Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Шүүгдэгч П.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Пийн Дт холбогдох 2016000000050 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч П.Днь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай багийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "Багийн Засаг даргад мотоцикл ашиглуулах" тухай гэрээгээр улсын дугааргүй, LTDPCKL80J8643989 арлын дугаартай, улаан өнгөтэй, НОNGLI нэртэй мотоциклыг эзэмшиж, ашиглах явцаа 2019 оны 06 дугаар сард иргэн Б.Бд 1.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон Б.Бгөөс бэлнээр 1.000.000 төгрөг, 500.000 төгрөгөнд хул зүсмийн шүдлэн насны адуу авч, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө 1.500.000 төгрөгийг завшин давуу байдал болгосон, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газарт 1.120.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Бд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч П.Дшүүхийн хэлэлцүүлэгт өгөхгүй гэв.

Хохирогч Д.Энхнасангийн мөрдөн байцаалтад өгсөн "...2018 оны жилийн эцсээр тооллого хийхэд 3 багт мотоцикл олгосон байсан. Олгосон мотоциклууд манай Засаг даргын тамгын газрын өмч хөрөнгийн бүртгэлд байдаг. 1.400.000 төгрөгийн өртөгтэй,  данс блансад бүртгэлтэй байдаг юм. Улсын дугаар, гэрчилгээ гэх юм байхгүй..." гэх мэдүүлэг /хх- ийн 25-рт/,

Иргэний    нэхэмжлэгч    Б.Бн мөрдөн байцаалтад өгсөн    "...Би    ээжийн хамтаар амьдардаг. Бид хоёрыг наймаа хийхэд манай ээж Я л байсан өөр хүн байхгүй. Би мотоциклио аваад хоёр хоногийн дараа Дамдинбазарт өгсөн, ээж мэдэж байгаа. Адуугаа 2019 оны 12 дугаар сард ирж авсан, Ө, З хоёртой хамт ирээд алаад авч явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-рт/,

 Иргэний нэхэмжлэгч Б.Бгийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн  “...2019 оны хавар 06 дугаар сард Сангийн далай багийн Засаг дарга Д гэдэг хүнээс худалдаж авсан. Би энэ мотоциклийг 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан, 1,000,000 төгрөгийг нь бэлэн өгөөд, үлдэгдэл 500,000 төгрөгийн оронд шүдлэн насны нэг адуу өгсөн. Дамдинбазар өвөл идэшний үеэр адуугаа надаас авсан. Хул зүсмийн охин, хоёр тоо тамгатай, шүдлэн насны адуу өгсөн. Тухайн үед манай ээж бид гурав л байсан. Би тэр үед сум ороод байж байтал Д мотоцикл зарах сурагтай байна гэж дуулдахаар нь очоод уулзаад "та мотоцикл зарах юм уу" гээд асуухад "өө зарна зарна, чамд би бол 1,500,000 төгрөгөөр өгнө" гэж хэлсэн юм. Би 1,000,000 төгрөгийг гар дээр нь бэлэн өгсөн. Гэрчилгээ, номер гэх юм юу ч байхгүй. Миний ярьсан зүйл үнэн, би энийгээ хаана ч хэлээд байж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-рт/,

Гэрч Ц.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн "...Аймгийн эдийн засгийн нийгмийг 2018 онд хөгжүүлэх   үндсэн    чиглэлд   "Орон    нутгийн    хөгжлийн    сан"-аас   Засаг   даргыг унаажуулахаар   тусгасны   дагуу   аймгийн   бүх   сумдын   хөдөөгийн багт   нийт   43 мотоцикль   олгосон.   Хөхморьт   сумын   Сангийн   далай,   Сайн-Уст,   Хүйсийн   говь багуудын Засаг дарга нарт олгосон. Хятад улсад үйлдвэрлэсэн, HONGLI маркийн мотоцикл олгож байсан. Гаалийн хилээр орж ирсэн бичиг баримтан дээр HONGLI маркийн мотоцикл байсан, өөр маркийн мотоцикл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-рт/

Гэрч Д.Ягийн мөрдөн байцаалтад өгсөн өгсөн "...2019 оны 06 дугаар сарын үед манай хүүгийн мотоцикл муудаад байхаар нь сумын төв ортол Дамдинбазар мотоцикл зарна гэсэн сураг байхаар нь очоод уулзаад 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан юм. 1,000,000 төгрөгийг бэлэн өгөөд, 500,000 төгрөгөнд нэг адуу өгч авсан юм. Худалдан аваад хүү бид хоёр тэр мотоциклийг нь унаад л гэртээ ирсэн. П.Дын худалдсан мотоцикл Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын өмч гэж би мэдээгүй   байсан.   Адууг  Дамдинбазар,   Заяабаатар,   Өсөхбаяр   нар   хамт   ирээд авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30, 119-рт/,

Ашид билгүүн ХХК-ийн "...хэрэглэж байсан  HONGLI  маркийн мотоцикль
1,120,000 төгрөг..." гэсэн дүгнэлт /хх-ийн 45-рт/

Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5-рт/,

LTDPCKL80J8643989 арлын дугаартай, улсын дугааргүй, HONGLI
нэртэй мотоциклыг Б.Бгөөс хураан авсан тэмдэглэл /хх-ийн 8-9-рт/,

Хөхморь   сумын   Сангийн   далай   багийн   Засаг   дарга   П.Дт
мотоцикль ашиглуулах тухай гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн
нэмэлт маягтын хуулбар /хх-ийн 11-15-рт/,

Багийн Засаг дарга нарт мотоцикл олгосон жагсаалтын хуулбар /хх-ийн 69-70-рт/, 2018 оны 06 дугаар  сарын  22-ны  өдрийн  "Багийн  Засаг дарга  нарыг унаажуулах мотоцикл худалдах, худалдан авах" тухай гэрээний хуулбар /хх-ийн 49-51-рт/,

Говь- Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаартай "Багийн Засаг дарга нарыг томилох тухай" захирамж /хх-ийн 199-рт/, 

Төрийн  албаны  зөвлөлийн   Говь-Алтай  аймаг дахь  салбар
зөвлөлийн  50 дугаартай  "...Хөхморьт сумын  Сангийн далай багийн  Засаг дарга
П.Днь нийтийн албан тушаалтанд хамаарна" гэсэн албан бичиг /хх-ийн
76-рт/

П.Дын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн "...Би Бд албаныхаа Хонгли маркийн мотоциклийг 1.500.000 төгрөгөөр худалдчихсан. 1.000.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын эхээр Бат-Өлзийтэй сжмын төв дээр уулзаад бэлнээр авсан. Харин хул зүсмийн адууг 2019 оны 12 дугаар сард идэшний үеэр сумын төвийн галч Ө болон төрсөн дүү Зын хамтаар Бийн хөдөө гэрээс очиж аваад, тэндээ нядлаад махаа авчирсан. Ямар ч байсан миний буруу..." гэх мэдүүлэг /хх-ийн 95-рт/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч П.Дыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч П.Днь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай багийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "Багийн Засаг даргад мотоцикл ашиглуулах" тухай гэрээгээр улсын дугааргүй, LTDPCKL80J8643989 арлын дугаартай, улаан өнгөтэй, НОNGLI нэртэй мотоциклийг эзэмшиж, ашиглах явццаа 2019 оны 06 дугаар сард иргэн Б.Бд 1.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон Б.Бгөөс бэлнээр 1.000.000 төгрөг, 500.000 төгрөгөнд хул зүсмийн шүдлэн насны адуу авч, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө 1.500.000 төгрөгийг завшин давуу байдал болгосон, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын тамгын газарт 1.120.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Бд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Днь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Сангийн далай багийн Засаг даргаар ажиллаж байгаа болох нь тогтоогдож байгаа ба дээрхи албан тушаал нь улс төрийн албан тушаалтаны ангилалд буюу нийтийн албан тушаалтан болох нь Төрийн  албаны  зөвлөлийн   Говь-Алтай  аймаг дахь  салбар зөвлөлийн  50 дугаартай албан бичигээр тогтоогдож байна.

 

Иймд дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч П.Дүйлдсэн болох нь хохирогч Д.Энхнасангийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Б, гэрч Ц.М, Д.Я нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны дүгнэлт, Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, П.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс, аймгийн цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч П.Днь шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь П.Днь иргэний нэхэмжлэгч Б.Бд 1.950.000 төгрөгөөр шинэ мотоцикл авч өгсөн. Улсын дугааргүй, LTDPCKL80J8643989 арлын дугаартай, улаан өнгөтэй, НОNGLI нэртэй мотоцикл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын засаг даргын тамгын газар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч П.Днь Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна.

 

Прокурор 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, П.Дыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: П.Днь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлоо төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай. Эрх хасах ялыг дангаар нь оногдуулах боломжтой. Хэрэв дангаар нь оногдуулах боломжгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой. Иймд эрх хасах ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Торгох ялын тухайд П.Днь 3 оюутан хүүхэдтэй. Оюутнуудын амьдрах нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хуульд заасан хамгийн бага шийтгэлийг оногдуулж өгнө үү гэв.

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналтай шүүгдэгч П.Днь танилцаж, гарын үсэг зурсан/хх-230-рт/ байх бөгөөд шүүхээс прокурорын гаргасан санал, шүүгдэгч гэм буруугаа хүлээж буй байдал, уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д зааснаар шүүгдэгч П.Дт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлсөн  байдал зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугааргүй улаан өнгийн HONGLI нэртэй мотоциклыг хохирогч Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын нягтлан Д.Энхнасанд олгож, компакт диск 1 ширхгийг хэрэгт хавсаргах, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Маамаагийхан овогт Пүрэвдоржийн Дамдинбазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2.Шүүгдэгч П.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй

.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-д

зааснаар шүүгдэгч П.Дт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулах болохыг шүүгдэгч П.Дт сануулсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LTDPCKL80J8643989 арлын дугаартай, улсын дугааргүй, улаан өнгийн HONGLI нэртэй мотоциклыг хохирогч Хөхморьт сумын Засаг даргын тамгын газрын нягтлан Д.Эд олгож, компакт диск 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

           

 6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА