Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2017/00888/И |
Дугаар | 181/ШШ2017/01745 |
Огноо | 2017-06-14 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2017/01745
2017 оны 06 сарын 14 өдөр Дугаар 181/ШШ2017/01745 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
: Төв аймаг, Дэнсмаа/РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Авто ******* ******* ******* ТӨҮГ-т холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, тушаалыг болон тушаалын хавсралтыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дэнсмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Дэнсмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Дэнсмаа, миний бие Авто******* Үндэсний Төв ТӨҮГ-т Төв аймгийн Авто******* *******ийн тасалбар түгээгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, бүрэн гүйцэтгэдэг байсан.
Гэтэл сонгуулийн үр дүнгээр тус газрын удирдлагууд шинээр томилж, мөн жирийн ажилчдыг халж сэлгэж эхэлсэн бөгөөд намайг тус *******ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дугаартай тушаалаар Төв аймгийн Авто******* *******ийн тасалбар түгээгчийн ажлаас халж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Ийнхүү чөлөөлөхдөө АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын орон нутаг дахь Авто******* Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтаар тасалбар түгээгчийн ажлын байрны орон тоог байхгүй болгосон гэж тайлбарласан болов ч тасалбар түгээгчийн ажлын байрыг хассан үндэслэл нь тодорхойгүй байна.
Учир нь Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ийн орон тооны дээд хязгаарыг 751-ээр тогтоосноос бус ажлын байрны орон тоог хасах эсвэл цөөрүүлэхээр шийдвэрлээгүй бөгөөд АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-д дүрмээр болон АТТХ-иар үүрэг болгосон нийтийн ******* үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг хэвээр хадгалагдаж буй тул тус чиг үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай тасалбар түгээж, худалдан борлуулах ажил, үүргийн хэрэгцээ бодитой байна.
Тиймээс Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 55 дугаартай тогтоол, түүний хавсралтыг АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 55 дугаартай тушаалын үндэслэлд болгоогүй бөгөөд ТбОНӨтХ-ийн 20.1.4, 20.1.10, ХТХ-ийн 48.3.1 болон АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын дүрмийн 6.12-т заасныг тус тус үндэслэсэн байна.
Гэтэл Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын 55 дугаартай тогтоолын 1-т зааснаар батлагдаж, тус тогтоолын 2 дугаартай хавсралтаар схемчлэгдсэн бүтцэд АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын захиргааны бүтэц тодорхойлогдсон тул түүнийг дахин тогтоох үндэслэлгүй бөгөөд ТбОНӨтХ-ийн 18.5-д Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалтыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтоохоор хуульчилсаны дагуу тус тогтоолын 3 дугаартай хавсралтаар АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын захиргааны албан тушаалтны жагсаалтыг батлагдсан тул ТбОНӨтХ-ийн 20.1.4 дэх хэсгийн гипотезид заасан үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох эрх хэмжээ нь тус *******ийн ажил, албан тушаалын орон тоог хасах, цөөрүүлэхтэй холбоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр ажилтны эрхэд халдаж буй хамгийн ноцтой хэлбэр болохын хувьд ажил, албан тушаалын орон тоог хасах эсвэл цөөрүүлэх нь бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан үндэслэлтэй байх ёстой бөгөөд энэхүү хэрэгцээ, шаардлагын үндэслэлийг ХтХ-ийн 7.3-т заасны дагуу ажил олгогч нотлох үүрэгтэй.
Ийнхүү ажлаас халсны улмаас амжиргаагаа залгуулах орлогогүй болсон бөгөөд миний бие Б/790 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байгаа.
Иймд АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын Захирлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын орон нутаг дах Авто******* Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай Арван долоодугаар хавсралтыг болон АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨҮГ-ын орон нутаг дах Авто******* Төв болон салбарын ажил, албан тушаалын жагсаалтыг батлах тухай А/275 дугаартай тушаалын Арван долоодугаар хавсралтыг, мөн Авто******* Үндэсний Төв ТӨҮГ-т Захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/790 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, иргэн Б.Дэнсмааг Төв аймгийн Авто******* *******ийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан ажилгүй байсан 3 сарын хугацааны олговорт 2,070,000 (хоёр сая далан мянга) төгрөгийг болон 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны олговор гагуулах тухай. гэв.
Хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 9 дүгээр гудамж 2 тоот хаягт оршин суух Б.Дэнсмаагаас ажлаас үндэслэлгүй халсныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан 3 сарын хугацааны олговорт 2 070 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Авто******* ******* ******* ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоож өгсөн.
Тус үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Авто******* ******* ******* ТӨҮГ-ын аймгийн ************** *******үүдийн ажил албан тушаалын жагсаалт батлах тухай А/89 дүгээр тушаалаар Төв аймгийн Авто******* ******* орон тоог 15 байхаар тогтоож Тасалбар түгээгч 3 байхаар баталсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 29 -ний өдрийн 55 дугаар тогтоолоор Авто******* ******* ******* ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтэц, дүрэм орон тооны дээд хязгаарыг тогтоосонтой холбогдуулан Захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Авто******* ******* ******* ТӨҮГ-ын орон нутаг дахь Авто******* ******* болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар Төв аймгийн Авто******* *******ийн орон тоог 10 байхаар баталж менежер-1, Тасалбар түгээгч-3, үйлчлэгч-1 гэсэн орон тоог байхгүй болгож 5 орон тоог цөөрүүлсэн болно.
Иймд Б.Дэнсмаагийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул -нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шх хэлэлцэгдсэн ууд
:
Нэхэмжлэгч Б.Дэнсмаа нь хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-т холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/790 дугаар тушаалыг болон 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17-р хавсралтыг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаар тушаалын 17-р хавсралтыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор 2 070 000(хоёр сая далан мянга) төгрөгийг болон 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хариуцагчийн Төв аймгийн Авто******* *******д тасалбар түгээгчийн албан тушаалд ажиллаж байсан болох нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/790 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; гэж заасан.
Хариуцагч нь захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Авто******* ******* ******* ТӨҮГ-ын орон нутаг дахь Авто******* ******* болон салбарын ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай А/275 дугаар тушаалаар тасалбар түгээгчийн орон тоо байхгүй болсон гэх тайлбар гаргаж байна.
Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5-д Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалын жагсаалт, орон тооны нормативыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно. гэж заасан.
Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоол болон уг тогтоолын гуравдугаар хавсралтаар Авто******* Үндэсний ******* ТӨҮГ-ын орон тоо, захиргааны албан тушаалын жагсаалтыг баталсан болох нь 55 дугаар тогтоол болон тогтоолын гуравдугаар хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоол болон уг тогтоолын гуравдугаар хавсралтад зааснаар Авто******* Үндэсний ******* ТӨҮГ-ын Аймгийн ************** ******* нь Тасалбар түгээгч-ийн албан тушаал, орон тоотой байх тухай заасан болох нь 55 дугаар тогтоол болон тогтоолын гуравдугаар хавсралтын хуулбараар нотлогдож байна.
Хариуцагчийн дүрмийн 1-ийн 1.1, 6-ийн 6.10.7-д хариуцагч нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болохыг зааж, хариуцагчийн захирал нь ажилд томилох, өөрчлөх, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, тухайн гэрээ болон хууль тогтоомжийн хүрээнд урамшуулах, хариуцлага хүлээлгэх эрхтэй тухай заасан болох нь дүрмийн хуулбараар тогтоогдож байна.
Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, хариуцагчийн дүрэмд зааснаар хариуцагчийн захирал нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоосон орон тоо, албан тушаалын жагсаалтыг өөрчлөх эрхгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн Төв аймгийн ************** *******ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн № 165 албан бичигт ******* зохицуулагч нь тасалбар түгээгчийн ажлыг давхар гүйцэтгэх тухай заасан байх ба хариуцагчийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17 дугаар хавсралтаар Төв аймгийн ************** *******ийн тээвэр зохицуулагчийн албан тушаал 4/дөрөв/ хүний орон тоотой байхаар баталсан болох нь № 165 албан бичгийн болон А/275 дугаар тушаалын 17 дугаар хавсралтын хуулбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн ..... байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх ..... ажиллуулж болно. гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн Төв аймгийн ************** *******ийн тасалбар түгээгчийн орон тоо, албан тушаал хасагдсан гэж үзэх үндэслэлгүй болно.
Хариуцагчийн Төв аймгийн ************** *******ийн тасалбар түгээгчийн орон тоо хасагдаагүй болох нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолын болон уг тогтоолын гуравдугаар хавсралтын, № 165 албан бичгийн болон А/275 дугаар тушаалын 17 дугаар хавсралтын хуулбараар тогтоогдож байна.
160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/790 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг хариуцагчийн Төв аймгийн ************** *******ийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 2 070 000(хоёр сая далан мянга) төгрөгийг болон 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно., 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин 732 500/2197500:3=732500/ /долоон зуун гучин хоёр мянга таван зуу/ төгрөг байх ба 1 өдрийн дундаж цалин 33 295/732500:22=33295/ /гучин гурван мянга хоёр зуун ерэн тав/ төгрөг болох нь 16 дугаар хөдөлмөрийн гэрээний болон нэхэмжлэгчийн № А1092558 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 5/тав/ сар, ажлын 16/арван зургаа/ өдрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 4 195 220/дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17-р хавсралтыг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай тушаалын 17-р хавсралтыг хүчингүй болгох шаардлага гаргаж байна.
Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоол болон уг тогтоолын гуравдугаар хавсралтаар хариуцагчийн орон тоо, захиргааны албан тушаалын жагсаалтыг баталж, шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байх тул хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17-р хавсралтыг, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай тушаалын 17-р хавсралтыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Хариуцагч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн б/790 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан талаар зохигчид маргахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар б/790 дугаар тушаалд гомдол гаргах хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусч, тус өдөр ажлын бус өдөр байсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний дараагийн ажлын өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1905 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар б/790 дугаар шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.
Хариуцагчийн нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/790 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Дэнсмааг Төв аймгийн ************** *******ийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 195 220/дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дэнсмаад олгон, хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-т ажилгүй байсан хугацааны олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлөхийг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай тушаалын 17-р хавсралт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17-р хавсралтыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
115 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус
:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-ын захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн б/790 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Дэнсмааг Төв аймгийн ************** *******ийн тасалбар түгээгчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 195 220/дөрвөн сая нэг зуун ерэн таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дэнсмаад олгон, хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-т ажилгүй байсан хугацааны олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамж, шимтгэлийг нөхөн төлөхийг даалган, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-ын захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дугаартай тушаалын 17-р хавсралт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/275 дугаар тушаалын 17-р хавсралтыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Дэнсмаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Авто ******* ******* ******* ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 82073 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600910 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ