| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/03864/И |
| Дугаар | 181/ШШ2018/01085 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2018/01085
| 2018 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 181/ШШ2018/01085 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, шүүгч С.Хишигбат, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Х
хариуцагч: Д.Э
нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийж уучлалт гуйхыг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 04-ний өдөр хүлээн авч 2017 оны 12 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,
хариуцагч Д.Д.Эын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэрээр няцаалт хийлгэх тухай сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул, О.Санчирбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, иргэдийн төлөөлөгч А.Энхбаяр, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: Нэхэмжлэлийн шаардлага: Б.Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох Өдрийн сонинд өгсөнд ярилцлага хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг хариуцагч Д.Д.Эад даалгах.
Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Даваагийн Д.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өдрийн сонин-д ярилцлага өгөхдөө Б.Б.Х миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдсан хэд хэдэн худал мэдээллийг Өдрийн сонин өдөр тутмын хэвлэл болон Өдрийн сонингийн сайтаар цацаж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн.Тэрээр ...Даваагийн Д.Э би Татварын ерөнхий газрын улсын төсөв орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2012 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж Авлигын эсрэг хуулийн дагуу энэ албан тушаалыг эрхлэхэд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх хариуг арав хоногийн дотор албан тоотоор ирүүлэх ёстой байдаг. Гэтэл хариу ирэх хоног хугацаа өнгөрчихөөд байхад АТГ- аас албан ёсны хариуг ирүүлдэггүй. Татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан хүнтэй холбогдоход Чи Б.Б.Хын хорхойтой шүдэнд зуугдчихсан байна шүү дээ. Чамд үнэхээр дургүй байна. Юун албан бичгийн хариу. Чамайг бүр оролдохоор байна даа гэж хэлсэн....Б.Б.Хын Сарнайх компани татварын хяналт шалгалтад орж байх хугацаанд өөрийн харилцдаг Баянгол дүүргийн татварын хэлтэст санхүүгийн тайлангаар 100 гаруй сая төгрөгийн ногдол гаргасан байдаг. Бид хуулийн дагуу ажиллаж Сарнайх компанийн татварын ногдлыг хураан барагдуулсан юм. Ийм л асуудлаас болж Б.Б.Х надад өс хонзон санаж явсан байна лээ. Ингээд АТГ-ын дарга болоод л хувийн өс хонзонгоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж авсан юм. Би төрийн ажлыг үнэнч шударга хийснийхээ төлөө Б.Б.Х гэх хүний өстөн дайсан болсон. Үүнийхээ ч горыг амсч хэлмэгдэж шоронд хоригдсон. ...Миний гэр бүлийн хүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэгэн сонинд ярилцпага өгсөн юм. Болж өнгөрсөн зүйлсийн талаар Б.Б.Х төрийн их эрх мэдлийг хувийн өс хонзондоо ашиглаж байна гэсэн гарчигтай надтай холбоотой зүйлсийн талаар ярьсан. Үүний дараа Б.Б.Хтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр болсон юм. Харамсаптай нь хэвлэлийн бага хурал хийхийн өмнөх өдөр миний өмгөөлөгч, Монгол Улсын гавьяат хуульч, Суурийн Жанцан шатнаас унаж харамсалтайгаар амь насаа алдсан. С.Жанцан багш маань зөвхөн надад төдийгүй, олон хүнд хуулийн мэдлэг боловсрол олгосон буянтай хүн байсан юм даа. Мөн тэр өдөр гэрийнхээ гадаа унадаг дугуйтай тоглож байсан хүү минь алга болсон. Эхлээд унадаг дугуй нь алга болсон. Дугуйныхаа араас явсан хүү минь алга болчихсон байдаг ...2014 оны аравдугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн тэнхимийн шүүх хуралдаанаар хоёр жилийг хасч зургаан жилийн хорих ял оноосон. Б.Б.Х дөрвөн сарын дараа болох Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлж чадахаа бидэнд хэлээд сууж байсан. Тэр Монголын шүүх, хууль хянаптын байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нөлөөлж чадаж байсны тод жишээ иргэн над дээр ингэж илэрч байсан... гэх зэргээр огт ор үндэсгүй худал мэдээллүүдийг, ямар ч баримт нотолгоогүйгээр Б.Б.Хад хамаатуулан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох (Өдрийн сонингийн сайт, өдөр тутмын сонингоор), олон нийтийн сүлжээг ашиглан цацаж, Б.Б.Х нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон.Түүний энэхүү мэдээлэл хийсэн зорилгыг мэдэхгүй ч иргэний нэр хүндийг ямар ч баримт нотолгоогүй гутаахаар оролдсон зохисгүй үйлдэл.Нэр төр бол хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийн баталгаа. Хүний нэр төрийг доромжилж болохгүй. Хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүрийн журамт үүрэг. /16 дугаар зүйлийн 16.13/ Гэтэл Д.Д.Э нь Б.Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндииг үл хүндэтгэн, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, гүтгэн, доромжилж Б.Б.Хыг олон нийтэд хувийн өс хонзон, ашиг сонирхлын зөрчлөөс болж шүүхэд нөлөөлж хүмүүсийг шоронд хийдэг хүн, мөн хүн хулгайлсан, бусдын үхэлд холбоотой болгож гүтгэлээ. Гэтэл бодит байдал дээр Б.Б.Х Авлигатай тэмцэх газрын дэд даргын алба хашиж байхдаа Д.Д.Эын дээр мэдээлсэн үйлдлүүдийг огт хийгээгүй, холбоогүй болно.Энэ бүхнийг товч тайлбарлавал:
1. Д.Д.Э нь Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргаар томилогдон ажиллахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгахад ашиг сонирхлын зөрчилтэй байсан учир Авлигатай тэмцэх газраас хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байтал Б.Б.Хыг хувийн өс хонзонгийн үүднээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Д.Эад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан, шоронд оруулсан мэт огт үндэслэлгүй мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан.
2. Монгол Улсын шүүх нь хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан, түүний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч субьект юм. Тэгтэл намайг шүүхийн шийдвэрт нөлөөлдөг. Мөн шүүхээс оногдуулсан ялыг өөрийн хүссэнээрээ нэмж, хасахад нь шууд нөлөөлдөг, шүүгч нар нь Б.Б.Хын эрх мэдэлд орсон гэх мэтчилэн зүйлсийг олон нийтэд мэдээлсэн.
3. Мөн түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан хуульч С.Жанцан гуайг шүүх хурал болохын өмнө нас барсан. Тэр өдөр гэрийнхээ гадаа унадаг дугуйтай тоглож байсан хүү нь алга болсон. Эхлээд унадаг дугуй нь алга болсон. Дугуйныхаа араас явсан хүү минь алга болчихсон байдаг гэх мэтчилэн бусдын нас барсныг шууд иргэн Б.Б.Хтай холбож, мөн хүн хулгайлсан мэтээр эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн болгож олон нийтэд буруу ташаа мэдээ, мэдээллийг нийтлүүлж ярилцлага өгсөн нь ямар ч үндэслэлгүйгээр Б.Б.Хын хуулиар хамгаалагдсан нэр төрд халдаж байгаад гомдол гаргасан.
Д.Д.Э энэхүү асуудаптай холбоотой хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр ярьсан дээрх мэдээллийнхээ үнэн зөв гэдгийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Хэрвээ нотолж чадахгүй бол Б.Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох Өдрийн болон сонин түүний сайтаар дамжуулсан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Монгол Улсын иргэн Даваагийн Д.Эаас шаардаж байна.Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Б.Хын нэр тер, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өдөр тутмын сонин болох Өдрийн сонин болон интернетэд цацагдсан Өдрийн сонины dnn.mn сайтаар ярилцлагынхаа талаар үндэслэлгүйгээр Б.Б.Хыг гүтгэсэн талаар залруулга хийж, уучлал гуйхыг хариуцагч Д.Д.Эад даалгаж өгнө үү. Нэхэмжлэлд 17 гэж өдрийг андууран бичсэн, техникийн алдаа байна, шүүхэд судлуулсан сонин мөн, 16-ны өдрийн ярилцлага болно гэв.
Хариуцагч нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа: Миний биө ТЕГ-ын УТОХГ-ын ЭУСҮХ-ийн даргаар ажиллаж байхдаа Татварын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан ТЕГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, улмаар ТАЗөвлөлийн салбар зөвлөлийн хурлын 2012 оны 11 сарын 30-ны өдрийн 06 тоот тэмдэглэлээр 82,5 оноогоор тэнцсэн тухай шийдвэр гарсан юм. Ингээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийпэх тухай хуулийн дагуу миний хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар АТГ-т хүргүүлсэн. Гэтэл АТГ-аас албан ёсны хариуг ирүүлэх хуулийн хугацаа өнгөрч удаад байсан тул би өмнө нь Татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан тухайн үөийн Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, мөн тэр үөийн Татварын өрөнхий газрын дэд дарга Б.Батбаяр нараар асуулгасан. Тэгтэл Б.Б.Х Цагдаад ажиллаж байсан наад нөхөр чинь намайг ядарч явахад эр хүний шинжгүй зан гаргасан. Юун албан бичгийн хариу. Наад нөхрийг чинь шалгаж байгаа" гэсэн байдаг. Энэ явдлаас хойш 20 гаруй хоногийн дараа буюу 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр АТГ-аас миний албан өрөөнд нэгжлэг хийн, улмаар намайг баривчлан цагдан хорьсон. Ингээд цагдан хоригдох хугацаанд ямар хэрэгт шалгагдаж байгаа нь тодорхойгүй, батлан даалтад гаргадаггүй, тэгсэн мөртлөө сонин хэвлэлээр улсын төсвийн мөнгөнөөс эхнэрийнхээ хувийн данс руу 4 сая ам.доллар шилжүүлсэн, Д.Эын амьдарч байгаа байрны хогийн бункераас сэйфтэй мөнгө олдлоо гэх зэргээр илт худал мэдээлэл цацах болсон. Чухам ямар учир шалтгаанаар намайг шалгаж хориод байгааг мэдэхээр өөрийн танилын хүрээнд Б.Х болон түүний эхнэр рүү хандаж асуулгахад тэрээр Наад бацаан чинь намайг хүний нутагт ядарч явахад манай гэрийнхэнд хуншгүй хандсан эр хүний шинжгүй амьтан байна лээ гэж хэлсэн байдаг. Эхнэр нь бүр ч их зэвүүцсэн байдлаар ярьсан байдаг. Энэ болон дээрх Б.Хын хэлсэн үгнээс тэрээр надад хувийн өс санасан нь тод харагддаг.
Ийнхүү Б.Хын өс санасан учир шалтгаан нь доорхи үйл явдалтай холбоотой байсан.
2009 оны 11 дүгээр сард Б.Б.Х болон түүний эхнэрийн Сарнайх ХХК-ийг АТГ-аас шалгаж, татварын хяналт шалгалт хийлгүүлэхээр ТЕГ-т албан тоот ирүүлсэн ба ТЕГ-ын ХШАЗХэлстсийн Б.Жаргал шалгаж 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б. Б.Хад 1,470,000 төгрөгийн акт, 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сарнайх ХХК-д 70,222,200 төгрөгийн акт тавьсан. Мөн Сарнайх ХХК нь татварын хяналт шалгалтад орж байх тэр цаг хугацаанд өөрийн харилцдаг буюу миний хэлтсийн даргаар ажиллаж байсан Баянгол дүүргийн татварын хэлтэст санхүүгийн тайлангаар 169,652,100 төгрөгийн ногдол гарсан байна. Бид хуулийн дагуу ажиллаж Сарнайх ХХК-ийн татварын акт болон ногдол болох нийт 239,8 сая төгрөгийн татварын өрийг хуулийн хугацаанд барагдуулж ажиллах үед Б.Б.Х тухайн үеийн ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатараар яриулж, компанийнх нь дансны хаалтыг нээлгэх талаар ажил, амралтын өдрөөр утасдуулж байсан боловч миний бие татварын өрийг хойшлуулах боломжгүй гэдгээ тухайн үед нь хэлж байсан юм. Ийм л асуудлаас болж Б.Б.Х надад өс хонзон санаж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж төрийн ажлыг гүйцэтгэж явсан намайг хэлмэгдүүлж, үндэслэлгүй нотлох баримтаар гэм буруутан болгон хилс хэргээр шоронд явуулсан юм.
2. Надад холбогдох Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа манай гэр бүлийн хүн Үндэсний шуудан сонины 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б.Б.Х төрийн эрх мэдлийг хувийн өс хонзондоо ашиглаж байна гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байдаг. Мөн үүнээс 2 хоногийн дараа Б.Б.Хтай холбоотой асуудлаар 25 дугаар телевиз дээр хэвлэлийн бага хурал хийхээр болсон байсан. Гэтэл Б.Б.Х миний Г гэдэг найзаар дамжуулан эхнэртэй тохиролцоо хийх хүсэлт тавьсан. Энэ уулзалт 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Шангрилла рестораны VIР өрөөнд болсон. Б.Б.Х манай гэр бүлийн хүнийг Сонин дээр ярьсан зүйлээсээ буц. Тухайн үед би айж сандраад хүмүүсийн ятгалганд орж Б.Хын нэр төрд халдчихлаа гэж ярь. Хэвлэлийн бага хурлаа цуцал. Хэрэв миний саналыг хүлээн авч тохиролцоонд хүрвэл Д.Д.Эын 8 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 4 жил болгож өгье, одоо 2 жил суусан юм чинь шууд магадланд ороод л суллагдана. Харин миний саналыг хүлээж авахгүй бол асуудал бүр хүндэрнэ шүү гэж тулгасан шинжтэй санал тавьсан байдаг. Ингээд Б.Б.Хтай уулзсан найз маань эхнэрт очиж тавьсан саналыг нь хэлж арга буюу дарамт шахалтад орсон гэр бүлийн хүн маань эр нөхрөө нэг ч болов хоногийн өмнө шоронгоос гаргахын тулд өөрийнхөө хэлсэн ярьсан зүйлээс буцаж, саналыг нь хүлээн авсан байдаг. Ингээд 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б.Б.Х өөрөө сэтгүүлч явуулж, ярилцлагыг манай эхнэрийн тоёота хайландер маркийн 98-98 УБЭ улсын дугаартай авто машин дотор хийж, түүний болон эхнэрийнх нь компаний талаар ташаа мэдээлэл бүхий ярилцлага өгсөн мэтээр буруутан болж өмнөх ярилцлагаасаа буцсан. Ингээд 2014 оны 6 дугаар зарын 02-ны өдөр энэхүү ярилцлага сайтуудад тавигдснаар Б.Б.Х болон Сарнайх ХХК-ний талаар миний эхнэрийг худал мэдээлэл тараасан гэсэн залруулга бүхий мэдээллийг цацаж өөрсдийн нэр төрөө цэвэрлүүлсэн байдаг юм. Ийнхүү Б.Б.Х дөрвөн сарын дараа болох Улсын дээд шүүхийн шийдвэрт нөлөөлж, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн эрүүгийн тэнхмийн шүүх хуралдаан болж миний 8 жилийн хорих ялаас хоёр жилийг хасч, татвар төлөхөөс зайлсхийсэн 166.2 зүйл ангид 5,6 жилийн хорих ял, албан тушаапын байдпаа урвуулан ашигласан 263.2 зүйл ангид 6 сар нийт 6 жил хорих ял болон өөрчлүүлэн тогтоол гаргуулж чадсан явдал юм. Энэ нь Б.Б.Х шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдгийг илтгэн харуулж байна.
Манай гэр бүлийн хүн Үндэсний шуудан" сонинд ярилцлага өгсний маргааш нь буюу 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Б.Б.Хтай холбоотой асуудлаар 25 дугаар телевиз дээр хэвлэлийн бага хурал хийхээр цаг авсан байдаг юм. Тэр үед хүмүүс манай эхнэрт: ...ийм их эрх мэдэлтэй хүний эсрэг ганцаараа тэмцэж болохгүй, гэр бүлийнхэнд чинь, үр хүүхдүүдэд чинь аюултай, юу ч хийж чадах хүн... гэж ярьсан байдаг. Үүнтэй давхцаад хэвлэлийн бага хурал хийхийн өмнөх өдөр миний өмгөөлөгч, Монгол Улсын гавьяат хуульч, С.Жанцан багш маань шатнаас унаж харамсалтайгаар амь насаа алдсан, мөн тэр өдөр хүү маань гэрийнхээ гаднаас унадаг дугуйгаа алдаж, дугуйгаа хайгаад 4 цаг орчим олдохгүй алга болсон байдаг. Эхнэр маань Б.Хын талаар хүмүүсийн хэлсэн үг болон энэхүү үйл явдлаас эвгүйцэн жийрхэж ийнхүү товлосон хэвлэлийн бага хурлаа цуцалсан байдаг. Болсон явдал ийм бөгөөд би ярилцлагадаа Б.Б.Хыг хүн алсан, хүүхэд хулгайлсан гэсэн ямар ч үг өгүүлбэр яриагүй. Миний бие Б.Б.Хыг доромжилж, гүтгэж, ажил хэргийн нэр хүндийг нь унагаагүй болох нь дээрх нотолгоо болон сонины ярилцлагаас бүрэн харж болно. Түүнчлэн Б.Б.Х 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цензургүй яриа" нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө: ...Намайг Цагдаад ажиллаж байхдаа ОХУ-ын нэг компаниас 400 мянган ам доллар залилсан... гэж илт гүтгэсэн. Би Хан-Ууд дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх хариуцагч Б.Б.Х гэрийн хаяг дээрээ оршин суудаггүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан. Гэтэл Б.Б.Х өөрөө оршин суудаггүй энэ хаягаараа намайг өөрийнх нь нэр төрийг гутаалаа гэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иймд Б.Б.Хын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд МУ-ын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэхь хэсэгт заасны дагуу мэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцааж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн ярьж байгаа сонингоор Б.Б.Хын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан зүйл байхгүй гэв.
Хариуцагч Д.Д.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэхь хэсэгт зааснаар Б.Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Өдрийн сонин-д ярилцлага хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг Д.Д.Эад даалгах гэсэн үндсэн нэхэмжлэлд хариуцагч Д.Д.Э миний бие Б.Б.Хаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С1 төлевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаар миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасанд няцаалт хийлгэх, мөн түүнийг тараасан арга хэрэгсэл болох Цензургүй яриа нэвтрүүлгээр дамжуулан уучлал гуйхыг Б.Б.Хад даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл: Б.Б.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С1 телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө нэвтрүүлгийн 1 цаг 24 минут 41 дэхь секундэд Өдрийн сонин-д түүний талаар ярилцлага өгсөн Д.Д.Э миний тухай ...өмнө нь энэ нөхөр цагдаад ажиллаж байсан юм байна. Энэ хүнийг цагдаад байхдаа нэг Оросын компаниас 400 000 (дөрвөн зуун мянган)-гаад ам.доллар залилсан, тиймэрхүү юмаар Цагдаагаас хөөгдсөн юм шиг байгаа юм... гэж ярилцлага өгч, миний талаар олон нийтэд баримт, нотолгоогүй илт худал ташаа мэдээлэл өгсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 342 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт: Д.Д.Эыг гэмт хэрэгт холбогдуулсан нь үндэслэлгүй байсан, гэм буруутай нь нотлогдоогүй байхад түүний хэргийн талаар хурал зөвөлгөөн дээр мэдээлж нэр хүндийг нь гутаасан байх тул түүний нэр төрийг нь сэргээх нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Ийнхүү миний нэр төрийг сэргээсэн намайг гэм буруугүй болохыг нотолсон асуудлаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь хариуцагч Б.Б.Х миний талаар үндэслэлгүй мэдээлэл олон нийтэд тараасан болохыг харуулж байна. Миний нэр төр бол МУ-ын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийн баталгаа билээ. Би 1996 онд Цагдаагийн дээд сургууль төгсөж, улмаар 1996-1998 онд Дархан уул аймаг дахь Цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч, 1998-2001 онд ЭЦГ-ын авилга ЭЗГХТХэлтэст эдийн засгийн албаны төлөөлөгч, 2001-2006 онд Арц-Билэг ХХК-ийн ерөнхий захирал, 2007-2009 онд Нийслэлийн татварын газарт шуурхай хяналтын тасгийн дарга, 2009-2011 онд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга, 2011 оноос ТЕГ-ын ЭУСҮХ-ийн даргаар тус тус ажиллаж ирсэн. Төр засгаас миний ажлыг өндрөөр үнэлж цагдаагийн гавьяа тэмдэг, эдийн засгийн тэргүүний ажилтан, санхүү банкны тэргүүний ажилтан, мөн төрийн дээд одон болох аптангадас одон зэргээр шагнагдаж байсан юм.Гэтэл хариуцагч Б.Б.Х нь миний эцэг, эхээс хайрласан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг маань үл хүндэтгэн миний урьд эрхэлж байсан ажилтай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, намайг гүтгэж, доромжилж, олон нийтэд намайг залилан мэхлэгч болгож гүтгэлээ.Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.9, 497 дугаар зүйлийн 479.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Д.Д.Э миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох телевизэд ярилцлага өгөх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан хэрэгсэл болох С1 телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэг намайг үндэслэлгүй гүтгэсэн ярилцлагынхаа талаар залруулга хийж, уучлал гуйхыг хариуцагч Б.Б.Хад даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн С1 телевизийн Цензүүргүй яриа нэвтрүүлгээр Б.Б.Х нь Д.Д.Эыг онцолж ярьсан, хуульч хүний хувьд ТЕГ-ын даргын хувьд ямар нэгэн хуулийн хүчин төгөлдөр факт буюу шийдвэр гараагүй байхад хэн нэг хүнийг ийм тийм залилангийн хэрэгт холбогдсон гэж ярих нь зүйд нийцэхгүй. Цаг хугацааны хувьд 2003 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 342 тоот шүүхийн шийдвэрээр, Д.Д.Эыг гэмт хэрэгт гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэргийн талаар мэдээлэл, хурал зөвлөгөөн хийх, нэр хүндийг нь гутаасан байх тул нэр хүндийг нь сэргээх нь зүйтэй гэж дүгнэж, нэр төрийг сэргээсэн. Гэм буруугүй болохыг нотолсон асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж анх сөрөг нэхэмжлэлд Д.Д.Э тайлбарласан. Энэ асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гараагүйг хамгийн их мэдэх хүн бол Тагнуулын ерөнхий газрын дарга байх ёстой болов уу гэж үзэж байгаа учраас телевизийн нэвтрүүлгээр няцаалт хийхийг бид хүсч байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Д.Д.Э гэж хүн сонингийн нэр өгөөгүй. Тэр хүн хардах, үг хэлэх, хэвлэл сонингоор нийтлэх эрхтэй. Шууд шалтаг шалтгаант холбоо нь юу гэвэл тухайн үед Д.Д.Э ял авчихаад байхад нь ар гэртэй нь уулзаад яг хэдэн жил багасгуулахын гэж асуусан. Бичлэгээр байгаа яриа нь хэрэгт авагдсан. Энэ нь энэ хүн ял өгчихдөг юм байна, ялаа багасгуулчихдаг юм байна гэдэг ойлголт Д.Д.Эын хувьд бий болсон. Энэ нь анхан шатнаас дээд шүүх дээр очоод ял багасаж байгаа хэлбэрээрээ энэ хүн тэрийг хэлсэн. Албан тушаалтай байх хугацаанд яагаад шалтаг шалтгаант холбоотой гэж үзэж байна вэ гэвэл Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 230 тоот шийдвэрт Б.Б.Хын эхнэр хэлээд байгаа юм ...Сарнайх ХХК нь 100 хувийн өмчлөлтэй миний компани. Гэтэл энэ хүн миний компанийг шалгаж намайг сэтгэлийн хүнд дарамтад оруулсан байх бөгөөд авилгалтай тэмцэх газраар далайлган миний нөхөр Б.Б.Хыг дуудан ирүүлж миний өмнөөс гарын үсэг зуруулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Б.Б.Х манай компанид ямар ч ажил эрхлэдэггүй...гэсэн байгаа. Энэ дээр Д.Д.Э төрийн албанд орохоор Авилагатай тэмцэх газраас тоот авахаар очиход наад хүнийг чинь эрүүгийн хэргээр шалгана гэж байна. Юун тоот, юун албан тушаал дэвших тийм юм байхгүй гэсэн байдаг. Энэ тухай нэхэмжлэлд дурдсан. Ариунсан гэдэг хүнээр хэлүүлэхэд чи чинь Б.Б.Хын шазууртай шүдэнд нь зуугдсан хүн байна ш дээ гэж хэлсэн байдаг. Сарнайх ХХК-д татварын шалгалт орох үед Д.Д.Э нь эрсдлийн хяналтын дарга, Баянгол дүүргийн Татварын газрын даргаар ажиллаж байсан. Тухайн Захиргааны хэргийн шүүхэд Сарнайх ХХК хариуцагч тал болон явсан, Б.Б.Хын эхнэрийн компани гэдэг нь үнэн байдаг. Мөн үүн дээр 175,883,000 төгрөгийн зөрчил Сарнайх ХХК-иас илэрсэн байдаг. Үүний дагуу Б.Б.Х нь тайлбар өгөөд явсан байдаг. Энэ нь татварын үйл ажиллагаатай холбоотойгоор Б.Б.Х орж ирж байсан учир Б.Б.Х гэдэг хүн өс хонзон санаж ял шийтгэл үүрүүлсэн гэж ярьсан нь шийдвэр дээр дурдагдаад байгаа. Энэ тайлбар авагдсан байгаагаар ийм ойлголтыг бий болгосон гэдэг үндэслэлийг тайлбарлаж байна. Б.Б.Хын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилго Д.Д.Эад байгаагүй. Болсон фактыг үндэслэн Д.Д.Э өөртөө өс хонзон санаж, гэм хэрэгтэн болгосон гэж ярьсан үндэслэл нь юм. Энэ нь гутаах асуудал биш. Хэрвээ нэр төр гутаагдсан гэж үзэж байгаа бол тийм хэмжээгээр гутаагдлаа гэсэн баримтаа гаргах ёстой гэтэл тийм баримт байхгүй. Мөн цензүргүй яриа нэвтрүүлгээр Б.Б.Х нь бусдын нэр төрийг доош нь хийж яриад байж болдог. Б.Б.Х гэдэг хүнийг ярихаар би үнэхээр иргэнийхээ хувьд ингэж хардаж сэрдэж байна гэсэн нь яахаараа буруутай болдог юм бэ. Б.Б.Х гэдэг хүн нэр төр нь гутаагдсан зүйл байдаггүй. Нэхэмжлэгч тал одоогийн байдлаар ийм хэмжээний нэр төр гутаагдсан гэж үнэлсэн цэгнэсэн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хангуулах гэж байгаа үндэслэл нь нэхэмжлэгч тал ч хүлээн зөвшөөрч байна. Д.Э тухайн үед 401,000 ам.долларын залилангийн хэрэгт шалгагдаж байсан гэж цагдаагийн тушаал гарсан, энэ утгаар нь бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл 2003 оны шүүхийн шийдвэрээр Д.Энхбаыг гэм буруугүй гэдгийг тогтоосон. Үүгээрээ бол С1 телевизээр Д.Д.Э гэдэг хүний нэр төрийг гутаасан байна гэж үзээд С1 телевизийн нэвтрүүлгээр няцаалт хийж өгөөч гэж хүсч байна. Цензургүй яриа нэвтрүүлгээр хэрэггүй, мөн уучлалт гуйх шаардлагагүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол С1 телевизээр 401,000 ам.долларыг авсан цагдаагийг нөхөр гэж Д.Д.Эыг хэлсэн. Үүнийг олон түмэнд буруу тараасан учир няцаалт хийж байна гэсэн ойлголтоор шүүхийн шийдвэрт тусгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Уучлалт гуйх шаардлагагүй гэв.
Нэхэмжлэгч Б.Б.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б.Хын оролцсон Цензургүй яриа нэвтрүүлэгт Д.Д.Э нь цагдаад байхдаа оросын нэг компаниас 400 мянгаад доллар залилсан гэлүү юу гэлээ, тиймэрхүү юмаар цагдаагаас хөөгдсөн юм шиг байгаа юм гэж ярьсан байдаг. Уг асуудлын тухайд Д.Д.Э нь Эрүүгийн цагдаагийн газрын авлигал эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөелөгчөөр ажиллаж байхдаа ...2001 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн н. Пүрэвсүрэн. н.Чулуунзориг нараас ОХУ-н иргэн Кузмичёвт залилуулсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч шалгах явцад 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулахдаа ОХУ-ын иргэн Кузмичёвийг хууль бусаар баривчилсан, 25.000 ам.долларыг хураан авахдаа, эд зүйл хураан авсан тухай тэмдэгпэл үйлдээгүй гэсэн хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөний улмаас 2001 оны 12 сарын 6-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 377 тоот тушаалаар ажлаас нь халсан байдаг. Үүний дараагаар Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний шүүхийн 2003 оны 4 сарын 3-ны 342 дугаар шийдвэр гарсныг энэ хэргийн явцад харсан. Д.Д.Эыг халсан тушаалыг хүчингүй болгосон гэдэг нь тухайн ажлаас халагдаж байсан болохыг харуулж байгаа бөгөөд ажлаас халагдсан шалтгааныг үндэслэлтэй эсэх талаар Б.Б.Х нь өөрийн хувийн зүгээс ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Зөвхөн ажлаас халагдаж байсан тухай болсон үйл явдлыг өгүүлсэн байдаг. Хэдийгээр ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож ажлаас үндэслэлгүй халагдсаныг тоггоосон боловч Эрүүгийн цагдаагийн газрын авилгал эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгчийн ажлаас халагдаж байсан явдал бол Д.Д.Эын нэр төрд үндэслэлгүйгээр халдсан зүйл огт байхгүй, болоогүй асуудлыг бий болгож, өөрөө зохиож ярьсан худал мэдээлэл биш юм. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж хуульчилсан. Харин Д.Д.Э нь цагдаагаас халагдсан талаараа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан, мөн энэ асуудал нь өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан хууль зүйн факт бий болж шйидвэрлэгдсэн байна. Энэ асуудалд Б.Б.Х нь Д.Д.Эын Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд заасан иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэл байхгүй, түүний талаар мэдээлсэн мэдээлэлд няцаалт хийх шаардлагагүй тул Д.Д.Эын гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлээ өөрчилж байгааг ойлголоо. Цагдаагаас халагдсан тушаалыг ярихдаа хөөгдсөн гэсэн үгийн сонголт хийсэн нь сэтгэл хөдлөлтэй холбож тайлбарлана. Ер нь Цагдаагийн байгууллагаас халагдсан нь нийтэд илэрхий. Өөрөөр хэлбэл ийм албан ёсны тушаал шийдвэр гарсан. Тэр тушаалын тухай л ярьсан. Тэгэхээр нийтэд илэрхий баримтыг дурджээ. Ямар нэгэн бодит байдалтай нийцээгүй, гүтгэлгийн шинжтэй зүйл яриагүй гэж үзэхээр байна. Мөн Сарнайх ХХК болон Захиргааны шүүхийн шийдвэртэй холбож ярьлаа. Энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад няцаалт өгч, эсэргүүцэж ийм тайлбар өгч байна гэж ойлголоо. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад өгсөн тайлбартай нь холбогдуулан хэлэхэд 1. Б.Б.Х гэж хүнээс болж Д.Д.Э шоронд хоригдсон гэж ярьж байгаа нь үндэсгүй. Д.Д.Э ямар хэргийн улмаас хорих ял эдэлсэн нь хавтаст хэрэг авагдсан шүүхийн анхан, давах, хяналтын шатны шүүхийн тогтоолуудаар нотлогдогдоно. Д.Д.Э нь 13 шүүгдэгчтэй хэргийн нэг шүүгдэгч байсан, татвар нуун дарагдуулсан эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлүүдээр хорих ял шийтгэгдсэн. Б.Б.Х, Сарнайх ХХК-тай холбоотойгоор хорих ял шийтгэгдсэн шүүхийн дүгнэлт шийдвэр байхгүй. С.Жанцан гэж хүн нас барсан, хүүхэд алга болсон гэдэг зүйл дээр Б.Б.Хыг холбож буруутгаж байна. Мэдээж С.Жанцангийн нас барсан, хүүхэд алга болсон нь Б.Б.Хтай холбоотой гэсэн нийтэд илэрхий үйл баримт шүүхийн шийдвэр байхгүй. УДШ-ийн шийдвэрт нөлөөлсөн гэж ярьж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгч нар ардчилал, Үндсэн хуулийг удирдлага болгон шийдсэн албан ёсны шүүхийн шийдвэр тогтоол хүчин төгөлдөр байгаа. Ийм байтал шүүхэд нөлөөлж, шийтгэлийн хэмжээг өөрчилж, шүүхийг атгасан байна гэж ярих нь үндэсгүй. Үүнийгээ нотлох хэрэгтэй. Мэдээж анхан, давж заалдах, хяналтын шатны нийт 10 гаруй шүүгчид нөлөөлнө гэж байхгүй. Хэрэв ийм зүйл байгаа гэж байгаагаа нийтэд илэрхий баримтаар нотлох ёстой гэж үзэж байна. Эдгээр баримтуудыг гаргасан нөхцөлд манай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадна. Хэрэв ийм баримт хариуцагч талд байхгүй бол няцааж чадахгүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ярьсан зүйлийг үнэн баримтаар нотлох нь хариуцагч талын үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Б.Хыг төлөөлөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаар Д.Д.Эад холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул сэргээлгэн, тараасан арга хэрэгслээр нь залруулга хийлгэж, уучлалт гуйхыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлд 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өдрийн сонин-д өгсөн ярилцлага, энэ ярилцлагыг өгөхдөө огт үндэслэлгүй илт худал мэдээлэл цацсан гэжээ.
Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцлоо.
Хариуцагч Д.Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзан, С1 телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт үндэслэлгүй гүтгэсэн ярилцлагын талаар телевизээр залруулга хийж, уучлал гуйхыг Б.Б.Хад даалгуулахаар сөрөг шаардлага гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбар гарган оролцож, сөрөг шаардлагаа өөрчлөн тодруулж С1 телевизээр 401,000 ам.долларыг авсан цагдаагийн нөхөр гэж Д.Д.Эыг олон түмэнд буруу тараасан учир няцаалт хийлгэхээр шүүхийн шийдвэрт тусгуулах нэхэмжлэлийн шаардлага болгон дэмжиж, уучлалт гуйх шаардлагаас татгалзсан болно.
Шүүх талуудын мэтгэлцсэн тайлбар, хэрэгт бичмэл баримтын хуулийн шаардлага хангаж ирүүлсэн болон хуульд заасан арга хэрэгслээр цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, хэргийн оролцогчдын хүсэлтээр зарим нотлох баримтыг тусгайлан үзлэг хийж судалсан ба хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт гаргасан.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Д.Д.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өдрийн сонин-д ярицлага өгөхдөө Б.Б.Хын талаар, ..Даваагийн Д.Э би Татварын ерөнхий газрын улсын төсөв орлого хяналтын газрын Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2012 оны 11-р сарын 26-ны өдөр Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсийн даргын нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж Авлигын эсрэг хуулийн дагуу энэ албан тушаалыг эрхлэхэд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх хариуг арав хоногийн дотор албан тоотоор ирүүлэх ёстой байдаг. Гэтэл хариу ирэх хоног хугацаа өнгөрчихөөд байхад АТГ- аас албан ёсны хариуг ирүүлдэггүй. Татварын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан хүнтэй холбогдоход Чи Б.Б.Хын хорхойтой шүдэнд зуугдчихсан байна шүү дээ. Чамд үнэхээр дургүй байна. Юун албан бичгийн хариу. Чамайг бүр оролдохоор байна даа гэж хэлсэн....Б.Б.Хын Сарнайх компани татварын хяналт шалгалтад орж байх хугацаанд өөрийн харилцдаг Баянгол дүүргийн татварын хэлтэст санхүүгийн тайлангаар 100 гаруй сая төгрөгийн ногдол гаргасан байдаг. Бид хуулийн дагуу ажиллаж Сарнайх компанийн татварын ногдлыг хураан барагдуулсан юм. Ийм л асуудлаас болж Б.Б.Х надад өс хонзон санаж явсан байна лээ. Ингээд АТГ-ын дарга болоод л хувийн өс хонзонгоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж авсан юм. Би төрийн ажлыг үнэнч шударга хийснийхээ төлөө Б.Б.Х гэх хүний өстөн дайсан болсон.
Үүнийхээ ч горыг амсч хэлмэгдэж шоронд хоригдсон. ...Миний гэр бүлийн хүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэгэн сонинд ярилцпага өгсөн юм. Болж өнгөрсөн зүйлсийн талаар Б.Б.Х төрийн их эрх мэдлийг хувийн өс хонзондоо ашиглаж байна гэсэн гарчигтай надтай холбоотой зүйлсийн талаар ярьсан. Үүний дараа Б.Б.Хтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийхээр болсон юм. Харамсаптай нь хэвлэлийн бага хурал хийхийн өмнөх өдөр миний өмгөөлөгч, Монгол Улсын гавьяат хуульч, Суурийн Жанцан шатнаас унаж харамсалтайгаар амь насаа алдсан. .. Мөн тэр өдөр гэрийнхээ гадаа унадаг дугуйтай тоглож байсан хүү минь алга болсон. Эхлээд унадаг дугуй нь алга болсон. Дугуйныхаа араас явсан хүү минь алга болчихсон байдаг ...2014 оны аравдугаар сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн тэнхимийн шүүх хуралдаанаар хоёр жилийг хасч зургаан жилийн хорих ял оноосон. Б.Б.Х дөрвөн сарын дараа болох Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлж чадахаа бидэнд хэлээд сууж байсан. Тэр Монголын шүүх, хууль хянаптын байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нөлөөлж чадаж байсны тод жишээ иргэн над дээр ингэж илэрч байсан... гэсэн мэдээг ярьж, энэ нь өдөр тутмын сонин болон интернетэд хэвлэгдэн нийтэд тараасан болох нь зохигчдын тайлбар, 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 246(5813) дугаартай, Монгол Улсын өдөр тутмын сонин Өдрийн сонин-ы 7-р нүүр, талуудын хүсэлтээр хийсэн шүүхийн үзлэгээр бэхжүүлсэн 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 03 цаг 11 минутад хэвлэсэн dnn.mn сайтын Цаг үе булангийн онцлох нийтлэл хэсгийн, Д.Д.Э: Б.Б.Х надаас хувийн өс хонзонгоо авч, гэмт хэрэгтэн болгосон гарчигтай, интернетэд тавигдсан мэдээ зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч тал шаардлагаа нотлож ирүүлсэн маргаж буй сонинд хэвлэгдсэн ярилцлагын гэрэл зураг, шүүхээс үзлэг хийлгэж бэхжүүлсэн, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2 сарын 21-ий өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоол ирүүлсэн.
Шийтгэх тогтоолд, шүүгдэгч Ч.Гансүх нарын нэр бүхий 13 хүнд холбогдох, хохирогч, иргэний нэхэмжлэгч Татварын ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр ХХК, иргэний хариуцагч Пибоди винсвэй ресорсез ХХК, Кьюжи экс Монгол ХХК, эрүүгийн хэрэгт шүүгдэгч Даваагийн Д.Эыг хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас татварын байгууллагад онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэгт хамтран оролцсон, татвар ногдох онц их хэмжээний орлого, эд хөрөнгө нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргүүд үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 7 жил 6 сар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар оногдуулсан татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ялыг багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар оногдуулсан 100 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 4 сар хорих ялын зарим болох 100 000 000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 6 сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 100 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Д.Д.Эаас 50 041 300 төгрөг гаргуулан Татварын ерөнхий газарт олгож шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн 2014 оны 5 сарын 19-ий өдрийн 436 дугаартай магдадлалаар Д.Д.Эад оногдуулсан ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,
2014 оны 10 сарын 31-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 сарын 31-ний өдрийн 385 дугаар тогтоолоор, Д.Д.Э хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийг хуульчлагдахаас өмнө 592 835 500 төгрөгийн орлого олсныг гэмт хэрэгт тооцогдох ёсгүй тул шийтгэх тогтоол магадлалын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэн, Д.Д.Эын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгон, Д.Д.Эад Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар 50 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар оногдуулсан татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар 50 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ялын зарим болох 50 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сар хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 50 000 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ялаар тогтоож, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулжээ.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын төв архивын 2018 оны 4 сарын 27-ны өдрийн 23/934 тоот архивын лавлагаагаар ирүүлсэн, тус газрын даргын 2001 оны 12-р сарын 06-ны өдрийн 377 тоот тушаалд, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 12 сарын 04-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн,... бусдын гуйлтаар ОХУ-ын иргэн Кузьмичёвыг хууль бусаар баривчилж, эд зүйлийг ямар ч протоколгүй хураан авч, ЭБШХ-ийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн цагдаагийн газрын авилгал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Даваагийн Д.Эыг энэ оны 12 сарын 05-ны өдрөөр тасалбар болгон ажлаас дутагдлаар халж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг хураасан байна.
Хариуцагч талын мэтгэлцээнд ирүүлсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 сарын 24-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр, Сарнайх ХХкомпаний нэхэмжлэлтэй хариуцагч Татварын ерөнхий газарт холбогдуулан, тус газрын татварын улсын байцаагчийн 2009 оны 12 сарын 25-ны өдрийн 0300944 тоот актыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хэлэлцэн, уг актаар тогтоосон 70 222 200 төгрөгийн төлбөрийг 11 147 700 төгрөг болгон багасган тогтоож шийдвэрлэсэн.
Мөн Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний шүүхийн 2003 оны 4-р сарын 3-ны өдрийн 342 дугаар шийдвэрээр, ажлаас халсныг мэдэгдэж тушаалын хувийг гардуулаагүй, Д.Д.Э удаан хугацаагаар гадаадад сургалтанд явсан, эмнэлэгт хэвтсэн, халагдсаныг мэдсэн үеэсээ гомдол гаргасан байдлуудыг харгалзан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Цагдаагийн ерөнхий газар ажлаас халагдах болсон дутагдлыг сайтар шалгаж тогтоогоогүй, баримтаас үзэхэд даргын цохолттой өргөдлийн дагуу Д.Д.Э гүйцэтгэх ажиллагаа хийсэн байх бөгөөд бусдын эд зүйлийг протоколгүй хураан авсан зөрчилд, гаргаснаас хойш нэг сар өнгөрсөн үед ажлаас халах арга хэмжээг авсан, тушаалд хуулийн зүйл заалт баримтлаагүй буруу гэж дүгнэн, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32-р зүйлийн 2-н 5, Иргэний хуулийн 5-р зүйлийн 5-ын 7-г баримтлан Эрүүгийн цагдаагийн газрын авилгал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгч байсан Даваагийн Д.Эыг ажлаас халсан тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001 оны 12 сарын 6-ны өдрийн 377 тоот тушаалын 16-р заалтыг хүчингүй болгожээ. Энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхэд талууд маргаагүй.
Шүүх хариуцагчаас ирүүлсэн, С1 телевизийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн цензургүй яриа гэх нэвтрүүлэгт оролцсон Б.Б.Хын ярианы бичлэгтэй гэсэн СD дискэд талуудын хүсэлтээр үзлэг хийсэн ба энд бичигдсэнээр, өмнө нь энэ нөхөр цагдаад ажиллаж байсан юм байна. Энэ хүнийг цагдаад байхдаа нэг Оросын компаниас 400 000 ам.доллар залилсан гэлүү тиймэрхүү юмаар цагдаагаас хөөгдсөн юм шиг байгаа юм гэсэн яриа бичигджээ.
Хариуцагч Д.Д.Э 2017 оны 11 сарын 16-ны өдрийн сонинд Б.Б.Хын талаар Б.Б.Х надаас хувийн өс хонзонгоо авч, гэмт хэрэгтэн болгосонгарчиг тавигдсан ярилцлага өгсөн, уг ярилцлага интернет сайтад бүхэлдээ тавигдсан, Б.Б.Х 2017 оны 11 сарын 20-ны өдөр С1 телевизийн цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үедээ Д.Д.Эын талаар ярьсан үйл баримтад талууд маргаагүй, харин маргааны зүйл нь Д.Д.Эын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн сонинд өгсөн ярилцлага, dnn.mn сайтын 2017 оны 11 сарын 17-ны өдрийн мэдээ, Б.Б.Хын 2017 оны 11 сарын 20-ны өдөр С1 телевизийн цензургүй яриа нэвтрүүлэгт оролцох үедээ Д.Д.Эын талаар хэлсэн зүйл болж байх ба мэдээ үндэстэй эсэхэд талууд маргаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэн, хуулийн этгээд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй хэдий ч мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 2.хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж зохицуулсан.
Хариуцагч Д.Д.Э нь иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэсгүй гэж маргаж буй үндэслэлээ нотлох зохигчийн үүргийг хуулиар хүлээсэн.
Талуудын мэтгэлцээний явцад Д.Д.Эын нийтэд тараасан Б.Б.Хын талаарх мэдээ бодитой үнэн болох нь нотлогдохгүй, хэрэгт авагдсан захиргааны болон эрүүгийн хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр маргаж буй мэдээнд дурдсан үйл баримт тогтоогдохгүй, хамааралгүй байх ба бодит байдалд нийцсэн мэдээлэл нийтэд тараасан болохоо нотолсон зүйлгүй, уг мэдээ бүхэлдээ шүүхийн шийдвэр баримтаар үгүйсгэгдэж байгаа нь мэдээ бодит байдалд нийцэхгүй, гэм хор арилгах үүрэгтэй гэж дүгнэх үндэслэл болж байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нотлож чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ, 511.2.Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.гэж зааснаар мэдээ бүхэлдээ бодит байдалд нийцээгүй тул худал мэдээ болох ба дээрх мэдээлэл нь өдөр тутмын сонин болон интернэтээр нийтэд түгээж, нэхэмжлэгч талын нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан болох нь дээрх мэдээ хэвлэсэн сонин, цахим сайт, цахим сайтад тавигдсан уг мэдээлэлд хандсан интернэт хэрэглэгчдийн сэтгэгдлүүдээр нотлогдож байна.
Хариуцагч үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг хүндэтгэх үүргээ зөрчсөн, худал мэдээг олон нийтийн хэрэгслээр тараасан гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн тул хариуцлага хүлээх ба эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй.
Иймд нэхэмжлэгч Б.Б.Х нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, тараасан арга хэрэгслээр нь залруулга хийлгэж, уучлалт гуйхыг даалгуулахаар шаардах үндэслэл бүхий эрхтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Д.Д.Э С1 телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт үндэслэлгүй гүтгэсэн ярилцлагын талаар тараасан хэлбэрээрээ буюу телевизээр залруулга хийж, уучлал гуйхыг Б.Б.Хад даалгуулахаар сөрөг шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд тайлбар гарган оролцож, сөрөг шаардлагаа өөрчлөн тодруулж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С1 телевизээр 401,000 ам.долларыг авсан цагдаагийг нөхөр гэж Д.Д.Эыг олон түмэнд буруу тараасан учир С1 телевизээр няцаалт хийлгэхийг шүүхийн шийдвэрт тусгуулахаар дэмжиж, Цензургүй яриа нэвтрүүлэг гэх хэрэггүй, уучлалт гуйх шаардлагагүй гэж сөрөг нэхэмжлэлээ тодруулан багасган өөрчлөн дэмжиж, Цензургүй яриа нэвтрүүлгээр дамжуулан уучлал гуйхыг Б.Б.Хад даалгуулах шаардлагаас татгалзсан.
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б.Х Цензүргүй яриа нэвтрүүлэгт оролцон ярилцлага өгөх үедээ, Д.Д.Э нь цагдаад байхдаа оросын нэг компаниас 400 мянгаад доллар залилсан гэлүү юу гэлээ, тиймэрхүү юмаар цагдаагаас хөөгдсөн юм шиг байгаа юм гэж хэлснээ маргаагүй ба нэхэмжлэгч тал энэ талаар ажлаас халсан тушаалыг нотлох баримтаар ирүүлсэн тул ийм дутагдлаар ажлаас халсан нь бодитоор болсон асуудал, яг шууд мэдээлээгүй тиймэрхүү зүйл болсныг яриандаа дурдсан, гэм буруу байхгүй гэж маргаж байна.
Болсон явдлын тухайд; Д.Д.Эыг Эрүүгийн цагдаагийн газрын авлигал эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгчөөр ажиллаж байхдаа ...2001 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн н Пүрэвсүрэн. н.Чулуунзориг нараас ОХУ-н иргэн Кузмичёвт залилуулан гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч шалгах явцдаа 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулан ОХУ-н иргэн Кузмичёвийг хууль бусаар баривчилсан, 25.000 ам.долларыг хураан авахдаа, эд зүйл хураан авсан тухай тэмдэгпэл үйлдээгүй гэсэн үндэслэлээр 2001 оны 12 сарын 6-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 377 тоот тушаалаар ажлаас нь халсан, үүний дараа 2003 оны 4 сарын 3-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний шүүх хуралдааны 342 дугаар шийдвэрээр дээрх тушаалын 16 дах заалт буюу Д.Д.Эад холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Д.Эын нэр нөрийг сэргээн, Д.Д.Эын талаар талаар хийсэн мэдээлэлдээ няцаалт хийхийг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.
Харин нэхэмжлэгч Б.Б.Х нь зөвхөн ажлаас халагдаж байсан тухай болсон үйл явдлыг өгүүлсэн нь бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй гэж үзэх үндэстэй.
Нөгөө талаар Д.Д.Э арга хэмжээ авагдаж ажлаас халагдсан хэдий ч шүүхэд гомдол гаргаснаар шүүх түүнийг буруугүй гэж үзэж, тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Д.Эын нэр төрийг сэргээн, Д.Д.Эын талаар талаар хийсэн мэдээлэлдээ няцаалт хийхийг ажил олгогчид үүрэг болгосон үйл баримт тогтоогдсон байхад энэ баримтыг нь бүрэн гүйцэд мэдээлээгүй нь буруу болно.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3. Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ.
Иймд нэхэмжлэгч Б.Б.Х нь С1 телевизийн Цензүргүй яриа нэвтрүүлэгт оролцон ярилцлага өгөх явцдаа, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан мэдээнийхээ бодит байдалд нийцэж байгааг нотлох үүргээ биелүүлээгүй, болсон мэдээ баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс Д.Д.Эын нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэх үндэстэй.
Дэмжиж буй сөрөг шаардлага болох мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл болох С1 телевизээр үйл баримтыг бүрэн мэдээлэхийг Б.Б.Хад үүрэг болгон шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115-р зүйлийн 115.2.1, 115.2.2., 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1., 511-р зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б.Хын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан арга хэрэгсэл болох Монгол Улсын өдөр тутмын сонин Өдрийн сонин-ы баримт, үйл явдал 7-р нүүр болон dnn.mn сайтын цаг үе булангийн онцлох нийтлэл хэсэгт Б.Б.Х надаас хувийн өс хонзонгоо авч, гэмт хэрэгтэн болгосон гарчигтай, интернетэд тавигдсан худал мэдээг тус тус няцаалт залруулга хийж, Б.Б.Хаас уучлалт эрэхийг хариуцагч Д.Д.Эад үүрэг болгож,
С1 телевизийн нэвтрүүлгээр, Чингэлтэй дүүргийн шүүхийн иргэний шүүхийн 2003 оны 4 сарын 3-ны өдрийн 342 дугаар шийдвэрээр Эрүүгийн цагдаагийн газрын авилгал, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төлөөлөгч байсан Даваагийн Д.Эыг ажлаас халсан тухай Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001 оны 12 сарын 6-ны өдрийн 377 тоот тушаалын Д.Д.Эад холбогдох 16-р заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримтыг бүрэн мэдээлэхийг Б.Б.Хад үүрэг болгосныг дурдаж, сөрөг шаардлагаас Цензургүй яриа нэвтрүүлгээр, уучлалт гуйлгах шаардлагаасаа татгалзсан тул хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1., 56.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.Б.Хаас үндсэн нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Д.Д.Эаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ