Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/01128

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/01128

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: К.Б

хариуцагч:  М.М

зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 335 585 864, 78 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2017 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Загарсүрэнгийн ******* /РД:Х387071701/, нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Чулуунбатын ******* /РД:Д090072511/, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Рэнцэнгийн ******* /РД:ХЖ58061467/, нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М ХХК нь тус банктай 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн №46 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж 208,000,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай сарын 0,58 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн барьцаанд

1. Ү-2204032914 улсын бүртгэлийн дугаартай, 000291874 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Деневер гудамж 85 байр 207 тоот хаягт байршилтай 95,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц,

2. Ү-2202007038 улсын бүртгэлийн дугаартай, 0095387 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 6 дугаар хороолол 20 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай 18.м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэргийг барьцаалсан.

М.М ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ямар ч төлөлт хийгээгүй, зээлийн хэсэгчилсэн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байгаа тул зээлийн гэрээний хугацааг цуцлуулан нийтдээ 360,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Бид эхний шаардлагаараа үндсэн зээл 279,838,128,03 төгрөг, зээлийн хүү 46,456,447,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,291,289,46 төгрөг нийт 335,585,864,78 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргасан. Шүүх хурал удаа дараа хойшилж байсан тул 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 335,585,864,78 төгрөгийг 24,413,135,22 төгрөгөөр нэмэгдүүлэн, 360,000,000 төгрөгөөр нэхэмжилсэн байгаа. Үүргийн гүйцэтгэлийг дээрх барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар шаардлагаа дэмжинэ. Нэхэмжпэлийн үнийн дүн дээр хүсэлт гаргаж байна гэж ойлгож байна. Бидний хувьд тодорхой хэмжээгээр буулт хийгээд анхны нэхэмжпэлийн шаардлага болох 335,585,864,78 төгрөг дээр нэхэмжпэлийнхээ шаардлагыг дэмжиж, нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзая. Барьцаа хөрөнгийн хувьд нэгэнт зээл авсан, зээлээ төлөх баталгаа болгож тухайн 2 орон сууцыг өмчлөгч нарын зөвшөөрлөөр итгэмжпэл авч хуулийн хүрээнд бүртгүүлж тухайн зээлийг гаргасан. Хэрвээ компани энэхүү зээлийг төлөхгүй бол эргэн төлөгдөх зүйл нь барьцаа хөрөнгө учраас тухайн төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангах нь зүйтэй гэж үзэж байна. Дан ганц компаниас төлүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Барьцаа хөрөнгийн өмчлөгч нь итгэмжпэлээр барьцаа хөрөнгийг барьцаанд тавих, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар итгэмжпэгдсэн төлөөлөгчид эрх үүргийг өгсөн учир хариуцагч талаас тавьж байгаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй энэ нь иргэний өмч юм гэсэн тайлбар нь няцаагдаж байгаа учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хуульд заасан үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээ хэрэгт авагдсан. Бид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг шийдвэрт тусгуулна гэв.

Хариуцагч М.М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: М.М ХХК нь тус банктай 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн №46 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж 208,000,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай сарын 0,58 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. 2 тал хүсэл зоригоо илэрхийлээд зээлийг гэрээг байгуулсан. Өнөөдөр Капитал банк зээлээ буцаан нэхэмжилж байгаа юм байна.

Нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн тухайн компани нь зээлээ төлөх боломж хомс болсон учраас төлөх боломжгүй байсан. 360,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн эдийн засгийн алдагдалтай хүнд хэцүү байдалд байгаа, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгааг харгалзан хүү, нэмэгдүүлсэн хүүний зарим хэсгийг багасгаж хасч өгнө үү. Бид авсан зээлээ төлнө. Барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгө нь компанийнх биш 2 хувь хүний байрны асуудал байгаа юм. Тухайн компаниас зээлийг нь гаргуулж өгнө үү.

Бид бууруулсан дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийг төлнө. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлагагүй гэж үзэж байна. М.М ХХК Капитал банктай зээлийн гэрээ хийсэн тиймээс тухайн зээлийн төлбөрийг М.М ХХК-иас гаргуулахаар шийдвэрт зааж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжпэлийн шаардлага дээрээ нэхэмжпэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Компани одоо Ховдод хийж байгаа ажил болон бусад хийсэн ажпынх нь хөлс орж ирэхээр төлөх боломжтой, Ойролцоогоор 6 сарын дараагаар төлбөрөө төлж барагдуулчих байх. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжпэлийн шаардлагад нэхэмжпэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул хэлэлцэх үндэсгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан баримтуудыг нэг бүрчлэн хэлэлцэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К.Б ХХК нь хариуцагч М.М ХХК-ид холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 279 838 128,03 төгрөг, зээлийн хүү 46 456 447,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 291 289,46 төгрөг нийт 335 585 864,78 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад шаардлагын дүнгээ 24 413 135,22 төгрөгөөр нэмэгдүүлэн 360 000 000 төгрөг гаргуулах болгосон, шүүх хуралдаан дээр талууд зөвшилцөөд нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзаж, зээлийн гэрээг цуцалж, анхны нэхэмжлэлийн дүн болох 335 585 864,78 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулахаар нэхэмжлэлээ дэмжив.

Хариуцагч М.М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлд гаргасан компанийн хариу тайлбарыг дэмжин, нэхэмжлэгч талтай зөвшилцөн үнийн дүнг багасган, зээлийн гэрээг цуцлаж 335 585 864, 78 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг татгалзаж байна.

К.Б ХХК нь М.М ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 46 тоот 400 000 000 төгрөгийн зээлийн ба барьцааны гэрээг тус тус байгуулж, сарын 0,58 хувь, жилийн 7 хувийн хүүтэй, 2024 оны 4 сарын 08-ны өдөр хүртэл хугацаатай, жижиг дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн төслүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олгох чиглэлээр зориулагдсан зээлийг хэсэгчлэн авах, үүнээс 280,000,000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатай тохиролцон М.М ХХК хүлээн авсан, зээлийн барьцаанд, тус компаний захирал ажилтай иргэн Баярсайханы Билгүүн, Борхүүгийн Уранчимэг нарын өмчлөлийн 000291874 дугаарын гэрчилгээ, Ү-2204032914 улсын бүртгэлийн дугаар бүхий, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол /13380/ Деневер гудамж 85 байр 207 тоот хаягт байршилтай 95,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Б.Уранчимэгээс 2014 оны 4 сарын 14-ний өдөр зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурахыг итгэмжлэн 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлтэй, мөн иргэн Ш.Дулмаагийн өмчлөлийн 0095387 дугаарын гэрчилгээ, Ү-2202007038 улсын бүртгэлийн дугаар бүхий, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 6 дугаар хороолол 20 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай 18.м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ш.Дулмаагаас 2014 оны 4 сарын 14-ний өдөр зээлийн барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийхийг итгэмжлэн 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу тус тус барьцаалсан байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 46 тоот зээлийн гэрээ нь талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, нотариатаар гэрчлүүлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2.,453 дугаар зүйлийн 453.1.-д заасан шаардлагад нийцсэн, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хэлцлийн шинжийг бүрэн агуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас багасган дэмжсэн нэхэмжлэлийг хангаж, 2 дох шаардлага нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэлээ.

Хариуцагч тал мэтгэлцээнд ямар нэг баримт ирүүлээгүй нь хуулиар хүлээсэн маргаж буй үндэслэлээ хуулийн шаардлага хангасан баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн нотариатаар гэрчлүүлсэн зээлийн өргөдөл, гэрээ түүний хавсралтуудын хуулбар зэрэг бичгийн баримтын хуульд заасан шаардлага хангаж ирүүлсэн, хариуцагч тал маргаагүй баримтуудаар тооцоход, хариуцагч зээлийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 05 сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл ирүүлэх хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 161 871, 97 төгрөг, зээлийн хүүд 34 868 137, 89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 28 390, 14 төгрөг, бүгд 35 058 400 төгрөгийг төлсөн, хариуцагчийн өөрийнх нь тайлбараар 2016 оны 3-р сараас хойш өөр төлөлт хийгээгүй /хх 48 тал/, гэрээний хавсралтаар төлөхөөр тохиролцсон хуваарийн дагуу зээл хүүг хэсэгчлэн төлж зээлийн үлдэгдэл, нэхэмжлэл шүүхэд ирсэн 2017 оны 6 сарын 14-ний өдөр гэхэд 222 352 941, 16 төгрөг үлдэх байтал хэсэгчилсэн төлбөрийг төлөөгүй, тохирсон төлбөрийг удаа дараагийн давтан үйлдлээр хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн тохиролцсон мөнгийг төлөөгүй буруутай байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг буруутай гэж үзэн, гэрээ цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэлд 279 838 128, 03 төгрөг, зээлийн хүүд 46 456 447, 29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 291 289, 46 төгрөг тус тус тооцон, нийт 335 585 864,78 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгааг хариуцагч тал маргаагүй хүлээн зөвшөөрч байх ба зээлийн гэрээний 5.1.8., 5.1.10., 8.3.1., 8.3.2, 8.3.10.-т заасныг хариуцагч тал тус тус давтан үйлдлээр зөрчсөн, 2016 оны 3-р сараас хойш төлөлт хийгээгүй үндэслэлүүд бүрдсэн, энэ нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1.ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй шууд гэрээ цуцлах үндэслэл болно. гэж заасан үнгдэслэлээр энэ шаардлагыг хангаж, зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 46 тоот зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, хариуцагчаас 335 585 864,78 төгрөгийг хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч 2 дах шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх ба барьцааны зүйлийн өмчлөгч болон хамтран өмчлөгч нарын эрх ашигт сөргөөр нөлөөлөх байдал бий болсон, олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад барьцааны гэрээнд зааснаар урьдчилан мэдэгдээгүй, барьцааны зүйлийн ашиглалт, уг хөрөнгөтэй холбоотой бусад этгээдийн шаардлага байгаа эсэх,энэ талаар мэдээлэл гэргуулах заалт хэрэгжээгүй, урьдчилан шийдвэрлэх боломжтой тул энэ удаад холбогдох хэргийг хэлэлцэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2., 65 дугаар зүйлийн 65.1.3., 65.1.11.-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хувиарлав.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3., 65.1.11., 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 117 дугаар зүйлийн 117.1., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1., 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 46 тоот зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, хариуцагч М.МХХК-иас 335 585 864,78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 24 413 135,22 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Нэхэмжлэгч хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хангасны дараа шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэлээ дахин гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шаардаж буй нэхэмжлэлийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 115 900, 33 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас 1 835 879 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ