Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/06

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2025/0006/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр,

Улсын яллагч******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт************** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418002980850 дугаартай эрүүгийн хэргийг024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч024 оны 12 дугаар сарын7-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****** овогт************** (РД:******* ),******* -ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, , мэргэжилтэй, ХХК-д ажилтай, ам бүл , хамт******* аймгийн******* сумын дугаар баг дугаар гудамж тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. 

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Хохирогч бид хоёр одоо хэвийн харилцаатай байгаа.” гэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* нь024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн үед******* аймгийн******* сум дугаар баггийн - тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч ******* холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн үед******* аймгийн******* сумын дугаар баггийн - тоот гэртээ хувийн маргааны улмаас эхнэр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн мөрдөн байцаалтад024 оны 11 дүгээр сарын 12,0-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажилгүй гэртээ амарч байгаад орой 19 цагийн үед******* их дэлгүүр орж гэр ахуйн бараа авах байсан болохоор гэрээс гарч******* их дэлгүүр орсон. Тэгсэн манай хамтран амьдрагч******* нь над руу чат бичээд юу авах гэж байгаа юм бэ, арай үнэтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за болилоо гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Тэгсэн манай хамтран амьдрагч намайг чи өөртөө Сөжү нэртэй 1 шил архи, 0,33 литрийн шилтэй Хараа архи, 1 лааз ундаа аваарай гэж хэлэхээр нь би дэлгүүрээс аваад гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод авч орсон архи пивоо ганцаараа уусан. Манай хамтран амьдрагч тэр орой ажлынхаа хүмүүстэй караокед сууж байна гэж хэлсэн. Тэгсэн манай хамтран амьдрагч шөнө над руу чат бичээд хоол халааж байгаарай гэж бичсэн бөгөөд  хоол халааж байсан чинь гаднаас согтуу орж ирээд надтай маргалдсан. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Маргалдаж байгаад миний нүүр рүү гараараа-3 удаа цохиод гэрээс гараад гүйсэн. Тэгсэн манай найз нар гаднаас зөрж орж ирсэн. Тэгсэн удалгүй цагдаа ирээд манай хамтран амьдрагчийг урд талын гудамжнаас барьж аваад намайг дагуулаад цагдаагийн газар дээр авчраад намайг эмнэлэг орж үзүүлээд ир гээд явуулсан. Би эмнэлэг орж үзүүлээд буцаж цагдаагийн газар ирсэн. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5,5-26 дахь тал),

 

Аюулын зэргийн: “...4-7 дунд” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 4-7 8-9 дэх тал),

 

Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1017 дугаартай: “...ийн биед зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги адагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

*******ын мөрдөн байцаалтад024 оны 11 дүгээр сарын7-ны өдөр сэжигтнээр, 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Намайг гэртээ2 цагийн үед ороход манай эхнэр гэртээ согтуу сууж байж байсан. Тэгээд бид хоёр хоол идэж сууж байгаад маргалдсан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байгаад ширээн дээр байсан гар утсыг нь аваад зуухны тийшээ шал руу шидсэн. Тэгээд биг сандал дээр сууж байхад нь нүүр рүү нь-3 удаа цохисон. Яг хаана нь цохисноо санахгүй байна. Дараа нь биг сандал дээрээс татаж газар унагааж босгож ирээд хамраас нь цус гаргачихсан байхаар нь нойлын цаасаар билүү ширээний алчуураар цусыг нь арчиж өгөөд ширээн дээр байсан 0,5 литрийн шилтэй архийг аваад гэрээс гарч явсан. Намайг гэрээс гарч явахад манай эхнэрийн найз манай гэр рүү зөрөөд орсон.тэгээд намайг гудамжны үзүүрт сууж байхад цагдаагийн машин ирээд намайг авч яваад цагдаагийн газар дээр авчраад дараа нь эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн3-34 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.1.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна. 

Гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог ба шүүгдэгч  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч *******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлийн 1,, 4 дэх хэсэг,6.6,6.7,6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.13 дугаар зүйлийн 1,, 4 дэх хэсэг,7.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****** овогт************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР