр ирсний дараа бид хоёрыг хэсэг гаднаа суулгаж байгаад ыг ******* дуудаж өрөөндөө оруулж уулзсан. Дараа нь ыг гаргаж, намайг өрөөндөө оруулаад надад “гэрч чинь байна, та хоёр хулгай хийсэн байна гэж байна шүү дээ” гэж хэлсэн, би “үгүй, г мэдэхгүй, би бол хулгай хийгээгүй гэж хэлсэн”, тэгсэн гаа олж ир гээд байхаар нь би руу утсаар залгаж, Бөмбөгөр дээр байгааг нь мэдсэн, дараа нь миний хэтэвч, утсыг хурааж авсан, үүний дараа ******* аймаг руу явж, би Чимэдсүрэн цагдаатай нь цагдаагийн байранд байж байгаад ******* намайг дуудуулсан юм шиг байгаа юм, Чимэдсүрэнгийн машинд суугаад бид хоёр аймгийн Автотээврийн товчооны гадна очиход ******* машинтайгаа ирчихсэн байсан, намайг машиныхаа хойд талд суулгахад ******* нь хамт байсан, тэгээд надад ******* гаа олж ир гээд шалгаагаад байсан, би өөрөө яах учраа олохгүй байсаар байгаад *******ын машинд бараг шөнө дунд хүртэл сууж байгаад 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 01 цагийн орчимд Өлзийт сумын хэсгийн цагдаагийн байранд *******, ******* бид гурав *******ын машинаар, өөрийн машинтайгаа ирж, намайг цагдаагийн байрны камертай өрөөндөө *******, нарын хамтаар оруулж, би хоёр олон нийтийн цагдаагийн хамт хоносон. Өглөө нь 09 цагийн орчимд ******* орж ирээд ******* хоёр олон нийтийн цагдаагийн хамт байхад хэргээ хүлээ гээд өмсөж байсан углаашаараа миний нүүр, толгой, хацар руу манартал хэд хэдэн удаа цохисон, би бүүр чих шуугиад ******* миний өмнөөс инээгээд юм яриад байхад би дуулахгүй байсан. Дараа нь намайг гаргаад цагдаагийн байрны үүдэнд суулгаж, 10 цагийн орчимд ээжтэйгээ, араас нь гэрч ирж, ******* руу уулзахаар орж, хэсэг байж байгаад намайг дуудаж байна гээд би *******ын өрөө рүү ороход миний элэг рүү нэг удаа цохиж, чинь ярьчихлаа, олоо чи юм аа ярь гээд надад хэлж, хоёр олон нийтийн цагдаа нь энэ явдлыг харсан бөгөөд ******* тэр хоёрт энэ хоёрыг цахилгаан бороохойгоор бороохойд гэж хэлтэл цахилгаан бороохойгоо нөгөө хоёр нь олоогүй л дээ, тэгээд намайг гаргасан. Би өдөржин цагдаагийн байрны гаднаас холдолгүй байж байгаад, өдөр 14 цагийн үед аймагт мал мах өгсөн газраа заа гээд миний машинаар *******, , *******, бид нар Баянхонгор аймгийн зах дээр ирж хоёр хонь өгсөн газраа зааж өгчхөөд буцаад Өлзийт сумын цагдаагийн байр руу ирж бид хоёрыг цагдаагийн байрны гадна суулгаж байгаад оройн 22 цагийн үед бид хоёрыг маргааш 09 цагт бэлэн бай гээд гэр гэр рүү явуулсан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө бид хоёр цагтаа сумын цагдаагийн байранд очиж, би 11 цагт мэдүүлгээ *******т өгөхөөр болж, гэрчийн эрх үүрэгтэй танилцаж, овог, нэр, регистрийн дугаараа хэлээд сууж байтал г гаднаас оруулж ирээд чинь харилцан тохиролцож хонь хулгай хийсэн гэдгээ хүлээсэн, одоо чи яаж мэдүүлгээ өгөх юм гэхээр нь би ингэж мэдүүлэг өгөхгүй гэсэн боловч чинь бүх юмаа ярьсан байна гэж хэлээд ******* өөрөө юм бичээд л байсан, би бол өөрөө хараагүй, намайг хэл амаар доромжлоод байсан учир юу яриад, юу бичээд байгаа ч мэдэхгүй байсан, тэгээд мэдүүлгээ хэвлэж гаргаж ирээд намайг гарын үсгээ зур гэхээр нь би мэдүүлгээ уншилгүй гарын үсгээ зурчихсан. Үндсэндээ тэр мэдүүлэг бол миний мэдүүлсэн мэдүүлэг биш, ******* гийн мэдүүлэгтэй харьцуулаад бичсэн зүйл байгаа юм. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагт нэг удаа мэдүүлэг өгсөн. Тухайн асуумжийг Батсайхан байцаагч надаас авсан, би бодохдоо Батсайхан байцаагч надтай зүй бусаар харьцсан гэж асууж байгаа юм болов уу гэж ойлгоод Б хариултыг дугуйлсан. Эрх үүрэгтэй танилцаад гарын үсгээ зураад өгсөн, ******* намайг дарамтлаад байсан учир юун дээр гарын үсэг зурсан талаараа бол мэдээгүй, тэгээд л зураад өгсөн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117/,
.....Би хэсгийн цагдаагийн байранд хоносны маргааш нь надаас мэдүүлэг аваагүй, харин 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу нөгөөдөр очиж мэдүүлэг авсан. Надад ямар нэгэн тайлбар хэлээгүй, мөн сумын төв дээр хүмүүс байдаг уу ч гэж асуугаагүй зүгээр л хонуулсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157/,
8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр малдаа явж байсан. 15 цагийн орчим малаасаа ирчхээд аавтайгаа хамт гэртээ байсан. Сумын хэсгийн төлөөлөгч ******* ирж уулзъя, тодруулах юм байна гээд намайг гэрээс аваад гарсан. 2 олон нийт н., ******* нар цуг байсан. гийн машинд суугаад манай гэрээс жоохон зайдуу гараад та хоёр хулгай хийсэн байна. Энэ асуудлаар явж байна. Ямар асуудал тариад яагаад яваад байгаа юм бэ гэж ******* байцаагч надаас асуусан. Би янз бүрийн асуудал тариагүй гэсэн тайлбарыг өөрт нь хэлсэн. Удалгүй машинаа асаагаад Өлзийт сум руу аваад явна гэж хэлсэн. Би аавд юу ч хэлж чадалгүй ороод машиныхаа түлхүүрээ аваад ******* байцаагчид түлхүүрийг нь өгөөд машиндаа суугаад явсан. Өлзийт сум руу явах замд Б. та хоёр нийлж хулгай хийсэн байна хэргээ хүлээ гэж хэлсэн. Би хулгай хийгээгүй гэдгээ хэлсэн боловч намайг машины суудлын дэрийг сугалж маш олон удаа баруун талын шанаа руу машины цонхтой хавсаргаж цохисон. Тэгээд Нумтын даваа дээр гараад хэргээ хүлээчих, ярьчих, хөөрчих би чамайг машинтай чинь буцаалаа гэж ярьж байсан. Би юм хэлж яриагүй. Замдаа н. гэх хүнтэй таарсан. ыг аваад сумын Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд машин журмын хашаа руу хийчхээд сумын цагдаагийн газрын гадаа н. бид хоёрыг суулгаад байсан. Хэсэг хугацааны дараа дуудаад оруулж ирээд намайг нэгжээд миний түрийвч, утас миний бүх юмыг авсан. г олж ир гэж үг хэл амаар намайг байнга дарамталж байсан. Орой нь н.тэй хамт Баянхонгор аймаг явахаар болсон. Баянхонгор аймаг явахдаа н.гийн машинаар явсан. Тээврийн товчоо дээр очиход хэсгийн төлөөлөгч ******* байж байсан. Тэгээд машинд нь суухад за яах юм бэ г олж ирэх үү гэхээр нь би хаа байгаа газрыг нь мэдэхгүй, утас руу нь залгаад нэмэргүй байсан болохоор би мэдэхгүй гэж хэлсэн. Гэрийг нь заа гэж хэлсэн. Би гэрийг нь Баянхонгор аймагт хаана байдгийг нь мэдэхгүй байсан. Хэсэг хугацааны дараа буцаад Өлзийт сумын хэлтэс дээр ирсэн. Цагдаагийн байранд оруулаад 2 олон нийттэйгээ хэсэг юм ярьж байгаад намайг энд хоно гэж хэлсэн. Би гэр рүү явуулах байх гэж бодоод чимээгүй сууж байгаад гэр рүүгээ явъя гэж хэлсэн чинь явж болохгүй гэж хэлсэн. Тэр хоносон байр нь паркетан шалтай, тойруулаад штангийн төмөр тавьсан, дотор нь орж суухад багтахааргүй тийм замбараагүй газар байсан. Намайг хоноход дэвсгэр ч байгаагүй, ор ч байгаагүй. Гүйлтийн зам шиг юм байсан. Би паркетан шал дээр бараг суугаагаараа хоносон. Маргааш өглөө нь 09 цагийн үед ******* байцаагч орж ирсэн. Орж ирээд өмссөн углаашаараа толгой руу маш олон удаа цохисон. Хажууд нь байсан ******* нар харсан. Тэр өдрийн өглөө ээжтэйгээ орж ирсэн. Тэгээд мэдүүлгээ өгсөн байх. Хэсэг байж байгаад намайг дуудаад хэргээ хүлээчихлээ чи хэргээ хүлээ гэж хэлсэн. Би айж сандарсан юм ярьж чадахгүй, хэлэн дээрээ балга ус тавиагүй, хоолой ам хатаад ярьж хөөрч чадахгүй шокын байдалтай байсан болохоор ******* байцаагчийн юу яриад байгааг сайн ойлгохгүй байсан. бид хоёроос цуг байлгаж мэдүүлэг авах ёсгүй юм байна лээ. Тэгээд мэдүүлэг авна гээд байж байхад орж ирсэн. Надаас регистрийн дугаар асуугаад бичээд байгаа бололтой байсан. Тэгээд намайг нэг удаа элэгдсэн. Хүнд байсан. Олон нийт нь байсан, гаднаас ороод ирсэн байсан. Мөн хүртэл хажууд байж байсан. Цагдаагийн кабон дээр байж байгаад өдөр 13-14 цагийн үед бид хоёрыг Баянхонгор аймаг руу явж махаа борлуулсан газраа зааж өг гэж хэлсэн. Аймаг дээр ирээд дунд зах руу орж мах борлуулсан газраа зааж өгчхөөд Өлзийт сум руу яваад орой 22 цагийн орчимд намайг гэр рүү явуулсан. Би орой 23 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон гэв.
Би гэрт очоод ааваас эм асуусан. Би аавд намайг бороохойдож зодлоо гэж яриагүй. Бие өвдөөд байна аав Өсөхөө байцаагчид хэд цохиуллаа гэж хэлсэн. байцаагч намайг өрөөндөө элэгдсэн. Миний зүүн талын мөр дээр зурсан юм шиг зулгаралт байсан. Би тэрийг унага татаж байгаад зулгалсан. гэдэг хүн дээр би архи аваачиж өгөөд гуйсан зүйл байхгүй. бид 2 хадлан хийхээр явж байгаад таарсан. Би 2 хонио аваачиж борлуулсан гэж хэлсэн. Би ажил үүргээ гүйцэтгэсэн алба хаагч нарыг гүтгэх байдлаар ажиллагаа явуулаагүй гэв.
9. Гэрч Б.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай аавын ээж эмээ нас барж, ажил явдал дээр нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд очсон байж байтал миний гар утас руу манай ээж залгаж “Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч ******* гэдэг хүн чамайг сураад байна, ирэхгүй бол миний хүү болохгүй юм шиг байна” гэж хэлсэн, би 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө эрт Бөмбөгөр сумаас Баянхонгор сумын 2 дугаар багт байрлах 10/15 тоот хашаа байшинд ирж ээжийн хамтаар нагац ахын авгай //-ийн машиныг гуйж Өлзийт сум руу явж хэсгийн төлөөлөгчийн байранд 10 цагийн үед ээж бид хоёр очиход гадаа нь олон нийтийн хоёр цагдаатай, гэрч нартай байсан. Би ээжтэй хамт *******ын өрөө рүү ороход ******* ээжийг та гарч бай, би г аваад үлдэнэ гэж хэлж, ээж явсан, харин ******* миний биед байсан утас бичиг баримтыг хураан авч, болсон хэргийн талаар надаас асуугаад байсан, тэгээд нэг олон нийтийн цагдаагаа оруулж ирээд г оруулаад ир гэсэн, тэгээд г оруулж ирсний дараа “энэ их шазруун бандиа хэргээ хүлээхгүй” гэж хэлээд г элэгдээд авсан, дараа нь намайг эхнэрээ дууд гээд бид хоёрыг гаргасан. Цагдаагийн байрны гадаа гарч ирээд өөрийн эхнэр тэй утсаар ярьж, эхнэр саахалт айлын хүн Отгоогийн хамтаар цагдаа дээр 18 цагийн орчимд ирээд *******тай уулзаж, нээх удалгүй эхнэр гарч ирэхээр нь би эхнэрт “чи нэг тамхи ундаа аваад ир” гэж хэлээд *******ын өрөө рүү ороход ******* “за хэргээ хүлээх юм уу, наад дээгүүрх хувцсаа тайл пизда минь, хэргээ хүлээхгүй бол өөрөөр хүлээлгэж болдог юм ш дээ” гэж хэлээд миний дээл, цамыг тайлуулаад суулгасан, тэгтэл эхнэр гаднаас хаалгыг нь тогшоод шагайтал ******* “чи яасан их ундаа тамхи зөөлгөдөг юм, за за наад ундаа тамхиа ав” гэж хэлээд ундаа тамхиа би эхнэрээс аваад, эхнэр хаалгаа гаднаас нь хаасан. Тэгээд “хэргээ хүлээхгүй юм байна чи” гээд хэсэг намайг суулгаж байгаад 20 цаг болж байсан байх надаас мэдүүлэг авч эхлэхдээ миний цамц, дээлийг өмсгөсөн, тэгээд надаас гэрчийн мэдүүлэг авсан, тухайн мэдүүлэг худлаа мэдүүлэг бөгөөд би айсандаа худал мэдүүлэг өгч, дуусгаад гарын үсгээ зурсан. Дараа нь бид хоёрыг маргааш өглөө эрт бэлэн байж байгаарай, гаас мэдүүлэг авна шүү гэж хэлээд явуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө бид хоёр Өлзийт сумын хэсгийн цагдаагийн байран дээр очиж, 11 цагийн орчимд гаас мэдүүлэг авахаар оруулсан, удалгүй ороод ир гэж намайг оруулж ирээд гаас юм асуухгүй, миний мэдүүлэгтэй холбоод ******* шивээд байсан, тэгээд гаар мэдүүлгийн тэмдэглэл дээр гарын үсэг зуруулж байтал манай эхнэр гаднаас малын А дансаа оруулж өгөөд түрүүлээд гарсан, араас нь бид хоёр *******ын өрөөнөөс гарч ирсэн. Миний биед халдаагүй, харин пизда минь чи хэргээ хүлээхгүй бол өөрөөр хүлээлгэж болдог юм ш дээ гэж хэлээд доромжилсон. Эрх үүрэгтэй танилцаад гарын үсгээ зураад өгсөн, тухайн үедээ сандралтай байсан болохоор ойлгоогүй, мэдүүлгээ өгсөн. Надаас өмгөөлөгч авах уу гэж асууж байсан, би өмгөөлөгч авахгүй гэсэн, гэхдээ намайг чи угаасаа тодорхой юм чинь гээд байсан. Мэдүүлгийн ажиллагаа дуу дүрсээр бэхжиж байгаа талаар бол юм яриагүй. Би хэргийн материалтай танилцахад ******* төлөөлөгч мэдүүлэгтээ миний хувцсыг тайлсан асуудлаа үзлэг хийсэн гэж тайлбарласан байсан, хэрвээ үзлэг хийсэн юм бол гаас мэдүүлэг авахдаа мөн адил үзлэг хийх ёстой байсан, тэгтэл тэгээгүй, үүнд нь би гомдолтой байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13/,
10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би өрх толгойлсон малчин хүн, миний нэр дээр 200 орчим мал, мөн манай хоёр хүүхэд Бямбасайхан, нарын нэр дээр байдаг 300 орчим мал, нийт 500 орчим бог малыг миний охин малладаг бөгөөд охин 2023 оны 09 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн Бумбат нэртэй газарт нутаглаж байсан. Тухайн үед хичээл орсон байсан учир би отгон охин Билэгмаа болон мал малладаг охин нарын хүүхдийг Аймгийн төвд харж, хичээл сургуульд нь зөөж байсан. Ингээд яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, 2023 оны 09 дүгээр сарын эхээр манай мал саахалт айл //-ийн бог малтай нийлж, улмаар манай охин , нар нэг шүдлэн ямаа, нэг ишиг булаацалдаж, маргаан үүсэж сумын төлөөлөгч т дуудлага өгч, нэг цагдаагийн хамт маргаан гарсан газарт ирж, маргааныг зохицуулж, шүдлэн ямаа нь манайх, ишиг нь гийнх болж таарсан байсан, тэгсэн манай гэрийн гадна байсан мотоциклийг нь шалтгаангүй унаад явсан байсан. Энэ талаар надад утсаар ярьж хэлсэн учир би аймгаас өөрийн машинаараа Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчийн албаны байран дээр нь очиж тай уулзаж “ямар үчраас мотоциклыг авсан юм бэ, мотоциклоо авмаар байна” гэж хэлтэл “танай хүүхэд айл саахалтын хүмүүстэй хэл ам үүсгэсэн, мотоциклыг чинь хураан авсан, Зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн, би хариуд нь “замын хөдөлгөөнд оролцоогүй байхад мотоцикл яагаад хураагаад авсан юм бэ” гэж хэлтэл “хэл ам хийгээд яах гэж дуудлага өгөөд байгаа юм, өвөлжөөн дээр мал явлаа гээд хөөсөн байна” гэдэг зүйл тайлбарласан, тэгээд той уулзаж маргаанаа зохицуул гээд г дуудсан, би ч цагдаа дээр г хүлээсээр байгаад орой болсон учир би хөдөө гэр дээрээ очиж гийн гэрт очтол сумын төв рүү цагдаа руу надтай зөрөөд явсан болж таарсан. Маргааш өдөр нь би охин гаас “за миний хүү 200,000 төгрөгөөр бол торгоно гэж ярьсан, надад 200,000 төгрөг шилжүүлчих” гэж хэлээд гаас 200,000 төгрөг өөрийн данс руу шилжүүлж аваад ын хэлснээр сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн байранд очиж тай уулзахад “Дахиж битгий хэрүүл маргаан үүсгээрэй, зөрчлийн хуулиар 200,000 төгрөгөөр торгоно” гэж байснаа сүүлдээ “машин бензингүй болсон та үйлчилгээний хөлсөнд бензин хийж өг, ирж очиж та нарт үйлчилсээр байгаад бензингүй болсон, би одоо шатахуун түгээгүүр дээр очоод бензин хийлгээд цаашаа аймаг явах ажилтай байна, та төлбөрийг хийгээрэй” гэж хэлсэн, тэгээд би мотоциклоо авахын тулд “хэдэн төгрөгт бензин хийх вэ” гэж асуухад “50.000 төгрөгт бензин хийнэ” гэж хэлээд цагдаагийн байрны хашаанд байсан миний мотоциклийн түлхүүрийг надад өгөөд өөрийнхөө цагаан жижиг тэргэнд эхнэр хүүхдээ суулгаад сумын шатахуун түгээгүүр рүү явсан, би араас нь дагаж очтол бензинээ хийж аваад цаашаа яваад өгсөн, би тэгээд шатахуун түгээгүүр дээр очоод түгээгчээс “цагдаа сая бензин хийлгэсэн үү” гэж асуухад “хийлгэсэн” гэж хэлсэн, тэгээд би 50,400 төгрөгийн бензиний төлбөрийг өөрийн Хаан банкны хоёр дансны нэгээс нь шилжүүлж өгөөд баримтаа авсан /аль дансаа мэдэхгүй байна/. Тэр баримтыг би гаргасан гомдолдоо хавсаргасан байгаа. Тухайн үедээ тэгээд юм бодоогүй байж байгаад сүүлд нь сумын Засаг дарга Эрдэнэбатаас болсон асуудлын талаар ярьж зөвлөгөө авахад цагдаагийн байгууллагын ажилтан үйлчилгээний хөлс гэж авч болохгүй, манайх сард 700-800,000 төгрөгийн шатахууны мөнгө өгдөг шүү дээ гэж хэлсэн учир би Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. үйлчилгээний хөлсөнд 50,000 төгрөгт бензин хийчих гэж надад хэлэхэд бол бид хоёр сумын цагдаагийн өрөөнд байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд өрөөнөөсөө гараад өөрийнхөө цагаан машиндаа эхнэр хүүхдээ суулгаад аймаг явлаа гээд явсан. Мал нийлсэн маргаан болсон газарт бол миний мэдэж байгаагаар миний охин , ах нь болох Бямбасайхан нар байсан. гийнхон цагдаа дуудсан гэж , Бямбасайхан хоёр надад хэлсэн. Би болон манай хүүхдүүд мэдүүлэг өгөөгүй, хэрэг материал үүсгэсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар учраас мотоцикл хураан авснаа бол тайлбарлаагүй, уг нь бол мотоцикл гэрийн гадна, замын хөдөлгөөнд оролцоогүй байсан юм, тэгээд яах гэж хэл ам үүсгээд дуудлага өгөөд байгаа юм, 200,000 төгрөгөөр торгоно гэж л хэлсэн. Уг нь бол би хэл ам гаргаагүй, зүгээр мотоцикл хураагаад авсан гэсэн учир би мотоциклоо авах гэж л очсон....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 39-40/,
......За эхлээд охин над руу утсаар ярьж мотоцикл хураагаад аваад явчихлаа гэж хэлээд би хөдөө гэртээ очиж охинтой уулзсан, тэгээд цагдаа нь араас ирж уулз гэж ' хэлсэн байсан учир би охин *******г аваад сумын төв рүү өөрийн тоёота приус 30 загварын цагаан өнгөтэй 69-49УБЕ улсын дугаартай машинаараа очиж, хэсгийн төлөөлөгч *******тай ******* бид хоёр уулзахад Х.гоо ирж уулз гэж хэл, бүгдээрээ байж байгаад учир зүйгээ ололцоод мотоциклоо ав гээд манай мотоциклийг өгөөгүй, тэгээд мал хотолсон байхад бүүр орой хөдөө гэртээ буцаж очоод Х.г дуудахаар ах Мөнх-Эрдэнийн гэр рүү орж асуухад “авгайтайгаа түрүүн явчихсан шүү дээ” гэж хэлсэн, тухайн үедээ Х. бид нар замдаа зөрчихсөн юм байгаа юм. За тэгээд тэр өдрөө бол мотоциклоо авч чадаагүй, би аймаг руу буцсан. Маргааш өглөөгүүр охин *******г дагуулаад дахиад сумын хэсгийн төлөөлөгчтэй очиж уулзахад ******* “200.000 төгрөгөөр торгоно гэж юм ярьж байснаа”, “ерөөсөө та 50,000 төгрөгөөр бензин хийчих гэж надад хэлж миний мотоциклийн түлхүүрийг надад өгчхөөд машиндаа цагаан өнгийн эхнэр хүүхдээ суулгаад түрүүлээд явсан, би араас нь мотоциклоо унаж шатахуун түгээгүүр дээр очиж түгээгч эмэгтэйгээс “сая цагдаа бензин авсан уу” гэж асуухад “авсан” гэж хэлсэн, тэгэхээр нь би “за хэдэн төгрөгт бензин авсан юм бэ” гэж асуухад нөгөө эмэгтэй “50.400 төгрөг болсон” гэж хэлэхээр нь би *******гийн Төрийн банкны виза картаар 50.400 төгрөгийн тооцоог нь хийгээд НӨҮТ-ийн баримтыг нь аваад явсан юм. За наад тэр дуудлагаар очсон өдрөө мотоциклоо авсан энэ тэр чинь үнэхээр худлаа байна, наадах чинь ерөөсөө явуулга байна, би юу гэж урд өдөр нь мотоциклоо авсан бол маргааш нь *******тай уулзаад бензин хийж байх юм бэ ямар ч утгагүй юм болж байгаа биз дээ, наадах чинь ерөөсөө ******* сумын хүмүүстэй ярьсан болж таараад байна. Ер нь бол шатахуун түгээгүүрийн эмэгтэй л яг хэлнэ дээ..../3-р хх-ийн 86/,
.....За энэ 200,000 төгрөгийг бэлдэж очсон гэдэг дээр тайлбар хэлэхэд ******* 200,000 төгрөгөөр торгоно гэж хэлж байсан, гэхдээ би өөрийн данс руу 200,000 шилжүүлж аваад очоогүй, харин охин гийн мөнгө байсан Төрийн банкны виза картыг аваад ******* дээр очсон. Тэгээд 200,000 төгрөгөөр торгоно гэж байсан хүн 50.000 төгрөгөөр бензин хийж өг гэж хэлсэн. тэгэхээр нь би нээрээ л үйлчилгээний хөлс гэж авдаг юм байлгүй дээ гэж ойлгоод *******ын хэлснээр шатахуун түгээгүүр дээр очиж бензиний тооцоог нь хийсэн. Би Зам зуур шатахуун түгээгүүр дээр очоод түгээгч эмэгтэйгээс “сая ******* цагдаа ирж бензин авсан уу” гэхэд түгээгч “авсан” гэж хариулсан, тэгэхээр нь би “хэд болсон юм бэ, намайг тооцоог нь хий гэж хэлсэн юм” гэж асуухад “50,400 төгрөг болсон” гэж хэлсэн, тэгээд л би 50,400 төгрөгийн тооцоо хийсэн шүү дээ. Гэхдээ намайг очиход бол ******* бол байхгүй байсан. Наад түгээгч хүүхэн чинь шал худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм байна, *******ыг хамгаалаад нохойн баас шиг юм хийж байх юм...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 31/,
......Мотоциклоо 2023 онд ноолуураа борлуулаад д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын доод захаас 3.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд дугаар, гэрчилгээ аваагүй байгаа....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 52/,
11. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ: малаа эргүүлээд манайхаас ишиг хурганы бэлчээрийн зайд мотоциклоо тавьсан байсан хонио эргүүлээд явж байсан чинь ******* цагдаа ирээд миний араар суу түлхүүрээ өг гээд тэр чигт нь аваад явсан байсан. Тэгээд гэрт 3 дугаар ангийн нэг жоохон хүүхэд, 2 настай жоохон хүүхэд 2 үлдээгээд явсан байсан Зөрчлийн арга хэмжээ авч 200,000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Би мөнгөгүй байсан. Би охиноо дагуулж очтол та маргааш хүрээд ир ы хэргийг шийдвэрлэхээр цуг хэргийг чинь шийднэ гэж хэлээд буцаасан. Маргааш нь охиныг дагуулж ирсэн. Охин Виза картаа авч ирсэн. Зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Гэхдээ торгоогүй. Ирж очихын үйлчилгээний хөлс 50,000 төгрөг төл гэж хэлсэн. Манайд очихдоо бол цагдаагийнхаа машинтай очсон. Гэхдээ цагдаагийн машинд бензин хийгээгүй. Тэгээд за торгошгүй ирж очихын бензиний төлбөр 50,000 төгрөг төл гэж хэлсэн. ******* цагдаа өөрийнхөө цагаан машинаа унаад эхнэр хүүхдээ аваад аймаг явах гэж байна гээд цагдаагийн хажуу талаас гарсан. Би колонк дээр очоод бензин авчихна очиж төлбөрийг нь хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноо машинд үлдээгээд охиныхоо виза картыг аваад колонк дээр очсон. Колонк дээр очиход бензин түгээгч нь гээд жоохон шар охин байсан. Өсөхөө цагдаа сая ирж бензин авсан уу гэхэд, авсан гэж хэлсэн. Төлбөрийг нь намайг хийгээрэй гэж хэлсэн юм, ******* цагдаа хаашаа явсан юм бэ гэхэд тийшээ явсан гэж хэлсэн. Би охиныхоо Төрийн банкны картаар тооцоог нь хийж 50,400 төгрөг төлсөн. Би эргэж ирээд цагдаагийн хашааны үүдэнд 69-49 УБЕ улсын дугаартай Приус-30 маркийн машинаа хүүхдээрээ унуулаад би мотоциклоо унаж замын пост өнгөрөөгөөд охиндоо унуулж явуулаад би өөрөө аймаг руу машинаа унаад явсан гэв.
12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Яг хэзээ гэдгийг нь бол сайн санахгүй байна, ямар ч байсан хэсгийн төлөөлөгч *******, ******* бид хоёрыг дуудаад 5 дугаар баг руу дуудлагад явахаар болж, манай аавын саарал өнгийн Карина машинаар бид гурав явж, дуудлага өгсөн айл болох гийн гэрт очиход гийн эхнэр гээд жирэмсэн хүүхэн гарч ирээд “Заяа хоёр манай хониноос авсан байна, Жаргал гэдэг хүн харсан байна” гэдэг мэдээлэл өгсөн, энэ дагуу бид гурав гийн гэр рүү очиж, хэсгийн төлөөлөгч г гэрээс нь дуудаж гаргаж ирээд уулзаж, гийн машиныг журамлаж, ******* унасан, харин *******, ******* нар миний машинд суугаад сум руу явсан, Улаан дэлийн худаг хүртэл явах замд төлөөлөгч *******гаас хоёр хонийг нь авсан юм уу гэж асуусан чинь нөгөөх нь илтэд сандарсан байдалтай би аваагүй гээд гар нь салгалаад байсан, Улаан дэлийн худаг дээр гэрч гэх Жаргал гэдэг хүнтэй таарч, улмаар тэр хүнийг сум руу дагуулж явахаар болоод Жаргалыг машиндаа суулгаад, ******* Жаргалын мотоциклыг унаж, ******* *******г аваад машиныг нь унаж сум руу цуваад явсан, Суман дээр очоод гийн Тоёото Приүс 20 загварын хар хөх өнгийн машиныг журамлаж, бүртгэл хөтөлсөн байх, тэр талаар нь нарийн мэдэхгүй. Жаргал, нар цагдаагийн байрны гадна талд тамхи татаж хэсэг байж байгаад ******* Жаргалыг өрөөндөө дуудаж оруулсан. Дараа нь г өрөөндөө дуудаж оруулж уулзсан, тэгээд тэр орой нь Баянхонгор аймгийн төв рүү *******ын машинаар, *******, , ******* бид 4 г олох гээд орж ирж, гийн гэрийг гаар заалгаж Хөх толгойн тэнд нэг айлд очиход нэг өндөр настай гийн ээж нь гэж хүн гарч ирээд төлөөлөгчтэй уулзсан бөгөөд тухайн үед байгаагүй, бөгөөд г маргааш дуудаад Өлзийт сумын цагдаагийн хэсэг дээр хүрээд ирээрэй гэж гийн ээжид төлөөлөгч ******* хэлсэн. Дараа нь бид 4 тээврийн товчоон дээр очиж ундаа авч уугаад 4 ширхэг зайдас авч нэг нэгээр нь идээд Өлзийт сумын цагдаагийн байран дээр ирсэн, орой болсон учир ******* бид хоёрыг г хараад хоночих гэж ******* хэлсэн учир цагдаагийн байрны камерын төхөөрөмжтэй өрөөнд ******* бид хоёр г авч хоносон. Өглөө нь ээжийнхээ хамт ирж, хэсгийн төлөөлөгчтэй уулзаж, хулгайлсан арьсаа жуулчны баазын хавьд хаясан байна гээд тэр газарт нь очиж үзлэг хийхэд арьс нь бол байгаагүй. Дараа нь цаашаа аймгийн төв рүү орж Буянт-Богд дээр очиж тухайн газарт байдаг мах худалдан авсан хүнтэй нь уулзсан. Энэ үйл явдал болоход нар хамт явж байсан. Дараа нь сум руу буцаж ирээд ******* бид хоёр гэртээ харьж, , хоёр хэсгийн байран дээр үлдсэн. Цагдаагийн байран дээр г авч хоносон нь бол үнэн, харин цохиж зодсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. ******* төлөөлөгч хараад хоно л гэсэн, ******* бид хоёр за гээд л хараад хоносон. Бодвол *******г алга болчихно гэж бодсон юм байлгүй. Миний машинд *******г суулгаад зайдуу авч явсан зүйл байхгүй, би өөрөө тэр хавийн айлуудыг таньдаг, айл саахалт явж байсан тул айлуудыг танина, *******г ч танина, *******гийн гэрийн гадна очсоны дараа ******* бид хоёр машинаасаа буугаад *******гийн хөрш ахын гэрт орж айраг уусан, энэ үед төлөөлөгч ******* *******тай уулзсан байх, цохиж зодсон асуудлыг би хараагүй, мэдэхгүй. Төлөөлөгч ******* машиныг журамлана гэдэг зүйл ярьсан, Улаан дэлийн худаг хүртэл бид нар миний машинаар явсан, тэр үед бол цохиж зодсон зүйл гараагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120 /,
13. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* манай саахалт айлын хүн, Б. манай нөхөр бөгөөд хамт амьдраад 2 жил болж байгаа, гэрлэлтээ батлуулаагүй. Одоогоор мал төллөж байгаа тул би хөдөө гэртээ, нөхөр маань аймгийн төв дээр байгаа. Манай ээжийн үеэл ах гэх манай саахалт айлын хүн байдаг, тэр хүн анх Б., ******* нар цагаан сайрын аман дээр манай хонийг хурааж байгаад хоёр хонь аваад явчихлаа гэж 2023 оны 09 дүгээр сарын 01-нд эмээ Лхагваад ярьсан байсан, энэ талаар би эмээгээс сонсоод арай ч худлаа байлгүй гэж бодоод ахын гэрт очиж юу болсон юм бэ, хүн гүтгээд байгаа юм биш биз дээ гэж асуухад мотоциклоо унаад надаас зугтчихсан, маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай ээжийн дүү Энхцэцэг гэж хүн *******тай уулзаж, хонь хулгайд алдсан талаар хэлсэн байсан, тэр өдөртөө ******* хоёр олон нийтийн цагдаагаа дагуулж ирээд юу болсон талаар надаас асуугаад *******гийн гэрийг заалгаад явсан. Тэр орой нь ******* над руу залгаад одоо хүрээд ирж чадах уу гэж хэлсэн, тэгэхээр нь би 18 цагийн орчимд саахалт айлын эгч Отгоогийн хамтаар сумын цагдаагийн байран дээр очиход *******, нар ирчихсэн байсан, харин Бөмбөгөр рүү эмээ нь өнгөрсөн ажил явдлаар явсан гээд ирээгүй байсан. Би *******тай уулзаж, намайг хохирогчоор тогтоож мэдүүлэг тайлбар авч, би мэдүүлгийн тэмдэглэлд гарын үсэг зурсан. Дараа нь Б.гийн гэрт нь очно гээд *******ын цагаан өнгийн Премио машинаар *******, ******* ******* бид нар хамтдаа Хөх толгойд байдаг Б.гийн гэрт нь очиход, Б.гийн бэр эгч , нагац эгч нар байсан, ******* г хаана байгаа вэ гэж асуухад эмээ нь өнгөрөөд Бөмбөгөр сум руу явсан гэж хэлсэн. Тухайн айлаас гарсны дараа тээврийн товчоон дээр очиж би Отгоо эгчийг дуудаж хөдөө гэр рүү явсан, харин *******, *******, Б. нар Бөмбөгөр явах юм яриад үлдсэн.Тухайн үедээ том гэдэстэй байсан учир машинаар явахаар ядраад 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сумын төв дээр очоогүй, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ******* намайг малын А дансаа аваад ир гээд би А дансаа өгөх гээд хэсгийн цагдаагийн байран дээр очиход Б., ******* нар гадаа нь зогсож байсан, би *******ын өрөө рүү ороод малын А дансаа өгөөд, намайг Б.г дуудчих гэж хэлсэн, би өрөөнөөс гараад Б.г ороод ир гэж байна гэж хэлтэл надад “ус ундаа аваад ир” гэхээр нь би за за гэж хэлээд сумын Наран төгрөг дэлгүүр рүү орж ээжийн дүү гийн Төрийн банкны картаар мөнгө тооцоог нь уншуулж, 1 ченж эссэ, нэг Түмний кола ундаа авч гарч ирээд цагдаагийн байр руу ороод *******ын өрөөний хаалгыг тогшоод шууд ортол манай нөхөр Б. дээгүүрээ шалдан ширээний хажууд зогсож байгаад сандал дээр байсан хувцас руу явж байсан, тухайн үедээ гайхсан л даа, тэгсэн ******* “чи яасан их хүнээр тамхи ундаагаа зөөлгөдөг юм бэ” гэж хэлж байсан, би ч Б.д тамхи ундааг нь өгчхөөд шууд гараад хөдөө гэр рүү гээ явсан. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр малын үнэлгээгээ хийлгэе гэж ******* намайг дуудсан, би тэр дагуу нь 12 цагийн орчимд *******ын өрөөнд ороход Б., ******* хоёр хоёулаа сууж байсан, тэгээд тэр хоёроор нэг гарын үсэг зуруулах гээд байгаа бололтой энэ дээр зур гээд *******д хэлж байсан, тэгээд миний регистрийн дугаарыг ******* аваад намайг гарч бай гэсэн, би гараад хүлээж байтал удалгүй Б., ******* гарч ирсэн. ******* намайг аймаг руу явж бай гэж хэлсэн учир би ээж охины хамт Аймагт орж ирээд эмээгийн дүүгийн гэрт очиж хоол унд идээд 14 цагийн орчимд аймгийн цагдаагийн газарт ирэхэд Б., *******, , ******* нар гийн Приус машинтай ирсэн байсан. ******* бид хоёр үнэлгээний газар руу орж малын үнэлгээ гаргуулахаар болж намайг 30.000 төгрөг аваад ир гэсэн учир ах гийн Төрийн банкны картаас 30.000 төгрөг бэлнээр гаргаж ирж үнэлгээний эгчид өгч би гэр рүү гээ явсан, нөгөө хэд тэндээ үлдсэн. Тэгээд дахиж ******* цагдаатай уулзаагүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-126 /,
14. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 1999-2009 онд галжуут рашаан сувиллын бага эмч, 2009 оноос өнөөдрийг хүртэл Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, дарга эмчийн үүргийг орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Цагдаагийн хошууч цолтой. Аймгийн хэмжээнд Баянхонгор суманд цагдаагийн газрын хашаанд 1 байр үйл ажиллагаа явуулж байна. Эрүүлжүүлэгдсэн, зөрчилд холбогдсон, зөрчилд шалгагдаж байгаад оргон зайлсан гэх үндэслэлээр Эрх бүхий албан хаагчийн үйлдсэн, хяналтын прокурорт танилцуулсан тогтоолоор 24 хүртэлх цагаар албадан саатуулагдах хүмүүс болон шүүхийн шийдвэрээр баривчлагдсан этгээдүүдийг хүлээн авч, ажилладаг. Өлзийт, Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Галуут, Бууцагаан зэрэг аймгийн төвтэй ойр сумдаас саатуулах, эрүүлжүүлэх хүмүүсээ цагдаа, хэсгийн төлөөлөгч нар нь өөрсдөө авч ирээд хүлээлгэж өгдөг, бусад алслагдсан сумдаас хүн ирээд байдаггүй. Бүх сумдын цагдаагийн байранд тусгаарлах хэлбэртэй жижиг өрөөнүүд байдаг, гэхдээ дээрх өрөөнд болон хэсгийн цагдаагийн байранд иргэнийг саатуулж, баривчилж, эрүүлжүүлж болохгүй, учир нь тухайн байр нь саатуулах байрны стандартыг хангахгүй, жишээ нь өрөөний хэмжээ, цонхны хэмжээ, хяналтын камер зэрэг байдлыг хангахгүй учир сумын цагдаагийн байранд хүн саатуулж, эрүүлжүүлж, баривчилж болохгүй. Хамгийн гол нь Саатуулах байрны журамд хүнийг саатуулахдаа мэргэжлийн эмч нар биед үзлэг, эрүүл мэндийн байдлыг урьдчилж тогтоож байж, хүлээн авахаар заасан байгаа, сумдад эмч байхгүй учир сумын цагдаагийн байранд саатуулж болохгүй юм. Хэзээ гэдгийг нь бол сайн санахгүй байна, гэхдээ Өлзийт сумын төлөөлөгч ******* эрх бүхий албан тушаалтны тогтоолоор албадан саатуулж байсан. Хэсгийн цагдаа нарт 2023 оны 03 дугаар сард цугларалт болох үед би сургалт орж, албадан саатуулах байрны журмыг танилцуулж, хэсгийн цагдаагийн байранд хүн саатуулж болохгүй талаар сургалт орж байсан, хэсгийн төлөөлөгч нарт бол энэ талаар сургалт орж байгаагүй. 2024 оны 03 дугаар сард 7 заалт бүхий “ойрын сумдын алба хаагчид саатуулах байранд иргэдийг авч ирж саатуулах, холын сумд шаардлагатай тохиолдолд даргадаа танилцуулж, саатуулах байранд хүргэх” утга бүхий зөвлөмжийг хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт хүргүүлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180 /,
15. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би насаараа мал маллаж байна. Эхнэр бид хоёр нийт 6 хүүхэдтэйгээс бага хүү ******* эхнэр бид хоёртой хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багт малаа маллаад аж төрж байна. 2023 оны 09 дүгээр сард л байсан даа, өдрийг нь бол хэлж мэдэхгүй юм, тэр үед манай эхнэр Солонгос явчихсан, ******* бид хоёр байсан юм. Би тэр үед гэртээ хэвтэж байсан, ******* хонио хариулж байгаад арай хотлуулаагүй, гэрийн ойролцоо хонио орхиод, өөрөө гэртээ дөнгөж орж ирээд байсан, барагцаагаар өдрийн 15 цагаас 16 цагийн орчим байх, тэгсэн манай гадаа цагаан машинтай цагдаа нар ирээд гэр рүү орж ирэлгүй, гэрийн гаднаас *******г дуудаж, манай хүү гарч уулзаж, хүүг цагдаа нар авч явсан, мөн машиныг нь авч явсан. Миний санаж байгаагаар *******г цагдаа нар авч явснаас хойш хоёр хоног гэртээ эргэж ирээгүй, тэгээд ямар ч байсан гэртээ ирэхгүй байхаар нь би хувцас бэлдэж аваад саахалт айлын хүн Дарханбаатарын авгай Мөөгий гэх хүний машинд суугаад сумын төв дээр байдаг цагдаагийн байран дээр очиж ******* гээд бор, махлаг залуутай уулзахад “таны хэрэг байхгүй ээ, танай хүү чинь хүнтэй нийлж хулгай хийсэн нь тогтоогдсон, танай хүүг орой гэр рүү нь буцаана” гэж хэлсэн, би *******ын өрөөнөөс гарч ирээд цагдаагийн байрны гадна *******тай уулзахад “би ажил тарахаар гэртээ харина, та түрүүлээд явж бай” гэж хэлсэн, тэгээд би Мөөгийгөөр хүргүүлээд гэртээ харьсан. Тэр орой нь би гэртээ хоолоо хийгээд хүлээгээд сууж байтал нэлээн айжуу 19 цагийн орчимд ******* гэртээ ирсэн, гэртээ ирчхээд толгой хүзүүгээ угааж байхад нь *******гийн зүүн мөр, зүүн хөхний орчимд улайсан харагдахаар нь би “яагаад мөр чинь улайсан юм бэ” гэж асуутал “*******т бороохойдуулсан юм” гэж хэлсэн. Тэгээд надаас “халуураад байна аав, эм байна уу” гэж асуухаар нь би хүүдээ аспирин өгөөд ******* гар хөлөө угаагаад унтсан. Би *******гийн тэр үед хэлснийг л мэдүүлж байна. Маргааш нь мотоциклоо унаад цагдаа руу дахиад л явсан даа. Би л 2 хоносон гэж бодоод байгаа юм, ирэхгүй байхаар нь би хувцсыг аваад араас нь очиж сумын цагдаагийн байран дээр уулзсан юм. Тэр үед манайхтай ийнх айл буусан байсан, *******г цагдаа нар авч явах үед өөрөө байгаагүй, эхнэр Энхээ нь байсан гэж санаад байна. Цуг хэрэгт орсон хүн нь хойшоо явчихсан тэрийгээ хайж явсан юм яриад л байсан. Сумын төв дээр бол хүн байхгүй, аймгийн төв дээр манай хүү гэж хүнийг байдаг л даа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-186 /,
16. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай эхнэр хүүхэд суман дээр, би хөдөө 5 дугаар багт мал дээрээ ганцаараа байдаг юм. Лхагва гэх хөгшин нь миний бэр эгч бөгөөд садан төрлийн холбоотой бие биеэ мэддэг хүмүүс байдаг, Лхагвын охин Эрдэнэтуяа гэж хүүхэн байдаг бөгөөд Эрдэнэтуяа охин , ийн нөхөр гээд гэх залуу нар хамтдаа манайхтай саахалтын зайтай аж төрдөг. Яг хэзээ гэдгийг нь бол үнэхээр шууд хэлж чадахгүй байна, ямар ч байсан 2023 оны 09 дүгээр сарын эхний өдрүүд байсан, би хонио хариулаад 5 дугаар багийн Харуултай ар нэртэй газарт явж байтал , нар Эрдэнэтуяагийн хонийг цагаан сайрын ам руу тууж оруулаад хонь барьж авахаар элдэж байгаа харагдсан, тэгэхээр нь би за нэг биш боллоо гэж бодсон. Маргааш өдөр манай гэрт , нар цэнхэр мотоциклтой ирж, ингэхдээ архи авч ирсэн байсан, тэгээд надтай мэнд ус мэдээд нь “ахаа шившиг боллоо шүү, та хүн амьтанд битгий хэлээрэй” гэж гуйгаад, нь болохоор “би гаас хоёр хонины авлагатай” гэж яриад байсан, тэгээд нөгөө авч ирсэн архинаасаа надад нэг аяганд хийж өгөхөөр нь би өгсөн архийг нь нэг татаад нээх юм яриагүй. Урд өдөр нь , хоёр намайг өөрсдийг нь харчихсан гэдгийг мэдсэн юм байна лээ. Тэгээд манайд удаагүй хэсэг байж байгаад , нар явсан. Би тэр орой нь Лхагва эгч рүү утсаар яриад “танайх малдаа анхаарал тавь, малаа бүртгэ, хонь авсан байж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд тэд нар малаа бүртгээд хонь дутуу байгааг мэдсэн байсан.Гурав дахь хоног дээр нь би аймаг руу явж, тамхи, хоёр кг будаа авсан, дараа нь мотоциклдоо бензин авч, тооцоогоо тэтгэврийн картаараа хийгээд, хөдөө гэр рүү явж байтал улаан дэлийн худгийн жалга хавьцаа хэсгийн төлөөлөгч *******, , Байрсайхан нар г авч яваатай нь таарсан, ингэхдээ *******гийн хөх машиныг нэг нь уначихсан, өөр нэг машиныг нь унасан явж байсан. ******* надад “тантай уулзах хэрэгтэй байна, та сум руу цуг яваач” гэхээр нь би “мал эзэнгүй яах вэ” гэж асуухад “таныг удаахгүй, тайлбар, байцаалт аваад буцаана” гэхээр нь тэй нэг машинд суугаад, миний мотоциклийг ******* нь унаж, ******* хоёр гийн машинаар сум руу явсан. Сумын цагдаагийн байран дээр очоод ******* бид хоёр уулзаж, би , нарын талаар болсон асуудлыг ярьж, мэдүүлэг өгсөн, ******* надад “г ирэхээр дахин мэдүүлэг авна” гэж хэлсэн, харин н эхнэр ийг ******* дуудсаар байгаад сумын цагдаа руу Отгон гэх хүүхний машинаар ирсэн, дараа нь би гэр рүүгээ явсан. Маргааш нь “ Бөмбөгөр сумаас ирсэн та хүрээд ирээч” гэж ******* намайг дуудахаар нь би дахин сумын цагдаа дээр очиход , нар цагдаа дээр байсан, ******* надаас “энэ гэдэг нь мөн үү” гэж асуухаар нь би “мөн байна” гэж хариулж, надаас гэрчийн мэдүүлэг дахин авч, би гарын үсгээ зураад явсан. Би сумын цагдаагийн байранд хоёр удаа очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. *******г сум руу авч явж байхад дээлгүй, өмд цамц, хар түрийтэй гуталтай явж байсан. Маргааш өдөр нь би дахин цагдаа дээр очиход ******* урд өдрийн хувцсаа солиогүй байсан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 189 /,
.....Би цагдаагийн байран дээр очоод *******ын өрөө рүү ороход Б., ******* нар суучихсан, *******тай хамт өрөөнд байсан. Надаас ******* “энэ хоёрыг та таних уу, хулгай хийсэн хүмүүс мөн үү” гэж асуухаар нь би “би энэ хоёрыг танина, хулгай хийсэн хүмүүс нь мөн” гэж хэлтэл, ******* “хулгайгаа хэлэхгүй юу” гээд суудлаасаа босож ирээд *******гийн элэг рүү нь гараараа цохисон, тэр үед нь би “одоо намайг цохичих байхдаа, хуулийн хүн өөрөө мэдэж байгаа юм байхдаа” гэж дотроо айгаад л чимээгүй сууж байсан. ******* элэгдүүлчхээд газарт арай унаагүй, “ээ эээ” гээд уулга алдаад л байсан, тэгсэн ******* “чи цэрэгт явсан юм уу, хаана цэргийн алба хаасан юм” гэж асуусан ******* “Өмнөговьд алба хаасан” гэж хэлж байсан. Тэгээд дараа нь намайг ******* “за та яв, таныг дараа дуудна” гэж хэлэхээр нь би явсан. ******* руу хэргээ хүлээ чи гэж ******* хэлээд суудлаасаа босож ирээд элэг рүү нь цохисон. Өөр ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй л дээ. Намайг байхад Б.г цохиж бариагүй ээ....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191/,
17. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* өөрийн аав ээжийн хамт Өлзийт сумын 5 дугаар багт оршин суудаг. Бид ямар нэгэн төрөл садны харилцаа, хамааралгүй хүмүүс. Харин 2023 оны 09 дүгээр сард *******гийн ээж эгч “Солонгос явж хүүхэд харах гэж байна, манай нөхөр хүүхэд хоёртой сар гаран ямаа малыг нь саагаад, хань бараатай байж байгаач” гэж гуйсан, нөхөр бид хоёр зөвшөөрч, ******* аав ээжийнхээ хамт манай гадаа ирж буусан, харин эгч удалгүй Солонгос руугаа явсан. гийн аав ээжтэй айл саахалт байсан хүмүүс. Манай нөхрийг гэдэг, тэр өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байтал цагдаа нартай ирсэн байгаа харагдсан, удалгүй манайд орж ирээд айраг уусан, би ямар ажлаар явж байгааг нь асуухад “танай айлын хүнтэй уулзах гэж яваа юм” гэж хэлээд айргаа уугаад гарсан. Би нэлээн орой болсон хойно ахын гэр рүү ороод юу болов ах гэтэл “*******г цагдаа нар машинтай нь хамт аваад явсан ирдэггүй, утас нь болохгүй байна” гэж хэлж байсан. Тэр орой нь ******* эргэж ирээгүй, маргааш нь ирсэн үү хэзээ ирсэн мэдэхгүй юм. *******г авч явснаас хоёр хоногийн дараа юм уу, нэг хоногийн дараа юм уу гэдгийг нь хэлж мэдэхгүй байна, *******гийн ээж эгч Дарханбаатарын эхнэр Мөөгий // рүү залгаж яриад юу болоод байгааг асуусан байсан, тэгээд Мөөгий над руу залгаж “Танай айлд юу болоод байгаа юм, г юу болж байгааг асуугаад байна, намайг сум руу яваад юу болж байгааг мэдээдэх гэнэ” гэж яриад машинаа унаж ирээд ах хүүхдийнхээ хувцсыг аваад тэр хоёр хамт сум руу үдээс хойш явсан. Эргэж ирэхэд ******* хамт ирээгүй, ах уулзаад ирлээ, “цагдаа нь миний хэрэг байхгүй гэнээ” гэж хэлж ирсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193/,
18. Гэрч а мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлөөс урамшуулал авч, сайн дураар цагдаагийн байгууллагын ажил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд туслалцаа үзүүлдэг. Хоёр залуугийн хувьд хариуцсан ажилдаа идэвхтэй, сахилгын зөрчил авч байгаагүй. Өдөр тутмын үйл ажиллагаанд сумын хэсгийн төлөөлөгч хяналт тавьж ажилладаг бөгөөд олон нийтийн цагдаа дангаараа үүрэг гүйцэтгэхийг олон нийтийн цагдаагийн дүрэмд заасан байгаа. Иргэнийг 6 цагаар, эсхүл албадан саатуулах үйл ажиллагааг сумын цагдаагийн байранд явуулах боломжгүй. Аймгийн хэмжээнд саатуулах, эрүүлжүүлэх, баривчлах байр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дэргэд байгаа. Харин түр саатуулах байр нь цагдаагийн газрын жижүүрийн өрөөний ар талын өрөөнд байрлаж байгаа. Ер нь бол ганцхан Өлзийт гэхгүй Галуут, Бууцагаан, Бөмбөгөр зэрэг сумдад зайлшгүй саатуулах, эрүүлжүүлэх хүмүүсийг аймгийн төв рүү авч ирдэг. Өлзийт сумаас зөндөө л хүмүүс авч ирж саатуулж байсан даа. Миний хувьд хэсгийн цагдаа нарыг хариуцаж ажилладаг, дээрх хүмүүст саатуулах байрны талаар болон сумын цагдаагийн байранд иргэнийг хууль бусаар саатуулж, эрүүлжүүлж болохгүй талаар сургалт орж, дээд шатны байгууллагаас ирсэн чиглэлийг цаг тухайд танилцуулдаг. Хэсгийн төлөөлөгч нар эрүүгийн цагдаагийн тасагт харьяалагддаг....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195/,
19. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Анх эгч фейсбүүкээр залгаж, “*******г өчигдөр цагдаа аваад явсан гэнээ, манай өвгөнийг авч яваад *******гийн хувцсыг солиулаад өгөөч” гэж гуйсан, тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн Тоёото Приус 30 загварын 9928БНХ улсын дугаартай асфальтан саарал өнгийн машиныг унаад ахын гэрт очиход “цагдаа нар *******г өчигдөр цагдаа нар аваад явсан, хониныхоо хувцастайгаа явсан, хүүхэд дээр очоод хувцсыг нь солиод ирье” гэж хэлж, ах бид хоёр миний машинаар сумын төвийн цагдаагийн байран дээр үдээс хойш 14 цагийн орчимд очиж, ах цагдаагийн байр руу ороод *******г дагуулж гарч ирээд авч ирсэн хувцсаа *******г өгч солиулаад ах бид хоёр буцаад гэр рүү гээ явсан, харин ******* цагдаа дээрээ үлдсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197/,
20. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Бид хоёр ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй, манай багийн малчин гэдгээр нь мэднэ. Намар айжуу дуу шүү дээ, манайх намаржаандаа буусан байсан үе, миний санаж байгаагаар 9 дүгээр сар гарсан байсан байх, яг өдрийг нь бол санахгүй байна, би эхнэр ын хамт Өлзийт сумын төв дээр айлд ороод гараад явж байтал ******* таараад ахаа хөдөө гэрт хүргээд өгөөч, унаа олдохгүй байна гэж надаас гуйгаад байхаар нь би хөдөө байдаг гэрт нь машинаараа хүргэж өгсөн. Хэдэн цаг болж байсан талаар мэдэх зүйл алга, сумын төв дээр *******тай таарахад лав нар жаргаад, дэлгүүр хаасан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199/,
21. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Миний нөхрийн эгч Энхтуяа гэж хүн над руу утсаар яриад г гэрт нь хүргээд өгөөч, аав нь гэртээ ганцаараа байгаа, маргааш ажилтай гэнэ гэж хэлсэн, тэгээд ******* ч нөхөр бид хоёрын байсан айлын гадна талд ирж бид хоёртой уулзаад сумын төвөөс аваад хөдөө гэрт хүргэж өгсөн. Ямар ч байсан харанхуй болсон байсан, яг цаг хараагүй ээ. Нөхөр бид хоёр сайн танихгүй, хүргээд өгөөч гэж гуйгаад байсан болохоор нь хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201/,
22. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манайх хөрш айлтай 2023 оны 09 дүгээр сард гэж санаад байна, малын маргаан гаргаж, манай дүү *******, хөрш айлын эхнэр нар энэ талаар сумын хэсгийн төлөөлөгчид утсаар ярьж дуудлага өгсөн юм шиг байгаа юм, би бол яг төлөөлөгчтэй утсаар ярих үед нь байгаагүй. Би сувай малаа хариулаад явж байгаад иртэл манай хөрш Х.гийн гадна сумын хэсгийн төлөөлөгч ******* гэх залуу, олон нийтийн цагдаагийн хамт ирсэн харагдахаар нь би шууд Х.гийн гадна явж очтол олон нийтийн цагдаа нь манай дүүгийн унаж сурч байсан мотоциклийг уначихсан наашаа цаашаа яваад л байсан, мөн цагдаагийн ажилтнуудаас гадна манай дүү *******, Х., нарын хүмүүс байж байсан, бид хэсгийн төлөөлөгчтэй нийлж байгаад маргаантай байсан шүдлэн ямааны чихний эм тэмдгийг шалгасан, харин ишгийг эхийг нь дагуулж тавьж үзэхэд ишиг Х.гийн ямааг дагасан учир Х.гийн ишиг гэж үзсэн, шүдлэн ямааны чихний эм, тэмдэг нь манайх байсан учир манай ямаа байна гэж үзээд, харилцан тохиролцож асуудлаа шийдсэн. Маргаантай байгаа малын асуудлыг шийдсэний дараа хэсгийн төлөөлөгч ******* манай мотоциклыг хурааж авах юм болоод явчихсан, тэгэхээр би “наадах чинь зам тээврийн хөдөлгөөнд оролцоогүй, хүний эд хөрөнгийг хурааж авч болж байгаа юм уу” гэж *******аас асуухад "Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ямар ч техникийг бид журамлах эрхтэй, надад ажил заах гээд байгаа юм уу, манарсан пизда минь гэж намайг загнасан, энэ үед олон нийтийн цагдаа нь угаасаа мотоциклийг уначихсан байсан, тэгээд ******* олон нийтийн цагдаадаа “наадхаа унаад яв” гэж хэлээд сумын төв рүү явуулсан, өөрөө араас нь нэг бараан өнгийн жижиг тэрэгтээ суугаад, жолоочоор бариулаад явсан. Албаны машин лав биш байсан. За дүүгийн мэдүүлсэн бол үнэн зөв, яагаад гэвэл дүүгээс мотоциклийг нь хурааж авахад нь би байгаагүй учир яг хаана байсан мотоциклийг яаж хурааж авсан талаар мэдэхгүй, намайг сувай хонио хариулж байгаад ирэхэд олон нийтийн цагдаа нь нааш, цаашаа мотоциклийг маань унаад давхиад байсан, намайг очихоос өмнө дүүгээс аваад унасан байх, харин намайг очоод малын маргааныг шийдвэрлээд дууссаны дараа мотоциклийг маань хурааж авах юм болоод явчихаар нь би “ямар үндэслэлээр гэрийн гадна байсан мотоцикл хурааж авч байгаа юм бэ” гэж *******т хэлсэн. В ангилалтай, А ангилал байхгүй. Өнгөрсөн 2023 оны зунаас эхэлж мотоцикл унаж сурна гээд ээжийн нэр дээр байдаг мотоциклийг ойр зуурдаа унаж байгаа юм. Би хонин дээр байж байгаад очсон учир цагдаагийн байгууллагын хүмүүс ирэх үед мотоциклоо унасан үгүйг нь мэдэхгүй юм...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 43-45/,
23. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:......За би Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг, Бумбат нэртэй газарт мал маллаж, аж төрдөг. 2023 оны 10 дугаар сарын эхээр гэж санаж байна би гэртээ ах ы хамт байж байтал манай мал Х.гийн малтай нийлж, Х.гийн ах эхнэрийнхээ хамт, ах бид хоёр малаа ялгаж авч, ямар нэгэн асуудал үүсээгүй. Тэгээд хэд хоногийн дараа би аймаг руу ажлаар явж ах гэртээ үлдсэн, энэ үед Х. манай хотонд ирж нэг ишиг болон шүдлэн ямааг өөрийнхөө гээд авах гэхэд ах ишгийг нь өгөөд шүдлэн ямааг нь “наадах чинь будагтай, манай эмтэй ямаа байна, чи *******г ирэхээр ав” гэж хэлж, Х. өөрийнхөө ах Х.Мөнх- Эрдэнийн хамт ишгээ аваад явсан байсан. Тэгээд маргааш нь би гэртээ очоод гол дээр очтол ах нь малаа услаад байж байсан, Х.гийн мал манай ямаатай нийлэх гээд байхаар нь өөр зүг рүү туусан, тэгээд байж байтал Х.гийн эхнэр гэж эмэгтэй над дээр ирээд “тэр шүдлэн ямаа манай ямаа байна лээ ямаагаа авна” гэж хэлэхээр нь би “сумын хэсгийн төлөөлөгчөө дуудаад учир зүйгээ олъё, энэ чинь манай эмтэй ямаа байна, албаны хүмүүсээр учир зүйг нь олуулъя гэж хэлж, тэгээд ялихгүй маргалдаад миний түнхэн дээр дарж, миний биед халдсан. Энэ асуудлыг харж байхаар нь би “энэ дүүгээ аваач ээ” гэж д хэлж, улмаар надаас ийг салгасан. Тэгээд гэртээ очоод хэсгийн төлөөлөгчид малын маргаан гарлаа гээд дуудлага өгсөн юм шиг байгаа юм, хэсгийн төлөөлөгч *******, олон нийтийн цагдаа, тэгээд бас нэг энгийн эрэгтэй нар хар өнгийн машинаар манай хотонд ирээд малын ялгааг гаргаж, ишиг нь, Х.гийнх, шүдлэн ямаа нь манайх болж бид учир зүйгээ олоод байж байтал ******* “яасан мөнгөтэй хүмүүс вэ, дуудлага өгөөд хүнд төвөг учруулаад байх юм” гэж уурлаад гэрийн хажууд байсан ээжийн мотоциклийг үндэслэлгүйгээр хурааж авсан, тэгэхээр нь манай ах “замын хөдөлгөөнд оролцоогүй гэрийн гадаа байгаа мотоциклийг яахаараа авдаг юм бэ, хүний эд хөрөнгийг дураараа ингэдэг юм уу” гэж т хэлтэл “манарсан пизда минь чи дуугай бай, би юу хийхээ мэдэж байна” гэж ахыг хараасан, би мотоциклоо өгөхгүй гээд мотоциклийн хажууд зогсож байтал олон нийтийн цагдаа нь намайг түлхэж унагаад мотоциклд зоосон байсан түлхүүрээр нь асаагаад унаад явсан, мотоциклийн түлхүүрээ очиж аваарай гэж надад хэлээд ирсэн машинаараа олон нийтийн цагдаагийн араас сум руу явсан. мотоцикл авч явсан асуудлыг бол Х., , Х.гийн хадам ээж Мандах, ийн эгч гэж хүүхэн нар харж байсан..аас мотоциклоо авахаар ээж бид хоёр сумын төв дээр байх цагдаагийн байранд очиход “Х. ирээгүй байна, ирэхээр нь учир зүйгээ олж байж мотоциклийн түлхүүрээ ав, та нар бүгдээрээ байж байгаад эвлэрсэн гэдгээ хэл, маргаан гаргаж, цагдаа дуудаж, төвөг учруулсан шалтгаанаар төрийн сан руу 200,000 төгрөг хийгээрэй” гэж хэлээд ээж бид хоёрыг явуулсан. Тэр орой нь Х. дээр очоод “гомдолгүй, бид нар эвлэрсэн” гэдгээ хэлсэн байсан учир маргааш нь ээж бид хоёр мотоциклоо авах гээд дахиад цагдаагийн байранд очиход тай уулзаад мотоциклын түлхүүрээ авъя гэж хэлтэл “үйлчилгээний хөлс 20 литр бензиний мөнгө төл, тэгвэл мотоциклыг чинь өгье” гэж хэлээд өөрийн эхнэр хүүхдээ албаны биш, энгийн нэг цагаан саарал бил үү машинд суулгаад шатахуун түгээгүүр рүү явсан, ээж араас нь нөгөө хураалгасан мотоциклоороо явахдаа надаас миний Төрийн банкны данстай холбоотой виза картыг аваад очиж бензинийг хийж өгчхөөд ирье гэж хэлээд цагдаагийн араас дагаж яваад 50.400 төгрөгийн бензин хийж өгөөд баримтаа авч ирсэн. Үгүй, олон нийтийн цагдаагаа түрүүлээд унаад яв гэж хэлж, олон нийтийн цагдаагаа унаад явсан, харин өгөхдөө түлхүүрийг нь ээжид өгсөн. Тэмдэглэл үйлдээгүй байх. Бид нар ямар ч мэдүүлэг өгөөгүй. Хоёр удаа ээж бид хоёр мотоциклоо авах гэж тай очиж уулзсан. Ямар учраас мотоцикл хураан авснаа бол тайлбарлаагүй, дуудсан үйлчилгээний хөлс гэж 20 литр бензиний мөнгө авсан.....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 27-28/,
24. Гэрч Х.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... *******гийнхтай хөрш зэргэлдээ нутаглаад 2 жил болж байна, 2023 оны 09 дүгээр сарын эхээр гэж санаж байна манай мал *******гийн малтай нийлж, тэр өдрөө малаа ялгаж авсан. Маргааш нь манай нэг цагаан ишиг *******гийн малд үлдсэн байсан учир очоод ишгээ аваад, бас нэг манай эмтэй, будаг нь ягаан өнгийн *******гийн будагтай шүдлэн яваа байхаар нь энэ манай ямаа байна даа авъя гэтэл үгүй манайх гээд ******* дайраад байхаар нь заа за гээд тухайн үедээ орхисон. Буцаж очоод эхнэрээ манай эмтэй шүдлэн ямаа *******гийн мал дотор байгаа талаар хэлж байсан. Удаа ч үгүй хоёр хоногийн дараа манай ах Мөнх-Эрдэнэ малаа усалж байтал ******* мотоцикл унаж ирээд манай ишгийг танайх авсан ишгээ авъя гээд ахтай булаалцалдаад байна гэхээр нь би эхнэр ийг *******тай уулзуулахаар явуулсан, тэгсэн эхнэр ******* нар хэрэлдэж, зодолдоод, ******* эхнэрт явж байсан миний 94119193 дугаартай гар утсыг манай эхнэрээс булааж аваад мотоциклоо унаад сүлжээтэй газар очоод хэсгийн төлөөлөгч *******т дуудлага өгсөн байсан. Тэгээд *******гаас утсаа аваагүй байж байтал ******* манай гадаа нэг жолооч, нэг цагдаагийн хамт ирсэн, энэ үед ******* мотоциклоо унаад ирэхэд “тэр утас, ээмэг хоёрыг нь өг” гэж хэлж, *******гаас миний утсыг авч, эхнэрт өгсөн. Тэгээд юу болоод байна гэж надаас тодруулж асуугаад өөрсдийн малаа таньдаггүй юм уу гээд маргаан үүсгээд байгаа ишиг шүдлэнгээ аваад ир гээд ******* нэг цагдаагийн хамт гэр рүү гээ явж шүдлэн ямаагаа авч ирсэн, би ишгээ авч ирсэн, дараа нь ишигний эхийг нь аваад ир гэсэн, тэгээд би хонио ойртуулаад, ******* эм ямаагаа тууж авч ирээд ишгийг нь тавьтал нөгөө ишиг манай хоёр ямааг дагаад гүйсэн учир ишиг манайх болсон. Тэгээд шүдлэн ямаа нь *******гийн ямаа гэж үзээд *******д өгсөн. Ингээд малын асуудал шийдэгдсэн. Тухайн үед ******* мотоцикл унаад нааш цааш яваад байсан учир *******гаас үнэмлэхтэй юу гэсэн *******д үнэмлэх байгаагүй, тэгээд мотоциклийг нь хураагаад аваад явсан. явахдаа “араас ирээрэй” гэж хэлээд сумын төв рүү явсан. Би эхнэрийнхээ хамт араас нь очиж тай уулзахад “та хоёрын зүгээс гомдол байна уу” гэж асуусан, тэгэхээр эхнэр бид хоёр ямар нэгэн гомдолгүй гэж хэлтэл “гомдолгүй юм бол яагаад дуудлага өгөөд байгаа юм” гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр дуудлага өгөөгүй гэдгээ хэлээд явсан. Энэ талаар мэдэхгүй, олон нийтийн цагдаагаа аваад яв гэж хэлээд олон нийтийн цагдаа залуу нь мотоциклийг унаад явсан. Миний дугаартай утаснаас ******* ярьж дуудлага өгсөн. Бид нар ямар ч мэдүүлэг өгөөгүй. Аман байдлаар гомдолгүй гэдгээ *******т хэлсэн...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 52/,
25. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны А/179 дугаартай Сумын 2023 оны төсвийн хуваарийг батлах тухай захирамжийн хавсралтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд нийт 7.680.000 төгрөгийг төсөв баталж, сар бүрд 640.000 төгрөг зарцуулахаар тогтоосон байдаг. Хэсгийн төлөөлөгчийн албан хэрэгцээнд 0130-БНХ улсын дугаартай Тоёота Пробокс машиныг ашигладаг бөгөөд дээрх машин нь Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй. Төсөвт суусан 7.680.000 төгрөгийг зөвхөн шатахуунд зарцуулах зориулалттай, хэсгийн төлөөлөгч шатахууны шаардлага гарсан үед ажлын цагаар бол надтай өөрийн биеэр надтай уулзаж, шаардлагатай шатахуун олгох тухайн бичгийг гараараа үйлдэж, гэрээ байгуулсан Зам зуур нэртэй шатахуун түгээгүүр рүү явуулж, шаардлагатай бензинээ авч, үйл ажиллагаандаа зарцуулдаг, харин ажлын бус цагаар бол надтай утсаар ярьж мэдэгдээд, би шатахуун түгээгүүрийн хүнтэй ярьж, баримтгүй бензин олгож, маргааш нь баримтаа бүрдүүлж авдаг. Уг машины моторыг 2023 оны 08 дугаар сард сольсон, 2023 оны 09 дүгээр сард албан хэрэгцээнд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй явж байсан. Сая оны өмнө 2023 оны 12 дугаар сараас явахаа больсон, цахилгааны асуудалтай болсон гэж цагдаа хэлж байсан. Жишээ нь тухайн машин нь өөр дуудлагад явсан, эсхүл эвдэрч гэмтсэн тун шаардлагатай үед бол хувийн машинд бензин авах тохиолдол байдаг, гэхдээ энэ тохиолдол ховор. , нар бензин авдаг, ын хувьд 2023 оны 09 дүгээр сард 3 удаа 239.400 төгрөгийн бензин авсан баримт байгаа, хэдэн төгрөгийн бензин авсныг нь баримтыг нь харж байж хэлэхээр байна, Ямар ч байсан 2023 оны 09 дүгээр сард бензиний норм хэтрээд, бензин өгөх боломжгүй болсон асуудал үүсээгүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 54/,
26. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... Өнгөрсөн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний ажлын өрөөнд иргэн надтай өвөлжөө, хаваржааны асуудлаар орж ирж уулзсан. Энэ уулзалтын үеэр гийнх гэдэг айл нутаглаж байгаа газартаа бусад айлуудтай хэрхэн эв зүйтэй амьдрах тухай д тайлбарлаж байх явцад “******* цагдаа хөдөөгөөс мотоцикл журамлаж явсан, тэгээд мотоциклоо буцаагаад авах гэсэн өөрийнхөө хувийн машинд бензин хийлгэсэн, ийм юм байж болох уу” гэдэг зүйлийг надад ярьсан, би хариуд “яагаад ч тийм зүйл байж болохгүй, манай Тамгын газраас бензинийг нь хангалттай хийж өгч байгаа” гэж тайлбар хэлтэл “мотоциклоо авахын тулд *******ын хий гэсэн үйлдлийг хийсэн” гэж хэлээд надад 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50.400 төгрөгийн бензин хийсэн Е Баримтыг надад үзүүлж, би тэр баримтыг нь утсан дээрээ зургийг нь авч, он гаргаад цагдаагийн байгууллагын дарга нартай гурвалсан гэрээ байгуулна, энэ үед дээрх асуудлын талаар тавьж, ярилцана” гэж хэлж байсан. Одоогоор цагдаагийн байгууллагатай гурвалсан гэрээ байгуулаагүй болохоор энэ талаар цагдаагийн байгууллагын холбогдох шатны дарга нартай ярилцаж чадаагүй байна. Бензин, шатахуунаас илүүтэйгээр *******ын зүгээс автомашин эвдрээд байгаа тул албан хэрэгцээний өөр машин авч өгөөч гэдэг санал аман байдлаар надад тавьж, шинэ машин авч чадахгүй тул төсвийн тодотголоор машиныг засаж сэлбэх хөрөнгө гаргуулж өгөхөөр болж, 2023 оны 09 дүгээр сард 4,000,000 төгрөгөөр машиныг нь засаж өгсөн. Яг хэзээ засаж сэлбэсэн талаар бол санхүүгээс тодруулсан нь дээр. Ер нь бензинийг нь бол хүссэнээр нь олгож байгаа...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 56/,
27. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... 01-30 БНА улсын дугаартай Тоёота Пробокс машиныг Засаг даргын Тамгын газраас одоогоос 5 жилийн өмнө хэсгийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд ашиглуулахаар тавьж өгч байсан юм байна лээ, одоо 5 дахь жилдээ унаж байгаа гэх үүдээ, энэ жил эвдрээд нээх унахгүй байгаа юм. Бензинийг бол Засаг даргын Тамгын газраас хэрэгцээтэй үед нь Сумын нягтлан ид хэлж байгаад бензинээ авч хэрэглэдэг, харин ажлын бус цагаар бол шууд Зам зуур ХХК-ийн Шатахуун түгээгүүрээс очиж аваад, дараа нь замын хуудсаараа нягтлантай тооцоо нийлдэг. Аймгийн Цагдаагийн газраас ямар нэгэн байдлаар шатахуун өгдөггүй. 2023 оны 07 дугаар сард наадмын үеэр явж байгаад 08 дугаар сараас эхэлж цахилгааны масстай болоод, дараа урд талын Пүлл тайм нь шатсан зэрэг эвдрэлүүд гарсан байсан, намайг 2023 оны 09 дүгээр сард сургуульд явахад бол машин явахгүй байсан. Тэгээд угаасаа засварын мөнгө байхгүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сард Пүлл таймыг засуулж хэсэг унаж байгаад 12 дугаар сарын эхээр бүр явахаа больсон, яг юунаасаа болоод явахгүй байгаа нь мэдэхгүй юм. Боломжтой бол өөрсдийн машинаар явдаг, харин жижиг тэрэг явахгүй бол Тамгын газраас машинаар явдаг. Бензинийг нь бол Тамгын газраасаа аваад явж байгаа машиндаа хийдэг. Тээврийн хэрэгсэл журамлахдаа хураан авсан тэмдэглэл үйлдэнэ, тэгээд эрх бүхий албан тушаал буюу хэсгийн төлөөлөгчдөө тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгдөг. Харин хэсгийн төлөөлөгч өөрөө зөрчлийг илрүүлсэн тохиолдолд хураан авсан тэмдэглэл үйлдээд зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авдаг. Янз бүр, хэрвээ тухайн иргэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн ажилтан буюу миний бие, эсхүл хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаагийн ажилтны утас руу залгаж, дуудлага өгдөг. Хэрэв 102 тусгай дугаар руу дуудлага ирсэн тохиолдолд шуурхай удирдлагаас бид нарт дуудлагын дагуу очиж ажиллах үүрэг, чиглэл өгдөг, харин бидний хувийн утсанд иргэдээс дуудлага, мэдээлэл ирсэн тохиолдолд бид нар шуурхай удирдлагын тасаг, жижүүрүүд рүү мэдэгдээд, дуудлага мэдээлэлдээ явж ажилладаг. ******* цагаан өнгийн Тоёота Премио унадаг, харин эхнэр хүүхэд нь хамтдаа сумын хэсгийн төлөөлөгчийн кабонд амьдардаг....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 58/,
28. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... Манайх *******гийнхтай айл болж нутаглаад 2 жил болж байгаа юм. Хөрш саахалт хүмүүс байж малаа услах гэхээр өөр газраас усал гээд манай малыг хөөгөөд байдаг их сонин байдаг юм. 2023 оны 09 дүгээр сард манай мал *******гийн малтай нийлээд бид малаа ялгаж авахад тэдний малд танай нэг ишиг, нэг шүдлэн үлдсэн байсан. Нөгөө ишиг шүдлэнгээс ишиг нь манай мал руу өөрөө ирж нийлсэн. Тэгсэн нөгөө ******* манай нөхрийн ах гэх залуу хонин дээрээ байж байтал ирээд манай ишгийг танайх авсан гэж маргаан үүсгэсэн байсан, манайх тэр үед гэрээ нүүлгэж байгаад хүн дутаад байсан учир тэй солигдох гэж бэлчээр дээр очтол *******, нар маргаад байж байхаар нь би “за юу болоод байгаа юм бэ” гэхэд ******* “танайх манай ишгийг авсан” гэхээр нь “та тэгвэл ишгээ ав” гэж гэтэл “бариад өг” гэж хэлсэн, би хариуд нь “би барьж өгч чадахгүй, гар өвдөөд байгаа” гэж хэлтэл ******* миний баруун чих рүү цохисон” тэгэхээр нь би гар утсаараа *******гийн үйлдлийг гар утсаараа бичиж авч байтал ******* ирээд миний гар утсыг булааж аваад миний гар утсан дээр байсан бичлэгүүдийг устгаад “би цагдаа дуудна” гэж хэлээд миний утсыг аваад мотоциклоо унаа гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртээ хариад өөрийнхөө ээж, эгчийг хүрээд ир, энэ талын цагаан ямаатын охинтой маргалдсан чинь толгой өвдөөд байна, толгойны эм аваад ир” гэж хэлж, ээж эгч хоёрыг аймгийн төвөөс дуудсан. Удалгүй манай эгч, ээж хоёр ирж, зэрэгцээд сумын хэсгийн төлөөлөгч *******, олон нийтийн цагдаатай бас нэг жолоочтой тоёота приус 20 байл уу даа нэг машинаар манай гадна ирсэн. Хэсгийн төлөөлөгч ирсний дараа ишиг шүдлэнгээ аваад ир гэсний дагуу манай нөхөр ишигний ээжийг авч ирэх гээд малаа гэрийн гадаа тууж ирсэн, харин *******гийн ах малаа манай гадна тууж ирсэн, харин ишгийг ******* мотоциклоо унаж ирээд авч ирж, нөгөө ишигний эхээр нь таниулахад манай ямааг ишгийг дагаж гүйгээд байсан тул ишиг манайх болж таарсан. Шүдлэн ямааг *******гийнх болж, бид маргаанаа тасалсан, мөн миний гар утсыг *******гаас авч надад өгсөн. Үүний дараа хэсгийн төлөөлөгч *******гаас жолоочийн үнэмлэхээ, мотоциклийн үнэмлэх баримтууд нь байна уу гэж хэсгийн төлөөлөгч асуухад *******д байхгүй байсан юм уу яасан юм үнэмлэхээ үзүүлээгүй, тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч бичиг баримтгүй байгаа учир мотоциклийг нь олон нийтийн цагдаа унаад сумын төв рүү авч явсан. Ямар нэгэн тэмдэглэл үйлдэж байгаа харагдаагүй, харин *******д болон гийн ахад “за би мотоциклийг чинь унаад явлаа шүү” гэж хэлтэл *******гийн ах “яагаад хурааж байгаа юм бэ” гэж асуухад “бичиг баримтгүй учраас хурааж байна, бичиг баримтаа олж ирээд аваарай” гэж хэлээд мотоциклийг нь унаад явсан. ******* миний дугаартай сим хийсэн байсан утсыг булааж авсан юм, тэгэхээр нь би гэртээ хариад нөхрийнхөө дугаартай утаснаас нөхрөөсөө сумын хэсгийн төлөөлөгчийн утсыг авч байгаад залгаж “цагаан ямаатын эмэгтэй утас аваад явчихлаа, ишигний хэрүүл гараад байна” гэж хэлсэн юм, тэгсэн “сая над руу дугаартай утаснаас над руу ярьж дуудлага өгсөн шүү дээ, танайх юм уу” гэхээр нь би “тэр чинь манай хөрш айлын эмэгтэй миний гар утсыг булааж аваад ярьсан байна” гэж тайлбарласан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 61/,
29. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... За би бол яг тэр мал нийлэх үед нь байгаагүй юм, 2023 оны 09 дүгээр сарын дундуур гэж санаж байна манай дүү ээж рүү залгаж “хажуу айлын эмэгтэй миний утсыг булаагаад, намайг зодчихлоо" гэж хэлж, улмаар ээж бид хоёр миний машинаар аймгаас Өлзийт сумын 5 дугаар багт байрлах хөдөө байдаг дүүгийнхээ гэрт очсон, бид хоёрыг очоод удаагүй байхад хэсгийн төлөөлөгч нь 2 хүнтэй хамт ирж, малын маргааны зохицуулсан, энэ үедээ хэсгийн төлөөлөгч залуу “энэ зун танайхтай холбоотой гомдол маргаан зөндөө гарч байна, олон дахин ийм зүйл гараад байна” гэхэд нөгөө айлын эмэгтэй хэсгийн төлөөлөгчтэй хэрэлдээд байгаа бололтой байсан, тэгсэн нөгөө хэсгийн төлөөлөгч мотоциклийг хурааж авна гээд хурааж аваад явсан. Манай дүүг нөгөө цагдаа нь араас ирж уулзаарай гэж хэлж байсан. Мөн манай дүүгийн утсыг цагдаагаар хэлүүлж байж нөгөө хөрш айлын эмэгтэй нь өгсөн. Хэсгийн төлөөлөгчийг ирчихсэн байхад тэр эмэгтэй мотоциклоо унаад л яваад байсан, тэгээд хэсгийн төлөөлөгч “чи яваад малаа туугаад ир гэсэн чинь малаа тууж ирэхгүй байхаар нь хэсгийн төлөөлөгч олон нийтийн цагдаадаа чи хамт яваад хонийг нь туугаад ир” гэж хэлсэн, тэр дагуу олон нийтийн цагдаа нөгөө эмэгтэйн мотоциклийг унаад, ард нь нөгөө эмэгтэй сундалж суугаад малыг нь тууж ирсэн. Би тэр жолооны үнэмлэх шалгасан асуудлыг бол мэдэхгүй. Би зүгээр малын маргаан дууссаны дараа хөрш айлын хүмүүст хандаж “хөрш айл байж битгий муудалцаж бай” гэж хэлсэн. Би гэр дотор орчихсон байхад тэр эмэгтэй уйлаад мотоциклоо өгөхгүй гээд л байгаа бололтой байсан...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 63/,
30. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... Тэр хөрш айлын охин хэсгийн төлөөлөгчийг байхад мотоциклоо унаад яваад байсан, тэгээд хэсгийн төлөөлөгч үнэмлэхээ үзүүл гэж тэр охин болон ахаас асуухад үнэмлэх байхгүй байсан юм уу яасан юм ах нь ч тэр, өөрөө ч тэр үнэмлэхээ хэсгийн төлөөлөгчид үзүүлээгүй, тэгээд нөгөө хэсгийн төлөөлөгч мотоциклийг нь “араас очоод аваарай” гэж хэлээд нэг цагдаагаар унуулаад аваад явсан. Үнэмлэхээ авч ирж үзүүлээгүй, чи үнэмлэхээ араас авч ирж үзүүлээд мотоциклоо аваарай гэж хэлсэн, өөр ямар нэгэн юм хэсгийн төлөөлөгч хэлээгүй. Үгүй, шууд туслах цагдаа нь мотоциклийг унаад явсан байхад тэр эмэгтэй уйлаад мотоциклоо өгөхгүй гээд л байгаа бололтой байсан....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 65/,
31. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... Цагдаагийн ажилтнууд гэдгээр нь *******, *******, нарыг зүс танина. Харин ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. , ******* нарыг бол танихгүй. Манай шатахуун түгээгүүрийн И-Баримтыг компьютер дээрээсээ хэвлэж өгдөг бөгөөд тухайн өдрийн ажиллаж байгаа түгээгчийн нэр бичигдсэн байдаг, хэрвээ И-Баримт дээр миний нэр бичигдсэн бол би тэр өдөр ажиллаж байсан гэсэн үг, би тэр өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр түгээгч ын хамт ажиллаж бензиний төлбөр уншуулсан талаар бол санахгүй байна, тухай үедээ бензин авахгүйгээр төлбөрийг нь урьдчилж хийчхээд явсан. Гэхдээ сумын цагдаа нар ирж бензин аваагүй, оройхон тийшээ сумын иргэн гэж залуу хар өнгийн машинтайгаа ирж “бензин авахгүй мөнгийг авна гэж” хэлээд бэлэн мөнгө аваад явсан гэснээр /асуусан асуултыг сайтар сонссон мөртлөө үгээ зөөж, дээрх мэдүүлгийг өгсөн/ мэдүүлэг өгмөөргүй байгаа талаараа хэлсэн учир мэдүүлгийг 18 цаг 08 минутад дуусгаж гэрч -д уншуулж танилцуулан, гарын үсэг зуруулав....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 72-73/,
....Манай шатахуун түгээгүүртэй Сумын Засаг даргын Тамгын газрынхан гэрээтэй ажилладаг, цагдаа нар бензин авахдаа Тамгын газрын нягтлангийн бичигтэй ирээд бензинээ аваад явдаг, харин ажлын бус цагаар шаардлагатай бол цагдаа нар бичиггүй бензинээ авдаг. Ер ингээд санаж байхад нэлээн зузаан тэрлэг өмссөн ахимаг насны эмэгтэй мотоцикл унаж ирээд “сумын цагдаа нар дуудлагын бензин хийнэ” гэж хэлээд бензиний тооцоог карт уншуулж урьдчилж хийгээд явсан. Би ч цагдаа нар нь өөрсдөө ирээд бензинээ авчих юм бодоод тухайн үедээ Пос машинд нь картыг нь уншуулсан, цагдаа нар 10 юм уу 20 литрээр нь бичгээ хийлгэж ирээд авдаг болохоор тухайн үедээ энэ хэмжээний литр бензиний төлбөрийг нь хийсэн байх, одоо бол сайн санахгүй байна. Тэгээд тэр сумын цагдаа нар ирж бензин хийгээгүй бөгөөд орой нь гэх залуу ирээд “цагдаа нар дуудлагад явсан бензин үлдээсэн байх ёстой, би бензин авахгүй, бэлэн мөнгийг нь авъя гэж гуйгаад байхаар нь би одоо оодож байхад 50,000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Өөр ярих юм алга. Мэдэхгүй, цуг ажиллаж байгаа юм чинь харж байсан байлгүй. Урд нь бол ийм үйлдэл гарч байгаагүй, тухайн үед яалт ч үгүй цагдаа нар ирж авна гэж хэлэхээр нь ирээд авах юм байх гэж бодоод тооцоог хийчихсэн юм. Цагдаа нараас тийм зүйл яриагүй, ыг цагдаа нар дуудлагад явсан бензин үлдээсэн байх ёстой гээд байхаар нь би итгээд мөнгийг нь бэлнээр өгсөн. Хэсгийн төлөөлөгч ******* 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 40 литр, 09 дүгээр сарын 11-ний өдөр 20 литр, 09 дүгээр сарын 12-ны өдөр 20 литр, 09 дүгээр сарын 26-ны өдөр 35 литр, нийт 115 литр бензин авсан. Тухайн үед бол АИ92 бензиний 1 литрийн үнэ нь 2520 төгрөгийн ханштай байсан. Цагдаа нарт бензин өгөхдөө үнээр нь биш нягтлангийн бичиж өгсөн литрийн хэмжээгээр өгдөг....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 75/,
“...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв.86785080 Миний нэр дээр байдаг, миний ашигладаг дугаар мөн.
Асуулт: Мобиком корпорацаас гаргуулсан мэдээлэлд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсний дараа *******тай 60 секунд ярьсан байна, энэ талаараа тайлбарлах уу?
Хариулт: Би яриагүй. ******* зээлээр бензин авдаг, тэгээд өрөө авах гэж л ярьдаг. Өр зээлээ асууж л ярьсан.
Асуулт: Танай байгууллагын ажилчдын компьютерт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гаас гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50.400 төгрөгийн тооцоог 14 цаг 20 минутад картаар хийж, 20 литр бензин 6894БНА улсын дугаартай машин авсан, мөн 50.400 төгрөгийн тооцоог картаар 14 цаг 38 минутад хийж саванд 20 литр бензин авсан гэж бүртгэгдсэн байна. д хэвлэж өгсөн баримтыг гар бүртгэлдээ бүртгэсэн үү?
Хариулт: Мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 29/,
32. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... мөн тухайн хоёр айлын ишиг, шүдлэнгийн маргааны улмаар хэрэлдсэн гэх юм ярьж байгаад хоёр талаасаа малаа тууж ирэхээр болж ******* мотоциклоо унаж байсан хүүхний мотоциклийг унаж, малыг нь туулцаж авч ирж, ишигний эхийг нь барьж ирээд хөхүүлнэ гэж хоёр эхийг нь авч ирээд, өдөржин малтай хөөцөлдөж, сүүлдээ миний эхнэртээ шөл хийх 16 цаг өнгөрч, би ч яаруулаад л байснаа нөгөө мотоцикл унаж байсан хүүхэн *******т хандаж “та нар эдний талд орж шийдэж байна” гэж уурлаж, хэрүүл маягийн юм болсон, тэгсэн ******* “яг яс юман дээр өөрөө мотоцикл барих эрхгүй шүү, мотоциклийг чинь журмын хашаанд аваачиж хийнэ, араас ирж энэ асуудлаа шийд” гэж хэлээд Олон нийтийн цагдаагаар мотоциклийг авах гэхэд нөгөө хүүхэн чинь уйлж хашхирч байсан, тэгээд мотоциклийг нь хурааж аваад ******* унаж, би машинтайгаа *******ын хамтаар сум руу буцсан, буцах замдаа би “бензинээ яах вэ” гэж асуухад “энэ хүмүүс нь хийх юм байгаа биз” гэж хэлээд би сум руу очиж *******ыг ажил дээр нь буулгаад гэр рүүгээ харьж байж байгаад 19 цаг өнгөрөөд сумын цагдаагийн байранд очтол нөгөө мотоциклоо хураалгасан гэх эмэгтэй болон нөгөө хэрүүл хийсэн нөгөө талын айл нь портертой ирсэн байгаа харагдсан. Тэгээд би хүмүүс ирсэн байхаар нь цагдаагийн байр руу ярихгүй *******ыг утсаар дуудаж гаргаж ирээд бензинээ яах вэ гэж асуухад “Энэ хүмүүс хийх юм байгаа биз” гэж хэлээд надад ямар нэгэн бензин хийж өгөөгүй, тогтсон мөнгө ч гэж хэлээгүй, тэгээд орой нь манай хойд талд байдаг айлын Зам зуур ШТС-д ажилладаг гэж залуу над руу утсаар ярьж “цагдаа дуудлагад явсан дуудлагад явсан гээд нэг хүн 50,000 төгрөг үлдээсэн” гэж утсаар ярьж хэлэхээр нь би тэр ******* руу утсаар яриад ын хэлснийг ярьтал “тэгвэл бензиний мөнгө үлдээсэн юм байгаа биз” гэж надад хэлхээр нь би орой нь шууд Зам зуур ШТС очиж мөнгө авах гэхэд “бэлэн мөнгө өгөхгүй, манайх мөнгө гаргаж өгдөггүй” гээд мөнгө өгөхгүй болохоор нь би “миний машин бензин биш газаар явдаг гэж хэлээд мөнгийг нь бэлнээр түгээгчээс авах гэхэд” “..бензинээ ав, аль эсвэл өөр хүнд бензин хийлгээд мөнгийг нь гаргаад ав гэхээр...” нь би “...хэндээ бензин хийж өгөх вэ дээ..” гэж гуйсаар байгаад 50,000 төгрөг бэлнээр гээс авсан, тэр мөнгөөрөө Аймгаас газ хийгээд маргааш нь эхнэртээ мах авч ирэхээр 4 дүгээр баг руу явсан байдаг. Тэр бензиний мөнгийг тэр айлууд нь л өгсөн байлгүй гэж бодоод байгаа юм, яг хэн өгснийг бол мэдэхгүй. Энэ залуу чинь манайхаар байнга орж гарч байдаг хүн байгаа юм, тэгээд яахад намайг дуудлагад явсан хойгуур гэрт орж ирээд эхнэрээс мэдсэн юм байна лээ. Тэгээд яах вэ хүн дуудлагад явсан цагдаагийн бензиний мөнгө гэж хэлээд хүн мөнгө үлдээсэн гэж байна шүү гэж утсаар над руу ярихаар нь би *******аас авах бензиний мөнгө юм байлгүй гэж бодоод очиж 50,000 төгрөг авсан юм. Ганц удаа л явсан, тэр нь одоо яригдаад байгаа асуудал юм. Бид нар сумаас гарахдаа ямар нэгэн бензиний талаар яриагүй. Тэгсэн би угаасаа маргааш нь хөдөө явах байсан тул очиж бэлэн 50,000 төгрөг авсан. Бумбат баг руу сумын төвөөс явахад талдаа 17-18 км байгаа, ирж очиход үсрээд 40 км байгаа байх. Миний машин бол газаар явдаг бөгөөд 100 км зайд 10 литр газ иддэг, Бумбат руу ирж очсон зардлаа тооцож үзээгүй, хөдөө шороон замд хөөрхөн иддэг шүү, гэхдээ яаж ч идсэн 50,000 төгрөгийн газаар явахгүй, түүнээс бага зарцуулна. Гэхдээ би *******аас 50,000 төгрөгийн Газ авна гэж хэлээгүй шүү дээ, хэн нь 50,000 төгрөг төлсөн талаар ч мэдэхгүй....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 77-78/,
.....Миний хоч нэр байгаа юм, албаны нэр минь гэдэг, манай сумын хүмүүс намайг гэж дууддаг.
Асуулт: Та 80289935 дугаарыг эзэмшиж, ашигладаг уу?
Хариулт: Тиймээ, энэ дугаар миний дугаар байгаа юм.
Асуулт: Үүрэн холбоотой оператораас гаргуулсан мэдээлэлд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болон гэрчээр мэдүүлэг өгсөн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр *******тай удаа дараа утсаар ярьсан байна, энэ талаараа тайлбарлах уу?
Хариулт: Ер нь *******тай PABG утасны тоглоом тоглохоороо орж байна уу гэж утсаар хоорондоо ярьдаг. Мэдүүлэг өгөхийн урд нь өдөр ямар учраас ярьсан талаараа мэдэхгүй юм. Мэдүүлэг өгөх гэж байгаа талаараа *******т хэлсэн байсан, тэгээд мэдүүлгээ өгөөд дууссаны дараа ******* залгаж “яасан мэдүүлгээ өгсөн үү" гэж асуухаар нь би “мэдүүлгээ өгчхөөд явж байна” гэж л хэлсэн өөр зүйл яриагүй.
Асуулт: Та ямар учраас Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч *******т Авлигатай тэмцэх газрын мөрдөгч дуудаж мэдүүлэг авах гэж байгаа талаар хэлсэн юм бэ?
Хариулт: Авлигатай тэмцэх газрын мөрдөгч намайг гэрчийн мэдүүлэг авахаар дуудахаар нь би ******* руу залгаж ямар учиртай юм болоод намайг дуудаад байгаа юм бэ гэж лавласан чинь “чамтай дуудлагад явсан талаар асуугаад байгаа юмаа, хэзээ явлаа” гэж надад хэлж байсан, тэгээд л намайг мэдүүлэг өгөх гэж байгааг мэдсэн.
Асуулт: Та 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тай хамт ирсэн үү?
Хариулт: Би мэдүүлгээ өгчхөөд Есөн-Эрдэнэ зах руу уруудаад явж байтал палам, зам гарах гэж явахтай нь таараад, би аас юу хийж яваа юм гэж асуухад "мэдүүлэг өгөх гээд явж байна” гэхээр нь би “тийм үү би бас мэдүүлэг өгчхөөд явж байна" гэж хэлээд машинаараа ыг Прокурор руу хүргэж өгөөд түрүүлээд явсан...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 50/,
33. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... *******ыг хэсгийн төлөөлөгч гэдгээр нь мэднэ, *******, нар нь манай сумын иргэд учир танина, түүнээс дээрх хүмүүстэй ямар нэгэн садан төрлийн холбоогүй хүмүүс. нь миний хуурай ах бөгөөд яг манай яг урд талын хашаанд амьдардаг, нэг нэгнийхээрээ орж гардаг хүмүүс. Тэгээд уг үйл явдал болохын урд өмнө нь би ийн утас руу төмөр тастагч авах гээд залгахад утсаа авахгүй байхаар нь эхнэр рүү нь залгаж ярихад “Хөдөө цагдаатай хамт дуудлагад явсан” гэж хэлсэн юм, тэгээд тэр өдрөө тай уулзаагүй юм, маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би тэй хамт түгээгүүр дээр ажиллаж байх үедээ нөгөө тастагчаа асуух гээд руу залгахад утсаа авахгүй л байсан, үдийн өмнө гэж санаад байна би зайтай очиж тамхи татаад байж байтал нэг тэрлэг өмссөн, эмэгтэй хүн мотоцикл унаж ирээд мотоциклоо түгээгүүрээс зайтай тавиад алхаж ирээд дотогш яваад орсон, тэгээд удалгүй гараад явсан, би тамхиа татаж дуусгаад очиж гээс юун хүн юм бэ гэж асуухад “цагдаагийн дуудлагын бензиний мөнгө гэж үлдээчхээд явлаа” гэж хэлсэн, тэгээд өөр юм яриагүй. Тэгээд удалгүй Б. өөрөө над руу залгаж бид хоёр сонин сайхан яриад би тастагчаа асуугаад, надаас дуудлагын бензиний мөнгө гэж үлдээсэн үү гэж асуухаар нь би “д мөнгө үлдээсэн” гэж хэлсэн. Дараа нь ирж мөнгөө авсан юм уу үгүй юм уу мэдэхгүй байна, би орой 18 цагаас адуунд тэжээл өгч, хаших гээд явсан, тэр хойгуур ирж мөнгөө авсан юм байлгүй, намайг байхад лав ирж мөнгө аваагүй. Би энэ талаар мэдэхгүй, бол цагдаагийн дуудлагын бензиний мөнгө гэж үлдээгээд явлаа л гэж хэлсэн, миний гээс асуусан шалтгаан нь тос худалдаж авсан юм болов уу гэж бодоод юун хүн ирсэн юм бэ л гэж асуусан юм. Мэдэхгүй, би түлшний тооцоог, бензиний тооцоог хийдэг учир учир мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 80/,
...... Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. 95145334 Миний дугаар, би ашигладаг. Тайлбар байхгүй, яах гэж залгаснаа санахгүй байна. Тэр өдөр гээр машинаа бариулаад аймаг руу орж ирсэн, тэгсэн түрүүлж мэдүүлгээ өгчхөөд сум руу гаа явна, хүргүүлмээр байна *******аас болж мэдүүлэг өгөх гэж төвөгтэй юм гэж уурлаад байсан, гийн араас // мэдүүлгээ өгөөд, би араас нь орж мэдүүлэг өгөөд гарч ирээд ч байхгүй, ч байхгүй байхаар нь би ******* руу залгаж г хүргэж өгсөн юм уу гэж асуухад ******* “тэй хамт сум руу хүргээд өгчихсөн” гэж хэлсэн. Яг ямар шалтгаанаар ярьснаа бол санахгүй байна, манай түгээгүүр зээлээр бензин, масло өгдөг, тэгээд үүнийгээ өдөр бүрийн орлогын бүртгэл дээрээ хөтлөөд явдаг, манай дарга нар ч мэдэж байгаа, харин зээлээ сар бүрийн 23-ны өдөр хүмүүсээс авч тооцоогоо нийлэхгүй бол бид нарын цалин дээрээс хасаад боддог. ******* бензин зээлээр авч, тэрийг нь би буцааж авах гэж залгадаг, бодвол тэгж л залгасан байх. Өнөөдөр хүртэл *******тай утсаар ярьж зээлээр авсан бензинээ өг гэж муудсан, аймаг дээр явж байна, орой очоод зээлээ төлнө л гэж байсан. Ер нь *******ыг өмөөрч худал мэдүүлэг өгөх шаардлага байхгүй, бид хоёр зан харилцааны хувьд таарамж муутай байдаг, намайг 2023 оны 04 дүгээр сард ямаа самнаж байх үеэр гэр бүлийн хэрүүлтэй байхад баривчилгаанд явуулсан, дараа нь 2023 оны 10 дугаар сард миний жолооны эрхийг хассан, би одоо ч жолооны эрхгүй л байгаа. Тухайн өдөр намайг тамхи татаад байж байтал нэг эгч мотоциклтой ирээд шууд манай ажлын байр руу орсон, тэгээд удалгүй гараад явсан. Би өөрөө гараатай үедээ дизель түлшнээс гадна масло хариуцаж борлуулдаг тул бензин авахгүй гараад явчихаар нь масло авах байсан юм болов уу гэж бодоод тамхиа татаж дуусгаад гээс “масло асуусан юм уу ясан юм” гэж асуухад “цагдаагийн дуудлагын бензиний мөнгө гэж үлдээгээд явлаа” гэдэг зүйл л хэлсэн, хэдэн төгрөг хэн үлдээсэн талаар нь ч асуугаагүй тэгээд өнгөрсөн. Тэгээд байж байтал над руу залгахаар нь би тастагч асуугаад ийг дуудлагад явсан талаар нь эхнэрээс нь асуусан сонссон байсан учир сая нэг хүн мөнгө үлдээгээд явсан таны мөнгө юм биш үү гэдэг зүйл хэлсэн, мөнгөө ирж авсан талаар бол би мэдэхгүй, гийн яриагаар бол ирээд 50,000 төгрөг авсан л гэж байсан....гэх мэдүүлэг /4-р хх-ийн 27/,
34. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... Ажлын байрны тодорхойлолтоор бол хэсгийн төлөөлөгч болон зохицуулагч нар бүх төрлийн зам тээврийн зөрчлийг шалгадаг, харин манай байгууллага дотооддоо согтуугаар болон үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл жижиг зөрчил гаргасан тохиолдлыг сум хариуцсан хэсгийн төлөөлөгч шалгаж, шийдвэрлэдэг, харин гэмт хэргийн шинжтэй, осол гарсан тохиолдолд сумд хариуцсан зохицуулагч нар шалгадаг. 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс өмнө нь үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 14.7-1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл унасан бол гомдол, мэдээллийн бүртгэлд оруулж тээврийг хэрэгслийг журамлаж, 200 нэгжээр тухайн хүнийг торгоно. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй унаж явсан эсхүл зөвшөөрөгдөөгүй байрлалд байршуулсан тохиолдолд хураан авахаар журамд зохицуулсан байгаа. Хэрэв тээврийн хэрэгсэл өөрөө хэвийн ажиллагаатай бол цагдаагийн албан хаагч унаж, журмын хашаанд хүргэж байгаа, харин тээврийн хэрэгсэл өөрөө явах боломжгүй, ослын улмаас эвдэрсэн бол тухайн газарт нь түр хугацаагаар битүүмжлэх, эсхүл ачилтын машинаар журмын хашаанд хүргэж байгаа. Тээврийн хэрэгслийг хураан авсан тохиолдолд тэмдэглэл үйлддэг. Үгүй. Сануулах арга хэмжээ гэж байхгүй....гэх мэдүүлэг /3-р хх-ийн 85/,
35. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай суманд нэг гэж залуу байдаг л гэж мэдэх юм түүнээс харьцаж үзээгүй. 6894 дугаартай Мицүбүши пажеро миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоо ч тэгээд машины дугаарыг дураараа сольдог болсон юм байна. Манай хүү машины шинэ дугаар харж байгаад 93-94 БХР гэсэн өөрийнх нь машины дугаартай ижил юм байна гэхээр би ижилсүүлээд дугаараа сольсон юм. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Зам зуур ШТС-аас 50.400 төгрөгөөр бензин авсан эсэхийг яаж мэдэх вэ дээ, санахгүй....гэх мэдүүлэг /5-р хх-ийн 62/,
36. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн::... 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэсгийн төлөөлөгч ******* бид хоёрыг дуудсаны дагаа цагдаагийн байран дээр очиход дуудлагад явъя гэж хэлсэн, тухайн үед машин олдохгүй байсан тул гийн саарал өнгийн машинаар 5 дугаар баг руу явж дуудлага өгсөн айл болох гийн эхнэрийн гэрт очиж уулзахад малаас нь хонь хулгайлсан, хулгайч нь гэдгийг хэлсэн бөгөөд өөр хүн гэрчилсэн юм яриад байсан. Тэгээд *******гийн гэрийн гадна очиход өөрөө гэрээсээ гараад ирсэн, хэсгийн төлөөлөгч машинаас бууж *******гийн гэрт орсон, бид хоёр машиндаа суугаад байж байтал төлөөлөгч гарч ирээд *******гийн машиныг аваад явъя гэж хэлээд гийн Тоёота Приүс 20 машиныг би унаж, Е төлөөлөгч *******тай машины хойд талд суугаад сумын төв рүү явсан, өөрийн машинаа унаад бидний урд явсан. Замдаа хэсгийн төлөөлөгч *******гаас хаана байна гэж асуухад нөгөөх нь мэдэхгүй "3"эг хариулт өгөөд байсан. Сум явах замдаа гэх өвөөтэй таарсан бөгөөд мэдүүлэг авах зорилгоор сумын төв рүү авч явахаар болж бид нартай хамт унасан. Сумын төв дээр очоод ******* эхлээд тай уулзаж, дараа нь *******тай уулзсан, *******тай *******ыг уулзаж байхад би байгаагүй. Дараа нь ******* цагдаагийн байрны үүдэнд гарч ирээд сууж байсан, тэгээд 17 цагийн үед ******* хүн дуудаад ирээд аваадхаач гээд утсаар яриад зогсож байсан тэгээд тэр өдрөө гэртээ харьсан.
Маргааш нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нь нь ирээгүй, 15 цагийн үед ******* цагдаагийн байран дээр ирж бид нар гийн гэрийг заалгахаар Аймгийн төв рүү орж ирээд гаар гийн гэрийг заалгаж, Хөх толгойн энд байдаг айлд ирж гийн ээж нь юм уу эгч нь юм уу нэг хүнтэй төлөөлөгч уулзаж, г асуухад Бөмбөгөр сум руу ажил явдалтай явсан гэж байсан, үүний дараа өөр дугаараас хэсгийн төлөөлөгч рүү залгаж, маргааш яваад очъё гэж хэлсэн. Дараа нь бид нар тээврийн товчоон дээр *******ын ах дүү нарыг хүлээж байгаад уулзаад, сумын цагдаагийн хэсэг рүү явсан. Хэсгийн цагдаагийн байран дээр очсоны дараа тай хамт өглөө ирээрээ гэж хэлээд *******г явуулсан. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр *******, Б. нар ирж хэсгийн төлөөлөгчтэй уулзсан. Энэ үйл явдал болсон, гэхдээ хэзээ гэдгийг нь санахгүй байна.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122/,
37. Шинжээч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:......Баянхонгор аймгийн Өлзийт сумын Зам зуур шатахуун түгээгүүрийн хяналтын камерын дүрс бичлэг хадгалах төхөөрөмжөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын бичлэгийг сэргээх боломжгүй. Учир нь хатуу дискийн багтаамж дүүрч өмнөх бичлэгийг дарж бичдэг тул дарагдсан бичлэгийг сэргээх боломжгүй. Хатуу диск дээр 2023 оны 10 дугаар сарын 18-ны 19 цагаас хойших дүрс бичлэгийн файлууд хадгалагдаж байсан. Өөрөөр хэлбэл бичлэгийг дарж дахин шинэ бичлэг хийж байгаа учир сэргээх ямар ч боломжгүй байгаа юм...гэх мэдүүлэг /4-р хх-ийн 48/,
38. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191 дугаартай: 1. *******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 160-161/
39. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1583 дугаартай:.... 1. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн төхөөрөмж нь “1920x1080”, “2048x1536”, “2560x1440”, “2688x1520”,”3072x2048” гэх 5 өөр төрлийн дүрслэлийн нягтаршил /resolutoin/-аар дүрс бичлэгүүдийг бичиж хадгалдаг бөгөөд 85 өдөр 14:48:43 секундийн 2031 ширхэг дүрс бичлэгүүд хадгалагдаж байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2023 оны 09 дүгээр сарын 01-ээс 06-ны өдрийг хүртэлх хугацааны дүрс бичлэг байхгүй байна.
4. Хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь embedded системтэй RAW форматаар дүрс бичлэгүүдийг хатуу дискт хадгалдаг бөгөөд дарж бичсэн дүрс бичлэгүүдийг сэргээх боломжгүй....гэх дүгнэлт /3-р хх-ийн 03-05/
40. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1583 дугаартай:.... 1. Шинжилгээнд ирүүлсэн нүүрэн талдаа JUAN гэсэн бичигтэй JA-N6209 загварын хяналтын камерын дүрс бичлэг хадгалдаг хар өнгийн төхөөрөмж шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн нүүрэн талдаа JUAN гэсэн бичигтэй JA-N6209 загварын хяналтын камерын дүрс бичлэг хадгалдаг хар өнгийн төхөөрөмжид суурилагдсан хатуу диск дээр хяналтын 8 камерын 84 өдрийн дүрс бичлэг хадгалагдаж байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн нүүрэн талдаа JUAN гэсэн бичигтэй JA-N6209 загварын хяналтын камерын дүрс бичлэг хадгалдаг хар өнгийн төхөөрөмжийн 3726GВ багтаамжтай компьютерын хатуу диск дээр хяналтын 8 камерын 2023 оны 10 дугаар сарын 18-ны 19 цаг 00 минут 00 секундээс 2024 оны 02 дугаар сарын 07- ны өдөр хүртэлх дүрс бичлэгийн файл хадгалагдаж байна....гэх дүгнэлт /4-р хх-ийн 11-13/ болон Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдийн 11/5-1474 дугаартай “Гомдол шилжүүлэх тухай” албан бичиг, хавсралтын хамт /1-р хх-ийн 3-13/, хяналтын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” зөвшөөрлийн дагуу мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл, баримт, бичигт үзлэг хийж, эрүүгийн 2314000000232 дугаартай хэргээс хуулбарлан авсан баримтууд /1-р хх-ийн 15-111/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 163-165/, мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэлээр хүлээн авсан “Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/179 дугаартай Сумын 2023 оны төсвийн хуваарийг батлах тухай” захирамж, хавсралт, Бензин олгосон санхүүгийн анхан шатны баримтууд /3-р хх-ийн 205-229/, мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбар баримтууд /3-р хх-ийн 243-250, 4-р хх-ийн 1-2/, мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 3-6/, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гийн 80289935 дугаарын ярианы жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 62/, Үүрэн телефоны Юнител оператораас 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 12-01/3332 дугаартай албан бичгээр ирүүлсэн утасны орсон гарсан лавлагаанууд /4-р хх-ийн 65-84/, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Д.Энхбаярын 95145334 дугаарын, *******ын 99344478 дугаарын ярианы жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 62/, Үүрэн телефоны Мобиком оператораас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/3407 дугаартай албан бичгээр ирүүлсэн утасны орсон гарсан лавлагаанууд /4-р хх-ийн 65-84/, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай албан бичээр ирүүлсэн Тоёота Примио маркийн 06-73БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, шилжилт хөдөлгөөний мэдээллийн баримтууд /4-р хх-ийн 127-129/, мөрдөгчийн 3034 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Зам зуур шатахуун түгээгүүрийн ажилтны өдөр тутмын орлого, орлогыг бүртгэгдэг цахим бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 133-142/, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд мөрийн баримт /4-р хх-ийн 143, 3-р хх-ийн 37/, “Гүн Зэгэстэй” ХХК-ийн нягтлан бодогч гэрч гаас гаргасан баримтууд /4-р хх-ийн 144-151/, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн legalinfo.mn цахим сайтад нэвтэрч холбогдох хууль, дүрэм, журамд үзлэг хийж хуулбарлан авсан тэмдэглэл, хуулбар баримтууд /4-р хх-ийн 152-182/, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн 7044102 дугаартай утасны бүртгэл, судалгаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 184-190/, мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн 2023 оны гомдол, мэдээллийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 191-233/, Монгол Улсын Хууль Зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”/1-р хх-ийн 215-223/, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/344 дугаартай албан бичиг /1-рхх-ийн 225 /, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 01/339 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 226/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 224 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 33/2-1997 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /1-р хх-ийн 228-237/, Улсын Ерөнхий прокурор, Хууль Зүй, Дотоод хэргийн сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/81 А/232 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам”/1-р хх-ийн 238-248/, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /1-р хх-ийн 243-250, 2-р хх-ийн 1-7/, Хяналтын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаартай “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” зөвшөөрөл, прокурорын зөвшөөрлийн дагуу мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр , ******* нарт холбогдох эрүүгийн 2114000000240 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 19-76/, цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5б3703 дугаартай албан бичгээр ирүүлсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч *******ын ажлын байрны тодорхойлолт, ажил томилсон, цол олгосон тушаалууд, төрийн албан хаагчийн анкет гэх мэт хувийн хэргийн хуулбар /2-р хх-ийн 108-125, 3-р хх-ийн 99-120/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 33-1/1343 дугаартай албан бичгээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын олон нийтийн цагдаа *******ыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, Олон нийтийн цагдаагийн дүрмийн хуулбар баримтууд /2-р хх-ийн 127-147/, Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******гийн эзэмшлийн 71-33 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 161-170/ хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 207-209, 213-214/, саатуулах байрны дэглэм журам /1-р хх-ийн 218/ , мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /2-р хх-ийн 10/, хэргийн хавтас /2-р хх-ийн 21/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 54-65/, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 53 дугаартай магадлалын хуулбар /2-р хх-ийн 66-76/, шүүгдэгч *******,, ******* нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 174-175, 4-р хх-ийн 19/, хүсэлт, хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 213-214/, гэрч гийн өргөдөл /3-р хх-ийн 36/, баримт /3-р хх-ийн 37/, *******гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /3-р хх-ийн 155/, цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /4-р хх-ийн 132/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 180, 183, 194/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /5-р хх-ийн 13-20/ авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн албан бичиг /5-р хх-ийн 59/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Бурмаа 10 хуудас нотлох баримт гаргаж өгсөн зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүх хуралдаанд ирэх гэрч т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг шүүх талуудаас асууж гэрч нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлгийг хангалттай өгсөн тул түүний хэрэгт авагдсан мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх хуралдааныг түүнийг оролцуулахгүйгээр үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэв.
Харин шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэрч т Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулахаар материалыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт явуулахыг Шүүхийн тамгын газарт даалгав.
Шүүх шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Прокуророос түүнд гурван үйл баримтад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж үзэж шүүхээс түүний гурван үйл баримт тус бүрд гэм буруутай эсэхийг дүгнэж шийдвэрийг гаргалаа.
Прокуророос ирүүлсэн гурван үйл баримтын хүнийг хууль бусаар саатуулах, эрүү шүүлт тулгах, шүүгдэгч *******ы худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримтууд нь хоорондоо шалтгаант холбоотой, хүнийг хууль бусаар саатуулах, эрүү шүүлт тулгах үйл баримт нь нэг цаг үед болсон үйл баримт гэж шүүх үзлээ.
Үүнд 1 дүгээрт Шүүгдэгч Баянхонгор аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн иргэн ээс гаргасан бүртгэлтийн 768/2904 дугаартай Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг “Бийрийн Хавцгай богчийн ам” гэх газраас 2023 оны 09 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 2 тооны хонь хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа сэжиглэгдэж байгаа этгээд буюу иргэн *******г баривчлах, саатуулах эрх бүхий актгүйгээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмуудыг зөрчиж Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цагдаагийн хэсгийн албаны байранд 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цаг хүртэл, нийт 32 цагийн хугацаанд хууль бусаар саатуулсан үйл баримт болсон нь хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.... 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр малдаа явж байсан. 15 цагийн орчим малаасаа ирчхээд аавтайгаа хамт гэртээ байсан. Сумын хэсгийн төлөөлөгч ******* ирж уулзъя, тодруулах юм байна гээд намайг гэрээс аваад гарсан. 2 олон нийт н., ******* нар цуг байсан. гийн машинд суугаад манай гэрээс жоохон зайдуу гараад та хоёр хулгай хийсэн байна. Энэ асуудлаар явж байна. Ямар асуудал тариад яагаад яваад байгаа юм бэ гэж ******* байцаагч надаас асуусан. Би янз бүрийн асуудал тариагүй гэсэн тайлбарыг өөрт нь хэлсэн. Удалгүй машинаа асаагаад Өлзийт сум руу аваад явна гэж хэлсэн. Би аавд юу ч хэлж чадалгүй ороод машиныхаа түлхүүрээ аваад ******* байцаагчид түлхүүрийг нь өгөөд машиндаа суугаад явсан. Өлзийт сум руу явах замд Б. та хоёр нийлж хулгай хийсэн байна хэргээ хүлээ гэж хэлсэн..... Замдаа н. гэх хүнтэй таарсан. ыг аваад сумын Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цагдаагийн хэлтэс дээр ирээд машин журмын хашаа руу хийчхээд сумын цагдаагийн газрын гадаа н. бид хоёрыг суулгаад байсан. Хэсэг хугацааны дараа дуудаад оруулж ирээд намайг нэгжээд миний түрийвч, утас миний бүх юмыг авсан. г олж ир гэж үг хэл амаар намайг байнга дарамталж байсан. Орой нь н.тэй хамт Баянхонгор аймаг явахаар болсон. Баянхонгор аймаг явахдаа н.гийн машинаар явсан. Тээврийн товчоо дээр очиход хэсгийн төлөөлөгч ******* байж байсан. Тэгээд машинд нь суухад за яах юм бэ г олж ирэх үү гэхээр нь би хаа байгаа газрыг нь мэдэхгүй, утас руу нь залгаад нэмэргүй байсан болохоор би мэдэхгүй гэж хэлсэн. Гэрийг нь заа гэж хэлсэн. Би гэрийг нь Баянхонгор аймагт хаана байдгийг нь мэдэхгүй байсан. Хэсэг хугацааны дараа буцаад Өлзийт сумын хэлтэс дээр ирсэн. “Цагдаагийн байранд оруулаад 2 олон нийттэйгээ хэсэг юм ярьж байгаад намайг энд хоно гэж хэлсэн. Би гэр рүү явуулах байх гэж бодоод чимээгүй сууж байгаад гэр рүүгээ явъя гэж хэлсэн чинь явж болохгүй гэж хэлсэн. Тэр хоносон байр нь паркетан шалтай, тойруулаад штангийн төмөр тавьсан, дотор нь орж суухад багтахааргүй тийм замбараагүй газар байсан. Намайг хоноход дэвсгэр ч байгаагүй, ор ч байгаагүй. Гүйлтийн зам шиг юм байсан. Би паркетан шал дээр бараг суугаагаараа хоносон. Маргааш өглөө нь 09 цагийн үед ******* байцаагч орж ирсэн....” “.... Цагдаагийн кабон дээр байж байгаад өдөр 13-14 цагийн үед бид хоёрыг Баянхонгор аймаг руу явж махаа борлуулсан газраа зааж өг гэж хэлсэн. Аймаг дээр ирээд дунд зах руу орж мах борлуулсан газраа зааж өгчхөөд Өлзийт сум руу яваад орой 22 цагийн орчимд намайг гэр рүү явуулсан. Би орой 23 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон....” гэх мэдүүлэг,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Өлзийт сумын цагдаагийн байран дээр ирсэн, орой болсон учир ******* бид хоёрыг г хараад хоночих гэж ******* хэлсэн учир цагдаагийн байрны камерын төхөөрөмжтэй өрөөнд ******* бид хоёр г авч хоносон. Өглөө нь ээжийнхээ хамт ирж, хэсгийн төлөөлөгчтэй уулзаж, хулгайлсан арьсаа жуулчны баазын хавьд хаясан байна гээд тэр газарт нь очиж үзлэг хийхэд арьс нь бол байгаагүй. Дараа нь цаашаа аймгийн төв рүү орж Буянт-Богд дээр очиж тухайн газарт байдаг мах худалдан авсан хүнтэй нь уулзсан. Энэ үйл явдал болоход нар хамт явж байсан. Дараа нь сум руу буцаж ирээд ******* бид хоёр гэртээ харьж, , хоёр хэсгийн байран дээр үлдсэн. Цагдаагийн байран дээр г авч хоносон нь бол үнэн, харин цохиж зодсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. ******* төлөөлөгч хараад хоно л гэсэн, ******* бид хоёр за гээд л хараад хоносон. Бодвол *******г алга болчихно гэж бодсон юм байлгүй....” гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Би сумын цагдаагийн байранд хоёр удаа очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. *******г сум руу авч явж байхад дээлгүй, өмд цамц, хар түрийтэй гуталтай явж байсан. Маргааш өдөр нь би дахин цагдаа дээр очиход ******* урд өдрийн хувцсаа солиогүй байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Аймгийн хэмжээнд Баянхонгор суманд цагдаагийн газрын хашаанд 1 байр үйл ажиллагаа явуулж байна. Эрүүлжүүлэгдсэн, зөрчилд холбогдсон, зөрчилд шалгагдаж байгаад оргон зайлсан гэх үндэслэлээр Эрх бүхий албан хаагчийн үйлдсэн, хяналтын прокурорт танилцуулсан тогтоолоор 24 хүртэлх цагаар албадан саатуулагдах хүмүүс болон шүүхийн шийдвэрээр баривчлагдсан этгээдүүдийг хүлээн авч, ажилладаг. Өлзийт, Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Галуут, Бууцагаан зэрэг аймгийн төвтэй ойр сумдаас саатуулах, эрүүлжүүлэх хүмүүсээ цагдаа, хэсгийн төлөөлөгч нар нь өөрсдөө авч ирээд хүлээлгэж өгдөг, бусад алслагдсан сумдаас хүн ирээд байдаггүй. Бүх сумдын цагдаагийн байранд тусгаарлах хэлбэртэй жижиг өрөөнүүд байдаг, гэхдээ дээрх өрөөнд болон хэсгийн цагдаагийн байранд иргэнийг саатуулж, баривчилж, эрүүлжүүлж болохгүй, учир нь тухайн байр нь саатуулах байрны стандартыг хангахгүй, жишээ нь өрөөний хэмжээ, цонхны хэмжээ, хяналтын камер зэрэг байдлыг хангахгүй учир сумын цагдаагийн байранд хүн саатуулж, эрүүлжүүлж, баривчилж болохгүй. Хамгийн гол нь Саатуулах байрны журамд хүнийг саатуулахдаа мэргэжлийн эмч нар биед үзлэг, эрүүл мэндийн байдлыг урьдчилж тогтоож байж, хүлээн авахаар заасан байгаа, сумдад эмч байхгүй учир сумын цагдаагийн байранд саатуулж болохгүй юм. Хэзээ гэдгийг нь бол сайн санахгүй байна, гэхдээ Өлзийт сумын төлөөлөгч ******* эрх бүхий албан тушаалтны тогтоолоор албадан саатуулж байсан. Хэсгийн цагдаа нарт 2023 оны 03 дугаар сард цугларалт болох үед би сургалт орж, албадан саатуулах байрны журмыг танилцуулж, хэсгийн цагдаагийн байранд хүн саатуулж болохгүй талаар сургалт орж байсан, хэсгийн төлөөлөгч нарт бол энэ талаар сургалт орж байгаагүй. 2024 оны 03 дугаар сард 7 заалт бүхий “ойрын сумдын алба хаагчид саатуулах байранд иргэдийг авч ирж саатуулах, холын сумд шаардлагатай тохиолдолд даргадаа танилцуулж, саатуулах байранд хүргэх” утга бүхий зөвлөмжийг хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт хүргүүлсэн....” гэх мэдүүлэг,
Гэрч ын “.... Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлөөс урамшуулал авч, сайн дураар цагдаагийн байгууллагын ажил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд туслалцаа үзүүлдэг. Хоёр залуугийн хувьд хариуцсан ажилдаа идэвхтэй, сахилгын зөрчил авч байгаагүй. Өдөр тутмын үйл ажиллагаанд сумын хэсгийн төлөөлөгч хяналт тавьж ажилладаг бөгөөд олон нийтийн цагдаа дангаараа үүрэг гүйцэтгэхийг олон нийтийн цагдаагийн дүрэмд заасан байгаа. Иргэнийг 6 цагаар, эсхүл албадан саатуулах үйл ажиллагааг сумын цагдаагийн байранд явуулах боломжгүй. Аймгийн хэмжээнд саатуулах, эрүүлжүүлэх, баривчлах байр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дэргэд байгаа. Харин түр саатуулах байр нь цагдаагийн газрын жижүүрийн өрөөний ар талын өрөөнд байрлаж байгаа. Ер нь бол ганцхан Өлзийт гэхгүй Галуут, Бууцагаан, Бөмбөгөр зэрэг сумдад зайлшгүй саатуулах, эрүүлжүүлэх хүмүүсийг аймгийн төв рүү авч ирдэг. Өлзийт сумаас зөндөө л хүмүүс авч ирж саатуулж байсан даа. Миний хувьд хэсгийн цагдаа нарыг хариуцаж ажилладаг, дээрх хүмүүст саатуулах байрны талаар болон сумын цагдаагийн байранд иргэнийг хууль бусаар саатуулж, эрүүлжүүлж болохгүй талаар сургалт орж, дээд шатны байгууллагаас ирсэн чиглэлийг цаг тухайд танилцуулдаг. Хэсгийн төлөөлөгч нар эрүүгийн цагдаагийн тасагт харьяалагддаг....” гэх мэдүүлэг зэргээр эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хүнийг хууль бусаар саатуулсан нь нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Эрх бүхий албан тушаалтан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д заасан хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийг гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн Б/444 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газар хэсгийн байцаагчаар томилогдож улмаар Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн Б/1725 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон байна.
Цагдаагийн Ерөнхий газрын даргын баталсан хэсгийн төлөөлөгчийн албан тушаалын тодорхойлолтын 2.1-д “Иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шалган шийдвэрлэж,хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, 2.3-д хариуцсан нутаг дэвсгэрт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах...” гэж заасан байгаа тул түүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан байна гэж дүгнэлээ.
Хүнийг баривчлах, саатуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1.1, 5.2 дугаар зүйлд хуульчилсан,Монгол улсын Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 225 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “нэр хаягийг тодруулах,албадан саатуулах буюу баривчлах албадлагын арга хэмжээ байгаа эсэхийг тогтоохын тулд 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно” гэж, мөн Улсын Ерөнхий Прокурор, Хууль Зүй дотоод хэргийн сайдыг 2022 оны 08 дугаар сарын 30-
ний өдрийн А/81, А/232 дугаар тушаалаар баталсан “эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл журмын” 2.1-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 5.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнийг саатуулах үндэслэлийг хэрэгжүүлэх журмыг баталсан байна.
Эрх бүхий албан тушаалтан нь дээрх хууль журамд заасан үндэслэлээр хүнийг саатуулах арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой бөгөөд уг хууль журмаас гадуур хэнийг ч саатуулах ёсгүй бөгөөд хэрэв саатуулсан бол хүнийг хууль бусаар саатуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангах юм.
Мөн Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 05-ний А/185 дугаар тушаалаар баталсан “Саатуулах байрны дэглэм, журам” баталсан тушаалын 2 дугаар зүйлд саатуулах байрны нөхцөлд нэг хүнд 2 ам метрээс доошгүй талбай ногдох, гал тогоотой байх, эмчийн үзлэг хийж байх зэргээр заасан бөгөөд Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн кабон нь саатуулах байрны нөхцөлийг хангахгүй бөгөөд Баянхонгор аймагт зөвхөн Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт нэг байр үйл ажиллагаа явуулж байна.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасан “Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ..” гэсний дагуу Цагдаагийн төв байгууллагаас улсын төсвөөр барьж ашиглалтад оруулсан хэсгийн төлөөлөгч ажиллаж амьдрах зориулалт бүхий байранд хохирогч *******г гэмт хэрэгт сэжиглэн шалгах явцдаа хуульд заасан үндэслэл журмыг баримтлалгүй хэсгийн төлөөлөгчийн байрандаа саатуулж улмаар олон нийтийн цагдаа , ******* нараар харгалзуулан 2024 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 04-ний шөнө хонуулж хүнийг хууль бусаар саатуулсан байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “хүнийг саатуулаагүй харин буудал бүхий ортой өрөөнд хонох айлгүй байсан учир хонуулсан” гэж мэдүүлж байрны зургийг гаргаж ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн “.... Би гэр рүү явуулах байх гэж бодоод чимээгүй сууж байгаад гэр рүүгээ явъя гэж хэлсэн чинь явж болохгүй гэж хэлсэн. Тэр хоносон байр нь паркетан шалтай, тойруулаад штангийн төмөр тавьсан, дотор нь орж суухад багтахааргүй тийм замбараагүй газар байсан. Намайг хоноход дэвсгэр ч байгаагүй, ор ч байгаагүй. Гүйлтийн зам шиг юм байсан. Би паркетан шал дээр бараг суугаагаараа хоносон. Маргааш өглөө нь 09 цагийн үед ******* байцаагч орж ирсэн...” гэх мэдүүлгээр няцаагдаж байгаа бөгөөд Цагдаагийн байранд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг саатуулах, хонуулах нь хууль бусаар хүнийг саатуулах гэмт хэргийн шинжийг хангана гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг цагдаагийн байранд хонуулах талаар дээд шатны дарга нартаа танилцуулаагүй, зөвшөөрөл авсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа бөгөөд түүнийг хүнийг хууль бусаар саатуулах гэмт хэргийг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй харин түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт хүрэлцээтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2 дугаарт Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр гэмт хэргийг илрүүлэх, хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгасан үйл баримт болсон ба хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгах хүнийг хууль бусаар саатуулах үйл баримт хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл хохирогч *******г гэмт хэрэг үйлдсэн гэж хэрэг хүлээлгэх, тайлбар мэдүүлэг авах зорилгоор түүнийг хууль бусаар саатуулсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д эрүү шүүлт тулгасан нь хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...:... 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагийн орчимд миний бие Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бээрэг хавцгай нэртэй газарт намаржаанд гэртээ аав, айлын ах нарын хамтаар байж байтал хэсгийн төлөөлөгч ******* нь , ******* гэх хоёр олон нийтийн цагдаагийн хамт гийн аавынх нь машинтай ирж гараад ир уулзъя гэж дуудахаар гарж очоод машины хойд суудал дээр *******тай зэрэгцэж суугаад гэрийн гаднаас хөдөлж, зайдуу гарч байгаад урд суусан байсан ******* төлөөлөгч миний толгой руу тохойгоороо цохиж, юу хийгээд ямар будилаан хутгаад тариад яваа юм гэхээр нь би юу яриад байгааг нь мэдээгүй, тэгээд эргэ эргэ машиныг нь аваад явъя гэж нөгөө хоёртоо хэлээд гэрийн гадаа буцаж ирээд миний 7133 БНА улсын дугаартай Приус 20 машиныг ******* унаж, ******* надтай миний машины ард суугаад хоёр машинтай сумын төв рүү явсан. Замдаа миний машины дэрийг сугалж аваад миний баруун шанаа руу маш олон удаа цохисон....” “....2023 оны 09 дүгээр сарын 04-ний 01 цагийн орчимд Өлзийт сумын хэсгийн цагдаагийн байранд *******, ******* бид гурав *******ын машинаар, өөрийн машинтайгаа ирж, намайг цагдаагийн байрны камертай өрөөндөө *******, нарын хамтаар оруулж, би хоёр олон нийтийн цагдаагийн хамт хоносон. Өглөө нь 09 цагийн орчимд ******* орж ирээд ******* хоёр олон нийтийн цагдаагийн хамт байхад хэргээ хүлээ гээд өмсөж байсан углаашаараа миний нүүр, толгой, хацар руу манартал хэд хэдэн удаа цохисон, би бүүр чих шуугиад ******* миний өмнөөс инээгээд юм яриад байхад би дуулахгүй байсан. Дараа нь намайг гаргаад цагдаагийн байрны үүдэнд суулгаж, 10 цагийн орчимд ээжтэйгээ, араас нь гэрч ирж, ******* руу уулзахаар орж, хэсэг байж байгаад намайг дуудаж байна гээд би *******ын өрөө рүү ороход миний элэг рүү нэг удаа цохиж, чинь ярьчихлаа, олоо чи юм аа ярь гээд надад хэлж, хоёр олон нийтийн цагдаа нь энэ явдлыг харсан бөгөөд ******* тэр хоёрт энэ хоёрыг цахилгаан бороохойгоор бороохойд гэж хэлтэл цахилгаан бороохойгоо нөгөө хоёр нь олоогүй л дээ, тэгээд намайг гаргасан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн “...Маргааш өглөө нь 09 цагийн үед ******* байцаагч орж ирсэн. Орж ирээд өмссөн углаашаараа толгой руу маш олон удаа цохисон. Хажууд нь байсан ******* нар харсан. Тэр өдрийн өглөө ээжтэйгээ орж ирсэн. Тэгээд мэдүүлгээ өгсөн байх. Хэсэг байж байгаад намайг дуудаад хэргээ хүлээчихлээ чи хэргээ хүлээ гэж хэлсэн. Би айж сандарсан юм ярьж чадахгүй, хэлэн дээрээ балга ус тавиагүй, хоолой ам хатаад ярьж хөөрч чадахгүй шокын байдалтай байсан болохоор ******* байцаагчийн юу яриад байгааг сайн ойлгохгүй байсан. бид хоёроос цуг байлгаж мэдүүлэг авах ёсгүй юм байна лээ. Тэгээд мэдүүлэг авна гээд байж байхад орж ирсэн. Надаас регистрийн дугаар асуугаад бичээд байгаа бололтой байсан. Тэгээд намайг нэг удаа элэгдсэн...” гэх мэдүүлэг+
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Би цагдаагийн байран дээр очоод *******ын өрөө рүү ороход Б., ******* нар суучихсан, *******тай хамт өрөөнд байсан. Надаас ******* “энэ хоёрыг та таних уу, хулгай хийсэн хүмүүс мөн үү” гэж асуухаар нь би “би энэ хоёрыг танина, хулгай хийсэн хүмүүс нь мөн” гэж хэлтэл, ******* “хулгайгаа хэлэхгүй юу” гээд суудлаасаа босож ирээд *******гийн элэг рүү нь гараараа цохисон, тэр үед нь би “одоо намайг цохичих байхдаа, хуулийн хүн өөрөө мэдэж байгаа юм байхдаа” гэж дотроо айгаад л чимээгүй сууж байсан. ******* элэгдүүлчхээд газарт арай унаагүй, “ээ эээ” гээд уулга алдаад л байсан, тэгсэн ******* “чи цэрэгт явсан юм уу, хаана цэргийн алба хаасан юм” гэж асуусан ******* “Өмнөговьд алба хаасан” гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь хохирогч *******д тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор биед нь халдаж эрүү шүүлт тулгасан үйл баримт нь нотлогдсон байна гэж үзлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******ын хохирогч *******г машины суудлын дэрээр цохисон, өмсөж байсан углаашаараа нүр тус газар цохисон, түүнийг гараараа элэгдсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй....Хэнд ч боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж нэр төрийг нь доромжилж болохгүй” Монгол Улсын 2000 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр нэгдсэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс ...мэдүүлэг авах...зорилгоор тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа үйлдлийг хэлнэ” гэсэн хууль, тодорхойлолтод хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн. 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******ыг хохирогч *******д эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримт хүрэлцээтэй байна гэж шүүх дүгнэсэн бөгөөд түүний үйлдлийг зөвтгөх үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь гэмт хэргийг илрүүлэх талаар биечилсэн судалгаа хийсэн гэж мэдүүлж байгаа боловч Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 212.2-д “Биечилсэн судалгаа хийх гэж цагдаагийн алба хаагч өөрийн биеэр тодорхой нутаг дэвсгэр, олон нийтийн газарт зорилгоо хэлж буюу хэлэхгүйгээр судалгаа хийх, мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг хэлнэ”, мөн журмын 212.4.1-д “гэмт хэргийн газар очсон алба хаагч ...тухайн газарт байгаа хүмүүстэй ярилцаж...хэрэг гарсан байдал, нүдээр үзсэн, мэдэж байгаа хүн байгаа эсэх нэр хаяг, сэтгэл зүйн байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нас хүйс, гадаад төрх байдал, онцлог, хувцаслалт ирсэн явсан чиглэл гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчийн хоорондын харилцаа бусад байдал зэргийг судлах” талаар журамласан байхад шүүгдэгч ******* нь хохирогч *******гаас тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодид нь халдах, хууль бусаар саатуулах зэрэг үйлдэл гаргасан нь уг журам болон хуулийг зөрчсөн гэж шүүх үзлээ.
Иймд Шүүгдэгч *******ыг хүнийг хууль бусаар саатуулах, тайлбар мэдүүлэг авах хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ыг Хүнийг хууль бусаар саатуулах, Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1, Эрүү шүүлт тулгах Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1-д “Төрийн алба хаагч” гэж тодорхойлсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 6.1.3-д “төрийн тусгай алба”-ны алба хаагчийг төрийн албад хамааруулсан байх тул шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийн субъект мөн байна гэж үзсэн болно.
Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын хүнийг хууль бусаар саатуулах, эрүү шүүлт тулгах үйлдлүүд нь нотлогдсон бөгөөд түүний өмгөөлөгч нар дээрх гэмт хэргийг үйлдээгүй талаар дүгнэлт гаргасан боловч түүний үйлдлийг нотлох баримтаар үгүйсгэн цагаатгах талаар хүрэлцэхүйц нотлох баримтаар нотолж дүгнэж чадаагүй тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1, 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
3 дугаарт шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн өөс гаргасан “Хөрш айлын мал нийлж, маргаан гарсан” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн дагуу хэргийн газарт ажиллахдаа тус багийн иргэн ******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож байсан зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгслийг хураан авах аливаа шийдвэр, тэмдэглэлгүйгээр хураан авч, Өлзийт сумын төвд байрлах хэсгийн Цагдаагийн байрны хашаанд байрлуулж улмаар иргэн *******гийн үйлдсэн гэх зөрчлийг гомдол, мэдээллийн бүртгэлд оруулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй,
2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мотоциклоо хүлээн авахаар ирсэн иргэн *******, түүний эх нараас 200,000 төгрөгийг Төрийн санд тушаах, эсхүл үйлчилгээний хөлс 20 литр бензиний мөнгө төл, төлбөл мотоциклийг чинь өгнө гэх зэргээр хясан боогдуулж, Өлзийт сумын Шатахуун түгээх станцад иргэн гээр 50,400 төгрөгийн үнэ бүхий бензиний мөнгө шилжүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж, мотоциклийг буцаан өгч, иргэн *******д болон өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон үйл баримт болсон байна.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаанд дээрх үйл баримт болсон бөгөөд Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, Авилгын эсрэг хуулийн 4.1.1-д “төрийн…. тусгай албаны ….. гүйцэтгэх албан тушаалтан хамаарна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан байна.
Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаал буюу Баянхонгор аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн иргэн өөс айлын мал нийлсэн, маргаан гараад байна” гэх дуудлагын дагуу хэргийн газар очиж улмаар иргэн ******* нь мотоцикл жолоодох “А” ангилалын эрхийн үнэмлэхгүй мотоцикл жолоодсон зөрчлийг илрүүлж түүнийг мотоциклийг хураан авч Баянхонгор аймгийн Өлзийт сумын кабоны гадаа авчирсан бөгөөд иргэн *******гийн уг зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг явуулаагүй харин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож өөрийн хувийн авто машинд *******гийн ээж гээр тус сумд шатахуун түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Зам зуур” ШТС-д 50.400 төгрөгийн бензин авч хийлгэсэн үйл баримт болсон нь гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “…Маргаантай байгаа малын асуудлыг шийдсэний дараа хэсгийн төлөөлөгч ******* манай мотоциклыг хурааж авах юм болоод явчихсан, тэгэхээр би “наадах чинь зам тээврийн хөдөлгөөнд оролцоогүй, хүний эд хөрөнгийг хурааж авч болж байгаа юм уу” гэж *******аас асуухад "Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ямар ч техникийг бид журамлах эрхтэй, надад ажил заах гээд байгаа юм уу, манарсан пизда минь гэж намайг загнасан, энэ үед олон нийтийн цагдаа нь угаасаа мотоциклийг уначихсан байсан, тэгээд ******* олон нийтийн цагдаадаа “наадхаа унаад яв” гэж хэлээд сумын төв рүү явуулсан, өөрөө араас нь нэг бараан өнгийн жижиг тэрэгтээ суугаад, жолоочоор бариулаад явсан. Албаны машин лав биш байсан. За дүүгийн мэдүүлсэн бол үнэн зөв, яагаад гэвэл дүүгээс мотоциклийг нь хурааж авахад нь би байгаагүй учир яг хаана байсан мотоциклийг яаж хурааж авсан талаар мэдэхгүй, намайг сувай хонио хариулж байгаад ирэхэд олон нийтийн цагдаа нь нааш, цаашаа мотоциклийг маань унаад давхиад байсан, намайг очихоос өмнө дүүгээс аваад унасан байх, харин намайг очоод малын маргааныг шийдвэрлээд дууссаны дараа мотоциклийг маань хурааж авах юм болоод явчихаар нь би “ямар үндэслэлээр гэрийн гадна байсан мотоцикл хурааж авч байгаа юм бэ” гэж *******т хэлсэн. В ангилалтай, А ангилал байхгүй. Өнгөрсөн 2023 оны зунаас эхэлж мотоцикл унаж сурна гээд ээжийн нэр дээр байдаг мотоциклийг ойр зуурдаа унаж байгаа юм. Би хонин дээр байж байгаад очсон учир цагдаагийн байгууллагын хүмүүс ирэх үед мотоциклоо унасан үгүйг нь мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг,
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “..., хэсгийн төлөөлөгч *******, олон нийтийн цагдаа, тэгээд бас нэг энгийн эрэгтэй нар хар өнгийн машинаар манай хотонд ирээд малын ялгааг гаргаж, ишиг нь, Х.гийнх, шүдлэн ямаа нь манайх болж бид учир зүйгээ олоод байж байтал ******* “яасан мөнгөтэй хүмүүс вэ, дуудлага өгөөд хүнд төвөг учруулаад байх юм” гэж уурлаад гэрийн хажууд байсан ээжийн мотоциклийг үндэслэлгүйгээр хурааж авсан, тэгэхээр нь манай ах “замын хөдөлгөөнд оролцоогүй гэрийн гадаа байгаа мотоциклийг яахаараа авдаг юм бэ, хүний эд хөрөнгийг дураараа ингэдэг юм уу” гэж т хэлтэл “манарсан пизда минь чи дуугай бай, би юу хийхээ мэдэж байна” гэж ахыг хараасан, би мотоциклоо өгөхгүй гээд мотоциклийн хажууд зогсож байтал олон нийтийн цагдаа нь намайг түлхэж унагаад мотоциклд зоосон байсан түлхүүрээр нь асаагаад унаад явсан, мотоциклийн түлхүүрээ очиж аваарай гэж надад хэлээд ирсэн машинаараа олон нийтийн цагдаагийн араас сум руу явсан. мотоцикл авч явсан асуудлыг бол Х., , Х.гийн хадам ээж Мандах, ийн эгч гэж хүүхэн нар харж байсан..аас мотоциклоо авахаар ээж бид хоёр сумын төв дээр байх цагдаагийн байранд очиход “Х. ирээгүй байна, ирэхээр нь учир зүйгээ олж байж мотоциклийн түлхүүрээ ав, та нар бүгдээрээ байж байгаад эвлэрсэн гэдгээ хэл, маргаан гаргаж, цагдаа дуудаж, төвөг учруулсан шалтгаанаар төрийн сан руу 200,000 төгрөг хийгээрэй” гэж хэлээд ээж бид хоёрыг явуулсан. Тэр орой нь Х. дээр очоод “гомдолгүй, бид нар эвлэрсэн” гэдгээ хэлсэн байсан учир маргааш нь ээж бид хоёр мотоциклоо авах гээд дахиад цагдаагийн байранд очиход тай уулзаад мотоциклын түлхүүрээ авъя гэж хэлтэл “үйлчилгээний хөлс 20 литр бензиний мөнгө төл, тэгвэл мотоциклыг чинь өгье” гэж хэлээд өөрийн эхнэр хүүхдээ албаны биш, энгийн нэг цагаан саарал бил үү машинд суулгаад шатахуун түгээгүүр рүү явсан, ээж араас нь нөгөө хураалгасан мотоциклоороо явахдаа надаас миний Төрийн банкны данстай холбоотой виза картыг аваад очиж бензинийг хийж өгчхөөд ирье гэж хэлээд цагдаагийн араас дагаж яваад 50.400 төгрөгийн бензин хийж өгөөд баримтаа авч ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....2023 оны 09 дүгээр сарын эхээр манай мал саахалт айл //-ийн бог малтай нийлж, улмаар манай охин , нар нэг шүдлэн ямаа, нэг ишиг булаацалдаж, маргаан үүсэж сумын төлөөлөгч т дуудлага өгч, нэг цагдаагийн хамт маргаан гарсан газарт ирж, маргааныг зохицуулж, шүдлэн ямаа нь манайх, ишиг нь гийнх болж таарсан байсан, тэгсэн манай гэрийн гадна байсан мотоциклийг нь шалтгаангүй унаад явсан байсан. Энэ талаар надад утсаар ярьж хэлсэн учир би аймгаас өөрийн машинаараа Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчийн албаны байран дээр нь очиж тай уулзаж “ямар учраас мотоциклыг авсан юм бэ, мотоциклоо авмаар байна” гэж хэлтэл “танай хүүхэд айл саахалтын хүмүүстэй хэл ам үүсгэсэн, мотоциклыг чинь хураан авсан, Зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн, би хариуд нь “замын хөдөлгөөнд оролцоогүй байхад мотоцикл яагаад хураагаад авсан юм бэ” гэж хэлтэл “хэл ам хийгээд яах гэж дуудлага өгөөд байгаа юм, өвөлжөөн дээр мал явлаа гээд хөөсөн байна” гэдэг зүйл тайлбарласан, тэгээд той уулзаж маргаанаа зохицуул гээд г дуудсан, би ч цагдаа дээр г хүлээсээр байгаад орой болсон учир би хөдөө гэр дээрээ очиж гийн гэрт очтол сумын төв рүү цагдаа руу надтай зөрөөд явсан болж таарсан. Маргааш өдөр нь би охин гаас “за миний хүү 200,000 төгрөгөөр бол торгоно гэж ярьсан, надад 200,000 төгрөг шилжүүлчих” гэж хэлээд гаас 200,000 төгрөг өөрийн данс руу шилжүүлж аваад ын хэлснээр сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн байранд очиж тай уулзахад “Дахиж битгий хэрүүл маргаан үүсгээрэй, зөрчлийн хуулиар 200,000 төгрөгөөр торгоно” гэж байснаа сүүлдээ “машин бензингүй болсон та үйлчилгээний хөлсөнд бензин хийж өг, ирж очиж та нарт үйлчилсээр байгаад бензингүй болсон, би одоо шатахуун түгээгүүр дээр очоод бензин хийлгээд цаашаа аймаг явах ажилтай байна, та төлбөрийг хийгээрэй” гэж хэлсэн, тэгээд би мотоциклоо авахын тулд “хэдэн төгрөгт бензин хийх вэ” гэж асуухад “50.000 төгрөгт бензин хийнэ” гэж хэлээд цагдаагийн байрны хашаанд байсан миний мотоциклийн түлхүүрийг надад өгөөд өөрийнхөө цагаан жижиг тэргэнд эхнэр хүүхдээ суулгаад сумын шатахуун түгээгүүр рүү явсан, би араас нь дагаж очтол бензинээ хийж аваад цаашаа яваад өгсөн, би тэгээд шатахуун түгээгүүр дээр очоод түгээгчээс “цагдаа сая бензин хийлгэсэн үү” гэж асуухад “хийлгэсэн” гэж хэлсэн, тэгээд би 50,400 төгрөгийн бензиний төлбөрийг өөрийн Хаан банкны хоёр дансны нэгээс нь шилжүүлж өгөөд баримтаа авсан /аль дансаа мэдэхгүй байна/. Тэр баримтыг би гаргасан гомдолдоо хавсаргасан байгаа. Тухайн үедээ тэгээд юм бодоогүй байж байгаад сүүлд нь сумын Засаг дарга Эрдэнэбатаас болсон асуудлын талаар ярьж зөвлөгөө авахад цагдаагийн байгууллагын ажилтан үйлчилгээний хөлс гэж авч болохгүй, манайх сард 700-800,000 төгрөгийн шатахууны мөнгө өгдөг шүү дээ гэж хэлсэн учир би Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. үйлчилгээний хөлсөнд 50,000 төгрөгт бензин хийчих гэж надад хэлэхэд бол бид хоёр сумын цагдаагийн өрөөнд байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд өрөөнөөсөө гараад өөрийнхөө цагаан машиндаа эхнэр хүүхдээ суулгаад аймаг явлаа гээд явсан.
..... За тэгээд тэр өдрөө бол мотоциклоо авч чадаагүй, би аймаг руу буцсан. Маргааш өглөөгүүр охин *******г дагуулаад дахиад сумын хэсгийн төлөөлөгчтэй очиж уулзахад ******* “200.000 төгрөгөөр торгоно гэж юм ярьж байснаа”, “ерөөсөө та 50,000 төгрөгөөр бензин хийчих гэж надад хэлж миний мотоциклийн түлхүүрийг надад өгчхөөд машиндаа цагаан өнгийн эхнэр хүүхдээ суулгаад түрүүлээд явсан, би араас нь мотоциклоо унаж шатахуун түгээгүүр дээр очиж түгээгч эмэгтэйгээс “сая цагдаа бензин авсан уу” гэж асуухад “авсан” гэж хэлсэн, тэгэхээр нь би “за хэдэн төгрөгт бензин авсан юм бэ” гэж асуухад нөгөө эмэгтэй “50.400 төгрөг болсон” гэж хэлэхээр нь би *******гийн Төрийн банкны виза картаар 50.400 төгрөгийн тооцоог нь хийгээд НӨҮТ-ийн баримтыг нь аваад явсан юм. За наад тэр дуудлагаар очсон өдрөө мотоциклоо авсан энэ тэр чинь үнэхээр худлаа байна, наадах чинь ерөөсөө явуулга байна, би юу гэж урд өдөр нь мотоциклоо авсан бол маргааш нь *******тай уулзаад бензин хийж байх юм бэ ямар ч утгагүй юм болж байгаа биз дээ, наадах чинь ерөөсөө ******* сумын хүмүүстэй ярьсан болж таараад байна. Ер нь бол шатахуун түгээгүүрийн эмэгтэй л яг хэлнэ дээ...
.....За энэ 200,000 төгрөгийг бэлдэж очсон гэдэг дээр тайлбар хэлэхэд ******* 200,000 төгрөгөөр торгоно гэж хэлж байсан, гэхдээ би өөрийн данс руу 200,000 шилжүүлж аваад очоогүй, харин охин гийн мөнгө байсан Төрийн банкны виза картыг аваад ******* дээр очсон. Тэгээд 200,000 төгрөгөөр торгоно гэж байсан хүн 50.000 төгрөгөөр бензин хийж өг гэж хэлсэн. тэгэхээр нь би нээрээ л үйлчилгээний хөлс гэж авдаг юм байлгүй дээ гэж ойлгоод *******ын хэлснээр шатахуун түгээгүүр дээр очиж бензиний тооцоог нь хийсэн. Би Зам зуур шатахуун түгээгүүр дээр очоод түгээгч эмэгтэйгээс “сая ******* цагдаа ирж бензин авсан уу” гэхэд түгээгч “авсан” гэж хариулсан, тэгэхээр нь би “хэд болсон юм бэ, намайг тооцоог нь хий гэж хэлсэн юм” гэж асуухад “50,400 төгрөг болсон” гэж хэлсэн, тэгээд л би 50,400 төгрөгийн тооцоо хийсэн шүү дээ. Гэхдээ намайг очиход бол ******* бол байхгүй байсан....” гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч гийн өгсөн “....Зөрчлийн арга хэмжээ авч 200,000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Би мөнгөгүй байсан. Би охиноо дагуулж очтол та маргааш хүрээд ир ы хэргийг шийдвэрлэхээр цуг хэргийг чинь шийднэ гэж хэлээд буцаасан. Маргааш нь охиныг дагуулж ирсэн. Охин Виза картаа авч ирсэн. Зөрчлийн тухай хуулиар 200,000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Гэхдээ торгоогүй. Ирж очихын үйлчилгээний хөлс 50,000 төгрөг төл гэж хэлсэн. Манайд очихдоо бол цагдаагийнхаа машинтай очсон. Гэхдээ цагдаагийн машинд бензин хийгээгүй. Тэгээд за торгошгүй ирж очихын бензиний төлбөр 50,000 төгрөг төл гэж хэлсэн. ******* цагдаа өөрийнхөө цагаан машинаа унаад эхнэр хүүхдээ аваад аймаг явах гэж байна гээд цагдаагийн хажуу талаас гарсан. Би колонк дээр очоод бензин авчихна очиж төлбөрийг нь хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноо машинд үлдээгээд охиныхоо виза картыг аваад колонк дээр очсон. Колонк дээр очиход бензин түгээгч нь гээд жоохон шар охин байсан. Өсөхөө цагдаа сая ирж бензин авсан уу гэхэд, авсан гэж хэлсэн. Төлбөрийг нь намайг хийгээрэй гэж хэлсэн юм, ******* цагдаа хаашаа явсан юм бэ гэхэд тийшээ явсан гэж хэлсэн. Би охиныхоо Төрийн банкны картаар тооцоог нь хийж 50,400 төгрөг төлсөн. Би эргэж ирээд цагдаагийн хашааны үүдэнд 69-49 УБЕ улсын дугаартай Приус-30 маркийн машинаа хүүхдээрээ унуулаад би мотоциклоо унаж замын пост өнгөрөөгөөд охиндоо унуулж явуулаад би өөрөө аймаг руу машинаа унаад явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны А/179 дугаартай Сумын 2023 оны төсвийн хуваарийг батлах тухай захирамжийн хавсралтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд нийт 7.680.000 төгрөгийг төсөв баталж, сар бүрд 640.000 төгрөг зарцуулахаар тогтоосон байдаг. Хэсгийн төлөөлөгчийн албан хэрэгцээнд 0130-БНХ улсын дугаартай Тоёота Пробокс машиныг ашигладаг бөгөөд дээрх машин нь Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй. Төсөвт суусан 7.680.000 төгрөгийг зөвхөн шатахуунд зарцуулах зориулалттай, хэсгийн төлөөлөгч шатахууны шаардлага гарсан үед ажлын цагаар бол надтай өөрийн биеэр надтай уулзаж, шаардлагатай шатахуун олгох тухайн бичгийг гараараа үйлдэж, гэрээ байгуулсан Зам зуур нэртэй шатахуун түгээгүүр рүү явуулж, шаардлагатай бензинээ авч, үйл ажиллагаандаа зарцуулдаг, харин ажлын бус цагаар бол надтай утсаар ярьж мэдэгдээд, би шатахуун түгээгүүрийн хүнтэй ярьж, баримтгүй бензин олгож, маргааш нь баримтаа бүрдүүлж авдаг. Уг машины моторыг 2023 оны 08 дугаар сард сольсон, 2023 оны 09 дүгээр сард албан хэрэгцээнд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй явж байсан. Сая оны өмнө 2023 оны 12 дугаар сараас явахаа больсон, цахилгааны асуудалтай болсон гэж цагдаа хэлж байсан. Жишээ нь тухайн машин нь өөр дуудлагад явсан, эсхүл эвдэрч гэмтсэн тун шаардлагатай үед бол хувийн машинд бензин авах тохиолдол байдаг, гэхдээ энэ тохиолдол ховор. , нар бензин авдаг, ын хувьд 2023 оны 09 дүгээр сард 3 удаа 239.400 төгрөгийн бензин авсан баримт байгаа, хэдэн төгрөгийн бензин авсныг нь баримтыг нь харж байж хэлэхээр байна, Ямар ч байсан 2023 оны 09 дүгээр сард бензиний норм хэтрээд, бензин өгөх боломжгүй болсон асуудал үүсээгүй...гэх мэдүүлэг,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...... Өнгөрсөн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний ажлын өрөөнд иргэн надтай өвөлжөө, хаваржааны асуудлаар орж ирж уулзсан. Энэ уулзалтын үеэр гийнх гэдэг айл нутаглаж байгаа газартаа бусад айлуудтай хэрхэн эв зүйтэй амьдрах тухай д тайлбарлаж байх явцад “******* цагдаа хөдөөгөөс мотоцикл журамлаж явсан, тэгээд мотоциклоо буцаагаад авах гэсэн өөрийнхөө хувийн машинд бензин хийлгэсэн, ийм юм байж болох уу” гэдэг зүйлийг надад ярьсан, би хариуд “яагаад ч тийм зүйл байж болохгүй, манай Тамгын газраас бензинийг нь хангалттай хийж өгч байгаа” гэж тайлбар хэлтэл “мотоциклоо авахын тулд *******ын хий гэсэн үйлдлийг хийсэн” гэж хэлээд надад 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 50.400 төгрөгийн бензин хийсэн Е Баримтыг надад үзүүлж, би тэр баримтыг нь утсан дээрээ зургийг нь авч, он гаргаад цагдаагийн байгууллагын дарга нартай гурвалсан гэрээ байгуулна, энэ үед дээрх асуудлын талаар тавьж, ярилцана” гэж хэлж байсан. Одоогоор цагдаагийн байгууллагатай гурвалсан гэрээ байгуулаагүй болохоор энэ талаар цагдаагийн байгууллагын холбогдох шатны дарга нартай ярилцаж чадаагүй байна. Бензин, шатахуунаас илүүтэйгээр *******ын зүгээс автомашин эвдрээд байгаа тул албан хэрэгцээний өөр машин авч өгөөч гэдэг санал аман байдлаар надад тавьж, шинэ машин авч чадахгүй тул төсвийн тодотголоор машиныг засаж сэлбэх хөрөнгө гаргуулж өгөхөөр болж, 2023 оны 09 дүгээр сард 4,000,000 төгрөгөөр машиныг нь засаж өгсөн. Яг хэзээ засаж сэлбэсэн талаар бол санхүүгээс тодруулсан нь дээр. Ер нь бензинийг нь бол хүссэнээр нь олгож байгаа...гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... 01-30 БНА улсын дугаартай Тоёота Пробокс машиныг Засаг даргын Тамгын газраас одоогоос 5 жилийн өмнө хэсгийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд ашиглуулахаар тавьж өгч байсан юм байна лээ, одоо 5 дахь жилдээ унаж байгаа гэх үүдээ, энэ жил эвдрээд нээх унахгүй байгаа юм. Бензинийг бол Засаг даргын Тамгын газраас хэрэгцээтэй үед нь Сумын нягтлан ид хэлж байгаад бензинээ авч хэрэглэдэг, харин ажлын бус цагаар бол шууд Зам зуур ХХК-ийн Шатахуун түгээгүүрээс очиж аваад, дараа нь замын хуудсаараа нягтлантай тооцоо нийлдэг. Аймгийн Цагдаагийн газраас ямар нэгэн байдлаар шатахуун өгдөггүй. 2023 оны 07 дугаар сард наадмын үеэр явж байгаад 08 дугаар сараас эхэлж цахилгааны масстай болоод, дараа урд талын Пүлл тайм нь шатсан зэрэг эвдрэлүүд гарсан байсан, намайг 2023 оны 09 дүгээр сард сургуульд явахад бол машин явахгүй байсан. Тэгээд угаасаа засварын мөнгө байхгүй байж байгаад 2023 оны 11 дүгээр сард Пүлл таймыг засуулж хэсэг унаж байгаад 12 дугаар сарын эхээр бүр явахаа больсон, яг юунаасаа болоод явахгүй байгаа нь мэдэхгүй юм. Боломжтой бол өөрсдийн машинаар явдаг, харин жижиг тэрэг явахгүй бол Тамгын газраас машинаар явдаг. Бензинийг нь бол Тамгын газраасаа аваад явж байгаа машиндаа хийдэг. Тээврийн хэрэгсэл журамлахдаа хураан авсан тэмдэглэл үйлдэнэ, тэгээд эрх бүхий албан тушаал буюу хэсгийн төлөөлөгчдөө тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгдөг. Харин хэсгийн төлөөлөгч өөрөө зөрчлийг илрүүлсэн тохиолдолд хураан авсан тэмдэглэл үйлдээд зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээг авдаг. Янз бүр, хэрвээ тухайн иргэн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн ажилтан буюу миний бие, эсхүл хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаагийн ажилтны утас руу залгаж, дуудлага өгдөг. Хэрэв 102 тусгай дугаар руу дуудлага ирсэн тохиолдолд шуурхай удирдлагаас бид нарт дуудлагын дагуу очиж ажиллах үүрэг, чиглэл өгдөг, харин бидний хувийн утсанд иргэдээс дуудлага, мэдээлэл ирсэн тохиолдолд бид нар шуурхай удирдлагын тасаг, жижүүрүүд рүү мэдэгдээд, дуудлага мэдээлэлдээ явж ажилладаг. ******* цагаан өнгийн Тоёота Премио унадаг, харин эхнэр хүүхэд нь хамтдаа сумын хэсгийн төлөөлөгчийн кабонд амьдардаг...” гэх мэдүүлэг
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн. “...Манай шатахуун түгээгүүртэй Сумын Засаг даргын Тамгын газрынхан гэрээтэй ажилладаг, цагдаа нар бензин авахдаа Тамгын газрын нягтлангийн бичигтэй ирээд бензинээ аваад явдаг, харин ажлын бус цагаар шаардлагатай бол цагдаа нар бичиггүй бензинээ авдаг. Ер ингээд санаж байхад нэлээн зузаан тэрлэг өмссөн ахимаг насны эмэгтэй мотоцикл унаж ирээд “сумын цагдаа нар дуудлагын бензин хийнэ” гэж хэлээд бензиний тооцоог карт уншуулж урьдчилж хийгээд явсан....” гэх мэдүүлэг,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... Ажлын байрны тодорхойлолтоор бол хэсгийн төлөөлөгч болон зохицуулагч нар бүх төрлийн зам тээврийн зөрчлийг шалгадаг, харин манай байгууллага дотооддоо согтуугаар болон үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл жижиг зөрчил гаргасан тохиолдлыг сум хариуцсан хэсгийн төлөөлөгч шалгаж, шийдвэрлэдэг, харин гэмт хэргийн шинжтэй, осол гарсан тохиолдолд сумд хариуцсан зохицуулагч нар шалгадаг. 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс өмнө нь үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 14.7-1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикл унасан бол гомдол, мэдээллийн бүртгэлд оруулж тээврийг хэрэгслийг журамлаж, 200 нэгжээр тухайн хүнийг торгоно. Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй унаж явсан эсхүл зөвшөөрөгдөөгүй байрлалд байршуулсан тохиолдолд хураан авахаар журамд зохицуулсан байгаа. Хэрэв тээврийн хэрэгсэл өөрөө хэвийн ажиллагаатай бол цагдаагийн албан хаагч унаж, журмын хашаанд хүргэж байгаа, харин тээврийн хэрэгсэл өөрөө явах боломжгүй, ослын улмаас эвдэрсэн бол тухайн газарт нь түр хугацаагаар битүүмжлэх, эсхүл ачилтын машинаар журмын хашаанд хүргэж байгаа. Тээврийн хэрэгслийг хураан авсан тохиолдолд тэмдэглэл үйлддэг. Сануулах арга хэмжээ гэж байхгүй....” гэх мэдүүлэг,
Гэрч Х.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Тухайн үед ******* мотоцикл унаад нааш цааш яваад байсан учир *******гаас үнэмлэхтэй юу гэсэн *******д үнэмлэх байгаагүй, тэгээд мотоциклийг нь хураагаад аваад явсан. явахдаа “араас ирээрэй” гэж хэлээд сумын төв рүү явсан....” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаал болох Баянхонгор аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа иргэн ******* нь мотоцикль жолоодох “А”ангилалын эрхийн үнэмлэхгүй мотоцикл жолоодсон гэх зөрчлийг илрүүлж түүний мотоциклийг хураан авсан ч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй, түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэл оногдуулаагүй атлаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 200.000 төгрөгөөр торгоно гэж хэлж ойлгуулж нааш цааш явсан зардал 50.400 төгрөгийн шатахууныг өөрийн хувийн авто машинд хийлгэж асуудлыг шийдлээ гэж хохирогч иргэдийн хууль дүрмийг ойлгохгүй байдлыг ашиглан өөртөө эдийн, бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Гэтэл шүүгдэгч *******ын хэсгийн төлөөлөгчөөр ажиллах үед түүнд албан үүрэг гүйцэтгэхэд зориулж төрөөс 7.680.000 төгрөгийн шатахуун авах төсвийг баталсан бөгөөд сар бүр 640.000 төгрөгийн шатахуун олгохоор төсвийн хуваарийг баталсан байхад иргэн гээс албан тушаалын байдлаа ашиглаж хувийн авто машинд 50.400 төгрөгийн шатахуун авч хийлгэсэн нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хэсгийн төлөөлөгч гэх албаны эрх нөлөөгөө албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдэл хийхгүй, хийх ёсгүй үйлдэл хийж албан эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүнд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг үүсгэсэн; байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүх шүүгдэгч *******ыг албан тушаалын байдлаа ашиглаж хувийн авто машинд 50.400 төгрөгийн шатахуун хийлгэснийг өөртөө, иргэн *******гийн гаргасан зөрчлийг шалгаж шийдвэрлээгүй үйлдлийг бусдад давуу байдал бий болгосон гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******д Зөрчил шалгах ажиллагаа явуулж 2024 онд шийтгэл оногдуулсан гэж байгаа ч *******д холбогдох зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээр уг гэмт хэрэг төгссөнд тооцогдож байгаа бөгөөд уг хэргийн дараа шийдвэр гаргасан нь түүний энэ үйлдлийг үгүйсгэн цагаатгах үндэслэл болохгүй болохыг дурдав.
Шүүгдэгч *******ын нийт үйлдлийг шүүх дүгнээд түүнийг эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, хууль бусаар саатуулах, төрийн алба хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор өөрөө бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох эрүү шүүлт тулгах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Хүнийг хууль бусаар саатуулах, эрүү шүүлт тулгах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн субъект нь төрийн тусгай албан хаагч болох мөрдөгч эрх бүхий албан тушаалтан болон нийтийн албан тушаалтан байх бөгөөд шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргүүдийг субъект мөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ы үйлдлийн хувьд шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын олон нийтийн цагдаагаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн Б/195 дугаар тушаалаар томилогдсон байна.
Улмаар дадлагажигч багшаар хэсгийн төлөөлөгч *******ыг томилж, шүүгдэгч *******тай Баянхонгор аймгийн Цагдаагийн газар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 63.9-д “Олон нийтийн цагдааг албан үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан доромжилсон, заналхийлсэн, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан, түүнээс тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эсэргүүцсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.63.10-д Олон нийтийн цагдаа дараахь эрх, үүрэгтэй, 63.10.1-д гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, 63.10.2-д шаардлагатай хүний бичиг баримтыг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох, 63.10.3-д хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, 63.10.4-д гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах, 63.10.5-д хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, 63.10.6-д нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох, 63.10.7-д хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, энэ хуулийн 51.1.1, 51.1.3, 51.1.4, 51.1.5-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх,” эрх үүргийг хуульчилсан бөгөөд мөн Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн А/122 дугаар тушаалаар баталсан Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны чиглэлд 2.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүн амын нягтрал, газар нутгийн онцлог, эрүү, хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллуулна.2.2.Олон нийтийн цагдаа нь Цагдаагийн албаны тухай хуулийн 63.10-д зааснаас гадна дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:2.2.1.хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгууллага, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газар, этгээдийн талаар судалгааг хийж, цагдаагийн байгууллагыг мэдээллээр хангах; 2.2.2.захиргааны хяналтад байгаа этгээдтэй ажиллах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, 2.2.3.байгаль орчныг хамгаалах, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнд оролцох, 2.3.Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэн цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдсаны дараа Цагдаагийн албаны тухай хуулийн 63.8-д заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбоо, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь тавьж олгоно.2.4.Олон нийтийн цагдаа нь энэ дүрмийн 2.4-д заасан таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэнэ.2.5.Олон нийтийн цагдаагийн үнэмлэхийг Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан загварын дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олгоно.2.6.Олон нийтийн цагдааг үүргээ гүйцэтгэхдээ нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч, удирдлага дор ажиллана.2.7.Олон нийтийн цагдаа үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, фото зураг авах, дүрс, дууны бичлэг хийх болон бусад аргыг хэрэглэнэ.2.8.Олон нийтийн цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд хариуцсан цагдаагийн алба хаагч хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллана.2.9.Олон нийтийн цагдаа энэ дүрмийн 2.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-202, 205, 208, 213, 222, 224, 226,243, 400, 401, 404, 408-д заасан журмын холбогдох заалтыг баримтлан ажиллана.2.10.Олон нийтийн цагдааг нутаг дэвсгэрийн онцлог, эрүү, хэв журмын нөхцөл байдал, ажлын ачааллыг харгалзан хуульд зааснаас бусад чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллуулж болно.” гэж дүрмийг баталсан байна.
Гэтэл шүүгдэгч ******* нь гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа мэдүүлэг өгөхдөө “…. бид хоёр машиндаа суугаад байж байтал төлөөлөгч гарч ирээд *******гийн машиныг аваад явъя гэж хэлээд гийн Тоёота Приүс 20 машиныг би унаж,******* төлөөлөгч *******тай машины хойд талд суугаад сумын төв рүү явсан, өөрийн машинаа унаад бидний урд явсан…. Дараа нь ******* цагдаагийн байрны үүдэнд гарч ирээд сууж байсан, тэгээд 17 цагийн үед ******* хүн дуудаад ирээд аваадхаач гээд утсаар яриад зогсож байсан тэгээд тэр өдрөө гэртээ харьсан.
Маргааш нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нь нь ирээгүй, 15 цагийн үед ******* цагдаагийн байран дээр ирж бид нар гийн гэрийг заалгахаар Аймгийн төв рүү орж ирээд гаар гийн гэрийг заалгаж, Хөх толгойн энд байдаг айлд ирж гийн ээж нь юм уу эгч нь юм уу нэг хүнтэй төлөөлөгч уулзаж, г асуухад Бөмбөгөр сум руу ажил явдалтай явсан гэж байсан, үүний дараа өөр дугаараас хэсгийн төлөөлөгч рүү залгаж, маргааш яваад очъё гэж хэлсэн. Дараа нь бид нар тээврийн товчоон дээр *******ын ах дүү нарыг хүлээж байгаад уулзаад, сумын цагдаагийн хэсэг рүү явсан. Хэсгийн цагдаагийн байран дээр очсоны дараа тай хамт өглөө ирээрээ гэж хэлээд *******г явуулсан. Маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр *******, Б. нар ирж хэсгийн төлөөлөгчтэй уулзсан. Энэ үйл явдал болсон, гэхдээ хэзээ гэдгийг нь санахгүй байна.....гэж зориуд худал мэдүүлэг өгсөн нь хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “….“Цагдаагийн байранд оруулаад 2 олон нийттэйгээ хэсэг юм ярьж байгаад намайг энд хоно гэж хэлсэн. Би гэр рүү явуулах байх гэж бодоод чимээгүй сууж байгаад гэр рүүгээ явъя гэж хэлсэн чинь явж болохгүй гэж хэлсэн. Тэр хоносон байр нь паркетан шалтай, тойруулаад штангийн төмөр тавьсан, дотор нь орж суухад багтахааргүй тийм замбараагүй газар байсан. Намайг хоноход дэвсгэр ч байгаагүй, ор ч байгаагүй. Гүйлтийн зам шиг юм байсан. Би паркетан шал дээр бараг суугаагаараа хоносон. Маргааш өглөө нь 09 цагийн үед ******* байцаагч орж ирсэн....”гэх мэдүүлэг,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Өлзийт сумын цагдаагийн байран дээр ирсэн, орой болсон учир ******* бид хоёрыг г хараад хоночих гэж ******* хэлсэн учир цагдаагийн байрны камерын төхөөрөмжтэй өрөөнд ******* бид хоёр г авч хоносон. Өглөө нь ээжийнхээ хамт ирж, хэсгийн төлөөлөгчтэй уулзаж, хулгайлсан арьсаа жуулчны баазын хавьд хаясан байна гээд тэр газарт нь очиж үзлэг хийхэд арьс нь бол байгаагүй. Дараа нь цаашаа аймгийн төв рүү орж Буянт-Богд дээр очиж тухайн газарт байдаг мах худалдан авсан хүнтэй нь уулзсан. Энэ үйл явдал болоход нар хамт явж байсан. Дараа нь сум руу буцаж ирээд ******* бид хоёр гэртээ харьж, , хоёр хэсгийн байран дээр үлдсэн. Цагдаагийн байран дээр г авч хоносон нь бол үнэн, харин цохиж зодсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. ******* төлөөлөгч хараад хоно л гэсэн, ******* бид хоёр за гээд л хараад хоносон...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....тэгээд 17 цагийн үед ******* хүн дуудаад ирээд аваадхаач гээд утсаар яриад зогсож байсан тэгээд тэр өдрөө гэртээ харьсан.
Маргааш нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нь нь ирээгүй, 15 цагийн үед ******* цагдаагийн байран дээр ирж…” гэж мэдүүлсэн мэдүүлэг гэрч гийн мэдүүлгээр нь няцаагдан үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь олон нийтийн цагдаагаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлага, дадлагажигч багш ******* нь хүнийг буюу хохирогч *******г хууль бусаар саатуулсан, кабоны байранд хонуулсан үйлдлийг нуусан, шүүгдэгч *******ын нөлөөнд автаж хамгаалснаас өөрөө худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч *******ы худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь шүүгдэгч *******ын хохирогч *******г хууль бусаар саатуулсан гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой болохыг дахин дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай нэг бүлэгт заасан хоёр түүнээс гэмт хэрэг үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлагыг оногдуулав.
Учир нь шүүгдэгч *******ын холбогдсон гэмт хэрэг нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг гэсэн гурван өөр бүлэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн нь нэг бүлэгт заасан гэх заалтад хамаараагүй тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.
Харин шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримталж, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдууллаа.
Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн хүнийг хууль бусаар саатуулах, эрүү шүүл тулгах гэмт хэргийг хэд хэлэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийг үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан гэж дүгнэж гэмт хэрэг тус бүр нь ял оногдууллаа.
Түүний эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэгт нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хүнийг хууль бусаар саатуулсан гэмт хэрэгт мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг тогтоолоо.
Харин шүүгдэгч *******ын эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д хэд хэлэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан байгаа тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялуудыг хөнгөнийг нь хүндэд нь багтааж нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоолоо.
Харин нийтийн албанд ажиллах эрхийг хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ шүүгдэгч *******ын оршин сууж амьдарч байгаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 9 дүгээр гудамжны 909 тоотоос Нэгдсэн эмнэлэг, 7 дугаар багийн төв, 7 дугаар багийн өрхийн эмнэлэг, мөн багт үйл ажиллагаа явуулах “Миний дэлгүүр” сүлжээ хүнсний дэлгүүр, Баянхонгор сумын засаг даргын тамгын газар, төв эмийн сан, Баянхонгор сумын 9-н эрдэнэ зах зэрэг газраар зорчих үүрийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул уг торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш найман сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч ******* нь түүнийг хууль бусаар саатуулсан, эрүү шүүлт тулгасны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан гэж үзвэл энэ тухай нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь албан тушаалаа урвуулж өөртөө давуу байдал бий болгож гэрч *******, нараар өөрийн хувийн авто машинд авсан шатахууны үнэ 50.400 төгрөгийг төлүүлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргасан тул шүүгдэгч *******аас 50.400 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэн *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч ******* нь өөртөө давуу байдал бий болгож гэрч *******, нараар өөрийн хувийн авто машинд авсан шатахууны үнэ 50.400 төгрөгийг төлүүлсэнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж шүүх дүгнэж шүүгдэгч *******аас 50.400 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг бүхий СД нэг ширхэгийг хураан ирүүлсэн тул уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ын ыг эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан, хүнийг хууль бусаар саатуулах,
Шүүгдэгч овогт ын ыг төрийн алба хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор өөрөө бусдын бие махбод сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгах,
Шүүгдэгч овогт ын ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасаны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ын ыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ын ыг таван мянга дөрвөн зуун / 5400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт ын ыг нийтийн албанд ажиллах эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг жил нэг / 01 жил 01 сар / сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг түүний оршин сууж амьдарч байгаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг 9 дүгээр гудамжны 909 тоотоос Нэгдсэн эмнэлэг, 7 дугаар багийн төв, 7 дугаар багийн өрхийн эмнэлэг, мөн багт үйл ажиллагаа явуулах “Миний дэлгүүр” сүлжээ хүнсний дэлгүүр, Баянхонгор сумын засаг даргын тамгын газар, төв эмийн сан, Баянхонгор сумын 9-н эрдэнэ зах зэрэг газраар зорчих үүрийг хүлээлгэж уг үүрэгт техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш найман / 08 / сарын дотор, шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* нь эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******аас 50.400 төгрөг гаргуулж Баянхонгор аймгийн Өлзийт сумын иргэн *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
12. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 50.400 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
13. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг бүхий СД нэг ширхэгийг хураан ирүүлсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
16. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
17. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ