Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/245

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2024/ШЦТ/245

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

           Улсын яллагч: Ж.Ундармаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

            Хохирогчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

            Шүүгдэгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Ад холбогдох 2412000000202 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт А аймгийн Э сумын ... дүгээр багийн Нийн ... тоотод оршин суух, урьд нь Архангай аймгийн Сум дундын  эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Бын А /РД:... /

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Э сумын ... дугаар багийн Н хорооллын хажуу талын голын эрэг дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Оийг “Улаанбаатар хот руу явж архи ууж хүүхэд алдсан” гэж уурлаж, марган, улмаар О.Оийн нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж, зодон тархи доргилт, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412000000202 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Оийн мэдүүлсэн: “....2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр А, бид 2 халуун усанд орох гээд очсон чинь хаалттай байсан. А миний танил айл руу очъё, чи нэг шил архи авчих гэхээр нь би архи авахгүй, пиво авна гэж хэлээд дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад Н хороололд нэг танихгүй айлд очсон. ...Пивоо хувааж уугаад тэндээс гараад явж байтал урьд нь хамт архи ууж байсан зүс таних эрэгтэй, эмэгтэй хоёртой таараад 1 шил архи дэлгүүрээс аваад Нийн горхины дэргэд зүлгэн дээр суугаад авсан архиа хувааж ууж дууссан. Хамт уусан эрэгтэй, эмэгтэй 2 явсан. ...А, бид 2 үлдээд юм яриад сууж байтал ... “Улаанбаатар хот руу яваад архи уугаад хүүхдээ алдсан” гээд надтай хэрүүл хийгээд миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд би зугтаагаад айлын хашаа руу орж тухайн айлын утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цэргийн хувцастай 2 хүн ирээд аваад явах гэсэн чинь А явахгүй байсан. Тэгээд цагдаад дахин дуудлага өгсөн. ...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.672.894 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. О.Оийн биед тархи доргилт, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-25 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Аийн мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Эсумын ... дугаар багийн Н хорооллын хажуу талын голын эрэг дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Оийг “Улаанбаатар хот руу явж архи ууж хүүхэд алдсан” гэж уурлаж, марган, улмаар О.Оийн нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж, зодон тархи доргилт, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Эсумын ... дугаар багийн Н хорооллын хажуу талын голын эрэг дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Оийг “Улаанбаатар хот руу явж архи ууж хүүхэд алдсан” гэж уурлаж, марган, улмаар О.Оийн нүүрэн тус газарт гараараа 3-4 удаа цохиж, зодон тархи доргилт, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Оийн мэдүүлсэн “....2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр А, бид 2 халуун усанд орох гээд очсон чинь хаалттай байсан. А миний танил айл руу очъё, чи нэг шил архи авчих гэхээр нь би архи авахгүй, пиво авна гэж хэлээд дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад Н хороололд нэг танихгүй айлд очсон. ...Пивоо хувааж уугаад тэндээс гараад явж байтал урьд нь хамт архи ууж байсан зүс таних эрэгтэй, эмэгтэй хоёртой таараад 1 шил архи дэлгүүрээс аваад Нийн горхины дэргэд зүлгэн дээр суугаад авсан архиа хувааж ууж дууссан. Хамт уусан эрэгтэй, эмэгтэй 2 явсан. ...А, бид 2 үлдээд юм яриад сууж байтал ... “Улаанбаатар хот руу яваад архи уугаад хүүхдээ алдсан” гээд надтай хэрүүл хийгээд миний нүүр хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд би зугтаагаад айлын хашаа руу орж тухайн айлын утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цэргийн хувцастай 2 хүн ирээд аваад явах гэсэн чинь А явахгүй байсан. Тэгээд цагдаад дахин дуудлага өгсөн. ...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Оын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 228 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-25/,

мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Сын мэдүүлсэн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Эсумын ... дугаар багийн Н хорооллын хажуу талын голын эрэг дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Оийг “Улаанбаатар хот руу явж архи ууж хүүхэд алдсан” гэж уурлаж, марган, улмаар О.Оийн нүүрэн тус газарт нь гараараа 3-4 удаа цохиж, зодон тархи доргилт, зүүн зовхи, дээд уруулд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл учруулж буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч О.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч О.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирлын баримт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Аийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хохирогч О.О нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1.672.894 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Б.А нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул түүнээс 1.672.894 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.       

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2 /хоёр/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ cap 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийт 5 /тав/ cap 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Аэд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул шүүх хуралдааны танхимаас суллаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/806 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.А нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ cap 14 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийт 5 /тав/ cap 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь 5 /тав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 5 /тав/ сар 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар хориглосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай.

 

8. Шүүгдэгч Б.Аийг шүүх хуралдааны танхимаас суллаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Аээс 1.672.894 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

10. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

 11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ад авсан дээрх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ДОНИДДОЛГОР