Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2018/00171

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2018/00171

ДУ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/00035/И

 

ДУ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......ХХК /утас ..../-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ДУ аймаг, .........тоотод оршин суух, Б овогт М.А /регистрийн дугаар .............../-д холбогдох

 

"915,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гэрч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.У ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

...Дархан сумын 7 дугаар багт байрлах Хариг төвд барилгын болон сантехникийн бараа материал худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг.

М.А нь манай лангуунаас 686,900 төгрөгийн бараа зээлээр авсан.

Би өөрт байхгүй зарим нэр төрлийн 228,100 төгрөгийг барааг ДМ ХХК-ий лангуунаас зээлээр авч өгсөн.

М.Аээс зээлээр өгсөн барааны үнэ 915,000 төгрөгийг удаа дараа нэхэхэд өгөхгүй явсаар өдий хүрлээ.

Д.А ХХК-иас зээлээр авч өгсөн барааны үнэ 228,100 төгрөгийг би төлсөн учир М.Аээс нэхэмжилж байна.

Иймд М.Аээс зээлээр худалдан авсан барааны үнэнд 915,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч М.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.У ХХК нь хариуцагч М.Аэд холбогдуулан худалдан авсан барааны үнэ 915,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч М.А нь ...2012 онд барилга барьж, ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үед ....... ХХК-иас дулаан болон сантехникийн жижиг сэлбэг, материалыг худалдан авч байсан. Тухайн бүр нь худалдаж авсан бараа материалын үнийг төлж байсан. Одоо надад Ү.У ХХК-нд төлөх төлбөр байхгүй. Хэрэв төлөх төлбөртэй байсан бол Ү.У ХХК-иас нэхэмжлэх бичих ёстой. Энэ хэрэгт өгсөн зарлагын баримт нь дээр миний гарын үсэг байхгүй. Би ийм бараа материал аваагүй... гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

Хариуцагч М.А нь 2012 онд барилга барьж ашиглалтанд оруулах зорилгоор нэхэмжлэгч Ү.У ХХК-иас дулаан болон сантехникийн зориулалттай сэлбэг хэрэгсэл худалдаж авч байсан талаар маргаагүй ба харин талууд худалдан авсан бараа материалын үнийг төлсөн эсэх талаар маргажээ.

Иргэн зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж хамгаалуулах эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэх хугацааг Иргэний хуулиар тодорхой хязгаарлалт хийсэн нь тус хуулийн 75 дугаар зүйлд заасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ....... ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Нэхэмжлэгч ............ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоосон, тасалдсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч ....... ХХК-ний гаргасан М.Аээс 915,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан Ү.У ХХК-ий гаргасан М.Аээс 915,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ДУ аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА