| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0079/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн,
Шүүгдэгч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б.холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, , улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар, Х овогт Т.Б,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Бнь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт үйл ажиллагаа явуулдаг “Арвин ундарга” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Сын эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зүүн дунд чөмгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.Б холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Т.Бнь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт үйл ажиллагаа явуулдаг “Арвин ундарга” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Сын эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зүүн дунд чөмгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө Соёлын төвд тоглолт үзчихээд 23 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах “Арвин ундарга” гэх баар караокед эхнэр Б, хадам дүү П нарын хамт караокены vip өрөөнд орж үйлчлүүлсэн. Бид нар караокед ороод 2 цаг үйлчлүүлэхээр болоод хүний хоёр хоёр пиво захиалж уусан. Би бараг 1 цагийн дараа караокены өрөөнөөсөө тамхи татах гээд гарахад намайг цохисон үл таних залуу ганцаараа манай өрөө рүү орж ирээд өөрөө эхэлж мөрлөчхөөд дайрлаа шүү дээ гээд миний хамар, шанаа руу хэд хэдэн удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл миний хамраас цус гараад манай эхнэр, дүү салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд манай эхнэр бармен залууг дуудаж ирээд салгасан. Тэгээд караокеноос гарахаар болоод текны хажууд очоод бармен залууг цагдаа дуудаад өгөөч гээд яриад байхад хойноос ирээд миний толгой дагз хэсэг рүү цохиод авахаар нь эргээд хартал миний нүүр рүү 2-3 удаа цохиод намайг хавсарч унагаасан. Намайг газарт унасан байхад гуя, тохой руу 1-2 удаа өшиглөсөн. Намайг зодуулж байхад бармен залуу, намайг зодсон залуугийн найз нь гэх залуу, манай эхнэр нийлээд салгасан. Үл таних залуугийн хажууд түүний найз нь гэх үл таних залуу байсан. Түүний нэрийг Ишжамц гэдгийг нь цагдаа дээр ирээд мэдсэн. Намайг цохисон залууг Б гэдгийг нь би цагдаа ирээд л мэдэж авсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хамрын хянга ясны хугарал гэмтлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин ундарга” баар, караокены караокены vip өрөөнд үл таних /Б/ гэх залуу гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан. Түүнд зодуулаад караокены текны хажууд очсон байхад үл таних залуу миний араас толгойн дагз руу гараараа цохиод эргээд харахад миний нүүрэн хэсэгт дахин 2-3 удаа цохиод хавсарч унагаасан. Намайг газарт унасан байхад хөл рүү өшиглөөд зүүн дунд чөмөгт цус хуралт, гар руу өшиглөөд зүүн шуунд цус хуралт гэмтлүүдийг учруулсан. Б дээрх гэмтлийг ганцаараа миний биед учруулсан. Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх 8-15/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтсээс 2024 оны 12 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн 41ж/1461 дугаартай алба бичгийн дагуу хохирогч Б.С нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авч байсан эсэхийг нь программаас шалгаж үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойших хугацаанд нийт 42,357 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас түүнд олгосон байгаа. Зардлыг нэг бүрчлэн задалж хэдэн сарын хэдний өдөр, ямар оношоор, ямар эмнэлгийн байгууллагаас, ямар төрлийн тусламж үйлчилгээ авсныг талаар хүснэгтээр тодорхой гаргаж харуулсан байгаа... Б.С гэх хохирогч нь өнөөдрийн байдлаар эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний зардалд 42,357 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан боловч дээрх иргэн өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан байдаг. ...Би гэм буруутай этгээдээс хохирогчийн эрүүл мэндийн эмчилгээний зардалд гарсан дээрх төлбөрийг буцааж гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгомоор байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 66-74/,
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвин-Ундарга нэртэй Баар караокед өөрийн нөхөр Б.С, төрсөн дүү П /........./ нарын хамт караокед орж үйлчлүүлсэн. Бид нар караокед орж үйлчлүүлэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Караокед ороод хүний хоёр хоёр пиво захиалаад 1 цаг орчим үйлчлүүлж байхад гаднаас үл таних /Т.Б/ хүн ганцаараа манай өрөөр үү орж ирсэн. Үл таних залуу манай нөхрийн нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд дүү бид хоёр дундуур нь ороод салгах гэсэн боловч салгаж чадаагүй. Би караокены өрөөнөөс гараад бармен залууг тек нь дээр байхаар нь дуудаад буцаад караокены өрөө рүү ороход манай нөхрийн хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би үл таних залуугаас яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ ? юу болсон бэ ? гэхэд надад юм хэлэхгүйгээр манай нөхөр рүү чамайг ална шүү гээд байсан. Манай нөхөр ч үл таних залууг чи яагаад намайг цохиж байгаа юм бэ ? гэж байсан. Тэгээд бармен залуу үл таних залууг дагуулаад караокены өрөөнөөс гарсан. Бид гурвыг баарнаас гарах гээд явж байхад үл таних залуу манай нөхрийг дахиж барьж аваад хамар, уруул орчимд нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод, хавсарч унагаагаад газарт унахаар нь өгзөг, зүүн талын гуя руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед түүнтэй нэг залуу явж байснаа түүнийг салгаад баарнаас гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд манай нөхрийг аваад явсан, дүү бид хоёр шууд гэр рүүгээ явсан. Манай нөхөр үл таних залууг цохиж зодсон зүйл байхгүй. Манай нөхөр түүнийг заамдаж аваад цохих гэсэн боловч үл таних залуу өндөр нуруутай болохоор манай нөхрийг гар хүрэхгүй байсан. Караокены өрөөнд бол манай төрсөн дүү П бид хоёр л харсан. Манай нөхрийг зодуулсны дараа бармен залуу гаднаас орж ирсэн. Харин дараа нь текны хажууд манай нөхрийг зодоход бид нараас гадна үл таних залуутай хамт явсан залуу харсан. Нийтийн зааланд ширээн дээр зөндөө хүмүүс суугаад үйлчлүүлж байсан. Манай нөхөр тамхи татдаг, зодоон болохоос өмнө караокед үйлчлүүлж байхдаа олон удаа гарч ороод байсан. Тэгэхдээ хэн нэгэн хүнтэй маргалдсан зүйл болоогүй байх шиг байсан. Хэрэв хүнтэй маргалдсан бол хэлэх байсан...” гэх мэдүүлэг, /хх 18-20/,
Гэрч А.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвин ундарга нэртэй баар караокед найз Бы хамт орж үйлчлүүлсэн. Бид хоёр бааранд орохдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид хоёр бааранд 0.75 литрийн хэмжээтэй Агар нэртэй архи худалдаж аваад баарны нийтийн зааланд нь суугаад ууж байсан. Б надтай сууж байхдаа гэнэтхэн алга болсон би архиа уугаад сууж байсан. Тэгтэл гэнэтхэн караокены ВИП өрөөнд Б хүнтэй маргалдаж байгаа бололтой дуу гарахаар нь караокены өрөө рүү ороход Б үл таних /хохирогч Б.С/ залуутай маргалдаад нүүрэн тус газар руу нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би ороод тэнд байсан залуутай нь нийлээд салгасан. Үл таних залуугийн хамраас нь цус гарсан байдалтай тэр хоёр барьцалдсан байсан. ...Үл таних залуу намайг харж байхад Быг зодож цохисон зүйл бол байхгүй, харин Б нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Үл таних залуугийн хамраас нь цус гарсан байдалтай, заамдалдсанаас болоод хүзүү рүү улайсан байсан...” гэх мэдүүлэг, /хх 23-25/,
Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 000000006 дугаартай “...Б.Сын эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зүүн дунд чөмгөнд цус хуралт хохирол тогтоогдлоо. Б.Сын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр /хх 37-40/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
1.2. Шүүгдэгч Т.Бнь: “...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Прокуророос шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Т.Бы хохирогч Б.Сыг зодсон үйлдэл, хохирогчид учирсан хамрын хянга ясны хугарал, зүүн шуунд зулгаралт, зүүн дунд чөмгөнд цус хуралт гэмтэл хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.Бнь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна
Иймд шүүгдэгч Т.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Бы үйлдлийн улмаас хохирогч Б.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Б.С нь “...Т.Баас гаргуулах хохирол төлбөргүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Т.Бнь хохирогчид төлөх хохирол төлбөргүй болно.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 42,357 төгрөгийг төлсөн болох нь төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “.Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.Бнь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Бнь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 42,357 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ