Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,         

Нарийн бичгийн дарга А.Болор

Улсын яллагч Н.Алтантүлхүүр

Хохирогч Г.Энхбат

Шүүгдэгч Д.Отгонбаатар түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Отгонбаатарт холбогдох 201725030565 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Боржигон овогт Дашпэлжээгийн Отгонбаатар, Монгол улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 06 дугаар хороо, 54 дүгээр байрны 30 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэх /РД: ЧМ 69101079/,

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч: Д.Отгонбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Энхбатыг хуулиар хүлээсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын хөдөлгөөнд хяналт тавих, хамгаалалт, зохицуулалт хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсний улмаас түүний биед хамрын нуруу, баруун чамархай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Отгонбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 27-нд буюу шинийн нэгний орой би Хайлааст руу ээжрүүгээ золгохоор явж байсан. Хүмүүс 2 дугаар урсгалаар орж давхар эргээд байхаар нь би эргэх гээд явж байсан. Тэгэхэд цагдаа намайг хараад дохихоор нь би зогссон. Цагдаа руу ойртож зогсоод цонхоо буулгахад цагдаа ирээд намайг бичиг баримтаа шалгуул гэж хэлэхээр нь би бичиг баримтаа гаргаж өгөх гэхэд цагдаа “яасан их айраг, архи үнэртэж байна вэ” та “согтууруулах ундаа хэрэглэсэн үү” гэхээр нь би үгүй, хүүхдүүдээс айраг үнэртэж байгаа байх, хүүхдүүд маань айраг ууцгаасан гэж хэлсэн. Би бичиг баримтаа гаргаж өгчихөөд байж байхад намайг хаалга онгойлгож машинаас буулгасан. Миний машиныг хураана, жолооч нь согтуу байна гэж өөр хүнтэй цагдаа ярьсан. Миний гарнаас татаж, хойд хаалга руу чирэхээр нь гараа авах гэж байгаад цагдаагийн хамрыг нь цохисон. Тэгээд цагдаа хамарнаас цус гаргачихлаа гэж өөр цагдаа руу гүйгээд очсон. Би машины арын суудал дээр суугаад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэс рүү орсон. Хашаанд орж машинаас буухад цагдаа амаа дарсан яваад ирэхээр нь би архи уугаагүй нь үнэн гэж хэлээд түлхсэн. Би хоёр удаа л түлхсэн. Тэгээд 11-12 цаг хүртэл 2 удаа намайг шалгахад архи уугаагүй гэдэг нь нотлогдсон. Шүүх эмнэлэг дээр очиж цусны шинжилгээ хийлгэх гэсэн боловч шүүх эмнэлэг аваагүй гэв.

 

Хохирогч Г.Энхбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр би Хайлаастын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан. Давхар эргээд байсан машинуудыг чигээр нь явуулж байсан. Урдаас зүүн гар тийш эргэх гээд эгнээ байр буруу эзлээд хөдөлгөөн хаагаад зогссон байсан шүүгдэгчийг хараад би наашаагаа өөр рүүгээ дөхүүлж, уулзвар руу модоороор дохиж дуудсан. Ирэхээр нь би “та чигээрээ яв” гэж хэлэхэд ойлгохгүй байсан. Тэгэхээр нь хажууд нь очиж та чи чигээрээ явахгүй яасан юм бэ гэхэд шүүгдэгч би зүүн гар тийшээ эргэж, айл руу очих ёстой гэж хэлсэн. Та дүрэм зөрчих гээд байна гэж хэлээд шүүгдэгчтэй ярилцахад машинаас их хэмжээний согтууруулах ундаа үнэртсэн. Би шүүгдэгчээс та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэхэд би айраг уусан, өнөөдрийн байдлаар бүгд л архи дарс хэрэглэсэн явж байгаа, чи ганцхан намайг битгий ингэж онцлоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь би та шалгуулчихаад яв гэж ахмадыг дуудахад ахмад хүрч ирсэн. Шүүгдэгчийг машинаас буулгаж, арын суудал руу суулгах гэхэд чи битгий намайг түлхээд бай гэж хэлээд эргэж хараад миний нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тухайн үед миний нүүрэн хэсэг болон уруулд сорви, шарх, шалбархай байгаагүй. Надаас их хэмжээний цус гарсан. Би шүүгдэгчтэй харилцах боломжгүй болсон. Ахмад шүүгдэгчийн машиныг унаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү орсон. Би амаа дарсан, шүүгдэгчтэй үг ч солих боломжгүй байхад шүүгдэгч машинаас бууж ирээд дахиж миний нүүрэн тус газар руу 5-6 удаа цохисон. Цагдаа нар шүүгдэгчийг надаас салгаж цагдаагийн хэлтэс рүү оруулсан. Шүүгдэгчээс байцаалт авч байгаад намайг дуудахаар нь би орсон. Намайг ороход шүүгдэгч дахиж над руу дайрсан. Цагдаа нар шүүгдэгчийг барьж аваад намайг гарч бай гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгчийг яаралтай багажаар үлээлгэх гэсэн боловч үлээлгэх багаж байгаагүй. Тэгээд түгжрэл их байсан болохоор 1 цаг 30 минутын дараа алаг тэрэг ирж, 111 рүү шүүгдэгчийг үлээлгэхээр авч явсан. Тухайн үед тэнд шүүгдэгчээс илрээгүй. Багаж муудсан байж магадгүй гээд замын цагдаагийн бүрэлдэхүүн хэмжилт хийх гээд ирэхэд дахиад шүүгдэгчээс илрээгүй. Амнаас их хэмжээний согтууруулах ундаа үнэртээд байгаа боловч багажаар үлээлгэхээр илрэхгүй байсан. Мөрдөн байцаагч шүүгдэгчийн цуснаас нь шилжилгээ авах гээд явж байна гэж хэлсэн. Тухайн үед намайг 4 удаа түлхсэн бол надад хөнгөн зэргийн гэмтэл учрахгүй байсан. Надад шүүгдэгчийг хэл амаар доромжлох шаардлага байхгүй. Хэрэв би хүмүүстэй ёс зүйгүй харьцдаг байсан бол 13 жил Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн газар ажиллахгүй байсан. Баярын өдөр заавал арга хэмжээ авах гээд байх шаардлага байгаагүй. Хэрэв миний тавьсан шаардлагыг хүлээж авсан бол ийм асуудал болохгүй байсан. Чигээрээ яв гээд дохиод байхад чигээрээ явахгүй байсан. Шүүгдэгч өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшихгүй байна. Би шүүгдэгчээс нэг ч төгрөг аваагүй, надтай нэг ч удаа утсаар ярьж уучлалт гуйгаагүй. Хуулийн дагуу зохих арга хэмжээг нь авч өгнө үү гэв.  

            Хохирогч Г.Энхбатын мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цагаан сарын шинийн 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу 426 дугаар пост буюу хайлаастын гэрлэн дохиотой уулзвар дээр 16 цагаас шөнийн 00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг зохицуулах ажил үүргийн хувиартай ажиллаж байсан. Гэтэл 17 цагийн орчим 53-58 УБИ улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашинтай жолооч урдаасаа хойш чиглэлтэй, уулзвараар эгнээ байр буруу эзлэн Замын хөдөлгөөний дүрмийн 7.9 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргаж орж ирэхээр нь тээврийн хэрэгслийн жолоочийг очиж шалгахад илтээр архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь шалгах зорилгоор жолоочийг тээврийн хэрэгслээс буулгаж арын суудал руу суулгах гээд баруун гарны тохой хэсгээс бариад машин руу суулгах гэтэл эргэж хараад нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон...цагдаа дээр ирэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь цагдаагийн хашаан дотор машинаасаа орилж бууж ирээд дахин нүүрэн тус газар 4-5 удаа цохисон...тухайн этгээдээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг асуухад өнөөдөр жолооч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байгаа ш дээ, би айраг уусан гэж хэлж байсан бөгөөд тухайн хүнээс илт үнэртэж байсан...би гомдолтой байна..." гэх / хх-ийн 8-10-р хуудас/

 

Гэрч Н.Доржгочоогийн мөрдөн байцаалтанд өгсөн: тухайн үед замын цагдаагийн хамраас нь цус гарсан...нүүр нь улайсан байдалтай байсан..." гэх / хх-ийн 17-р хуудас/

 

Гэрч Н.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: тухайн өдрийн 17 цагийн орчим гэрлэн дохиотой уулзвар дээр ахлах ахлагч Г.Энхбат зохицуулалт хийгээд зогсож байсан бөгөөд ертөнцийн зүгээр урдаас хойш явах урсгалаар Тоёота Прадо маркийн авто машины жолооч давхар эргэхийг хориглосон заалтыг зөрчиж орж ирэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолоочид шаардлага тавихад биелүүлээгүй...би очоод машинаас буулгаад тээврийн хэрэгслийн арын суудал руу суулгах гэхэд шаардлага биелүүлэхгүй байхад нь цагдаа Г.Энхбат ирээд гарнаас нь бариад хойд суудал руу суулгах гэхэд Г.Энхбатын нүүр лүү жолооч 2 удаа гараараа цохисон. Манай алба хаагчийн хамарнаас цус гоожсон...тэр үед...цагдаагийн хэлтэс рүү оруулах гэтэл мөн эсэргүүцэж Г.Энхбатыг дахин 1-2 удаа нүүрэн хэсэг газар цохиж байсан...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор алба хаагч шаардлага тавихад баяр ёслолоор айлаар ороод ганц нэг зуу татах, айраг уух юмнууд зөндөө байна. Намайг та нар шалгах шаардлагагүй гэх байдлаар эсэргүүцэж замын уулзвар дээр манай алба хаагчийн нүүрэн тус газар цохисон..." гэх / хх-ийн 20-21-р хуудас/,

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3221 тоот дүгнэлтэнд:

1.Энхбатын биед хамрын нуруу, баруун чамархай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.хх-27, ял шалгах хуудас хх-41, иргэний үнэмлэхний лавлагаа хх-40 зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч: Д.Отгонбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Замын цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Энхбатыг хуулиар хүлээсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын хөдөлгөөнд хяналт тавих, хамгаалалт, зохицуулалт хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас түүний биед хамрын нуруу, баруун чамархай, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь…хохирогч Г.Энхбатын өгсөн…2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр цагаан сарын шинийн 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу 426 дугаар пост буюу хайлаастын гэрлэн дохиотой уулзвар дээр 16 цагаас шөнийн 00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг зохицуулах ажил үүргийн хувиартай ажиллаж байсан…гэтэл 17 цагийн орчим 53-58 УБИ улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашинтай жолооч урдаасаа хойш чиглэлтэй, уулзвараар эгнээ байр буруу эзлэн Замын хөдөлгөөний дүрмийн 7.9 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргаж орж ирэхээр нь тээврийн хэрэгслийн жолоочийг очиж шалгахад илтээр архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь шалгах зорилгоор жолоочийг тээврийн хэрэгслээс буулгаж арын суудал руу суулгах гээд баруун гарны тохой хэсгээс бариад машин руу суулгах гэтэл эргэж хараад нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон...цагдаа дээр ирэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь цагдаагийн хашаан дотор машинаасаа орилж бууж ирээд дахин нүүрэн тус газар 4-5 удаа цохисон...тухайн этгээдээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг асуухад өнөөдөр жолооч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байгаа ш дээ, би айраг уусан гэж хэлж байсан бөгөөд тухайн хүнээс илт үнэртэж байсан...би гомдолтой байна..." гэх хх-ийн 8-10, гэрч Н.Доржгочоогийн өгсөн… тухайн үед замын цагдаагийн хамраас нь цус гарсан...нүүр нь улайсан байдалтай байсан..." гэх  хх-ийн 17, гэрч Н.Алтанхуягийн өгсөн… тухайн өдрийн 17 цагийн орчим гэрлэн дохиотой уулзвар дээр ахлах ахлагч Г.Энхбат зохицуулалт хийгээд зогсож байсан бөгөөд ертөнцийн зүгээр урдаас хойш явах урсгалаар Тоёота Прадо маркийн авто машины жолооч давхар эргэхийг хориглосон заалтыг зөрчиж орж ирэхэд тухайн тээврийн хэрэгслийн жолоочид шаардлага тавихад биелүүлээгүй...би очоод машинаас буулгаад тээврийн хэрэгслийн арын суудал руу суулгах гэхэд шаардлага биелүүлэхгүй байхад нь цагдаа Г.Энхбат ирээд гарнаас нь бариад хойд суудал руу суулгах гэхэд Г.Энхбатын нүүр лүү жолооч 2 удаа гараараа цохисон…манай алба хаагчийн хамарнаас цус гоожсон...тэр үед...цагдаагийн хэлтэс рүү оруулах гэтэл мөн эсэргүүцэж Г.Энхбатыг дахин 1-2 удаа нүүрэн хэсэг газар цохиж байсан...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор алба хаагч шаардлага тавихад баяр ёслолоор айлаар ороод ганц нэг зуу татах, айраг уух юмнууд зөндөө байна…намайг та нар шалгах шаардлагагүй гэх байдлаар эсэргүүцэж замын уулзвар дээр манай алба хаагчийн нүүрэн тус газар цохисон..." гэх  хх-ийн 20-21, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3221 тоот акт болон бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Отгонбаатар нь цагдаагийн ажилтнуудын шаардлагыг үл ойшоож сэтгэл санаа, биемахбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байна.

Түүний үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь шүүхийн шинжилгээний 3221 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Отгонбаатарыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэний улмаас төрийн албан хаагчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй байна.

 

Шүүгдэгч Д.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан баривчлах ял оногдуулж нийгмээс тусгаарлах нь зүйтэй гэж үзэв.