| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0259/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/08 |
| Огноо | 2025-01-06 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: Л.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Д.Уранчимэг нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000232 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, *******т овогт *******гийн ******* / РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ захад байрлах Б.*******ын эзэмшлийн контейнерт хамт хөзөр тоглохоор завдсан *******тэй согтуурсан хүнтэй тоглохгүй гэсэн шалтгаанаар маргалдан хоорондоо заамдалцахад *******ийн хэвлий хэсэг рүү 2 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн тараагуур судасны урагдал хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Л.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар ярьсан учир мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 42 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: Би 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр автомашиндаа юм хийж байгаад өдөр нь ажил дээрээ очоод контейнероо онгойлгосон. Тухайн үед хүмүүс тоглож байсан. Тэгээд би тэдгээр хүмүүс дээр очсон. Намайг очиход нэг согтуу хүн байсан.
Тэнд байсан хүмүүст тухайн согтуу хүн агсарч, агсам согтуу тавиад байсан. Би тухайн хүмүүстэй хамт нэг тоглочхоод гарах гэтэл тухайн согтуу хүн намайг барьж аваад миний зүүн шанаа хэсэгт цохисон. Би түүний үйлдлийг зогсоох гээд дийлэхгүй байсан. Гэтэл миний хоолойг боосон байсан тул би амьсгалах боломжгүй нөхцөл байдалд орсон.
Н.******* гэх хүний үйлдлээс болж миний өмсөж байсан футболк урагдсан бөгөөд тухайн үед хамт байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгээд би гараад явсан. Удалгүй нэг эмэгтэй хүн над руу залгаад “чиний зодсон хүн чинь бие нь муу эмнэлэгт байна” гэж хэлсэн тул би н.******* гэх хүнийг дагуулж очсон. Тухайн үед ийм л зүйл болсон. Би хохирогчид эхлээд 6000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь эмчилгээний зардалд нийт 2,000,000 төгрөгийг төлсөн. Хохирогчид нийт 8,000,000 төгрөгийг өгсөн гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тэгээд явж ороод би хамт тоглоё гэтэл архи уусан байна тоглуулахгүй гэж тэнд байсан хүмүүс хэлсэн. Тэгээд би архины халуундаа хуц, солиор би тоглоно гэсэн. Тэгээд тэнд байсан танихгүй залуу намайг согтуу байна яв гэх мэт үг хэлсэн, одоо тэр танихгүй залуугийн нэрийг мэддэг болсон түүнийг ******* гэдэг байсан. Тэгээд тэр ******* нь босож ирээд намайг бариад авсан юм. ******* миний цээжнээс барьсан би зөрүүлээд чамд зодуулахгүй шүү гэж хэлээд *******ийн подволк, цээж, мөр хэсгээс нь 2 гараараа барьсан юм. Тэгээд барилцаад байж байтал тэнд байсан хүмүүс босож ирээд ******* бид хоёрыг салгасан, яг салаад би гараа тавьтал бас ******* гараа тавиад шууд хөлөөрөө миний гэдэс хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд өшиглүүлэхэд миний гэдэс сонин болоод би суусан, сууж байгаад буюу аар гэртээ шууд хүргүүлсэн. Тэгээд гэрт очоод бие сонин болоод байсан. Тэгээд нэг мэдсэн чинь маргааш нь буюу 2024.06.17-ны өдөр эмнэлэгт сэрсэн, ухаан алдаад хэвлий нарийн гэдсэнд цус алдсан, судас тасарсан гээд хагалгаанд орсон байсан, ийм зүйл болсон. Үгүй ээ би боосон зүйл байхгүй. Цээжнээс нь 2 гараараа барьсан цохиж халдсан зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-14/,
......Би тухайн үед Л.*******ийн подволкноос нь 1 гараараа заамдсан зүйл болсон подволкноос нь л заамдсан болохоос хоолойг нь гараараа боосон зүйл болоогүй. Харин подволкноос заамдаж байх үед хоолойг нь боосон ч байж магадгүй гэхдээ тэгж хүн ухаан алдаж унахаар удаан заамдаж аваагүй, ямар нэгэн ухаан алдсан зүйл ч болоогүй ойролцоогоор 30 секунд орчим л болсон. Би Л.*******ийг гараараа цохиж авсан зүйл ч болоогүй би заамдаж байх үедээ л хацар хэсэг рүү нь заамдаж байсан гараараа 1 удаа дэлсчихсэн юм, тэгээд л Л.******* намайг өшиглөчихсөн ийм зүйл болсон заамдаж барьж авсан зүйлийг л боосон гэж хэлээд байх шиг байна. Би гомдолтой байна....гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/,
....Миний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт учраагүй хэвийн байгаа учир би сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй ээ. Би Дорноговь аймгийн Алтанширээт сумын Ану Майник Менерал гэх нэртэй жоншны уурхайд 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс эхэлж ажилд орсон юм, тухайн ажил нь 20 хоног ажиллаад 10 хоног амардаг бөгөөд 20 хоног ажиллахад 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн цалин авдаг байсан. 2024.06.16-ны өдрөөс хойш хүнд зодуулснаас болоод ажилдаа явж чадаагүй байгаа би Л.*******өөс одоогийн байдлаар 8.000.000 /найм сая/ төгрөг төгрөг нэхэмжилж байна. Эмнэлэгт байх үед болон эмнэлгээс гарсны дараа эм тарианы мөнгө надаас огт гараагүй Л.******* бүгдийг нь өгсөн. Манай ажлын газраас надад ажилладаг гэсэн тодорхойлолт хийж өгөхгүй байгаа тул би ажлын газраас цалин авсан дансны хуулга хэрэгт хавсаргуулна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна. Л.*******өөс 8.000.000 төгрөг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 133/,
.... Би Л.*******ийн подволкны энгэр хэсгээс гараараа барьж авсан зүйл болсон тэгж барих үед боолт орсон эсэхийг би мэдэхгүй байна. Боолт ороогүй юм шиг санагдаад байгаа юм. Би *******тэй барилцаж аваад зүүн гараараа подволкноос нь барьж байгаад баруун гараараа шанаа хэсэг рүү нь 1 удаа цохисон. Одоо миний бие гайгүй эдгэж байгаа, гэхдээ хүнд зүйл өргөж болохгүй, хоол идэхэд муу болсон, эмч дэглэм сайн барь гэж хэлсэн, заримдаа хэвлий хэсгээр хорсоод байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй, Л.******* надад 3,000,000 төгрөг өгсөн, өмнө нь эмнэлэгт байх үед бас мөнгөний тусламж үзүүлсэн, одоо би 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа, надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 200/,
4. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр ******* гэж хүний контейнер дотор ойролцоогоор үдээс хойш болсон байх үед *******, а, *******, нарын хүмүүс хөзөр тоглоод байж байсан юм. Тэгтэл гаднаас зүс мэдэх хүн ******* гэгч нь согтуу ирээд контейнер дотор байсан хүмүүс рүү хэрүүл өдөөд хүн хүн рүү хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ******* тоглож сууж байгаад босоод контейнероос гарах гэтэл нэг харсан чинь ******* болон ******* нар хоорондоо барилцаад, заамдалцаад авсан байсан. Тэгээд би хөзөр тоглоод хөзөр хуваагаад байж байсан нэг их сүртэй зүйл болоогүй л өнгөрсөн, Тэгээд ******* нь контейнерын гадна үүдэнд тонгойгоод сууж байсан. Тэгээд ******* нь яваад өгсөн, тэгээд *******ийг гэрт нь хүргэж өгнө гээд гэж хүн дагуулаад явсан юм. Ийм л зүйл болсон. *******өөс өөр хэн нэгэн хүн халдаагүй ээ. ******* надад хэлэхдээ ******* нь *******ийг өшиглөсөн гэж надад хэлсэн, гэхдээ би бол яг нүдээрээ хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
5. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянхонгор аймгийн Есөн-Эрдэнэ зах дээр түүхий эд буюу зэс, хөнгөн цагаан гэх зэрэг зүйлс худалдаж авч хот руу зардаг ажил хийдэг. Тухайн өдөр би ойролцоогоор 13 цагийн үед контейнероо нээсэн юм. Тэгээд байж байгаад 14 цагийн үед би болон /хоч/, ах, бид хөзөр тоглож эхэлсэн юм. Тэгээд тоглож байтал зүс таних ******* гэж хүн согтуу манай контейнер дотор ороод ирсэн юм. Тэгээд орж ирээд хүн болгон руу нохой, гөлөг шувуу гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр хүн болгоныг хэлээд доромжлоод байсан. Тэгээд байж байтал ******* ороод ирсэн. Тэгээд ******* орж ирээд бид нартай хамт тоглох гээд тоглоом эхэлж байгаад би *******ийг харьж унт яв яв гэж хэлсэн. Тэгтэл ******* нь явахгүй хүн болгон руу дайраад агсам тавиад байсан. Тэгээд байж байтал ******* нь *******ийн цээжнээс заамдаад авсан юм. Тэгээд ******* зөрүүлээд заамдаад авсан. Тэгсэн чинь ******* нь *******ийн зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид нар бариад авсан юм. Тэгсэн чинь ******* нь *******ийн гэдэс, хэвлий хэсэг рүү 1 удаа өвдгөөрөө цохиод авч байсан. Тэгээд л өөр зүйл болоогүй. Тэгсэн чинь л эмнэлэгт ирсэн гэмтсэн байна л гээд байгаа. Ийм зүйл болсон юм. *******өөс өөр хэн нэгэн хүн халдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр ******* гэж хүний контейнер дотор 15 цагийн үед *******, , , гэх нарын хүмүүс хөзөр тоглож байсан юм. Тэр үед би хамт хөзөр байсан юм, гэтэл манай танил ах ******* нь согтуу хүрээд ирсэн юм. Тэгээд ирээд ******* ахтай хэрэлдээд бас *******тэй хэрэлдээд байсан. Тэгтэл ******* ах эхлээд ******* рүү дайраад тэгээд ******* ах *******ийг заамдаад тэгээд ******* ах болон ******* нар нь барилцаад авсан. Тэгээд барилцахаар нь би болон тэнд байсан хүмүүс гялс босоод салгасан. Тэгээд салгаж байх үед ******* ах нь *******ийн нүүрний зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд салгасан. Тэгээд салгачихаад ******* ах нэг сонин дуугүй болоод суугаад байсан. Тэгснээ ******* ах намайг гэрт хүргээд өг гэж хэлэхээр би өөрийнхөө машинаар ******* ахыг гэрт нь хүргэж эхнэр эгчид аваачиж өгсөн. Надаар гэртээ хүргүүлэх гээд замдаа явж байх үедээ ******* ах миний энэ рүү өвдөөд байна гэж хэлээд гэдэс, хэвлий хэсэг рүүгээ заагаад байсан. Тэгээд би эхнэрт нь хүлээлгэж өгсөн. Тэгээд хүргэж өгснөөс 20 орчим минутын дараа эгч над руу залгаад 103 дуудаад үзүүлсэн эмнэлэг рүү аваад явчихлаа ах чинь болохгүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би *******т болсон зүйлийн талаар хэлээд эмнэлэг дээр ирүүлсэн. ******* нь ******* гэж хүнтэй хамт эмнэлэг дээр ирсэн юм. Тэгээд би бол яг ******* ахыг ******* нь өвдөглөж байхыг бол би нүдээрээ хараагүй. Харин тэр үед ******* надад эмнэлэг дээр таараад хэлэхдээ би гэдэс хэвлий хэсэг рүү нь 1 удаа өвдөглөсөн гэж надад хэлсэн. Ийм зүйл болсон. *******өөс өөр хэн нэгэн хүн халдаагүй. ******* болон ******* нар хоорондоо заамдалцаад боолцоод байсан. ******* ухаан алдаж унаагүй, тэр 2 боолцоод ойролцоогоор 30 орчим секунд хугацаа болоод л салсан, бид нар шууд л салгасан. ******* царай нь өөрчлөгдөөгүй байсан, салсны дараа ухаантай байсан, хүн ухаан балдаж унахаар тэгж аймар боолцоогүй....гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тэгээд ******* ******* нар хоорондоо хэрэлдээд л байсан. Тэгээд ******* контейнероос гараад явах гэтэл ******* контейнерын дотор үүд хэсэг *******ийг хажуугаар нь гарах гэтэл ******* нь *******ийг барьж аваад хоолойноос нь боогоод бариад авсан. Тэгтэл ******* зөрүүлээд *******ийг заамдаад бариад авсан юм. ******* нь бага биетэй харин ******* нь сүрхий том биетэй хүн байсан. Тэгээд ******* нь царай нь хүрэн болоод унах гэж байгаа юм шиг болоод байсан. Тэгэнгүүтээ ******* нь *******ийн гэдэс хэвлий орчимд нь өвдгөөрөө 1 удаа өвдөглөж цохисон юм. Тэгээд тэр хоёрыг тэнд байсан хүмүүс салгаад хоёр тийш нь болгосон юм. Тэгээд салчхаад ******* нь суугаад байсан. Тэнд ямар ч сүртэй зүйл болоогүй ээ. Тэгээд *******ийг гэх хүн хүргэж өгөхөөр хамт явсан. ******* нь контейнер руугаа явсан. Ийм зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
8. Гэрч П*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр Баянхонгор аймгийн Есөн-Эрдэнэ зах дээр манай түүхий эдийн контейнер дотор манай нөхөр *******, *******, нарын хүмүүс хөзөр тоглож байсан. Тэгээд тоглож байтал нэг танихгүй согтуу хүн бас ороод ирсэн юм. Тэгээд тэр согтуу хүн нэг хүнтэй хамт явчихаад бас иргээд ирсэн. Тэгээд хүмүүс гарч ороод тоглоод байгаад л байсан. Тэгсэн чинь тэр согтуу хүн тухайн манай контейнер дотор байсан хүмүүс рүү дайраад, хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл ******* гарах гэтэл тэр согтуу ******* гэж хүн нь *******ийн энгэрээс нь заамдаад багалзуурыг нь шахаад бариад авсан тэгээд ******* ******* гэж 2 нь нэгнийгээ барилцаад авсан, тэгээд тэнд байсан хүмүүс салгах гэж гарыг нь барьж авсан. Тэгээд байж байтал тэр 2 барьцалдаад заамдалцаад байж байтал ******* нь тэр ******* гэж хүний гэдэс хавиар нь өвдгөөрөө 2 удаа өвдөглөж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тэгээд үдээс хойш орой 16 цаг өнгөрч байсан байх цагийг нь сайн санахгүй байна тэр үед манай нөхөр ******* хашааны гаднаас ёолоод гэртээ алхаж орж ирсэн. Тэр үед гэрийн гадна буюу манай гэрт хүргэж ирсэн юм. Тэгээд нөхөр ёолоод ороод ирэхээр нь юу болсон талаар асуухад надад хэлэхгүй байсан. Тэгээд сүүлдээ намайг хүн өшиглөчихсөн юм гэж хэлсэн юм. Тэгээд би 103 дуудаад үзүүлсэн тэгтэл түргэний эмч ирээд эмнэлэг рүү авч явна гээд шууд машинаараа аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд цус алдаж байна яаралтай хагалгаанд оруулна гэж хэлээд хагалгаанд оруулсан юм. Тэгээд би буюу руу *******ийг эмнэлэг рүү аваад явж байна шүү болохоо болчихсон юу болсон юм бэ гэж хэлсэн. Тэгтэл надад нэг хүнтэй зодолдоод дээгүүрээ барилцаж аваад тэгээд тэр зодолдсон хүн нь доогуур нь өшиглөчихсөн юм гэж надад хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр байх үед өшиглөсөн гэх хүн нь ирсэн байсан тэр зодоон хийсэн хүний нэрийг нь одоо мэддэг болсон түүний ******* гэдэг юм байна лээ. Гомдол гэвэл дотуураа цус алдсан болохоор олон сар гам барих шаардлагатай гэж эмч хэлсэн тийм учраас санхүүгийн хувьд хүндрэлтэй байна, энэ хүний биеийг эрүүл болгомоор байна....гэх мэдүүлэг /хх-ийн 135/,
10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Л.*******ийг танина. Л.******* нь миний төрсөн ах байгаа юм аа. Манайх эхээс 5-лаа бөгөөд аав бурхан болсон, ээж Цэцэгээ Баянхонгор аймгийн Баянцагаан суманд амьдарч байгаа. Л.******* нь зан аашны хувьд зүгээр энгийн зантай, хүн зодохоор хүн бол биш үүнийг би гайхаж байна. Их дөлгөөн тайван хүн л байгаа юм. Одоо Есөн-Эрдэнэ зах дээр контейнерт төмөр авч хот оруулж зардаг ажил хийдэг, түүнээс өмнө том машин унаж хот хооронд ачаа зөөдөг ажил хийдэг байсан. Бүрэн бус дунд боловсролтой, жолоочоос өөр мэргэжилгүй, ахуй амьдралын хувьд гэвэл эхнэр болон 3 хүүхдийн хамт амьдардаг, 3 хүүхдийн 2 нь өөрийнх нь хүүхэд харин 1 хүүхэд нь эхнэрийг нь дагаж ирсэн хүүхэд бөгөөд тэр хүүхэд нь одоо хамт амьдардаггүй тусдаа гарчихсан юм. Надад ямар нэгэн зүйл хэлээгүй би мэдээгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/,
11. Шинжээч Б.Маралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тухайн дүгнэлтийг би гаргасан. Хугацааны хувьд нарийвчлан хариулах боломжгүй, боолтын үед амьсгал бачуурах давчдах шинж тэмдэг илэрч болно. Олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, олон гэдэг нь 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 202/,
12. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 340 дугаартай шинжээчийн:...1. *******ийн биед нарийн гэдэсний чацархайн тараагуур судасны урагдал хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл амь насанд аюултай.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээр гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт /хх-ийн 50-52/,
13. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн:...1. Л.*******ийн биед зүүн хацар зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээр гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/ болон мэдээлэл /баримт бичиг/ гаргуулан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 40/, шүүгдэгч Л.*******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/, шүүгдэгч Л.*******ийн хувийн байдал /хх-ийн 87-91/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 189-191/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 192-193/,хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 194-196/, зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүх хуралдаанд оролцох хохирогч ******* нь шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1-д заасан “...шүүх хуралдаанд хохирогч.....хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг баримтлан шүүх хуралдаанд оролцогч улсын яллагч, шүүгдэгч өмгөөлөгч нараас асуухад шүүх хуралдааныг хохирогчийг байлцуулахгүйгээр явуулах хүсэлтийг гаргасан мөн хохирогч шүүх хуралдаанд ирээгүй үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3-д заасан “хохирогч ирээгүй үндэслэл хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байна гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулаагүй болно.
Шүүгдэгч Л.******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ захад байрлах Б.*******ын эзэмшлийн контейнерт хамт хөзөр тоглохоор завдсан *******тэй согтуурсан хүнтэй тоглохгүй гэсэн шалтгаанаар маргалдан хоорондоо заамдалцахад *******ийн хэвлий хэсэг рүү 2 удаа өвдөглөж, эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн тараагуур судасны урагдал хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Уг үйл баримтын талаар гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянхонгор аймгийн Есөн-Эрдэнэ зах дээр түүхий эд буюу зэс, хөнгөн цагаан гэх зэрэг зүйлс худалдаж авч хот руу зардаг ажил хийдэг. Тухайн өдөр би ойролцоогоор 13 цагийн үед контейнероо нээсэн юм. Тэгээд байж байгаад 14 цагийн үед би болон /хоч/, ах, бид хөзөр тоглож эхэлсэн юм. Тэгээд тоглож байтал зүс таних ******* гэж хүн согтуу манай контейнер дотор ороод ирсэн юм. Тэгээд орж ирээд хүн болгон руу нохой, гөлөг шувуу гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр хүн болгоныг хэлээд доромжлоод байсан. Тэгээд байж байтал ******* ороод ирсэн. Тэгээд ******* орж ирээд бид нартай хамт тоглох гээд тоглоом эхэлж байгаад би *******ийг харьж унт яв яв гэж хэлсэн. Тэгтэл ******* нь явахгүй хүн болгон руу дайраад агсам тавиад байсан. Тэгээд байж байтал ******* нь *******ийн цээжнээс заамдаад авсан юм. Тэгээд ******* зөрүүлээд заамдаад авсан. Тэгсэн чинь ******* нь *******ийн зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид нар бариад авсан юм. Тэгсэн чинь ******* нь *******ийн гэдэс, хэвлий хэсэг рүү 1 удаа өвдгөөрөө цохиод авч байсан...гэх мэдүүлэг,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр ******* гэж хүний контейнер дотор 15 цагийн үед *******, , , гэх нарын хүмүүс хөзөр тоглож байсан юм. Тэр үед би хамт хөзөр байсан юм, гэтэл манай танил ах ******* нь согтуу хүрээд ирсэн юм. Тэгээд ирээд ******* ахтай хэрэлдээд бас *******тэй хэрэлдээд байсан. Тэгтэл ******* ах эхлээд ******* рүү дайраад тэгээд ******* ах *******ийг заамдаад тэгээд ******* ах болон ******* нар нь барилцаад авсан. Тэгээд барилцахаар нь би болон тэнд байсан хүмүүс гялс босоод салгасан. Тэгээд салгаж байх үед ******* ах нь *******ийн нүүрний зүүн шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. гэх мэдүүлэг,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тэгээд ******* ******* нар хоорондоо хэрэлдээд л байсан. Тэгээд ******* контейнероос гараад явах гэтэл ******* контейнерын дотор үүд хэсэг *******ийг хажуугаар нь гарах гэтэл ******* нь *******ийг барьж аваад хоолойноос нь боогоод бариад авсан. Тэгтэл ******* зөрүүлээд *******ийг заамдаад бариад авсан юм. ******* нь бага биетэй харин ******* нь сүрхий том биетэй хүн байсан. Тэгээд ******* нь царай нь хүрэн болоод унах гэж байгаа юм шиг болоод байсан. Тэгэнгүүтээ ******* нь *******ийн гэдэс хэвлий орчимд нь өвдгөөрөө 1 удаа өвдөглөж цохисон юм. Тэгээд тэр хоёрыг тэнд байсан хүмүүс салгаад хоёр тийш нь болгосон юм. Тэгээд салчхаад ******* нь суугаад байсан. Тэнд ямар ч сүртэй зүйл болоогүй ээ....гэх мэдүүлэг,
Гэрч П*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн өдөр Баянхонгор аймгийн Есөн-Эрдэнэ зах дээр манай түүхий эдийн контейнер дотор манай нөхөр *******, *******, нарын хүмүүс хөзөр тоглож байсан. Тэгээд тоглож байтал нэг танихгүй согтуу хүн бас ороод ирсэн юм. Тэгээд тэр согтуу хүн нэг хүнтэй хамт явчихаад бас иргээд ирсэн. Тэгээд хүмүүс гарч ороод тоглоод байгаад л байсан. Тэгсэн чинь тэр согтуу хүн тухайн манай контейнер дотор байсан хүмүүс рүү дайраад, хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл ******* гарах гэтэл тэр согтуу ******* гэж хүн нь *******ийн энгэрээс нь заамдаад багалзуурыг нь шахаад бариад авсан тэгээд ******* ******* гэж 2 нь нэгнийгээ барилцаад авсан, тэгээд тэнд байсан хүмүүс салгах гэж гарыг нь барьж авсан. Тэгээд байж байтал тэр 2 барьцалдаад заамдалцаад байж байтал ******* нь тэр ******* гэж хүний гэдэс хавиар нь өвдгөөрөө 2 удаа өвдөглөж байсан...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч ******* нь согтуурсан үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж улмаар шүүгдэгч Л.******* нь түүний үйлдлийг таслан зогсоох шаардлага тавихад уг үйлдлийг хохирогч эсэргүүцэж улмаар шүүгдэгчийг заамдаж авч боох зодох зэрэг үйлдэл гаргах явцад шүүгдэгч Л.******* нь хохирогчийн хэвлий орчимд өвдөглөсөн үйлдлийн улмаас нарийн гэдэсний чацархайн тараагуур судасны урагдал хэвлийн хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл үүсгэсэн байна.
Энэ үйл баримт болоход хохирогчийн зүй бус буюу согтуурсан үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэж улмаар шаардлага тавьсан Л.*******ийг заамдаж авч цохих, боох зэрэг үйлдэл гаргасаны улмаас шүүгдэгч Л.******* хариу үйлдлийг үзүүлэхдээ хохирогчийн үйлдлийг таслан зогсоох үйлдлийг санаатай хийхдээ түүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах үйлдлийг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсэн атлаа хүч хийсэн, тэр хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл гаргаагүй байх тул түүнийг хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаагүй буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь буруу байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд араггүй хамгаалалт гэж үзэхгүй бөгөөд харин түүний үйлдлийг санаатай эсхүл болгоомжгүй аль үйлдлийн улмаас эрх чөлөөнд нь халдсаныг нотлох баримтаар сэргээн дүрсэлж зөв зүйлчлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л.*******ийн хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь хохирогчийн зүй бус үйлдэл гаргаж улмаар шүүгдэгч нь бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж, шүүгдэгч Л.*******ийн хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан талаарх нотлох баримт хүрэлцээтэй байх тул Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчиллээ.
Иймд шүүгдэгч Л.*******ийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага нь эрх хасах нэмэгдэл ялтай тул шүүх шүүгдэгч Л.*******ийн бусад тодорхой эрхийг буюу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-эрдэнэ зах дээр түүхий эд авах худалдах эрхийг хасах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөн-эрдэнэ зах дээр түүхий эд авах худалдах тодорхой үйл ажиллагааг явуулдаг бөгөөд уг үйл ажиллагааг явуулахад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын засаг дарга бусад эрх бүхий албан тушаалтнаас эрх олгодог тул уг эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан гэж ойлгох нь зүйтэй байна.
Уг эрх хасах шийдвэрийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Л.*******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх Л.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-нийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж торгох ял шийтгэл оногдууллаа.
Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт тухайн үйл баримт болох үед шүүгдэгч Л.*******ийн өмсөж явсан попволкийг урж тасдсан 1 ширхэг подволкийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т овогт *******гийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч *******т овогт *******гийн *******ийг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т овогт *******гийн *******ийг хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр мянга долоон зуун / 2.700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Л.*******ийн бусад тодорхой эрх хассан нэмэгдэл ялыг торгох шийтгэл оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Л.*******ийн өмсөж явсан подволкийг хураан ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай..
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ