| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0916/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/992 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/992
2024 12 11 2024/ШЦТ/992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,
Улсын яллагч: Т.Баянмөнх,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305016651169 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” нэртэй зочид буудлын 312 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, тухайн буудлын өрөөнд унтаж байсан иргэн ***ын өмчлөлийн “айфоне-13 про макс” маркийн нийт 2.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар авсны улмаас, түүнд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ” зочид буудлын 312 тоот өрөөнд найз охин ***ийн хамт байж байгаад 02 цаг өнгөрөөгөөд манай найз охин *** гараад явсан харин би унтаад буудлынхаа өрөөнд үлдсэн. Манай найз охин гарч явахдаа надад хаалгаа түгжээрээ энд нэг залуу хаалга чагнаад яваад байна гэснийг нь би сонсоогүй юм шиг байгаа юм тэгээд би унтаад өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед сэрээд гар утсаа авах гэсэн чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд би доошоо буугаад буудлын камерыг шүүж үзэхэд нэг залуу 03-04 цагийн хооронд манай өрөөгөөр 4 удаа орж гарч байгаа бичлэг байсан, хамгийн сүүлд орохдоо өрөөнд байсан пиво аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...миний алдагдсан гар утас айфоне-13 про загварын гар утас байсан. ...би гар утсаа 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.700.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...сэжиглэж байгаа хүн гэвэл манай өрөөнд орж гарч байгаа залууг сэжиглэж байна. ...би “Гэгээ” зочид буудалд найз охин ***ийн хамт 312 тоот булангийн өрөөнд 2 долоо хоног тухайн буудалд байрлаж байсан юм. ...өрөөндөө унтахын өмнө би өөрийн айфоне-13 про загварын гар утсаар найз охинтойгоо яриад унтлаа шүү гэж хэлээд утсаа өөрийн толгойны хажууд тавиад унтаад өгсөн. ...камерын бичлэг үзэхэд нэг залуу 3 давхрын бүх өрөөний хаалгыг татаад яваад байсан, тэгээд намайг унтсаны ...30-40 минутын дараа тухайн залуу манай өрөөнд 3-4 удаа ороод манай нохой байсныг авч гараад өөрийн өрөөнд байлгаж байгаад буцаад оруулж ирээд өрөөнөөс пиво байсныг мөн аваад гарч орж байгаа бичлэг байсан бөгөөд миний гар утсыг тухайн залууг хулгайлсан гэж үзэж байна. Бусдаар манай өрөөнд өөр хүн орж гараагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24, 27/,
Гэрч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр манай найз залуу болох *** бид хоёр тухайн үед байр хайж байсан учраас Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Гэгээ зочид буудалд түр хэд хоногоор байсан. Тухайн 4 дүгээр сарын 11-ний өдөр миний багын найз *** ирээд бид бага хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид гурвыг юм яриад өрөөнд сууж байх үед бид нарын өрөө коридорын цонхны хажуу талын 312 тоот өрөөнд байсан. Тухайн үед манай хаалгыг гаднаас хүн татаад байсан, цоожтой учраас онгойлгож чадахгүй явчих шиг болсон. Тэгэхээр нь би гайхаад хаалга онгойлгоод харсан чинь нэг үл таних 30 орчим наны 165-170 см орчим өндөртэй залуу өөр нэг өрөөний хаалгыг бас татаад зогсож байсан. Би сүүлд орж ирсэн найздаа хаалгаа сайн цоожлоорой гэж хэлчхээд угаалгын өрөө орсон. Манай найз залуу *** манай найз *** бид хоёрыг ирэхээс өмнө ганцаараа юм уусан байсан учир түрүүлээд тасарчихсан. Тэгэхээр нь *** бид хоёр ***ыг унтуулж үлдээчхээд баар орохоор гарсан. Гарахдаа ***д хаалгаа түгжээрэй гэж хэлчхээд гараад явсан. *** унтаагүй байж байсан. *** бид хоёрыг өрөөнөөс 02 цаг өнгөрөөгөөд гарах үед тэр өдөр өрөөний хаалга татаж үзээд байсан үл таних залуу манай өрөөний үүдэнд цонхны тавцан дээр тамхи татаад зогсож байсан. Тэр үед би царайг нь харж авсан. Тэгээд *** намайг 04 цаг өнгөрөөгөөд 05 цаг болох гэж байхад хүргэж өгсөн. Өглөө сэрэхэд ***ын утас байгаагүй, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...тухайн эрэгтэй хүний царайг би харсан өрөөнөөс гарах үед их ойрхон зөрсөн учраас сайн харж авсан. Надаас намхан 165-170 см орчим өндөртэй бор царайтай, халимаг үстэй, том хамартай, уруулынхаа доор болон хөмсөгнийхөө дээр мэнгэтэй байсан. Ялангуяа уруулынх нь мэнгэ миний нүдэнд их тод туссан, хөмсөгнийх нь дээр мэнгэ нь аль эсвэл батга байсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ зочид буудалд ажлаа хийж байсан. ...2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 312 тоот өрөөнд байрлаж байсан хүмүүсийг санаж байна. Манайд 2 сар гаруй хугацаанд амьдарсан анх ирэхдээ тэр эрэгтэй, эмэгтэй хоёр түрээсийн байр хайж байгаа тэр хүртэл энд байрлана гэж хэлээд орж байсан. Тэр өдөр 312 тоот өрөөнд тэдний найз гэж нэг залуу ирээд цуг байж байгаад орой нь явсан. Маргааш өглөө 312 тоот өрөөнд байсан охин “утсаа алдчихлаа” эгчээ камер шүүгээд өгөөч гэж ирсэн “би хяналтын камер шүүж үзэхэд 312 тоот өрөөний охин 11-ний өдөр ирсэн найзтайгаа гарч яваад өрөөнд нь найз залуу нь үлдэж байсан. Намайг үргэлжлүүлэн камер шүүхэд 309 тоот өрөөнөөс нэг залуу гарч ирээд 312 тоот өрөөний гадаа очоод хаалганы гадна чимээ чагнаж зогсож байгаад тухайн өрөө рүү ороод нохойг нь авч гараад өрөө рүүгээ ороод байж байснаа нохойг нь буцааж оруулж тавьсан байсан. ...тэр залууг ороод гарснаас хойш өөр хүн ороогүй. Сайн санаж байна 312 тоот өрөөний охиныг *** гэдэг байсан дажгүй яриа хөөрөөтэй охин байсан болохоор дотно байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44-46/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ зочид буудлын дотор талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд бичлэг дээр 2023 оны 4 дүгээр сарын 11-ний шөнийн 03 цаг 44 минут 04 секунтэд саарал малгайтай цамц, хар өмд, хар гуталтай 30-35 орчим насны залуу 312 тоот өрөөнд орж байгааг харуулав. ...2023 оны 4 дүгээр сарын 11-ний шөнийн 03 цаг 44 минут, 04 секунтэд саарал малгайтай цамц, хар өмд, хар гуталтай 30-35 орчим насны залуу 312 тоот өрөөнөөс гараад явж байгааг харуулав...” гэжээ /хх-н 53-54/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...манай найз залуугийн утсыг авч явсан байх магадлалтай өрөө, өрөөний хаалга татаад байсан эрэгтэйг арьсных нь өнгөөр, давхраагүй нүдтэй, өндөр хамартай, баруун зүүнийг нь сайн санахгүй байна, уруулынхаа доор тод мэнгэтэй, бас хөмсөгнийхөө яг дээд талд мэнгэтэй байсан шиг санагдаж байна. ...тухайн 2 дахь зураг буюу *** овогтой *** гэгчийг хараад таньсан бөгөөд шууд зааж байв..” гэжээ /хх-н 58-64/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 17/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 18/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 50-52/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 76, 82-106, 108-120/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэгээ” нэртэй зочид буудлын 312 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, тухайн буудлын өрөөнд унтаж байсан иргэн ***ын өмчлөлийн “айфоне-13 про макс” маркийн нийт 2.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар авсны улмаас, түүнд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Б.***, *** нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба тухайн зочид буудлын хохирогчийн түр хугацаанд амьдарч, амарч байсан өрөөнд удаад дараа орж, гаран улмаар хохирогчийн гар утсыг авсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах санаа зорилготой, өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох хууль зүйн ойлголт юм.
Шүүгдэгч *** нь зочид буудлын өрөөнд амарч байгаа хүмүүсийн өрөөнд зөвшөөрөлгүй орж, тэдний хувийн орон зайд нэвтрэн хохирогчийг унтаж байхад нь гар утсыг авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***ын түр хугацаанд амьдарч, тухайн үед унтаж байх буудлын өрөө рүү нэвтрэн орж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь хохирлоо авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу удаа дараа ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан доод хэмжээгээр буюу 02 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын урьд шүүхийн шатанд цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР