Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 198

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг

Улсын яллагч Б.Уранчимэг

Иргэдийн төлөөлөгч Ч.Туул

Шүүгдэгч А.Төрмандах түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Амаржаргалын Төрмандахад холбогдох Эрүүгийн 201525030697 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1992 оны 05 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, нас 24, хүйс эрэгтэй, боловсрол бүрэн бус дунд, мэргэжил тогооч, гагнуурчин, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Туулын -5 тоотод оршин суух хаягтай,

  • 2008 оны 05 дугаар 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Шүүхийн 275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих;
  • 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жил хорих ялаар шийтгүүлж 2013 оны 12 дугаар 04-ний өдөр 6/6 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 11 сар 16 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан;

 -2016 оны 10 дугаар 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 111 дүгээр зүйлийн 111.3, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 9 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Амаржаргалын Төрмандах /РД: УБ92052312/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Төрмандах нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч

 

1.2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 28 дугаар гудамж 436 тоот хашаанд байрлах Х.Баасандоржийн эзэмшлийн Монгол гэрийн  хаалгыг эвдэн орж 37 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн,

2.2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 15 дугаар гудамж 486 тоот хашаанд байрлах Б.Ганзулын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж эд зүйл хулгайлж 1.210.000 төгрөгийн,

3.2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 32 дугаар гудамж 433 тоот хашаанд байрлах Ц.Хорлоогийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж эд зүйл хулгайлж 500.000 төгрөгийн,

4.2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42 дугаар гудамж 566 тоот хашаанд байрлах Ц.Даваасамбуугийн эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 600.000 төгрөгийн,

5.2015 оны 11 дүгээр сарны 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 7 дугаар гудамж 203б хашаанд байрлах М.Гомбодоржийн эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 145.000 төгрөгийн,

6.2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1 дүгээр гудамж 93 тоот хашаанд байрлах А.Жаргалсайханы эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 1.225.000 төгрөгийн,

7.2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18 дугаар гудамж 847 тоот хашаанд байрлах П.Отгончимэгийн эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 420.000 төгрөгийн,

8.2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 14 дүгээр гудамж 282А тоот хашаанд байрлах Т.Гиймаагийн эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 380.000 төгрөгийн,

9.2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамж 1115 тоот хашаанд байрлах О.Баттулгын эзэмшлийн Монгол гэрээс эд зүйл хулгайлж 230.000 төгрөгийн, нийт 5.310.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.Төрмандах  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Баасандорж мэдүүлэхдээ: 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өглөө 7 цагийн орчим ажилдаа явсан эхнэр Сайнгэрэл 7 цагийн орчим хороо орох гээд халамжийн дэвтэр авах гэж гарч яваад 17 цаг 00 минутын орчим гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой цоожийг нь эвдээд хулгай орж гэрийн хойморт байсан телевизор алга болсон байсан намайг ажил дээр байхад 18 цагийн орчим хулгай орсон талаар надад хэлсэн....самсунг маркийн 37 инчийн хар өнгийн ЛСД телевизор 2014 онд худалдаж авсан шинээрээ байсан гэсэн мэдүүлэг./1-р х-ийн 16-18х/

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Ганзул мэдүүлэхдээ: 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би гэрээсээ 10 цагийн орчим гараад үүдээ түгжээд цонх хаалгаа шалгаад гарсан орой 20 цагийн орчим гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ороход манай гэрийн хамаг юмыг онгичоод хаячихсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдсэн цагдаад дуудлага өгч шалгуулахад байшингийн урд вакум цонхыг түлхэж хулгайч ороод том өрөөнөөс бурхан тахил дээр байсан 200.000 төгрөг, 3 хос эрэгтэй пүүз, хүүхдийн 1 хос пүүз, эмэгтэй 2 ширхэг савхин дээл, 10 грамм хос монетан ээмэг, мөнгөн ээмэг 5 хос, эрэгтэй хүзүүний гинж, эрэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг алдагдсан гэсэн мэдүүлэг. /1-р х-ийн 55-57х/

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Хорлоо мэдүүлэхдээ: 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 8 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад үүд хаалгаа цоожлоод явсан 11 цагийн орчим манай охин Мягмарсүрэн надруу утсаар яриад хулгай орсон талаар хэлсэн. Гэртээ шууд ирэхэд байшингийн ертөнцийн зүгээр хойд талын вакум цонхыг хөшиж хулгай ороод эргэж цонхоор гарсан байсан цагдаад дуудлага өгч шалгуулахад 6 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг, бөгж, мөнгөн гинж ээмэг, бөгж, болор шигтгээтэй ээмэг, бөгж гоёлын ээмэг, гутал, самсунг ноте-2, галлакси С-2 маркийн гар утас алдсан гэсэн мэдүүлэг. /1-р х-ийн 80-82х/

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Даваасамбуу мэдүүлэхдээ: 2015 оны 6 дугаар сарын 26-ны өглөө өөрийн хүү Ганзоригийн хамт 10 цаг өнгөрөөгөөд гарсан бид 2 Нарантуул зах дээр гутал зарж байгаад орой 22 цаг гээд гэртээ иртэл манай гэрийн дээврийг цөмлөөд хулгайч орж манай гэрээс эд зүйл хулгайлсан байсан. Манай гэрээс сейфийг эвдэж 1 сая төгрөг, 999 сорьцтой эмэгтэй хүний бүдүүн алтан гинж, 999 сорьцтой эмэгтэй нарийн  алтан гинж, 2 ширхэг шиптээгүй монетон бөгж, монетан ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан гэсэн мэдүүлэг. /1-р х-ийн 116-118х/

Мөрдөн байцаалтанд хохирогч М.Гомбодорж мэдүүлэхдээ:2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагаас 15 цагийн хооронд манай байшингийн өвлийн сууцны таазыг цөмлөн хулгайч орж сейфэнд байсан болор шигтгээтэй хос ээмэг бөгж, гинж, эрэгтэй хар өнгийн савхин куртик, эрэгтэй хүний адууны ширэн гутал, эмэгтэй хүний арьсан буриад гутал, усны тэрэг, 4 ширхэг дугуй алдагдсан гэсэн мэдүүлэг./1-р хх-148-149/

Мөрдөн байцаалтанд хохирогч А.Жаргалсайхан мэдүүлэхдээ: 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр манай байшингийн гал тогооны өрөөний цонх, унтлагийн өрөөний цонх онгойсон байсан тэгээд гэртээ ороход зөөврийн компьютер алдагдсан байсан гэсэн мэдүүлэг./1-р хх-177-178/

Мөрдөн байцаалтанд хохирогч П.Отгончимэг мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр орой 21 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн жижиг цонх онгорхой байсан…бэлэн 110.000 төгрөг, мөнгөн бөгж, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг нарийхан монетан гинж, мөн 2 сая төгрөгийг хулгайлж авсан байсан гэсэн мэдүүлэг./1-р хх-203-206/

Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Гиймаа мэдүүлэхдээ: 2016 оны 1 дүгээр сарын 20-ны орой 10 цаг 30 минутын үед гэрээсээ нөхрийн хамт гарсан орой манай хүү Жаргалсайхан 196 цагийн үед машины хучлага авах гэж очсон тэгээд гэрийн халаалт залгах гээд ортол дотор талын хаалга онгойхгүй байсан тул над руу залгаад урд талын таамбарын хаалга онгорхой байна гэхээр нь цонхоор шалга гэтэл хагархай байна гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн…сейфэнд байсан бэлэн 500.000 төгрөг, 2 ширхэг монетан гинж, дунд гарын халтар манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хонины ууц эдгээр зүйлс алдагдсан гэсэн мэдүүлэг./1-р хх-245-245/

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Баттулга мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 27-ны өглөө 9 цагт гэрээсээ гараад орой 19 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоож нь байхгүй байсан тэгээд дотогшоо ороход манай гэрийн хаалга онгорхой байсан гэрлүүгээ ороход манай гэрт байсан зурагт байхгүй байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг./2-р хх-23-24/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹29

  1. А.Төрмандах нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. А.Төрмандах нь сэтгэцийн хувьд эрүүл байна.
  3. А.Төрмөндах нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. А.Төрмандах нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ хх-79, эд зүйлийн үнэлгээ 1 хх-22, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл 1 хх-35-40, эд зүйлийн үнэлгээ 1хх-58, 79, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт 1хх-84-85, 115, 151, 175, 216, 2-хх-3, 19, ял шалгах хуудас 2 хх-105, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл 1хх-2, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл 1хх-3-8, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол 1хх-29, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл 1хх-33, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл 1—35-43, шүүхийн шинжилгээний үндэсний 06/318 тоот шинжээчийн дүгнэлт 1хх-54-57 зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч А.Төрмандах нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 28 дугаар гудамж 436 тоот хашаанд байрлах Х.Баасандоржийн эзэмшлийн Монгол гэрийн  хаалгыг эвдэн орж 37 инчийн зурагт хулгайлж 600.000 төгрөгийн, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 15 дугаар гудамж 486 тоот хашаанд байрлах Б.Ганзулын эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж эд зүйл хулгайлж 1.210.000 төгрөгийн, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 32 дугаар гудамж 433 тоот хашаанд байрлах Ц.Хорлоогийн эзэмшлийн байшингийн цонхыг эвдэн орж эд зүйл хулгайлж 500.000 төгрөгийн, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42 дугаар гудамж 566 тоот хашаанд байрлах Ц.Даваасамбуугийн эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 600.000 төгрөгийн, 2015 оны 11 дүгээр сарны 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэйн 7 дугаар гудамж 203б хашаанд байрлах М.Гомбодоржийн эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 145.000 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1 дүгээр гудамж 93 тоот хашаанд байрлах А.Жаргалсайханы эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 1.225.000 төгрөгийн, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18 дугаар гудамж 847 тоот хашаанд байрлах П.Отгончимэгийн эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 420.000 төгрөгийн, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 14 дүгээр гудамж 282А тоот хашаанд байрлах Т.Гиймаагийн эзэмшлийн байшингийн дээврийг цөмлөн орж эд зүйл хулгайлж 380.000 төгрөгийн, 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамж 1115 тоот хашаанд байрлах О.Баттулгын эзэмшлийн Монгол гэрээс эд зүйл хулгайлж 230.000 төгрөгийн, нийт 5.310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь…хохирогч Х.Баасандоржийн өгсөн…2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өглөө 7 цагийн орчим ажилдаа явсан эхнэр Сайнгэрэл 7 цагийн орчим хороо орох гээд халамжийн дэвтэр авах гэж гарч яваад 17 цаг 00 минутын орчим гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой цоожийг нь эвдээд хулгай орж гэрийн хойморт байсан телевизор алга болсон байсан намайг ажил дээр байхад 18 цагийн орчим хулгай орсон талаар надад хэлсэн....самсунг маркийн 37 инчийн хар өнгийн ЛСД телевизор 2014 онд худалдаж авсан шинээрээ байсан гэсэн мэдүүлэг./1-р х-ийн 16-18х/, хохирогч Б.Ганзулын өгсөн…2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр би гэрээсээ 10 цагийн орчим гараад үүдээ түгжээд цонх хаалгаа шалгаад гарсан орой 20 цагийн орчим гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ороход манай гэрийн хамаг юмыг онгичоод хаячихсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдсэн цагдаад дуудлага өгч шалгуулахад байшингийн урд вакум цонхыг түлхэж хулгайч ороод том өрөөнөөс бурхан тахил дээр байсан 200.000 төгрөг, 3 хос эрэгтэй пүүз, хүүхдийн 1 хос пүүз, эмэгтэй 2 ширхэг савхин дээл, 10 грамм хос монетан ээмэг, мөнгөн ээмэг 5 хос, эрэгтэй хүзүүний гинж, эрэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг алдагдсан гэсэн мэдүүлэг. /1-р х-ийн 55-57х/, хохирогч Ц.Хорлоогийн өгсөн…2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 8 цаг 40 минутын орчим гэрээсээ гараад үүд хаалгаа цоожлоод явсан 11 цагийн орчим манай охин Мягмарсүрэн надруу утсаар яриад хулгай орсон талаар хэлсэн…гэртээ шууд ирэхэд байшингийн ертөнцийн зүгээр хойд талын вакум цонхыг хөшиж хулгай ороод эргэж цонхоор гарсан байсан цагдаад дуудлага өгч шалгуулахад 6 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг, бөгж, мөнгөн гинж ээмэг, бөгж, болор шигтгээтэй ээмэг, бөгж гоёлын ээмэг, гутал, самсунг ноте-2, галлакси С-2 маркийн гар утас алдсан гэсэн мэдүүлэг./1-р х-ийн 80-82х/,  хохирогч Ц.Даваасамбуугийн өгсөн…2015 оны 6 дугаар сарын 26-ны өглөө өөрийн хүү Ганзоригийн хамт 10 цаг өнгөрөөгөөд гарсан бид 2 Нарантуул зах дээр гутал зарж байгаад орой 22 цаг гээд гэртээ иртэл манай гэрийн дээврийг цөмлөөд хулгайч орж манай гэрээс эд зүйл хулгайлсан байсан…манай гэрээс сейфийг эвдэж 1 сая төгрөг, 999 сорьцтой эмэгтэй хүний бүдүүн алтан гинж, 999 сорьцтой эмэгтэй нарийн  алтан гинж, 2 ширхэг шиптээгүй монетан бөгж, монетан ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан гэсэн мэдүүлэг. /1-р х-ийн 116-118х/, хохирогч М.Гомбодоржийн өгсөн…2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагаас 15 цагийн хооронд манай байшингийн өвлийн сууцны таазыг цөмлөн хулгайч орж сейфэнд байсан болор шигтгээтэй хос ээмэг бөгж, гинж, эрэгтэй хар өнгийн савхин куртик, эрэгтэй хүний адууны ширэн гутал, эмэгтэй хүний арьсан буриад гутал, усны тэрэг, 4 ширхэг дугуй алдагдсан гэсэн мэдүүлэг./1-р хх-148-149/, хохирогч А.Жаргалсайханы өгсөн…2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр манай байшингийн гал тогооны өрөөний цонх, унтлагийн өрөөний цонх онгойсон байсан тэгээд гэртээ ороход зөөврийн компьютер алдагдсан байсан гэсэн мэдүүлэг./1-р хх-177-178/, хохирогч П.Отгончимэгийн өгсөн…2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр орой 21 цагийн орчим гэртээ ирэхэд манай байшингийн жижиг цонх онгорхой байсан…бэлэн 110.000 төгрөг, мөнгөн бөгж, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг нарийхан монетан гинж, мөн 2 сая төгрөгийг хулгайлж авсан байсан гэсэн мэдүүлэг./1-р хх-203-206/, хохирогч Т.Гиймаагийн өгсөн…2016 оны 1 дүгээр сарын 20-ны орой 10 цаг 30 минутын үед гэрээсээ нөхрийн хамт гарсан орой манай хүү Жаргалсайхан 196 цагийн үед машины хучлага авах гэж очсон тэгээд гэрийн халаалт залгах гээд ортол дотор талын хаалга онгойхгүй байсан тул над руу залгаад урд талын таамбарын хаалга онгорхой байна гэхээр нь цонхоор шалга гэтэл хагархай байна гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн…сейфэнд байсан бэлэн 500.000 төгрөг, 2 ширхэг монетан гинж, дунд гарын халтар манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хонины ууц эдгээр зүйлс алдагдсан гэсэн мэдүүлэг./1-р хх-245-245/, хохирогч О.Баттулгын өгсөн…2016 оны 2 дугаар сарын 27-ны өглөө 9 цагт гэрээсээ гараад орой 19 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоож нь байхгүй байсан тэгээд дотогшоо ороход манай гэрийн хаалга онгорхой байсан гэрлүүгээ ороход манай гэрт байсан зурагт байхгүй байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг/2-р хх-23-24/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогтож байна.

 Прокуророос шүүгдэгч А.Төрмандахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Төрмандахыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Төрмандах нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 140 тоот шийтгэх тогтоолоор 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 9 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсний дараа түүний 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч нь 2016 онд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба энэ удаа онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа боловч шүүх Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүхийн 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг багтаах буюу нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох журамтай тул Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 24.1.3-т зааснаар түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Төрмандахын 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 9 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 140 тоот шийтгэх тогтоол гарсны дараа шалгагдаж, тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд энэ тогтоолоор оногдуулсан ялыг багтаах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан шууд хохирлын 5,310,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.