Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/02058

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/02058

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  С ХХК 

Хариуцагч: Д.Б нарт холбогдох,

гэрээний үүрэгт 151.394.332 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Э ХХК нь С ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр /Пийс тауэр барилга/-ны 17 дугаар давхарын 312,19м.кв үйлчилгээний талбайг зээлээр худалдан авахаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ҮХГ-002/16 тоот Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж 2016 оны 12 дугаар сарын14-ний өдөр 8.967.810 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 9.266.573 төгрөг, 2017 оны 02 дугаар13-ны өдөр 9.266.573 төгрөг, 2017 оны 3 дугаар16-ны өдөр 8.369.810 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын19-ний өдөр 8.967.650 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9.266.575 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8.967.650 төгрөгийг, нийт 63.072.641 төгрөгийг төлсөн.

Талууд Монгол Улсын санхүү эдийн засгийн хямрал, Э ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №026/17 албан тоот болон Талуудын харилцан тохиролцоог үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт зургаан сараар сунгасан.

Талууд дахин харилцан тохиролцож 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр №17/0918 тоот Хэлцэлийг байгуулж 17 дугаар давхарын 312,19 м.кв үйлчилгээний талбайн тодорхой хэсэг болох агуулах, ажилчдын өрөө бүхий нийт 58,92м.кв талбайг Э ХХК нь худалдан авч, 17 дугаар давхрын үлдсэн 253,27м.кв талбайг гуравдагч этгээдэд худалдан борлуулахаар харилцан тохиролцож дээрх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн хэлцэл байгуулсан өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 58,92м.кв талбайн төлбөрт нийт 55.001.692 төгрөгийг С ХХК-д Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэгээр төлж, Э ХХК нь нийт 118.074.332 төгрөгийг С ХХК-д төлсөн болно.

Гэтэл С ХХК нь дээрх хэлцэлд заасан үүргээ биелүүлэлгүй гуравдагч этгээд болох Дивацогт ХХК-д 17 давхрын 312,19 м.кв талбайг бүхэлд нь худалдан борлуулсан байна.

С ХХК нь гэрээний дагуу 17 давхрын 58,92 м.кв талбайг гуравдагч этгээдэд түрээслэхгүй, худалдахгүй, давхар түрээслэхгүй, батлан даалт болон баталгаа гарахгүй байх үүрэгтэй болно.

Мөн С ХХК-ийн ерөнхий захирал Д.Бат-Өлзий нь баталгаа болгон 2017 оны 9 дүгээр сарын18-ны өдрийн №17/0918 тоот тодорхойлолтондоо Тус компанийн Э ХХК-д зээлээр худалдахаар гэрээлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж-54 байрны 17 дугаар давхар тоот хаягт байршилтай 312.19м.кв үйлчилгээний талбайн тодорхой хэсэг болох 253.27м.кв талбайг 2 тал гуравдагч этгээдэд худалдан борлуулж С ХХК-ны 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/118 тоот ХХБ дахь уг хөрөнгө барьцаанд байгаа зээлийг хаахаар тохиролцож хэлцэл хийснийг тодорхойлов. гэсэн үүрэг амлалт, харилцан тохиролцоогоо зөрчсөн болно.

Э ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр С ХХК-д 17 давхрын 253.27м.кв талбайг, 58,93 м.кв талбайн хамт суллан өгсөн болно.

Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.7, 6.8 дугаар зүйлд заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-нд сүүлийн төлбөр төлөгдсөн ба энэ өдрөөс хойш 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бүтэн 1 жил 5 сар буюу нийт 17 сар өнгөрсөн тул нийт төлсөн 118.074.333,7 төгрөгийн 1,66%-ийн хүү /2019 оны 05 сарын 17-ны өдрийн байдлаар Хаанбанк, Худалдаа хөгжлийн, Голомт банкны иргэдэд олгож байгаа зээлийн 1 сарын хүүгийн дундаж-1.66 хувь/ 1 сард 1.960.033.93 төгрөг буюу 17 сарын хугацаанд нийт 33.320.000 төгрөгийг хүүнд төлөх тооцоо гарч байна.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлсөн 118.074.332 төгрөг, хүүнд 33.320.000 төгрөг буюу нийт 151.394.332 төгрөгийг С ХХК болон уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох иргэн Б.Бат-Өлзий нараас гаргуулан Э ХХК-д олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы явцад С ХХК төлбөрийн чадвартай болох нь тогтоогдсон тул хариуцагч Б.Бат-Өлзийгөөс төлбөр гаргуулахаас татгалзаж, зөвхөн С ХХК-иас гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус компани нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Э ХХК-тай Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн.

Уг гэрээгээр С ХХК-ний өмч болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж-54 тоот хаягт байрлах Пийс талбайг /уг талбай ХХБ-ны барьцаанд байсан\ худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөр төлөхгүй банкны үүргийг хүлээж, талбайг ашиглаж байхаар хүлээн авсан бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ХХБ-нд төлж өмчлөх эрхээ шилжүүлэхээр тохиролцсон.

Э ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдгээ хугацаанаасаа өмнө мэдэгдээгүй бөгөөд банкны хүүг төлөхгүй байсан тул бид үүргээ биелүүлэхийг шаардсан.

Уг шаардлагын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр хугацааг зургаан сараар сунгасан. Гэвч уг гэрээний үүрэг дахин биелэгдээгүй. Энэ хугацаанд С ХХК үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байсан тул ХХБ-тай байгуулсан гэрээний үүргийн дагуу өөрийн өмчлөлийн талбайг ХХБ-ны санал тавьсан компанид худалдан борлуулж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болно.

Иймд бид Э ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч С ХХК, Д.Бат-Өлзий нараас гэрээний үүрэгт 151.394.332 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

1. Хариуцагч /худалдагч/ С ХХК нь нэхэмжлэгч /худалдан авагч/ Э ХХК-ийн өмчлөлд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 /Пийс тауэр барилга/ дүгээр байрны 17 дугаар давхарт байрлалтай 317,46 м.кв талбайтай оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь 1 м.кв талбайн үнийг 1.800.000 төгрөгөөр тооцож, нийт 571.428.000 төгрөгийг худалдагчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээж Үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах ҮХГ-0025/16 дугаартай гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ./хх-ийн 9-11-р хуудас/

Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 /Пийс тауэр барилга/ дүгээр байрны 17 дугаар давхарт байрлалтай 317,46 м.кв талбайг нэхэмжлэгч Э ХХК-ийн эзэмшилд шилжүүлж,

Худалдан авагч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сар бүрийн 11-ний өдөр гэрээгээр тохирсон 568.262.594,91 төгрөгийг /худалдагчийн банкны барьцаанд байгаа зээлийн үлдэгдэл төлбөрт/ хугацаа хожимдуулахгүй төлнө. Эд хөрөнгийн зөрүү 3.165.405,09 төгрөгийг худалдагч эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн өдөр төлж барагдуулахаар тохиролцжээ.

Дээрх гэрээг байгуулахад гэрээний зүйл болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 /Пийс тауэр барилга/ дүгээр байрны 17 дугаар давхарт байрлалтай оффис худалдааны зориулалттай 317,46 м.кв талбай нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа болохыг уг гэрээний 1.3., 1.4.-т тус тус заажээ./хх-ийн 9-р хуудас/

2. Хариуцагч /худалдагч/ С ХХК, нэхэмжлэгч /худалдан авагч/ Э ХХК-иуд нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах, худалдан авах ҮХГ-0025/16 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцож уг гэрээний 2.2.-т заасан гэрээний хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байхаар зааж өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 18-р хуудас/

3. Хариуцагч /худалдагч/ С ХХК, нэхэмжлэгч /худалдан авагч/ Э ХХК-иуд нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр №17/0918 дугаартай хэлцэл байгуулж:

-Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 /Пийс тауэр барилга/ дүгээр байрны 17 дугаар давхарт байрлалтай 312,19 м.кв талбайн тодорхой хэсэг болох агуулах, болон ажилчдын өрөө багтах 58,92 м.кв талбайг Э ХХК худалдан авах бөгөөд үлдэх хэсэг болох 253,27 м.кв талбайг /2 тал/ гуравдагч этгээдэд худалдан борлуулж С ХХК-ний 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/118 тоот Худалдаа хөгжлийн банк дахь уг хөрөнгө барьцаанд байгаа зээлийг хааж гэрээг дуусгавар болгох,

-Уг зээл 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 156 хоногийн хэтрэлттэй зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 55.001.591,26 төгрөг болсныг худалдан авагч төлж зээлийг хэвийн болгох,

-Өөрийн худалдан авахаар тохирсон хэсгийг ашиглаж, худалдан борлуулах хэсгийг суллаж худалдагч талд борлуулах эрх олгож итгэмжлэл олгох,

-уг үл хөдлөх хөрөнгийг борлогдох хүртэл сар бүрийн 11-ний өдрийн зээлийн хүүг төлж үл хөдлөх хөрөнгө борлогдсон өдөр хүртэлх зээлийн хүүнд төлсөн төлбөр 568.262.594,91 төгрөгийн нийлбэр дүнгээс 1 м.кв талбайн үнийг тооцон 58,92 м.кв талбайн үлдэх төлбөрийг төлнө.

-1 м.кв талбайн үнийг зээлийн үлдэгдэл төлбөр болох 568.262.594,91 төгрөг дээр Э ХХК-ний 11 дүгээр сарбын 11-ний өдрөөс хойш уг үл хөдлөх эд хөрөнгө зарагдах өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү төлсөн төлбөрийг оролцуулж нийлбэр дүнгээс тооцож гаргах гэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ҮХГ-0025/16 дугаартай гэрээний бусад заалт хэвээр байх болно гэж талууд тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 19-23-р хуудас/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч /худалдан авагч/ Э ХХК нь хариуцагч /худалдагч/ С ХХК-ийн өмнөөс Худалдаа хөгжлийн банкны ЗГ/118 зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд:

1.    2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 8.967.810 төгрөг,

 

2. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 9.266.573 төгрөг,

 

3. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 9.266.573 төгрөг,

 

4. 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 8.369.810 төгрөг,

 

5. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 55.001.592 төгрөг,

 

6. 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 8.967.650,74 төгрөг,

 

7. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9.266.575 төгрөг,

 

8. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8.967.650,71 төгрөгийг тус тус төлж нийт 118.074.333 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 24-28-р хуудас/

Хариуцагч /худалдагч/ С ХХК нь нэхэмжлэгч /худалдан авагч/ Э ХХК нар нь Үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах ҮХГ-0025/16 дугаартай гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулах үед гэрээний зүйл болох С ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 /Пийс тауэр барилга/ дүгээр байрны 17 дугаар давхарт байрлалтай 317,46 м.кв талбайтай оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь С ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан ЗГ/118 тоот зээлийн гэрээний барьцаанд байсан талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээний үүргийн дагуу өөрийн өмчлөлийн талбайг Худалдаа хөгжлийн банкны санал тавьсан компанид худалдан борлуулж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн бөгөөд худалдан авагч Э ХХК- ийн худалдан авахаар тохиролцсон 58,92 м.кв талбайН хамт гуравдагч этгээдэд худалдан борлуулсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 9-11, 18-23, 61-р хуудас/

Дээрх бүхнийг дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

Мөн хуудийн 264 дүгээр зүйлийн 264.1.Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

Худалдагч С ХХК нь Зээлээр худалдах худалдан авах гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд худалдан борлуулж, худалдан авагч Э ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзсан байх тул худалдан авагчийн төлсөн 118.074.333 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.8.-д Худалдагч нь энэ хүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд худалдагчийн банкны барьцаанд байгаа эд хөрөнгийн зээлийн үлдэгдэл төлбөрт худалдан авагчийн төлсөн нийт мөнгөн дүнд хүү тооцно. Хүүг арилжааны банкнуудын иргэдэд олгож буй зээлийн хүүгийн хувиар бодож , худалдан авагч нь худалдагчийн зээлийн нийт төлбөрийг төлж барагдуулах өдрийг хүртэл хугацаанд тооцно гэж харилцан тохиролцжээ./хх-ийн 10-р хуудасны арын нүүр/

Монгол улсын арилжааны банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкнуудаас иргэдэд олгож буй цалингийн зээл, автомашины зээл, хэрэглээний зээл зэргийн хүүг дундчилж талуудын хооронд тогтсон хүүг сарын 1,63% гэж тооцов. Үүнд:

Хаан банк- 19,2%:12 сар =1,60 %

Худалдаа хөгжлийн банк-19,6%:12 сар =1,63%

Голомт банк -19,92%:12 сар =1,66%

/1,60 %+1,63%+1,75% =4,89% , 4,89%:3=1,63%/ /хх-ийн 29-50, 88,92-р хуудас/

Худалдан авагч Э ХХК нь 118.074.333 төгрөгийг төлсөн хамгийн сүүлийн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 16 сар 27 хоногийн хүүд худалдагч С ХХК- иас 32.525.918 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

/16 сар х 1.924.610 төгрөг =30.793760 төгрөг, 1.924.610 төгрөг:30 хоног=64.154 төгрөг, 27 хоног х 64.154 төгрөг =1.732.158 төгрөг, 30.793760 төгрөг+1.732.158 төгрөг= 32.525.918 төгрөг/

Иймд Хариуцагч /худалдагч/ С ХХК иас 118.074.333 төгрөгийг, хүү 32.525.918 төгрөгийн хамт нийт 150.600.152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /худалдан авагч/ Э ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 794.180 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа хариуцагч нотолж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн нэг хувийг 2019 оны 6 дугаар сарын 20-ний өдөр гардуулж, хариуцагч хариу тайлбарыг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн байна. /хх-ийн 58, 61-р хуудас/

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнжээд 2019 оны 6 дугаар сарын 20, 2019 оны 8 дугаар сарын 06, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67 дугаар зүйлийн 67.1.4., 72 дугаар зүйлийн 72.2., 76 дугаар зүйлийн 76.2.-т заасан хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тус тус танилцуулж тайлбарласан байна./хх-ийн 55,74,75,81-р хуудас/

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнжээд шүүх хуралдааны товыг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр түүний 99996114 дугаартай утасаар, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шуудангаар хүргүүлэхэд хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10170 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамжийг гаргасан. /хх-ийн 80,81,85,86-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнжээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу түүнийг шүүхэд хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө мэдэгдэхэд шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 150.600.152 /нэг зуун тавин сая зургаан зуун мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 794.180 /долоон зуун ерөн дөрвөн мянга нэг зуун ная/ төгрөгийн нэхэмжлэлийн шааррдлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 914921,66 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 910951төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагчид шийдвэрийн нэг хувийг гардуулан өгөхийг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ НЬ:

1.

 

2.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО