Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,

Шүүгдэгч: О.*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000620356 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Онийн булан” гэх газарт Доосан 55 маркийн жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж 0,006 га гүнтэй талбай бүхий нүх үүсгэж, 1,37 грамм алт олборлож байгаль орчинд 17,676 /арван долоон мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

,1. Шүүгдэгч О.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй байна. БИ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдүүлмээр байна. Нөхөн сэргээлтийн зардал болон байгаль орчинд учруулсан хохирлоо би даруй төлж барагдуулна...гэх мэдүүлэг / хх-ийн 163-164 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Аваагүй бичил уурхайн зориулалтаар ямар нэгэн гэрээ засаг даргатай хийгээгүй байгаа. Лицензтэй талбайд ордоггүй эвдэгдсэн газар байсан. Тухайн талбай дээр хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл болон бичил уурхайн дүгнэлт байхгүй. Экологид учруулсан хохирол болох 17,676 төгрөг, нөхөн сэргээх зардал 302,073 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 52-53 /,

4. Иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би түрээслээгүй ээ. Ямар ажил хийх гэж байгаа талаар надад юм ярьж хэлээгүй. Чинбаа анх хэнээс худалдаж авч байсныг нь мэдэхгүй би бол 2018 онд *******д 10 сая төгрөг зээлүүлээд эргээд мөнгө төгрөгөө авах гэсэн мөнгө байхгүй гэсэн тул хувь нийлүүлж тракторыг нь хамтран эзэмшихээр болж байсан. Хэрвээ трактороо зарах юм бол би хувиа авна гэж тохиролцсон. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй хэрвээ трактор улсын орлого болох юм бол өгсөн мөнгө болох 10 сая төгрөгөө *******гаас нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

5. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бөмбөгөр сум дээр явж байтал манай хамаатны ах ******* гэх ах таараад хойд голд трактор байгаа нэг шөнө трактор бариад ажлаад өг гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд гэдэг хүнтэй цуг яваад очоод ажиллаж бай гэсэн. ын машинтай хоёулаа Байдрагийн голын ар талд “Онийн булан” гэх газар 01 дүгээр сарын 03-ны 20 цагийн үед ирээд тракторыг нь асаагаад 7-8 цаг орчим ажилласан. Тухайн газар 7-8 цаг орчим ажилласан трактор байсан газрын хажуу талд нэг хэсэг нүх ухсан хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Миний ажиллуулж байсан трактор техник хэрэгсэл бүгд О.******* гэдэг хүний техник хэрэгсэл байгаа юм. Би О.******* гэдэг хүнтэй хамтдаа үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй нэг шөнө ажиллаадах тэгээд хөлс мөнгийг нь өгсөн гэсэн тэгэхээр нь ирж ажилласан юм. Би зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй сум орон нутагтай гэрээ хийсэн талаар мэдэхгүй. Би тухайн газар хэзээ ирсэн трактор бусад зүйлийг хэзээ авч ирсэн талаар мэдэхгүй намайг ирэхэд аваад ирсэн байсан. 7-8 цаг ажиллахдаа 7-8 удаа шороо угааж авсан. Жижиг оврын трактор 1 ширхэг, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /пункер/, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл байсан. Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бөмбөгөр сумын төвд О.******* гэдэг ах таараад хойд голд трактор байгаа очоод ажиллаад өг хөлс мөнгийг нь өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд гэдэг хүнтэй хамт явж бай очоод ажиллаж бай гэсэн. Тэгээд би той хамт машинаар нь Байдрагийн голын “Онийн булан” гэх газар 20 цагийн орчим очиход тухайн газар жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор зэрэг зүйлүүд байсан. Би очоод тракторыг нь асаагаад 7-8 цаг орчим ажилласан байх тэгээд ажиллаж байсан чинь цагдаа нар ирсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн 66-68, 83-84/,

6.  Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Бөмбөгөр сумаас найзынхаа гэрт нь хүргэж өгөх гээд 02 цагийн үед Бууцагаан сумын нутаг “Онийн булан” гэх газрын голын урд талаар явж байсан чинь тухайн газар жижиг оврын трактор ажиллаж байхаар нь очиход хоёр залуу ажиллаж байсан “яагаад энд ажиллаад байгаа юм” гэсэн чинь “эзэн нь алга байна бид хоёр ажилчин нь” гэхээр нь би утасны сүлжээ барьдаг газраас Бууцагаан сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Тухайн газар очиход жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, мотор зэрэг техник хэрэгсэлтэй ажиллаж байсан. Би сайн мэдэхгүй харин сүүлд нь Бөмбөгөр сумын О.******* гэдэг хүнийх гэж дуулдаж байсан. Намайг очиход сайн гэрийн буйрны чинээ газар гүн 1,5 м орчим нүх ухсан байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

7.  Гэрч ы мөрдөн байдалтад өгсөн: ....Бууцагаан сумын хэмжээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох “Түлхүү” гэх газар нэг талбайд Засаг даргатай гэрээ хийж үйл ажиллагаа явуулсан. Тэгээд техникийн хүчин чадал хэтрүүлсэн зөрчлөөр гэрээ цуцлагдсан талбайг хүлээн авсан. Өөр гэрээ байгуулж зөвшөөрөл олгосон газар байхгүй. “Онийн булан” гэх газарт ямар нэгэн гэрээ байгуулж зөвшөөрөл олгосон зүйл байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/,

8. Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үнэт металл сорьц тогтоох лабораторийн “...гомдол, мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон 1,37 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин маань Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан жин байдаг. 1,37 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл нь алт мөн байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 103 /,

9. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/003 дугаартай “...

1. Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцалгүй байна.

2. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 17,676 төгрөг болж байна.

3. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 302,073 төгрөг болж байна.

4. Тухайн газар нь урьд өмнө эвдрэлтэй газар байсан байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 110/,

10. “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 12 дугаартай “...Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 5,890,000 /таван сая найман зуун ерэн мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 149-150 /,

11. Хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй мэдээлэл илрүүлсэн талаарх илтгэх хуудас /хх-ийн 11/,

12. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-21/,

13. Ашигт малтмал, Газрын тосны газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10/272 дугаартай “...албан тоотод дурдсан солбилцол бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар шүүж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 07/3612 дугаартай албан бичгээр ирүүлсэн эвдэгдсэн газрын бүртгэлд хамаарахгүй байна...гэх албан бичиг /хх-ийн 25/,

14. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Эд зүйлд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-40/ болон шүүгдэгч О.*******гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд зэрэг нотлох баримт шинжлэн судлав.                                                                                              Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч О.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Онийн булан” гэх газарт Доосан 55 маркийн жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулж 0,006 га гүнтэй талбай бүхий нүх үүсгэж, 1,37 грамм алт олборлож байгаль орчинд 17,676 /арван долоон мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь  Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бөмбөгөр сум дээр явж байтал манай хамаатны ах ******* гэх ах таараад хойд голд трактор байгаа нэг шөнө трактор бариад ажлаад өг гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд гэдэг хүнтэй цуг яваад очоод ажиллаж бай гэсэн. ын машинтай хоёулаа Байдрагийн голын ар талд “Онийн булан” гэх газар 01 дүгээр сарын 03-ны 20 цагийн үед ирээд тракторыг нь асаагаад 7-8 цаг орчим ажилласан. Тухайн газар 7-8 цаг орчим ажилласан трактор байсан газрын хажуу талд нэг хэсэг нүх ухсан хэмжээг нь сайн мэдэхгүй байна. Миний ажиллуулж байсан трактор техник хэрэгсэл бүгд О.******* гэдэг хүний техник хэрэгсэл байгаа юм. Би О.******* гэдэг хүнтэй хамтдаа үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй нэг шөнө ажиллаадах тэгээд хөлс мөнгийг нь өгсөн гэсэн тэгэхээр нь ирж ажилласан юм. Би зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй сум орон нутагтай гэрээ хийсэн талаар мэдэхгүй. Би тухайн газар хэзээ ирсэн трактор бусад зүйлийг хэзээ авч ирсэн талаар мэдэхгүй намайг ирэхэд аваад ирсэн байсан. 7-8 цаг ажиллахдаа 7-8 удаа шороо угааж авсан. Жижиг оврын трактор 1 ширхэг, шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж /пункер/, цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл байсан.

Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Бөмбөгөр сумын төвд О.******* гэдэг ах таараад хойд голд трактор байгаа очоод ажиллаад өг хөлс мөнгийг нь өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд гэдэг хүнтэй хамт явж бай очоод ажиллаж бай гэсэн. Тэгээд би той хамт машинаар нь Байдрагийн голын “Онийн булан” гэх газар 20 цагийн орчим очиход тухайн газар жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор зэрэг зүйлүүд байсан. Би очоод тракторыг нь асаагаад 7-8 цаг орчим ажилласан байх тэгээд ажиллаж байсан чинь цагдаа нар ирсэн ...гэх мэдүүлэг,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Бөмбөгөр сумаас найзынхаа гэрт нь хүргэж өгөх гээд 02 цагийн үед Бууцагаан сумын нутаг “Онийн булан” гэх газрын голын урд талаар явж байсан чинь тухайн газар жижиг оврын трактор ажиллаж байхаар нь очиход хоёр залуу ажиллаж байсан “яагаад энд ажиллаад байгаа юм” гэсэн чинь “эзэн нь алга байна бид хоёр ажилчин нь” гэхээр нь би утасны сүлжээ барьдаг газраас Бууцагаан сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд явсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй. Тухайн газар очиход жижиг оврын трактор, шороо угаах төхөөрөмж, мотор зэрэг техник хэрэгсэлтэй ажиллаж байсан. Би сайн мэдэхгүй харин сүүлд нь Бөмбөгөр сумын О.******* гэдэг хүнийх гэж дуулдаж байсан. Намайг очиход сайн гэрийн буйрны чинээ газар гүн 1,5 м орчим нүх ухсан байсан ...гэх мэдүүлэг,

 Гэрч ы мөрдөн байдалтад өгсөн: ....Бууцагаан сумын хэмжээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох “Түлхүү” гэх газар нэг талбайд Засаг даргатай гэрээ хийж үйл ажиллагаа явуулсан. Тэгээд техникийн хүчин чадал хэтрүүлсэн зөрчлөөр гэрээ цуцлагдсан талбайг хүлээн авсан. Өөр гэрээ байгуулж зөвшөөрөл олгосон газар байхгүй. “Онийн булан” гэх газарт ямар нэгэн гэрээ байгуулж зөвшөөрөл олгосон зүйл байхгүй.. гэх мэдүүлэг болон Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үнэт металл сорьц тогтоох лабораторийн “...гомдол, мэдээлэлд эд мөрийн баримтаар тооцогдсон 1,37 граммыг жинлэж үзэхэд жинтэйгээ таарсан. Манай жин маань Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажсан жин байдаг. 1,37 грамм жинтэй, шар өнгөтэй, нунтаг хэлбэрийн металл нь алт мөн байна ...” гэх дүгнэлт, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/003 дугаартай “... 1. Тухайн эвдэгдсэн талбай нь ямар нэг ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцалгүй байна. 2. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 17,676 төгрөг болж байна. 3. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 302,073 төгрөг болж байна....” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч О.******* нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1-д заасан “ 7.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно....” гэснийг зөрчиж тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалтыг Доосан-55 маркийн трактор, шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг ашиглаж явуулж 1.37 грамм алтыг хууль бусаар олборлосон байна гэж дүгнэлээ..

Иймд шүүгдэгч О.*******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 17,676 төгрөг болон  эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 302,073 төгрөг нийт 319.749 төгрөгийг төлж барагдуулсан баримтыг хэрэгт хавсаргасан тул  шүүгдэгчийг хохирогч иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй   гэж үзлээ.

Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон *******ийн “Доосан-55” маръийн тракторыг болон өөрийн эзэмшлийн шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэрийг ашигласан нь тогтоогдсон байна.

Харин 2021 оны 08 дугаар сарын 16-ний өдөр ******* гэгч нь шүүгдэгч О.*******, иргэний нэхэмжлэгч ******* нарын “Доосан-55” маркийн тракторыг ашиглаж хууль бусаар ашигт малтмал хайсан гэмт хэрэгт ******* нь217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгүүлж байсан бөгөөд уг хэрэгт “Доосан-55” маркийн тракторыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байсан О.*******, ******* нарт буцаан олгож шийдвэрлэж байсан боловч шүүгдэгч *******д холбогдох хэрэгт уг тракторыг гэмт хэрэг үйлдэхэд дахин ашиглаж иргэний нэхэмжлэгчээр *******ийг тогтоосон байна.

Шүүх гэмт хэрэг үйлдэхэд дээрх “Доосан-55” маркийн тракторыг дахин дахин ашиглаж байгаа байдлыг харгалзан нь иргэний нэхэмжлэгч *******ийн гэх “Доосан-55” маркийн тракторыг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллага буюу хот тохижуулах газар эсхүл бусад хэрэгцээтэй газар нь шилжүүлж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Иргэний нэхэмжлэгч *******ийн “Доосан-55” маркийн тракторыг улсын орлого болгосон тул уг тракторын үнэлгээгээр тогтоогдсон үнэ 5.440.000 төгрөгийг шүүгдэгч О.*******гаас гаргуулж *******эд олгохыг Баянхонгор аймаг ахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Мөн шүүгдэгч гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шороо угаах төхөөрөмж нь хууль бусаар үйлдвэрлэгдэж ашиглаж байгааг харгалзан уг төхөөрөмжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Уг төхөөрөмж болон трактор нь шүүгдэгч О.******* болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ******* нарт битүүмжилж хүлээлгэн өгсөнийг дурдах нь зүйтэй байна.

Мөн хэрэгт шүүгдэгч нь өөрийн эзэмшлийн цахилгаан үүсгүүрийг ашигласан тул уг цахилгаан үүсгүүрийг хэрэгцээний дагуу О.*******д буцаан олгож түүний үнэ 150.000 төгрөгийг шүүгдэгч О.*******гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрж хайж 1.37 грамм алтыг олборлосныг эд мөрийн баримтаар хураан авсан тул уг алтыг хэрэгцээний дагуу Монгол банкинд тушаахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Уг алт нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд хэргийн хамт ирээгүй болохыг дурдлаа.

Шүүх шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах   үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч   шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.*******д үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанаас бага буюу зургаан сарын  хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт овогт *******ийн *******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.*******д зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч О.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн бага оврын тракторыг хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.37 грамм алтыг хэрэгцээний дагуу Монгол банканд  шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч О.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шороо угаах төхөөрөмжийг устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч О.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүрийг хэрэгцээний дагуу эзэмшигчид нь буцаан олгосугай.

11. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 , 4-д зааснаар шүүгдэгч О.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгүүрийн үнэ 150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч О.*******гаас “Доосан-55” тракторын үнэ 5,440,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******эд олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТЦЭНГЭЛ