Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/551

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2024/0024/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* , түүний өмгөөлөгч Б.Цэдэндамбаа

Иргэний хариуцагч******* ,

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ч.Булган, Ж.Уранчимэг,

Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Н.Дэлгэрнаран, Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт******* овогт************** ,******* овогт******* нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000140 дугаартай эрүүгийн хэргийг-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн,******* овогт************** /РД: /, оны -ний өдөр-Уул аймгийн төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн ажилтай, , , , хамт сумын баг, дугаар гудамжны тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

2.Монгол Улсын иргэн,******* овогт******* /РД: /, оны -ны өдөр-Уул аймгийн төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,-Уул аймаг ****** газар ажилтай, , хамт сумын баг, - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч******* ,******* нар нь  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...би тухайн үед сумаас, хоёр хүүхдийн хамт сум руу тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Хүүхэдтэй эгч сум орох гэсэн юм машины дугуй хагарлаа гэхээр сайхан сэтгэл гаргаад аваад явсан. сумын постын замд явж байхад******* гэх залуу өөдөөс 20 метрийн зайнд урсгал сөрөөд ороод ирэхээр нь би зорчигчид болон гэр бүлийнхээ амь насыг аврахын тулд саадыг тойрч гарах гэж урсгал сөрж орсон. Баруун гар тал руу даръя гэхэд гуу жалгатай байсан. Тоормос даръя гэхэд зогсолгүй эсрэг тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхөөр байсан учраас эсрэг урсгал руу дарж орсон. Надад хүмүүсээ аврах, саадыг тойрч л гарах л сонголт байсан. 2 метрийн зайд тоормос дараад зогсож чадахгүй. Өөдөөс шууд мөргөлдөх гээд байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Би тухайн үед найзынхаа машиныг жолоодож явсан. Би урсгал сөрөөгүй. Хохирогчид гаран сая төгрөг өгсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: “...Би хохирлыг өмнө гаргаж байсан нэхэмжлэлтэйгээ ижил байдлаар нэхэмжилж байгаа. нь хашаа байшингаа өгнө гэсэн боловч өгөөгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч******* мэдүүлэхдээ: “...Би нийт 7,100,000 төгрөгөөр хохирсон тул буруутай этгээдээс нэхэмжилнэ. Одоо мөргүүлсэн машин маань задаргаанд орсон байгаа. Задаргаанд өгчихсөн. Тухайн үед******* нь малын тэжээл зөөх зорилгоор миний машиныг авч явсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

       

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч******* нь 2023 оны сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд 6115 дар улсын дугаартай lexus HS 250 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, шүүгдэгч*******  нь мөн цаг хугацаанд улсын дугаартай prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг тус тус зөрчсөний улмаас мөргөлдөж зорчигч  амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч******* ,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы өмгөөлөгч Б.Цэдэндамбаа гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлээс болж хохирогч нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулах ёстой. Оршуулгын зардал 21,468,466 төгрөг, амь хохирогчийн асаргаанд байсан сэтгэцийн өвчтэй асран хамгаалах зардал 9,800,000 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэн тооцож 99,000,000 төгрөг, нийт 130,268,466 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ч.Булган гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч*******ийн хувьд 2023 оны сарын 01-ний өдөр сумаас сум руу явж байхад зорчиж байсан эгнээ рүү нь 20 метрийн зайнаас тээврийн хэрэгсэл дарж орж ирсний улмаас 6 зорчигчийн амь насыг аврахын тулд гарцаагүй нөхцөл байдал тулгараад зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу дарж орсон. Жолоочийн самбаачлах хугацаа байдаг. Хэрэв хөл тоормос гишгэсэн бол урд урдаасаа шууд мөргөлдөх байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд зааснаар энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан.*******ийн хувьд тухайн үед хүний амь насыг хохироох ямар ч бодол байхгүй байсан. Гагцхүү 5 зорчигчийн амь насыг аврахын тулд гарцаагүй арга хэмжээ авсан. Тиймээс шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ж.Уранчимэг гаргасан дүгнэлтдээ:  “...Миний үйлчлүүлэгчийг замын хөдөлгөөнд оролцон шулуун замаар явж байхад шүүгдэгч*******ын тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд замын хөдөлгөөнд нь саад болсон. Тиймээс******* нь саадыг тойрон гарахын тулд эсрэг урсгал руу аюулыг зайлуулахын тулд орсон. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийг харахад шүүгдэгч нар нь урд талаараа мөргөлдсөнөөс болоод хүний амь хохирсон. Баруун гар тал руу гараад зогсъё гэхэд хунгарласан цастай жалга байсан.******* нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө нар өөдөөс гялбаад тусаад байсан учраас нарны хамгаалалтаа буулгахдаа эсрэг урсгал руу орсон гэж мэдүүлсэн байдаг.*******ын мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байгаа.******* нь урсгал сөрж аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн учраас дээрх осол болсон гэж шинжээч дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч тухайн нөхцөл байдалд оновчтой арга хэмжээг авсан болох нь гэрэл зургаар харагдаж байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн шинж хангадахгүй байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч*******ын өмгөөлөгч Н.Дэлгэрнаран гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч*******ын хувьд гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Шүүгдэгч*******ийн хувьд нэгдүгээрт зогсоох арга хэмжээ огт аваагүй. Шүүгдэгч******* нь гэр бүлээ аврахын тулд дээрх үйлдлийг хийсэн гэж мэдүүлсэн. Нэг хүний амиас илүү 4 хүний амь үнэтэй гэх байдлаар амь хохирогчтой хэрэг дээр тайлбар хэлэх нь зохимжгүй байна. Иргэний нэхэмжлэл хохирлын тухайд оршуулгын зардал дээр маргахгүй. Асаргааны зардал нь гэмт хэргийн бодит хор уршигт тооцогдох нь эргэлзээтэй. гэж хүн цалингийн зөрүү нэхэмжилж байгаа нь уг хэрэгт иргэний нэхэмжлэгч болон хохирогчоор оролцсон зүйл байхгүй байх тул тухайн хүний цалингийн зөрүүг шаардах эрхгүй гэж үзэж байна. Асаргаатай холбоотой асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар тэтгэмжийн асуудал яригдана. Тэтгэмжийг дараагийн асран хамгаалагч нь тогтоогдоод тэтгэмжээ хэвийн аваад явж байгаа байх. Тэгэхээр 9,800,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх үндэслэлгүй байна. Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолын тодорхойлох хэсгийн 4-т тодорхой зааж өгсөн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд сэтгэцэд учирсан гэм хорыг нөхөн төлнө гэх асуудал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өөрчлөлтөөр нэмэгдэн орж ирсэн. Тооцох аргачлал, түүнийг дагаад Иргэний хуулийн 510 дугаар зүйл болон 511 дүгээр зүйлд өөрчлөлт орсон. Өөрчлөлт хэзээнээс эхэлж мөрдөгдөх бэ гэхээр Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөн гэж тусгайлан хуульд зааж өгсөн. Тэгэхээр дээрх хугацаанаас өмнө нь гарсан харилцаан дээр хууль хэрэглэгдэхгүй. Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байгаа учраас дээрх сэтгэцэд учирсан гэмт хорын хохирол болох 99,000,000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хувьд шүүгдэгч******* нь даатгалтай учраас0 хувь нөхөн төлбөрөө авсан гэж тайлбарлаж байгаа учраас тухайн хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Харин иргэний хариуцагч*******ын хохирлыг шүүх эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийгээд шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Б.Чинбаатар гаргасан дүгнэлтдээ:  “...Шүүгдэгч*******ын хувьд осол учирсан цагаас гэмшиж байгаа. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж мэтгэлцдэггүй. Оршуулгын зардал болох 21,468,466 төгрөгөөс өөрийн боломж бололцоогоор 11,100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асаргааны мөнгө болон гэм хорын хохирол зэргийг хохирогчийн зүгээс нэхэмжилж байна. Гэм хорын хохирол 99,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэх эрхтэй гэдэг байдлаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх.” гэв.

 

Шүүгдэгч******* ,******* нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч******* нь 2023 оны сарын 01-ний өдрийн 14 цагийн үед-Уул аймгийн сумын багийн нутаг Улаанбаатар-Дархан чиглэлийн төв зам дээр улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг,

****** нь 2023 оны сарын 01-ний өдрийн 14 цагийн үед-Уул аймгийн сумын багийн нутаг-Улаанбаатар чиглэлийн төв зам дээр улсын дугаартай Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэснийг зөрчсөний улмаас мөргөлдөж улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан амь нас хохирсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 3-5, 6-9, дахь тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы мөрдөн байцаалтад 2023 оны сарын 06, 3 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2023 оны сарын 01-ний өдөр аймгийн суманд үйл ажиллагаа явуулдаг ХХК-нд ажил дээрээ байхад манай төрсөн эгч залгаад өнөөдөр 14 цагийн орчимд-Уул аймгаас сум руу гэр рүүгээ замын унаагаар харьж яваад замдаа зам тээврийн осолд орж гэмтээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй хэвтэн эмчлүүлж байна. Чи яаралтай наашаа гараарай гэж ярьсан. Тэгээд би маргааш өдөр нь буюу 2023 оны сарын 02-ны өдөр аймгаас гараад-Уул аймагт 2023 оны сарын 03-ны өдөр 12 цагийн орчимд ирээд эмнэлэг дээр очиход маань 11 цагийн орчимд бурхан болсон байсан. Ээж маань зам тээврийн осолд өртөхдөө сумынхаа танил залуугийн авто машины урд талын суудал дээр суугаад явсан юм байна лээ. Манайид ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй. Хөл гар сайтай тэр болгон өвчин зовлон хэлээд байдаггүй хүн байсан. Миний төрсөн эгч /35 нас/ нь олдмол сэтгэцийн өвчтэй, хэлгүй хүнийг асран хамгаалдаг байсан. Одоо эгчийг маань асран хамгаалах хүнгүй болсон холбогдох хохирлын төлбөрөө гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 17-18, 22 дахь тал/,

 

****** мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгчээр  2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Бм 2023 оны сарын 01-ний өдөр найз******* өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг-Уул аймаг руу явчхаад ирье гээд гуйгаад байхаар нь тухайн тээврийн хэрэгслээ сумаасод өгөөд явуулсан. Тэгээд******* тухайн өдрийнхөө 14 цаг нэлээн өнгөрч байхад над руу залгаад найз нь хуучин Госпитал эмнэлгийн балгасын харалдаа сумын чиглэлд явж байхад төв зам дээр миний явж байсан эгнээнд нэг суудлын машин орж ирээд мөргөөд зам тээврийн осол гаргачихлаа. Миний хажуугийн урд суудал дээр сууж явсан эгчийн биеийн байдал муу байна. Эмнэлэг рүү явуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн осол гарсан газар дээр ирэхэд миний машины зүүн урд тал нэлэнхийдээ эвдэрч гэмтсэн байсан. Би тухайн авто машиныг өөрийн танил найз 2021 оны сүүлээр 8 сая төгрөгөөр худалдан авч байсан ба тухайн үедээ ХХК-ийн нэр дээр байсан. Өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй өнөөдрийг хүрсэн. Тухайн тээврийн хэрэгсэл ямар нэгэн барьцаанд байхгүй. Би шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхээр гэм буруутай тооцогдсон этгээдээс мөнгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Би өнөөдөр буюу 2023 оны сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд сумаас-Уул аймаг руу өөрийн нөхөр******* , хүү , нарын хамтаар нөхрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг нөхөр******* жолоодоод би жолоочийн хажуугийн урд суудалд суугаад хойд суудал дээр манай 2 хүүхэд суугаад явсан. Тэгээд хаалга өнгөрөөд явж байхад манай сумын харьяат зүс таних эгч сургуулийн насны нэг хүүхэдтэйгээ хамт зам дээр гараа өргөөд зогсож байхаар нь бид хоёр зогсоод нөгөө эгчээс юу болсон талаар асуухад нөгөө эгч унаж явсан Портер машин нь зам дээр эвдэрчихлээ руу орж сэлбэг авах шаардлагатай байна гэж хэлэхээр нь хүүхэдтэй нь хамт суулгаад явсан. Тэгээд хуучин Госпитал эмнэлгийн балгасны харалдаа явж байхад урсгал сөрөөд нэг суудлын жижиг машин ороод ирсэн. Тэгэхэд энэ машин чинь яаж байна аа гэж хэлээд манай нөхөр машинаа зүүн гар тал руу буюу эсрэг урсгал руу дараад орсон. Тэгэхэд л тас түс хийгээд миний сууж явсан машины зүүн талын хэсэг тэр чигээрээ чирэгдээд ороод ирчихсэн. Тухайн үед би болон манай нөхөр бид хоёр суудлын бүсээ зүүгээд явж байсан. Харин арын суудал дээр сууж явсан манай 2 хүүхэд болон нөгөө эгч, хүүхэдтэйгээ бүгдээрээ хамгаалах суудлын бүс зүүж яваагүй. Тэгээд нэг мэдэхэд хүүхдүүд уйлаад ханиа гайгүй юу наашаа хурдан гараарай гэж манай нөхөр хэлэхээр нь би жолооч талын хаалгаар буюу машины баруун талын урд хаалгаар гадагшаа гарсан. Миний талын хаалга онгойх ямар ч боломжгүй чихэгдээд эвдэрчихсэн байсан. Тухайн үед миний урд талын салоноос болон нөрийн урд талын жолоочийн хүрдний аюулгүйн дэр задарч хамгаалсан байсан. Машинаасаа буугаад ирэхэд бид нарын машинтай мөргөлдсөн авто машин нэлээн хол харагдаж байсан ба тухайн машинаас хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн бууж ирж байсан. Тэгэхэд би хоёр хүүхэд болон нөгөө эгчийн хүүхэдтэй нь хамт аваад машинд суугаад эмнэлэг рүү явсан. Явах замдаа замын постын цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...2023 оны сарын 01-ний өдрийн 14 цагийн орчимд сумаас-Уул аймаг руу орох санаатай өөрийн зээ охин хамтаар зам дагаад алхаж байтал манай сумын зүс таних залуу машинтайгаа ирээд бид хоёрыг аваад- Уул аймаг руу хамтдаа явсан. Тухайн машиныг зүс таних залуу бариад хажуугийн урд суудал дээр нь бололтой эмэгтэй суучихсан хойд талын суудал дээр 2 бага насны хүүхэд ямар нэгэн хамгаалах бүс зүүгээгүй суугаад явж байсан ба хойд талын суудал дээр зээ охин бид хоёр нэмэгдэж суугаад явсан. Хуучин Госпитал эмнэлгийн балгасны харалдаа төв асфальтан замаар дээр явж байхад бид нарын явж байсан урсгалд нэг суудлын жижиг машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхэд нь миний сууж явсан тээврийн хэрэгслийн жолооч машинаа баруун тийш дараад эсрэг урсгал руу ороход түс тас хийгээд л яваад өгсөн. Тэгээд хүүхдүүд уйлалдаад бөөн юм болсон. Тэгээд машинаас буугаад ирэхэд бид нартай мөргөлдсөн машин нэлээн хол зайнд замын хажуугийн шороон дээр гараад зогсчихсон байдалтай харагдаж байсан. Тэгэхэд замын хажуугаар явж байсан машин та нарыг төв рүү эмнэлэгт хүргээд өгье гэж хэлэхээр нь би зээ охин, жолоочийн, 2 хүүхэдтэйгээ хамт суугаад эмнэлэг орсон. Эмнэлэг орж биеэ үзүүлэхэд миний болон зээ охины биед яс хугарсан зүйл байхгүй байна. Гэхдээ биеэ сайн хянаж байгаарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

 

Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед эгч урд талын суудал дээр суугаад хүү бид хоёр хойд талын суудал дээр суугаад ах машины жолоодоод хөдөлсөн. ... аймаг руу салдаг уулзвар өнгөрөөд явж байсан. Тухайн үед би арын суудлыг голлож суугаад хүүхдээ өвөр дээрээ тэврээд суугаад явж байсан бид нарын явж байсан эгнээнд нэг суудлын хар өнгийн машин нэлээн хурдтай орж ирээд л түс тас хийгээд явчихсан. Тэгээд зүүн талын хаалгыг ах гаднаас онгойлгоод хүү бид хоёрыг машинаас буулгасан. Тэгэхэд эгч урд суудал дээр ухаангүй байдалтай сууж байсан ба дуудахад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны сарын 17-ны өдрийн 25 дугаартай: “... ****** биед дээрх үндсэн оношинд бичигдсэн хавсарсан гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед тогтоогдсон гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. биед тогтоогдсон Мальгин хэлбэрийн аарцаг ясны хугарал, аарцгийн болон хэвлийн хөндийн өмнө, ар хананы гялтан хальсны доорх их хэмжээний, давсагт цус хуралтын гэмтэл нь 3.1.15-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. биед тогтоогдсон цээжний битүү гэмтэл, баруун 2-8 дугаар хавирганы хугарал, өвчүү ясны хоёрлосон хугарал, баруун шуу, зүүн тахилзуур ясны хугарлын гэмтэл нь Шуүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Талийгаач нь хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачийн биед зүрх, судас, цөсний хүүдийн архаг хууч өчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй. Талийгаачийн цусны бүлэг OI,Rh/+/ байна. Талийгаачийн цусан спирт илэрсэнгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 71-75 дахь тал/,

 

Дамно ХХК-ийн 2023 оны сарын “... Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж буй Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл. ...Үнэлгээний дүн 7,141,800 /долоон сая нэг зуун дөчин мянга найман зуу/ төгрөг байна.” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 162-167 дахь тал/,

 

Дамно ХХК-ийн 2023 оны сарын “...Үнэлэгдэж байгаа хөрөнгө нь-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж буй Lexus HS250H маркийн тээврийн хэрэгсэл. ... Үнэлгээний дүн 19,145,700 /арван есэн сая нэг зуун дөчин таван мянга долоон зуу/ төгрөг байна.” гэх үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 174-179 дэх тал/,

Шинжээч С.Саруулболдын 2023 оны сарын 08-ны өдрийн 58 дугаартай “...******* нь Тоёота приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.******* нь өөрийн мэдүүлэгтээ замын тусгаарлах цагаан зураас давсан. Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т зааснаар эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна.******* нь Тоёота приус 20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үеийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын хөдөлгөөний дүрмийн 11.3 заалтыг зөрчсөнөөс болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал/,

 

Шинжээч С.Саруулболдын 2023 оны сарын 08-ны өдрийн 59 дугаартай “...******* нь Lexus HS250H маркийн ****** улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. овогтой******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “...11.3 эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. овогтой*******ийн Lexus HS250H маркийн ****** улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож явсан үеийн хурд 78км/цаг байна. Осол  гарсан үндсэн шалтгаан нь жолооч замын хөдөлгөөний дүрмийн 11.3 ...заалтуудыг зөрчсөнөөс болсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 180-183, 1884-187 дахь тал/,

 

Шинжээч С.Саруулболдын мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Дархан-Уул аймаг руу Улаанбаатар талаас орох хуучин хаалганы орчимд суурин газрын эхлэл буюу мэдээлэх 5.3 тэмдэг байрлуулж тавьсан байснаар би тухайн жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. Мөн 12.4 тээврийн хэрэгслийн хурдыг суурин газар 60км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэх заалтуудаар буруутгаж дүгнэлтдээ тусгаж гаргасан. Гэвч-Уул аймаг руу Улаанбаатар талаас орох суурингийн эхлэл болон суурин газрын төгсгөлийн тэмдгүүдийг Орхон аймаг руу салдаг 3 замын уулзварын хажууд байх Шунхлай ШТС-ын харалдаа урд зам дээр шинэ зам засварын ажил явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор шилжүүлэн байрлуулсныг мэдээгүй уг дүгнэлтийг гаргасан байна. Зам тээврийн осол гарсан газар нь суурингийн эхлэл болон төгсгөл тэмдгээс Улаанбаатар чиглэлд 1 километр орчмын зайд гарсан байсан. Тийм болохоор тухайн жолоочийг буруутгаж замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.4 дэх заалтууд маань хүчингүй гэсэн үг. Суурин газрын гадна жолооч 80 км/цагийн хурдаас хэтрүүлэхгүй явах ёстой байдаг. Тэгэхээр******* нь 78 км/цагийн хурдтай явж байхдаа осол гаргасан нь зөвшөөрөгдсөн хурдны хязгаар дотор явж байсан болно.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь зөвхөн нэг жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалахгүй, хэд хэдэн жолоочийн буруутай үйлдлийн үр дагаврын улмаас үйлдэгдэх боломжтой.

Шүүгдэгч******* нь тухайн нөхцөл байдалд бодитойгоор үнэлэлт өгч оновчтой арга хэмжээг авч чадаагүй, замын зорчих хэсэгт аюултай байдал үүсэхэд тээврийн хэрэгслийг явж байгаа эгнээ байраа өөрчлөхгүйгээр баруун тал руу шахаж зогсоох арга хэмжээ авах байсан. Учир нь замын зорчих хэсэгт ямар нэг саад бий болоогүй байжээ. Саад гэж зорчих хэсэг, зам дээр үүссэн ямар нэг байдлаар шилжилт хөдөлгөөнгүйгээр байрлах зүйлийг ойлгоно.

Шүүгдэгч*******ийн аюултай байдлын эсрэг зорчих хэсгийн зүүн тал руу чиглэл өөрчлөн хөдөлгөөн хийхийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хоригложээ.

Шүүгдэгч******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл байрлан явах журмыг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн баруун гар талд ойрхон байрлан явах дүрмийн зохицуулалттай байхад тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь эсрэг урсгал сөрж зорчих хэсгийн зүүн талаар байрлан явж байгаад баруун тал руу шилжилт хийж эгнээ байраа бүрэн эзэлж амжилгүйгээр мөргөлдсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч******* нь шүүхийн хэлэлцүүлэгт урсгал сөрөөгүй гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар гэрч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн зураг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгч******* ,******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч******* ,******* нарын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, зорчигчийн амь хохирсон нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд ****** ,******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч ****** ,******* нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хяналтын прокуророос зам тээврийн ослын талаар дахин шинжилгээ хийлгэхээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон байхад дангаар дүгнэлт гаргаж ирүүлсэн Монгол Улсын шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2016 дугаартай шинжээчийн дүгнэлтийг яллах дүгнэлтэд нотлох баримтаар тооцоогүй боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул зөвшөөрөх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас оршуулгын зардал 21,468,466 төгрөг, амь хохирогчийн асаргаанд байсан хөгжлийн бэрхшээлтэй асрах зардал 9,800,000 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэн тооцож 99,000,000 төгрөг, нийт 130,268,466 төгрөгийг нэхэмжилсэн.

 Шүүх нэхэмжлэлийг хэлэлцэж оршуулгын зардал 21,468,466 төгрөг, амь хохирогчийн асаргаанд байсан хөгжлийн бэрхшээлтэй асрах зардал 9,800,000 төгрөг, нийт 31,268,466 төгрөгийг шүүгдэгч ****** ,******* нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 15,634,233 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож, гэм хорын хохирол 99,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд шүүгдэгч ****** нь 15,634,233 төгрөг, шүүгдэгч ****** нь,100,000 төгрөг тус тус төлсөн байх тул*******оос үлдэгдэл 5,534,233 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын тухайд шүүгдэгч*******ээс тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ 7,141,800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч*******ад , шүүгдэгч*******оос тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ 19,145,700 төгрөгийг гаргуулж шүүгдэгч*******т тус тус олгохоор шийдвэрлэв.   

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-дСэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнөгэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журмыг тогтоосноос бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэсэн ерөнхий зарчим үйлчилнэ.

Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хууль нь агуулгаараа гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, төлбөр хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон шинжтэй байх тул тус хуулийн 5 дугаар зүйлд Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэснийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасан хугацаагаар ойлгоно.

Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шинээр батлагдсан хуулиудад өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй учир Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн гэм хорыг шийдвэрлэхэд буцаж үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 99,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ,******* нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы өмгөөлөгч Б.Цэдэндамбаа дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ч.Булган  дүгнэлтдээ:  “...Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг санамсар болгоомжгүйгээр үйлдсэн. Бага насны 4 хүүхэдтэй хорих ял оногдуулбал хүүхдүүдийг нь хэн харж хандах бэ гэдэг асуудал хөндөгдөнө. Шүүгдэгч*******ийг хорьсноор ард нь 4 хүүхэд хохирогч үлдэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирлын хэмжээг бүрэн төлж барагдуулсан тул хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. ...Улсын яллагчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнгүй гэж хэллээ. Үнэн зөвийг тогтоож өгнө үү гэх хүсэлт гаргадаг. Заавал би буруутай гэж хэлсний үндсэн дээр ялаас мултрах ёстой гэх ойлголт байхгүй. Өмгөөлөгч бид нарын зүгээс хуулийнхаа дагуу үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж үг хэлж байгаа. Дээрх байдал нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй байх зарчимд нийцэхгүй байна. Шүүгдэгчийг хорьсноор хэн хожих юм. Ард үлдэх 4 хүүхдийг хэн тэжээн тэтгэх юм. Хохирогчийн ам нас хохирсонд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс эмгэнэл илэрхийлж байгаа. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн хэрэг биш үүнийг ялгаж үзэх хэрэгтэй...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ж.Уранчимэг дүгнэлтдээ:  “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд оршино. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүгдэгч******* нь суманд компанид том техник барьж амьдрал ахуйгаа авч явдаг. Бага насны болон өсвөр насны 4 хүүхдийг ганцаараа тэжээн тэтгэдэг. Уг хэрэгт холбогдсоноос улбаалаад нь салаад явсан. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй. Харин өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр маргадаг. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэх боломжтой. Тиймээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч*******ын өмгөөлөгч Н.Дэлгэрнаран дүгнэлтдээ:  “...Шүүгдэгч*******ын хувийн байдлын хувьд настайийнхээ хамт амьдардаг. Төрийн үйлчилгээний алба буюу орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт харуулаар ажилладаг. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өнгө үү. ...Хохирлын хувьд шүүгдэгч нь 2024 оны 04 дүгээр сараас хойш боломжоороо өнөөдрийг хүртэл,100,000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Б.Чинбаатар дүгнэлтдээ:  “...Шүүгдэгч*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж мэтгэлцдэггүй. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрийн хувьд тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. 14 хоногийн хугацаагаар үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Иймд шүүгдэгч*******ын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй 14 хоногийн хугацаагаар хохирол төлбөрийг барагдуулахаар тохиролцсон...” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** ,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч ****** ,******* нарын тохиолдлын  шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгах хуудсаар шүүгдэгч******* ,******* нар нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүхээс шүүгдэгч******* ,******* нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* ,******* нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан байх тул тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан болно.

Шүүгдэгч******* нь хэрэгт холбогдсон гээд салаад явсан, 4 хүүхдийн хамт амьдарч байгаа гэж мэдүүлж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар түүний насанд хүрээгүй хүүхдүүд болох 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн , 2012 оны 12 дугаар-ны өдөр төрсөн , 2013 оны дугаар сарын 06-ны өдөр төрсөн , 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн нарт асран хамгаалагч томилохыг сумын засаг даргад даалгах зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ****** ,******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч*******т буцаан олгож,*******ийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,.6,.7,.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч******* овогт************** ,******* овогт******* нарыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* ,******* нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* ,******* нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* ,******* нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******оос хохирол, хор уршгийн үлдэгдэл 5,534,233 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, шүүгдэгч*******ээс тээврийн хэрэгслийн үнэ 7,141,800 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч*******ад, шүүгдэгч*******оос тээврийн хэрэгслийн үнэ 19,145,700 төгрөгийг гаргуулж шүүгдэгч*******т тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохиролд нэхэмжилсэн 99,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн насанд хүрээгүй хүүхдүүд болох 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн , 2012 оны 12 дугаар-ны өдөр төрсөн , 2013 оны дугаар сарын 06-ны өдөр төрсөн , 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн нарт асран хамгаалагч томилохыг сумын засаг даргад даалгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,******* ,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй тус тус болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч*******т буцаан олгож,*******ийн дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.  

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч******* ,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч******* ,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ИДЭР