Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 202

 

 

                            

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Р.Отгонбаяр,

шүүгдэгч Р.Отгонбаярын өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

шүүгдэгч Б.Төрням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр уяач овогт Батмөнхийн Төрням, Жалайр овогт Рэнцэндоржийн Отгонбаяр  нарт холбогдох эрүүгийн 2017 2501 0128 дугаар хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Жалайр овогт Рэнцэндоржийн Отгонбаяр, 1995 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн Эрүүл мэндийн суурь мэргэжлийн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, 2 эгчийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сум Гүү бариачийн 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Дүүргийн 8-120 тоотод түр оршин суух, регистрийн ДК95120811 дугаартай,

2. Монгол улсын иргэн, Жалайр уяач овогт Батмөнхийн Төрням, 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Инженер механикийн ангийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сум Гүү бариачийн 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Их Дарь эхийн 6-1660 түр оршин суух, регистрийн ДК96061018 дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Р.Отгонбаяр, Б.Төрням нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 31 дүгээр байрны баруун талын хашааны ил зогсоолд зогссон байсан хохирогч Э.Бадарчийн эзэмшлийн 92-95 УНЦ улсын дугаартай Приус-30 маркийн автомашины 2 ширхэг гадна толийг сууриар нь хугалан хулгайлж 600.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Б.Төрнямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахиж мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Р.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахиж мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Б.Төрнямын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “Би өөрийн найз Отгонбаярын хамт 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадна байсан Приус-30 маркийн машины толийг  хугалан авсан, улмаар уг толийг найз Эрдэнэбулган, Отгонбаяр нартай зарах гэж авч явж байгаад цагдаад баригдсан. Шөнө 3 цагаас 4 цагийн орчим гараараа хугалан авсан ба бааранд шөнө 3 цаг хүртэл сууж байгаад баарнаас гараад харих замдаа уг хэргийг үйлдсэн. Эхлээд би баруун талын толийг нь хугалан автал манай найз Отгонбаяр зүүн талын толийг нь хугалах гээд чадахгүй байсан. Тэгэхээр нь би очоод тэр толийг нь дарж хугалсан. Тэгээд хугалсан толио аваад бид 2 Отгонбаярын хар өнгийн хичээлийн цүнхэнд хийгээд Отгонбаяр цүнхээ үүрээд шууд бид 2 Дарь-Эх рүү алхсан. …Тэгээд нөгөө хулгайлсан толио зарах гэхэд зарж чадаагүй, тэгээд Эрдэнэбулгантай хамт Отгонбаярын гэрт очиж Отгонбаярыг дуудаж гаргаж ирээд хамт бид 3 толь зарахаар Да хүрээ зах руу явсан юм. …Эрдэнбулганы хувьд хэрэгт ямар нэгэн хамааралгүй бөгөөд тухайн орой хэрэг үйлдэх үед Эрдэнэбулган байхгүй байсан. Мөн өглөө нь тольны асуудлыг мэдээгүй байж байгаад сүүлд асуухаар нь бид 2 Эрдэнэбулганд хулгайн толь авч явсан талаараа хэлсэн. ...Тэгээд “Да хүрээ” дээр очоод толио зарах гэж хүмүүсээс асуух үед Эрдэнбулган надаас “юун толь вэ” гэж асуусан ба тэгэхэд нь би “олсон толь мөнгө болгох гэж байгаа юм” гэж хэлсэн юм. …Хэргийг Отгонбаяр бид 2 хамтран үйлдсэн бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээж байна. …мөн миний зүгээс одоо Их сургуульд сурч байгаа бөгөөд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, цаашид дахин ийм алдаа гаргахгүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. …Бид 2 харилцан ярилцаж байгаад л хийхээр болсон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 63, 65-66 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад Р.Отгонбаярын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө найз Төрнямын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ВХ нэртэй бааранд орж хүний 2 шил 0.5 литрийн пиво уугаад тэгээд хэсэг сууж байгаад 3 цаг өнгөрөөд баар хаахаар нь гараад явж байгаад Хил Хамгаалах Ерөнхий Газрын урд талд байх байран дунд зогсож байсан цайвар өнгийн Приус-20 маркийн машины толийг нь хугалж авсан. Эхлээд би очоод зүүн талын толийг нь хугалах гэхэд дийлэхгүй байсан, тэгсэн Төрням баруун талын толийг нь хугалаад авсан. Тэгээд бид 2 өрөөсөн толийг нь аваад хашаанаас нь гараад Төрням “яасан бэ” гэхээр нь би толийг хугалж дийлэхгүй байна гэж хэлтэл Төрням “өө” гэж хэлээд тэгээд бид 2 буцаж ороод Төрням миний хугалах гээд дийлээгүй зүүн талын толийг хугалж аваад тэгээд бид 2 хойд зүгт Дарь-Эхэд байх Төрнямын түрээсийн байранд очсон. …Төрням, Эрдэнэбулган нар машиндаа үлдээд би гарч явж хүмүүсээс толь авах хүн асууж хайж явж байгаад цагдаад баригдсан. Төрням гэрт идэх уух юм байхгүй байна, мөнгөний хэрэг байна гээд байсан болохоор л мөнгө олох гэж хамт хэрэг хийсэн юм. Төрням эхлээд “хоёулаа машины толь аваад заръя, тэгвэл болох болов уу” гэж байсан, тэгээд бид 2 ярилцаж байгаад авч “Да хүрээ” дээр зарахаар болоод хэрэг хийсэн юм. ...бид 2 Эрдэнэбулганд хулгайн толь гэж хэлээгүй. Харин зүгээр бид 2 олсон толь байгаа юм гэж хэлсэн. Эрдэнэбулган ямар нэгэн хамааралгүй. …Бид хоёр харилцан ярилцаж байгаад л хийхээр болсон.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 69, 71 дүгээр тал/

 

Хохирогч Э.Бадарчийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 12 дугаар сарын 24-ний шөнө үүрийн 04 цагийн  орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 31 дүгээр байрны жижиг хашаан дотор өөрийн дүү Зоригтбаатарын байрны гадаа өөрийн эзэмшлийн 92-95 УНЦ улсын дугаартай Приус-30 маркийн машинаа байрлуулаад өглөө 7 цагт дүүгийндээ унтаж байтал манай дүү гаднаас над руу залгаад “таны машины толь алга болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад хартал миний машины 2 талын толийг сууриар нь хугалж авсан байсан. Тэгээд цагдаа дуудаад бүрэлдэхүүн ирсэн. …Мөнгөлөг саарал өнгийн машин байгаа. …Одоо хохирлоо барагдуулсан учраас ямар нэгэн гомдол санал байхгүй. Бичлэг дээр 2 хүн 2 талд нь гарч байгаад хугалах гэж оролдож байсан ба нэг л хугалсан юм шиг байна билээ. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

  • ийн 27 дугаар тал/

 

Гэрч Б.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...20-25 орчим насны 2 залуу машины толийг хугалаад авч явж байгааг харсан. 2 эрэгтэй хүн байсан ба цаг нь шөнийн 02 цагийн үе байсан байхаа, сайн санахгүй байна. Ямар ч байсан шөнө дунд л байсан юм. Хоёр хүн байсан ба машины 2 талд гараад толийг нь нэг нэгээрээ хугалах гэж оролдож байгаад нэг нь хугалаад дараа нь нөгөөх нь иргэж ирээд толийг нь хугалж байсан. …Нэг нь хар өнгийн 2 мөрний цүнх үүрсэн байсан шиг санагдаж байна. Манай камер их бүрсгэр болохоор царай төрх хувцас нь харагдахгүй байсан, ямар ч байсан эрэгтэй хүмүүс байсан. Хоёулаа байсан. Одоо харвал танихгүй.” гэх мэдүүлэг,

  • хх-ийн 29-30 дугаар тал/

 

Гэрч Д.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн: “…Хаанаас авсан болохыг нь мэдэхгүй байна. Тухайн үед хулгайн толь болохыг нь мэдээгүй. Тухайн 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой би Отгонбаяр, Төрням 2-той хамт явж байгаад Отгонбаярын Самсунг Эс-2 маркийн гар утсыг нь Жуковын тэнд байх ломбардад тавиад тэгээд Отгонбаяр, Төрням 2 мөнгө аваад гадуур явна гээд явсан ба би харина гээд “Дарь-Эх” рүү амьдардаг нийтийн байрлуугаа явсан. …Да хүрээ” дээр очоод хүмүүсээс машины толь авах уу гэж асуугаад байсан, тэгэхээр нь гайхаад “юун толь зарах гэж байгаа юм бэ” гэж асуухад Төрням “өчигдөр шөнө явж байгаад олсон юм, мөнгө болох байх, зарна” гэж байсан, тэгээд Төрням зарах хүн олоогүй, зарж чадахгүй болоод Төрням бид 2 хамт Дүүргийн урд талд байх Отгонбаярын гэрт нь буцаж очсон, тэгээд Отгонбаярыг дуудаад бид 3 хамт ахин “Да хүрээ” ороод Отгонбаяр толио зарна гээд гарсан, удалгүй цагдаа нарт баригдаад хүрээд ирсэн. Тэгээд цагдаа нарт баригдаад л тухайн толь олдсон биш хулгайн толь юм байна гэж мэдсэн. ...Төрням бид 2 машин дотор сууж үлдсэн тэгээд Отгонбаяр зарна гээд явсан.” гэх мэдүүлэг,

  • ийн 31-32 дугаар тал/

 

Гэрч Б.Бөхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр би Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нар болох Эрдэнэмөнх, Эрхэс нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо “Да хүрээ” зах дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал тухайн зах дээр явж байсан үл таних иргэн надад “1 залуу толь зарах гэж асуугаад яваад байна, толь нь хугархай толь байна” гэж хэлсэн бөгөөд уг мэдээллийн дагуу би уг 2 сонсогчийн хамт очиж шалгахад Рэнцэндорж овогтой Отгонбаяр нь хар өнгийн цүнхэнд 2 ширхэг хугархай дээрээ гэрлийн дохио бүхий толь барьсан зарах гэж явж байсныг саатуулан хэнтэй хамт яваа талаар нь тодруулахад найз нар болох Төрням, Эрдэнэбулган нарыгаа машин дотор хүлээлгэж байгаа гэсэн. Тэрний дагуу нь би очиж шалгах үед нөгөө 2 хүүхэд нь машин дотор сууж байсан. Тэгээд тэр 3 залууг саатуулан толь авсан газрыг нь заалгахад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 31 дүгээр байр Бурханы сүмийн ертөнцийн зүгээр хойд талд байсан хашааг заасан бөгөөд тэр дагуу нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг,

  • ийн 33-34 дүгээр тал/

 

Гэрч Р.Мөнх-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Отгонбаяр нь манай төрсөн дүү бөгөөд айлын хамгийн бага 5 дахь хүүхэд. …Төлөв даруу, нээлттэй, хүнд тусархуу хүн байдаг юм. …Авъяас байгаа, “Алтан яргуй” нэртэй дууны тэмцээнд 10 жилд байхдаа 1 удаа оролцож 3 дугаар байр, сургуулийн математикийн олимпиадад оролцож 3 дугаар байр, 2008, 2009, 2010 онд сургуулийн шатрын аварга, аймгийн аварга шалгаруулах даамны тэмцээний хүрэл медаль хүртсэн. Анагаахын шатрын тэмцээний мөнгөн медальтай. Дуулах авъяастай, шатар даам сайн тоглодог, математикдаа сайн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 35-36 дугаар тал/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

  • ийн 5-7 дугаар тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт,

  • ийн 6-8 дугаар тал/

 

Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл,

/хх-ийн 20-22 дугаар тал/

 

  • зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
  • хх-ийн 22-24 дүгээр тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

/хх-ийн 25 дугаар тал/

 

Эд зүйлийн үнэлгээ,

  • ийн 28 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

  • ийн 73, 80 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

  • хх-ийн 75, 81 дүгээр тал/

 

  • байдал тогтоосон баримтууд,
  • хх-ийн 82-87 дугаар тал/

 

Хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

/хх-ийн 88 дугаар тал/

 

  • гаргасан хүсэлт /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Төрням, Р.Отгонбаяр нар нь 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 31 дүгээр байрны баруун талын хашааны ил зогсоолд тавьсан байсан хохирогч Э.Бадарчийн эзэмшлийн 92-95 УНЦ улсын дугаартай Приус-30 маркийн автомашины 2 ширхэг гадна толийг сууриар нь хугалан хулгайлж 600.000 төгрөгийн буюу бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • байцаалтад Б.Төрнямын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн “...Би өөрийн найз Отгонбаярын хамт 2016 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны гадна байсан Приус-30 маркийн машины толийг  хугалан авсан, улмаар уг толийг найз Эрдэнэбулган, Отгонбаяр нартай зарах гэж авч явж байгаад цагдаад баригдсан. …Хэргийг Отгонбаяр бид 2 хамтран үйлдсэн бөгөөд гэм буруугаа бүрэн хүлээж байна. …мөн миний зүгээс одоо Их сургуульд сурч байгаа бөгөөд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, цаашид дахин ийм алдаа гаргахгүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү.гэх,
  • сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Төрням гэрт идэх уух юм байхгүй байна, мөнгөний хэрэг байна гээд байсан болохоор л мөнгө олох гэж хамт хэрэг хийсэн юм. Төрням эхлээд “хоёулаа машины толь аваад заръя, тэгвэл болох болов уу” гэж байсан, тэгээд бид 2 ярилцаж байгаад авч “Да хүрээ” дээр зарахаар болоод хэрэг хийсэн юм. ...бид 2 Эрдэнэбулганд хулгайн толь гэж хэлээгүй. Харин зүгээр бид 2 олсон толь байгаа юм гэж хэлсэн. Эрдэнэбулган ямар нэгэн хамааралгүй. …Бид хоёр харилцан ярилцаж байгаад л хийхээр болсон.” гэх,

хохирогч Э.Бадарчийн өгсөн “...Бичлэг дээр 2 хүн 2 талд нь гарч байгаад хугалах гэж оролдож байсан ба нэг л хугалсан юм шиг байна билээ.” гэх,

  • эрч Б.Анхбаярын өгсөн “...20-25 орчим насны 2 залуу машины толийг хугалаад авч явж байгааг харсан. …Нэг нь хар өнгийн 2 мөрний цүнх үүрсэн байсан шиг санагдаж байна. Манай камер их бүрсгэр болохоор царай төрх хувцас нь харагдахгүй байсан ямар ч байсан эрэгтэй хүмүүс байсан. Хоёулаа байсан.” гэх,
  • эрч Д.Эрдэнэбулганы өгсөн “....Тухайн үед хулгайн толь болохыг нь мэдээгүй. ...“Да хүрээ” дээр очоод хүмүүсээс машины толь авах уу гэж асуугаад байсан, тэгэхээр нь гайхаад “юун толь зарах гэж байгаа юм бэ” гэж асуухад Төрням “өчигдөр шөнө явж байгаад олсон юм, мөнгө болох байх зарна” гэж байсан, тэгээд Төрням зарах хүн олоогүй зарж чадахгүй болоод Төрням бид 2 хамт Дүүргийн урд талд байх Отгонбаярын гэрт нь буцаж очсон, тэгээд Отгонбаярыг дуудаад бид 3 хамт ахин “Да хүрээ” ороод Отгонбаяр толио зарна гээд гарсан, удалгүй цагдаа нарт баригдаад хүрээд ирсэн. Тэгээд цагдаа нарт баригдаад л тухайн толь олдсон биш хулгайн толь юм байна гэж мэдсэн.гэх,
  • эрч Б.Бөхбатын өгсөн Рэнцэндорж овогтой Отгонбаяр нь хар өнгийн цүнхэнд 2 ширхэг хугархай, дээрээ гэрлийн дохио бүхий толь барьсан зарах гэж явж байсныг саатуулан хэнтэй хамт яваа талаар нь тодруулахад найз нар болох Төрням, Эрдэнэбулган нарыгаа машин дотор хүлээж байгаа гэсэн. Тэр дагуу нь би очиж шалгах үед нөгөө 2 хүүхэд нь машин дотор суж байсан. Тэгээд тэр 3 залууг саатуулан толь авсан газрыг нь заалгахад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 31 дүгээр байр Бурханы сүмийн ертөнцийн зүгээр хойд талд байсан хашааг заасан бөгөөд тэр дагуу нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь шүүгдэгч нарыг яллах үндэслэл болж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Төрням, Р.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Төрням, Р.Отгонбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас, бусдад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Э.Бадарч нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “Хохирлоо барагдуулсан учраас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн, шүүгдэгч нар хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан 600.000 төгрөг хүлээн авсан баримт, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

     Шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

     Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жалайр овогт Рэнцэндоржийн Отгонбаяр, Жалайр уяач овогт Батмөнхийн Төрням нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас бусдад 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Төрням, Р.Отгонбаяр нарт эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Төрням, Р.Отгонбаяр нарт оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Төрням, Р.Отгонбаяр нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Төрням, Р.Отгонбаяр нарт оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, Б.Төрнямын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Р.Отгонбаярын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Отгонбаяр, Б.Төрням нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                          

                            

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ОДОНТУУЛ