| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0957/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/975 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/975
2024 12 02 2024/ШЦТ/975
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Уугантамир,
Улсын яллагч: М.Анхбаяр,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001084 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд Баянгол дүүрэг 26 дугаар хороо, ***тоотод байхдаа эхнэр болох ***г “Хүний амьдралд оролцоод байна” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрний уруул хэсэг рүү нь гараараа цохиж газарт унагаан, хоолойг нь 2 гараараа боож, цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, хохирогч ***гийн эрүүл мэндэд уруул, зүүн завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуу, шилбэнд цус хуралт, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөр *** хүүгийн хамт 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд нөхрийн найз ***ын Баянгол дүүргийн 26 дугаар хороо, ***тоотод байдаг гэрт нь очсон. Гэрт нь *** эхнэрийн хамт байсан. Бид нарыг ороход тэдний цахилгаан тасарсан байсан. Тог иртэл юм ярьж байхад *** гэртээ байсан Лабел нэртэй Виски архийг задлаад хамт уусан. Тэр архинаас би уумааргүй байна гэхэд *** “*** уухгүй байна, манай гэрийг хүндлэхгүй байна” гэх зэргээр үгээр идээд байсан. Тэгэхээр нь би хүчээр шахуу нэг хундага уусан. Удалгүй тэр архи нь дуусаад *** эхнэртэйгээ дэлгүүр гарч нэмж архи авна гээд байхаар нь би эхнэр ***тай хамт дэлгүүр гарч Лабел, Рэд Лабел нэртэй 0.75 грамм шил вискиг нэг, нэгээр нь худалдаж авсан. Тэгээд гэрт нь орсон чинь нөхөр, *** хоёр унтаж байсан. Тэр хоёрыг сэрээгээд авсан вискиг ууж эхэлсэн. Тэр үед би согтож эхэлсэн. Тэгсэн чинь *** нөхөр ***ыг хэн нэгэнтэй хардаж эхэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Цагийг нь санахгүй байна гадаа харанхуй болсон байсан. ***ын эхнэр *** 5 сартай жирэмсэн юм байна лээ. ...*** согтоод эхнэртээ уурлаад гэрээсээ хөөгөөд хоолойг нь хоёр гараараа боогоод дараа нь хөлөөрөө жийгээд уурлаад гэрээсээ хөөсөн. Тэрийг хараад би ***т уурлаад “боль чи, яагаад жирэмсэн эхнэртээ гар хүрээд байгаа юм бэ” гэж хэлээд ***ын толгой руу 1-2 удаа алгадсан. Тэгсэн нөхөр *** сууж байснаа босож ирээд миний нүүр, уруул руу гараараа цохиж газарт унагаагаад миний хоолойг хоёр гараараа боогоод дараа нь цээж руу хөлөөрөө өшиглөж дэвссэн. Тэгэхэд *** манай нөхрийг болиулсан, тэгсэн чинь *** эхнэр *** болон нөхөр бид хоёрын гар утсыг авчхаад хаалга дотроос нь түгжчихээд гэрээсээ гаргахгүй байсан. Тэр үед *** бид хоёр тэдний гэрийн буланд уйлаад суусан. ***, *** хоёр нойл орсон байсан. Тэгээд би ***тай юм ярьж байснаа санаж байна цааш юу болсон талаар санахгүй байж байгаад өглөө 09 цагийн үед сууж байсан газраа сэрсэн. *** нөхөр хоёр *** бид хоёрын сууж байсан газрын хажууд ор засаад унтаж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний уруул хавдсан, баруун нүдний доор хөхөрсөн, хоёр хацар хавдсан, цээж хөндүүр байна. Энэ гэмтлийг нөхөр *** учруулсан. ...урд өмнө миний биед халдаж цохиж, зодсон байсан асуудал байхгүй. Бид 2 гэрлэлтийн баталгаатай, хамт амьдраад 01 жил болж байна” гэх мэдүүлэг /хх-н 7-8, 16/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...БГД-н 26-р хороо, 3-9 тоот гэртээ эхнэр ***ын хамт 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өглөө 11 цагийн орчимд над руу найз *** утсаар залгаад танай гэрийн ойролцоо хараагүйчүүдийн төвийн ойролцоо байна, гараад ирээч гээд би гарч очиж уулзахад *** эхнэр ***гийн хамт байсан. Тэгээд юм ярьж байгаад манай гэрт очихоор болоод манай гэрт очоод юм ярьж сууж байгаад дэлгүүрээс 01 жил виски аваад бид 4 хувааж уугаад ***, *** хоёр хүүхдээ авч ирнэ гээд гэр нь ойрхон байдаг тул гэртээ хариад ирэхдээ нэг шил архитай ирээд архийг нь бид 4 хувааж уугаад 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр орой ойролцоогоор 22 цагийн орчимд байх, 00 цаг болоогүй байсан. Тэгээд юунаас болоод муудалцсаныг би санахгүй байгаа бөгөөд нэг ухаан орсон чинь *** намайг учиргүй толгой руу алгадаад байсан, *** эхнэрээ боль гэж салгаад тэр 2 хоорондоо муудалцаад намайг харахад *** эхнэрээ алгадсан, яг хаашаа алгадсаныг нь анзаарч хараагүй, уруул нь хавдсан байсан бусад гэмтлүүдийг нь анзаараагүй, *** өглөө боссон чинь цагдаа дуудсан байсан. Цагдаад уруул хавдсан байна гэж хэлээд уруулаа үзүүлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,
Шинжээчийн 8262 тоот дүгнэлтэд: “...***гийн биед уруул, зүүн завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуу, шилбэнд цус хуралт, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уруул, зүүн завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хоёр шуу, шилбэнд цус хуралт, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 26-27/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-46/ аюулын зэргийн үнэлгээ /хх-н 48/, хохирогчийн хүсэлт /хх-н 49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний шөнө 22 цагийн орчимд Баянгол дүүрэг 26 дугаар хороо, ***тоотод байхдаа эхнэр болох ***г “Хүний амьдралд оролцоод байна” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрний уруул хэсэг рүү нь гараараа цохиж газарт унагаан, хоолойг нь 2 гараараа боож, цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, хохирогч ***г эрүүл мэндэд уруул, зүүн завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуу, шилбэнд цус хуралт, зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ***г цохиж, зодон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь эхнэр ***г цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг гэр бүлийн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, урьд хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл хийж байсан нь тогтоогдоогүй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзээгүй гэж үзсэн талаарх дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР