| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/14 |
| Огноо | 2025-01-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Галцацрах,
Шүүгдэгч: ***************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************************ холбогдох эрүүгийн 2427000000215 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ********** оны *********дугаар сарын*********** өдөр ****************** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, ********* боловсролтой, мэргэжилгүй, ************** ажилтай, ам бүл ***, ***********************дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
- **************шүүхийн **********************дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнссэн ******************************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ****************нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин 2.83% согтуугаар ********************** багийн нутаг дэвсгэрт ******************** улсын дугаартай ***************** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Гэрч ****************** мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би тус өдөр цахилгааны дриллийг нь авч гэртээ юм хийх гээд *********** рүү 21 цагийн орчимд залгатал****************** дугаар сургуулийн дээд талд байна ирээд авчих гэсэн. Тэгэхээр нь яваад очтол Улаанбаатар хотоос ирсэн гээд нэг танихгүй залуутай машин дотроо архи уугаад сууж байсан. Намайг очих үед архи нь дуусаж байсан. Би тухайн үед ямар нэртэй архи ууж байсныг нь хараагүй багажаа аваад эргээд явсан. Намайг явах үед ****************** ч бас ажил руу явлаа гээд машинаа унаад хөдөлсөн. Би тэндээсээ шууд гэртээ харьсан. Тухайн машиных нь улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Мөнгөлөг саарал өнгийн ************* маркийн тээврийн хэрэгсэлд тухайн залуутай архи ууж сууж байгаад машинаа унаад хөдөлсөн. Тэрнээс хойш *********************** уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч ********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад ******************** хамт “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд **************************** суманд эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд *************************дүгээр багийн нутаг дэвсгэрт ********************** нь *************** улсын дугаартай,***************** загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан. Тэгтэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй, ярьж буй үг нь мэдэгдэхгүй, хөл дээрээ тогтож чадахгүй байхаар нь согтуурал хэмжигч “Аlkotest-6820” загварын багажаар үлээлгэн, согтолтын зэргийг шалгахад 2.86 хувийн согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
********************************* дугаартай шийтгэврийн хуулбар, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, *********************************************ангийн тодорхойлолт /хх-ийн 40-43, 08-09, 38 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ***************** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2.83% согтуугаар *************************дүгээр багийн нутаг дэвсгэрт ***************** улсын дугаартай ***************** маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******************* үйлдсэн болох нь
Гэрч *********************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12, 14 дүгээр хуудас/, ************************дугаартай шийтгэврийн хуулбар, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 40-43, 08-09 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************** хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
****************************н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас ******************дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ************************нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ************************* гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *************** нь урьд *********************************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ****************** анх үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг дахин үйлджээ. Нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа шүүгдэгчийн үйлдлийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан байх тул шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож өмнөх гэмт хэрэгт нь ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байх тул шүүгдэгч ******************************** дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний цагдан хоригдсон 04 хоногийг эдлэх ялд оруулсан тооцов.
***************************** оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ********************** нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******************************* тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар **************************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар *********************** шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, ********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн****************** биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ******************оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар ******************** цагдан хоригдсон 04 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар*********************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА