| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/01 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Насанд хүрээгүй хохирогч: *******, хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002810333 тоот хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РП:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй иргэн *******г “цагдаад хэлбэл эргээд уулзана шүү танай найзыг чинь дүү нараа явуулж хутгалуулна" гэх зэргээр айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж түүний өмчлөл, эзэмшлийн айфоне икс маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч түүнд 350,000 /гурван тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... 2024 оны 04 дүгээр сарын 7-ноос 08-ны шилжих шөнө 22 цагийн үед гийн гэрийнхэн ойрхон Бат-Эрдэнэ ахтай цуг машинтай нь гудамжинд нь очоод тэй фейсбүүкээр нь чат бичээд уулзъя ахын дүү гараад ир гэсэн чинь гэрээсээ гараад ирсэн. Тэгээд г машиндаа суулгаад хөх толгой руу дэлгүүр орж Бат-Эрдэнэ ах хүнтэй уулзсан бид 2 машинаас буугаад гадаа ярилцсан гар утсаа 2 хоног баруулчих гэсэн чинь ах зодно гэхээр нь аргалчихаа ах нь 2 хоног л гар утсыг чинь барьчхаад өгнө би ямар шиг та нарыг хутга бариад дарамтлаад байгаа биш 2 хоног л гар утсыг чинь барьчхаад өгье гээд гуйсан чинь за ахаа бодоод хэлье гээд байж байсан чинь Бат-эрдэнэ ах дэлгүүрээс гарч ирснээ биллиард тоглох уу яах юм гэсэн тэгэхээр нь би тоглоё гэж хэлээд дагаад машинд суусан. Биллиардын гадаа очсон чинь Бат-Эрдэнэ ах биллиард руу орсон бид хоёр гадаа үлдсэн. Тэгээд би ахын дүү яахаар болов гэсэн чинь тэгье тэгье гээд гар утсаа өгсөн одоо хаачих юм гэж гээс асуусан чинь гэр лүүгээ явна гэхээр нь за за гэж хэлсэн. ах, ээж зодуул тань руу залган шүү гэж хэлээд гэр лүүгээ явсан. 2024 оны 04 сарын 10 өдөр цагдаагаас миний гар утас руу залгасан чи хүний гар утас авсан байна ирж мэдүүлэг өг гэж ярихаар би рүү чатаар залгаж ярьсан ээжтэйгээ ирж гар утсаа авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Тухайн өдөр миний бие ******* гэх дүү дээрээ очиж 2 хоногийн хугацаанд гар утсыг чинь баръя гэж гуйсан. Тэгээд ******* гэх дүү маань надад гар утсаа өгсөн. Удалгүй ******* “аав уурлаад байна” гэж хэлэхэд нь “ахын дүү өөр гар утас олдох уу” гэж асуутал манай нэг найз байгаа. Тэр хүүхдээс гуйгаад авчих гэсэн тул би *******тэй чатаар холбогдож байгаад 2 хоног гар утсыг хэрэглэх талаар хэлээд гуйгаад авсан. Тухайн үед миний гар утасны дэлгэц шатсан байсан бөгөөд найз охин маань бие давхар болсон байсан. Тэгээд найз охинтойгоо харьцахын тулд надад гар утас хэрэг болж байсан тул *******гээс гар утсыг нь гуйж авсан. Тухайн үед ******* “ээж, ах нар намайг зодвол би танд хэлье гээд гар утсаа өгөхийг хүлээн зөвшөөрч надад гар утсаа өгсөн. Харин хутганы тухайд ******* заяагүй юм тэр н., н. нар шигээ хутгалуулж байхдаа таарсан юм гэж хэлсэн. Түүнээс дүү нараа явуулна гэж хэлээгүй гэв.
3. Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цаг орчимд гэртээ байж байсан чинь зүс таних “” гэдэг ах фейсбүүкээр “хийх ажил байна, уулзъя” гээд байхаар нь би гэрээ зааж өгөөд манай гудамд ирчихлээ гэхээр нь гараад ирсэн чинь улаан өнгийн суудлын машинтай ирээд би хойд талын сандал дээр нь ороод суусан. Тэгсэн чинь хэсэг юм ярьж суугаад намайг утсаа өгөөдөх гээд миний кодыг хэлүүлээд авчихсан. Тэгээд тэр “” гэдэг ах “Танай найз *******гийн утсыг авчихсан байсан чинь аавдаа хэлээд аав нь мэдчихээд намайг хайгаад байхаар нь буцаагаад өгчихлөө, тэр чацга их давраад байгаа дүү нараа явуулж хутгалуулна” гэсэн утгатай яриа гаргасан болохоор нь би айгаад утсаа авч чадаагүй, миний утсыг өгөхгүй байсан. Тэгээд тэндээс төв рүү ороод Мандал фитнесийн биллиардын гадаа нь очоод “Намайг сим картаа зажлаад хая, би утсыг чинь авлаа, ахын дүү цагдаагаар явсан байвал чамтай эргээд уулзана шүү дээ” гэж сүрдүүлээд байхаар нь би тэндээсээ гэртээ ирээд ээж, Баттогтох ахдаа хэлээд цагдаад хандахаар болсон.
Би утасны дугаарыг нь мэдэхгүй, 2005 орчим оных байх гэж дууддаг байхаа фейсбүүк нь “ ” гэсэн нэртэй, над руу фейсбүүкээр чат бичиж орж ирсэн, 2024 оны 01 дүгээр сард Баянхонгор сумын 5,6 дугаар багийн зааланд сагс тоглож байгаад танилцаж байсан тэрнээс хойш хараагүй байж байгаад сая ирж утас аваад явсан, өмнө нь тэр зааланд нэг удаа л харж байсан. Өөр бусад мэдээллийг нь сайн мэдэхгүй, зүс л мэднэ. Манай гудамд ирэхдээ улаан өнгийн жижиг тэрэгтэй ирсэн би маркийг нь мэдээгүй, улсын дугаарыг нь хараагүй, жолоочийг нь танихгүй “” тэр хоёр хоёулаа явж байсан тэр жолоо барьж явсан ахыг бол би танихгүй, тэр ах ерөөсөө юу ч яриагүй, “” нь намайг айлгаж сүрдүүлээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний утсыг аваад "симийг нь зажилж хая" гэж хэлээд "цагдаад хэлбэл эргээд уулзана шүү танай найзыг чинь дүү нараа явуулж хутгалуулна" гээд байхаар нь би айгаад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй, утсаа буцааж авъя ч гэж хэлж чадаагүй, миний утасны кодуудыг надаар заалгаж хэлүүлж аваад авсан. Миний утас доторх хувийн мэдээлэл зураг гэх мэт зүйлүүдийг устгахгүй тэр чигт нь аваад явчихсан. Намайг цохиж зодсон асуудал бол байхгүй, харин айлгаж сүрдүүлсэн.
Миний утас айфоне Х маркийн, цагаан өнгийн, фейсбүүк дээрээс зарын дагуу хувь хүнээс 400,000 төгрөгөөр худалдаж аваад 20 орчим хонож байсан, имей код мэдэхгүй би гомдолтой байна, намайг хүч хэрэглэж цохиж зодоогүй ч гэсэн сайн танихгүй байж худлаа хэлж ирээд намайг айлган сүрдүүлж сэтгэл санаанд нь нөлөөлж утас авч явсанд гомдолтой байна. Би хочит *******гаас гар утсаа буцаагаад авсан, Сэлэнгэ аймаг руу уурхайд 1 сар ажиллах гээд явах гэж байгаа гээд надад явахаасаа өмнө миний утсыг авч ирээд өгсөн ...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 19-20/,
5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: Тухайн үед миний бие гэртээ байсан. ******* нь нэг хүнтэй чатлаж байгаад гэрээсээ гараад явсан. Нэг цагийн дараа буцаад гэртээ орж ирэхдээ гар утасгүй орж ирсэн. Тэгээд эхнэр маань хүүхдээс “гар утсаа яасан бэ” гэж асуухад “гар утсаа хаясан” гэж хэлсэн. Тухайн үед гар утсыг нь авч өгөөд хоёр л хонож байсан. Тэгээд *******гийн ах нь ирээд *******г гар утсаа хаясан байна гээд 2-3 удаа цохиж авсан. Тэгээд утсаа хүнд өгсөн гэж хэлсэн. Тухайн үед ******* айсандаа гар утсаа өгсөн гэж хэлсэн. Тухайн өдрөө эхнэр маань биечлэн очиж Цагдаагийн байгууллагад хандсан гэв.
6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тэр өдөр орой харанхуй болж байх үед ******* манай гэрт 6- 1-9 тоотод хүрээд ирсэн юм. Тэгээд манайхаас гараад хөх толгойд ах Очирсүрэн ахын гэрт очсон, тэгээд тэр үед одоо зөндөө удсан болохоор санахгүй байна ямар ч байсан гээд жоохон хүүхэдтэй уулзаж байсан. Тэгээд уулзаад хөх толгойд байдаг гэх нэртэй дэлгүүр рүү би орсон юм, тэр дэлгүүр нь манай таньдаг ахын дэлгүүр байгаа юм. Тэгээд дэлгүүр орчхоод гарч ирсэн тэр үед ******* нар машины гадна хажуу талд юм яриад зогсож байсан. Тэр 2 гар утасны талаар л яриад байх шиг байсан тэгээд би явж биллиард тоглох ууг гэсэн тэгээд бид нар Мандал гэх нэртэй биллиард орсон, Мандал руу ороод бид 3 хамт 1 цаг орчим тоглоод тэгээд би тэр 2-ыг үлдээчихээд явсан санагдаж байна, би одоо бол яг юу болсон талаар нарийн сайн санахгүй байна. Намайг гэх дэлгүүрээс гарч ирэх үед инээлдээд юм яриад л зогсож байсан, би юуны талаар ярилцсан талаар яг сайн сонсоогүй, надад хэлэхдээ бол ******* утас авна л гэж хэлж байсан. Аваагүй байхаа би мэдэхгүй байна. Тэр үед ******* утасгүй явж байсан санагдаж байна даа....гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: .... ******* нь төлөв даруу зантай, гадуур нэг их гарч ороод тэнээд байдаггүй гэртээ байж байдаг даруухан хүүхэд байгаа юм. Хүний хэлсэн үгийг дуулгавартай сайн хүлээж авдаг, сэргэлэн цовоо зантай, үгнээс гардаггүй, хамт байх үед их хөгжилтэй найрсаг хамт олонч зантай хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 33 /,
8. Гэрч Н.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... ******* нь миний төрсөн хүү байгаа юм, манайх 4 хүүхэдтэй бөгөөд 4 хүүхдийн дээрээсээ 2 дахь хүүхэд байгаа юм. *******г би бол зан ааш гайгүй, ямар нэгэн буруу зөрүү зангүй, боломжийн ааш зантай хүүхэд л гэж би бодож явдаг юм. ******* одоо баарны хамгаалагч хийж байгаа, түүнээс өмнө уурхайд ус соруулах ажил хийж байсан юм, Манай хүү Баянхонгор сумын 4-р сургуулийн 9 дүгээр анги төгссөн юм, цэргийн алба хаагаагүй, ямар эзэмшсэн мэргэжилгүй хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
9. Хохирогч *******, шүүгдэгч ******* нарын мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэгт: Хохирогч яллагдагч нарыг нүүрэлдүүлж авсан тэмдэглэл
Насанд хүрээгүй хохирогч *******гээс асуусан нь: Таны өмнө нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв үү? Нэмж хэлэх зүйл байна уу? Таныг ******* нь “******* чацга их давраад байгаа дүү нараа явуулж хутгалуулна" хэмээн хэлсэн юм уу?
Хариулт: Миний өмнө нь өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв, болсон зүйлийн талаар бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. *******гийн аав нь намайг сураад явж байгаа гэрээр ороод явж байгаа ******* чацга их даварч байгаа 2 дүүгээ явуулж хутгалуулна гээд тэгээд байсан юм
Яллагдагч *******гаас асуусан нь: Та “******* чацга их давраад байгаа дүү нараа явуулж хутгалуулна” хэмээн хэлсэн юм уу?
Хариулт: Тэр үед гэж 2 хүүхдэд дээрэлхүүлээд хутга тулгуулж байхдаа таарсан юм гэж би хэлсэн юм, би бол тэгж *******г хутгалуулна гэж хэлээгүй /энэ үед ******* та тэгж хэлсэн шүү дээ гэж хэлэв/
Насанд хүрээгүй хохирогч *******гээс асуусан нь: Та *******д гар утсаа өөрөө зөвшөөрч сайн дураараа гар утсаа хэрэглэхийг зөвшөөрч өгсөн юм уу? Эсхүл өөр байдлаар өгсөн юм уу?
Хариулт: Манай найзыг хутгалуулна гээд байхаар нь айгаад тэгээд би гар утсаа ******* гэгчид өгчихсөн юм.
Яллагдагч *******гаас асуусан нь: ******* нь танд гар утсаа сайн дураараа гаргаж өгсөн юм уу? Айлгаж сүрдүүлж гар утсыг нь авсан юм уу?
Хариулт: Би айлгаж сүрдүүлээгүй, эхэндээ бол зөвшөөрөхгүй байсан. ах ээж намайг зодно гэж хэлж байсан тэгээд сүүлдээ өөрөө зөвшөөрөөд гар утсаа өгсөн юм.
Насанд хүрээгүй хохирогч *******гээс асуусан нь: ******* нь таны гар утсыг авахдаа булааж авсан юм уу? Таны гар утасны кодыг хэрхэн яаж мэдэж авсан юм? Цагдаад хэлэх юм бол танай найз нарыг дүү нараа явуулж хутгалуулна, цагдаад хэлвэл эргээд уулзана шүү гэж хэлсэн юм уу?
Хариулт: Булааж авсан зүйл болоогүй, машин дотор сууж байх үед гар утсаа өгдөө кодыг нь гаргаад өгчих гэсэн тэгээд би кодыг нь гаргаад өгсөн юм. Ах нь цагдаагаас аймар айдаг юм шүү, цагдаад өгвөл уулзана шүү гэж намайг хэлсэн юм. *******г 2 дүүгээ явуулж хутгалуулна гэсэн, харин намайг бол хутгалуулна гэж хэлээгүй.
Яллагдагч *******гаас асуусан нь: Та *******д хандаж Цагдаад хэлэх юм бол танай найз нарыг дүү нараа явуулж хутгалуулна, цагдаад хэлвэл эргээд уулзана шүү гэж хэлсэн юм уу?
Хариулт: Би тэгж хэлээгүй ээ.
Насанд хүрээгүй хохирогч *******гээс асуусан нь: Та *******д гар утсаа яг яагаад өгөх болсон юм бэ?
Хариулт: Манай найзыг хутгалуулна гэхээр нь айгаад өгсөн юм.
Яллагдагч *******гаас асуусан нь: Та яагаад *******гийн гар утсыг авах болсон юм.
Хариулт: Би барих гар утасгүй болчихоод тэгээд гар утас хэрэг болооод тэгээд гийн гар утсыг 2 хоног гуйсан юм. Би бол *******г хутгалуулна гэж хэлээгүй харин нарт хутгалуулж байхдаа таарсан юм гэж хэлсэн юм.
Насанд хүрээгүй хохирогч *******гээс асуусан нь сим картыг хэрхэн яасан юм бэ?
Хариулт: ******* ах ажил гээд тэгээд би зажилж хаясан юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
10. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов. ...гэх дүгнэлт /хх-ийн 38-39/, болон шүүгдэгч *******н хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үндэслэн шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны орой 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй иргэн *******г гэрээр нь ажил ярих нэрийдлээр дуудаж “цагдаад хэлбэл эргээд уулзана шүү танай найзыг чинь дүү нараа явуулж хутгалуулна" гэх зэргээр айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж түүний өмчлөл, эзэмшлийн айфоне икс маркийн гар утсыг илээр дээрэмдсэн авч 350,000 /гурван тавин мянга/ төгрөгийн хохирол учруулж үйл баримт болсон нь насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би утасны дугаарыг нь мэдэхгүй, 2005 орчим оных байх гэж дууддаг байхаа фейсбүүк нь “ ” гэсэн нэртэй, над руу фейсбүүкээр чат бичиж орж ирсэн, 2024 оны 01 дүгээр сард Баянхонгор сумын 5,6 дугаар багийн зааланд сагс тоглож байгаад танилцаж байсан тэрнээс хойш хараагүй байж байгаад сая ирж утас аваад явсан, өмнө нь тэр зааланд нэг удаа л харж байсан. Өөр бусад мэдээллийг нь сайн мэдэхгүй, зүс л мэднэ. Манай гудамд ирэхдээ улаан өнгийн жижиг тэрэгтэй ирсэн би маркийг нь мэдээгүй, улсын дугаарыг нь хараагүй, жолоочийг нь танихгүй “” тэр хоёр хоёулаа явж байсан тэр жолоо барьж явсан ахыг бол би танихгүй, тэр ах ерөөсөө юу ч яриагүй, “” нь намайг айлгаж сүрдүүлээд ямар нэгэн шалтгаангүйгээр миний утсыг аваад "симийг нь зажилж хая" гэж хэлээд "цагдаад хэлбэл эргээд уулзана шүү танай найзыг чинь дүү нараа явуулж хутгалуулна" гээд байхаар нь би айгаад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй, утсаа буцааж авъя ч гэж хэлж чадаагүй, миний утасны кодуудыг надаар заалгаж хэлүүлж аваад авсан. Миний утас доторх хувийн мэдээлэл зураг гэх мэт зүйлүүдийг устгахгүй тэр чигт нь аваад явчихсан. Намайг цохиж зодсон асуудал бол байхгүй, харин айлгаж сүрдүүлсэн. Миний утас айфоне Х маркийн, цагаан өнгийн, фейсбүүк дээрээс зарын дагуу хувь хүнээс 400,000 төгрөгөөр худалдаж аваад 20 орчим хонож байсан, имей код мэдэхгүй би гомдолтой байна, намайг хүч хэрэглэж цохиж зодоогүй ч гэсэн сайн танихгүй байж худлаа хэлж ирээд намайг айлган сүрдүүлж сэтгэл санаанд нь нөлөөлж утас авч явсанд гомдолтой байна....” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч “....Тэр өдөр орой харанхуй болж байх үед ******* манай гэрт 6-1-9 тоотод хүрээд ирсэн юм. Тэгээд манайхаас гараад Хөх толгойд ах Очирсүрэн ахын гэрт очсон, тэгээд тэр үед одоо зөндөө удсан болохоор санахгүй байна ямар ч байсан гээд жоохон хүүхэдтэй уулзаж байсан. Тэгээд уулзаад Хөх толгойд байдаг гэх нэртэй дэлгүүр рүү би орсон юм. Тэр дэлгүүр нь манай таньдаг ахын дэлгүүр байгаа юм. Тэгээд дэлгүүр орчихоод гарч ирсэн тэр үед ******* нар машины гадна хажуу талд юм яриад зогсож байсан.Тэр хоёр гар утасны талаар л яриад байх шиг байсан....” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “.... 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* гэх хүн “ажил яръя” гээд чат бичээд манай гудамд ирсэн. Тэгээд юм ярьж байгаад Хөх толгой руу явах замдаа “ахдаа гар утсаа өгдөө, гар утасныхаа кодыг гаргаад өгдөө” гэж хэлэхэд нь би гар утасныхаа кодыг гаргаж өгсөн. Тэгээд нэг дэлгүүрийн гадаа очсон. Тухайн үед ******* гэх найз маань ирээд ******* гэдэг найзын маань гар утсыг аваад явсан. Гэтэл ******* гэх хүн “ахдаа гар утсаа өгчих гэхээр нь ээж, ах нар мэдвэл намайг ална гээд би өгөхгүй” гэж хэлтэл “зүгээрээ ахын дүү ахдаа өгчих, аав урдаас гар утас явуулж байгаа, түүнийг чамд өгье” гэж хэлээд бид хоёр алхаад явж байгаад н.”Цээкү чацга даварч байна, хоёр дүүгээ явуулж хутгалуулна” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би айсандаа гар утсаа өгсөн. Тэгээд “Мандал” гэх нэртэй биллиард руу явж байх үедээ “ахын дүү симээ зажилчих, дугаар чинь холбогдоод байж магадгүй гэж хэлэхээр нь би симээ зажлаад шидсэн. Тэгээд “Мандал” дээр очоод юм ярьж байгаад ******* гэх хүн “цагдаад хэлж болохгүй шүү, ах нь цагдаагаас аймаар айдаг шүү, хэрвээ цагдаад хэлбэл хоёулаа таарна шүү, гэрийнхээ хүмүүст гар утсаа хаясан” гэж хэлээрэй гээд надад 1000 төгрөг өгөөд гэр рүү явуулсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өгсөн “Тухайн үед миний бие гэртээ байсан. ******* нь нэг хүнтэй чатлаж байгаад гэрээсээ гараад явсан. Нэг цагийн дараа буцаад гэртээ орж ирэхдээ гар утасгүй орж ирсэн. Тэгээд эхнэр маань хүүхдээс “гар утсаа яасан бэ” гэж асуухад “гар утсаа хаясан” гэж хэлсэн. Тухайн үед гар утсыг нь авч өгөөд хоёр л хонож байсан. Тэгээд *******гийн ах нь ирээд *******г гар утсаа хаясан байна гээд 2-3 удаа цохиж авсан. Тэгээд утсаа хүнд өгсөн гэж хэлсэн. Тухайн үед ******* айсандаа гар утсаа өгсөн гэж хэлсэн. Тухайн өдрөө эхнэр маань биечлэн очиж Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******гийн 350,000 төгрөгийн үнэтэй гар утсыг дээрэмдсэн нь нотлогдсон байна гэж үзлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь шунахай сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогч *******г хүч хэрэглэхээр заналхийлж гар утсыг дээрэмдсэн гэж дүгнэлээ.
Хүч хэрэглэхээр заналхийлэх нь сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан сүрдүүлсэн буй байдал, хүч хэрэглэхээр заналхийлж буй сэтгэхүйн дарамтын гадаад илэрхийлэл, орон зай, хүчний харьцааны шинж чанар, тухайн заналхийлэл нь биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан нөхцөл байдлын талаар хууль зүйн бодит дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******г гэрээс нь дуудаж гаргаж гар утсыг нь авах санаагаа илэрхийлэхдээ насанд хүрээгүй хохирогчийн *******гийн найз “*******” гэгч нь урьд нь гар утсаа шүүгдэгч *******д өгч улмаар гар утсаа буцааж авсан үйл баримтыг ярьж “*******” гэгчийг хүнд хэлж хутгалуулна” гэж хэлж байгаа нь хохирогчид нь дээрх зүйл тохиолдоно гэж сэтгэл зүйн дарамт үүсгэж, хүч хэрэглэхээр заналхийлж улмаар хохирогчийн гар утасны симийг авч өөрөөр зажлуулан устгаж гар утсыг нь дээрэмдэн авсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь гар утсыг түр гуйж авсан гэж илэрхийлж байгаа боловч хохирогчийн мөрдөн шалгах болон, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд түүний гар утсыг буцаан өгөх зорилгогүй, сэтгэл зүйд өөрийн бие бялдар бусад байдлаар хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж, гар утасны дугаар бүхий симийг устгуулж байгаа үйлдэл зэргээс түүний үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн болно.
Ийм учраас шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч *******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч ******* нь гар утсыг биет байдлаар буцаан өгсөн нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******г насанд хүрээгүй хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч *******д урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар,ажлаа өөрчлөх зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тул шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг дөрвөн / 04 / жилийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн / 04 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ