| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2019/00587/И |
| Дугаар | 155/ШШ2019/00569 |
| Огноо | 2019-06-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2019/00569
2019 06 27 155/ШШ2019/00569
2019 06 27 155/ШШ2019/00569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 29-7 тоотод оршин суух, Яруу овогт Н.Ц/РЭ66022501/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.552.719 төгрөг гаргуулж, цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2019/00587/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мхариуцагч Ц.Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Аминий бие Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн үйлчиллгээний ажилтнаар 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр томилогдон 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Гэтэл манай төвийн дарга Ц.Бнь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б/15 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргаж ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ асуудлаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 30-ны өдрийн 1709 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж тогтоогдсон юм. Ингээд би ажилдаа 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар үйлчилгээний ажилтнаар 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон юм. Анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш ажилд орох хүртэл хугацаанд би 3 сарын хугацаанд цалингүй байсан тул энэ хугацааны цалингаа нэхэмжилж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү. Энэ нь цаашлаад би өндөр насны тэтгэвэрт гарах зэрэгт сөргөөр нөлөөлж, цалингийн зээлийн өрөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Иймд Ахмадын асрамж, үйлчилгээний төв-ийн үйлчилгээний ажилтан-ы албан тушаалын үндсэн цалинг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3 сарын хугацааны цалин 1,552,719 төгрөгийг гаргуулж, цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ань Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гарган Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Уг шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалин хөлс буруу бичигдсэний улмаас хариуцагч давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээс цалин хөлсийг зөвөөр тооцож шийдвэрлэсэн. Ингээд нэхэмжлэгч Д.А2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа томилогдсон. Д.Агуай одоо 54 настай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа нь болсон. Тиймээс энэ хүний тасралтгүй ажилласан байдал нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авахад ач холбогдолтой. Өмнөх шүүх хуралдаануудад миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон учраас хэргийн нөхцөл байдлын талаар сайн мэдэж байна. Нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3 сарын цалин хөлсийг нэхэмжилж байна. Нэхэмжилж байгаа цалингийн үнийн дүнг байгууллагын нягтлан бодогчоор бодуулж гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.552.719 төгрөг гаргуулж, цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, зохих бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Бшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай төвд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан Д.Ань байгууллагын Дотоод журам Хөдөлмөрийн гэрээ-нд заагдсан үүргээ зөрчиж Хөдөлмөрийн сахилгын зөрчилийг давтан гаргасан тул 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Б/15 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Хөдөлмөрийн гэрээ-г нь цуцалсан. Ажилтан Д.А-гүүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/15 дугаар тушаалыг гар бичмэлээс компьютерт шивэхдээ архив бичиг хэргийн ажилтан П.Днар нь хариуцлага алдан МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэхь заалтыг орхигдуулан хянахгүйгээр тушаалыг гаргаснаас уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй учир Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1709 тоот шийдвэрээр Д.А-гүйлчилгээний ажилтны ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн Д.Аажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 62 хоногийн цалин 3.642.220 төгрөг Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвөөс гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1709 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэртэй танилцаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй тул Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магдлалаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1709 дүгээр шийдвэр дараах нэмэлт өөрчлөлт оруулсугай. Үүнд:
А. Шийдвэрийн 2 дахь заалтын 3642220 (гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга хоёр зуун хорь) гэснийг 1.515427 (нэг сая хоёр зуун арван таван мянга дөрвөн зуун хорин долоо) гэж 4 дэхь заалтын 143489 (нэг зуун дөчин гурав мянга дөрвөн зуун наян ес) гэснийг 33720 (гучин гурав мянган долоон зуун хорь) гэж тус тус өөрчилсүгэй.
Б. Шийдвэрийн 3 дахь заалтын хугацааны гэсний дараа цалин хөлстэй тэнцэх олговор 1215427 төгрөгөөс гэсэн нэмэлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
гэсэн шийдвэрийг үндэслэн Д.А-г2019 оны 02 сарын 27-ны өдрийн аймгийн Ахмадын асрамж үйчилгээний төвийн даргын Б/04 тоот тушаалаар ажилтнаар эргүүлэн томилж ажилд нь оруулсан. Мөн 2019 оны 04 сарын 08-ны өдөр 1215428 төгрөгийг Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот магдлалыг үндэслэн үйлчилгээний ажилтан Д.А-толгосон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1709 тоот шийдвэрийг эс зөвшөөрч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
2019 оны 01 дүгээр сарын 23-нд Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 02 тоот магадлал гарч Д.А-г2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргын Б/04 тоот тушаалаар үйлчилгээний ажилтнаар эргүүлэн томилсон 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхийн үйл ажиллагааны процесс явагдаж байсан учир нэхэмжлэгч Д.А2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3 сарын хугацааны цалин 1552719 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарыг хүргүүлэв гэжээ.
Хариуцагч Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ань 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг орхигдуулж бичсэн нь ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл болсон. Д.А1966 онд төрсөн хүн. Тэгтэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 1964 онд төрсөн, 1 жил болоод өндөр насны тэтгэвэрт гарна гэж яриад байна. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр нэхэмжилсэн мөнгө буруу гарсан болохоор манайх давж заалдсан. Давж заалдах шатны магадлал гарсны дараа өгөх ёстой мөнгийг нь өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгө нь шүүхийн процесс ажиллагаанаас үүдэлтэй мөнгө нэхэмжилж байгаа учир төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ань хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Ань Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаад тус төвийн даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Ахмадын асрамж үйлчилгээний төвийн үйлчилгээний ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1709 дугаартай шүүхийн шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай магадлал, Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Д.А-гүүрэгт ажилд нь эргүүлэн томилох тухай Б/04 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:
Хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Бнь Анхан шатны шүүхийн шийдвэр дээр нэхэмжилсэн мөнгө буруу гарсан болохоор манайх давж заалдсан. Давж заалдах шатны магадлал гарсны дараа өгөх ёстой мөнгийг нь өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгө нь шүүхийн процесс ажиллагаанаас үүдэлтэй учир нэхэмжлэгч Д.А2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 3 сарын хугацааны цалин 1.552.719 төгрөгийг төлөх боломжгүй гэж, нэхэмжлэгч нь би ажилдаа 2019 оны 02-р сарын 27-ны өдрийн Б/04 тоот тушаалаар үйлчилгээний ажилтнаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш ажилд орох хүртэл хугацаанд би 3 сарын хугацаанд цалингүй байсан тул энэ хугацааны цалингаа нэхэмжилнэ. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү. Энэ нь цаашлаад би өндөр насны тэтгэвэрт гарах зэрэгт сөргөөр нөлөөлж, цалингийн зээлийн өрөө төлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна гэх тайлбарыг гарган маргаж байна.
Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг аваагүй болох нь Д.А№000146476 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д ...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг ажилгүй байх хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай Монгол улсын Засгийн газрын Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор түүний авбал зохих цалингийн хэмжээ нэмэгдсэн болох нь нэхэмжлэгч Д.А№000146476 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн нягтлан бодогчийн цалингийн тооцоо, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.А2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 сар, 02 дугаар сард авах ёстой дундаж цалин хөлснөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцов. Үүнд: 2018 оны 12-р сард 491.367 төгрөг, 2019 оны 01-р сард 530.676 төгрөг, 02-р сард 530.676 төгрөг авах ба 3 сарын цалин 1.552.719 төгрөг, нэг сард 517.573 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 24.073 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 сарын 28-ны өдрийг дуустал буюу 3 сарын хугацааны ажлын нийт 60 хоногийн цалин 1.444.380 төгрөгийг Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвөөс гаргуулан нэхэмжлэгч Д.А-толгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 108.339 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасны дагуу Д.Аажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 1.444.380 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 38.060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-толгосныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.444.380 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-толгож, нэхэмжлэлийн шаардлагаас 108.339 /нэг зуун найман мянга гурван зуун гучин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.А-толгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 1.444.380 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.800 /гучин есөн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвөөс 38.060 /гучин найман мянга жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А-толгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН