| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2022/0090/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/125 |
| Огноо | 2022-08-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/125
2. Гэрч К.Өийн /Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга/ “...БаянӨлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М нь 2018 оны 10 дугаар сарын сүүлээр тархины судас хагарч, харвалт өгсөн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,
3. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******дугаартай иргэн Хын Мийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
4. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын төрийн албан хаагч нарын 2018 оны 11, 12 дугаар сар, 2019 оны 01-12 дугаар сарын цагийн бүртгэлийн тодорхойлолт, цалин олгосон талаарх санхүүгийн баримтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 135-161 дэх тал/,
5. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга ажилтай Х.МийнХ банкан дахь *********** дугаартай дансанд сар бүр цалинг шилжүүлж байсан дансны дэлгэрэнгүй хуулга /5 дахь хавтаст хэргийн 51-55 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн тархины цус харвалт өвчний улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болж, албаны үүргээ гүйцэтгээгүй байхад Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 11, 12 дугаар сард, 2019 оны 01 дүгээр сараас 12 дугаар дуустал хугацаанд нийт 19.427.968 төгрөгийн цалин олгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогджээ.
6. Шүүгдэгч Ш.А, С.Б нарыг цагаатгах үндэслэл, эрх зүйн дүгнэлт.
2. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Б, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, ахлах нягтлан бодогч Ш.А нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүний ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, тус сумын Засаг дарга Х.Мийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгож, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд нийт 19.427.968 төгрөгийн хохирол учруулсан” хэмээн яллаж, эрүүгийн хавтаст хэргээс:
6.2.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 131-135 дахь тал/, 6.2.2. Гэрч Т.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.М нь 2018 оны 11 дүгээр сард цус харваж хэвтэрт орсон ба одоо ч гэсэн хэвтэрт байгаа. Х.М нь тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан ба түүний 2018 оны 12 дугаар сар болон 2019 онд бүтэн ажилласан нэрээр цагийн бүртгэл хөтлүүлэн, цалинг ажилласнаар олгож байсан. Энэ үйлдэл нь хууль зөрчиж өөрийн хамаарал бүхий хүнд давуу байдал олгосон гэж үзэж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
3. Гэрч К.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.М дарга тухайн цаг хугацаанд ажилласнаар цалин авсан. Тэр талаар тамгын газрын нягтлан бодогч Ш.А, тамгын газрын дарга Б.Е нар сайн мэдэх байх. Тухайн үед би Ш.Ааас асуухад тамгын дарга Б.Е аймгийн дарга нарт хэлсэн юм шиг байлаа.
Түүний цагийн бүртгэл хөтлөгдөөд яваад байсан. 2020 оны 01 дүгээр сараас аймгийн Засаг даргын захирамж гарч сумын Засаг даргын орлогч С.Б орлохоор болсон.
Түүнээс хойш Х.М цалин аваагүй гэсэн.
...Тамгын газрын нягтлан бодогч Ш.А нь Х.Мийн цалинг бодоод аваад ирдэг. Тэр хэлэхдээ цагийн бүртгэл хөтлөгдсөн байгаа. Тамгын газрын дарга Б.Е цалингийн олго гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31, 6 дахь хавтаст хэргийн 125 дахь тал/,
4. Гэрч К.Өийн /Цэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн дарга/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,
5. Гэрч К.Згийн /Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагч/мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.М нь 2020 оны 04 дүгээр сарын 27ны өдөр нийт 16 жил ажилласан, 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолгож байсан. Түүний нийт ажилласан жил нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болсон байна. Х.М нь сард 350.000 төгрөг авдаг. Манай байгууллагад байх мэдээллийн баазаас харахад иргэн Х.М нь 2018 онд сард 1.040.0 төгрөг, 2019 онд сард 1.266.546 төгрөг авч байсан байна. Тэр хүн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагаас тахир дутуугийн групп авч байсан байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/,
6. Гэрч Х.Тий /Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга/мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны сүүлээр /11, 12 дугаар сард/ аймгийн Засаг даргын тамгын газраас сумдын Засаг дарга нарын сургалт зохион байгуулж байсан. Тухайн үед түүний орлогчоор ажиллаж байсан С.Б нь манай Засаг даргын бие муу, цус харвасан Улаанбаатар хот руу явсан гэж хэлж байсан. Тухайн үед Х.Мийн бие муу байгаа юм байна гэж мэдсэн. С.Б нь тухайн үед болон түүний дараа аймгийн төвд ирэхдээ Х.М дарга эмчилгээ хийлгээд сайжирч байгаа гэж хэлж байсан. Мөн түүнийг Улаанбаатар хотод болон Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан.
... тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь манай дарга өвчтэй байгаа, ажлыг С.Б дарга хариуцаж байгаа гэж надад хоёр удаа амаар танилцуулж байсан. Б.Е нь Х.М даргыг сумандаа ирсэн байгаа, удахгүй ажилдаа орно гэж хэлж байсан. Тэгэхээр нь бие нь сайжраад ажлаа хийх гэж байгаа юм байна гэж бодсон. Х.Мт 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сард бүтэн ажилласнаар цалин олгож байсныг мэдээгүй. Тэр талаар тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е надад хэлж байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 1-р хавтасны 48-49/,
7. Гэрч Р.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай санхүүгийн албанаас 2020 оны 04 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2018, 2019 оны санхүүгийн баримтад төлөвлөгөөт шалгалт хийж байсан. Уг шалгалтыг явуулан шалгалтын дүнг сумын Засаг дарга Х.Мт танилцуулах гэхэд Тамгын газрын дарга Б.Е нь “сумын Засаг дарга Х.М нь цус харвасан эмнэлэгт өвчтэй байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнтэй уулзах гэсэн чинь түүнийг бие нь маш муу, эмнэлэгт хэвтэж байгаа гэж нягтлан бодогч Ш.А, Б.Е нар хэлсэн. Би Х.Мийг хэзээ өвдсөн гэж асуухаар түүнийг 2018 оны 11 дүгээр сард цус харвасан, түүнээс хойш ажиллаагүй гэж хэлж байсан. Би тус байгууллагын ажилчдын цагийн бүртгэлийг шалгаж байхад түүний цагийн бүртгэлийг ажилласнаар хөтөлж, цалинг бүтэн олгож байсан. Тухайн үед Х.Мт цалин олгох баримтууд нь бүрэн байсан. Шалгалт явуулж дууссаны дараа Х.Мийг өвчтэй байсныг мэдсэн. Тухайн үед ямар эрх зүйн баримтыг үндэслэн түүнд цалин олгож байгаа талаар асуухад тамгын газрын дарга Б.Е нь “тэр хүн өвчтэй, ар гэрт нь зовлон их байгаа, тэр гадаадад эмчилгээ хийлгэсэн, хүүхэд нь сурч байгаа тул байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн цалин олгож байгаа” гэж хэлсэн. Би тэр баримтыг үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр Х.Мт Хөдөлмөрийн дотоод журмын 10.4 “өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүдийг асрах, сувилах тохиолдолд өгөх тусламжийг тухайн үеийн хөрөнгө тусламжийн дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ” гэж шийдвэрлэж, түүнд 2019 оны 06 дугаар сар хүртэл цалинг бүтэн олгосон байсан. Тухайн үед дотоод журмаар зохицуулсан байсан тул ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр явсан. Б.Е дарга аймгийн Засаг даргын захирамж удахгүй гарна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
8. Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний нөхөр Х.М нь 2008-2016 онд Цэнгэл сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сард сумын Засаг дарга болсон. Тэр 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байгаад тэр шөнө 22 цагийн үед зүүн тархиндаа цус харвасан.
...миний нөхөр Х.Мийг өвчтэй эмнэлгээр явж байх хугацаанд сумын Засаг даргын тамгын газраас түүний цалинг дээрх хугацаанд олгож байсан” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,
9. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/364 дугаартай “Х.М нь нийгмийн халамжийн сангаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны хүртэл асаргааны тэтгэмж авч байгаа ба өөр ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж аваагүй болно” гэх албан бичиг, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 89-90 дахь тал/,
10. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******дугаартай иргэн Хын Мийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
11. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилчдын цагийн бүртгэлийн тодорхойлолт, тус сумын Засаг дарга Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласнаар цагийг бүртгэж, цалин олгосон талаарх баримтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 135-161 дэх тал/,
12. Цэнгэл сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
13. Иргэн Х.Мийн Х банкин дахь *********** дугаартай дансанд сар бүр цалинг шилжүүлж байсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дахь хавтаст хэргийн 51-55 дахь тал/,
14. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын
Хөдөлмөрийн дотоод журам /5 дахь хавтаст хэргийн 107-113 дахь тал/, 6.2.15. Яллагдагч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:
“...Х.М дарга 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2018 оны 11 дүгээр сард толгойндоо цус харвасан.
Түүнээс хойш одоог хүртэл хэвтэрт байгаа.
...Цагийн бүртгэлийг үндэслэн 2018 оны 11, 12 дугаар сар, 2019 оны 1-12 дугаар сар нийт 14 сарын хугацаанд ажилласнаар цалин бодогдож байсан” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 198-200 дахь тал/,
6.2.16. Яллагдагч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...БаянӨлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байх ажил тараад гэртээ харьсан байхдаа шөнийн 22 цагт тархиндаа цус харвасан байсан. Түүнээс хойш эмнэлгийн байгууллагаар өнөөдрийг хүртэл явж эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн үед Х.Мийн цалинг олгохдоо сумын Тамгын газрын 2016 онд батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн Засаг даргын зөвлөлийн гишүүд болох тамгын газрын дарга Б.Е, нягтлан бодогч Ш.А, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М нарын хамтаар цалинг олгож байхаар шийдвэрлэж байсан” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 234-236 дахь хэсэг/ зэрэг нотлох баримтуудыг,
1.
3. Шүүгдэгч Ш.А, С.Б нарын өмгөөлөгчдөөс цагаатгах талын нотлох баримтуудаар:
1. Гэрч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтасны 25-26 дахь тал/,
2. Гэрч К.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтасны 30-31 дэх тал, 6 дахь хавтаст хэргийн 125 дахь тал/,
3. Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
4. Гэрч Б.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
5. Гэрч Х.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
6. Гэрч Р.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
7. Гэрч Р.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83 дахь тал/,
8. Гэрч А.Гы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
9. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаартай “Цэнгэл сумын Засаг даргын албан тушаалын үүргийг хавсран гүйцэтгэж буй сумын Засаг даргын орлогч С.Бэд албан тушаалын хавсран гүйцэтгэсний үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл хөлс олгох тухай” захирамж /4 дэх хавтаст хэргийн 161 дүгээр тал/,
10. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилчдын цагийн бүртгэлийн тодорхойлолт, тус сумын Засаг дарга Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласнаар цагийг бүртгэж, цалин олгосон талаарх баримтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 135-161 дэх тал/,
11. Цэнгэл сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
12. Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам /5 дахь хавтаст хэргийн 107-113 дахь тал/,
13. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 172, 176-179 дэх тал/,
14. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Ш.Аын 2018 онд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /5 дахь хавтаст хэргийн 209-213 дахь тал/,
15. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн даатгалын байцаагч Ц.Гын тодорхойлолт,
16. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Бийн гарын үсгийн баталгаа /4 дэх хавтаст хэргийн 160 дахь тал/,
17. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийнБ/56 дугаартай “Цэнгэл сумын Засаг даргын албан тушаалын үүргийг хавсран гүйцэтгэж буй сумын Засаг даргын орлогч С.Бэд албан тушаалын хавсран гүйцэтгэсний үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл хөлс олгох тухай” захирамж /4 дэх хавтаст хэргийн 161 дүгээр тал/,
18. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын28-ний өдрийн Б/09 дугаартай “Засаг даргын орлогч С.Бийг ажлаас чөлөөлөх тухай” захирамж /4 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,
19. Гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 123 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан.
4. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15ны өдрийн А/154 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын зөвлөлийг 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн байгуулж, зөвлөлийн даргаар тус сумын Засаг дарга Х.М, гишүүдээр С.Б /Засаг даргын орлогч/, Б.Е /Тамгын газрын дарга/, Х.Т /Төрийн сан/, Х.М /Мал эмнэлгийн тасгийн дарга/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тухайн зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд тусгайлан зохицуулаагүй, Засаг даргын зөвлөл байгуулах эрх Аймаг, нийслэлийн даргад олгогдсон байна.
5. Улсын яллагчаас “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч
С.Б, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, ахлах нягтлан бодогч Ш.А нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүний ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн цалин олгосон” гэж ялласан боловч энэхүү нөхцөл байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
6. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Б, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, ахлах нягтлан бодогч Ш.А нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийж, тус сумын
Засаг дарга Х.Мийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалин олгосон” гэж улсын яллагчаас дүгнэжээ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Засаг даргын тамгын газрын дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хурлын тэмдэглэлээс үзэхэд тус сумын нийгмийн даатгалын байцаагч ажилтай Ц.Г оролцсон гэх боловч үг хэлсэн хэсэг нь тэмдэглэгдээгүй, уг хурлын тэмдэглэлийг хөтөлсөн тус сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч, гэрч Б.Л нь: (1) мөрдөн шалгах ажиллагааны үед “Би Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчээр 2013 оны 01 дүгээр сараас хойш ажиллаж байна. Би 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал Х.М даргыг өвчтэй байх хугацаанд түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэл хөтөлж байсан. Цагийн бүртгэл дээр Х.М даргыг ажилласнаар цагийн бүртгэж байгаарай гэж сумын Тамгын газрын дарга Б.Е надад хэлсэн тул бүртгэж байсан. Тэр хэлэхдээ нэгд сумын Засаг даргын зөвлөлөөс цалин олгож байх шийдвэр гарсан байгаа. Хоёрт аймгийн Засаг даргаас Х.Мийг чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй байгаа гэж хэлж байсан. Тэр шалтгааны улмаас Х.Мийг сард бүтэн ажилласнаар цагийн бүртгэж байсан. 2018 оны 11 дүгээр сард миний оронд түр ажиллаж байсан С гэх хүн түүнийг ажилласнаар цагийн бүртгэж байсан. Тэр бүртгэлийн арын хэсэгт өвчтэй гээд гараар бичсэн байсан. Би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Засаг даргын тамгын газрын дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хурлын тэмдэглэлийг хөтөлж байсан. Уг хурал болох гэж байгаа намайг хурлын тэмдэглэл хөтөл Б.Е дарга хэлсэн. Тэгэхээр нь би хуралд орж тэмдэглэл хөтөлж байсан. Нийгмийн даатгалын байцаагч Ц.Г хурал эхлэх үед сууж байгаад гараад явсан. Түүний дараа хурал эхэлж Х.М даргад цалин олгох асуудлыг ярьсан. Тухайн өдөр Б.Е, С.Б, Ш.А, Х.М нар хуралдаж шийдвэрийг гаргасан. Би тэдний хэлсэн үгийг хурлын шийдвэрт тусгасан” /6 дахь хавтаст хэргийн 123 дахь тал/ гэж мэдүүлсэн боловч (2) гэм буруугийн шүүх хуралдааны үед “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Засаг даргын тамгын газрын Дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хуралдаан болоогүй. Би оролцоогүй. Хурал болсон гэж хурлын тэмдэглэл хөтлүүлсэн. Өмнө нь намайг оролцуулахгүйгээр хурал хийж, дараа нь хурлын тэмдэглэлийг нөхөж хөтлүүлдэг байсан. Тээрэн шиг бодоод, хурал болсон байх гэж бодоод хийсэн. Тус хуралдааны тэмдэглэлийг хийх даалгаврыг Б.Е дарга өгсөн. Тус хуралдаанд ямар хүмүүсийг оролцсоныг мэдэхгүй. Ямар ч байсан тэмдэглэл хөтлүүлээд, өөрсдөө танилцана гэж аваад явсан байсан. Хурлын тэмдэглэлд хүмүүсийн гарын үсэг зурж байгааг хараагүй, хэзээ зурсныг мэдэхгүй. Мэдээж би дур мэдэн цагийн бүртгэл хөтлөхгүй. Дарга нарын өгсөн үүрэг даалгаврын дагуу хөтөлдөг. М дарга өвчтэй байх үед яах уу гэхэд томилдог эрх бүхий албан тушаалтан буюу аймгийн Засаг даргаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Бид нар өөрсдөө зохицуулахаар болсон. Чи ажилласнаар цагийн бүртгэл хөтөлж бай гэх Б.Е даргын даалгаврын дагуу хөтөлж байсан” гэж, шүүгдэгч Ш.А, С.Б нар нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “..уг хурал болоогүй, оролцоогүй”, шүүгдэгч Х.М нь “тийм хуралд оролцоогүй, тэмдэглэлд бичигдсэн үгийг би хэлээгүй” гэж тус тус мэдүүлжээ.
7. Шүүхээс Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Засаг даргын тамгын газрын дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хурлын тэмдэглэлийн агуулга, тэмдэглэл тухайн цаг хугацаанд хөтлөгдсөн эсэх, хурал болсон эсэх, мөн гэрч Б.Лгийн мөрдөн шалгах ажиллагаа болон гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудтай тус тус харьцуулж, хэрэгт хамааралтай байдлаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь судалж үзэхэд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Засаг даргын тамгын газрын дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хурал тухайн цаг хугацаанд болсон, тэмдэглэл хөтлөгдсөн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтогдож байна гэж дүгнэлээ.
8. 1 дэх хавтаст хэргийн 135-161 дэх талд авагдсан тус сумын Засаг дарга Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар дуустал хугацаанд ажилласнаар цагийг бүртгэж баталгаажуулсан тодорхойлолт, цалин олгосон талаарх баримтын хуулбарууд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг дарга Х.М өвчний улмаас албаны үүргээ гүйцэтгэх боломжгүй байхад түүнд давуу байдал бий болгож, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар дуустал хугацаанд нийт 19.427.968 төгрөгийн цалин олгосон хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэлээ.
9. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар дуустал хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 33.1.2. “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах”; 33.1.5. “Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;”, мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.”, 16.4. “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:”
16.4.15. “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн;”, 16.5. “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.5.1.”төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;”-аар тус тус хуульчилсан байна.
10. Мөн даатгуулагч /Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.М/ хөдөлмөрийн чадвараа 2018 оны 11 дүгээр сараас эхлэн түр алдсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1. “Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно.”, 2. “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно.”, 3. “Даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно.” гэж зааснаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ авах эрхтэй байна.
11. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын ажлын алба болох Тамгын газар буюу тухайн хэргийн хувьд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга болох шүүгдэгч Б.Е нь төсвийн шууд захирагчийн хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Тамгын газрын бичиг хэргийг хөтөлж, төрийн албан хаагч нарын ажлын цагийн бүртгэлийг үнэн зөв, бодит байдлаар нь бүртгэж, баталгаажуулсны эцэст тухайн албан хаагчийн цалинг олгох, эсхүл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тооцож олгосны үндсэн дээр төсвийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй байна.
12. Шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллах хугацаанд дээр дурдсан хуулийн тодорхой зохицуулалтыг албан үүргээ гүйцэтгэхдээ мөрдөж ажиллаагүй, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.А, С.Б нарыг шүүгдэгч Б.Етай бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад түүний ажилласан мэтээр цагийн бүртгэлийг хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн цалин олгосон, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлыг хийсэн мэтээр хурлын тэмдэглэлийг хөтлүүлж, тус сумын Засаг дарга Х.Мийг эдгэртэл нь цалинг хэвээр олгох шийдвэр гаргаж, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, түүнд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг үндэслэн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.А, С.Б нарын өмгөөлөгчдийн гаргасан дүгнэлтийг тус тус хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.А, С.Б нарт Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Ш.А, С.Б нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
7. Шүүгдэгч Б.Еын гэм буруугийн талаар.
7.1. Хэргийн үйл баримт 1.
Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад нь түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг, мөн түүнийг эдгэртэл хугацаанд цалинг нь олгуулахаар шийдвэрлэсэн мэтээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Засаг даргын тамгын газрын дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хурлын тэмдэглэлийг тус тус хөтлүүлж, 2018 оны 11, 12 сард нийт 2.329.600 төгрөгийн цалин, мөн 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгож, Х.Мт давуу байдал бий болгож, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд бүгд 19.427.968 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мт 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал цалин олгосон үйлдэлд тус сумын цалингийн санд хичнээн төгрөгийн хохирол учирсан байгаа талаар бодож үзлээ. Уг учирсан хохирлыг бодохдоо нийгмийн даатгалын сан болон үндсэн цалин түүн дээр нэмэгдэх нэмэгдлийг гаргаж бодсон. Х.Мт 2018 оны 11, 12 дугаар сард үндсэн цалин 800.000 төгрөг, онцгой нэмэгдлийг 30 хувиар бодож 240.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчоос 12 хувь буюу 124.800 төгрөгөөр бодож сард 1.164.800 төгрөгийг олгосон байна. 2019 оны 1-12 дугаар сар дуустал үндсэн цалин 974.266 төгрөг, онцгой нэмэгдлийг 30 хувиар бодож 292.280 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогчоос 12.5 хувь буюу 158.318 төгрөгөөр бодож сард 1.424.864 төгрөгийг олгосон байна. Дээрх тооцооноос үзэхэд 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 14 сар бүтэн ажилласнаар цалин олгож, тус сумын цалингийн санд 19.427.968 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх мөнгө тус сумын цалингийн төсвөөс гарч түүнд олгогдсон байна” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 131-135 дахь тал/,
2. Гэрч Т.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.М нь2018 оны 11 дүгээр сард цус харваж хэвтэрт орсон ба одоо ч гэсэн хэвтэрт байгаа. Х.М нь тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан ба түүний 2018 оны 12 сар болон 2019 онд бүтэн ажилласан нэрээр цагийн бүртгэл хөтлүүлэн, цалинг ажилласнаар олгож байсан. Энэ үйлдэл нь хууль зөрчиж өөрийн хамаарал бүхий хүнд давуу байдал олгосон гэж үзэж байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст 22-23 дахь тал/,
3. Гэрч К.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.М дарга тухайн цаг хугацаанд ажилласнаар цалин авсан. Тэр талаар тамгын газрын нягтлан бодогч Ш.А, тамгын газрын дарга Б.Е нар сайн мэдэх байх. Тухайн үед би Ш.Ааас асуухад тамгын дарга Б.Е аймгийн дарга нарт хэлсэн юм шиг байлаа.
Түүний цагийн бүртгэл хөтлөгдөөд яваад байсан. 2020 оны 01 дүгээр сараас аймгийн Засаг даргын захирамж гарч сумын Засаг даргын орлогч С.Б орлохоор болсон.
Түүнээс хойш Х.М цалин аваагүй гэсэн.
...Тамгын газрын нягтлан бодогч Ш.А нь Х.Мийн цалинг бодоод аваад ирдэг. Тэр хэлэхдээ цагийн бүртгэл хөтлөгдсөн байгаа. Тамгын газрын дарга Б.Е цалинг олго гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31, 6 дахь хавтаст хэргийн 125 дахь тал/,
4. Гэрч Х.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны сүүлээр /11, 12 дугаар сард/ аймгийн Засаг даргын тамгын газраас сумдын Засаг дарга нарын сургалт зохион байгуулж байсан. Тухайн үед түүний орлогчоор ажиллаж байсан С.Б нь манай Засаг даргын бие муу, цус харвасан Улаанбаатар хот руу явсан гэж хэлж байсан. Тухайн үед Х.Мийн бие муу байгаа юм байна гэж мэдсэн. С.Б нь тухайн үед болон түүний дараа аймгийн төвд ирэхдээ Х.М дарга эмчилгээ хийлгээд сайжирч байгаа гэж хэлж байсан. Мөн түүнийг Улаанбаатар хотод болон Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан.
... тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь манай дарга өвчтэй байгаа, ажлыг С.Б дарга хариуцаж байгаа гэж надад хоёр удаа амаар танилцуулж байсан. Б.Е нь Х.М даргыг сумандаа ирсэн байгаа, удахгүй ажилдаа орно гэж хэлж байсан. Тэгэхээр нь бие нь сайжраад ажлаа хийх гэж байгаа юм байна гэж бодсон. Х.Мт 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сард бүтэн ажилласнаар цалин олгож байсныг мэдээгүй. Тэр талаар тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е надад хэлж байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 1-р хавтасны 48-49/,
5. Гэрч Р.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай санхүүгийн албанаас 2020 оны 04 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2018, 2019 оны санхүүгийн баримтад төлөвлөгөөт шалгалт хийж байсан. Уг шалгалтыг явуулан шалгалтын дүнг сумын Засаг дарга Х.Мт танилцуулах гэхэд Тамгын газрын дарга Б.Е нь “сумын Засаг дарга Х.М нь цус харвасан эмнэлэгт өвчтэй байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнтэй уулзах гэсэн чинь түүнийг бие нь маш муу, эмнэлэгт хэвтэж байгаа гэж нягтлан бодогч Ш.А, Б.Е нар хэлсэн. Би Х.Мийг хэзээ өвдсөн гэж асуухаар түүнийг 2018 оны 11 дүгээр сард цус харвасан, түүнээс хойш ажиллаагүй гэж хэлж байсан. Би тус байгууллагын ажилчдын цагийн бүртгэлийг шалгаж байхад түүний цагийн бүртгэлийг ажилласнаар хөтөлж, цалинг бүтэн олгож байсан. Тухайн үед Х.Мт цалин олгох баримтууд нь бүрэн байсан. Шалгалт явуулж дууссаны дараа Х.Мийг өвчтэй байсныг мэдсэн. Тухайн үед ямар эрх зүйн баримтыг үндэслэн түүнд цалин олгож байгаа талаар асуухад тамгын газрын дарга Б.Е нь “тэр хүн өвчтэй, ар гэрт нь зовлон их байгаа, тэр гадаадад эмчилгээ хийлгэсэн, хүүхэд нь сурч байгаа тул байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн цалин олгож байгаа” гэж хэлсэн. Би тэр баримтыг үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр Х.Мт Хөдөлмөрийн дотоод журмын 10.4 “өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүдийг асрах, сувилах тохиолдолд өгөх тусламжийг тухайн үеийн хөрөнгө тусламжийн дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ” гэж шийдвэрлэж, түүнд 2019 оны 06 дугаар сар хүртэл цалинг бүтэн олгосон байсан. Тухайн үед дотоод журмаар зохицуулсан байсан тул ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр явсан. Б.Е дарга аймгийн Засаг даргын захирамж удахгүй гарна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
6. Гэрч А.Гы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Х.Мийг хэзээ тархиндаа цус харваж, хэзээ үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсныг мэдэхгүй байна. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газраас албан ёсоор надад танилцуулсны дагуу би асуудлыг шийдвэрлэж, хавсран гүйцэтгэх захирамж гаргасан. Би Х.Мийг өвдсөн боловч үүрэгт ажлаа гүйцэтгэх чадвартай байсан эсэхийг тодорхой мэдэхгүй байсан, өвдсөн гэдгийг нь сонссон. Надад Х.Мийг ажлаас нь чөлөөлөх эсэхийг тус сумын иргэдийн Төллөөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар албан ёсоор мэдэгдэх ёстой., мөн Х.Мийн өөрийнх нь хүсэлт ирэх ёстой юм. Энэ тохиолдолд би ямар нэгэн шийдвэр гаргах үндэслэл болно. Харин эдгээр санал хүсэлт гаргахаас өмнө ямар нэгэн шийдвэр гаргах үндэслэл байхгүй, яг надад хандсан үед л би захирамж гаргаж ажлыг нь С.Бэд хариуцуулсан юм. Түүнээс өмнөхийг бол би мэдэхгүй, тухайн сум нь өөрөө мэднэ шүү дээ.
...Х.Мийн цалинтай холбоотой асуудлыг сумын Засаг даргын тамгын газар нь мэднэ шүү дээ. Би Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт Х.Мийн цалинг олгох талаар ямар нэгэн үүрэг, чиглэл өгсөн зүйлгүй. Тухайн Засаг даргын тамгын газар нь хууль журмын дагуу шийдвэрлэх ёстой ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
7. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/56 дугаартай “Цэнгэл сумын Засаг даргын албан тушаалын үүргийг хавсран гүйцэтгэж буй сумын Засаг даргын орлогч С.Бэд албан тушаалын хавсран гүйцэтгэсний үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл хөлс олгох тухай” захирамж /4 дэх хавтаст хэргийн 161 дүгээр тал/,
8. Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний нөхөр Х.М нь 2008-2016 онд Цэнгэл сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сард сумын Засаг дарга болсон. Тэр 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байгаад тэр шөнө 22 цагийн үед зүүн тархиндаа цус харвасан.
...миний нөхөр Х.Мийг өвчтэй эмнэлгээр явж байх хугацаанд сумын Засаг даргын тамгын газраас түүний цалинг дээрх хугацаанд олгож байсан” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,
9. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/364 дугаартай “Х.М нь нийгмийн халамжийн сангаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны хүртэл асаргааны тэтгэмж авч байгаа ба өөр ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж аваагүй болно” гэх албан бичиг, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 89-90 дахь тал/,
10. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ******дугаартай иргэн Хын Мийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/,
11. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилчдын цагийн бүртгэлийн тодорхойлолт, тус сумын Засаг дарга Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласнаар цагийг бүртгэж, цалин олгосон талаарх баримтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 135-161 дэх тал/,
12. Иргэн Х.Мийн Х банкин дахь *********** дугаартай дансанд сар бүр цалинг шилжүүлж байсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дахь хавтаст хэргийн 51-55 дахь тал/,
13. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Засаг даргын тамгын газрын дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хурлын тэмдэглэлийн хуулбар /6 дахь хавтаст хэргийн
10-12 дахь тал/ зэрэг нотлох баримтууд,
Хэргийн үйл баримт 2.
Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2018 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан 5.600.000 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн М.Жтэй байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас иргэн М.Жийн Х банкан дахь ******** дугаартай дансанд 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 3.320.800 төгрөгөөс 1.820.800 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, өөртөө давуу бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
7.2.1.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, тус сумын иргэн М.Ж нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 05ны өдөр “Хогийн менежментийг зохицуулах” ажлыг гүйцэтгэхээр 5.600.000 төгрөгийн төсөвтэй байгуулагдсан гэрээний хуулбар /7 дахь хавтаст хэргийн 114-115 дахь тал/,
2. Гэрээний дагуу мөнгийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд /7 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Гэрээ байгуулахдаа уг гэрээг байгуулсан иргэдээр хийлгэх ёстой. Түүнээс биш тэдний дансанд гэрээ байгуулан мөнгө хийчхээд уг мөнгийг авах, тэдний урдаас ажил хийж болохгүй. Энэ үйлдэлд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж харагдаж байна. Захиалагч тал гэрээ хийсэн бол уг ажлыг гүйцэтгэгч талаар хийлгэх ёстой, түүнээс биш тэдний дансанд мөнгө хийгээд өөрөө хийнэ гэсэн зохицуулалт байхгүй. Танай байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулаад гэм буруутай нөхцөл байдал тогтоогдож байгаа бол би учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд Цэнгэл сумын Орон нутгийн хөгжлийн сангийн *******тоот дансанд төвлөрүүлэх саналтай байна. Уг дансанд нь дээрх онуудад байгуулсан гэрээний мөнгийг төвлөрүүлснээр дараагийн жил хийгдэх ажлын төсөв нэмэгдэнэ. Хэрэв хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлөхгүй бол шүүхийн байгууллагаас юу гэж үзэж шийдэхээс хамааран хохирол, нэхэмжлэл, гомдлыг тухайн үед нь гаргах болно” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 217218 дахь тал/,
4. Гэрч Т.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... миний бие өөрийн ковш трактороор 2018 онд 2 удаа хогийн цэгт очиж хогийг түрж цагаар нь тооцож ажилласан. Би хогийн цэгт ажилласан хугацааг тухай бүрт багийн Засаг даргаас тодорхойлолт авч ажилласан, цагаар нь тооцож сумын Засаг даргын тамгын газарт өргөдөл гаргадаг байсан. Миний хийсэн ажил бол өөрийн дансаар дамжуулан ордог бөгөөд 2018 онд нийт 2 удаа орсон, 1 удаа 240.000 төгрөг, дараагийн удаа 216.000 төгрөг орсон” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал/,
5. Гэрч М.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний
зүгээс 2018 онд Цэнгэл сумын Засаг даргын тамгын газартай хогийн менежмент зохицуулах тухай гэрээ байгуулсан асуудал байхгүй бөгөөд жилийн сүүлээр байх Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нэг баримт бичигт гарын үсэг зуруулж авсан байсан. Ямар бичиг байсныг мэдэхгүй.
...2018 онд Орон нутгийн хөгжлийн сангаас сумын төвд хогийн менежмент зохицуулах төслийн талаар сайн мэдэхгүй, надад Б.Е хогийн манаачийн цалин гэж тухайн жилд нийт 1.500.000 төгрөг өгсөн. Хогийн менежмент зохицуулах ажлыг тухай бүрт нь хяналт тавьж ажилласан бөгөөд манаачийн хөлс гэж өгсөн.
...Миний дансанд эхний удаа 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 780.000 төгрөг, дараа нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.540.800 төгрөг, нийт 3.320.800 төгрөг орсноос 1.500.000 төгрөгийг хогийн манаачийн цалин гэж авч үлдсэн. 1.820.800 төгрөгийг Б.Е аваад ир гэхээр нь хүргэж өгсөн, тухайн үед Б.Е нь албан өрөөндөө байсан” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 02-04 дэх тал/,
6. Иргэн М.Жийн Х банкан дахь ******** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь хавтаст хэргийн 237-238 дахь тал/ зэрэг нотлох баримтууд, Хэргийн үйл баримт 3, 4.
Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2019 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан 5.171.300 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн М.Етай байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас иргэн М.Егийн Т банкан дахь ********* дугаартай дансанд 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4.940.000 төгрөгөөс 3.900.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон;
Мөн шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2020 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан 5.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.Етай байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас иргэн М.Егийн Т банкан дахь ********* дугаартай дансанд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 4.850.000 төгрөгөөс 3.635.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: 7.3.1. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, тус сумын иргэн М.Е нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хогийн менежментийг зохицуулах” ажлыг гүйцэтгэхээр 5.171.300 төгрөгийн төсөвтэй байгуулагдсан гэрээний хуулбар /7 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
2. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, тус сумын иргэн М.Е нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 06ны өдөр “Хогийн менежментийг зохицуулах” ажлыг гүйцэтгэхээр 5.000.000 төгрөгийн төсөвтэй байгуулагдсан гэрээний хуулбар /7 дахь хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
3. Гэрээний дагуу мөнгийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд Цэнгэл сумын хогийн цэгт, Б.Еын “Ковш” тракторт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дахь хавтасны хэргийн 44-74 дэх тал/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Гэрээ байгуулахдаа уг гэрээг байгуулсан иргэдээр хийлгэх ёстой. Түүнээс биш тэдний дансанд гэрээ байгуулан мөнгө хийчхээд уг мөнгийг авах, тэдний урдаас ажил хийж болохгүй. Энэ үйлдэлд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж харагдаж байна. Захиалагч тал гэрээ хийсэн бол уг ажлыг гүйцэтгэгч талаар хийлгэх ёстой, түүнээс биш тэдний дансанд мөнгө хийгээд өөрөө хийнэ гэсэн зохицуулалт байхгүй. Танай байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулаад гэм буруутай нөхцөл байдал тогтоогдож байгаа бол би учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд Цэнгэл сумын Орон нутгийн хөгжлийн сангийн *******тоот дансанд төвлөрүүлэх саналтай байна. Уг дансанд нь дээрх онуудад байгуулсан гэрээний мөнгийг төвлөрүүлснээр дараагийн жил хийгдэх ажлын төсөв нэмэгдэнэ. Хэрэв хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлөхгүй бол шүүхийн байгууллагаас юу гэж үзэж шийдэхээс хамааран хохирол, нэхэмжлэл, гомдлыг тухайн үед нь гаргах болно” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 217-
218 дахь тал/,
7.3.5. Гэрч М.Егийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний зүгээс 2019, 2020 онуудад Цэнгэл сумын Засаг даргын тамгын газартай хогийн менежментийн гэрээг байгуулсан асуудал байхгүй бөгөөд жилийн сүүлээр байх сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нэг баримт бичигт гарын үсэг зуруулж авч байсан. Ямар баримт бичигт гарын үсэг зурсныг сайн мэдэхгүй.
...2019 онд Орон нутгийг хөгжүүлэх сангаас сумын төвд хогийн менежмент зохицуулах төслийн талаар сайн мэдэхгүй, миний ********* дугаартай дансанд мөнгө орж ирдэг бөгөөд түүнээс өөрийн манаачийн цалин гэж 2019 онд нийт 800.000 төгрөг авсан.
...2019 оны байдлаар нийт 3 удаа сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын “Ковш” трактороор жолооч болох Х.С хогийг түрж цэвэрлэсэн бөгөөд эхний удаа 2 хоног 15 цаг, дараагийн удаа 1 хоног 2 цаг, дараагийн удаа идэшний үед 2 цаг ажилласан бөгөөд нийт 19 цаг ажилласан болно.
...Миний бие хогийн менежмент зохицуулах ажилд 5.171.300 төгрөг авч байгаагүй бөгөөд 2019 оны байдлаар хогийн менежменттэй холбоотой 4 удаа мөнгө орж ирсэн ба өөрийн цалин болон тогны мөнгийг хасаж бусад орсон мөнгийг Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еад хүргэж өгч байсан.
...Эхний удаа 2019 оны 04 дүгээр сарын 21-нд 2.400.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 03-нд 340.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-нд 412.300 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-нд өдөр 1.787.700 төгрөг, нийт 4.940.000 төгрөг орсон. Үүнээс 1.040.000 төгрөгийг өөрийн гарт авсан ба үлдсэн 3.900.000 төгрөгийг Б.Еад хүргэж өгсөн.
...2020 онд надад виза карт байхгүй болохоор миний бэр Хисап овогтой Б гэх хүний дансанд хогийн цэгийн менежментийн мөнгийг оруулж Х.Бээр дамжуулан өөртөө ногдуулах мөнгийг авч, үлдсэн мөнгийг Б.Еад хүргэж өгдөг байсан. 2020 оны байдлаар Х.Бийн дансанд 3 удаагийн гүйлгээгээр 4.850.000 төгрөг орсон бөгөөд үүнээс 1.200.000 төгрөгийг цалин, хяналтын камерын мөнгө 15.000 төгрөг, нийт 1.215.000 төгрөг авсан. Үлдсэн 3.635.000 төгрөгийг Б.Е авсан” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 225-230 дахь тал/,
7.3.6. Гэрч З.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр болох М.Е 2019, 2020 онуудад сумын Орон нутгийн хөгжлийн сангаас төсөл авсныг нь мэдэхгүй байна. Манай нөхөр 2019 оноос эхлэн Цэнгэл сумын хогийн толгойд манаачаар ажиллаж байгаа болно.
...манаачийн тогтмол цалин гэж байхгүй бөгөөд миний мэдэхээр нэг удаа манай бэргэн Б нь 2020 оны 12 дугаар сарын сүүлээр надад нийт 1.488.000 төгрөг авч ирж өгсөн. Уг 1.488.000 төгрөгийг маргааш нь сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е манай гэрт ирж надад 700.000 төгрөг өгч, үлдсэн 788.000 төгрөгийг өөрөө аваад явсан. Надад өгсөн 700.000 төгрөгийг танай нөхрийн цалин гэж хэлсэн. Манай нөхөр, Е нарын хооронд ямар тооцоо байдгийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 233 дахь тал/,
7.3.7. Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Цэнгэл сумын 5 дугаар багт оршин суудаг бөгөөд нөхрийн маань хүргэн ах М.Е гэх хүн сумын хогийн менежментийн мөнгийг авахын тулд миний дансыг өгсөн бөгөөд 2020 онд нийт 3 удаа мөнгө орсон. Миний дансанд орсон мөнгийг цаг тухайд нь хариуцсан хүмүүст хүргэж өгсөн. Миний дансанд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 2.972.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 390.000 төгрөг, дараа нь 2020 оны 12 дугаар сарын 25ны өдөр 1.488.000 төгрөг тус тус орсон ба эхний орсон 2.972.000 төгрөгийг хүргэн ах М.Ед хүргэж өгсөн. Дараагийн орсон 390.000 төгрөгийг Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еад хүргэж өгсөн. Сүүлд орсон 1.488.000 төгрөгийг М.Егийн эхнэр З.Бд хүргэж өгсөн, миний дансанд орсон мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 242-244 дэх тал/,
7.3.8. Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэнгэл сумын хогийн менежментийг зохицуулах гэрээг сумын Засаг даргатай байгуулсан иргэн М.Егийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн гүйцэтгэлийн тайлан гаргасан хүснэгт мэдээлэл дээр хяналтын байцаагчид 20 цагийг 1.600 төгрөгөөр тооцож 32.000 төгрөг, мөн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тайлан дээр Байгаль орчны хяналтын байцаагч хяналт хийх 139.800 төгрөг гэж хяналтын зардал тусгагдан орсныг харлаа. Уг тайлан дээр надаар сумын тамгын газрын дарга Б.Е гарын үсэг зуруулж авч байсан. Тэр намайг өрөөндөө дуудаж гарын үсэг зуруулж авч байсан. Б.Е надад хэлэхдээ М.Ед мөнгийг өгөх гэж байна гэж хэлээд гарын үсэг зуруулж авч байсан” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
7.3.9. Гэрч И.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай сумын хогийн цэгийг түрж, эмхэлж янзалсан ажил дуусах үед сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Т та хяналт тавьж ажилласан талаар тодорхойлолт бичиж өг гэхээр нь би уг бичгийг эхнэр А.Мгаар цэвэрхэн бичүүлээд өгсөн. Тухайн үед миний гарт шарх гарсан юм бичихэд төвөгтэй байсан тул өөрийнхөө нэрээр уг тодорхойлолтыг бичүүлж байсан. Тухайн хогийн цэгийг түрэх ажлыг 3-4 өдөр өдөрт дунджаар 4-5 цаг түрж янзалж байсан. Уг хогийг манай сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын “Ковш” трактороор түүний жолооч
С түрж янзалсан” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,
7.3.10.Гэрч З.Бүркитийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:
“...М.Егийн гэр манай Цэнгэл сумын 08 дугаар багт байдаг хогийн цэгтэй ойролцоо байдаг юм. М.Е нь 2019-2020 онд хогийн цэгийн манаачаар ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна. 2019 онд байх одоогоос 2 жилийн өмнө зуны улиралд хогийн цэгээс 500 орчим метрийн зайд байх шонгийн модон дээр цагаан өнгийн хяналтын камер тавьсан байсан. Уг хяналтын камер нь уг шонгийн модноос цахилгаан аваагүй. Зүгээр л загвар болгоод тавьсан байсан юм шиг байлаа. Уг хяналтын камерыг шонгийн модонд боосон талаар М.Е болон сумын тамгын газраас хэлж байгаагүй. М.Егийн гэрээс уг хяналтын камер цахилгаан авах боломж байхгүй. Тэдний гэрээс уг шонгийн мод ойролцоогоор 700 орчим метрийн зайд байсан. Уг хяналтын камер тавьсан гэж код авна гэж хэн нэгэн ирж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг, /7 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/, 7.3.11. Иргэн Х.Бийн Х банкны ****** дугаартай дансанд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдөр тус тус Цэнгэл сумын Орон нутгийг хөгжүүлэх сангаас мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга /7 дахь хавтаст хэргийн 234 дэх тал/,
7.3.12.Иргэн М.Егийн Т банкан дахь ********* дугаартай дансны хуулга /7 дахь хавтаст хэргийн 242-243 дахь тал/ зэрэг нотлох баримтууд,
7.4. Хэргийн үйл баримт 5, 6, 7, 8.
Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж: (1) 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны 2 дугаар давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.Атэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар, өөртөө давуу байдал бий болгосон;
(2) 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны 1 дүгээр давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.Атэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгосон;
Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М нь: (1) “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны 2 дугаар давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.Атэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгосон” гэх хэрэгт албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Б.Етай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн “Ажилчин бүлэг”-ийн материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрлийг олгож, бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргасан;
(2) “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны 1 дүгээр давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн атлаа тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”ийн материалыг шалгаруулж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.Атэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгосон” гэх хэрэгт албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Б.Етай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2018 онд тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн “Ажилчин бүлэг”-ийн материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дахин “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Үүнд: 7.4.1. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Б.Е, иргэн Х.А нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “БаянӨлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” гэрээний хуулбар /8 дахь хавтаст хэргийн 250 дахь тал/,
7.4.2. “Ажилчин” бүлгийн ахлагч гэх иргэн Ж.Егийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еад “...Тус сумын Засаг даргын тамгын газрын конторт их засвар хийгдэх болсон учраас тус конторын засварын ажлыг мэргэжлийн хүмүүстэй хамтран гүйцэтгэх санаатай тул уг засварын ажлыг “Ажилчны бүлэгт олгож өгөхийг хүсэж байна” гэх хүсэлт /9 дэх хавтаст хэргийн 01-03 дахь тал/, 7.4.3. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/145 дугаартай ажил хүлээн авах комисс байгуулах тухай захирамж /9 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/,
7.4.4. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2018 оны 12 дугаар сарын 19ний өдрийн комиссын дүгнэлт /9 дэх хавтаст хэргийн 04-06 дахь тал/,
7.4.5. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/11 дугаартай “Засаг даргын тамгын газрын байрыг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан тушаал, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын конторын засвар, цалин хөлсний тооцоо, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажилд оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл /9 дэх хавтаст хэргийн 08-28 дахь тал/,
7.4.6. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын конторын засварын ажлын төсөв /9 дэх хавтаст хэргийн 29-33 дахь тал/,
7.4.7. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас 2018 онд иргэн Х.Аийн Х банкан дахь **** дугаартай данс руу засварын 19.416.305 төгрөгийг шилжүүлсэн тухай дэлгэрэнгүй хуулга /9 дэх хавтаст хэргийн 103-107 дахь тал/,
7.4.8. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/09 дугаартай “Засаг даргын тамгын газрын байрыг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан тушаал /12 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,
7.4.9. Цэнгэл сумын Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зөвшөөрөл /9 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,
7.4.10. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, иргэн Х.А нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын доод давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” гэрээний хуулбар /9 дэх хавтаст хэргийн 57 дахь тал/,
7.4.11.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2018 оны 08 дугаар сарын 05ны өдрийн комиссын дүгнэлт /12 дахь хавтаст хэргийн 61-63 дахь тал/,
7.4.12. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас 2019 онд иргэн Х.Аийн Х банкан дахь **** дугаарын данс руу засварын 18.500.000 төгрөгийг шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга /9 дэх хавтаст хэргийн 112-116 дах тал/,
7.4.13. Мөрдөгчөөс иргэн Х.Аийн Х банкан дахь **** дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /11 дэх хавтаст хэргийн 246-250 дахь тал/,
7.4.14. Хохирогчийн хууль, ёсны төлөөлөгч А.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Захиалагч тал төрийн мөнгөөр ажил хийлгэж байгаа тул гүйцэтгэгч талын үйл ажиллагаанд хяналт тавьж, аль болох чанартай ажил хийлгэх ёстой. Түүнээс биш гэрээ байгуулсан гүйцэтгэгч талд тодорхой хэмжээний хөлс өгч, өөрөө материал татан авч, түүнд материалыг өгч ажлыг хийлгэж байгаа нь хууль зөрчсөн, ашиг сонирхолтой байна гэж үзэж байна. Уг гэрээг байгуулахдаа төсөвт өртгөөс нь хамааран тендер сонгон шалгаруулалт явагдан үнэлгээний хорооноос зөвлөмж ирсэн бол гэрээ байгуулж болно. Захиалагч тал гэрээ хийсэн бол уг ажлыг гүйцэтгэгч талаар хийлгэх ёстой, түүнээс биш тэдний дансанд мөнгө хийгээд өөрөө хийнэ гэсэн зохицуулалт байхгүй.
2018 онд Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2 давхрын конторын засварыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай 4 дүгээр хуралдаанаар 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг баталсан байна. Уг тогтоолоор 12 ажлыг 131.361.900 төгрөгөөр хийхээр төлөвлөж баталсан байна. Уг тогтоолын 3 дугаарт “Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг 20.0 сая төгрөгөөр төлөвлөсөн байна” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 138-142 дахь тал/,
7.4.15. Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны хавар /04-05 дугаар сард/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Т гэх хүний байшинд заслын ажил хийж байхад Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е гэх хүн надтай уулзсан. Б.Е нь Тгийн гэрт ирсэн тэр үед надтай уулзаад “манай Цэнгэл сумын тамгын газрын барилгын дотор засал, чимэглэлийн ажил хийлгэх ажил байгаа, чамтай нэг холбоо барина гэж хэлээд” миний гар утасны дугаарыг аваад явсан. Түүнээс хойш бараг 10 хоносны дараа миний ********** дугаарт танихгүй дугаараас залгаад “Би Тгийн хашаанд таараад чиний дугаар авч явсан хүн байна, сумын Засаг даргын тамгын газрын 2 дугаар давхрын барилгын дотор засал чимэглэлийн ажил хийлгэмээр байна, чи энэ ажлыг ирж үзэх үү гэж” хэлсэн.
Тэгэхээр нь би Цэнгэл сум руу явах таксинд сууж ганцаараа очиж Б.Е гэх хүнтэй уулзаж, тус сумын Засаг даргын тамгын газрын 2 давхарт хийгдэх ажлыг үзсэн. Тухайн ажлыг хийх боломжтой ажил байсан. Би уг ажлыг хийж өгч чадна гэж Б.Еад хэлэхэд тэр надад энэ ажлын тендерт оролцож, материал бүрдүүлэх шаардлагатай шүү гэж хэлээд чи хийж чадах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Еад би монгол хэл мэдэхгүй тул материал бүрдүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд Б.Е би материалын бүрдүүлээд чиний өмнөөс өгчихнө гэж хэлсэн. Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2 давхрын барилгын ажлын засварын мөнгө гэж 20.0 сая төгрөг чиний дансанд орно гэж хэлээд Б.Е “бүх шаардлагатай материалыг би авч өгнө. Чи энэ ажлыг хийх хөлсөө хэл гэхээр нь би уг ажлыг 6.0 сая төгрөгөөр хийж өгөх”-өөр тохирч, Б.Еад уг засварын ажлын материалын жагсаалтыг гаргаж өгсөн. Мөн Б.Е гэх хүн “чи өөрийнхөө банкны дансны дугаараа үлдээчих” гэж хэлэхээр нь Х банкны **** тоот дансыг болон иргэний үнэмлэхийн хуулбарыг үлдээсэн.
Тэр өдрөөс хойш хэсэг хугацааны дараа Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас ярьж байна гэж хэлээд нэг эрэгтэй хүн ярьсан. Тэр хүн надад чи манай тамгын газрын засварын ажлыг хийх гэж байгаа юм байна гэж хэлээд дансанд чинь мөнгө орно шүү ирж ажлаа хий гэсэн. Миний дансанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр мөнгө орж ирсэн ба эхний мөнгө орж ирснээр байх Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт очиж уг засварын ажлыг хийж байсан. Би очих үед Б.Е дарга гэрээ гээд цаасан дээр гарын үсэг зуруулж байсан. Би тухайн үед гарын үсэг зурж өгч байсан ба дотор нь юу гэж бичигдсэн байсныг уншаагүй. Б.Е дарга хэлэхдээ би чиний материалуудыг бүрдүүлж өгсөн шүү, чиний гарын үсэг хэрэгтэй гэж хэлээд хэд хэдэн удаа гарын үсэг зуруулж авч байсан.
...2019 оны хавар 05 дугаар сард байх /өдрийг санахгүй байна/ Б.Е дарга надтай яриад “сумын Засаг даргын тамгын газрын 1 давхрын барилгын засварын ажлыг хийнэ. Төсөвт өртөг нь 20.0 сая төгрөг байгаа. Би чиний материалыг бүрдүүлээд өгнө. Чи ирж ажлаа хий” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2019 оны 06-08 дугаар сард Цэнгэл суманд дээр хэлсэн ажилчид болох А, Х нарын хамтаар засварын ажлыг хийсэн. Тухайн жил засвар хийх үед Б.Е дарга надаар хэд хэдэн удаа гарын үсэг зуруулж авч байсан. Уг гарын үсэг зуруулсан цааснууд дээр юу гэж бичигдсэн байхыг харж байгаагүй.
...2018, 2019 онд Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт барилгын засварын ажил хийхдээ материалыг Хаас татаж, хэдэн төгрөг авч байсныг мэдэхгүй. Тухайн жилүүдэд дээрх ажлыг хийхэд татаж авсан барилгын материалын санхүүгийн баримт надад байхгүй. Учир нь уг засварын ажлын материалыг Б.Е дарга авчирч өгч байсан. Тэр хүн энэ талаар сайн мэдэх байх” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 162-163 дахь тал/,
7.4.16. Гэрч Ж.Егийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэнгэл сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангаас төсөвлөсөн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны 2 дугаар давхрын засварын ажлыг авахаар олон нийтийн оролцоотой бүлэг байгуулж, тухайн ажлын төсвийг авах гэсэн боловч тухайн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороонд ажиллаж байсан Х.М нь намайг Засаг даргын тамгын газрын сахиул ажилтай тул миний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх шалтгаанаар бүлгийн гишүүнээр орсон Х.Ат уг тендерийг олгохоор болсон гэдгийг мөн хэлсэн боловч миний бүрдүүлж өгсөн материалыг буцааж өгөөгүй.
...Харин 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангаас төсөвлөсөн тус сумын Засаг даргын тамгын газрын 1 дүгээр давхрын засварын ажлыг хийж гүйцэтгэх ажилд миний оролцоо байхгүй. Сүүлд сонсоход 2018 онд миний бүрдүүлж өгсөн олон нийтийн аргаар хийж хэрэгжүүлэх бүлгийн гишүүдийг өөрчлөхгүйгээр Х.Ат дахин 20.000.000 төгрөгийн төсвийг олгосон талаар сонссон” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 167-168 дахь тал/
7.4.17. Гэрч К.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн А/11 дугаартай тушаалаар “Засаг даргын тамгын газрын байрыг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны нарийн бичгийн даргаар ажилласан. Тухайн үед уг ажлыг Олон нийтийн оролцоотой явуулан иргэдийн бүлэг, нөхөрлөлөөр хийлгэхээр сонгон шалгаруулалт явуулж байгаа гэж үнэлгээний хорооны дарга Х.М хэлж байсан. Түүнээс биш тэр ажлын дагуу тендер зарлан, эсхүл Олон нийтийн оролцоотой арга ашиглан явуулах талаар хуралдаж ярилцсан удаа байхгүй. Би үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллах болсон ба тэр үед тендерийн зарлал болон бусад материалыг бүрдүүлэн дарга Х.Мт өгч байсан. Үнэлгээний хорооны дарга Х.Мт уг баримтыг авч байсан.
Би үнэлгээний хорооны хийлгэх ажлын зарлалыг сумын зарын самбарт тавьж байсан. Би үнэлгээний хорооны тендерийн материал бүрдүүлж өгсний дараа Х.М дарга Ш.М бид хоёрыг өрөөндөө дуудаж үнэлгээний хороонд ажиллахад татгалзах зүйл байхгүй, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдэгдэх хуудсыг бөглүүлж авч байсан. Х.М дарга тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа 2018 оны 04 дүгээр сарын эхээр байх /өдрийг санахгүй байна/ Засаг даргын тамгын газрын байрны 2 дугаар давхрын байранд засварын ажлыг хийлгэхээр захиргааны манаач Егийн “Ажилчин” бүлэг урилга авна гэж ирэхээр нь би түүнд тендерийн хугацааг хэлээд урилга өгсөн хэсэгт гарын үсэг зуруулан явуулж байсан. Түүний дараа Х.М дарга Егийн “Ажилчин” бүлгээс материал ирсэн байна гэж уг бүлгийн хүсэлт, судалгаа зэрэг хэдхэн хуудас материал өгөхөөр нь би бүртгэл дээрээ хөтөлж байсан.
Түүний дараа Х.М дарга “Ажилчин” бүлгээс өөр материал ирээгүй, тэр бүлгээр уг ажлыг хийлгэхээр болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би хурал болох юм уу гэхэд тэр шаардлага байхгүй гэж хэлээд тендер сонгон шалгаруулалтын хүснэгт бүхий материал дээр “Ажилчин” бүлгийг шалгаруулсан талаарх тэмдэглэл хийлгэж аваад явсан. Би үнэлгээний хорооны нэрээр иргэн Х.А, “Ажилчин” бүлэгтэй гэрээ байгуул гэж тамгын газрын дарга Б.Еад зөвлөмж, үнэлгээний хорооны бичиг өгч байсан удаа байхгүй.
...Тухайн үед үнэлгээний хорооны гишүүнээр орсон гэж Х.М хэлж байсан.
Учир нь уг үнэлгээний хороонд орсон гээд Х.Мийн өрөөнд хуралдах гээд Х.М, бид хоёр сууж байтал Э.Л ирсэн. Тэр ирээд би үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахгүй гэж Х.Мт хэлсэн. Мөн тэр яриа гарч байхад Тамгын газрын дарга Б.Е орж ирсэн ба Э.Л үнэлгээний хороонд ажиллахгүй, ажиллах юм бол гишүүнээр ажиллана гэсэн утгатай зүйлийг Б.Еад хэлээд уурлаад байсан. Тэгэхээр нь би тэр өрөөнөөс гараад явсан. Тэр өдөр үнэлгээний хороонд нэр нь орсон гэх М.Б, Ш.М нар ирээгүй. Тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Х.М нь манай өрөөнд ирж ирээд надаар үнэлгээний хороонд ажиллахад татгалзах зүйлгүй талаар бичиг хийлгэж авч байсан. Мөн тэр өдрөө байх үнэлгээний хорооны байгуулсан тушаалын дагуу “Ажилчин” бүлгийг дахин шалгаруулсан. Би үнэлгээний хорооны гишүүдтэй уулзаж байна гэсэн утгатай зүйл хэлээд тэр бүлгийг шалгаруулсан талаар хүснэгт нь мэдээллийг бөглүүлж аваад явсан. Тухайн үед ямар нэгэн хурал болж “Ажилчин” бүлэг болон Х.А гэх иргэнийг сонгон шалгаруулсан удаа байхгүй. Би тухайн үед ямар нэгэн байдлаар үнэлгээний хорооны зарлал болон тендерийн талаар баримт бичгийг боловсруулж байгаагүй. Тэр талаар Х.М сайн мэдэх байх” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 185-186 дахь тал/,
7.4.18. Гэрч Х.Жийн “...Үнэлгээний хороо байгуулагдсан цагаас хойшх материалыг үнэлгээний хороо бүрдүүлэх ёстой. Захиалагч тал болох сумын Тамгын газрын дарга иргэдийн бүлэг, нөхөрлөлийн нэрийн өмнөөс материал бүрдүүлж болохгүй.
Энэ үйлдэл нь хуулиар хориотой” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 190 дэх тал/,
7.4.19. Гэрч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2 давхрын байранд 2018 онд хийгдсэн засвар нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, эсхүл Орон нутгийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөс хийгдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна.
...Энэ талаар үнэлгээний хорооны дарга Х.М болон Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нар сайн мэдэх байх. Би нэг л удаа уг ажлын хуралд сууж байсан. Тэр хурлаар засварын ажлын зарлал гаргах талаар болон үнэлгээний хороонд ажиллахад татгалзах зүйл байхгүй гэх утга бүхий цаасан дээр гарын үсэг зуруулж байсан. Түүнээс биш үнэлгээний хороо хуралдаж уг засварыг хийсэн Х.Аийг сонгон шалгаруулахаар хэлэлцсэн удаа байхгүй” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 201-202 дахь хэсэг/,
7.4.20. Гэрч Э.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Түүнээс хойш хэд хоногийн дараа 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байх Х.М дарга өөрийнхөө өрөөнд намайг дуудсан. Би түүний өрөөнд ороход К.Н байсан. Таны надад үзүүлсэн тушаал дээрх М.Б, М нар байгаагүй шиг санагдаж байна.
Уг өрөөнд Х.М, К.Н нар байсан. Х.М дарга хэлэхдээ энэ ажлын хүрээнд нэг материал орж ирлээ гэж хэлж байсан. Тэр хэлэхдээ энэ бүлэг ажлыг хийхээр ганцаараа материал ирүүлсэн, та нарт санал юу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь миний хувьд ганц бүлгээс материал ирүүлсэн надад татгалзах зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Тэр үед би Х.М даргад би үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар тушаалд нэр орсон байгаа тул ямар нэгэн материал, бичиг баримт бүрдүүлэхгүй шүү гэдгээ хэлсэн. Тэгэхэд Х.М дарга би өөрөө бүрдүүлчихнэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 204-205 дахь тал/,
7.4.21. Гэрч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын тушаалаар Тамгын газрын байрны доод давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороонд гишүүнээр орсон гэж надад Х.М захиргааны байранд тааралдахад хэлж байсан. Тухайн цаг хугацааг мартсан, гэхдээ тушаал гарсны дараах цаг хугацаа байх. Х.М надад дээрх үгийг хэлсний дараа өрөөндөө дагуулан орж Засаг даргын тамгын газарт гэх толгойтой үнэлгээний хороонд орж ажиллахад татгалзах зүйл байхгүй гэх утга бүхий бичгийг гараар бичүүлж авч байсан. Тэр бичиг та сая үзүүлсэн баримтууд дотор байна. Миний бичиглэл мөн байна. Би энэ бичгийг бичиж өгч байсан. Х.М тэр өдрөө хурал болох байх чи ирэх юм уу гэхээр нь би сарын сүүл гээд тайлан гаргах ажилтай байна гэж хэлсэн. Тэгэхэд за за гэж хэлэхээр нь би гараад явсан.
...Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Мөн уг үнэлгээний хорооны дагуу тендер сонгон шалгаруулалт явагдсан эсэхийг мэдэхгүй байна. Х.М дарга намайг дахиж дуудаж уулзсан удаа байхгүй. Би ямар нэгэн байдлаар Х.М, Э.Л, К.Н, Ш.М гэх албан тушаалтнуудтай хамт нэг өрөөнд сууж байгаад хурал хийж, дээрх тендер ажилд хэн нэгнийг сонгон шалгаруулсан удаа байхгүй” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 207-208 дахь тал/,
7.4.22. Гэрч Т.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Е надтай яриад би сумын конторын тендер авсан түүнд засвар хийнэ гэж авхуулж байсан. Би тээврийн хэрэгслийн зардал гэж 250.000 төгрөгийг 1 тонн ачааны мөнгө гэж авсан. Үлдсэн мөнгө нь би өөрөөсөө гаргаж замаск, паркетан шалыг авч ирж өгч байсан тул авч байсан. Би уг ачааг Өлгий суманд буулгасан, Б.Е өөрөө ачааны машинд ачаад аваад явж байсан. Б.Е дээрх 4.8 сая төгрөгийг шилжүүлсэн талаараа утсаар ярьж хэлж байсан. Түүнээс биш хэн гэх хүний данснаас орж байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 210 дахь тал/,
7.4.23.Гэрч А.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еыг сайн танихгүй. Гэхдээ энэ хүн өөрийгөө тус сумын дарга гэж танилцуулж надаас 2018 оны зун нэг удаа барилгын материалын бараа авч байсан. Одоо санхнаа замаск болон жижиглэнгийн ганц нэг зүйл авч байсан. Одоо замаскаас өөр юу авсныг мэдэхгүй байна. Харин Өлгий сумын иргэн Х.Агийн Аийг танихгүй.
...Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е надаас 2.9 сая төгрөгт замаск, 400.000 төгрөгт барилгын заслын жижиг бараа авч байсан” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 212 дахь тал/,
7.4.24. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэлийг харлаа. Уг тэмдэглэлийг миний бие бичиж байсан. Тэмдэглэлийг сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын ажлын өрөөнд, өөрийнхөө ажлаас өгсөн нөүтбүүкийг авч орж бичиж байсан. Уг тэмдэглэлийг бичих болсон шалтгаан нь Засаг даргын тамгын газрын дарга Б.Е намайг өрөөндөө дуудаад нөүтбүүкээ аваад ороод ир гэж хэлсэн. Тэр хэлэхдээ чи ажил хүлээн авах улсын комисст нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Зун Засаг даргын тамгын газарт хийгдсэн засварыг хүлээж авах гэж байгаа, ажил нь хийгдсэн тодорхой, хэний ч нүдэнд ил байгаа. Ажил хүлээж авсан тэмдэглэлийг миний хэлснээр бич гэж хэлээд надаар бичүүлж авсан” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 220 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд,
7.5. Хэргийн үйл баримт 9.
Шүүгдэг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа үнэлгээний хороог хуралдуулж, тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр өөрийн хүү М.Нийн “Малчин бүлэг”-ийг сонгон шалгаруулсан мэтээр баримт бүрдүүлж, “Малчин бүлэг”-тэй гэрээ байгуулах зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Цэнгэл сумын Засаг даргад хүргүүлж, бусдад давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Үүнд:
7.5.1. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хороог байгуулсан тушаал /13 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,
7.5.2. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е, иргэн М.Н нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх” ажлыг гүйцэтгэх гэрээний хуулбар /13 дахь хавтаст хэргийн 19 дэх тал/,
7.5.3. Цэнгэл сумын Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Үнийн санал авах урилга, Тендерийн материал хүлээн авсан тэмдэглэл, Сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын хурлын тэмдэглэл, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еад “Малчин” бүлэгтэй 18.0 сая төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл /13 дахь хавтаст хэргийн 21-57, 102 дахь тал/,
7.5.4. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 03, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн хүсэлт /13 дахь хавтаст хэргийн 101, 103 дахь тал/,
7.5.5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Үнэлгээний хорооны дарга албан тушаалтан нь уг ажлыг хуулийн дагуу зохион байгуулах хэрэгтэй. Түүнээс биш үнэлгээний хорооны хурал хийсэн мэтээр баримт бүрдүүлэн, үнэлгээний хорооны ажиллах нөхцөлийг хангахгүй өөрийн хамаарал бүхий хүнд давуу байдал олгосон гэж харагдаж байна. Таны асуултаас харахад тухайн хүн өөрийнхөө хүүхдийн бүлгийг шалгаруулахын тулд үнэлгээний хороог ажиллуулахгүйгээр, тэдний нэрээр материал бүрдүүлсэн гэж харагдаж байна” гэх мэдүүлэг /12 дахь хавтасны 183 дахь тал/,
7.5.6. Гэрч К.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг харлаа. Уг тушаалын дагуу “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны” гишүүнээр ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг /12 дахь хавтасны 202-205 дахь тал/,
7.5.7. Гэрч Э.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Цэнгэл суманд ажил дээр байж байтал манай сумын Тамгын газарт Хөдөө аж ахуйн тасгийн даргаар ажилладаг Х.М ах манай өрөөнд орж ирсэн. Тэр надад “чамайг Авлигатай тэмцэх газраас дуудаж байна уу. Хэрэв 2019 онд Н өвс тэжээл нийлүүлж байсан талаар асуух юм бол би үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж сонгон шалгаруулсан гэж хэлээрэй. Үнэлгээний хороо ажилласан талаар би материалыг бүрдүүлсэн байгаа, санаа зоволтгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гэж би худал зүйл хэлж өөрөө хэрэгт орж байх юм, та энэ асуудлаа өөрөө олоорой гэж хэлээд гаргаад явуулсан. Би сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг харлаа. Уг тушаалыг анх удаа харж байна. Би “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичгийн даргаар огт ажиллаж байгаагүй. Таны надад үзүүлсэн баримтуудыг харлаа. Уг баримт дээр бичигдсэн хурал болж байгаагүй. Уг хурлын тэмдэглэлийг хэн нэгэн бичсэн байна. Гэхдээ уг хурлын тэмдэглэл болон зөвлөмж өгсөн, материал хүлээн авсан тэмдэглэл дээрх гарын үсэг минийх мөн байна. Уг гарын үсгүүдийг уг тушаалаар үнэлгээний даргаар ажилласнаар нэр нь орсон Х.М гарын үсэг зуруулж байсан удаатай” гэх мэдүүлэг /12 дахь хавтасны 207-208 дахь тал/,
7.5.8. Гэрч Ш.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг харлаа. Уг тушаалыг анх удаа харж байна. Би “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны” гишүүн, нарийн бичгийн даргаар огт ажиллаж байгаагүй. Би тамгын газарт ажиллаж байхдаа 2017-2019 оны үнэлгээний хороонд гишүүн, нарийн бичгийн даргаар хэд хэдэн удаа ажиллаж байсан. Тэгэхдээ 2019 онд өвс тэжээлийн тендер сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй.
... надад үзүүлсэн баримтуудыг харлаа. Уг баримт дээрх бичигдсэн хурал болж байгаагүй, уг хурлын тэмдэглэлийг хэн нэгэн худал бичсэн байна. Гэхдээ уг хурлын тэмдэглэл болон зөвлөмж өгсөн, материал хүлээн авсан тэмдэглэл дээрх гарын үсэг минийх мөн байна” гэх мэдүүлэг /12 дахь хавтасны 212-213 дахь тал/,
7.5.9. Гэрч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалыг харлаа. Уг тушаалын дагуу “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны” гишүүнээр ажиллаж байгаагүй. Би А-3 сертификатыг 2018 онд авсан санагдаж байна. Түүнээс хойш сумын үнэлгээний хороонд 2-3 удаа ажиллаж байсан удаатай. Тэгэхдээ дээрх ажлын талаар огт сонсож байгаагүй, уг ажилд орж ажиллаж байгаагүй. Таны надад үзүүлсэн баримтуудыг харлаа. Уг баримт дээрх бичигдсэн хурал болж байгаагүй, уг хурлын тэмдэглэлийг хэн нэгэн худал бичсэн байна. Гэхдээ гэрээ байгуулахаар гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зөвлөмж өгсөн тэмдэглэл дээр миний гарын үсэг байна. Түүнээс биш хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зуруулж байгаагүй юм байна. Уг гарын үсгийг Х.М зуруулж авч байсан. Тэр хэлэхдээ хурал нь чамайг байхгүй байхад болсон утгатай зүйл хэлээд энэ тэмдэглэл дээр чи заавал гарын үсэг зурах ёстой гэж хэлээд гарын үсэг зуруулж авч байсан. Үнэлгээний хороо байгуулсан тушаал дээр уг үнэлгээний хорооны даргаар ажиллах хүний нэрийг тусгасан байдаг. Үнэлгээний хорооны дарга тендертэй холбоотой бүх ажлыг зохион байгуулах эрхтэй. Гэхдээ энэ тендер сонгон шалгаруулалт явагдаагүй байхад материал бүрдүүлж надаар гарын үсэг зуруулсан байна” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 217-220 дахь тал/,
7.5.10. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Би Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Бийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/159 дугаар “Сумын аюулгүйн фондод тэжээлийн нөөц бүрдүүлэх” ажил хүлээж авах комисст нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Манай ажлын хэсэг уг захирамжийн дагуу өвс, тэжээлийг авч байсан. Өвс, тэжээлийг М.Н нь цагаан өнгийн чиргүүлтэй, том ачааны авто машинтай Увс аймгаас авч ирж өгч байсан. Өвс, тэжээлийг авахдаа тоо, хэмжээгээр нь авч байсан. Өвс тэжээлийг хэрхэн зарцуулсан талаар тухайн үеийн нярав, Засаг дарга нар мэдэх байх. Би хүлээн авах ажлын хэсэгт ажиллаж байсан” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 222-223 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлдзаасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүгдэгч Б.Е, Х.М нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
9. Шүүгдэгч Б.Еын өмгөөлөгч Т.Бын гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд дурдсан эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан гадаад хэл дээр бичигдсэн бичмэл, бичмэл бус /СД бичлэг/ нотлох баримтуудыг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Шүүгдэгч Б.Е, Х.М, тэдгээрийн өмгөөлөгч нараас “хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд хууль зөрчөөгүй, холбогдох материалыг бүрдүүлсэн” гэж тайлбарлаж, цагаатгаж өгөх тайлбар, дүгнэлт гаргасан боловч шүүхээс шүүгдэгч Б.Е, Х.М нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хооронд нь харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үзэхэд шүүгдэгч Б.Е, Х.М нарын гэм буруу нотлох баримтуудын хүрээнд бүрэн нотлогдсон байна.
11. Эрх зүйн дүгнэлт.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухайн сумын Засаг дарга, түүний ажлын алба болох Засаг даргын тамгын газрын аливаа үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжид нийцсэн байхыг хуульчилсан байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь заалтад тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын хувьд, шүүгдэгч Х.М нь тус сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн даргын хувьд тус тус хамаарна.
Шүүгдэгч Х.М нь тухайн цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлгийн тасгийн даргаар ажилласан байсан байх ба тус сумын Засаг даргын тамгын газрын даргын гаргасан шийдвэрийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсэг болох “Үнэлгээний хорооны дарга”-аар томилогдож ажилласныг нийтийн албан тушаалтанд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Х.М нь хүнд өвчний улмаас 2018 оны 11 дүгээр сараас эхлэн үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1. “Хөдөлмөрийн чадвар түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажил олгогчоос, 6 дахь өдрөөс эхлэн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгоно.”, 2. “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно.”, 3. “Даатгуулагч хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно.”, 4. “Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд 3 сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ.” гэж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох харилцааг зохицуулсан байхад шүүгдэгч тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Е нь Цэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Мийг 2018 оны 11 дүгээр сараас тархины цус харвалт өвчний учир үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй, ажиллаагүй байхад нь түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг, мөн түүнийг эдгэртэл хугацаанд цалинг нь олгуулахаар шийдвэрлэсэн мэтээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Засаг даргын тамгын газрын дотоод журмаар зарим асуудлыг зохицуулах тухай” хурлын тэмдэглэлийг тус тус хөтлүүлж, 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар дуустал нийт 17.098.368 төгрөгийн цалинг тус тус олгосон нь 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 33.1.2. “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах”; 33.1.5. “Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;” мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна.”, 16.4. “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:” 16.4.15. “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн;”, 16.5. “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.5.1.”төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;”-аар тус тус заасан байхад төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийндотоод журмын Аравдугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Эцэг эх, эхнэр нөхөр, төрсөн ах эгч дүү, үр хүүхэд, тэдний гэр бүлийн хүн нас барсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламж, өвчний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон гэр бүлийн гишүүдийг асрах, сувилах тохиолдолд өгөх тусламжийг тухайн үеийн хөрөнгө боломжийн дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох харилцаатай холбоогүй бөгөөд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг Төрийн албаны тухай хуулийн 59, 60, 61 дүгээр зүйлд тус тус зохицуулсан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Еын өмгөөлөгч нараасБаян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга нь тус сумын Засаг даргыг томилох, чөлөөлөх болон огцруулах эрх бүхий этгээд биш гэж дүгнэсэн боловч төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан төсвийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үр ашигтай зарцуулах үүднээс тухайн албан тушаалтан хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд тэтгэмж олгох асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх үүрэгтэй байжээ.
Шүүгдэгч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрындарга Б.Е нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2018, 2019, 2020 онд батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-г иргэн М.Ж, М.Е нартай байгуулсан мэтээр өөрөө үйлдэж, хувийн өмчлөлийн “Ковш” загварын трактораар ажил гүйцэтгүүлсэн байдлаар материал бүрдүүлж, нийт 9.355.800 төгрөгийг иргэн М.Ж, М.Е нарт Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас мөнгийг шилжүүлсний дараа бэлнээр гаргуулан авсан нь шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч нараас “Хогийн цэгийн ажилдБ.Еын тракторыг хөлслөн цагаар ажиллуулж, хөлсийг нь авсан” гэж дүгнэсэн боловч нийтийн албан тушаалтан болон шүүгдэгч Б.Е нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн ...хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”, 3.3 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” 2. “Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2018, 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тус сумын Засаг даргын тамгын газрын байрны дээд, доод давхрын засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тухай үнэлгээний хороог тушаал гаргаж байгуулж, уг ажлын захиалагчийг төлөөлсөн боловч тендерт оролцсон гэх “Ажилчин бүлэг”-ийн материалыг өөрөө бүрдүүлж тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд өгсөн, үнэлгээний хороонд нөлөөлж хуралдаан хийлгэхгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх”, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд давхрын конторуудыг засварлах ажлыг гүйцэтгэх” тухай гэрээг тус тус “Ажилчин бүлэг”-ийн ахлагч Х.Атэй байгуулсан мэтээр үйлдэж, барилгын ажлын засварын материалыг худалдан авч, Засаг даргын тамгын газарт нийлүүлэх байдлаар өөртөө давуу байдал бий болгож, гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн, мөн шүүгдэгч Х.М нь Үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа Б.Етай үйлдлээрээ санаатай нэгдэж, Засаг даргын тамгын газрын дарга
Б.Еын тендер сонгон шалгаруулалтад оролцохоор бусдын нэрээр бүрдүүлж өгсөн “Ажилчин бүлэг”-ийн материалыг хүлээн авсан атлаа үнэлгээний хорооны гишүүдээр хэлэлцүүлж сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Ажилчин бүлэг”-ийн материалыг шалгаруулан гэрээ байгуулах зөвшөөрлийг олгож, бусдад давуу байдал бий болгосон шийдвэр гаргасан нь мөн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу явагдаагүй болох нь гэрч Х.А, Ж.Е, К.Н, Х.Ж, Ш.М, Э.Л, М.Б, Х.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.
9. Мөн шүүгдэгч Х.М нь тус сумын Засаг даргын тамгын газрын даргаБ.Еын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/13 дугаартай тушаалаар “Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа төрсөн хүү М.Н нь уг тендерт оролцохоор материал ирүүлсэн тул ашиг сонирхлын зөрчил үүссэн тухайгаа мэдэгдсэн, уг тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд оролцоогүй гэж мэдүүлсэн нь Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Еад “Малчин” бүлэгтэй 18.0 сая төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл, гэрч К.Н, Э.Л, Ш.М, М.Б, Х.Аын нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр няцаагдаж байна.
10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн Тайлбарт: “-Энэ хуульдзаасан "албан тушаалын байдал" гэдэгт эрх нөлөө хамаарна.”, -Энэ хуульд заасан "урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Е, Х.М нарын гэм буруутай үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч Б.Еыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
11. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Е, Х.М нарын шунахайнсэдэлт, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэм буруугийн шууд санаа зорилго нь нөлөөлсөн гэж үзлээ.
12. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад: (1) шүүгдэгч Б.Еын гэм буруутайүйлдлийн улмаас 2018 оны 11 дүгээр сараас эхлэн тархины хүнд өвчний улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тус сумын Засаг дарга Х.Мт хууль зөрчиж давуу байдал бий болгож олгосон 2018 оны 11, 12 дугаар цалин 2.329.600 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 17.098.368 төгрөг, нийт 19.427.968 төгрөг нь гэмт хэргийн хохирол болох нь тогтоогдсон тул уг мөнгийг шүүгдэгч Б.Еаас гаргуулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт, (2) мөн шүүгдэгч Б.Е нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2018, 2019, 2020 онд тус тус батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын дараалалд тусгагдсан “Хогийн цэгийн менежментийг зохицуулах ажлын гэрээ”-ний дагуу хийгдэх ажлын хүрээнд 2018 оны ажлын гүйцэтгэлийн 5.600.000 төгрөгөөс 1.820.800 төгрөгийг, 2019 онд ажлын гүйцэтгэлийн 5.171.300 төгрөгөөр 3.900.000 төгрөгийг, 2020 онд ажлын гүйцэтгэлийн 5.000.000 төгрөгөөс 3.635.000 төгрөг, нийт 9.355.800 төгрөгийг иргэн М.Ж, М.Е нартай гэрээ байгуулсан мэтээр өөртөө давуу байдал бий болгож авсан нь тогтоогдож байх тул мөн гэмт хэргийн хохиролд тооцож, шүүгдэгч Б.Еаас гаргуулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газарт олгохоор тус тус шийдвэрлэв.
3. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгч Б.Е, Х.М нарын гэм буруу нь тогтоогдож байх тул 2018, 2019 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд, доод давхрын конторуудыг засварлах ажлын хүрээнд учруулсан хохирол нийт 40.000.000 төгрөгийг гаргуулах” тухай, мөн шүүгдэгч Х.Мээс 2019 онд ““Сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ажлын хүрээнд учруулсан хохирол болох 18.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг тус тус нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Учир нь: (1) Эрүүгийн 9 дэх хавтаст хэргийн 103-107, 112-116 дахь талд авагдсан иргэн Х.Аийн Х банкан дахь **** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, мөн эрүүгийн 11 дэх хавтаст хэргийн 246-250 дахь талд авагдсан мөрдөгчөөс иргэн Х.Аийн Х банкан дахь **** дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тус тус Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас энэ хэргийн гэрч Х.Аийн дээрх дансанд 2018 онд 19.416.305 төгрөг, 2019 онд 18.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогджээ.
Гэрч Х.Аийн Х банкан дахь **** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2018, 2019 онуудад Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газраас шилжүүлсэн засварын гэх мөнгийг гэрч Х.А нь дээрх данснаас бэлнээр гаргаж авсан, бэлэн бусаар бусдын дансанд шилжүүлсэн нөхцөл байдал тус тус тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх засварын мөнгөнөөс шүүгдэгч Б.Е, Х.М нар нь чухам хэдэн төгрөгийг гэрч Х.Аээс бэлнээр гаргуулан авсан эсэх, улмаар хямд үнэтэй, эсхүл чанар муутай барилгын материалыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дээд, доод давхрын байрны засварын ажилд зориулж нийлүүлсэн эсэх нь, гэмт хэрэг үйлдэж хэдэн төгрөгийн орлого олсон эсэх нь тус тус нотлох баримтуудын хүрээнд тогтоогдоогүй байна.
2. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 222-223 дахь тал/-ээс үзэхэд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Сумын аюулгүйн фондод тэжээлийн нөөц бүрдүүлэх” ажлын хүрээнд М.Нээс өвс, тэжээлийг авахдаа тоо, хэмжээгээр нь авч байсан нь тогтоогдсон бөгөөд түүний зүгээс мөн чанар муутай өвс тэжээл нийлүүлсэн эсэх, шүүгдэгч Х.М бусдад давуу байдал бий болгож чухам хэдэн төгрөгийн орлого олсон эсэх нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маас шүүгдэгч Б.Е, Х.М нараас гэмт хэргийн хохирол 40.000.000 төгрөг, шүүгдэгч Х.Мээс гэмт хэргийн хохирол 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12.4. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаатай завсарлуулсан ба энэ хугацаанд шүүгдэгч Б.Е нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт 28.783.768 төгрөгийг буюу 9.355.800 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн *******дугаартай дансанд, 19.427.968 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Төрийн сангийн *******дугаартай дансанд тус тус бэлнээр төлж барагдуулж, Х банкны 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч Б.Еыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Еад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Х.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал
1. 500.000 төгрөгийг шүүгдэгч нараар гаргуулах” дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “Шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял оногдуулах” дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Еын өмгөөлөгч нараас “Шүүгдэгч Б.Е анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүхээс тогтоосон хохирлыг барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг сонгомол санкцтай. Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан улсын яллагчаас санал болгосон хорих ялыг тэнсэж өгөх” дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Мийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж өгөх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг өөрөө сонгомол санкцтай. Эрүүгийн хариуцлагын зорилтод тухайн хүнийг нийгэмшүүлэх заасан байгаа. Доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгөх” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Е, Х.М нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага тус тус оногдуулах үндэслэлтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
3. Шүүгдэгч Б.Еад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч Х.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
4. Хувийн байдлын хувьд: 1.Шүүгдэгч Б.Е нь 1965 онд төрсөн, дээд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, төрийн албанд он удаан жил ажилласан;
2. Шүүгдэгч Х.М нь 1968 онд төрсөн, дээд боловсролтой, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь тус тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн шүүгдэгч Б.Е урьд нь ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Х.М урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан нь нотлогдсон.
5. Шүүгдэгч Б.Еын өмгөөлөгч нараас түүнд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Б.Еад ял оногдуулахад дээрх нөхцөл байдалд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.
6. Шүүхээс: (1) Шүүгдэгч Б.Е нь нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн гэм буруутай болох тус тус тогтоогдсон учир, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 төгрөгөөр торгох ял, (2) Шүүгдэгч Х.М нь нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Х.М нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1. “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь мөн хуулийн
11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “...шинжээчид... төлөх зардал”-аас бүрдэхээр хуульчилсан байна.
Шинжээч “А” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/172 дугаартай албан бичгээр /12 дахь хавтаст хэргийн 03 дахь тал/ шинжээчид төлөх хөлсийг тодорхойлсон байх ба мөрдөгчийн үйлдсэн тогтоолын дагуу тус компаниас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-121/2506 дугаартай “1.Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2 дугаар давхрын конторуудыг засварлах ажил гүйцэтгэсэн ажлуудын үнэлгээг 2018 оны байдлаар Баян-Өлгий аймагт 18.391.528 төгрөг, 2. БаянӨлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 1 дүгээр давхрын конторуудыг засварлах ажил гүйцэтгэсэн ажлуудын үнэлгээг 2019 оны байдлаар Баян-Өлгий аймагт 19.226.594 төгрөг болох”-ыг тодорхойлсон дүгнэлт /12 дугаар хавтаст хэргийн 09-17 дахь тал/ гаргасан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Е, Х.М нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлс 1.500.000 төгрөгийг тэнцүү хувааж гаргуулан шинжээч А ХХК-нд олгох нь зүйтэй.
9. Шүүгдэгч Б.Е, Х.М, цагаатгагдсан этгээд С.Б, Ш.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт хураан ирүүлсэн болон эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17, 16 дугаартай, шүүгдэгч Б.Еын эзэмшлийн ****** улсын дугаартай “Toyota land cruiser-80” загварын, шүүгдэгч Х.Мийн эзэмшлийн ********** улсын дугаартай “Уаз-31512” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр нь үлдээж, мөн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14, 15 дугаартай, цагаатгагдсан этгээд С.Бийн эзэмшлийн ****** улсын дугаартай “Toyota ist-XP60” загварын, цагаатгагдсан этгээд Ш.Аын эзэмшлийн ************ улсын дугаартай “Toyota land cruiser-80” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгов.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Е,
Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд С.Б, Ш.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд С.Б, Ш.А нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.А, С.Б нарт Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд Ш.А, С.Б нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүгдэгч С овогт Бы Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг зохион байгуулж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч С овогт Хн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Еын нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 18.000 (арван найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18.000.000 (арван найман сая) төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8.000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Х.М нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Х.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е нь гэмт хэргийн хохирол 28.783.768 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Төрийн санд төлж өгсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Маас шүүгдэгч Б.Е, Х.М нараас гэмт хэргийн хохирол 40.000.000 төгрөг, шүүгдэгч Х.Мээс гэмт хэргийн хохирол 18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е, Х.М нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн хөлс 1.500.000 төгрөгийг тэнцүү хувааж гаргуулан шинжээч А ХХК-нд олгосугай.
10. Шүүгдэгч Б.Е, Х.М, цагаатгагдсан этгээд С.Б, Ш.А нар ньэнэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэргийн хамт хураан ирүүлсэн болон эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17, 16 дугаартай, шүүгдэгч Б.Еын эзэмшлийн ****** улсын дугаартай “Toyota land cruiser-80” загварын, шүүгдэгч Х.Мийн эзэмшлийн ********** улсын дугаартай “Уаз-31512” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр нь үлдээж, мөн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 14, 15 дугаартай, цагаатгагдсан этгээд С.Бийн эзэмшлийн ****** улсын дугаартай “Toyota ist-XP60” загварын, цагаатгагдсан этгээд Ш.Аын эзэмшлийн ************ улсын дугаартай “Toyota land cruiser-80” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Е,
Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээд С.Б, Ш.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
13. Цагаатгагдсан этгээд С.Б, Ш.А нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Е, Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ