| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0958/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1002 |
| Огноо | 2024-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1002
2024 12 12 2024/ШЦТ/1002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Энх-Учрал,
Улсын яллагч: Б.Одонтуяа /томилолтоор/,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403007140872 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Тумбааш” худалдааны төвийн урд талын замд 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 30 минутын орчим *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч ***ыг мөргөж биед нь баруун дал ясны их биеийн далд хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тохой, зүүн гуя, шилбэ, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө 09 цагийн орчим Баянгол дүүргийн хорооллын Тумбаашийн урд замаар, замын хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарсан тухайн үед 1, 2 дугаар эгнээгээр явж байсан автомашинууд зогсож зам тавьж өгөхөөр нь урдуур нь алхаад 3 дугаар эгнээ рүү ороход гэнэт л нэг машин орж ирээд миний зүүн талаас мөргөөд би шидэгдэж газар унасан. Ослын дараа босох гэтэл босож чадаагүй, намайг мөргөсөн машины жолооч 20 орчим насны залуу байсан, тэгээд жолооч болон надтай хамт явсан манай найз 2 намайг өргөж босгоод гэмтлийн эмнэлэг рүү машинтай нь явж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд тархинд цус хуралт, далны хугарал, зүүн хөлөнд зөөлөн эдийн гэмтэлтэй гэж хариу гарсан. Тухайн өдрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй ба 8 дугаар сарын 30-ны өдөр гэмтлийн эмнэлгийн цагдаад ослын талаар хэлж бүртгүүлсэн. ...одоогийн байдлаар 900.000 орчим төгрөгийн хохирол гарсан байгаа жолооч талаас хохирол төлөөгүй байгаа. ...би өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон цаашид гарах хохирол зардлыг нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,
Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.408.160 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэжээ /хх-н 34/,
Шинжээчийн 11611 тоот дүгнэлтэд: “...***ын биед баруун дал ясны их биеийн далд хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн духны суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн тохой, зүүн гуя, шилбэ, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 58-59/,
Мөрдөгчийн 1673 магадалгаанд: “...*** маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино ...12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна....” гэжээ /хх-н 63/,
Яллагдагчаар ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад найз ***гийн аав ***ын эзэмшлийн H.Civic маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодоод Драгон нийтийн тээврийн газар орохоор хорооллын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан, тэгэхэд урд явж байсан автомашин удаан яваад байхаар нь би эгнээ байраа солиод 3 дугаар эгнээ рүү шилжиж ороод 2 дугаар эгнээнд явж байсан машины зүүн талаар гарах үед тэр машины урдуур нь явган зорчигч зам хөндлөн хойноос урагш чиглэлтэй алхаад явж байгаа харагдсан, би тэр хүнийг хараад тоормос гишгэсэн хэдий ч машин бүрэн зогсолгүй явган зорчигчийг машины баруун урд хэсгээр мөргөөд зогссон. Ослын дараа би машинд мөргүүлсэн хүнийг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч очоод үзүүлсэн. Тухайн үед би сандраад дуудлага өгөх учраа олоогүй шууд л эмнэлэг явъя гэж бодоод эмнэлэг рүү явсан юм, тэгээд осол болсон өдрийн маргааш өдөр нь машинд мөргүүлсэн хүний хүүхэд нь цагдаад дуудлага өгсөн байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-н 75/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-41/, техникийн шинжээчийн 783222 дүгнэлт /хх-н 46-51/ зэрэг болно
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Тээврийн прокуророос шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Яллах дүгнэлт болон мөрдөгчийн 1673 тоот магадалгаанд шүүгдэгч ***ыг ...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.
Яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадалгаа зэргээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зурагт 110 м зайд явган хүний гарц байсан нь нотлогдсон. Явган зорчигч нь явган хүнийг гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарсан ба үзэгдэх орчинд буюу 110 метрийн зайд байсан явган хүний гарцаар зам хөндлөн гарах үүрэгтэй байжээ.
Мөн тухайн замын нөхцөл байдал нь дундуураа хайс, хашлагатай, тусгаарлах зурвастай байсан ба хайс, хашлага тасарсан, эвдэрсэн хэсгээр хохирогч зам хөндлөн гарч байсан нь мөрдөгчийн магадалгаанд заасан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн зам хөндлөн гарах үүргээ биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч *** нь тухайн нөхцөл байдал болох үед дүрмийн дагуу явсан ба түүнийг яллах дүгнэлт болон мөрдөгчийн магадалгаанд зааснаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотолж чадахгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасны замын хөдөлгөөнд аюул, хохирол учруулах ямар нөхцөл байдалтай оролцож байсан талаар нотлох баримт авагдаагүйн дээр тийм нөхцөл гаргаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн заалтын хөдөлгөөнд осолтой байдал бий болгох ямар нөхцөл байдал үүсгэсэн нь тогтоогдохгүй байх ба дээрх дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтын аюул саад тулгарахыг мэдэх боломжтой байсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба явган зөрчигч гарцгүй газраар 2 дугаар эгнээнд явж байсан машины урдуур гэнэт гарч ирсэн нөхцөлд түүнийг урьдчилан мэдэх боломжгүй байжээ.
Түүнчлэн, шүүгдэгч нь зогсоох арга хэмжээ авсан хэдий ч хохирогчийг мөргөсөн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ***ын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан болно.
Шүүгдэгч ***ыг цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг
Дээрх гэмт хэргийн улмаас цагаатгагдсан этгээд *** нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болон хохирогч ***д хохиролд төлсөн төлбөрийг нэхэмжлэх шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, *** нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР