Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2021/00061/И |
Дугаар | 132/ШШ2021/00178 |
Огноо | 2021-04-07 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 132/ШШ2021/00178
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1******* оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, ******* настай, эмэгтэй, Т******* ******* ******* *******ч ажилтай, Б******* аймаг, Б******* сум, 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, Б******* овогт Бн С /РД:Г/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар багт байрлах, Б******* сумын Т******* ******* ******* холбогдох,
36 сарын тэтгэмж болох 18.950.580 төгрөг гаргуулах тухай 132/2020/00061/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн төлөөлөгч 1975 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Б******* аймгийн Б******* сумын 2 дугаар баг, А хэсэг 1-214 тоотод оршин суух, Т******* ******* ******* нягтлан бодогч ажилтай, Чт овогт Лгийн Т /Г/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003-2021 онд Б******* аймгийн Т******* ******* ******* *******чээр тасралтгүй ажиллаж байсан. Ажилласан хугацаа болон хүүхэд төрүүлсэн хугацаа, улсаас өгсөн ажилласан жил нийлээд 31 жил улсад ажилласан. Би Т******* ******* ******* төрийн ******* 1-5 албан тушаалын зэрэглэлээр цалинжиж ажилладаг байсан ба 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. 2019 оноос өндөр насны тэтгэвэрт гарах хүмүүсийн судалгааг авч, төрийн албаны 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг төсөвт суулгаж өгнө гэдэг байсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэврээ тогтоолгож, 36 сарын тэтгэмжээ авах гэсэн боловч Т******* ******* йн дарга болон нягтлан бодогч нар “Төсөвт суулгасан байгаа, өгнө” гэж удаа дараа хэлж байсан боловч төсөвтөө суулгаагүй, төсөвт суулгуулах хугацааг хэтрүүлсэн болохыг сүүлд мэдсэн. Үүнээс үүдэж би төрийн албаны 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй хохирч байна. Манай байгууллага компани болоогүй, төрийн ******* байгууллага хэвээр байгаа.
Иймд Б******* аймгийн Б******* сумын Т******* ******* ас төрийн албанд ажилласан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 18.950.580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Монгол Улсын Их хурлын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 80 дугаар тогтоолын 2.3 дахь заалтад бүх аймгуудын “Хот т*******ын албыг Аж ахуйн тооцооны зарчмаар ажиллах нөхцөл боломжоор хангах” гэж заасан. Энэ тогтоолын дагуу Б******* сумын Т******* ******* ******* 2019 оноос эхлэн улсаас хог хаягдал ачиж, тээвэрлэж буулгах зардал, Б******* хотын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг доголдуулахгүй бүрэн байлгах, Нийтийн эзэмшлийн талбайн арчилгаа, цэвэрлэгээ засвар, ногоон байгууламжийн арчилгаа тордолт, золбин нохой муур, устгал зэрэгт улсаас татаас өгдөг болсон. Энэ татаасанд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэмжийг суулгаж өгөөгүй. 2020 онд тэтгэвэрт гарах 5 ажилтны материалыг бэлдэж аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч Монгол Улсын Их хурлын 80 дугаар тогтоолыг үндэслэн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.
Манай байгууллага 2018 оныг дуустал тэтгэвэрт гарсан хүмүүст дотоод журамд заасны дагуу тэтгэмжийг төсөвт суулгуулж үндсэн цалингийн 7 сартай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгож байсан.
2019, 2020 оны төсвийн төсөлд тэтгэвэрт гарах ажилтны авах тэтгэмжийг тусгаж өгсөн боловч батлагдаагүй. Түүнчлэн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад улсын төсөвт үйлдвэрийн газар гэж бүртгэгдсэн байдаг.
Иймд манай байгууллагын төсөв хүрэлцээгүй, төрийн ******* байгууллага биш тул тэтгэмжийг олгох боломжгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б******* аймгийн Б******* сумын Т******* ******* ******* холбогдуулан, төрийн алба хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж болох 18.950.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б******* аймгийн Т******* ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 18.950.580 төгрөгийг манай байгууллагын төсөв хүрэлцээгүй тул тэтгэмжийг олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Т******* ******* нь төрийн өмчит үйлдвэрийн газар болоогүй, төрийн ******* Т албан тушаалын зэрэглэлээр цалинждаг, тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэмжийг төсөвт суулгаагүй, төсөвт суулгах хугацааг хэтрүүлснээс тэтгэмжээ авч чадаагүй” гэж, хариуцагч “Б******* аймгийн Б******* сумын Т******* ******* нь аж ахуйн тооцоонд шилжсэн, төсөв хүрэлцээгүй тул тэтгэмжийг олгох боломжгүй, 2018 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүст байгууллагын дотоод журамд заасны дагуу үндсэн цалингийн 7 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг бодож төсөвт суулгуулан олгож байсан” гэж татгалзалын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 470001139 дугаартай гэрчилгээнээс үзвэл Б******* аймгийн Б******* сумын Т******* ******* йн хариуцлагын хэлбэрийг “төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар” гэж, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “төрийн байгууллагын туслах үйл ажиллгагаа эрхлэнэ” гэж бүртгэсэн байна. /хх-ийн 46/,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэнэ” гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж лна”, 15.3-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийг улсын төсөвт үйлдвэрийн газар гэнэ” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалт болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад Б******* аймгийн Б******* сумын Т******* ******* нь улсын төсөвт үйлдвэрийн газар байна.
Нэхэмжлэгч Б.С нь Б******* аймгийн Б******* сумын Т******* ******* йг Б******* сумын Захирагчийн алба байх үед буюу 2003 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр талбайн *******чийн ажилд томилогдож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 6-9, 21-30/
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэжээ.
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 07 дугаар “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” журмын 3.1.4-т “төрийн албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацааг тооцохоор заасан.
Нэхэмжлэгчийн Б******* аймгийн Б******* сумын Захирагчийн албанд 2003 оны 9 сарын 1-ний өдрөөс 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох боломжтой боловч тэтгэвэрт гарах үед /2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр/ Б******* аймгийн Б******* сумын Т******* ******* ******* ажиллаж байсан учраас төрийн албанд ажилласан гэж үзэж нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч байгууллага нь 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарах ажилчдын мэдээллийг гаргаж, Б******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх ба Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1008 дугаартай албан бичгээр “Хот т*******ын албыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах шийдвэр гарсан тул 5 ажилтны тэтгэмжийг олгох боломжгүй” гэх хариуг ирүүлсэн байна. /хх-ийн 18/
Иймд хариуцагч Б******* аймгийн Б******* сумын Т******* ******* ******* холбогдох тэтгэмж 18.950.580 төгрөг гаргуулах тухай Б.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 1-д зааснаар Б******* аймгийн Б******* сумын Т******* ******* ******* холбогдох, тэтгэмж 18.950.580 /арван найман сая есөн зуун тавин мянга таван зуун наян/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН