Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/282

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж, Ерөнхий шүүгч А.Д, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,   

Иргэдийн төлөөлөгч М.У,

Улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгч Ш.А, Р.Н нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч Ш.Аийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Б,

Шүүгдэгч Х.Ш, М.Ө, М.Б нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Т.Б,

Шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс шүүгдэгч М.Ө, Х.Ш, М.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заА гэмт хэрэгт, шүүгдэгч Ш.А, Р.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заА гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн, Х овогт Шн А, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн А суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Б аймгийн А сумын Засаг дарга ажилтай, ам бүл 6, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн А сумын 03 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:000000000.

2. Монгол Улсын иргэн, Ж овогт Мын Ө, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Б аймгийн Ц суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийн Ц сумын 01 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:0000000.

3. Монгол Улсын иргэн, Ж овогт Хы Ш, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б аймгийн Ц суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ц сумын 01 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгагаүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:0000000.

4. Монгол Улсын иргэн, Т овогт Рын Н, 1970 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б аймгийн А суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ө сумын 09 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:0000000.

5. Монгол Улсын иргэн, А овогт Мн Б, 1971 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б аймгийн А суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Б аймгийн А сумын 01 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:0000000.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

1. Шүүгдэгч Х.Ш, М.Ө нар нь Б аймгийн А сумын 01 дүгээр багт оторлож байхдаа 2022 оны 01 дүгээр сарын үед өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хясан боогдсны улмаас шүүгдэгч М.Бтай бүлэглэж, улмаар шүүгдэгч М.Баар дамжуулан Б аймгийн А сумын Засаг дарга Ш.Ат 1 тооны эр хонь, тус сумын 1 дүгээр багийн Засаг дарга Р.Нт 2 тооны эр хонийг тус тус өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч  Ш.А нь Б аймгийн А сумын Засаг даргаар, шүүгдэгч Р.Н нь тус аймгийн А сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллахдаа бүлэглэж, 2022 оны 01 дүгээр сарын үед тус багт мал сүргээ оторлуулахаар ирсэн шүүгдэгч М.Ө, Х.Ш нарыг “зөвшөөрөлгүй мал оторлуулахгүй, нүүгээрэй эсхүл мөнгө юм уу, хонь өг” гэж хясан боогдуулах аргаар хахууль өгөхийг шаардаж, улмаар шүүгдэгч М.Баар дамжуулан шүүгдэгч М.Ө, Х.Ш нараас хахуульд өгсөн 3 тооны эр хониноос 1 тооны эр хонийг шүүгдэгч Ш.А, 2 тооны эр хонийг шүүгдэгч Р.Н нар нь тус тус авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргА мэдүүлэг.

1. Шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгнө, хүргэж өгөх ёстой хүмүүст хонийг нь хүргэж өгсөн. Тухайн үед энэ хэрэг сунжирч шүүхэд ирнэ гэж бодоогүй. Хөдөө байдаг малчин хүмүүс юм. Энэ хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг хүсье.

…гэрч нарыг миний хамаатнууд гэж байна. Би ажил хийж байхдаа машинаар ирж хонийг аваад явсан. Алаг зүсмийн хонь байсан нь үнэн. Ш.Ат алаг хонь гаргаж өгсөн маань үнэн. Ш.А ямар хүн гэдгийг, намайг ямар хүн гэдгийг А сумын иргэд мэдэж байгаа.

…Ш.А 1 хонь, Р.Н 2 хонь, нийтдээ 3 хонь асуусан болохоор нь өгсөн. Манай хүргэн Ц сумаас ирсэн. Ирсэн газар нь цАд дарагдсан газар байсан. Худ болон хүргэнтэй зөвлөлдсөн. Ц сумаас малаа туугаад ирсэн ба нэг эзэнгүй газарт очиж малаа оторлож аваарай гэж хэлсэн. Би Ш.Ат очиж “бэлэг болгож хонь өгнө шүү” гэж хэлээгүй.

…Ш.Аийн ажлын өрөөнд очих үед надад 1 хонь өгөөрэй гэж хэлсэн. Р.Нтай хөрш айлын хүмүүс. 1-2 км зайтай оршин суудаг. Оторлож байгаа газраас нь худыг маань хөөсөн тул хонь өгөхөөр болсон.

…Р.Нт 2 хонийг өөрийнхөөө машинаар хүргэж өгсөн.

…шүүгдэгч нар нь надад утсаар залгА. Улаанбаатар хотоос байцаагч ирж мэдүүлэг авах үед хонийг өөрөө өгсөн гэж хэлээрэй гэж хэлсэн. Тухайн байцаагч нь надад худал хэлж болохгүй гэж хэлсэн. Болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлж өгсөн.

…Албаны өрөөнд очих үед Ш.А надаас хонь нэхсэн болохоор нь хонь авчраад өгье гэж хэлсэн. Хонийг нь өгнө гэж байгаад 3-4 сар болсон. Р.Нт 2 хонийг би өөрөө машинаар хүргэж өгсөн.

…уг 1 хонийг Ш.Ат бэлгэнд өгсөн зүйл байхгүй. Манай хотонд 3-4 удаа ирсэн. Малчдад очоогүй. Бжан нь Ш.Аийн найз юм. Бжанд хэдэн төгрөг өгч тэгж бичүүлсэн байж магадгүй гэж бодож байна. Бжан намайг гүтгэж байна.

 …Ш.Ат өгсөн хонийг Аи гэх хүн өөрөө ирээд аваад явсан. Аид хонийг өгөх үед миний хажууд эхнэр, дүү, дүүгийн эхнэр байсан.

…12 дугаар сарын 10-ны өдөр 2 тооны хонийг Нт аваачиж өгсөн. 1 тооны хонь манай хашаанд үлдсэн. Ш.А надаас хонь асуухгүй байж байгаад 02 дугаар сарын үед ирж асуусан. Тухайн үед би өөрийн өмчид байгаа алаг хонио өгсөн.

Ш, Ө нараас 3 хонийг авсан. Тэгээд 2 хонийг Нт өгсөн. 1 хонь алга болсон тул оронд өөрийнхөө 1 тооны хонийг Ш.Ат өгсөн.

…Хахуульд авсан хонины нэг нь алга болсон тул өөрийнхөө улаан зүсмийн хонийг өгсөн. Өөрийнхөө хонийг өгсөн гэдгээ Ш.Ат хэлээгүй” гэв.

2. Шүүгдэгч М.Ө мэдүүлэхдээ: “...бидэнд нүүгээрэй гэхээр нь хадам ааваараа дамжуулан нэг хонь өгсөн маань үнэн.

…хадам аав М.Б нь бидэнд “дарга нар та нарт нүү гэж байна, тэд хахууль авахыг хүсэж байна” гэж хэлэхээр нь бид 7 хоног малаа тууж ирсэн тул өвлөөс гарах гэж нэг хонь өгсөн.

…хэрэв тэдний нүү гэх шаардлагыг хүлээж авч, Ц сум руу нүүсэн бол олон тооны мал үхэх байсан. Тиймээс нэг хонь өгсөн юм.

…шүүгдэгч Ш.А, Р.Н нартай огт уулзаагүй” гэв.

3. Шүүгдэгч Х.Ш мэдүүлэхдээ: “...200 км зам туулж, 7 хонож А суманд очсон. Мал сүргээ эсэн мэнд авч үлдэхийн тулд 2 хонь өгсөн.

…М.Б гэх хүн “2 хонь өгье, дарга нар хонь өгөхгүй бол өөр газар луу нүү” гээд байна гэж хэлсэн. Үүний дагуу хонь өгсөн” гэв.

4. Шүүгдэгч Р.Н мэдүүлэхдээ: “...би 2021 онд тус багийн Засаг даргаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд тус аймгийн Ц сумаас мал ирсэн гэж багийн иргэд сумын Засаг даргад гомдол гаргА байна. Өглөө нь хурал хийж намайг мэдээд ир гэж явуулсан. Цагдаагийн албан хаагч А, малын эмч Ж бид гурав очсон. Тухайн газар М сууж байсан. Хэн нэгнийг дарамталж мал өгөөрэй гэж хэлээгүй. Малын эмч Ж нь гарал үүслийн гэрчилгээ байна уу гэж асуусан. Гарал үүслийн зөвшөөрөл байхгүй гэж хэлсэн. Б бид хоёр хөрш хүмүүс ба газрын маргаанаас болж хоорондоо таарч тохирохгүй асуудал байдаг. Би хүмүүсээс хонь нэхэж явдаг хүн биш. Өөрсдөө мэдэж байгаа байх. Б, Бжан нар сумын Засаг даргатай уулзаж гарч ирээд надтай уулзаад “намайг сумын аварга малчнаар тодруулсанд баярлалаа гэж Ат нэг хонь өгсөн, чамд нэг шил архи өгье” гэж хэлсэн. М.Б нь тухайн өдөр архи уугаад машин мөргөсөн асуудал гарсан. Маргааш нь надад ирж тийм асуудал гарсан байна, цагдаад хэлээд өгөөч гэхээр нь цагдаад очсон. Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж торгуулсан асуудал болсон. Тэрнээс хойш Бжан, Б нарыг хараагүй. Ат алаг улаан зүсмийн хонь өгсөн гэж байна. Энэ нь таарахгүй байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

5. Шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ: “...миний бие Б аймгийн А сумын Засаг даргаар 2020 оноос эхэлж томилогдон ажиллаж байгаа. Төрд 20 жил ажиллА. Өөрийнхөө ажлаа нэр төртэй гүйцэтгэж, ажлаа шударгаар явуулж байдаг. Шашны сургуульд сурсан тул авлига, шан харамжтай авА холбоотой хатуу байр суурьтай байдаг. Бтай хамт сүмд мөргөж явсан. Намайг худал гүтгэж байгаад гайхаж байна. 2021 оны 12 дугаар сард тэр малчид ирсэн. Багийн Засаг дарга байсан Р.Ныг дуудаж малчдын отортой холбоотой асуудлыг шийдээрэй гэж хэлсэн. Р.Н мартсан байж магадгүй. Нэг өдөр манай өрөөнд Б орж ирээд малыг отороос Р.Н хөөгөөд байна гэж хэлсэн. 1 дэх өдөр болгон шуурхай хурал хийдэг байсан. Тухайн үед цагдаагийн ажилтан, малын эмч, Р.Н нарыг хууль журмын дагуу отрын асуудлыг шийдвэрлээрэй гэж хэлсэн. Эдгээр хүмүүс очиж хуульд заА шаардлагыг тавьсан байна. 1 дэх өдрийн шуурхай болгонд шүлхий өвчин гарсан талаар танилцуулж байсан. Тухайн үеийн тэмдэглэлүүд байгаа байх. Өвчин гарсан талаарх мэдээллийг цацаж байсан.

2021 оны 12 дугаар сарын сүүлээр 2022 оны 01 дүгээр сарын эхэнд тус аймгийн А сумаас шүлхий өвчин гарсан. Шуурхай арга хэмжээ авах тал дээр ажиллА. Шүлхий өвчнөөс сэргийлэх шуурхай арга хэмжээ авч, хорио цээрийн дэглэм тогтоож байсан. Энэ талаар бүгд мэдэж байгаа. Шүлхий өвчин яаж гарсан талаарх мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тухайн үед тус аймгийн Ц сумаас отороор мал орж ирсэн, оторын замд байгаа багаас гарсан. Оторлож байгаа хүмүүстэй уулзахаар очсон боловч нүүгээд явсан байсан. Хэн гэдгийг нь санахгүй байгаа ч утсаар ярихдаа бид явсан гэж хэлсэн. Р.Н нараас тодруулж асуухад малын гарал үүслийн гэрчилгээ, малын эмчийн бичиг, аймгийн Хөдөө аж ахуйн газарт бүртгүүлээгүй болохыг мэдсэн. Сумын Засаг даргад мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байсан боловч зөвшөөрөл аваагүй. Тус аймгийн Ц сумын Засаг дарга Т.А надтай ярихдаа отроос хөөж байгаа талаар хэлсэн. Бид нарын зүгээс оторлохыг зөвшөөрсөн талаарх баримт гаргаж өгөөгүй. Манайд өвөлжөө сайн байгаагүй. Урьд нь цусны халдварт өвчин гарч мал эмнэлгийн эмч Жандос манай ажилтан Аи, Аязбек нартай хамт очиж ажиллаж байсан. Тус аймгийн Ц сумаас орж ирсэн малыг очиж хараагүй. Мөнгө шаардаж байгаагүй. Засаг даргын үүргийн дагуу ажлаа хийж, төрийн албан  хаагч нарыг явуулж байсан. Хохирогч нарыг харж байгаагүй. Бжан нь намайг мал асуусан гэж гүтгэж байгаа. Б нар надад ирж танд баярлА талархсанаа илэрхийлье гэж хэлснээр тухайн хонийг авсан болохоос биш, цаанаа нь юу болсныг сонсож байгаагүй. Тухайн хонь надад байгаа тул Б та хонио буцааж аваарай. Алаг зүсмийн улаан хонь гэж байгаа. Тухайн үед би тэрийг анзаарч хараагүй. Т.А гишүүнтэй холбоотой таашаа мэдээлэл байгаа. Аймгийн Засаг дарга Д.Б, орлогч С.Х, жолооч Е нар манайд ажлын чиглэлээр очиж цаашлаад Б сум руу явсан. Эдгээр хүмүүс гэрчилнэ. Мөнгө өгсөн гэж гүтгэж байгаа. Шүлхий өвчин, цусны өвчин гарсантай холбоотой  ачаалалтай ажиллаж байсан. Хонийг бэлгэнд өгсөн ба үүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаа. Бжан, Аи нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргА. Миний эрх зөрчигдөөд байгаа тул гэрч нарыг оролцуулж өгөхийг хүсэж байна. Алаг хонь өгсөн гэж байгаа хонины өнгө зүс зөрж байгаа. Шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хясан богдуулсан гэж байгаа. Би ямар нэгэн байдлаар хясан богдуулсан үйлдэл хийгээгүй. Засгийн газрын 43 дугаартай тогтоол, хуульд заА заА шаардлагыг тавьж очсон хүмүүсийг гүтгэж байгаа. Тухайн үед цагдаагийн ажилтан А очсон. А ирсэн гэхээр Засаг дарга А намайг очсон гэж андуурч байгаа болов уу гэж бодож байгаа. Бы гэрчээр оролцуулахыг хүссэн хүмүүсийг гэрчээр асуусан ба А, Х, Бжан, Аи нараас гэрчийн мэдүүлэг аваагүй. Хууль сануулж гэрчийн мэдүүлэг авах тул үнэн зөвөөр мэдүүлэг өгөх байх. Тухайн хүмүүстэй ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй” гэв.

6. Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: яллагдагч М.Баас яллагдагч Р.Нт 2 тооны эр хонийг хүргэж өгсөн гэх яллагдагч М.Бы эзэмшлийн 0000000 улсын дугаартай “Hyundai accent” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 07-13 дахь тал/, хохирогч М.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал/, гэрч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26-26 дахь тал/, гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/, шинжээч “А” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0000000000 дугаартай үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 49-53 дахь тал/, Б аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/34 дугаартай, “Ш.Аийг А сумын Засаг даргаар томилох тухай”  захирамж, 2021 онд хийж гүйцэтгэх ажлын холбогдох баримтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 61-69 дэх тал/, Б аймгийн А сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай, “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/, иргэн М.Бы гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 101-103 дахь тал/, гэрч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/, гэрч М.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал/, гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/, гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал/, гэрч Е.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал/, гэрч К.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/, гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/, Б аймгийн Ц сумын иргэн М.Өийн 2020, 2021, 2022 онуудын мал тооллогын баримтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 124-133 дахь тал/, гэрч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 158-159 дэх тал/, яллагдагч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 222-223 дахь тал/, яллагдагч Х.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 232-233 дахь тал/, яллагдагч М.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 242 дахь тал/, яллагдагч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 09-10 дахь тал/, яллагдагч Р.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрч Т.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 64 дэх тал/, иргэн С.Бжаны бичсэн баримт /2 дахь хавтаст хэргийн 133 дахь тал/, иргэн Х.Аийн бичсэн баримт /2 дахь хавтаст хэргийн 134 дэх тал/, шинжээч “А” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05/132 дугаартай албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 156 дахь тал/, шинжээч “Х” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 068 дугаартай албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 157 дахь тал/, шинжээч “Х” ХХК-ны 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 066 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 164-178 дахь тал/, гэрч Д.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 183 дахь тал/, яллагдагч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед гаргА хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 06/8439 дугаартай албан бичиг, хариу мэдэгдэх хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа, шинжээчийн дүгнэлтийн хуулбарууд, мөрдөгчийн тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 208-240 дэх тал/, шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчид, иргэдийн төлөөлөгч нараас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргА дүгнэлт.

7. Улсын яллагчаас гаргА дүгнэлтэд “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримт буюу шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс ямар нөхцөл байдал тогтоогдсон юм бэ гэхээр Б аймгийн Ц сумын иргэд тодруулбал шүүгдэгч М.Ө, Х.Ш нар нь тухайн сумандаа тухайн хугацаанд өвөлжихөд өвөлжилтийн байдал хүндрэлтэй байсан тул А сум буюу өөрийн хадам аавыгаа бараадаж, А сумын 1 дүгээр багт отор нүүдэл хийж ирсэн. Ингэж ирэхдээ холбогдох хууль журмыг зөрчсөн. Сумын Засаг даргад мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байсан боловч шууд өөрсдөө нүүж ирсэн. Нүүж ирсэн тодорхой цаг хугацааны дараа тус сум буюу багийн иргэд мэдсэн тул багийн Засаг даргад энэ асуудлыг хэлсэн байдаг. Үүний дагуу тус багийн Засаг дарга болох Р.Н нь оторлож байгаа хүмүүстэй уулзсан. Ингэж уулзахдаа тус сумын цагдаа, эрүүл мэндийн мал эмнэлгийн холбогдох ажилтан нартай хамт очиж уулзсан. Үүнийгээ шүүгдэгч Р.Н өөрөө ч, бусад шүүгдэгч нар ч бас хэлдэг. Ингэж уулзсаны дараа тэдэнд та нар зөвшөөрөлгүй оторлосон байна. Та нар нүүцгээ гэх шаардлагыг шүүгдэгч М.Өийн аавд нь тавьсан. Тухайн үед шүүгдэгч М.Ө, Х.Ш нар байгаагүй. Улмаар буцаж өөрийн сумын иргэн буюу шүүгдэгч М.Бтай ирж уулзаж энэ асуудлыг тавьж, тухайн хүмүүсийг нүүлгэх шаардлагыг мөн адил түүнд тавьсан байдаг. Ингэж шаардлага тавихдаа ямар шаардлага тавьсан бэ гэвэл “наад хүмүүсээ нүүлгэ, эсхүл нүүхгүй байх юм бол бид нарт хонь өг. Надад 2 эр хонь, сумын Засаг даргад 1 эр хонь өг гэх шаардлагыг тавьсан. Энэ шаардлага өөрөө зүй бус шаардлага юм. Шүүгдэгч нарт нүү гэх шаардлага нь зөв боловч эргүүлээд өөрийнхөө Засаг даргынхаа албан үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох, авлига авах, эд хөрөнгөтэй болгох зорилгоор нэг бол мал өгөх эсхүл нүү гэх шаардлагыг тавьсан байдаг. Энэ тавьсан шаардлагыг шүүгдэгч М.Б нь эргүүлээд өөрийн худ болон хүргэн бусад хүмүүст сумын Засаг дарга болон багийн Засаг дарга нар нь ийм асуудлыг тавьж байна. Одоо яах вэ гэж хоорондоо ярилцсан. Улмаар тухайн иргэд бид нар буцаж нүүх юм бол эрсдэлтэй. Энэ байтугай малаа алдана гээд ойрхон сум буюу Б нуур сум руу нүүх үү гэх асуудлыг хоорондоо ярилцсаны эцэст шийдэлд хүрсэн байна. Угаасаа буцаж нүүсэн ч гэсэн үхэх мал үхнэ. Тэгснээс зүгээр эндээ 2 сар хүртэл малыг нь өгөөд оторлож байгаад цаг агаарын нөхцөл байдал гайгүй болсон бол буцаад нүүх гэдэг шийдэлд хүрсэн.

Улмаар шүүгдэгч М.Баар дамжуулж тухайн 3 хонийг бүгдийг өгсөн. Шүүгдэгч М.Б нь тухайн өгсөн 3 хониныхоо 2-ийг нь шүүгдэгч Р.Нын хэлсний дагуу 2 хонийг өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслээр шүүгдэгч Р.Нт хүргэж өгсөн. 1 хонийг шүүгдэгч Ш.Аийн өгсөн үүргийн дагуу тухайн сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг ажилтан Аи нь ирж авсан байдаг юм. Тухайн малыг ирж авсан талаараа Аи өөрөө, мөн үүнийг харсан ойр дотнын хүмүүс ч гэсэн сумын Засаг даргын тамгын газрын манаач ирж мал авсан гэдэг талаар Ш.А мал авхуулсан талаараа хэлдэг. Дээрээс нь нүү гэдэг шаардлагыг тавьсан талаар М.Б болон шүүгдэгч нарын ойр дотнын хүмүүс, хамт амьдардаг хүмүүс, ах дүү нар нь бүгдээрээ сонсож мэдсэн байсан. Энэ хүмүүс ч гэсэн мөн адил мэдүүлэг өгсөн бөгөөд тэр нь бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг. Ингээд улмаар тухайн 3 хонийг аваад тогтоосон хугацаандаа буюу 02 дугаар сар хүртэл тухайн сумд оторлож байгаад, буцаж цаг агаарын нөхцөл байдал гайгүй болсны дараа буцаад өөрсдийн сум руугаа нүүж явсан асуудал болдог. Ингээд энэ нөхцөл байдал дуусдаг.

Гэтэл мэдээ, мэдээллийн шугамаар мэдээжийн хэрэг иргэн хүн өөрийнхөө үүргийн дагуу Б аймгийн Цагдаагийн газарт мэдээлэл өгдөг. Сумын Засаг дарга болон багийн Засаг дарга нь отроор ирсэн иргэдийг дарамталж мал авсан, авлига авсан асуудлыг шалгаж өгнө үү гэх мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, улмаар харьяаллын дагуу энэ асуудал нь Авлигатай тэмцэх газарт шилжсэн байдаг. Ингээд мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийнхөө хийсэн үйлдлийг далдлах зорилгоор, тодруулбал шүүгдэгч Ш.А нь удаа дараа шүүгдэгч М.Бд нөлөөлөх гэж оролдсон байдаг. Энэ асуудал нь гэрчээр мэдүүлэг өгөх, шүүхийн шатанд ч гэсэн яригдсан нөхцөл байдал тогтоогддог. Хэрэв үнэхээр шагнал авахад ч уг малыг шагнал өгсний хариуд авсан юм бол заавал үүнийг тэгж нөлөөл гэж оролдох ямар шаардлага байсан юм. Мөн шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, шүүхийн шатанд ч мэдүүлэг өгөхдөө тогтвортой мэдүүлэг өгдөг. Тодруулбал 2 хонь, 1 хонь гэж энэ хэрэгт наймаалцсан. Энэ шаардлагыг тавьсан. Уг шаардлагын дагуу бид нар хонийг өгсөн. Тэгэхээс биш, би тэр шагнал авсан, сайн малчин болсныхоо хариуд тэр малыг өгөөгүй. Отроор ирсэн хүмүүсээс энэ малыг авсан. Тухайн малыг зуучилж өгсөн гэдэг асуудлыг түрүүн шүүгдэгч нарын өмгөөлөгч нар асуухад ч асуусан. Улсын яллагч миний бие асуухад ч хариулсан. “Би М.Ө, Х.Ш нараас авсан малыг шүүгдэгч Ш.А, Р.Н нарт өгсөн. Харин Ш.Ат өгсөн мал маань өнгө зүс нь өөрчлөгдсөн шалтгаан нь юу вэ гэхээр тухайн мал хотондоо уячихсан байсан боловч өглөө алга болчихсон байсан. Тэгэхээр би аргагүйн эрхэнд өөрийнхөө малаас яг тийм дайны эр хонийг би Ш.Ат өгсөн” гэх асуудлыг ярьсан. Өөрөөр хэлбэл тухайн авлигын эд зүйл болох малын өнгө зүс өөрчлөгдсөн шалтгааныг шүүгдэгч маань өөрөө сайн тодруулж нэг нэгэнгүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн байгаа.

Дээрх нөхцөл байдалд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх юм бол шүүгдэгч М.Б, М.Ө, Х.Ш нарын хувьд хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заА гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тул шүүгдэгч М.Б, М.Ө, Х.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заА гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна.

Харин шүүгдэгч Ш.А, Р.Н нарын хувьд ямар тогтоогдсон нөхцөл байдал үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх юм бол шүүгдэгч Ш.Аийн хувьд 1 хонь авснаа хүлээн зөвшөөрдөг. Харин шүүгдэгч Р.Нын хувьд би ерөөсөө огт хонь аваагүй гэдгээ өнөөдөр ч гэсэн мэдүүлж байгаа боловч түүнд хонь өгсөн асуудал нь бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.А, Р.Н нар нь сумын болон багийн Засаг даргын албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор тухайн хонийг авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заА хахууль авах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Энэ гэмт хэргийн хувьд хясан боогдуулах аргаар бусдаас авлига авсан гэж үзэж байгаа. Яагаад хясан боогдуулсан гэж үзэж байгаа юм бэ гэхээр тухайн шүүгдэгч нар авлига өгөхгүй байвал өөрсдөд нь эрсдэл учрахаар байсан. Өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд энэ хүмүүсийг хүргээд байгаа зүйл нь юу байсан бэ гэхээр зүгээр шаардлага тавих ёстой байсан. Өөртөө оногдсон албан үүргийнхээ хувьд та нар зөвшөөрөлгүйгээр оторлосон байна.  Нэг бол зөвшөөрлийнхөө бичлэгийг авч ир, эсхүл буцаад яв гэх асуудлыг зүгээр албан үүргийнхээ хувьд шаардлага тавих үүрэгтэй байсан боловч тэдний хувьд албан үүргээ өөрийнхөө хувийн байдалд буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ашиглаж байгаа юм. Яаж ашиглА бэ гэхээр та нар нүү, нүүхгүй бол бидэнд хонь өг гэх асуудлыг тавьсан. Тэгээд аргагүйн эрхэнд энэ асуудлын хүрээнд шүүгдэгч нар нь тухайн хоёр шүүгдэгч буюу Ш.А, Р.Н нарт хясан боогдуулж, аргагүй нөхцөл байдалд хүрсэн тул тухайн хонийг өгснөөр авлига өгөх гэмт хэргийг эдгээр хүмүүс хясан боогдуулах аргаар үйлдсэн байна гэх нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ш.А, Р.Н нарын хувьд дээрх гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заА гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд дээрх зүйл, заалтад заА гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулсан дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулж хохирол төлбөрийн асуудал яригдана. Энд мэдээжийн хэрэг авлига өгсөн, авсан гэх асуудлын хувьд хохирогч нь угаасаа төр байгаа. Энэ авлигын зүйл нь өөрөө 900,000 төгрөгийн үнэ бүхий 3 хонь байгаа. Иймээс үүнийг хохирол, төлбөр гэж үзэхээсээ илүүтэйгээр хөрөнгө, орлогыг нь хураах албадлагын арга хэмжээ гэж улсын яллагч зүгээс харж байгаа” гэв.

8.Шүүгдэгч Х.Ш, М.Ө, М.Б нарын өмгөөлөгчөөс гаргА дүгнэлтэд “...Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заА нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байгаа. М.Ө, Х.Ш, М.Б нар нь бүгд малчин хүмүүс байгаа. М.Ө, Х.Ш хоёрын хувьд Б аймгийн Ц сумын 01 дүгээр багийн малчид байгаа. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Ц сумаас оторлохоор малаа туугаад Б аймгийн А сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт орж ирсэн байна. Ингэхдээ ямар нэгэн байгууллагад мэдэгдээггүй. Мөн ямар нэгэн зөвшөөрөлгүй холбогдох албан тушаалд мэдэгдэлгүйгээр малаа түүж ирсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. А суманд ирсэн нь шүүгдэгч М.Өийн хадам аав М.Б нь А сумын 01 дүгээр багт оршин суудаг. Тухайн Ц сумаас А суманд оторлох өвөл буюу 2022 оны өвөл нэлээд хатуу өвөл болсон. Тиймээс тус сумын олон малчин өрх бусад сум, аймаг руу оторлохоор нүүсэн үйл баримт тогтоогддог. Тэгээд А сумын 01 дүгээр багийн “С” гэх зуслангийн газарт мал сүргээ тууж очиж, зуслангийн чулуун хашаанд отрын гэрээр өвөлжиж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус сумын тухайн үеийн Засаг дарга Ш.А, тус сумын 1 дүгээр багийн Засаг дарга Р.Н нар олон тооны малыг тэнд өвөлжихийг бид зөвшөөрөхгүй, мал сүргээ буцаагаад туугаад яв. Эсхүл бид нарт шан харамж, хахууль өгөх шаардлагатай гэсэн. Энэ мөнгө болон хонь өгөх шаардлагыг удаа дараа тавьж байсан гэдгийг шүүгдэгч М.Б мэдүүлдэг. Ийнхүү хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогддог. Тухайн үед шүүгдэгч М.Ө 1 хонь, шүүгдэгч Х.Ш 2 хонийг өөрсдийнхөө хонин сүргээсээ тэмдэглэж байгаад барьж авч, М гэх хүнд даалгаж, 3 хонийг М.Бд өгөөрэй. Тэгээд цаашаагаа дамжуулж өөр хүнд өгөх ёстой гэдгийг хэлсэн байдаг. Тэгээд 3 хонийг М.Б нь өвөлжөөндөө авч ирээд хашаандаа тавьсны дараа 2 хонийг шүүгдэгч Р.Нын гэрт хүргэж өгсөн. Үлдсэн 1 хонь нь хашаанаасаа алдагдаж тэр чигээрээ олдоггүй гэж мэдээлдэг. Дараа нь сумын Засаг дарга Ш.Ат хонь өгөхдөө алдагдсан хонины оронд нь улаан алаг хонийг өгсөн гэж мэдүүлдэг. Шүүгдэгч М.Б, М.Ө, Х.Ш нарын Авлигатай тэмцэх газрын мөрдөгч комиссарт гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой. Өөр хоорондоо ямар нэгэн зөрүүгүй байдаг. Миний үйлчлүүлэгч нар нь А сумын Засаг дарга болон багийн Засаг даргыг гүтгэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Өнөөдөр миний шүүгдэгч нарыг шүүгдэгч Ш.А, Р.Н нарыг гүтгэж байгаа гэх зүйл яригдаж байна. Харин миний үйлчлүүлэгч нар болсон үйл явдлын бүрэн бодит байдлаар бүрэн мэдүүлсэн байдаг. Тэр талаар авагдсан хэд хэдэн удаагийн мэдүүлгүүд байгаа. Уг мэдүүлгүүдийг нотлох гэрч нарын мэдүүлгүүд бас хавтаст хэрэгт авагдсан. Шүүгдэгч Ш.Аийн хувьд М.Баас авсан 1 тооны хонийг хахуулиар аваагүй. Бэлгийн журмаар авсан. М.Быг сумын аварга малчнаар тодруулж байсан. Тэр үед танд шагналд нь 1 тооны хонь өгье гэж амлаж байсан. Тэр хонийг авч ирж өгсөн гэж тайлбарладаг. Тухайн үед Б аймгийн Ц сумын Засаг даргаар ажиллаж байсан Аы гэрчийн мэдүүлэг байдаг. Тэрээр мэдүүлэгтээ тухайн үед 2022 оны хавар хүртэл маш хүндрэлтэй байсан. Тэгээд А сумын “С” 1 дүгээр багт М.Ө, Х.Ш нар нь мал оторлуулахаар нүүж очсон. Гэтэл тус сумын Засаг дарга болон багийн Засаг дарга нь хөөгөөд байна. Та Засаг даргатай нь яриад хэлээд өгөөч, бид буцаж нүүвэл мал хорогдох гэж байна. Мөн манай сумын олон хүн энд малтайгаа байна” гэж мэдүүлсэн. Тэгэхээр нь А нь А сумын Засаг Ш.Атэй ажлын шугамаар ярьж, манай сум өвсний гарц муу, асуудал ихтэй байна. Манай сумаас очсон малчдыг оторлуулж өгөөч, ядаж 3 дугаар сар хүртэл байлгаж өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь манай сумын малчид эсэргүүцэж байна гэж хариу өгсөн гэдэг. Эцэст нь хэлэхэд миний үйлчлүүлэгч нарын хувьд ямар нэгэн байдлаар гэм буруугийн талаар маргахгүй.” гэв.

9. Шүүгдэгч Ш.А, Р.Н нарын өмгөөлөгчөөс гаргА дүгнэлтэд “...шүүгдэгч Ш.А, Р.Н нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт нь хууль тогтоомжид нийцээгүй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч нарын үйлдэл холбогдол гэмт хэргийн шинжгүй учраас эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас оролцох болно. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А, Р.Н нар шүүгдэгч М.Баар дамжуулан шүүгдэгч М.Ө, Х.Ш нараас 3  тооны эр хонийг хахуульд авсан үйлдэл холбогдол хөтөлбөргүй нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч М.Баар дамжуулан М.Ө, Х.Ш нараас хахуульд 3 тооны хонь авсан гэх боловч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шүүгдэгч М.Ө, Х.Ш нар шүүгдэгч М.Баар дамжуулан хахуульд 3 тооны хонийг өгч байсан 2021 оны 12 дугаар сарын дундуур тухайн отрын бүс нутагт буюу оторлож байсан газарт байгаагүй гэдгийг түрүүн нотолж хэлсэн. Тухайн 3 хонийг шүүгдэгч М.Ө, Х.Ш болон М.Бы мэдүүлж байгаагаар М гэх оторт байсан хүн М.Бд барьж өгсөн. Шүүгдэгч М.Б нь тухайн 3 хонийг өөрийнхөө хувийн тээврийн хэрэгслээр очиж авсан үйл баримт нотлогдон тогтоогддог. Тиймээс шүүгдэгчээр татагдаж, өнөөдөр шүүгдэгчийн ширээнд сууж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ө, Х.Ш нар нь энэ хэрэгт ямар нэгэн холбогдолгүй. Өөрөөр хэлбэл  хахууль өгсөн этгээд биш болох нь нотлогдсон. М.Ө, Х.Ш нараас хахууль өгөөгүй гээд мэдүүлж байгаа учраас энэ өнөөдөр М.Ө, Х.Ш нараас хахууль авсан үйлдлээрээ өнөөдөр шүүгдэгч Ш.А, Р.Н нарыг гэм буруутайд тооцох боломж байхгүй гэдгийг дурдаж байна.

Мөн шүүгдэгч Ш.А, Р.Н нарыг хясан боогдуулах аргаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт заА гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэтэл аль нэг шүүгдэгчийг хясан боогдуулсан үйлдэл холбогдол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй. Хэнийг хясан боогдуулсан юм бэ. Шүүгдэгч М.Ө, Х.Ш нар огт энэ хоёр шүүгдэгчийг харж байгаагүй. Мөн тэд шүүгдэгч нартай уулзаж, нүүх, оторлох талаар бид нарт шаардлага тавьж байгаагүй. Тэр байтугай буцаж нүүх хүртлээ хараагүй гэж байгаа. Тийм байхад нүүр хараагүй хүнийг хэдийд хясан боогдуулдаг байна. Ингэж хилсээр хүнийг гүтгэх гэж яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэхээр байна. Мөн шүүгдэгч М.Быг хясан боогдуулсан гэж үзэх боломж байна уу. Тэрээр тус суманд оторлох гэж нүүгээд ирсэн хүн биш, тус сумын уугуул ирсэн. Тэнд өөрөө бэлчээр, өвөлжөө, малтай хүн байгаа. Тиймээс отроор ирсэн гэж М.Быг хясан боогдуулсан гэж үзэх боломж байхгүй. Мөн М.Баар дамжуулан хахууль өгөхийг шаардсан үйлдэл холбогдол нотлогдон тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Р.Н шүүгдэгч М.Бд очиж ямар шаардлага тавьсан гэдгийг нотолж чадахгүй байна. Шүүгдэгч М.Б нь мэдүүлэгтээ Ш.А манайд гурав, дөрвөн удаа ирээд хонь өг гэж шаардаж байсан гээд мэдүүлдэг боловч бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр бусдыг гэм буруутайд тооцох боломж байхгүй. Энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдсон байх шаардлагатай. Мөн шүүгдэгч Р.Нт 2 хонь өгсөн гэж байгаа. Гэхдээ Р.Нт 2 хонь өгсөн гээд шүүгдэгч М.Б мэдүүлдэг болохоос биш, тэр нь бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Нөхцөл байдлыг хараад байхад М.Б нь өөрийнхөө худ ургийн хүмүүс болох Маас 3 хонь авчихаад дараа нь асуудал өөрөөр эргэж, хуулийн байгууллага шалгаж эхлэхээр хазайлгаж, миний үйлчлүүлэгч нарт өгсөн гээд мэдүүлээд байгаа. Түүнээс биш мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Б нь Ш.Ат хахуульд авсан 3 хонины 1-ийг нь өгсөн гэж тогтвортой мэдүүлж ирсэн. Гэтэл өнөөдөр хахуулийн 3 хонины 1 хонь нь биш, өөрийнхөө амины алаг хонийг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Ингэж шүүгдэгч М.Б нь худал мэдүүлэг өгсөн гэдэг нь нотлогдож байна. Өнөөдөр шүүгдэгч М.Б нь шүүгдэгч Ш.Ат хахуульд авсан хонийг өгөөгүй. Өөрийнхөө амины хувийн хонийг өгсний төлөө шүүгдэгч Ш.Аийг шүүгдэгч М.Ө, Х.Ш нарын өгсөн хахуулийг авсан гэж шийтгэж болохгүй. Яагаад гэвэл шүүгдэгч М.Б нь би шүүгдэгч М.Ө, Х.Ш нарын хонийг өгөөгүй. Би өөрийнхөө хонийг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өөрийнхөө хонийг өгсөн асуудал нь шүүгдэгч Ш.Аийн мэдүүлж байгаачлан бэлэг болгож өгсөн хонь болох гэж байна. Мөн шүүгдэгч М.Б нь тэр жилдээ аварга болсон өргөмжлөл нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч М.Быг цорын ганц үнэнч хүнээр тодруулж, түүнийг мэдүүлгийг иш үндэс болгочихоод өнөөдөр бусад хүмүүсийн мэдүүлгийг яагаад нотлох баримтыг үгүйсгэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заА бусад байдал/ гэж заА. Дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгээс харахад М  нь хонийг 2021 оны 12 дугаар сард өгсөн гээд шүүгдэгч М.Ө, Х.Ш нар нь мэдүүлсэн. Яллах дүгнэлтээр 2022 оны 01 дүгээр сард үйлдэгдсэн гэж дурдагдсан. Шүүгдэгч М.Бы мэдүүлгээр 2 хонийг 2022 оны 12 дугаар сард Р.Нт өгсөн. 2022 оны 04 дүгээр сард Ш.Ат өгсөн гээд явж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заА гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаагийн шинж юм. Тэгээд гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдэг асуудал нь нотлогдохгүй байна. Гэмт хэргийг М.Ө, Х.Ш нар үйлдэж, хахууль өгсөн гээд өнөөдөр яллах дүгнэлт үйлдэж аваад ирэхэд тэд байхгүй, тухайн үед Ц суманд байсан. Зөвхөн М гэх хүн 3 хонийг шүүгдэгч М.Бд барьж өгснөөр өнөөдөр М.Ө, Х.Ш нарыг хахууль өгснөөрөө татаж ирээд ингээд шүүгдэгчийн ширээнд суулгачихаад байж байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрччихөөд байна. Цаана нь гэмт хэрэг үйлдсэн этгээд байвал үлдэж хоцроод, гэм буруугүй хүнийг шүүгдэгчийн ширээнд суулгачихаж байна. Өөрөөр хэлбэл хахуулийг ямар зорилгоор, ямар сэдэлтээр өгсөн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар болон өнөөдрийн шүүгдэгч М.Ө, Х.Ш нарын мэдүүлгээр бид нарыг хэн нэгэн этгээд тууж хөөсөн асуудал байхгүй. 11 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн. 02 дугаар сарын дундуур бидний өөрсдийн мал төллөх болоод нутаг руугаа өөрсдөө сайн дураараа явсан. Тиймээс тэнд хахууль өгөх шаардлага байсан юм уу. Хэн ч тэднийг хөөж, туугаагүй, хясан боогдуулсан үйлдэл гараагүй. Шүүгдэгч Ш.А, Р.Н нарт 3 хонийг шүүгдэгч М.Ө, Х.Ш нараас авч хахуулиар өгсөн үйлдэл нотлогдон тогтоогдохгүй байна. Зөвхөн шүүгдэгч М.Бы мэдүүлгээр гэм буруутайд тооцох боломж байхгүй. М.Б нь энэ хэрэгт өөрөө шүүгдэгчээр оролцож байгаа. Мөн энэ асуудал нь бусад хөдлөнгийн бусад нотлох баримт, өөр бусад гэрч байхгүй. Яагаад М.Бд мал өгч байхад бусад хүмүүс хардаггүй юм. Зөвхөн өөрийнхөө эхнэрийг л гэрчээр авч ирээд манай эхнэр байсан гээд байгаа. Р.Нын эхнэр нь байсан гэж байгаа. Тэгвэл яагаад мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Нын эхнэр Аг асуугаагүй юм бэ. Түүнийг гэрчээр асууж, тогтоох хэрэгтэй шүү дээ. Иймд хавтаст хэрэгт цугларсан бүх нотлох баримтаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох боломж байхгүй байна. Өөрөөр хэлбэл хахууль өгсөн этгээд ч тогтоогдоогүй хахууль авсан этгээдүүдийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч Ш.А, Р.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хясан боогдуулсан гэж яллаж байгаа. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заА нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заА нийтийн албан тушаалтан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд буюу хэрэгжүүлэхгүй байхын хариуд гээд яллах дүгнэлт үйлдэж байгаа. Тэгэхээр шүүгдэгч Ш.А, Р.Н нар нь ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй гээд хэлж байгаа. Эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан гэдгийг ялган салгаж яллах дүгнэлтэд тусгаагүй байна. Хясан боогдуулсан үйлдэл холбогдол нотлогдон тогтоогдоогүй. Уулзаж, учирч байгаагүй, нүүр царайг нь харж байгаагүй хүнийг яаж хясан боогдуулдаг юм бэ. Шүүгдэгч М.Бы манай гэрт гурван удаа Ш.А ирсэн түүнд шаардлага тавьсан асуудал бол шүүгдэгч Х.Ш, М.Ө нарыг хясан боогдуулсан асуудал болох уу.

Шүүгдэгч М.Б нь тухайн асуудалд ямар ч холбогдолгүй хүн байгаа. Түүнийг хөөж, туугаагүй. Мөн хясан боогдуулах байдлаар сумын удирдлагын зүгээс мэдэгдэх хуудас юм уу, албан даалгавар, шаардлага хүргүүлж байгаагүй байна. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

10. Шүүгдэгч Ш.Аийн өмгөөлөгчөөс гаргА дүгнэлтэд “...Гэмт хэргийн шинжийн талаар Х.З өмгөөлөгч бас хэлчихлээ. Тайлбар, мэдүүлгээс харвал 3 хонины факт бол байгаа. Тухайн 3 хонийг шүүгдэгч М.Ө, Х.Ш нар нь шүүгдэгч М.Бд өгсөн. Гэхдээ тухайн хонь цаашаа яаж алга болсныг хэн ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгч М.Б болчихоод байгаа. Тэгээд М.Бы мэдүүлгээр энэ хэргийг хөтлөөд оруулаад ирсэн. 3 хонины 2 хонийг нь өгчихсөн гэж байгаа боловч Ш.Ат өгч байгаа 1 хонь нь 04 дүгээр сард магадгүй тухайн 1 хонь нь 200 гаруй хонь дотроос ганцхан хонь үсрээд л алга болчихсон юм байна. Тухайн алга болсон хониныхоо оронд өөрийнхөө хонийг л өгсөн юм байна. Шүүгдэгч Ө, Ш, Б нарын гэм буруугаа хүлээгээд яваад байгаа нь үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг доордуулаад өмгөөлөөд байна уу гэж бодож байна. Эдгээр хүмүүс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон байгаа. Магадгүй М.Б нь энэ хүмүүсийн нэрийг бариад урьдын танилынхаа хүрээг ашиглаж, залилан хийснийг үгүйсгэхгүй. Тухайн бодит хонийг нь өгсөн юм бол яагаад өөрийнхөө хувийн хониноос хонь өгөөд байгаа юм бэ. Шүүгдэгч М.Ө, Х.Ш нар нь анхнаасаа энэ талаараа гомдол гаргаад явсан бол магадгүй залилангийн шинжтэй гэмт хэрэг байсан бол эдгээр бүгд хэрэгсэхгүй болж, цагаатгагдах байсан. Ганц М.Б гэх хүн л үлдэх байсан гэж харагдаж байна.

Шүүгдэгч Ш.А, Р.Н нарын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл, Авлигын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заА нийтийн албан тушаалтан мөн юм. Энэ талаар маргаагүй. Яллах дүгнэлтээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор гэж орж ирж байгаа. Энэхүү үйлдэл маань 2021 онд явагдсан. Улсын яллагчийн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор гэж яллах дүгнэлт үйлдэж авч ирж байгаа томьёолол нь хэрэглэгдэхгүй. Хамгийн гол хүндрүүлж байгаа нөхцөл нь хясан боогдуулах хэлбэрээр оруулж ирж байгаа нь юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлгийн хамгийн хүндрүүлэх гол дөрвөн хэлбэр нь улс төрд нөлөө бүхий албан тушаалтан, их хэмжээний буюу 100 сая төгрөгөөс дээш хохирол учирсан байвал, зохион байгуулалттай бүлэг, хясан боогдуулах гэсэн хэлбэрүүд байгаа. Үүнээс эхний 3 хэлбэр нь Ш.А, Р.Н нарт байхгүй. Тэднийг хясан богдуулах хэлбэрээр оруулж ирж байгаа. Хясан боогдуулах хэлбэрийг улсын яллагч буруу тайлбарлаж байна.

Отор хийхээр ирсэн хүмүүс маань Засгийн газрын 2019 онд гарсан 43 тоот тогтоол буюу Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3 дахь заалтад заА шаардлагыг заавал хангаж байж хоёр талын Засаг дарга гэрээ байгуулж, тэд А суманд ирэх ёстой. Уг шаардлагыг зөрчсөн бол сумын удирдлага үүнийг хөөж болно. Төрийн албаны тухай хууль болон Мал, амьтны эрүүл мэндийн хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд тодорхой заагаад өгсөн байна. Тиймээс отроор ирэхэд нь хөөж байгаа нь зөв. Гэтэл үүнийг хясан боогдуулах гэж тайлбарлаж байгаа. Хууль зөрчсөн үйлдлийг хийчихсэн. Өөрөөр хэлбэл Ц сумаас гарахдаа малын эмчээс малынхаа гарал үүслийн бичгийг аваад аймгийн Мал аж ахуйн газарт бүртгүүлээд А суманд ирээд, Засаг даргаас зөвшөөрөл авч хоёр сумын Засаг дарга гэрээ байгуулсан бол хүчин төгөлдөр болох юм байна. Уг гэрээнд Төрийн албаны тухай хууль болон журамд зааснаар хоёр сумын Засаг дарга нь отроор ирж байгаа малчдыг хэн гэдэг хүн, хэдэн тооны мал, ямар нэртэй газар, ямар хугацаагаар гэх 4 хэлбэрийг заавал заана гэсэн байгаа. Энэ шаардлагыг хангаагүй байж ирж байгаа малыг энэ хүн яахаараа хясан богдуулсан болдог юм. Харин дээрх үйлдлээ хийгээд хуулийн хүрээнд отроор ирээд, үүнийг нь Ш.А хөөж байгаа бол хясан боогдуулсан үйлдэл болж байгаа. Тэгэхээр манай тохиолдолд бол хясан боогдуулах хэлбэр биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заА байгаа гэмт хэргийн хэлбэрийн шинж хангагдахгүй байгаа.

Би түрүүн бас хэлсэн. Яллах дүгнэлт үйлдэгдсэн зөвхөн хавтаст хэргийн хүрээнд шинжлэн судлуулна. Шүүгдэгч нарын мэдүүлгийг авсан. Энэ хүрээнд яривал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заА шүүх хуралдааныг завсарлуулж, хянан шийдвэрлэх ажиллагааны дутуу байгаа зүйлүүдийг нөхөн гүйцэтгэх хэрэгтэй байна. Үүнийг шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. 3 хонийг битүүмжлэх ёстой байсан ч энэ ажиллагаа хийгдээгүй. Уг хонийг захиран зарцуулах хөдөлгөөн хийхийг хориглож, тухайн малчин хариулаад байж байх ёстой байсан. 3 тооны хонийг 900,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Үүнийг үнэлгээний компани 300,000 төгрөгийн хөлстэйгөөр хийсэн. Мөн 000000 улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн. Үүний үйл ажиллагааны зардал 300,000 төгрөг байгаа. Үүнийг хэн өгсөн нь тодорхойгүй байгаа. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаана. Тэгэхээр энэ ажиллагаа огт хийгдээгүй байгаа. Гэмт хэргээс учирсан хохирол болон гэм хорын асуудлууд байхгүй байна гэж прокурор яллах дүгнэлтдээ дурдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заА гэмт хэргийн хохирогчоор төр тогтоогдох ёстой.

Шүүгдэгч М.Б нь 1 хонио Ш.Ат бэлэг болгож өгсөн үү, эсхүл хахуульд өгсөн үү гэдгийг тэднийг нүүрэлдүүлэн байцаах шаардлагатай. Нүүрэлдүүлэн байцаах үед прокурор болон мөрдөгч нарт дотоод итгэл үнэмшил гэх зүйл гарна. Хавтаст хэрэгт Ш.Ат хонь бэлэглэсэн гэдгийг баттай мэдэж байгаа 2 хүн байж байхад шүүгдэгч Ш.Аийн эрхийг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 13, 14 дэх хэсэгт заА ажиллагааг хийгээгүй. Өөрөөр хэлбэл яллах болон цагаатгах талын баримтыг зайлшгүй хангах үүрэгтэй тул Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2, 16.3, 16.1, 11 дүгээр зүйлд заагаад байгаа хуулийн шаардлага хангагдаагүй байгаа тул үүнийг заавал хийх хэрэгтэй. Тиймээс цагаатгах талын баримтуудыг заавал хавсаргах шаардлагатай. Эдгээр ажиллагаанууд хийгдэж байж, цагаатгах талын баримтууд нотлогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заА хэргийн бодит байдлыг тогтоох байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Аийн гаргаж ирсэн хүсэлтийг хангаагүй. Тиймээс энэ бүгдийг нь шалгах хэрэгтэй. Магадаггүй бэлэг гэх асуудал нь хөндөгдөж ирвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заА төрийн нийтийн албан тушаалтанд бэлэг авах зөвшөөрлийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл 2021 онд 1 сая төгрөгийн цалинтай байсан. 1 сая төгрөгөөс доош цалинтай бол үүнийг авлига гээд үзэхгүй, биетээр үзэж байгаа. Албан тушаалтай нь холбогдуулж хэрэв бэлэн мөнгө өгч байгаа бол үүнийг төрийн албанд тушаах ёстой. Хэрэв бэлэг гэж үзвэл гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа тул өмгөөлөгчийн ярьж байгаа цагаатгах болон хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийг мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгаж, нягталж байж л шийдэх асуудал байна. Тиймээс дээрх үндэслэлүүдийг нягталж шалгая. Иймд завсарлага авч, хэргийг дахин шийдүүлье” гэв.

11. Иргэдийн төлөөлөгчөөс гаргА дүгнэлтэд “...миний хувьд эрх зүйч мэргэжилтэй хүн биш тул зарим асуудлыг сайн ойлгохгүй байна. Тиймээс шүүх хуралдаанд сонсож, ойлгосноор өөрийнхөө дүгнэлтийг танилцуулж байна. М, Б нарыг адилхан зуучлагч нар гэж үзэж байна. Яагаад гэвэл нөгөө хүмүүс нь шаардлагаа М гэх хүнд тавьсан байсан. Хонийг нь бол М мэдэж байгаад өгсөн. Тийм байхад М гэрчээр мэдүүлэг өгч, харин М.Б шүүгдэгчээр татагдаж байна. Х.Ш, М.Ө нар ямар ч гэм буруугүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хадам аавынхаа хэлснээр нь тэнд хүрээд ирсэн. Тэд оторлож ирэхдээ гарал үүслийн бичиг зэрэг зүйлсийг авна гэдгийг мэдээгүй. Р.Нын хувьд хонь аваагүй гэж байна. Түүнийг хонь авсан гэдгийг нотлох баримтгүйгээр М.Б гэх хүний хэлснээр буруутгах боломжгүй тул тэрээр мөн буруугүй байж магадаггүй. Ш.А нэг хонь авснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэгт хясан боогдуулсан зүйл харагдахгүй байна. Өөрсдөө сайн дураараа ирээд, буцаад нүүгээд явсан” гэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

12. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

Хэргийн үйл баримтын талаар.

13. Шүүгдэгч Х.Ш, М.Ө нар нь Б аймгийн А сумын 01 дүгээр багт оторлож байхдаа 2022 оны 01 дүгээр сарын үед өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хясан боогдсны улмаас шүүгдэгч М.Бтай бүлэглэж, улмаар шүүгдэгч М.Баар дамжуулан Б аймгийн А сумын Засаг дарга Ш.Ат 1 тооны эр хонь, тус сумын 1 дүгээр багийн Засаг дарга Р.Нт 2 тооны эр хонийг тус тус өгсөн, мөн шүүгдэгч  Ш.А нь Б аймгийн А сумын Засаг даргаар, шүүгдэгч Р.Н нь тус аймгийн А сумын 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллахдаа бүлэглэж, 2022 оны 01 дүгээр сарын үед тус багт мал сүргээ оторлуулахаар ирсэн шүүгдэгч М.Ө, Х.Ш нарыг “зөвшөөрөлгүй мал оторлуулахгүй, нүүгээрэй эсхүл мөнгө юм уу, хонь өг” гэж хясан боогдуулах аргаар хахууль өгөхийг шаардаж, улмаар шүүгдэгч М.Баар дамжуулан шүүгдэгч М.Ө, Х.Ш нараас хахуульд өгсөн 3 тооны эр хониноос 1 тооны эр хонийг шүүгдэгч Ш.А, 2 тооны эр хонийг шүүгдэгч Р.Н нар нь тус тус авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

13.1. Яллагдагч М.Баас яллагдагч Р.Нт 2 тооны эр хонийг хүргэж өгсөн гэх яллагдагч М.Бы эзэмшлийн 0000000 улсын дугаартай “Hyundai accent” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 07-13 дахь тал/,

13.2. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Б аймгийн А сумын Засаг даргын тамгын газарт манаачаар ажилладаг ба давхар Засаг дарга болон сумын захиргааны ажилд тусалж өгдөг юм аа. 2022 оны 04 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийн сайн санахгүй байна. Б аймгийн А сумын Засаг дарга болох Ш.А намайг дуудаж “чи 1 дүгээр багийн иргэн М.Бы гэрт очиж 1 хонь өгнө тэрийг очиж авч ирээрэй” гэж үүрэг даалгавар өгсөн. Тэгээд би тус сумын Засаг дарга Ш.Аийн хэлсний дагуу Засаг даргын тамгын газарт бүртгэлтэй байдаг мал эмнэлгийн машин болох 000000 улсын дугаартай хагас ачааны “Уаз пургон” загварын тээврийн хэрэгслийг жолоодож А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Онь” гэх газарт байрлах М.Бы гэрт очсон. Тэгээд М.Бд хандаж “А сумын Засаг дарга болох Ш.А танаас хонь авч ирээрэй гээд намайг явуулсан юм аа” гэж хэлсэн. Тухайн үед М.Б нь хашаанаас нэг эр хонь гаргаж өгсөн. Тэгээд би тэрийг авч сумын Засаг дарга болох Ш.Аийн гэрт хүргэж өгсөн. Тухайн үед А сумын Засаг дарга Ш.А нь “энэ хонь туранхай юм байна. Чи өөрийнхөө мал дээр нийлүүлж харж байгаарай, би дараа нь гайгүй таргалахаар авна” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2022 оны 10 сард А сумын Засаг дарга болох Ш.А над руу “одоо нөгөө хонио авч ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд би сумын төвд 4 дүгээр багт байрлах Ш.Аийн гэрт хүргэж өгсөн. Ийм л зүйл болсон.

...тухайн үед миний унаж очсон машин А сумын Засаг даргын тамгын газрын нэр дээр бүртгэлтэй байдаг ба 000000 улсын дугаартай, хагас ачааны "Уаз пургон" загварын тээврийн хэрэгслээр очиж авсан юм аа. Тус машиныг 2022 оны 03 сараас хойш би хариуцаж А сумын Засаг даргын Тамгын газрын ойр зуурын ажил гарахаар тэр машинаар явж байсан.

...А сумын Засаг дарга Ш.А “очоод хонь аваад ир” гэсний дагуу би очиж авч ирж өгсөн нь үнэн. Тухайн үед тэнд М.Б болон түүний дүү болох М.С нар байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30, 113 дахь тал/,

13.3. Гэрч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тухайн 2022 оны 3, 4 сарын үед байсан, сар өдрийн сайн санахгүй байна, А сумын Засаг даргын тамгын газарт манаачаар ажилладаг Х.Аи гэх залуу ирж хонь авсан нь үнэн. Тухайн үед авсан хонь бол манай худ М.Өийн хонь байсан юм. 2021 оны 12 сарын үед манай худ болох Б аймгийн Ц сумын иргэн М.Ө нь 900-аад бог малаа А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “С” гэх газарт оторлуулсан байдаг. Тухайн үед А сумын Засаг дарга болох Ш.А болон 1 дүгээр багийн дарга А Р.Н нар мал зөвшөөрөлгүй оторлуулсан гэх шалтгаанаар удаа дараа дарамталж “мөнгө эсвэл хонь өгч малаа оторлуул” гэсэн байна. Тэгээд, ...М.Ө нь багийн Засаг дарга Р.Нд 2 тооны эр хонь, А сумын Засаг дарга болох Ш.Ат 1 тооны эр хонийг тус тус малаа оторлуулахын тулд өгсөн байна. Тухайн үед тэр малыг манай төрсөн дүү болох М.Б нь А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “С” гэх газарт очиж хонийг нь М.Өээс авч ирж дамжуулан өгсөн юм аа. Тухайн үед М.Баас Х.Амангелди ирж хонь авч явах гэж байхад эхнэр бид хоёр хашаанд ажил хийж байсан юм. Тэгээд Х.Аи дээр би очоод “энэ хонийг Ш.А дарга яах гэж байна” гэж асууж лавлахад Б аймгаас дарга нар ирж малчдад шагнал тараах юм гэнэ, тэрэнд Засаг дарга Ш.А хонь гаргаж цайллага хийнэ гэсэн юм. Тухайн үед Х.Аийн хонь авч явсан машин А сумын Засаг даргын тамгын газрын нэр дээр нь байдаг мал эмнэлгийн ачааны хагас “Уаз пургон” машин байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

13.4. Гэрч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 12 сарын үед манай хүргэн хүү болох М.Ө Б аймгийн Ц сумаас 900-аад бог малаа тууж ирж манай А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “С” гэх газарт оторлуулсан байдаг. Тухайн үед А сумын Засаг дарга болох Ш.А болон 1 дүгээр багийн дарга А Р.Н нар нь мал зөвшөөрөлгүй оторлуулсан гэх шалтгаанаар удаа дараа дарамталж мөнгө өгөөрэй, эсвэл хонь өгч малаа оторлуул гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Тэгээд манай хүргэн хүү болох М.Ө нь багийн Засаг дарга Р.Нт 2 тооны эр хонь А сумын Засаг дарга болох Ш.Ат 1 тооны эр хонийг тус тус малаа оторлуулахын тулд аргагүйн эрхэнд өгсөн. Тухайн үед тэр малыг манай нөхөр болох М.Б А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “С” гэх газарт тэд мал оторлуулж байрлаж байсан газраас нь 3 тооны эр хонийг М.Өээс авч ирж, дамжуулан өгсөн нь үнэн. Ийм л зүйл болсон.

...2022 оны 01 сарын үед 2 тооны эр хонийг 1 дүгээр багийн Засаг дарга А Р.Нт манай нөхөр болох М.Б хүргэж өгсөн. Тэгээд үлдсэн 1 тооны эр хонийг А сумын Засаг дарга Ш.А нь 2022 оны 04 дүгээр сарын үед А сумын Засаг даргын тамгын газарт манаачаар ажилладаг Х.Аи гэх хүнийг явуулсан ба тэр хүн ирж авч явсан юм аа.

...А сумын Засаг дарга болох Ш.А 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манайд ирж “аймгийн төв орох ажлаар замдаа танайд орсон юм аа” гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг асуугаад яваад өгсөн ба тухайн үед Ш.А надад хандаж “намайг та нар цагдаад өгсөн үү, би ганцхан хонь авсан шүү дээ” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 2 хоногийн дараа нь манайд дахиж ирсэн. Тухайн үед манай нөхөр болох М.Бд хандаж “би чамайг Б аймгийн төв орж авлига өгсөн гээд гомдол гаргаад ирлээ, чи удахгүй шалгагдана” гэж айлгаж сүрдүүлээд явсан юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

13.5. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 0000000000 дугаартай “...2022 оны 01 дүгээр сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдсан гунан насны 3 ширхэг эр хонь нийт 900,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 49-53 дахь тал/,

13.6. Б аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/34 дугаартай, “Ш.Аийг А сумын Засаг даргаар томилох тухай”  захирамж, 2021 онд хийж гүйцэтгэх ажлын холбогдох баримтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 61-69 дэх тал/,

13.7. Б аймгийн А сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай, “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 91 дэх тал/,

13.8. Гэрч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2020 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аын зөвлөхөөр ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.А нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Б аймагт шинэ жилийн үеэр арга хэмжээнд оролцоод Д, Б сумдад ажиллаад буцсан. Б аймгийн А суманд ажиллаагүй. Өвөлжилтийн байдал хүндэрсэн гээд Д, Б сумдад л ажиллА. Ажлын төлөвлөгөө байгаа, гэхдээ түүнд бол А суманд ажиллана гэсэн зүйл огт байхгүй. 2022 оны 01 дүгээр сард Б аймагт ажиллаагүй, харин 03 дугаар сард Наурызын баяраар ирж байсан. Наурызын баяраар ирэхдээ ч гэсэн А сумаар очоогүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал/,

13.9. Гэрч Е.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...ер нь отрын малыг хориглосон ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй. Малын бэлчээр бол нийтийн эзэмшлийнх учраас хэн нэгэн түүнийг хориглож болохгүй.

...сумдын зарим иргэд нүүж очсон отрын айлуудыг хөөх, буулгахгүй байх гэсэн зөвхөн хоорондын маргаан байдаг болохоос биш малчин хүн хаана ч отор нүүдэл хийж болно. 2021-2022 оны өвөл бол Б аймгийн Ц сум зудын байдалтай байсан бол 2022-2023 оны өвөл А сум нь зудын байдалтай байсан. Сумдын удирдлага, багийн дарга нар бусад сумаас ирсэн малчдыг хөөх эрх зүйн орчин байхгүй, харин малчид өөрсдөө олон жил амьдарсан газраа малын бэлчээрийн өвсөө бусадтай хуваалцахгүй гэж маргаан гаргаж байдаг яг үүнд бол ямар нэгэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117 дахь тал/,

13.10. Гэрч К.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2009 оноос хойш мал эмнэлгийн хяналтын улсын байцагчаар ажиллаж байна. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн мал эмнэлгийн газарт мал эмнэлийн улсын байцаагчаар ажиллаж байна. Ер нь отрын малыг оруулахгүй гэж хориглож болохгүй, хориглох үндэслэл нь малын гоц халдварт өвчин гарсан газраас мал гаргаж бас оруулж болохгүй хуулийн зохицуулалттай. Сумдын удирдлага, багийн Засаг дарга нар бусад сумдаас отроор ирсэн малыг хөөх үндэслэл гэвэл, Отор нүүдлээр явах мал нь оршин сууж байгаа сум баг хариуцсан хувийн мал эмнэлэг үйлчилгээний нэгжээс гарал үүслийн гэрчилгээ бичүүлж сумынхаа мал эмнэлгийн тасгийн байцаагчаар баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээтэй отор нүүдэл хийх үүрэгтэй. Энэ нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.3-д зааснаар өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх ёстой. Хөдөө, аж ахуйн тасаг нь малын бэлчээрийн асуудлыг хариуцдаг. Хэрэв ингэж гарал үүсэл аваагүй, бүртгүүлээгүй бол сумын удирдлага, багийн дарга, хөдөө, аж ахуйн тасгийн мэргэжилтэн нь хөөх үндэслэл бий болдог. Түүнээс биш хөөх талаар сумын удирдлагаас ямар нэгэн эрх зүйн акт гарахгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/,

13.11. Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл Б аймгийн Засаг даргын тамгын газрын мал эмнэлгийн тасгийн тарвхар зүйч эмчээр ажиллаж байна. Ер нь бол ямар ч сум отор хийлгэхгүй гэж хориглосон шийдвэр гаргаж болохгүй, харин бусад суманд нүүж ирж оторлох бол өөрийнхөө сумаас гарал үүслийн гэрчилгээ аваад манай суманд ирж мал эмнэлгийн тасагт ирж бүртгүүлээд оторлох ёстой. Хэрэв гарал үүсэлгүй нүүгээд ирвэл сумын Засаг даргаар албадан хөөлгөх шийдвэр гаргаж хөөх арга хэмжээ авдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/,

13.12. Б аймгийн Ц сумын иргэн М.Өийн 2020, 2021, 2022 онуудын мал тооллогын баримтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 124-133 дахь тал/,

13.13. Гэрч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ц сумаас А суманд очиж оторлож байхад А сумын дарга нар хөөж байна гэсэн, миний мэдэж байгаагаар бол Р.Н өөрийн биеэр ирээд “та нар нүү, ард иргэд эсэргүүцэж байна, манай энд отор хийлгэхгүй, явцгаа” гээд явсан. Тэгээд бид нар яахаа мэдэхгүй болоод хэрэв буцаад нүүвэл малаа алдана, эсхүл Б сум руу оторлох газар хайх уу гэж ярилцаад манай худ М.Бд очоод яах вэ гэхэд Р.Н манайд ирлээ, та нарыг нүү гэж байна, эсхүл Р.Нд 2 хонь, сумын Засаг дарга Ш.Ат 1 хонь өгчихвөл оторлож болно гэж байна гэж хэлсэн. Тэгээд М.Ө бид нар ярилцаад ер нь тэр 3 хонийг нь өгөөд отор хийе хэрэв одоо буцаад нүүвэл бүх малаа зудад алдана тэгж байхаар 3 хонийг нь өгчихье гээд манай худ М.Бд 3 хонь барьж өгөөд явуулж байсан. Тухайн үед М.Б нь жижиг машинтай ирээд 3 хонь ачаад явсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

 13.14. Яллагдагч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ял болон эрхээ ойлголоо, би надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.

...хүргэн М.Ө нь манай өвөлжөөнд оторлохгүйгээр манай зуслангийн газарт малаа оторлож өвөлжихөөр болсон. Ирээд 10-аад хоногийн дараа А сумын 1 дүгээр багийн Засаг дарга А Р.Н манайд ирээд манай хүргэнийг хөөгөөд энэ отрын газар биш цастай газар очихыг шаардсан. Тэгээд Р.Н нь “та хүргэнээсээ хэдэн мал аваад өгвөл би байлгаж болно” гэсэн, тэгэхээр нь би М.Өт “багийн дарга Р.Н мал өг” гэж байна гэсэн тэгэхэд М.Ө нь “цаашдаа энд өвөлжихгүй бол хамаг малаа алдна, тэгэхээр тэр нэхээд байгааг нь өгье” гэсэн тэгээд би гэртээ байж байтал Ш.А аймаг руу явах замаараа манайд ирээд “танай хүргэн энд өвөлжиж байгаа юм байна, надад 1 хонь өгөөрэй, үгүй бол явуулаарай” гэсэн, тэгсний дараа Р.Н “чи хүргэнтэйгээ уулзсан уу, надад 2 хонь өг” гэхээр нь би хүргэний өвөлжиж байсан газарт очоод “Р.Н дарга 2 хонь, сумын Засаг дарга 1 хонь өг” гэж байна гэж хэлээд хүргэн М.Өээс 3 хонь барьж аваад өөрийнхөө машинд ачаад гэртээ ирж Ш.Аийн хонийг өвөлжөөндөө өөрийнхөө хоньтой нийлүүлээд Р.Нын хонийг шууд тэр даруйд Р.Нын гэрт нь хүргэж өгсөн. Ингээд байж байтал А сумын Засаг дарга Ш.А хавар 3 дугаар сард аймаг явж байгаад замаараа ирээд “Т.А гишүүн манай суманд ирж магадгүй байна, нөгөө хонио өгөөрэй” гэсэн, тэгэхэд “тэр хонь чинь манайд бэлэн байна” гэж хэлсэн. Тэгээд байж байтал 2022 оны 04 дүгээр сард байх сумын Засаг даргын тамгын газрын манаач Аи ирээд Засаг дарга “танайхаас хонь аваад ир гэлээ” гэж хэлээд М.Өээс өгсөн хонийг аваад явсан.

...би 2021 онд сумын аварга болсон үнэн, гэхдээ Ш.Ат хонь өгнө гэж хэлээгүй, хонь ч өгөөгүй. Ш.А нь манай хүргэн Өийг нүүлгэ, үгүй бол 1 хонь өг гээд нэхэж авсан 1 хонь л байгаа.

...Өнөөдөр цагдаагийн байгууллагад ирээд мэдүүлэг өгөх гээд сууж байх үед Ш.А нь “би мөрдөгчид чамаас 1 хонь авсан, тэр маань чамайг аварга болгосны хариуд өгсөн хонь гэж хэлсэн, чи тэгж хэлээрэй” гэж хэлсэн. Би одоо тэгж худал хэлэхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 222-223 дахь тал/,

13.15. Яллагдагч Х.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ял болон эрхээ ойлголоо.

...ингэхдээ бид ээлжээр малаа маллаж байсан, тэгтэл А сумын Засаг дарга, багийн дарга нар “нүү, нүүхгүй бол мал өг” гэж М.Өийн хадам аав М.Бд хэлсэн байсан. Ингээд бид нүүвэл малаа үхүүлэх гээд байсан болохоор М.Өийн хадам аав М.Бд би өөрөөсөө 2 хонь, М.Ө 1 хонь нийлээд 3 хонийг А сумын Засаг дарга, багийн дарга нарт өгөөрэй гээд явуулж байсан. Мал өгч явуулахаас өмнө багийн дарга Р.Н гэж хүн ирээд “та нарт энд отор хийх зөвшөөрөл байна уу, бичиг байна уу” гээд үзээд “байхгүй” гээд явуулж байсан.

...би гэм буруугаа зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 232-233 дахь тал/,

13.16. Яллагдагч М.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ял болон эрхээ ойлголоо. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгсөн тэр бүгд үнэн. Би эхлээд хэн нэгнийг зовоохгүй гээд 3 хонь өгсөн гэж хэлсэн байгаа, яг үнэндээ бол би өөрөө 1 хонь К /Ш/ 2 хонь өгсөн байгаа. Бид нар бол амь зуулга болсон малаа үхүүлэхгүйн тулд л өвстэй газар хайж явсан, тэгээд бид нарыг буцаад нүү гэх шаардлага тавьсан. Тэгээд бид нар нүүвэл бүх малаа алдах гээд байсан болохоор нэхсэн малыг нь өгсөн. Малыг өгөхдөө бид өөрсдөө өгөөгүй, манай хадам аав М.Баар дамжуулж өгсөн.

...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Би үнэхээр бүх малаа алдахгүйн тулд л нэг хонь өгчихсөн маань үнэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 242 дахь тал/,

13.17. Яллагдагч Ш.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оноос одоо хүртэл Б аймгийн А сумын Засаг даргаар ажиллаж байна..” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

13.18. Яллагдагч Р.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би 2021, 2022 онд А сумыг 1 дүгээр багийн багийн Засаг даргаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг 2 дахь хавтаст хэргийн 30 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

14. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын үед Б аймгийн Ц суманд оршин суудаг иргэн, шүүгдэгч М.Ө нь тус сумын нутаг дэвсгэр зудын байдалтай байсан учраас тус аймгийн А суманд оршин суудаг, хадам аав нь болох шүүгдэгч М.Бы гэрт нь очиж, мал оторлуулах газрыг үзэж, улмаар шүүгдэгч Х.Шгийн хамт 2021 оны 11 дүгээр сарын эцэст бог мал сүргээ тууж  А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “С” гэх газарт ирээд 2022 оны 03 дугаар сар хүртэл оторлож буцсан, энэ хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сараас эхлэн “Ц сумын нэр бүхий иргэд зохих зөвшөөрөлгүйгээр мал оторлуулж байгаа” тухай мэдээллийн дагуу тус сумын Засаг дарга ажилтай шүүгдэгч Ш.А нь сумын хэсгийн цагдаа А, малын эмч Ж, багийн Засаг дарга болох шүүгдэгч Р.Н нарт албаны үүрэг өгснөөр отрын газарт очиж гэрч Ш.Мтай уулзаж, хууль тогтоомжинд заА шаардлага тавьж, гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэхийг тодруулжээ.

Улмаар 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын үед шүүгдэгч Б аймгийн А сумын 1 дүгээр багийн Засаг дарга ажилтай, шүүгдэгч Р.Н, тус сумын Засаг дарга болох шүүгдэгч Ш.А нар нь бүлэглэж, шүүгдэгч М.Бтай биечлэн уулзаж “хүргэн хүү М.Өт энэ нутаг дэвсгэрээс нүү гэж хэлээрэй, үгүй бол мөнгө, эсхүл хонь өг” гэж хууль бус шаардлага тус тус тавьж, хахууль авах сэдэлт, зорилго нь бий болжээ.

Энэ тухай шүүгдэгч М.Б нь мал сүргээ оторлуулж байгаа шүүгдэгч М.Ө, Х.Ш нартай уулзаж, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэхэд шүүгдэгч М.Ө, Х.Ш нар нь “буцаж нүүх юм бол эрсдэлтэй, мал сүргээ алдана, ойрхон сум буюу Б сум руу нүүх үү” гэх асуудлыг хоорондоо ярилцсаны эцэст шүүгдэгч Р.Нт 2 тооны эр хонь, шүүгдэгч Ш.Ат 1 тооны эр хонийг шүүгдэгч М.Баар дамжуулж өгөхөөр болж, 2022 оны 01 дүгээр сарын үед оторт байсан гэрч Ш.Мд 3 тооны эр хонийг үлдээснээр уг 3 тооны эр хонийг шүүгдэгч М.Б нь өөрийн эзэмшлийн 0000000 улсын дугаартай “Hyundai accent” загварын тээврийн хэрэгслээр очиж аваад үүнээс 2 тооны эр хонийг шүүгдэгч Р.Нт хүргэж өгсөн, 1 тооны эр хонийг өөрийн мал сүрэгтээ нийлүүлж байгаад алдаж, оронд нь өөрийнхөө алаг зүсмийн 1 тооны эр хонийг 2022 оны 04 дүгээр сарын үед шүүгдэгч Ш.Аийн хэлсний дагуу гэрч Х.Аэд өгч явуулсан нөхцөл байдал тус тус тогтоогджээ.  

15. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Баас “...М.Ө, Х.Ш нарын хахуульд өгсөн 3 тооны эр хониноос 2 тооны эр хонийг шүүгдэгч Р.Нт хүргэж өгсөн, 1 хонь эр хонь нь манай хотонд байгаад алга болсон, үүний оронд Ш.Аийн шаардсаны дагуу өөрийнхөө алаг зүсмийн эр хонийг өгсөн, миний зүгээс шүүгдэгч Ш.Ат “А сумын 2021 оны аварга малчин”-аар шалгарсаны хариуд 1 тооны хонийг бэлэг болж өгнө гэж хэлж байгаагүй, би Ш.А, Р.Н нарыг хэрэгт гүтгэж байгаа юм байхгүй, бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлж байна” гэж, шүүгдэгч Ш.Аээс “...шүүгдэгч М.Б нь А сумын “2021 оны аварга малчин“-аар шалгарахад баярлА талархсанаа илэрхийлье гэж хэлснээр тухайн хонийг авсан болохоос биш хахууль гэж аваагүй” гэж, шүүгдэгч Р.Наас “…хахууль гэж 2 тооны эр хонь авч байгаагүй” гэж тус тус мэдүүлснийг яллагдагч М.Ө, Х.Ш, М.Б, Ш.А, Р.Н нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Х.Аи, М.С, Н.А, Ш.М нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эдгээр нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ш.А, Р.Н нар нь бүлэглэж, Б аймгийн А сумын Засаг дарга, мөн тус сумын 1 дүгээр багийн Засаг даргын хувьд мал сүргээ оторлуулахаар ирсэн шүүгдэгч М.Ө, Х.Ш нараас шүүгдэгч М.Баар дамжуулан 3 тооны эр хонийг хахуульд авсан, мөн шүүгдэгч М.Ө, Х.Ш, М.Б нар нь бүлэглэж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Ш.А, Р.Н нарт албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 3 тооны эр хонийг өгсөн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж дүгнэлээ.  

16. Шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн хувийн байдал, болсон үйл баримтын талаар мэдүүлсэн байдалд нь дүгнэлт хийхэд гэрч, шүүгдэгч нар нь гэр бүлийн гишүүн, эсхүл нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь тогтоогдож байх ба эдгээр гэрч нараас өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан суурь эрхийг сануулахад хэргийн үйл баримттай холбоотой мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлнэ гэснээр хууль сануулж мэдүүлэг авсныг шүүгдэгч Ш.А, Р.Н нарын эсрэг санаатай худал мэдүүлж, гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэх боломжгүй.

17. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заА нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарлА, шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарын гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заА шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Эрх зүйн дүгнэлт.

18. Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.А, Р.Н нарыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Хахууль авах гэмт хэрэг”-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардаж, авч, хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэж яллажээ.

19. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Малчин, амьтан маллагч нь мал, амьтан маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ мал, амьтны тавлаг байдлыг хангаж, хашаа, байр, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэврийн нийтлэг зааврыг дагаж мөрдөнө.”, мөн зүйлийн 7.4 дэх хэсгийн …7.4.3. “өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх.”, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай, “Журам, чиглэл батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах журам”-ын 1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт отор, нүүдэл хийх, мал, амьтныг үзэсгэлэн худалдаа, нийтийг хамарсан уралдаан, тэмцээнд оролцуулах, хүнс, арилжаа, бэлэглэл, үржлийн зориулалтаар тээвэрлэх, тууварлах болон мал бүхий иргэд оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сумын нутаг дэвсгэрт шилжин суурьших зорилгоор хийх мал, амьтны шилжилт, хөдөлгөөнийг зохицуулахад энэ журмыг баримтална.”, 2.1. “Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь отор, нүүдэл хийхээр өөр аймаг, нийслэл, сум, дүүргийн нутгийн захиргааны байгууллага (цаашид “шилжүүлэгч тал” гэх)-аас гаргА хүсэлтийг харьяа мал эмнэлгийн газар (тасаг)-ын саналыг үндэслэн шийдвэрлэнэ.”, 2.3. “Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ отор, нүүдэл хийхийг зөвшөөрсөн тохиолдолд нь шилжүүлэгч талтай гэрээ байгуулж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.11-д заасны дагуу шилжүүлэгч талаас эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргуулан авна” гэж тус тус  гэж заасны дагуу шүүгдэгч Ш.А, Р.Н нар нь тухайн нэгжийн Засаг дарга, багийн Засаг даргын хувьд, шүүгдэгч Х.Ш, М.Ө нар нь тэдгээрийн хариуцан ажилладаг сум, орон нутагт олон тооны мал оторлуулахаар ирэх үед  нэр бүхий иргэдээс дээрх хууль, журмын заалтыг мөрдөхийг шаардах үүрэгтэй байна.

20. Шүүгдэгч М.Ө, Х.Ш, М.Б, гэрч Ш.М нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч М.Ө, Х.Ш нар нь 2021 оны 11 дүгээр сарын эцэст Б аймгийн Ц сумаас А сум руу мал сүргээ оторлуулахаар тууж ирэхдээ энэ тухай Ц сумын мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдээгүй, мөн мал сүргээ авчирсан даруй А сумын хөдөө аж ахуйн тасагт үзлэг хийлгэж, бүртгүүлээгүй, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн 7.4.3 дахь заалт болон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай, “Журам, чиглэл батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах журам”-ыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч М.Ө, Х.Ш нар нь дээрх хууль тогтоомжид заА шаардлагыг хангасны үндсэн дээр Б аймгийн Ц сумаас А сумын нутаг дэвсгэрт мал сүргээ оторлуулж байхад нь тус сумын удирдлага шүүгдэгч Ш.А, А сумын 1 дүгээр багийн засаг дарга Р.Н нар нь шүүгдэгч М.Ө, Х.Ш нарт хууль бус шаардлага тавьж,  хахууль өгөхийг тулган шаардаж, тэдгээрээс хахууль авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заА “Хахууль авах” гэмт хэргийг нийтийн албан тушаалтан хясан боогдуулах аргаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангах юм.

21. Иймд шүүгдэгч Ш.А, Р.Н нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заА “Хахууль авах” гэмт хэргийг нийтийн албан тушаалтан хясан боогдуулах аргаар үйлдэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байгаа тул Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.А, Р.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заА гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт“Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

22. Шүүгдэгч Ш.А нь Б аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/34 дугаартай захирамжаар тус аймгийн А сумын Засаг даргаар, шүүгдэгч Р.Ныг А сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай захирамжаар А сумын 1 дүгээр багийн Засаг даргаар тус тус томилсон, 2022 оны 01 дүгээр сарын үед шүүгдэгч Ш.А, Р.Н нар нь дээрх албан тушаалд ажиллаж байсан тогтоогдож байх ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4. ““нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заА этгээдийг”; Авлигын эсрэг хуулийн 4.1. “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заА тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заА тусгай субьект буюу “нийтийн албан тушаалтан”-д хамааруулан ойлгоно.

23. Шүүгдэгч Х.Ш, М.Ө, М.Б нарын гэм буруутай үйлдэлд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Ш.А, Р.Н нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мал оторлуулах, үүний хариуд нь 3 тооны хонийг хахуульд өгөх, авах ашиг сонирхол нь нэгдмэл болж, харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.  

24. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заА “Хахууль авах” гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомжид заА албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авснаар төгсдөг бол хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан ашиг сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.

25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заА байна.

26. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2022 оны 01 дүгээр сарын үе байх ба 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

27. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заА гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүхээс шүүгдэгч Ш.А, Р.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заА “Хахууль авах” гэмт хэргийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Ш, М.Ө, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заА “Хахууль өгөх” гэмт хэргийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

28. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “...гэрч М, шүүгдэгч М.Б нарыг адилхан зуучлагч нар, шүүгдэгч Х.Ш, М.Ө нар ямар ч гэм буруугүй, шүүгдэгч Р.Н гэм буруугүй, шүүгдэгч Ш.А нэг хонь авснаа хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэгт хясан боогдуулсан зүйл харагдахгүй байна. Өөрсдөө сайн дураараа ирээд, буцаад нүүгээд явсан” гэж гэм буруугийн дүгнэлтээ гаргА байх ба шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Ш.А, Р.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заА “Хахууль авах” гэмт хэргийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан, шүүгдэгч Х.Ш, М.Ө, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заА “Хахууль өгөх” гэмт хэргийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

29. Харин гэрч Ш.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заА “Хахууль өгөх” гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч Ш.А, Р.Н нарт 3 тооны эр хонийг шүүгдэгч М.Бы хэлсэн ёсоор нь шүүгдэгч М.Ө, Х.Ш нар өөрсдийн өмчлөлийн мал сүргээс гаргаж өгсөн, уг 3 тооны эр хонийг гэрч Ш.М нь шүүгдэгч М.Ө, Х.Ш нарын хэлсний дагуу шүүгдэгч М.Бд хүлээлгэж өгсөн нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч Ш.А, Р.Н, М.Ө, Х.Ш, М.Б нарын үйлдэлд дээр дурдсан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байгаа, шүүгдэгч Ш.А, Р.Н нарын өмгөөлөгчдөөс гэм буруугийн шүүх хуралдаанд гаргА “...гэмт хэргийн шинжгүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгах”, “шүүх хуралдааныг завсарлуулж, цагаатгах талын нотлох баримтуудыг шалгуулах” талаар гаргА дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

30. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ш.А, Р.Н нар нь нийтийн албан тушаалтны хувьд амар хялбар аргаар хөрөнгөжих, шүүгдэгч Х.Ш, М.Ө, М.Б нь өөртөө, бусдад давуу байдал олж авах гэсэн гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заА гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заА гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

32. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” тус тус заА байна.

33. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

34. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А, Р.Н нарын нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 12,500,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө, Х.Ш, М.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч М.Бы эзэмшлийн 0000000 улсын дугаартай “Hyundai accent” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашиглА гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж, улсын орлого болгох, мөн гэмт хэргийн улмаас олсон орлого буюу 900,000 төгрөг байгаа. 3 тооны хонины 1 хонийг нь тус бүр 300,000 төгрөгөөр үнэлж, нийт 900,000 төгрөгөөр үнэлсэн ба шүүгдэгч Ш.Аээс 300,000 төгрөг, шүүгдэгч Р.Наас 600,000 төгрөг гаргуулан тус тус улсын орлого болгох” дүгнэлтийг,

35. Шүүгдэгч  Х.Ш, М.Ө, М.Б нарын өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн миний үйлчлүүлэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тэд шүүхийн шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байгаа. Мөн шүүгдэгч нар нь малчин хүмүүс, ар гэрийн байдлыг нь харгалзан үзэхийг хүсэж байна. Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заА шударга ёсны зарчмыг баримтлан ял оногдуулах саналыг гаргаж байгаа.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Б, Х.Ш, М.Ө нарыг тус бүрийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгож, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, тэдний нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын санал гаргаж байна. Миний хувьд дээрх саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд миний үйлчлүүлэгч нарт торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хуагцаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгөх” дүгнэлтийг,

36. Шүүгдэгч Ш.А, Р.Н нарын өмгөөлөгчөөс “...улсын яллагчийн торгох ял оногдуулах ялын талаарх саналтай санал нийлж байгаа. Шүүгдэгч нарт 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, биелүүлэх хугацааг шүүгдэгч Ш.А, Р.Н нарын хувьд 3 жилээр тогтоож өгөхийг хүсэж байна. Нэгэнт гэм буруутайд тооцож ял халдааж байгаа учраас шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ш.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгохдүгнэлтийг,

37. Шүүгдэгч Ш.Аийн өмгөөлөгчөөс ...нийтийн албанд ажиллах эрхийг хасах нь эрүүгийн хариуцлагын шийтгэлтэйгээ давхар явдаг. Тиймээс аль нэгийг нь оногдуулдаггүй, заавал давхар оногдуулна. Түүнийг бас ойлгох ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заА гэмт хэргийн шинжтэй гэж нэгэнт шүүхээс гарсан тул 2015 оны хуулиар явж байгаа торгох ялын хэмжээ нь 10,000,000-40,000,000 төгрөг байгаа. Тиймээс улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг дэмжиж байгаа тул доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Миний үйлчлүүлэгч өнөөдрөөс эхлэн эрх чөлөөтэй болж байгаа юм байна. Миний үйлчлүүлэгч 18 хоног цагдан хоригдсон байдаг. Тиймээс 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулах торгох ялаас хасах ёстой. Торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааны хувьд хуульд заА 3 жилийн хугацаагаар тогтоож болно. Харин миний үйлчлүүлэгчийн нийтийн албан ажиллах эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж байгаа нь арай урт байна. Тиймээс нийтийн албанд ажиллах эрхийг 2028 он хүртэл хасаж, 3 жилийн хугацаагаар эрхийг хягаарлах” гэх дүгнэлтийг тус тус гаргА болно.

38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заА гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн шүүхээс шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заА үндэслэл, журмын дагуу тусгай ангид заА төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1. “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1. “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заА байх ба шүүгдэгч Ш.А, Р.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хахууль авах” гэмт хэргийг, мөн шүүгдэгч М.Б, М.Ө, Х.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заА “Хахууль өгөх” гэмт хэргийг тус тус бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

40. Шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заА эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заА “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

41. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ш.А  нь хувийн байдлын хувьд 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, А сумын Засаг даргаар ажилладаг, ам бүл 6, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч Р.Н нь хувийн байдлын хувьд 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  шүүгдэгч М.Ө нь хувийн байдлын хувьд 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч Х.Ш нь хувийн байдлын хувьд 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  шүүгдэгч М.Б нь хувийн байдлын хувьд 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1. “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заА.

43. Шүүхээс шүүгдэгч Ш.А, Р.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заА “Хахууль авах” гэмт хэргийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Ш, М.Ө, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заА “Хахууль өгөх” гэмт хэргийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай, зарим шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А, Р.Н нарын тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,500,000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, М.Ө, Х.Ш нарын тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж зааснаар шүүгдэгч Ш.Аийн цагдан хоригдсон 18 хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

45. Шүүгдэгч Аээс бусад шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, улсын яллагчаас шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж дүгнэснийг хүлээн авч, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээв.

46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заА, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заА гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашиглА, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3.“Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заА байна.

47. Хуулийн дээрх зохицуулалтыг журамлан шүүгдэгч М.Бы гэмт хэрэг үйлдэхэд ашиглА тээврийн хэрэгсэл болох 0000000 улсын дугаартай “Hyundai accent” загварын тээврийн хэрэгслийг, мөн гэмт хэрэг үйлдэж тус тус олсон хөрөнгө болох Ш.Аээс 1 тооны хонины үнэ 300,000 төгрөг, шүүгдэгч Р.Наас 2 тооны хонины үнэ 600,000 төгрөгийн ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт оруулах нь зүйтэй.

48. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.А, Р.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заА гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Х овогт Шн А, Т овогт Рын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заА “Хахууль авах” гэмт хэргийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан гэм буруутайд,

шүүгдэгч А овогт Мгийн Б, Ж овогт Мын Ө, Ж овогт Хы Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заА “Хахууль өгөх” гэмт хэргийг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А, Р.Н нарын тус бүрд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,500,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, М.Ө, Х.Ш нарын тус бүрд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аийн цагдан хоригдсон 18 хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Ш.Аээс бусад шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр нь үлдээсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бы эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхэд ашиглА 0000000 улсын дугаартай, “Hyundai accent” загварын тээврийн хэрэгслийг, мөн гэмт хэрэг үйлдэж тус тус олсон хөрөнгө болох Ш.Аээс 1 тооны хонины үнэ 300,000 төгрөг, шүүгдэгч Р.Наас 2 тооны хонины үнэ 600,000 төгрөгийн ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргА тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.А, Р.Н, Х.Ш, М.Ө, М.Б нарт урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.Д

                                    ШҮҮГЧ                                        Б.Б